Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/44

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         01          09                                 2023/ШЦТ/44

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2211018662069 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б ургийн овогт Б.Б

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, Халх, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, металл хийц вакум цонхны үйлдвэрт ажилладаг, ам бүл 1, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 451,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 909 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 950,000 төгрөгийн торгох ял оногдуулж, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй.

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 10-оос 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны 05 тоот гэртээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч О.Бгийн биед халдаж, эрүүл мэндэд нь духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун хацар, зүүн бугалга, баруун даланд цус хуралт, зүүн тохой, нуруунд зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан” учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 10-оос 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны 05 тоот гэртээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч О.Бгийн биед халдаж, эрүүл мэндэд нь духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун хацар, зүүн бугалга, баруун даланд цус хуралт, зүүн тохой, нуруунд зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт нь  хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Бн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай хөдөө гэрээс хоолны мах ирсэн гээд би тухайн махаа замын унаанаас тосож авчхаад гэртээ ирээд мах чанаад идэх гээд байж байтал манай нийтийн байрны жижүүр болох Энхжин гэх эмэгтэй нөхөр хүүхдийн хамт орж ирсэн юм тэгээд Энхжин, нөхөр нь би, О. Б бид 4 нэг сав 2 литрийн пиво уухаар болж пиво уугаад нэмж 3 пиво аваад нийтдээ 4 сав пиво хувааж ууж дуусчхаад О. Б бид хоёр өрөөндөө үлдээд хоорондоо юм ярьж байгаад өмнөх асуудлаасаа болж маргалдсан чинь манай хамтран амьдрагч О.Б нь гарч яваад Энхжиний өрөөнд яваад орсон тэгээд би гарч бие засах гээд өрөөнөөсөө гараад Энхжиний өрөөний үүдээр байтал манай хамтран амьдрагч явж О.Б нь утсаар чанга, чанга яриад цагдаад дуудлага өгөөд байхаар нь би хаалгыг нь татаж ороод /чи зүгээр байхад битгий ингэж цагдаад дуудлага өгөөд бай би чамайг яасан юм бэ гэж хэлээд нэг алгадаад, гараараа нүүр рүү нь түлхэж газар унагачхаад шилбэ рүү нь нэг өшиглөчхөөд гараад яваад өгсөн/ тэгээд би тухайн нийтийн байрнаас хувцсаа аваад гараад явж байтал дуудлагын хоёр цагдаа ирээд надаас чи дуудлага өгсөн залуу мөн үү гэж асуугаад мөн гэж хэлсэн чинь намайг аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,

- хохирогч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б удалгүй надаас хэрүүл өдөөд янз бүрийн юм яриад байхаар нь би дахиад намайг зодчих болов уу гэж бодоод Энхжиний өрөөнд явж ороод цагдаад дуудлага өгөөд зогсож байтал Б нь Энхжиний өрөөнд явж орж ирээд намайг түлхэж унагаад миний толгой дээр 5-6 удаа өшиглөж дэвссэн..., Бид хоёр хамтран амьдраад 1 жил гаран болж байна, дундаасаа хүүхэдгүй, тухайн асуудал үүсэхээс 2 хоногийн өмнө нэг удаа гар хүрсэн, тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл бол учраагүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

- шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13955 дугаартай “1.0.Бгийн биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун хацар, зүүн бугалга, баруун даланд цус хуралт, зүүн тохой, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 2,3,4,5,6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл нь шинэ, бусад гэмтэл хуучин гэмтэл байна, З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, -Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ЗШ/1514 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 33 дугаар тал/,

- улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37-39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 10-оос 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны 05 тоот гэртээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч О.Бгийн биед халдаж, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг зодсон буюу шууд санаатайгаар хохирогчын эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв..

 

 

Бусад асуудлын талаар

Хохирогч О.Б нь: “...гомдол санал байхгүй...” гэх хүсэлт зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Бг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б овогт Б.Бг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Бд оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.БАТГЭРЭЛ