Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 113/ШШ2021/0010

 

 Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа, шүүгч Б.Сийлэгмаа нарын бүрэлдэхүүнтэй, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны III танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: ******* (РД:2011689), ******************

Хариуцагч:*******;

Гуравдагч этгээд:******* (РД:2011441), Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Хивсний үйлдвэрийн урд талд, 1 тоот хаягт оршин байх;

Хөх тугт ХХК-ийн өмчлөлд хивсний үйлдвэрийн урд талд байршилд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 710 м.кв талбай бүхий складыг бүртгэсэн 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай улсын бүртгэл, 000109497 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй,

*******-д олгосон улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг*******т даалгах тухай бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-ийн Гүйцэтгэх захирал Д.Бат-Орших, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганзориг, гуравдагч этгээд*******-ийн Ерөнхий захирал Л.Амарсайхан, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, иргэдийн төлөөлөгч П.Буяндэлгэр /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[1]: Дорнод барилга ХК нь 2005 онд татан буугдаж, *******-д нэгдсэн. 2001 онд Дорнод барилга ХК-ийн хөрөнгөд улсын бүртгэлийн 0611002324 дугаартай 6-р багт 6 объектын өмчлөх эрхийг баталгаажуулж гэрчилгээ олгосон. Дээрх хөрөнгүүд 2008 онд *******-ийн өмчлөлд шилжсэн бөгөөд гэрчилгээг хөрөнгө тус бүрээр салгаж, 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл *******-ийн өмчлөлийн Хэрлэн сумын 6-р баг, Шүр захын хойно байрлалтай тоосгон агуулахыг******* үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ давхардуулан гаргаж авсан байна. Дээрх хөрөнгө нь анх 2001 онд Дорнод барилга ХК-д, 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээгээр 1209 м.кв тоосгон агуулахын зориулалттайгаар манай *******-ийн өмчлөлийн эд хөрөнгө юм. Дээрх хөрөнгө нь манай компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд одоог хүртэл байдаг бөгөөд хасалт, шилжилт хийгдээгүй, 2001 оны болон 2012 оны гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээр байдаг. Энэ талаар улсын бүртгэлийн холбогдох баримтууд, бүх бүртгэлийн хувийн хэргүүд, мөн эрх бүхий байгууллагад тайлагнаж, татвар төлдөг зэргээр нотлогдоно. Энэ хугацаанд өөр этгээд өмчилж байна гэж бид мэдэхгүй.

Харин******* нь бүртгэлтэй эд хөрөнгийг давхцуулан мөн Үүрийнтуяа хотхоны чанх урд талд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх авсан 1.17 га газрын 00472533 дугаартай газрын гэрчилгээгээ ашиглан өөр байршилд буюу манай компанийн үндсэн хөрөнгийн тооллогод бүртгэлтэй тоосгон агуулахын зориулалттай барилгын дунд хэсэгт 710 м.кв талбайг авсан байгаа юм. Энэ нь үл хөдлөх хөрөнгө өмчлөн авахдаа газартай байх шаардлагыг хангаагүй гэсэн үг. Энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.9 болон холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Дээрх хууль бус бүртгэлийн талаар улсын бүртгэгчийн дээд шатны албан тушаалтан болох Улсын бүртгэлийн хэлтсийн даргад хандаж гомдол гаргахад уг өргөдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, тус газраас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8/2934 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ баримтууд хэрэгт хавсаргагдсан.

Нэхэмжлэлийг хүлээн авч*******-ийн өмчлөлд хивсний үйлдвэрийн урд талд байршилд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 710 м.кв талбай бүхий складыг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай бүртгэл, 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 000109497 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү. Өмчлөх эрх бол Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан үндсэн эрх байхын сацуу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгээр хамгаалагдсан. Компани оршин байхын үндэс нь өмч бөгөөд өмчлөх эрх улсын бүртгэлээр баталгааждаг. Иймд манай компанийн өмчлөх эрх*******-д олгосон 2005 оны бүртгэлээр зөрчигдөж, хууль ёсны өмч маань өөр этгээдийн өмч болох гээд байна. Энэ талаар удаа дараагийн шүүх хуралдаан дээр тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлүүд болон шүүхийн шийдвэрүүд дээр баталгаажиж үлдсэн байна гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, Хивсний үйлдвэрийн урд талд байршилтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай 710 м.кв талбай бүхий 1 давхар складын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт бүртгэж 00109497 тоот гэрчилгээг олгосон байна.

Хөх тугт ХХК-ийн*******ийн Хивсний үйлдвэрийн урд талд байршилтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2005 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр тус сумын Засаг даргын 1992 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 13 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 091400134 дугаартай 1.17 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон баримт байх боловч уг эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг улсын бүртгэлд авагдаагүй байна. Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нь*******-ийн дээрх үл хөдлөх хөрөнгийг 2000 оноос эхлэн ашиглаж, эзэмшиж, өмчилж байгааг сайн мэднэ. Энэ склад нь *******-ийн өмчтэй нэг шугаманд нэг байрлалд байдаг, олон жил 2 талд нь өөрсдөө юу ч хийхгүй ашиглахгүй явж ирснээ харин баруун талынх нь хэсгийг сүүлийн үед ашиглаж ирсэн. Манайх энэ объектдоо 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч 2005 оны 1 дүгээр сарын 06-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн. ******* нь ямар ч үндэслэлгүй хөрөнгөжих гэж бусдын өмч рүү хууль бусаар мэдсээр байж халдах гэж байгаад сонирхолтой байна.

Энэ байдалд хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс ямар ч хамааралгүй, манай объектыг үзэж үл хөдлөх хөрөнгөд хууль зүйн дагуу гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэсэн байгууллага. Гэтэл ******* нь Үүрийнтуяа хотхоны чанх урд талд байрлалтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай эзэмших эрх авсан 1.17 га газрын 00472533 дугаартай газрын гэрчилгээгээ ашиглан өөр байршилд буюу манай компанийн үндсэн хөрөнгө, тооллогод бүртгэлтэй тоосгон агуулахын зориулалттай барилгын дунд хэсэг 710 м.кв талбайг авсан байгаа юм. Энэ үл хөдлөх хөрөнгийг өмчлөн авахдаа газартай байх шаардлагыг хангаагүй гэсэн үг гэсэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Манай дээрх газар нь энэ складаас өөр байрлалтай газар. Үүнийг мэдсээр байж ******* нь манай энэ газар дээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Би энэ складыг худалдаж авахад газартайгаа надад ирэх ёстой гэдгийг *******-ийн захирал Д.Бат-Орших сайн мэдэж байгаа.

******* манай хөрөнгийг өөрсдөө үл хөдлөх хөрөнгөндөө бүртгэж 2012 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.*******-ийн нэхэмжлэлтэй Дорнод аймгийн Засаг даргад холбогдох Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн 5 дахь заалтыг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг ******* нь гуравдагч этгээдэр оролцож байхдаа удаа дараа үндэслэлгүй хойшлуулж өөрийнх нь хууль бус үйлдэл илрэхээр зориудаар төөрөгдүүлж захиргааны өөр хэргийг Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан үүсгэж байгаа нь буруу юм.

Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн 3 дахь заалтад *******-ийн эзэмшил газрын хэмжээ, байршил, заагийг тогтоон өгч газар эзэмших гэрээг байгуулан гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Газрын албанд зөвшөөрсөн байдаг. Уг газрыг олгохдоо манай үл хөдлөх объектыг байгааг мэдсээр байж түүний доорх газрыг нь дээрх захирамжийн 5 дахь заалтад хамааруулан 4069 м.кв-д хамааруулан олгосон байдаг. Бид дээрх газрыг хэмжүүлж үзэхэд 53852 м.кв, мөн 52472 м.кв гээд маш олон зөрүүтэй хэмжигдсэн байдаг. Ийм учраас бид Засаг даргын Тамгын газрыг захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татуулж, ******* нь дээрх хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа юм.

Дээрх байдлаас харахад манай объект байгааг мэдсээр байж Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн 3 дахь заалтыг Газрын алба биелүүлээгүй, ******* нь манай складыг байгаа гэж мэдсээр байж 12 жил дуугүй явснаа 2012 онд аймгийн Засаг даргын дээрх захирамжаар манай объектын доорх орчны газрыг өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэж дээрх захирамжаар Улсын бүртгэлийн газраас гэрчилгээг авахдаа манай газрыг хамт оруулан авч бүртгүүлсэн байна. Иймд *******-ийн*******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна.

Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 314 тоот тушаалын 1-р хавсралтаар анги, конторын дарга, санхүүч нарыг баталсан. 2-р хавсралтаар анги, конторын удирдах инженер, техникийн ажилчдын нэрсийг баталсан. Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 67 тоот тушаалаар өмч хувьчлах комисс байгуулагдсан.

1992 оны өмч хувьчлалын материал дотор*******-ийн бүх ажилчдын хурлын протокол, бүх ажилчидтай хийсэн гэрээ, компанийн дүрэм, эдийн засгийн үзүүлэлтүүд, үндсэн ба эргэлтийн хөрөнгийн тайлангууд, машин механизмын бүртгэл жагсаалтууд, үндсэн хөрөнгө, эд хөрөнгийг дахин үнэлсэн акт жагсаалт, мөн үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн жагсаалтын 27-р мөрөнд улаан тоосгон склад 1 ш, үнэ 70000 төгрөгөөр үнэлэн бүртгэж авсан нь*******-ийн өмч болохыг баталж байна. Өмч хувьчлалын эдгээр материалуудыг 1992 оны 5 дугаар сарын 18-нд нотариатаар баталгаажуулсан байна. Одоо манайд хадгалагдаж байгаа юм. 1990 оны өмч хувьчлалын материал дотор Д.Бат-Оршихын нэр ч байдаггүй. 1990 оноос 2019 оны 10 дугаар сарын 07-ныг хүртэл******* нь энэ улаан тоосгон складыг ашиглан эзэмшиж барилгын материал хадгалан бусдад түрээслүүлж өөрөө өөрийнхөө өмчийн ашиг шимийг хүртэж ирсэн.******* нь өмч хувьчлалаар энэ улаан тоосгон 710 м.кв складыг авснаас хойш *******-ийн захирал Д.Бат-Орших нь гомдол гаргаж, асуудал тавьж байгаагүй болно.

Энэ улаан тоосгон склад бол урагшаа харсан жижиг-1ш, том-4ш хаалгатай урт барилга юм. Үүний баруун талын жижиг-1ш, том-2ш хаалгатай хэсэг нь *******-ийн өмч юм. Харин дундаасаа зүүн тал хүртэлх том-2ш хаалгатай 710 м.кв склад нь*******-ийн өмч юм.

Дорнод аймгийн үл хөдлөх хөрөнгийн газар нь ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй миний хуульд заасан, бүрдүүлж өгсөн материалын дагуу манай компанид улаан тоосгон 710 м.кв складын барилгад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосон. Иймд *******-ийн захирал Д.Бат-Оршихын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа[2]: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт байрлах******* нь 2005 оны 1 дүгээр сарын 06-нд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м.кв талбай бүхий складны барилгыг хууль ёсны өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-0611003858 дугаартай гэрчилгээтэй складыг хууль ёсны дагуу авсан.

Гэтэл 2012 онд ******* нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахдаа манай компанийн Ү-0611003858 дугаар бүхий гэрчилгээтэй хөрөнгийг өөрийн өмчлөлд улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байна. Энэхүү гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтэс олгохдоо давхардуулсан байгаа бөгөөд энэ талаар 2017 онд мэдээд *******-ийн захирал Д.Бат-Оршиход хэлэхэд худалдаж авъя, байр өгье, тохиролцъё гэж хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байсан.

Техник туслалцааны барилгын 7 трест нь өмч хувьчлалаар 8 компани болж хуваагдсан бөгөөд барилга трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 314 тоот тушаалаар батлагдсан өмч хувьчлах комиссын шийдвэрээр*******-ийн өмч болж хуваарилагдсан.

Хөх тугт ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.1-д заасны дагуу тус компанийн өмчлөх эрх баталгаажсан гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.4-т заасны дагуу нотлох баримтыг бүрдүүлж очсоны дагуу тухайн байгууллага хянан шалгаад Ү-0611003858 дугаартай гэрчилгээг олгосон. Гэтэл хүчин төгөлдөр гэрчилгээтэй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байхад ******* нь 2012 онд буюу 7 жилийн дараа өөрийн эзэмшлийн складын өмчлөх эрхийн гэрчилгээг авахдаа манай компанийн 710 м.кв складны барилгыг салгалгүй давхардуулан бүртгүүлэн авсан учир*******-ийн хувьцаа эзэмшигчдийн үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Иймд *******-д 2012 онд олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ нь хуульд нийцээгүй байгаа учир улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулж 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбай болгож үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг*******т даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа[3]: Дорнод аймаг, Хэрлэн сум, 6-р баг, Хивсний үйлдвэрийн урд талд байрлах 710 м.кв талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилгыг 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр*******-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000109497 тоот гэрчилгээг, Дорнод аймаг, Хэрлэн сум, 6-р баг Шүр захын зүүн хойд талд байрлах конторын залгаа 1209.88 м.кв талбай бүхий тоосгон агуулахын зориулалттай барилгыг 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр *******-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006321 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000140243 тоот гэрчилгээг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.3 дугаар зүйлд заасан холбогдох нотлох баримтыг үндэслэж олгосон байна. Иймд гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа[4]: Бие даасан шаардлагад дурдсанчлан ******* нь энэхүү гэрчилгээг 2012 онд анх, шинээр гаргуулж аваагүй юм. Энэ талаар хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд удаа дараа гаргасан тайлбаруудаар ч ...үл хөдлөх хөрөнгийг *******-ийн өмч гэж бүртгэсэн 2001 онд Дорнод барилга ХХК-д олгосон гэрчилгээ, 2012 онд 6 объектыг салгаж олгосон гэрчилгээ, бүртгэл аль аль нь тухайн үедээ хуулийн дагуу хийгдсэн гэсэн тайлбарууд, 2001 онд анх гэрчилгээ гаргуулахдаа бүрдүүлж өгсөн баримтууд тухайн объект мөн байгаа байдлаар ч илэрч байгаа юм. Харин******* нь гэрчилгээ давхардалтай гэдгийг 2017 онд мэдсэн гэж тайлбарлаж байгаа бол тухайн үедээ энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Мөн манай компанийн өмчлөх эрх дээр анхнаасаа байсан объектод өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахдаа хууль тогтоомж зөрчин газар эзэмших эрхгүй, мөн энэ үл хөдлөх хөрөнгө дээр албан ёсны өмчлөх эрх байсаар байтал давхардуулж гэрчилгээ гаргуулсан гэдгээ шат шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байна. Энэ талаар шинжээчийн дүгнэлтүүд ч гарсан байдаг.

Хөх тугт ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа ч энэхүү шаардлагын талаар Улсын бүртгэлийн байгууллагын дээд шатны захиргаанд энэ талаар гомдол гаргаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, мөн *******-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй гэдгийг мэдсээр байж мэдсэнийхээ дараа бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д заасан үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ******* нь түрүүлж бүртгүүлсэн тул*******-ийн 710 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-0611003858 дугаар бүртгэл буруу байна гэж дүгнэлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр *******-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд*******-ийн гаргасан бие даасан шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

I. *******-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд;

Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 314 дүгээр тушаалаар тус трестийг Төвийн барилга угсралтын контор, барилга угсралтын I, II, III анги, сантехник угсралтын анги, орон сууц ашиглалтын анги гэж 6 анги, контор болгон зохион байгуулалтын өөрчлөлтөд оруулж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг хуваарилах комиссыг байгуулжээ[5].

Мөн трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаар тушаалаар дээрх контор, ангиудыг пүүсийн зохион байгуулалтад оруулж, Төвийн барилга угсралтын конторыг Өргөө пүүс, Барилга угсралтын 3-р ангийг Овоот пүүс болгон, бие даасан аж ахуйн тооцоотойгоор зохион байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн байна[6].

Дорнод аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Барилга угсралтын III ангийг Овоот бүрэн бус хариуцлагатай компани болгож, уг компани дараа нь******* болон өөрчлөн зохион байгуулагдсан[7] бол тус Өмч хувьчлалын комиссын 1992 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор аймгийн Барилга угсралтын /төв/ конторыг Дорнод барилга ХК болгон өөрчилж, улмаар *******-д нэгдсэнээр Дорнод барилга ХК нь 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр татан буугдсан[8].

*******-ийн хувьд, 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр*******-ийн өмчлөлд эрхийн улсын Ү-0611003858 дугаарт бүртгэж, 000109497 тоот гэрчилгээ олгосон, 710 м.кв талбай бүхий агуулах нь Төвийн барилга угсралтын контор байх үеэс Дорнод барилга ХК болох хүртэл тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0030879 дугаартай гэрчилгээнд бүртгүүлсэн 6 объектын нэг мөн гэж маргах бол, гуравдагч этгээд*******-ийн зүгээс, Барилга угсралтын III ангиас Овоот ББХК болсон үеэс үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан тоосгон агуулах гэж тайлбарлана.

Хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэлд дурдсанчлан, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг давхцуулан олгосон гэх үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувьд 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр*******-ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт, 710 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Хивсний үйлдвэрийн урд гэсэн хаяг байршилтайгаар, 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр *******-ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006321 дугаарт, 1209.88 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын зүүн хойд талд байрлах конторын залгаа гэсэн хаяг байршилтайгаар тус тус бүртгэгдсэн[9].

Хөхт тугт ХХК нь Хэрлэн сумын 6-р баг, хивсний үйлдвэрийн урд талд байх үйлдвэр үйлчилгээний зориулалттай, 710 м.кв талбайтай агуулах (склад)-ыг анхны удаа бүртгүүлж баталгаажуулах гэх үндэслэлээр 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр*******т мэдүүлэг гаргажээ.

Ингэхдээ Хэрлэн сумын Засаг даргаас 2005 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр олгосон, нэгж талбарын 091400134 дугаар бүхий 1.17 га газрыг эзэмшүүлэх тухай 0042533 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг[10] мэдүүлэгт хавсаргасан.

Гэтэл энэ нь*******-ийн өмчлөлд бүртгэгдсэн, 710 м.кв талбайтай маргаан бүхий агуулахын доорх газар биш, уг объектын зүүн хойд талд 500-600 орчим метр зайд байршилтай,*******-д эзэмшүүлсэн, өөр газрын эзэмших эрхийн гэрчилгээ болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар[11] тогтоогдох бөгөөд хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй болно.

Хөх тугт ХХК, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгтээ үл хөдлөх эд хөрөнгө /агуулах/ байршиж буй доорх газрыг эзэмших, ашиглах эрхтэй гэдгийг нотолсон бус, өөр байршилд эзэмшүүлсэн газрын гэрчилгээ хавсаргасныг******* үл хэрэгсэж, эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх үүргийг зөрчиж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт бүртгэж, 00019497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5-д Мэдүүлэгт ... дараах баримт бичгийг хавсаргана:, 13.5.4-д газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар, 15 дугаар зүйлийн 15.2-т Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан ... татгалзах үндэслэл байхгүй бол ... эрхийн улсын бүртгэлд бүртгэж, ..., 17 дугаар зүйлийн 17.1.8-д /хувийн хэрэгт дараах зүйлийг тусгана:/ газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дугаар, хугацаа гэж тус тус заасныг буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн мэдүүлэг гаргах, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, мэдүүлэгт хавсаргасан баримт нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй тул*******-ийн өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, Ү-0611003858 дугаар бүртгэлээр өмчлөх эрхийн гэрчилгээ авахдаа газартай байх шаардлагыг хангаагүй гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

Гэвч хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүхээс явуулсан тодорхой ажиллагаануудын явцад цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар*******-ийн өмчлөлд, 710 м.кв талбайтай /маргаан бүхий/ агуулахын объектыг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэсэн эд хөрөнгийн эрхийн улсын Ү-0611003858 дугаар бүртгэлийн улмаас нэхэмжлэгч *******-ийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт, бүртгэлийн маргаан бүхий объект, орчны газар болон архивын баримт бичигт хийсэн үзлэгийн тэмдэглэл, тэдгээрт хавсаргасан хэмжилт бүхий зураглал, фото зураг зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбартай харьцуулж үзэхэд анх Дорнод барилга ХК-ийн өмчлөлд, үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээнд хамтад нь бүртгэсэн гэх 6 объектын бүрэлдэхүүнд*******-ийн өмчлөлд 2005 онд эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт бүртгэсэн гэх тоосгон агуулах хамаарахгүй болохыг дараах байдлаар тогтоов. Үүнд:

1/ Төвийн барилга угсралтын конторыг Өргөө пүүс, улмаар Дорнод барилга ХК болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан үндсэн хөрөнгийг түүнд хуваарилж шилжүүлсэн, хөрөнгийг дахин үнэлсэн тухай Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын шийдвэр, Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын тогтоол зэрэг холбогдох баримт бичиг Үндэсний төв архив, Дорнод аймгийн Архивын тасаг, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн алинд нь ч хадгалагдаагүй болох нь Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 803, Дорнод аймгийн Архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 35, Үндэсний төв архивын 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 03/202 дугаар албан бичгүүд, Дорнод аймгийн Архивын тасагт хийсэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар[12] нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд 1990 оны өмч хувьчлалаар Дорнод барилга ХК авсан, 2001 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан, Дорнод барилга ХК татан буугдсанаар хөрөнгө нь *******-д шилжсэн, манай өмч гэдэг нь газар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр, үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан нь үнэлсэн актаар нотлогдоно[13] гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлах боловч түүний гаргаж өгсөн, аймгийн захиргааны өмч хувьчлалын комиссын үйлдсэн, Төвийн барилга угсралтын конторын үндсэн хөрөнгийг үнэлсэн тухай акт гэх огноо тэмдэглээгүй баримт[14] нь дангаараа маргаан бүхий объектыг бүхэлд нь Төвийн барилга угсралтын контороос Дорнод барилга ХК-д хувьчилсан, хуваарилсан зэргээр өмчлөлд нь шилжүүлсэн гэх үйл баримтыг нотлохгүй байна гэж дүгнэв.

Гэрч Ц.Зүнзиндорж маргаан бүхий улаан тоосгон складыг өмч хувьчлалын комиссын шийдвэрээр Дорнод барилга ХК-д хувьчлагдсан гэж үзэж байна, гэрч Ц.Ширдондог маргаан бүхий улаан тоосгон складыг Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Анги контор зохион байгуулах тухай 314 дүгээр тушаалаар Дорнод барилга компанид хүлээлгэн өгсөн, гэрч Б.Цэрэнпил Контор, тоосгон агуулах, шифр агуулах нь бүгд залгаа. Төвийн барилга угсралтын контор буюу Дорнод барилга компанид хуваарилсан, ... хувьчилж өгсөн, ... брокерын пүүсээр худалдаж авсан гэх зэргээр мэдүүлсэн.

Харин гэрчийн мэдүүлэгт дурдсан дээрх 314 дүгээр тушаалын 11 дэх заалтаар үндсэн болон эргэлтийн хөрөнгүүдийг анги, конторуудад хуваарилан өгөх комисс томилж ажиллуулахыг даалгаж, Дорнод аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Барилга угсралтын конторыг Дорнод барилга ХК болгон өөрчилж шийдвэрлэснээс бус, маргаан бүхий тоосгон агуулахыг Дорнод барилга ХК-д хувьчлах асуудлыг тэдгээр тушаал, тогтоолоор шийдвэрлээгүй байна.

