Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/57

 

 

         

 

 

 

 

 

 

      2023         01          16                                 2023/ШЦТ/57

 

       
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Ч.Б,

нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2211017811874 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: М овгийн Ч.Б       

 Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа таксинд явдаг гэх, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь насанд хүрээгүй буюу 13 нас 11 сар 28 хоногтой байсан Э.Эг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэлх хугацаанд фейсбүүк чатаар танилцаж, хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс бичлэг явуулж, уруу татан, улмаар Чингэлтэй дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэр, Ерөнхий боловсролын  дугаар дунд сургуулийн орчим уулзан бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч.Б нь насанд хүрээгүй хохирогч Э.Эг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэлх хугацаанд фейсбүүк чатаар танилцаж, хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс бичлэг явуулж, уруу татан, улмаар Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 72 дугаар дунд сургуулийн орчим уулзан бэлгийн харьцаанд орохыг санал болгосон үйл баримт нь хэрэгт авагдан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Ч.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дугаар тал/,

- насанд хүрээгүй хохирогч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр над руу танихгүй хүн фейсбүүк хаягаас найзын хүсэлт илгээсэн байсан. Би тухайн хаягийг харсан даруйдаа устгаж найзын хүсэлтийг татгалзсан. Удалгүй дахин найзын хүсэлт ирэхээр нь хартал “.r” нэртэй фейсбүүк хаягтай хүн байсан. Хэсэг хугацааны дараа буюу оройхон миний “.” нэртэй фейсбүүк хаяг руу хаая гэх зурвас ирсэн. Би хэн бэ? гэж асуутал танилцах гээд л гэж хэлсэн тул би за гэх хариултыг өгсөн. Тухайн өдрөөс эхлэн Hanhuu Tuguldur нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй зурвасаар харилцсан ба надад өөрийгөө 24-тэй гэсэн харин би 0 настай гэж хэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би Нийслэлийн 0 дугаар сургуулийн . ангиас гараад Хайлаастын хуучин эцэс 84-ын автобусны буудал дээр автобус хүлээж байгаа талаараа би тэр хүнд зурвасаар хэлсэн. Удалгүй саарал өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй 84-ын автобусны буудал дээр ирээд тээврийн хэрэгслээсээ намайг нэг эрэгтэй хүн харснаа “суугаарай ах нь байна” гэсэн. Би тээврийн хэрэгслийн арын сандал дээр суугаад явж байтал Хайлаастын дунд буудал орчим харанхуй гудам руу орж зогсоод арын сандал руу тэр ах орж ирээд тээврийн хэрэгслээ дотроос нь цоожлоод намайг бэлхүүс хэсгээр тэвэрч уруул, хацар, гар хэсгээр үнсэж, цамцны хормой хэсгээр гараа оруулаад хоёр мөөмнөөс гараараа бариад үргэлжлүүлэн нэг гараа дотуур өмдний завсраар оруулж миний давсаг хэсгээр гараараа илсэн. Би тэр үед эсэргүүцэж хоёр гарыг нь түлхсэн тул тухайн үйлдэл удаан үргэлжлээгүй юм. Миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтэн, бусад төрлийн эрхтэн, өөр ямар нэгэн зүйлийг хийж оруулаагүй болно. Тэр ахтай уулзах үед 30 орчим насны хүн байсан ба ямар нэгэн байдлаар намайг айлган сүрдүүлж дарамталсан, миний биед гэмтэл учруулсан зүйл байхгүй. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш тухайн ах над руу ямар нэгэн байдлаар холбоо бариагүй юм. Над руу зурвас бичиж байхдаа “би чамайг оролдмоор байна, үнсмээр байна, доодхыг чинь үнсмээр байна хамт хономоор байна, хайр хиймээр байна, хайрлаж тэвэрч, үнсэж бас жаахан оролдъё, KFC авч өгье” гэх мэт утгатай зүйлийг над руу зурвасаар бичиж байсан. Над руу богино хэмжээний 2 ширхэг том хүний бичлэг зурвасаар илгээсэн ба тус бичлэгт эрэгтэй эмэгтэй 2 хүн үнсэлцэж байгаа мөн эмэгтэй хүн эрэгтэй хүний бэлэг эрхтнийг үнсээд ам руугаа хийж байгаа бичлэг байсан. Тус бичлэгийг над руу илгээсний дараа би чамайг ингэж үзмээр байна гэж хэлсэн. Би 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тухайн ахтай зурвасаар танилцах үедээ эмээ өвөөгийнхөө гэрт байсан. Би өөрийнхөө гэрт байхдаа ээжийнхээ гар утсаар фейсбүүк ордог байсан тул ээжийн гар утсанд миний фейсбүүк хадгалагдсан байдаг. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ээж миний фейсбүүк хаягийг шалгахаар орох үедээ тэр ахтай бичсэн зурвасыг уншсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-17 дугаар тал/,

- гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би охин Э.Эг 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эмээ өвөөгийн гэр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 51-588 тоотод хүргэж өгсөн ба эмээ өвөөгийндөө хэд хоног амьдарч байсан. Манай охин дугаар сургуулийн  ангид суралцдаг юм. гэх фейсбүүк хаяг миний гар утсанд хадгалаатай байдаг ба би заримдаа өөрийнхөө гар утсаар орж хардаг байсан. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр охины фейсбүүк хаягаар ортол гэх хаягтай зурвасаар харилцсан ба зурвасыг нь уншиж үзтэл үнсье, оролдъё, уулзъя гэх мэт зурвас илгээсэн байсан тул би аав ээжийнхээ гэр лүү очиж охинтойгоо уулзаад гар утсыг нь аваад зурвасыг нь харсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан болно. Би охиноос болсон асуудлын талаар асуухад тухайн залууг том хүний бичлэгийг зурвасаар илгээсэн, нэг удаа уулзаж үзтэл миний мөөмийг гараараа барьсан, миний уруул хацар хэсэгт үнссэн, дотоож руу гараа хийгээд миний давсаг хэсгийн орчмоор гараараа илсэн гэх мэт зүйлийг хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 62-68 дугаар тал/,

- яллагдагч Ч.Боос гаргаж өгсөн фейсбүүк чатаар харилцсан талаарх баримтууд /хавтаст хэргийн 70-84 дүгээр тал/,

- насанд хүрээгүй хохирогч Э.Эгийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 41 дүгээр тал/

- яллагдагч Ч.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар тал/,

- ял шалгасан хуудас /хавтаст хэргийн 85 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

ш¿¿ãäýã÷ Ч.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл хугацаанд насанд хүрээгүй хохиролгч Э.Этай фейсбүүк чатаар танилцаж, хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс бичлэг явуулж, уруу татан, улмаар Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын дугаар дунд сургуулийн орчим уулзан бэлгийн харьцаанд орохыг санал болгосон нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүрэн хангагдсан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялыг  оногдуулж, уг ялыг өдөрт найман цагаар хийлгэхээр шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 

            Насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ч.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хүүхдэд садар самууныг сурталчилсан хэвлэл, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, өгсөн, сурталчилсан, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Ч.Бод оногдуулсан 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                С.БАТГЭРЭЛ