Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51 

 

                                                           

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Б 
Шүүгдэгч: Б.Г 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бын Гт холбогдох эрүүгийн 2212................... тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, ээж, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Хангай сум, Гичгэнэ баг Хушт гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Бын Г /РД:АЙ.........../

                           Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Х овогт Бын Г нь Архангай аймгийн Хангай сумын Арбаясгалан багийн Давааны энгэр гэх газар 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр М.Бын итгэмжлэн хариуцуулсан 404 хониос 4 тооны хонийг бусдад зарж завшсаны улмаас 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

  * Эрүүгийн 2212.................... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            *Хохирогч М.Бын өгсөн:
  “...Манайх Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Ихэрийн ам гэх газар намаржиж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн иргэн Б овогтой Гыг хонь хөлсөөр нь харж хариулна гэхээр нь Гтай ярьж хөөрөөд үнэ хөлсөө тохироод өөрийн хонио тоолоод 404 хонь 88 ямааг хүлээлгэж өгөөд тохирсон хөлснийхөө тал болох 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг өгсөн юм. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн хонь ямааг хариулж байгаа иргэн Гын гэрт нь очоод Гын хамт өөрийн хүлээлгэж өгсөн хонь ямааг тоолж үзэхэд 400 хонь 88 ямаа байхаар нь Гаас манай хониноос 4 хонь дутуу байна та бид хоёр хамт тоолж үзлээ дутуу байгаа хонь хаана байгаа талаар Гаас асуухад би Архангай аймгийн төв рүү 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11 тооны хонь ачиж тээвэрлээд зарсан. Тэгэхдээ би танай хониноос 4 хонь авсан миний буруу төлж өгнө. Харин бусад 7 тооны хонь нь манай хонь гэж хэлсэн юм. Би бичгээр гэрээ хийгээгүй харин Гтай амаар ярилцаад хоорондоо тохирсон юм. Манай хонинууд зөв талын чих нь урдаасаа догол буруу талын чих нь хойноосоо ухмал ногоон оохороор нуруу хэсэгт нь будсан байгаа. Алдсан 4 тооны хонио зүсэлж мэдэхгүй байна. Надад Г нь ямар нэгэн хонь хаашаа ачсан талаар хэлээгүй хонио тоолоход Архангай аймгийн төв рүү хонь зарсан гэж хэлсэн юм. Г бид хоёр дэвтэрийн цаасан дээр хамт бичиж авсан баримт байгаа. Би гомдолтой байна 4 тооны хонио нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 дугаар тал/ 

*Хохирогч М.Бын дахин өгсөн:
“...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар тал/

*Гэрч М.Бын өгсөн:
“...Би 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн ах Бын хамт иргэн 
Гт хонь ямааг нь хоёр удаа тоолж 404 хонь 88 ямааг хүлээлгэж өгсөн юм. Б, Г нар ямар нэгэн гэрээ хийсэн эсэх талаар мэдэхгүй байна амаар хоорондоо үнэ хөлсөө ярьж тохироод Г нь хонийг аваад явсан. 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Бын хамт явж хонь ямаа тоолоогүй...гэх  мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/

*Гэрч С.Эийн өгсөн:
“...Би өөрөө Архангай аймгийн Хангай сумын төвд хүүхдээ хардаг болохоор мэдэхгүй байна. Манай нөхөр Г нь Архангай аймаг оруулж 11 тооны хонь ачиж Архангай аймагт зарж борлуулаад банкны мөнгөө хийсэн гэж надад хэлсэн...гэх  мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/

*Гэрч А.Бы өгсөн:
“...2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын иргэн Г нь 11 тооны хонины малын гарал үүслийн 1160741 дугаартай бичиг авсан. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд зарж борлуулна гэж хэлээд авсан. Би хараагүй өөрийн хэлснээр нь баталсан. Надад 45-49 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн гэж хэлээд гарал үүслийн бичиг авсан тээврийн хэрэгслийн маркийн мэдэхгүй байна...гэх  мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/ 

*Гэрч С.Хын өгсөн:
“...Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Малчин захын хажууд байхад тус аймгийн Хангай сумаас ирсэн иргэн Г нь та хонь авч байгаа юм уу надад 11 тооны хонь амьдаараа байна та авах уу гээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Малчин захын хажууд зогсож байхаар нь гарал үүслийн бичиг байгаа юм уу гэтэл иргэн Г нь байгаа гэж хэлэхээр нь гарал үүслийн бичгийг шалгаж үзээд худалдан авсан юм. Гарал үүслийн бичиг нь цаасаар авчирч өгдөгөө болиод кодоор харуулж шалгадаг учир Г нь 1360741 кодоор шалгуулж надад хонио зарсан юм. Г нь хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ирсэн улсын дугаарын мэдэхгүй байна.Надад хэлээгүй гарал үүслийн бичигтэй байсан болохоор нь би худалдан авсан. Г ганцаараа ирээд хонь зарсан...гэх  мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/

*Яллагдагч Б.Гын өгсөн: 
“...Миний үйлдэл тохирч байна. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна.  Би Боос анх хонь хүлээж авахдаа 404 тооны хонь, 88 тооны ямаа гэж цаасан дээр тэмдэглэсэн зүйл байгаа. Мөн Бод ч байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Гэхдээ нэрээ шилжүүлж аваагүй байгаа. Тухайн худалдан авсан хүнийг Г гэсэн байх гэхдээ нэрийг нь сайн санахгүй байна. Мөн тухайн 11 тооны хонийг Архангай аймагт ирж зарахад 1.000.000 төгрөг болсон. Мөнгийг нь би бэлнээр авсан. Тэгээд Төрийн банкны зээл рүүгээ хийсэн. Өөр надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Үйлдсэн гэм хэрэгтэй ямар нэгэн маргаан байхгүй. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байгаа дахин гэмт хэрэг үйлдэхгүй надад хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-51 дүгээр тал/ 

*Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны АЦ22-149 дугаартай: “...хонинуудын үнэлгээг 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 440.000/дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 35-37 дүгээр тал/ 
            *2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 99 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх 
тухай тогтоол /хх-ийн 72-73 дугаар тал/ 
*2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 76-79 дүгээр тал/ 
   *2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-
ийн 84 дугаар тал/ 
   *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар тал/ зэрэг нотлох 
баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж,
бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох
баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Арбаясгалан багийн Давааны энгэр гэх газар шүүгдэгч Б.Г нь хохирогч М.Бын итгэмжлэн хариуцуулсан 404 тооны хониноос 4 тооны хонийг бусдад зарж хохирогчид 440.000 төгрөгийн төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

              Шүүгдэгч Б.Г нь  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Бын өгсөн: ”..Манайх Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Ихэрийн ам гэх газар намаржиж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн иргэн Б овогтой Гыг хонь хөлсөөр нь харж хариулна гэхээр нь Гтай ярьж хөөрөөд үнэ хөлсөө тохироод өөрийн хонио тоолоод 404 хонь 88 ямааг хүлээлгэж өгөөд тохирсон хөлснийхөө тал болох 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийг өгсөн юм. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн хонь ямааг хариулж байгаа иргэн Гын гэрт нь би очоод Гын хамт өөрийн хүлээлгэж өгсөн хонь ямааг тоолж үзэхэд 400 хонь 88 ямаа байхаар нь Гаас манай хониноос 4 хонь дутуу байна та бид хоёр хамт тоолж үзлээ дутуу байгаа хонь хаана байгаа талаар Гаас асуухад би Архангай аймгийн төв рүү 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11 тооны хонь ачиж тээвэрлээд зарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 06-08 дугаар тал/, гэрч М.Бын өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн ах Бын хамт иргэн Гт хонь ямааг нь хоёр удаа тоолж 404 хонь 88 ямааг хүлээлгэж өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/, гэрч С.Эийн өгсөн:“...манай нөхөр Г нь Архангай аймаг оруулж 11 тооны хонь ачиж Архангай аймагт зарж борлуулаад банкны мөнгөө хийсэн гэж надад хэлсэн...гэх  мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/, гэрч А.Бы өгсөн:“...2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын иргэн Г нь 11 тооны хонины малын гарал үүслийн 1160741 дугаартай бичиг авсан. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд зарж борлуулна гэж хэлээд авсан...гэх  мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/, гэрч С.Хын өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Малчин захын хажууд байхад тус аймгийн Хангай сумаас ирсэн иргэн Г нь та хонь авч байгаа юм уу надад 11 тооны хонь амьдаараа байна та авах уу гээд гэхээр нь би худалдан авсан юм...гэх  мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны АЦ22-149 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
                   Шүүгдэгч Б.Г нь хохирогч М.Бын итгэмжлэн хариуцуулсан 4 тооны хонийг бусдад зарж, борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг шинжийг хангаж байна. 

                Архангай аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.   Иймд шүүхээс шүүгдэгч Б.Гыг бусдын итгэмжлэн хариуцуулсан малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

               Гэмт хэргийн улмаас хохирогч М.Б 440.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч М.Б нь уг хохирлыг авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид 
эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцсон болно. Шүүгдэгч Б.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Б.Г нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Гт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд санаатай  гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй байна.  

           Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж,                   шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 49-45 УНЯ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Г.Б олгохоор шийдвэрлэв.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн 
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Х овогт Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 


              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн, шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.  

5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

                  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 99 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 49-45 УНЯ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Г.Б /РД:ДЮ/-д  буцаан олгосугай. 


  7. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 


8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.


 


        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        П.ГАНДОЛГОР