Иймд нэр бүхий дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь шүүхийн үзлэг зэрэг хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаагаар цуглуулсан бичгийн нотлох баримтаар олж тогтоосон үйл баримттай нийцэхгүй, зөрүүтэй байгаа тул түүнийг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаас илүү ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн гэж үнэлэх буюу шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

2/ Дорнод барилга ХК нь Төвийн барилга угсралтын контороос өмч хувьчлалаар ирсэн гэх, дээрх Төвийн барилга угсралтын конторын үндсэн хөрөнгийг үнэлсэн тухай акт-д заасан конторын барилга, тоосгон склад, шифр агуулахад бусад объектуудын хамт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахаар (а) 2001 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан мэдүүлэгтээ Хэрлэн сумын 6-р баг, 1980 м.кв, контор, барилга, склад гэж үл хөдлөх эд хөрөнгийн байршил, талбайн хэмжээ, зориулалтыг; №0030879 гэрчилгээ, үнэлгээний тайлан, зураг гэж хавсаргасан баримт бичгийн жагсаалтыг; тус тус тэмдэглэсэн ба БАМОТ ХХК-ийн 2001 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаартай хөрөнгийн үнэлгээний гэрчилгээ болон тайлан, Хэрлэн сумын 6-р багийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр тодорхойлолт, Дорнод барилга ХК-ийн конторын барилга, складны бүдүүвч болон фото зургийг хавсаргажээ.

Мэдүүлэгт хавсаргасан баримт бичгүүдэд дурдсанаар 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дорнод барилга ХК-д олгосон, улсын бүртгэлийн 0611002324 дугаарт хамт бүртгэгдсэн, 7810.6 мянган төгрөгийн үнэлгээтэй, нийтдээ 1980 м.кв талбай бүхий 6 объектын бүрэлдэхүүнийг барилга тус бүрт харгалзах талбайн хамт, мэдүүлэгт дурдсанаар илэрхийлбэл: конторын барилга-1 /БАМОТ ХХК-ийн үнэлгээний тайланд 144 м.кв, бүдүүвч зурагт 72 м.кв/, тоосгон агуулах-1 /БАМОТ ХХК-ийн үнэлгээний тайлан болон бүдүүвч зурагт 360 м.кв/, асбестон цементэн долгиот хуудсан (шифр) агуулах-2 /нэг нь БАМОТ ХХК-ийн үнэлгээний тайлан болон бүдүүвч зурагт 492 м.кв гэж, нөгөө нь БАМОТ ХХК-ийн үнэлгээний тайлан болон бүдүүвч зурагт 264 м.кв гэж хэмжсэн/, авто гражийн барилга-1 /БАМОТ ХХК-ийн үнэлгээний тайлан болон бүдүүвч зурагт 648 м.кв/, гэр зочид буудал-1 /БАМОТ ХХК-ийн үнэлгээний тайланд 72 м.кв, харин бүдүүвч зурагт хэмжээ бичээгүй/ гэж тусгасан ба эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг (б) 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0614002324 дугаарт, *******-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж, 000092612 дугаартай гэрчилгээ олгосон ба энэ үед объектуудын нийт талбайн хэмжээ /1980 м.кв/ өөрчлөгдөөгүй байна.

(в) *******-иас 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар албан бичгээр ... 6 барилга объектын метр квадратыг үнэн зөвөөр бүртгүүлэх тухай хүсэлтийг*******т гаргасны дагуу 6 объектын нийт талбайн хэмжээг эрхийн улсын бүртгэлийн Ү-0614002324 дугаарт 5209.31 м.кв болгон өөрчлөн бүртгэж, 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 000140029 дугаартай гэрчилгээг *******-д олгосон байна.

Үүний дараа (г) *******-иас 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан мэдүүлгүүдийн дагуу 0030879 дугаартай гэрчилгээнд[15] хамтад нь бүртгүүлсэн гэх зарим объектод тусад нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгожээ.

Ингэхдээ Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03/3719/141 дүгээр дүгнэлтийн дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-0614002324 дугаарт бүртгэсэн албан конторын хэмжээг 202.34 м.кв, Ү-0614006321 дугаарт бүртгэсэн /конторын залгаа/ тоосгон агуулахын хэмжээг 1209.88 м.кв, Ү-0614006315 дугаарт бүртгэсэн шифр агуулахын хэмжээг 876.12 м.кв, Ү-0614006322 дугаарт бүртгэсэн улаан тоосгон агуулахын[16] хэмжээг 331.53 м.кв гэж тус тус бүртгэж, гэрчилгээ олгосон[17] бол авто гражийн хэмжээг 2462.44 м.кв, гэр буудал 127 м.кв гэж хэмжсэн ба авто граж, гэр буудалд энэ хэмжээгээр, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй.

Тодруулбал (а) ба (б) тохиолдлыг харьцуулахад 2001 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд хамт бүртгүүлсэн 6 объектын бүрэлдэхүүн, талбайн хэмжээ, эрхийн улсын бүртгэлийн дугаар өөрчлөгдөөгүй бол (в) тохиолдолд объектуудын талбайн хэмжээ өөрчлөгдөж бүртгэгдсэн, (г) тохиолдолд 6 объектын бүрэлдэхүүн, талбайн хэмжээ, эрхийн улсын бүртгэлийн дугаар нь (а) ба (б) тохиолдлоос өөрчлөгдсөний дүнд 2001 оны эрхийн улсын бүртгэлийн 0611002324 дугаарт бүртгэсэн 6 объектын бүрэлдэхүүнд 2 шифр, 1 тоосгон агуулах байсан бол тэдгээрийг салгаж, тус тусад нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан гэх 2012 оны эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн мэдүүлгээс үзэхэд гэрчилгээ олгосон 2 тоосгон, 1 шифр агуулах, гэрчилгээгүй гэх 1 шифр агуулах болж өөрчлөгдсөн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс авто гражийн хувьд тус объектыг Дорнод-Онон, ЦМК ХХК-иуд болон иргэн Ц.Зүнзиндоржийн өмчлөлд 3 хуваан бүртгэсэн, гэр буудлыг буулгаж суурин дээр нь улаан тоосгон барилга барьсан, өмчлөлийн хувьд асуудалтай, гэрчилгээ аваагүй гэж тайлбарлана.

Бүртгэлийн маргаантай объектууд, Дорнод барилга ХК-иас *******-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн нэг гэрчилгээгээр шилжсэн гэх барилгууд,*******-д эзэмшүүлсэн 10314 м.кв талбай бүхий газар дээрх барилгад хийсэн шүүхийн үзлэг, хэмжилтээр[18]:

- *******-ийн өмчлөлд, 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0614002324 дугаарт бүртгэгдсэн конторын талбайн хэмжээ 111 м.кв /ачих буулгах талбайн хамт 178 м.кв/, Ү-0614006321 дугаарт бүртгэгдсэн тоосгон агуулахын хамт 459 м.кв /харгалзах ачиж буулгах талбайг оруулан 755 м.кв/

-*******-ийн өмчлөлд, 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт бүртгэгдсэн тоосгон агуулахын талбайн хэмжээ 407 м.кв /ачих буулгах талбайн хамт 697 м.кв/,

- *******-ийн өмчлөлд, 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006315 дугаарт бүртгэгдсэн шифр агуулахын талбайн хэмжээ 520 м.кв /ачих буулгах талбайн хамт 1041 м.кв/,

- *******-ийн өмчлөлд, 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006322 дугаарт бүртгэгдсэн улаан тоосгон агуулахын[19] талбайн хэмжээ 418 м.кв,

- Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгүй, *******-ийн шифр агуулахын талбайн хэмжээ 277 м.кв, авто граж /бүхэлдээ/ 2500 м.кв,

-*******-ийн эзэмшлийн 10314 м.кв талбай бүхий газартай хашааны баруун хойд булан дахь түр агуулах гэх складны талбайн хэмжээ 101 м.кв гэж тодорхойлогдсон болно.

Дорнод барилга ХХК-ийн нэр дээр 2001 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн 6 объект дотор*******-ийн /улсын бүртгэлийн гэрчилгээнд 710 м.кв талбайтай гэж заасан/ өмчлөлд бүртгэсэн тоосгон агуулах хамаарахгүй, Дорнод барилга ХХК иас 2010 онд *******-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн барилгууд, түүн дотор маргаан бүхий объект /контор, тоосгон агуулах, шифр агуулах залгаа бүхий/ нь байршил, бүтэц, хэмжээний хувьд 2001 оны мэдүүлэг, түүнд хавсаргасан план зурагт тодорхойлсон талбайн хэмжээтэй дүйцэж байгаа нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан хэмжилтээр баталгаажих бөгөөд шүүхээс хийсэн үзлэгт оролцсон нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь энэ талаар маргаагүй, 2001 онд гэрчилгээ авсан 6 объектыг 2012 онд салгаад, барилга тус бүрт нь гэрчилгээ авахдаа Улсын бүртгэлийн хэлтэст 2001 онд өгсөн бүх баримтаа огноог нь засаад л өгсөн, тэрнээс өөр зассан зүйл байхгүй, мэргэжлийн байгууллагын хийсэн хэмжилтийг зөвшөөрөхөөс аргагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдоно.

Нэхэмжлэлийн дээрх шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан үндэслэл, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар болон хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл:

-*******-ийн өмчлөлд 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт, 710 м.кв талбайтай гэж бүртгэсэн агуулах нь Дорнод барилга ХК-иас 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр анх эрхийн улсын 0611002324 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан 6 барилгын бүрэлдэхүүнд хамаарахгүй, уг тоосгон агуулахыг Төвийн барилга угсралтын контороос Дорнод барилга ХК-д хувьчилсан, шилжүүлснийг буюу одоогийн өмчлөгч нь ******* болохыг тогтоох нотлох баримт байхгүй.

- Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан, Төвийн барилга угсралтын конторын үндсэн хөрөнгийг үнэлсэн тухай акт, эрхийн улсын 0611002324 дугаарт бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 17 дугаар зүйлийн 17.1.3-д заасан тухайн этгээдийн уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотлох буюу өмчлөх эрхийг бүртгүүлэх үндэслэл болсон баримт бичиг гэдэгт нийцэхгүй байна.

- *******-ийн өмчлөлд 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006321 дугаарт, 1209.88 м.кв талбайтай гэж бүртгэсэн тоосгон агуулах нь Дорнод барилга ХК-иас 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр анх эрхийн улсын 0611002324 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан 6 барилгын бүрэлдэхүүнд бүхэлдээ /талбайн хэмжээгээр/ хамаарахгүй байна[20].

- Дорнод барилга ХК-иас 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр анх эрхийн улсын 0611002324 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан 6 барилгын бүрэлдэхүүнд багтаж байсан контор, тоосгон агуулах, шифр агуулахын бүрдэл бүхий объектын байршил, хэмжээ, бүтэц нь тэдгээрийг 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдөр *******-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0614002324 дугаарт шилжүүлэн бүртгүүлэхэд өөрчлөгдөөгүй, харин тэдгээрийг *******-иас 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0614002324, Ү-0614006321, Ү-0614006315 дугаарт тус тусад нь салган бүртгүүлэхдээ Ү-0611003858 дугаарт бүртгүүлсэн*******-ийн тоосгон агуулахын 710 м.кв талбайг Ү-0614006321 дугаарт бүртгүүлсэн тоосгон агуулахад бүхэлд нь багтааж, *******-ийн тоосгон агуулахын талбайн хэмжээг 1209.88 м.кв гэж өөрчлөн бүртгүүлсэн нь хэрэг хянан шийдвэлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход чиглэсэн шүүхийн үзлэг зэрэг тодорхой ажиллагаагаар хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Энэ тохиолдолд (1)*******-ийн өмчлөлд, 710 м.кв талбай бүхий тоосгон агуулахыг 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр эрхийн улсын Ү-0611003858 дугаарт бүртгэж, 000109497 тоот гэрчилгээ олгосон Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтад нийцсэн эсэх, (2) түүний улмаас нэхэмжлэгчийн тодорхойлсон өмчлөх эрх[21] зөрчигдсөн эсэхийг тогтоох замаар хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай ба дээрх нөхцлүүд нэгэн зэрэг хангагдсан байх нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болно.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, ... /-ыг/ ... хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж зааснаар нэхэмжлэгчийн тодорхойлсон эрхийн үндэслэлт байдал буюу захиргааны актын улмаас эрх зөрчигдсөн эсэхийг магадлан, дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гол нөхцөл болно.

