Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/25

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Тт холбогдох эрүүгийн 2219000000367 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Ц.Т

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Малын худгийн баруун талын хашаанд хохирогч М.Итай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу данх шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Ц.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөв мэдүүлсэн. Ер нь бол хашаанд буучихаад хоол унд, түлш гуйгаад байдаг юм. Тэр өдөр манайд пиво уугаад байхаар нь гэртээ очиж уу гэсэн. Тэгээд гарах үед нь санаандгүй данх аваад шидсэн. Ийм л асуудал болсон. Урьд нь ямар нэгэн таарамжгүй харьцаа үүсэж байгаагүй. Тухайн үед олсон асуудлаа сайн санаж байна. Хэргийн хувьд маргахгүй, миний буруу. Хүлээн зөвшөөрнө. Би хохиролд тогны мөнгийг нь төлж байгаа. Эмчилгээний мөнгө гэж 50.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч М.Игийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 11 сарын 25-ны өдөр хуурай ах Тын Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Малын худгийн баруун урд байх хашаанд нүүж очсон бөгөөд 2022 оны 11 сарын 27-ний өдөр гэртээ тогоо залгуулчихаад Тын гэрт нөхөр Түвшинсанаа түүний ах Болдбаатар нарын хамт байж байтал гаднаас Т ах согтуу орж ирээд манай нөхөр бид хоёроос хэрүүл өдөөд байсан. Би нөхрөөсөө гэртээ орох уу гээд асуугаад байж байтал Т зуухны хойно газарт байсан данхыг аваад миний духны хэсэгт цохисон. Тэгээд миний духнаас маш их цус гоожсон бөгөөд би цагдаа дуудаж тэр хүнийг бариулчихаад өөрөө шууд эмнэлэгт очиж толгойдоо 4 оёдол тавиулсан. ...Би Ттай огт маргалдаагүй бөгөөд Т намайг арчаагүй хүүхэн гээд доромжлоод байсан. Тэгж байгаад намайг гэрээс нь гараад явах гэж байтал данхаар цохисон. ...Би хашаанд нь гуйж буугаад амьдарч байсан тул гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх 5, 7 ху/,

          -Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 27-ны 17 цагийн орчимд би тэр хавьд байдаг хүнийг гуйгаад гэртээ тог тавиулахаар болж Т ахын гэрээс нь тог авсан. Тэгээд бид гурав тогоо тавьчихаад гэртээ байх гэтэл манай гэр хүйтэн оргиод байхаар нь бид 3 Т ахын дулаан гэрт орж суусан. Т ах гэртээ байхгүй гэр нь хүнгүй байсан. Тэгээд би Хараа гэх нэртэй 0.75 л архийг аваад тог тавьж өгсөн ахад авч өгч бид 3 хувааж уугаад дуусгасан. Тэгсэн чинь Т ах гаднаас согтуу гэртээ орж ирсэн. Тэгэхэд би өөдөөс ах бид 3 тогоо танайхаас аваад залгасан гэж хэлсэн тэгсэн чинь Т за за гэж хэлсэн. Тэгээд нөгөө ах эхнэр бид гурав гэрээс нь заза гэр лүүгээ орлоо гээд гарах гэтэл Т ах темер данхыг аваад шидсэн тэгсэн чинь манай эхнэрийг оночихсон. Толгойноос цус гарсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд эмнэлэг явж үзүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 32 ху/,

         -Яллагдагч Ц.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Миний гэрт байгаад гapaxгүй байхаар нь би уурсандаа хөөж гаргах гээд шидсэн юм. ...Би еерийн буруутай үйлдлээ ухамсарлаж байна гэсэн мэдүүлэг /хх 9, 41 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №02/0535 дугаартай дүгнэлтэнд: 

          1.М.Игийн биед духны шарх гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт х 26 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт /хх 27-28 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 34-36, 41 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42 ху/

        -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 43-45 ху/зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Малын худгийн баруун талын хашаанд хохирогч М.Итай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу данх шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ц.Тын...Тэр өдөр манайд пиво уугаад байхаар нь гэртээ очиж уу гэсэн. Тэгээд гарах үед нь санаандгүй данх аваад шидсэн. Хэргийн хувьд маргахгүй, миний буруу” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Игийн “...гаднаас Т ах согтуу орж ирээд манай нөхөр бид хоёроос хэрүүл өдөөд байсан. Би нөхрөөсөө гэртээ орох уу гээд асуугаад байж байтал Т зуухны хойно газарт байсан данхыг аваад миний духны хэсэгт цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Түвшинсанаагийн “...Т ах гэртээ байхгүй гэр нь хүнгүй байсан тэгээд би Хараа гэх нэртэй 0.75л архийг аваад тог тавьж өгсөн ахад авч өгч бид 3 хувааж уугаад дуусгасан. Тэгсэн чинь Т ах гаднаас согтуу гэртээ орж ирсэн ...нөгөө ах эхнэр бид гурав гэрээс нь заза гэр лүүгээ орлоо гээд гарах гэтэл Т ах темер данхыг аваад шидсэн тэгсэн чинь манай эхнэрийг оночихсон. Толгойноос цус гарсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед духны шарх бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон 02/0535 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Ц.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

   Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруу болон прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор шийдвэрлэв.

  Шүүгдэгч Ц.Тт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

          Гэмт хэргийн улмаас хохирогч М.Игийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...эмчилгээний зардал мөнгө өгвөл авна” гэж мэдүүлсэн байх боловч хохирлын талаар нотлох баримтаа ирүүлээгүй тул хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА