Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/20

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

          Нарийн бичгийн дарга Н.Ням,

          Улсын яллагч Д.Алимаа,

          Хохирогч *******, *******,

          Гэрч ,

          Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Ц.Хонгорзул,

          Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Ариунжаргал,

          Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2227000000162 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******, регистрийн дугаар *******.

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ө тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******, регистрийн дугаар .

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар:     

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нутагт *******ыг тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас зодож тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын баруун самсайд шарх, баруун, зүүн зовхинд цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нутагт *******ыг зодож дух, зүүн бугалга, баруун эгэмний дотор доод хэсэгт зүүн мөр, зүүн дал, баруун бугалга, зүүн гарын тохой, зулгаралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 14-15 цагийн хооронд доод өргөн чөлөөнөөс нэг шил архи, нэг ундаа аваад ахынд очсон. Грашийн хаалга нь онгорхой байхаар нь орсон. тай жаахан маргалдаад намайг паялка, хутга барьж элдсэн. Тэгээд би зугтаад тэгсэн паялкаа хаячхаад хутга барьж намайг элдсэн. Тэгээд би сууж очсон машин руугаа зугтсан. Гэтэл миний араас бөөндөө илдэж гарч ирээд доороо хийгээд нухсан. Би дух руугаа өшиглүүлээд жаахан манарсан, салгах гэсэн салгуулахгүй өшиглөөд байсан. Тэгээд би ахаа авраарай гээд гэрч ахаар салгуулаад машинд нь суусан. Суугаад явах гэтэл явуулахгүй байсан. ын машины карланыг цөм өшиглөөд бид 2 зугтааж явсан” гэв.

            Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр би гадуур явж байгаад гийнд очсон. Энэ хоёр намайг орохоос өмнө утсаар ярьсан юм байна лээ. Тэгээд гаднаас орж ирэнгүүтээ шууд чи муу ийн шээс байна. Чи гийн автобусны шалыг долоож явсан пизда байна гэж хэлсэн. Тэгээд ыг өшиглөсөн. босоод оноогүй. Тэгээд бид 2-ыг та муу 2-ыг ажлаас чинь халуулна, ажилгүй болгоно гэж хэлсэн. Бид 3 хамт уурхайд ажилладаг юм тай маргалдахад би ыг миний дүү тэгж болохгүй гээд салгаад аваад гарсан. Намайг аваад гарахад гээд хүн машинтайгаа байсан. Би машинд нь суулгасан. Гэтэл араас бууж ирээд чи ыгаа өмөөрлөө гээд намайг цохиод авсан. Би тухайн үед газар унаад өндийгөөд харахад жолоочийн эсрэг талын хаалганы хажууд, жолооч талын арын хаалганы ард талд зогсож байсан. машинаа асаагаад хөдлөөд давхиад явсан. Би жолоочийн эсрэг талын хаалга, хашаа 2-ын дунд сөхрөөд суусан байсан. Би удалгүй гийн машинд хамраас гарсан цусаа цэвэрлээд байж байтал 2 цагдаа дагуулаад ирсэн” гэв.

            Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Эрдэнэ толгой багийн тоотод энэ явдал болсон. бид 2 толгой шийр хуйхлаад сууж байсан. Тэгээд паялкын бензин дуусаад бензинд явсан. Тэр хойгуур утас нь дуугараад байхаар нь би авсан чинь ******* хэн бэ чи гэхээр нь гэж хүн байна гэсэн чинь, чи нөгөө гийн шалыг угааж, бөөлжсийг долоодог пизда байна гэхээр нь чи юу яриад хүн доромжлоод байгаа юм бэ гэхэд чи муу хойд ын шээс шүү дээ гэж хэлсэн. Тэгээд манай аав нас бараад удаагүй байсан. Би шууд чи манай аавыг юу гээд байгаа пизда вэ гээд уурласан. Гэтэл та нар байж бай би одоо очиж ална гээд утсаа салгасан. Тэгээд удалгүй гэдэг хүнтэй цагаан машинтай ирээд гэдэг айлын хашааны урд зогсоод гийнд орж ирсэн. Би паялкаар толгой шийр хуйхлаад сууж байсан. Орж ирээд намайг өшиглөх гэнгүүт нь би босоод зугтаасан. Эд нар бужигнаад гараад явсан байсан. Би паялкаа унтраачхаад араас нь гарсан чинь тийм зүйл болсон байсан. Тэгээд , ыг машинд нь суулгаж өгч явуулаад *******ын хамрыг угаагаад сууж байтал цагаан машинтай 2 цагдаа дагуулаад ирсэн” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн үед *******од цохиулаад хамрын яс хугарсан, 2 нүд цус хурсан, тархины баруун талд хавдаж хаван үүссэн. Тэрнээс болж Өвөрхангай аймаг орж үзүүлээд Хархорины нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Дараа нь хамрын хугархайг тэгшлүүлсэн. Эмчилгээ хийлгэж байгаад 12 сард ажилдаа явж чадаагүй. Өөр ярих зүйлгүй” гэв.

            Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний дух, баруун эгмийн доод өвчүүний бүдэрхий, дал, тохой хэсэгт хөнгөн гэмтэлтэй. Бүдэрхий нь их өвддөг. Одоогоор даралтны эм, өвчин намдаах эм, үрэвслийн эм байнга ууж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу хохирол нэхэмжилж байгаа” гэв.

            Гэрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Намайг гэртээ байж байхад ******* над руу яриад ах дуудаад байна би танд тамхи авч өгье бас таксины мөнгийг нь өгье хоёулаа хамт очоод ирье гэсэн. Тэгээд би *******ыг аваад доод Найман зуу дэлгүүр орсон. Тэгээд дэлгүүрээс архи, ундаа, аваад надад тамхи авч өгсөн. Тэрийгээ авчаад гийн гадна очсон. гийн гадна очиход граш нь онгорхой байсан. Хашааны үүдэнд очиход ******* архиа ундаатайгаа авч буугаад орж байсан. Би машинаасаа буугаад орж явтал тай зодоо хийгээд гараад ирсэн. Энэ 2 сүртэй зодолдоогүй. ыг барьж байсан паялакаараа нэг цохисон. ******* их согтуу сууж байсан. ******* босож ирээд ыг нэг өшиглөөд, барьцалдаад хамт гарсан. Гараад явахаар нь ******* хорьсон. Гараад машиндаа суугаад явах гэтэл явуулахгүй байсан, хоёр хорьсон. Тэгээд бид 2 машиндаа суугаад явах гэтэл ******* машины ард миний талын хаалгыг онгойлгочхоод явуулахгүй зогсоод байсан. Тэгээд байж байтал ******* утсаа бариад буцаад буусан. Гэтэл ******* тэр хоёр зодолдоод байх шиг байсан. Тэгээд би буугаад ирэхэд ******* гээд залуу хориод байсан. газар байхад нэг өшиглөсөн. ахаа аваарай гэхээр нь би очоод салгаад авсан. Гэтэл хувцсаа тайлаад хаячихсан нил цус болсон байсан. Тэр үедээ хэнээс нь цус гарсан гэдгийг би мэдээгүй. Салгаад машиндаа суугаад явах гэтэл ******* миний машиныг өшиглөөд, өмнүүр тэгнээд явуулахгүй байсан. Би хурдхан машиндаа суугаад ыг аваад явсан” гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ийн гэх хүнд зодуулсан. ...Би тухайн үед согтуу байсан болохоор юу болсон талаар санахгүй байна. Хамт байсан хүмүүсээс сонсоход намайг толгой хэсэгт чулуутай гараараа цохиод унагасан чулуугаа бариад машинд суугаад давхиад явсан гэж хэлж байсан. Миний хамар хугарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-10 дугаар хуудас/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...******* миний дух хэсэгт нэг удаа өшиглөсөн. Чээж хэсэгт нэг удаа өшиглөсөн. ******* миний биеийн зүүн гарын мөр хэсэгт нэг удаа дэвссэн. зүүн талын ташаа хэсэгт нэг удаа өшиглөсөн би унасан байх үедээ хөлөөрөө тэр хүмүүсийн өөдөөс жийж өшиглөхөд ******* миний баруун хөлөөс барьж аваад нэг алхам хүрэхгүй дайны газар чирч явсан. *******ыг өмнө нь зүс таних төдий байсан. 2022 оны 01 дүгээр сараас анх Төв аймгийн Заамарт нэг компанид хамт ажиллаж байна. Хамт ажилладаг болсноос хойш 2-3 удаа хэрүүл маргаан хувийн таарамжгүй, харилцаа үүсэж байсан. Зодолдож байгаагүй. Тухайн цаг хугацаанд бид хоёр хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Намайг гийн грашд анх ороход ******* шууд галтай паялк бариад дайрахаар нь би зугтаж гаршнаас гараад эргэж харахад хутга авч байсан тэгээд би ахын машины хажууд очиход миний хажууд очиход миний хойноос ирээд намайг бариад авахаар нь би мөн адил барилцаж аваад зогсож байхад *******ын араас *******, , ******* гэх хүмүүс араас нь ирээд намайг тал талаас татаж намайг эгц дээш нь харуулж унагасан. Тэр үед ******* миний дух руу баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Мөн чээж хэсэгт нэг удаа өшиглөсөн. *******ын дух руу өшиглөсөн нь өвчин, хөндүүр хавдартай байсан. Мөн чээж хэсэгт өвчин хөндүүртэй байгаа. ******* зүүн гарын мөр, тохой хоёрын дунд хэсэгт /харьт/ хоёр удаа өшиглөсөн. гийн нэг удаагийн өшиглөлт нь гэмтэл учруулахаар хэмжээний хүчтэй байгаагүй. Өвдөлт бага байсан. Тэр надтай хамт явсан ахыг би намайг авраарай гэж дуудахад машинаас бууж ирээд тэр хүмүүсийг надаас холдуулаад намайг аваад явсан. Дээр мэдүүлэхдээ намайг гийн грашд анх ороход ******* шууд галтай паялк бариад дайрахаар нь би зугтаж гаршнаас гараад эргэж харахад хутга авч байсан тэгээд би ахын машины хажууд очиход миний хойноос ирээд намайг бариад авахаар нь би мөн адил барилцаж аваад зогсож байхад *******ын араас , , ******* гэх хүмүүс ирээд ..намайг зодох үед ******* миний баруун хөлийн харалдаа байж байгаад миний баруун хөлөөс чирэх үед би *******ын гараас баруун хөлөө салгаж авах санаатай *******ын өөдөөс хөлөө 2-3 удаа татаж жийх үед цохигдож *******ын биед гэмтэл учруулсан байж магадгүй. *******тай муудалцсан гэж намайг зодсон байх гэж бодож байна. ******* намайг ойролцоогоор 1 алхам зайнд чирсэн, би газраас ямар нэг зүйл гартаа атгаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 17-р хуу/,

Гэрч Ц.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр 14 цагийн орчимд *******той уулзаад Найман зуу гээд доод өргөн чөлөөнд байдаг дэлгүүр ороод ******* 0,75 литрийн Хараа нэртэй архи нэг ундаа аваад ах дуудаад байна гээд бид хоёр граш нь онгорхой айлын гадаа очоод ******* түрүүлээд архи, ундаагаа аваад буусан. ...Тэгээд *******, ******* хоёр маргалдаж байх үед ******* сууж байгаад босож ирээд *******ыг өшиглөөд дайрсан тэгээд *******ыг ******* гэх залуу хорьж болиулсан....******* машин дээр ирээд *******ыг явуулахгүй буугаад ир гээд зогсож байсан тэгээд явах гээд байж байтал ******* нь *******ын доор нь ороод газар дээр барилцаж аваад хэвтэж байсан, тэгээд салгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50, 54-55-р хуу/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...гадаа гараад ******* *******ын хажууд зогсож байгаад гартаа чулуу барьсан нүүр хэсэг рүү нэг удаа цохиод бид хоёр салгаад ******* зүгээр хараад зогсоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуу/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна 12 цагийн орчимд би хойд талын гудамжинд оршин суудаг гэх хөрш айлдаа ороход , ******* толгой шийр хуйхлаад сууж байхаар нь би ганц малын толгой шийр байгаа авч ирээд хуйхлах уу гэж асуухад аваад ирээ бэлэн юм байхад хуйхалчихгүй юу гэж хэлсэн. Би буцаж очоод толгой шийрээ авчраад хуйхалж дуусаад бариад гэр рүү орох гэж байхад гийн гадаа надтай зөрөөд нэг цагаан машин ирж зогсоод хоёр хүн буугаад ирсэн. Нэг хүн нь Д. гэх манай танил хүн байсан нөгөө нэг хүнийг танихгүй харж байгаагүй хүн байсан.Тэр хоёр хүн зөрөөд гийн граш руу нь орж байсан. Би гэртээ ороод байж байтал удалгүй ард гийн хашаанд хүмүүс шуугилдаад байхаар нь би гараад очтол ******* хамраас нь цус гараад машины хажууд тонгойгоод сууж байсан, , хоёр нэг танихгүй өндөр залууг машинд суулгаж өгөх гээд машины хажууд татаж хориод зогсож байсан. ******* машинаас жоохон зайдуу хараад зогсож байсан. Д. ах машины хажууд зогсож байхаар нь та энэ хүнээ аваад яваач ээ гэж хэлэхэд , нар машинд суулгаж өгөөд хоёр хүн явсан. Би *******ын цусыг угааж өгөөд байж байтал цагдаа нар ирсэн. 2022 оны 11 дүгээр сард яг өдрийг нь сайн санахгүй байна. *******, , *******,  , Д. бас танихгүй харж байгаагүй өндөр залуу байсан. Би гэр рүүгээ ороод гараад ирэхэд *******ын хамраас цус гараад тонгойгоод зогсож байсан. Ямар шалтгааны улмаас цус гарсан гэдгийг нь би мэдээгүй. Зодоон цохион болсон үгүйг нь мэдэхгүй байна. тай гар утсаар хэрэлдэж байхыг нь сонссон. Би тухайн үед зодоон цохион юу ч хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч Л.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өглөө манай эхнэр Баярмаа би гурван хүүхдийн хамт гэртээ байсан. Өдрийн 12 цагийн орчимд нэг гудамжны найз ******* ирсэн. *******ыг ирээд бид хоёр манай грашд орж толгой шийр хуйхалж байхад. ах байхаар орж гарч яваад бид хоёр дээр ирсэн.Удалгүй ******* ганцаараа нэлээн ууцан согтуу орж ирсэн. Бас манай хажуу айлын гэх залуу орж ирээд яваад байсан. ******* бид хоёр 0,75 литрийн хараа нэртэй архи хуваагаад ууж байсан. ах, *******, нар ирээд дахиж нэг ширхэг 0,5 литрийн архи нэмж аваад уугаад байж байхад “ миний утас руу 2-3 удаа залгасан байсан миний машин болохгүй эвдэрчихлээ гэх мэтчилэн зүйл яриад байсан. Би гэ рүү ороод гараад ирэх хооронд *******, Д. ах хоёр хүрээд ирсэн байсан. ******* манай грашд орж ирээд *******ыг өшиглөхөд *******ыг оноогүй тэгэхэд *******ын урдаас ******* толгой шийр хуйхалж байсан асаалттай паялк аваад дайрсан, тэгэхэд би салгаж аваад байж байхад ******* хутга аваад руу дайрсан тэр үед ******* *******ыг аваад гарсан, би *******ын гараас хутга салгаж автал *******, ******* хоёр барилцаж авсан байх үед ******* гүйж очиж *******той барилцаж аваад тэр гурвыг ах би, ах бид 4 салгаж авсан. Тэгээд ах хоёр машинтайгаа яваад өгсөн. Удалгүй хоёр цагдаа ирсэн. манай урд талын хөрш айл миний хуурай ах, ыг 4-р ангиас нь эхэлж мэднэ, дотно найзууд, манайхтай айл болоод 3 жил болж байгаа. ыг танина, нэг уурхайд ажилладаг болохоор сайн танина, бид хоёр баг ангийн нэг ангийн хүүхдүүд, одоо хамт ажилладаг. Яг цохисон эсэхийг хараагүй, ыг машинд суулгаж өгч байх үед баруун гартаа атгасан гараас жоохон том хэмжээтэй чулуу барьчихсан байсан. ын хамраас нь цус гарсан байсан, ын бие гэмтэлгүй харагдаж байсан. Зодсон эсэхийг хараагүй, галтай паялк руу далайж дайрахад нь би салгасан, тэрний дараагаар хутга барьж дайрахад би салгаж авсан. *******ын биед халдаж зодоогүй. *******, ******* хоёр барилцаж авсан байсан. Тэр үед би *******ын гарт байсан хутгыг салгаж аваад асаалттай паялк унтраагаад гарах үед *******, , ******* нарын хооронд бужигнаад барилцаж аваад ******* цустайгаа холилдоод хамраа дараад сууж байсан. Би салгах гээд очих үед *******, *******ын доор нь орсон байсан. Би *******ыг салгаж аваад явуулсан. Хэн хэнийгээ яаж цохисныг би хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №721 дугаартай дүгнэлтэд: “1.Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын баруун самсайд шарх, баруун зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22-р хуу/,

Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №699 дугаартай дүгнэлтэд: “1.Үзүүлэгч *******ын биед дух, зүүн бугалга, баруун эгэмний дотор доод хэсэгт зүүн мөр, зүүн дал, баруун бугалга зүүн гарын тохой, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 89-102-р хуудас/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128, 152, 172-р хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нутагт *******ыг тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас зодож тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын баруун самсайд шарх, баруун, зүүн зовхинд цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нутагт *******ыг зодож дух, зүүн бугалга, баруун эгэмний дотор доод хэсэгт зүүн мөр, зүүн дал, баруун бугалга, зүүн гарын тохой, зулгаралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, ******* нарын мэдүүлэг, гэрч Ц., , , Л. нарын мэдүүлэг /хх-ийн 39, 41, 49-50, 54-55-р хуу/, шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №721 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №699 дугаартай дүгнэлт, шүүх хуралдаанд шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

         Шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг,

           шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

          Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч *******ын, шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,

          Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

          Улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж,

          шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж тус тус ирүүлсэн нь  тохирсон, үндэслэлтэй байна. 

          Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Ариунжаргал нь “...Тухайн өдөр болсон үйл явдлын хувьд хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрчээр өгсөн мэдүүлэг дээр ******* руу хутга, галтай паялка барьж дайрсан үйлдлийг гэрч нар нотолдог. ******* нь өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн гэдэг нь нотлогдон тогтоогдож байна. Хутга, паялка барьж дайрна гэдэг бол тухайн гэмт хэрэг эхэлж байгаа хэрэг юм. Энэ үйлдэл нь нийгэмд, амь насанд аюултай үйлдэл байна. Ийм нөхцөл байдалд хэн ч цочролд орж сандарч өөрийгөө хамгаалах үйлдэл хийнэ. *******ын хувьд ямар нэгэн байдлаар мэдүүлгээ зөрүүтэй өгсөн зүйл байхгүй. Тухайн үед өөрийгөө хамгаалж, сандарч хийсэн үйлдлийн улмаас *******ыг зодсон байх магадлалтай тул өмгөөлөгчийн зүгээс тухайн үйл явдал аргагүй хамгаалалт байна. Өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй. Чулуугаар цохисон гэх асуудал яригддаг. Хөндлөнгийн гэрч чулуугаар цохисон үйлдэл байхгүй, би хараагүй гэж тайлбарладаг. Тиймээс чулуугаар цохисон үйлдэл нь тогтоогдохгүй байна. Иймд *******ын хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.. гэсэн,

          Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Ц.Хонгорзул нь “...*******, ******* нарын хэргийн зүйлчлэлийн хувьд маргаантай байгаа. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилсэн. Гэрч мэдүүлэхдээ ******* *******ын хөл рүү нэг удаа өшиглөсөн, ******* нь паялкаар гараараа зүүн хөл рүү нь цохисон гэсэн мэдүүлэг өгсөн. *******ын өмгөөлөгч Б.Ариунжаргалын хэлж байгаагаар зөвхөн ын мэдүүлгийг гэрчийн мэдүүлэгт тооцуулах саналтай байгаа юм байна гэж ойлголоо. Гэтэл ын мэдүүлэг дээр ийм байдаг. Хохирогч *******ын хувьд мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг болон гэрчээр өгсөн мэдүүлэг, өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг бүгд зөрүүтэй байдаг. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ******* миний толгой хэсэгт 1 удаа, чээж хэсэгт 1 удаа өшиглөсөн, ******* миний зүүн мөр хэсэгт 1 удаа дэвссэн, зүүн ташаа хэсэгт 1 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг өгдөг. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө ******* миний толгой хэсэгт 1 удаа өшиглөсөн гэж мэдүүлдэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө ******* миний зүүн мөр, тохой 2-ын дунд хэсэгт 1 удаа дэвссэн, зүүн ташаа хэсэгт 1 удаа өшиглөсөн, ******* дух руу өшиглөсөн, баруун эгэм рүү 1 удаа өшиглөсөн гэх мэдүүлгийг тус тус өгдөг. Гэтэл шүүх шинжилгээний дүгнэлтээр *******, ******* нар нийлж *******ын биед учруулсан гэмтэл нь зүүн мөр, зүүн ташаанд гэмтэл тогтоогдоогүй. Зүүн тохой, зүүн бугалгад гэмтэл тогтоогдсон бөгөөд бусад нь дандаа баруун гэмтэл байсан. Толгойн хэсэгт гэмтэл тогтоогдоогүй. *******ыг *******ын баруун эгэм хэсэг рүү өшиглөсөн гэдгийг харсан гэрч байдаггүй. Мөн *******ыг с.ын биед халдаж цохисон гэдгийг харсан гэрч байхгүй. Зүүн хөл рүү нь нэг удаа өшиглөсөн гэдэг гэтэл гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. *******ын хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байгаа тул худал мэдүүлэг өгсөн байж магадгүй гэсэн эргэлзээ төрж байгаа. Шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө юу ч санадаггүй. Хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь санадаг. Энэ бүхэн нь худал мэдүүлэг өгч байна гэсэн эргэлзээг төрүүлж байна. ******* нь *******ыг хэл амаар доромжилсон уучлалт гуйх гээд нэг шил архи авч очсон гэдэг үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэрэг болох нөхцөл хаанаас яаж үүссэн бэ? гэхээр ******* *******ыг хэл амаар доромжилсноос болж үүсдэг. Зөвхөн тэр грашид болсон үйл явдал биш. Тэгээд уучлалт гуйх гэж очсон гэж хэлдэг. Гэхдээ утсаар ярихдаа би та нарыг очиж ална гэж хэлдэг. Тиймээс санаа зорилго нь *******оос эхэлсэн гэж үзэж байна.  грашнаас гарч ирэхдээ хамаг хувцсаа тайлсан гарч ирсэн гэж гэрч мэдүүлсэн. Мөн машинд суучхаад буцаад машинаас буугаад явсан гэсэн асуудлыг ярьдаг. Тэгэхээр энэ үйлдлээс болж маргаан үүссэн. Энэ гэмт хэргийг ******* өдөөсөн байна. *******, ******* нарыг *******ыг зодсон гэх талаар гэрч нарын мэдүүлэг байхгүй. Гэрч ын мэдүүлгээр ******* *******ын хөл рүү өшиглөсөн гэх боловч гэмтэл үүсгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр мөн баруун хөлөнд гэмтэл тогтоогдоогүй. Хохирогч *******ын мэдүүлэг зөрүүтэй байгаа тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа. *******ын үйлдлийн эсрэг л өөрийгөө хамгаалах ёстой. Б.Ариунжаргал өмгөөлөгчийн хэлж байгаагаар ******* өөрийн амь насыг хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох гэж байгаа юм байна. Гэхдээ ******* *******ын эсрэг хутга, паялак авч дайрсан бол ын эсрэг үйлдэл хийх ёстой. Түүнээс *******ын эсрэг биш, *******ын биед халдаж байна гэдэг нь аргагүй хамгаалалт биш. Яагаад гэвэл ******* *******ын биед хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Иймд аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй. Харин *******ын хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт дээр байгаа гэмтлийг *******, ******* нар үүсгэсэн байх магадлал тун бага, гэрч ын мэдүүлгээр *******, ******* нар нь *******ын биед халдаж зодсон зүйл байхгүй. Нэг удаа өшиглөсөн тэр нь оноогүй гэдэг зүйлийг ярьсан. Мөн бусад гэрчийн мэдүүлгээр ч зодсон гэдгийг нь харсан хүн байхгүй. Иймд *******, ******* нарыг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү... ” гэсэн агуулга бүхий тайлбаруудыг тус тус гаргасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

          Хохирогч ******* шүүх хуралдаанд “...эмчилгээний зардалд 326,740 төгрөг гарсан тул буруутай хүмүүсээс гаргуулна...” гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч *******од 326,740 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нараас 326,740 төгрөгийг тэнцүү хувааж 163,370 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч *******од олгох нь зүйтэй.

          Хохирогч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс  шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хариуцлагын дүгнэлтэй хэлэхдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн, хууль ёсны зарчимд үндэслэн, шударга ёсны зарчимд нийцүүлэн хэлнэ.

          Шүүгдэгч *******ын хувьд хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч *******, ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж  хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэлд тус бүрд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Хонгорзул шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн учраас эрүүгийн хариуцлагын талаар тараах дүгнэлтийг хэлж байна. Шүүгдэгч *******, ******* нар нь хэдийгээр гэм буруугийн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөгүй боловч шүүгдэгч нар нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан энэхүү гэмт хэргийг үйлдсэн тул шүүх ял оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж 450,000 төгрөгөөр торгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч *******ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус хууль бус үйлдлээс шалтгаалан энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа учраас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү. Торгуулийг 3 сар хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасныг дурдав.

          Шүүгдэгч , *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгуулийн ял шийтгэх нь зүйтэй байна. 

          Шүүгдэгч , *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч *******ад оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялаас цагдан хоригдсон 1 хоногийг буюу 15 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 15,000 төгрөгийг хасаж  түүний торгох ялыг 485,000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* 1 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.

          Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.                                                                                         

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

          3. Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч *******ад оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялаас цагдан хоригдсон 1 хоногийг буюу 15 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 15,000 төгрөгийг хасаж  түүний торгох ялыг 485,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

          6. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* 1 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас 326,740 төгрөгийг хувь тэнцүүлэн 163,370 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч *******од олгосугай.

          8. Хохирогч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ЭНХ-АМГАЛАН