Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/94

 

 

 

 

 

 

 

    2023         01          30                                   2023/ШЦТ/94

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч В.Батдэлгэр,

шүүгдэгч Б.Т,

нарийн бичгийн даргаар Б. Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2203006760617 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Б.Т

Монгол Улсын иргэн, 1956 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан,

Нийслэлийн шүүхийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 85.1, 112.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял, 1991 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн85.1, 112.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15 жилийн хорих ял шийтгэж, 2003 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Т нь “Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 39 дүгээр сургуулийн зүүн замд 2022 оны 10 дугаар сарын 22-ны оройн 05 цаг 17 минутын орчимд “N.Cube” загварын ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө; Мөн дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Быг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт гэм буруугийн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Т нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр сургуулийн зүүн талын тээврийн хэрэгсэл зорчих замд 2022 оны 10 дугаар сарын 22-ны оройн 05 цаг 17 минутын орчимд “N.Cube” загварын 0000 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үргийг хүлээнэ: а/ эна дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө; Мөн дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Быг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

- хохирогч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 21-ний орой эхнэр Нарангэрэл бид 2-лаа өөрсдийн хүүхдүүдээ 39 дүгээр сургуулийн урдхан талд Цагаан байр хороололд байдаг ба тэдний гэрт үлдээгээд хамт гадуур явж байгаад үүрээр 05 цаг жаахан өнгөрч байхад 39 дүгээр сургуулийн автобусны буудлын орчмоос замын баруун талаас зүүн тал руу гарах гэж эхнэртэйгээ яриад явж байсан. Тэгээд түс тас гээд явсан би өөрөө зарим нэгэн зүйлээ үнэхээр санахгүй байна. Замын аль хэсэгт явж байгаад ямар машин ирж мөргөсөн талаар надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй байна. Миний хувьд ухаан алдаад унасан ба нэг мэдсэн ГССҮТ- д ухаан орсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

 - гэрч О.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 21-ний орой нөхөр Бын хамт гадуур гарч жаахан пиво уусан. Ингээд 2 хүүхдээ дүүгийндээ үлдээсэн учраас очиж авна гэж явж байгаад шөнө унтсан байхаар нь за за өглөө ирээд авцгаая гээд гэр рүүгээ харих гээд үүрээр 05 цаг жаахан өнгөрч байхад 39 дүгээр сургуулийн автобусны буудлын орчмоос баруун талаас нь зүүн тал руу гарч такси барина гээд би түрүүлээд зам гарсан. Харин нөхөр маань хойноос алхаад явж байх шиг байсан тэгсэн чинь гэнэт түс хийх дуу чимээ гарсан эргээд харсан чинь манай нөхрийг нэг машин мөргөөд газарт шидэгдээд унасан байгаа харагдсан. Ингээд би гүйгээд очсон чинь нөхөр маань ухаан алдсан байсан ба машины жолооч гээд настай ах бууж ирсэн. Тэгээд шууд 102 103-т дуудлага өгсөн ба удалгүй 103 машин ирээд би нөхрийгөө аваад шууд эмнэлэгт хүргэгдсэн. Харин жолооч ослын газарт үлдсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

- 102 дугаарын утсанд 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 цаг 18 минут 12 секундэд утсаар гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн дуудлага мэдээллийн хуудас, мөн өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 04-14 дүгээр тал/,

- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №999565 дугаартай “Урд дугуйн тоормосны хүч зун талдаа 2,09кН, баруун талдаа 1.85кН, зөрүү нь 11% (стандарт <20%), 2-р тэнхлэг дэх дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,69кН баруун талдаа 1,08кН, зөрүү нь 36%, (стандарт <30%) автотээврийн хэрэгсэлд, тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй. ...Хойд дугуйн тоормос стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн зам тээврийн осол хэрэгт автотээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед тоормосны зам уртсах байдлаар нөлөөлсөн байх боломжтой” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 39-42 дугаар тал/,

- Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1559 дугаартай “1 Явган зорчигч Төмөртогоогын Б / ЕС:83111316 / нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн б.Явган зорчигчийн үүрэг 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. N.Cube маркийн 0000 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батсүхийн Т ЗН:56102718 нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө; Мөн дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна." гэх магадалгаа, /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Энхбаатарын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №14727 дугаартай “1. Т.Бын биед баруун ташаа ясны дэлбэнгийн зөрүүтэй хугарал, дух баруун нүдний гадна булан , зүүн шанаа, хамрын нуруу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй.” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Шүүгдэгч Б.Т нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр сургуулийн зүүн талын тээврийн хэрэгсэл зорчих замд 2022 оны 10 дугаар сарын 22-ны оройн 05 цаг 17 минутын орчимд “N.Cube” загварын 0000 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө; Мөн дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Т.Быг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийг торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Б.Тд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх  /хавтаст хэргийн 19 дүгээр тал/ мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Б.Тг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Б овогт Б.Тг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Тг торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