Өмнө дурдсанчлан,*******-иас гаргасан 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлгийн дагуу Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс үйлдсэн Ү-0611003858 дугаартай эрхийн улсын бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.9, 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.1.8-д заасныг тус тус зөрчсөн хэдий ч уг улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч *******-ийн эрх зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

3/ Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гуравдагч этгээдээс нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх татгалзлын үндэслэлийг илэрхийлэх боловч ******* нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр*******т, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бичгээр гомдол гаргасан байх ба түүний хариуд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8/2934 дүгээр албан бичгийг хүлээн авсны дараа 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

Эрхийн бүртгэлийн Ү-0611003858 дугаартай, 000109497 тоот гэрчилгээтэй, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м.кв талбай бүхий агуулахыг 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр*******-ийн өмчлөлд бүртгэсэн талаар *******-д мэдэгдсэн гэх баримт байхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах ба гуравдагч этгээдийн 2017 онд Д.Бат-Орших уг агуулахын өмчлөлийн асуудлаар санал гомдол гаргаж байгаагүй, надаас худалдаж авах санал тавьж байсан гэх боловч баримтаар тогтоогдохгүй байна.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчдийн үйлдсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтийг[22] ямар арга хэрэгсэл, ажиллагаагаар хийж гаргасан нь тодорхойгүй, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн мэргэжилтэй шинжээч нар нь маргаан бүхий объектын өмчлөлийн талаар болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаар дүгнэлт гаргасан нь томилогдсон шинжээчдийн тусгай мэдлэгт хамаарахгүй асуудал тул эргэлзээгүй үнэн зөв гэж дүгнэж, шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

II.*******-ийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийн тухайд;

Шүүхээс дээрх бие даасан шаардлага, түүний үндэслэлийг шүүх хуралдаанд оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан судалж үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх хүлээн авахаас татгалзах үндэслэл доорх байдлаар тогтоогдож байна гэж дүгнэв.

Хөх тугт ХХК нь Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар тодорхойлж, *******-д олгосон улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг*******т даалгах тухай бие даасан шаардлага гаргасан.

Ингэхдээ гуравдагч этгээдээс шаардлагын үндэслэл, маргааны үйл баримтын талаар шүүх хуралдаанд манай компани энэ агуулахыг 1990 оноос хойш эзэмшиж ашиглаж байгаад 2005 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, ******* нь 2012 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авахдаа манай 710 м.кв талбайтай агуулахыг давхардуулан бүртгүүлсэн учир*******-ийн өмчлөх эрх зөрчигдөж байна. Бие даасан шаардлага хангагдсанаар өөрийн эд хөрөнгөө бусдын халдлагаас хамгаалж, чөлөөтэй захиран зарцуулна гэж тайлбарлаж байгаагаас үзвэл******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт бүртгэгдсэн 710 м.кв талбайтай тоосгон агуулахыг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхээ хамгаалуулах, бусдын халдлагаас хамгаалах зорилгоор бие даасан шаардлага гаргажээ.

Үүнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль аль нь миний өмч гэдэг талаас нотлох баримтаа гаргаж, тэдгээр баримтуудад нь үндэслээд гэрчилгээ олгосон. Маргаан бүхий агуулахыг аль аль тал нь манай эд хөрөнгө гэдэг тул хэнийх нь өмч вэ гэдгийг шүүхээр тогтоолгохгүй бол Улсын бүртгэлийн хэлтэс тогтоодог байгууллага нь биш гэж татгалзлаа илэрхийлнэ.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006321 дугаарт бүртгэсэн, *******-ийн тоосгон агуулахын 1209.88 м.кв талбайгаас Ү-0611003858 дугаарт бүртгэгдсэн өөрийн тоосгон агуулахын 710 м.кв талбайг хасуулж, *******-ийн өмчлөлд бүртгэлтэй тоосгон агуулахын талбайн хэмжээг 499.88 м.кв болгож тогтоолгохоор тодорхойлсон бие даасан шаардлага нь*******-ийг 710 м.кв талбайтай тоосгон агуулахын өмчлөгч мөн гэдгийг захиргааны хэргийн шүүхээр тогтоолгох агуулга бүхий байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-84.3, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-106.3 дахь хэсгийн эд хөрөнгө, өмч буюу өмчлөх эрхтэй холбоотой зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д /Шүүх дараах үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж болно:/ эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл гэж заасантай харьцуулан тайлбарлавал, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хамгаалуулах шаардлага бүхий нэхэмжлэл нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна.

Өөрөөр хэлбэл энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн маргаан биш тул*******-ийн гаргасан бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэх тайлбарт эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Энэхүү шийдвэр нь Дорнод-Онон болон*******-иас маргаан бүхий объектын бүрдэл хэсэг болсон тоосгон агуулах(ууд)-ыг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан үндэслэл, шаардлагад нийцүүлэн, тогтоосон журмын дагуу өмч эрхээ бүртгүүлэх эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.

Дээрх байдлаар,*******-ийн өмчлөлд 2005 онд эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт, 710 м.кв талбайтай гэж бүртгэгдсэн тоосгон агуулахыг (1) 1990 онд Төвийн барилга угсралтын контороос Дорнод барилга ХК-д, дараа нь 2010 болон 2012 онуудад нэхэмжлэгч *******-д шилжүүлэн бүртгэхэд өмчлөх эрхтэй гэдгийг хангалттай нотолсон баримт үгүй, (2) Анх 2001 онд Дорнод барилга ХК-ийн өмчлөлд, 2010 онд *******-д шилжүүлэн, эрхийн улсын бүртгэлийн 0611002324 дугаарт бүртгэсэн 6 барилгын бүрэлдэхүүнд хамаарахгүй байхад Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2001, 2010, 2012 онуудад эрхийн улсын бүртгэлийн 0611002324, Ү-0614002324, Ү-0614006321 дугаарт тус тус бүртгэж, *******-ийн өмчлөх эрхийг баталгаажуулсан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.9, 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалт болон Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хууль заасан журмын дагуу хөтлөх зарчимд нийцээгүй.

Иймд Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай эрхийн улсын бүртгэл, түүнд үндэслэж*******-д олгосон 000109497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний улмаас нэхэмжлэгч *******-ийн эрх зөрчигдөхгүй гэж шүүхээс дүгнэсэн учир иргэдийн төлөөлөгчийн гаргасан ******* түрүүлж бүртгүүлсэн тул*******-ийн 710 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-0611003858 дугаар бүртгэл буруу гэх дүгнэлтийг хүлээж авах боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.9, 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг тус тус баримтлан *******-ийн гаргасан*******-ийн өмчлөлд хивсний үйлдвэрийн урд талд байршилд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 710 м.кв талбай бүхий складыг бүртгэсэн 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай улсын бүртгэл, 000109497 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд*******-ийн гаргасан *******-д олгосон улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбай болгон өөрчлөн бүртгэхийг*******т даалгах тухай бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,*******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Татварын хэлтсээс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ

   ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА

                                               ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА

 

 

 

 


[1] *******-иас 2018.11.07-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, 2020.10.30-ны өдрийн 36 дугаартай албан бичгээр ирүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсан тайлбар зэрэг нь хэргийн I хавтасны 1-2, III хавтасны 162-163 дахь талд авагдсан.

[2] Тус шүүхийн 2020.09.22-ны өдрийн 01/108 дугаар албан бичгээр шаардсаны дагуу*******-иас 2020.09.28-ны өдрийн 28 дугаартай албан бичгээр бие даасан шаардлагыг тодруулж, тайлбар ирүүлсэн нь хэргийн III хавтасны 87-88, 110-111 дэх талд авагдсан.

[3] Хэргийн III хавтасны 168 дахь талд

[4] Хэргийн III хавтасны 160-161 дэх талд нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн тайлбар авагдсан.

[5] Хэргийн I хавтасны 91-94 дэх талд

[6] Хэргийн IV хавтасны 126 дахь талд /арын нүүрийн хамт/. Тухайн үеийн тушаал шийдвэрүүдэд байгууллагын нэрийг Төвийн барилга угсралтын контор, Барилга угсралтын контор гэхчлэн ялгамжтай бичсэн боловч аливаа тохиолдолд /Төвийн/ барилга угсралтын конторын дарга буюу I, II гарын үсэг гэдэгт Очиржав, Бат-Очир гэж тэмдэглэснээс үзэхэд нэг байгууллага гэж үзэхээр байна.

[7] Хэргийн II хавтасны 23, III хавтасны 21, IV хавтасны 186-187 дахь талд

[8] Хэргийн I хавтасны 19, III хавтасны 126, 143, 206, IV хавтасны 8-9 дэх талд

[9] 2005.01.06-ны өдөр Ү-0611003858 дугаарт бүртгэсэн*******-ийн 710 м.кв талбайтай агуулахын хувьд, хэргийн I хавтасны 39, 45, 47-49 болон IV хавтасны 219, 224, 226 дахь талд, 2012.03.10-ны өдөр Ү-0614006321 дугаарт бүртгэсэн *******-ийн 1209.88 м.кв талбайтай агуулахын хувьд, хэргийн I хавтасны 15, 17, 22, II хавтасны 92-93, IV хавтасны 219, 224- 225, 228, 233, 235-240 дэх талд тус тус авагдсан агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, бүдүүвч зураг, сансрын зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан фото болон хэмжилтийн зургуудаар 2 агуулахын хэмжээ, байршлын сурвалжийг давхцлын хамт үзүүлэв.

[10] Мэдүүлэгт газар эзэмших эрхийн гэрчилгээнээс гадна хуулийн этгээдийн гэрчилгээ, Багийн Засаг даргын тодорхойлолт, Овоот ББХК-ийн үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн тухай 1992.02.20-ны өдрийн акт, агуулахын план зураг, фото зургийг хавсаргасан. /Хэргийн I хавтасны 38-49 дэх талд/

[11] Хэргийн I хавтасны 82-84, 105-106 дахь талуудад Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчдийн үйлдсэн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт бий.

[12] Хэргийн III хавтасны 126, 147, IV хавтасны 4, 122-125 дахь талд

[13] Хэргийн I хавтасны 207-226 дахь талд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн, II хавтасны 182-198 дахь талд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн, 232-238 дахь талд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн, IV хавтасны 26-46 дахь талд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн, V хавтасны 37-65 дахь талд тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлүүд авагдсан.

[14] Хэргийн I хавтасны 29 дэх талд

[15] Хэргийн III хавтасны 173 дахь талд 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дорнод барилга ХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авагдсан.

[16] Энэ агуулах нь 2001.12.11-ний өдрийн 0611002324 дугаартай улсын бүртгэлд хамтатган бүртгэсэн 6 объектын бүрэлдэхүүнд ороогүй ба нэхэмжлэгчээс ЖБИ-г дагаж ирсэн, өөр хөрөнгийн жагсаалтад байгаа, тусдаа гэрчилгээтэй, эсхүл 2012.03.10-ны өдөр салгаж бүртгүүлсэн 2 тоосгон агуулахын нэг нь гэх зэргээр тайлбарлана. 2001.12.11-ны өдрийн 0611002324 дугаарт бүртгэсэн 6 объектод 2 шифр агуулах гэж мэдүүлсэн бол 2012.02.20-ны өдрийн Ү-0614002324 дугаар мэдүүлж, 2012.03.10-ны өдөр тус бүрт нь салгаж гэрчилгээ авахдаа 2 тоосгон агуулах гэж мэдүүлсэн байдаг.

[17] Хэргийн IV хавтасны 136-137, 140 дэх талд Ү-0614002324, 141-167 дахь талд Ү-0614006321, Ү-0614006315, Ү-0614006322 дугаартай эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргүүд авагдсан.

[18] Хэргийн IV хавтасны 218-250 дахь талд

[19] Маргаан бүхий объектын зүүн урд талд байршил уг улаан тоосгон агуулахыг 2001 онд 0611002324 дугаарт бүртгүүлсэн 6 барилгын нэг гэж *******-иас*******т 2012 онд мэдүүлэг гаргаж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг /салгаж/ авсныг нотлох баримтууд хэргийн IV хавтасны 159-167 дахь авагдсан.

[20] Дорнод барилга ХК-иас 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр анх эрхийн улсын 0611002324 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан 6 барилгын бүрэлдэхүүнд, конторын залгаа тоосгон агуулахын талбайн хэмжээг 360 м.кв гэж тэмдэглэсэн.

[21] [эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006321 дугаарт, 1209.88 м.кв талбайтай бүртгэгдсэн, /конторын залгаа/ тоосгон агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг]

[22] Хэргийн III хавтасны 171-178 дахь талд*******-ийн нэхэмжлэлтэй Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан.