Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             М.Пүрэвдорж

Улсын яллагч                                             Б.*******

Шүүгдэгч                                                      Д.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 2323000000020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, , эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн сумын ******* 4 дүгээр багт суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* овогт *******гийн ******* регистрийн дугаар: //

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн сумын ******* багийн нутагт өөрийн гэрт эхнэр Б.ыг “чи мах эвдэж чадахгүй байгаа бол би эвдье гэж хэлснээс” болж уурлан мах эвдэж байсан хутгаа шидэж түүний зүүн гуяны гадна хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь зүүн гуяны гадна хэсэгт шарх, эргэн тойронд цус хуралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

  Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний  орой 19 цагийн үед Завхан аймгийн сумын ******* багийн нутагт өөрийн гэртээ эхнэр Б.тай маргалдан түүний зүүн гуяны хэсэгт хутгалсан хэргийн үйл баримт нь

 Энэ талаар мэдүүлсэн хохирогч Б.ын “...19 цагийн үед гэртэй нөхөр Д.*******гийн хамт хонины мах эвдэж байгаад нөхрийгөө чи мах эвдэж чадахгүй байгаа бол би эвдье гэж хэлснээс болж манай нөхөр Д.******* гэнэт уурлаж гартаа барьсан хутгаа над руу шидэж миний зүүн хөлийн гуя хэсэг рүү бүлсэн, тухайн үед маш их цус гарсан тул тухайн оройны 00 цагийн үед Дөрвөлжин сумын төв орж эмнэлэгт үзүүлсэн ...эмч надад 1 ширхэг өвчин намдаах лаа өгснөөс өөр эмчилгээ хийгээгүй бөгөөд намайг аймаг явж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Н.*******гийн “...манай хүү ******* мах эвдэнэ гэж хэлээд манайхаас хутга аваад гэртээ орсон. Удалгүй манай бага охин араас нь ороод буцаж гэртэй орж ирээд уйлсан байна гэхээр нь би яваад ортол манай бэр өмдөө шувтлаад гуя дээрээ цаазаар дарсан байхаар нь юу болсон талаар асуухад тодорхой юм яриагүй. Би тэгээд ******* руу чи хутгаар дүрчихсэн юм уу? яав гэж уурлаад 1 удаа хальт цохисон. ын цус нь тогтохгүй байсан. Дараа нь юу болсон талаар *******гоос асуухад намайг мах эвдэж байхад тэгж мах эвддэггүй юм гэж уурлаад байхаар нь би мах эвдэж байсан хутгаа шидсэн чинь ын гуя руу орчихсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Н.ын “...охин *******гийнх руу гар утас авах гэж ороод буцаж гэртэй орж ирээд эгч уйлаад бас цус гарсан байна гэж ярихаар нь би *******гийнд орж ыг гэртэй оруулж ирээд цусыг нь тогтоож боосон аас юу болсон талаар асуухад ******* гартаа байсан хутгаа шидчихлээ гэж хэлсэн. Би та нар хурдан эмнэлэг, цагдаад хэл наадах асуудлаа нууж болохгүй гэж хэлээд уурлаж загнасан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Д.ийн “... 2022 оны 12 дугаар сарын 21-ний оройны 23:00 цагийн үед манай охин хөдөө гэрээсээ хадам аав *******, нөхөр ******* нарын хамт сумын төвийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн тухайн үед ын зүүн хөлийн гуя хэсгээс их цус гарсан байхаар нь юу болсон талаар асуухад мах эвдэж байгаад хутга халтираад гуя руу орчихлоо гэж хэлсэн. ...саяхан юу болсон талаар дахиж асуухад манай охин тухайн үед нөхөр ******* над руу хутга шидсэн гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлгээр болон  хэрэгт цугларсан  нотлох  баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Б.ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад П.гийн 000000059 дугаартай “...Иргэн Б.ын зүүн гуяны гадна хэсэгт шарх, эргэн тойронд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан буюу 2022 оны 12 дугаар сарын 21-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Иргэн Б.ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана...” гэсэн дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоог*******гүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Хохирогч Б. нь “хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч  Б. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээнд 497.500 төгрөгийн зардлыг авчээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн гаргуулахаар...” заасан бөгөөд шүүгдэгч Д.*******гоос 497.500 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч  байгууллагад олгож шийдвэрлэлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт-11см, өргөн -2.2 см, ишний урт 9см, өргөн 2.2см, нийт 20см урттай ажлын хэсэг дээрээ FENG гэсэн бичигтэй, бор өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хориг*******гүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /200.000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт-11 см, өргөн -2.2 см, ишний урт 9 см, өргөн 2.2 см, нийт 20 см урттай ажлын хэсэг дээрээ FENG гэсэн бичигтэй, бор өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.1-т зааснаар хохирогч Б.ын Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 497.500 төгрөгийн зардлыг шүүгдэгч Д.*******гоос гаргуулж, иргэний нэхэмжлэгчид байгууллагад олгосугай.

8. Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хориг*******гүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА