Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/101

 

 

 

 

 

 

  2023         01         31                                   2022/ШЦТ/101

 

 

                            ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

óëñûí ÿëëàã÷ Ж.Баянжаргал,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

нàðèéí áè÷ãèéí äàðãààð О.Тэргэлсаран нàðûã îðîëöóóëàí нарыг оролцуулан эрүүгийн 2202005050325 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Ø¿¿ãäýã÷: Х овогт Т.Э

Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Т.Э нь “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд”-ийг худалдаалах зорилгогүйгээр 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ойн жим” амралтын газрын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцийн II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг хууль бусаар түүж, бэлтгэж, улмаар уг хууль бусаар түүж бэлтгэсэн 9,909 грамм цэвэр жинтэй, 8 гялгар тор бүхий савлагаатай сэтгэцэд нөлөөт бодисыг 0000 УАР улсын дугаартай, Зотуе Т500 (Zotye Т500) загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ãýìò õýðýãò õîëáîãäæýý.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А. Ш¿¿ãäýã÷ Т.Э нь “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд”-ийг худалдаалах зорилгогүйгээр 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ойн жим” амралтын газрын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцын II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг хууль бусаар түүж, бэлтгэж, улмаар уг хууль бусаар түүж бэлтгэсэн 9,909 грамм цэвэр жинтэй, 8 гялгар тор бүхий савлагаатай сэтгэцэд нөлөөт бодисыг 0000 УАР улсын дугаартай, Зотуе Т500 (Zotye Т500) загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгч Т.Эий мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус хэлтсийн хороон цагдаа, цагдаагийн ахлагч Г.Пүрэвсүрэнгийн хамт “Самар” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Ойн жим” амралтын орчимд хяналт шалгалтын ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байх үед 17 цагийн орчимд цагаан өнгийн 0000 УАР улсын дугаартай, Зотуе Т500 (Zotye Т500) загварын тээврийн хэрэгсэл зогсож байсан, зогсоох үед жолооч нь ганц хүн байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн багаж хэсгийг шалгах үед цагаан өнгийн торнуудтай зүйлс байсан бөгөөд энэ юу болох талаар асуух үед тухайн хүн ганга түүсэн юм гээд байсан. Тухайн үед бол хараад гадарласан юм. Нэг уутнаас нь нэг навч унасан байсан нь олсны ургамал шиг харагдаад байсан юм. Анх харах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг байсан зогсоож шалгасан юм. Тэгээд зогсоох үед бол ямар нэгэн юм хэрэглэсэн байгаагүй.." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр тал/,

- гэрч Г.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Анхны байдлаар харахад түүсэн ургамал гээд байсан бөгөөд ямар зориулалтын ургамал болох талаар асуух үед сайн хариулж чадахгүй байсан юм...Тэгээд тухайн өдөр гарч байгаа жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдэж бүрэлдэхүүн ирж тухайн хүнийг авсан бөгөөд тухайн хүнийг хамгаалалтад авч ажилласан. Тухайн үед тэр хүн хөл дээрээ тогтож чадахгүй сандарсан байдалтай байсан, гэхдээ архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байгаа зүйл байхгүй байсан..Анх харах үед их сандарсан байдалтай хөл дээрээ тогтоож чадахгүй байсан бөгөөд архи үнэртэхгүй байсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дүгээр тал/,

- Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн, Хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлагч Г.Пээс 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “..Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Ойн жим" амралтын газрын ойролцоо тээврийн хэрэгслээс сэтгэцэд нөлөөлөх бодис байж болзошгүй 4 тор ургамал илэрсэн .” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,

- Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн, Хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлагч Г.П, цагдаагийн дэд ахлагч Г.О нарын 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн: “..Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ойн жим амралтын газрын уулзварт үзлэг шалгалт хийж байх үед 17 цагийн орчим 0000 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн тээшнээс 4 тор бүхий сэтгэцэд нөлөөт бодисын төрөл байж болзошгүй сэжиг бүхий ачаа тээвэрлэж явсныг илрүүлж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөв..” гэх илтгэх хуудас /хавтаст хэргийн З дугаар тал/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

- 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 0000 УАР улсын дугаартай, Зотуе Т500 (Zotye Т500) загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “..нийт 9.53 кг жинтэй 8 уут ногоон өнгийн ургамал байсныг хураан авав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн ажиллагаагаар хураан авсан өвслөг, ногоон өнгийн хурц үнэртэй, нойтон тусдаа ууттай, өвс мэт зүйлд шинжилгээ” хийсэн 4143 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

Дүгнэлтээр:

Шинжилгээнд ирүүлсэн нойтон өвс мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.

1-8 дугаартай гялгар ууттай ногоон өнгийн хурц үнэртэй, нойтон тусдаа ууттай нийт 9,909 грамм цэвэр жинтэй өвс мэт зүйлсэд тус тус дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannobino/ илрэв.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannobino/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг гэсэн (хавтаст хэргийн 94-100 дугаар тал),

- 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Т.Э нь “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 17 дугаар тал),

- 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Т.Эгийн биеэс биологийн дээж болох цусны дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Т.Эгийн биеэс авсан биологийн дээж буюу шээс, цус”-нд шинжилгээ хийсэн 4141 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

Дүгнэлтээр:  Шинжилгээнд ирүүлсэн дээж. хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн “Түмэнцогтын Э /УШ95062091/ гэж хаягласан шээсэнд экстази /МЭМА/, тетрагидроканнабинол /ТНС/ тус тус илрэв.

Шинжилгээнд ирүүлсэн “Т.Э” гэж хаягласан цусанд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

Экстази /МЭМА/, тетрагидроканнабинол ЯНС/ тус тус НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг гэсэн (хавтаст хэргийн 104-106 дугаар тал),

- 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын 48, 49 дугаартай тогтоолууд (хавтаст хэргийн 28-32 дугаар тал),

- Хэргийн газарт буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Үзлэгээр: Хэргийн газарт ургасан каннабис мэт өвс ургамлаас №1 гэж дугаарласан 38,6 грамм, №2 гэж дугаарласан 39.0 грамм, №3 гэж дугаарласан 22,0 грамм, №4 гэж дугаарласан 12,8 грамм жинтэй өвс, ургамлыг дээж болгон авав гэсэн (хавтаст хэргийн 33-38 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн ажиллагаагаар хураан авсан 1-4 гэж дугаарласан өвс мэт зүйлд шинжилгээ” хийсэн 4527 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

Дүгнэлтээр: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.

“1”, “2”, “3", “4” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйл бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannobino/ илэрсэн.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannobino/ нь НҮБ-ын 1971 оны ‘Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарна.

“1” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 37,9 грамм, цэвэр жин нь 27,9 грамм, “2” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 38,3 грамм, цэвэр жин нь 32,6 грамм, “3 гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 22,3 грамм, цэвэр жин нь 13,2 грамм, “4” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 13,2 грамм, цэвэр жин нь 11,3 грамм байна гэсэн (хавтаст хэргийн 85-88 дугаар тал),

- Хэрэгт хураагдсан эд зүйлст үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 41-47 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Б. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэм үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ. Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг мансуурах зорилгоор шууд санаатайгаар түүж бэлтгэн, улмаар хадгалж хэрэглэснээр хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогдог билээ.   

 

Иймд ш¿¿ãäýã÷ Т.Э нь “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд”-ийг худалдаалах зорилгогүйгээр 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ойн жим” амралтын газрын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцын II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг хууль бусаар түүж, бэлтгэж, улмаар уг хууль бусаар түүж бэлтгэсэн 9,909 грамм цэвэр жинтэй, 8 гялгар тор бүхий савлагаатай сэтгэцэд нөлөөт бодисыг 0000 УАР улсын дугаартай, Зотуе Т500 (Zotye Т500) загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Т.Эд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Эд нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өвчтэй ээжийгээ асардаг зэрэг хувийн байдал, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй болох сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, түүнээс олдсон сэтгэцэд нөлөөлөх бодисын төрөл, хэмжээ зэргийн тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусдаар түүний оршин суух газар, ажлын газар байршдаг Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр зорчих эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв

 

Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...1-8 дугаартай гялгар ууттай, нийт 9.909 грамм цэвэр жинтэй” сэтгэцэд нөлөөт бодис, “1” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 37.9 грамм, цэвэр жин нь 27.9 грамм, “2” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 38.3 грамм, цэвэр жин нь 32.6 грамм, “3” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 22.3 грамм, цэвэр жин нь 13.2 грамм, “4” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 13.2 грамм, цэвэр жин нь 11.3 грамм” сэтгэцэд нөлөөт бодис зэргийг òîãòîîë õ¿÷èí òºãºëäºð áîëìîãö устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн сэтгэцэд нөлөөт бодис хадгалж явсан тээврийн хэрэгсэл өөрийнх нь өмчлөл биш, энэ хэрэгт төлөгдөх хохиролгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй гэснийг үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí

 

ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1. Ø¿¿ãäýã÷ Х овогт Т.Эийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ãýìò õýðãèéã ¿éëäñýí ãýì áóðóóòàéä òîîöñóãàé.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Эд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар эдлүүлж, Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр хооронд зорчих, яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусад газар руу зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Т.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 äахь õýñэгт зааснаар õýðýãò эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...1-8 дугаартай гялгар ууттай, нийт 9.909 грамм цэвэр жинтэй” сэтгэцэд нөлөөт бодис, “1” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 37.9 грамм, цэвэр жин нь 27.9 грамм, “2” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 38.3 грамм, цэвэр жин нь 32.6 грамм, “3” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 22.3 грамм, цэвэр жин нь 13.2 грамм, “4” гэж дугаарласан нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 13.2 грамм, цэвэр жин нь 11.3 грамм” сэтгэцэд нөлөөт бодис зэргийг òîãòîîë õ¿÷èí òºãºëäºð áîëìîãö устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä òîãòîîëä äàâæ çààëäàõ ãîìäîë, ýñýðã¿¿öýë ãàðãàâàë òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëж, Т.Эд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлñ¿ãýé.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