Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/41

 

 

 

 

 

  2023         01         06                                    2023/ШЦТ/41

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Д.Даваадорж,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Г.Зоригтбаатар,

нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 210621510789 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х овогт Г.Э,

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 цугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч: Х овогт Д.Н,

Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Г.Э нь Татварын ерөнхий газрын Татварын орлогын газар, Татвар хураалтын удирдлага, арга зүйн газарт татварын улсын байцаагчаар, мөн Онцгой албан татварын хуулийн хэрэгжилт хариуцсан улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа:

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр үйлийн 2-т “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн зүйлийн 6.5-д “Албан тушаалтан аш г сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж заасныг, Мөн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-т “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүй. ийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолц захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахуул өгөгч Д.Нын ашиг сонирхлын үүднээс түүний “акц” авах гэсэн хүсэлтийг хууль бус болохыг мэдсээр байж эрх бүхий албан тушаалтанд мэдэх албан ы чиг үүргээ хэрэгжүүлэлгүй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Их данзан гудамж, 4-а дугаар байранд байрлах Татварын ерөнхий газрын ажлын байрнаас зөвшөөрлийн ху дас олгож, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 49.000 ширхэг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 53.750 ширхэг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 51.500 ширхэг, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 108.000 ширхэг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 100.000 ширхэг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 53.480 ширхэг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 11.500 ширхэг, нийт 427.230 ширхэг онцгой албан татварын тэмдэг /акц/-ийг хуурамч баримт бичиг үндэслэн архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах, импортлох зөвшөөрөлгүй "Т ундрагахан” ХХК-ийн нэрээр Д.Над олгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 12.600.000 төгрөгийн хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Д.Н нь үргэлжилсэн үйлдлээр хууль бус аргаар онцгой албан татварын тэмдэг /акц/ олж авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Татварын ерөнхий газрын Татварын орлогын газар, Татвар хураалтын удирдлага, арга зүйн газарт татварын улсын байцаагчаар, мөн Онцгой албан татварын хуулийн хэрэгжилт хариуцсан улсын байцаагчаар тус тус ажилладаг Г.Эн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн үеэл дүү С.Үийн эзэмшдэг “Т Ундрагахан” ХХК-ийн баримт бичгүүдийг ашиглаж “...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 49.000 ширхэг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 53.750 ширхэг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 51.500 ширхэг, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 108.000 ширхэг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 100.000 ширхэг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 53.480 ширхэг, 2020 01 ы 03 дугаар сарын 31-ний өдөр 11.500 ширхэг, нийт 427.230 ширхэг согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэг /акц/...” гаргуулж авах зорилгоор, мөн гаргуулж авсны хариуд 2019 оны сүүлээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Их данзан гудамж, 4 а дугаар байранд байрлах Татварын ерөнхий газрын баруун талын “Дрийм” нэртэй зо!ид буудлын гадна талын автомашины зогсоол дээр 2.500.000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ататуркын нэрэмжит 5 дугаар сургуулийн гадна 3.500.000 төгрөгийг, мөн 2020 оны эхээр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хурц хорооллын “Арапит харш” хотхоны 9, 10 дугаар байрны ойролцоо 2 удаа удаагийн үйлдлээр 6.600.000 төгрөгийг, нийт 12.600.000 төгрөгийг хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А. Шүүгдэгч Г.Э нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их данзан гудамж, 4-а дугаар байранд байрлах Татварын ерөнхий газрын ажлын байрандаа Татварын ерөнхий газрын Татварын орлогын газар, Татвар хураалтын удирдлага, арга зүйн газарт татварын улсын байцаагчаар, мөн Онцгой албан татварын хуулийн хэрэгжилт хариуцсан улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа нийт 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 427.230 ширхэг онцгой албан татварын тэмдэг /акц/-ийг хуурамч баримт бичиг үндэслэн архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах, импортлох зөвшөөрөлгүй "Т ундрагахан” ХХК-ийн нэрээр Д.Над олгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 12.600.000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч Д.Н нь  үргэлжилсэн үйлдлээр хууль бус аргаар онцгой албан татварын тэмдэг /акц/ олж авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Татварын ерөнхий газрын Татварын орлогын газар, Татвар хураалтын удирдлага, арга зүйн газарт татварын улсын байцаагчаар, мөн Онцгой албан татварын хуулийн хэрэгжилт хариуцсан улсын байцаагчаар тус тус ажилладаг Г.Эд хахууль өгсөн тус тус үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Г.Эн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн “...Миний бие 2016 онд Н гэдэг хүнтэй хамт зааланд сагс, волейбол тоглож байгаад танилцаж байсан ба тэрээр намайг Татварын ерөнхий газарт ажилладаг болсон талаар мэдээд надаас “акц” гаргуулж авмаар байна гэх хүсэлтийг 2019 онд тавихаар нь би “акц гаргуулах боломжгүй” гэдгийг хэлсэн юм. Тэгээд байж байтал Татварын еренхий газарт Нын бичсэн албан бичгүүд нь над дээр цохогдоод ороод ирэхээр нь би тухайн материалыг нь акцын захиалгад оруулаад явуулсан. Тэгтэл үйлдвэрээс акц хүрээд ирэхээр нь миний бие олгох хуудсанд гарын үсзг зураад Н надаас ир зөвшөөрлийн хуудсаа аваад нярваас акцаа авсан юм. Миний бие “Т ундрагахан” ХХК-нд 5 удаа, 370.000 орчим ширхэг акц олгох зөвшөөрөл өгсөн байсан. ...Би өөрийн танил учраас акц гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 181-182 дугаар тал/,

дахин өгсөн “...“Т ундрагахан” ХХК-нд олгож байсан онцгой албан татварын тэмдэгтийг олгох зөвшөөрлийг миний бие тухайн үед Татварын ерөнхий газрын татварын орлогын газрын татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа олгож байсан. “Т ундрагахан” ХХК-иас Золбаяр, Алдармөнх гэдэг хоёр залуу ирж авдаг байсан. Хоёр л эрэгтэй хүн нэг нэгээрээ ирдэг байсан. Нийт 5-6 удаа ирж авсан санагдаж байна. Би олгох баримтыг бүрдүүлж, зөвшөөрлийн хуудсыг няравт өгдөг байсан. Нярав зарлагын падан үйлдэж онцгой албан татварын тэмдэгтийг “Т ундрагахан” ХХК-ийг төлөөлж ирсэн Золбаяр, Алдармөнх нарт хүлээлгэж өгдөг байсан. ...Няравын үүрэгт бичиг баримтыг нь тулгах шаардлага байхгүй. Татварын улсын байцаагчийн зөвшөөрлийн хуудсыг үндэслээд олгодог юм. “Т ундрагахан” ХХК-ийг төлөөлж ирж байсан Золбаяр, Алдармөнх нар нь тухайн компанийн ямар албан тушаалтан ажилтан гэдгийг мэдээгүй. Бичиг баримтыг нь үзээгүй. Золбаяр Алдармөнх нарыг би танихгүй. ...Н надтай утсаар яриад согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгт гарсан уу гэж асуудаг байсан. Би “гарчихлаа ирээд ав” гэхээр “дүүгээ явуулчихлаа” гэдэг байсан. Явуулсан хүн нь шууд манай өрөө рүү дөрвөн давхарт ороод ирдэг байсан. Орж ирээд “тэр компаниас явж байна гэж хэлэнгүүт зөвшөөрлийн хуудас бичиж өгөөд хажуу талын өрөөнд суудаг нярав руу оруулдаг байсан. Тэгээд нярваас онцгой албан татварын тэмдэгтээ аваад явдаг байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/,

дахин өгсөн “...Онцгой албан татварын тэмдэгт 1 ширхэг нь 30 төгрөг байдаг юм. Нийт 64.980 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийн мөнгө 1.949.400 төгрөгийг банканд тушаагаад баримтыг нь авч ирэх хэрэгтэй байна гэж би Нтай ярьсан. Н нь “сахартай, өвчтэй хотоос зайтай байна, мөнгийг нь шилжүүлчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгийг нь дансаар шилжүүлж авсан. Яг өөрийнхөө дансаар авсан билүү, хүний данс ашиглаад авсан билүү тэрийгээ сайн санахгүй байна. Тэгээд би Сангийн яамны хажуу талд манай ажлын ойролцоо байдаг Төрийн банкны салбар луу ороод тухайн 1.949.400 төгрөгийг “Т ундрагахан” ХХК-иас “ОАТТ”-ийн үнэ гэсэн утгаар тушаасан. Мөнгө тушаасан хүн дээр би Алдармөнх гэж бичсэн юм. Алдармөнх гэдэг нэрийг Татварын ерөнхий газарт өөр бусад аж ахуй нэгж байгууллагаас баримт материал ирүүлсэн байдаг. Тэр дундаас нэг хүний нэр харж байгаад биччихсэн юм. Тэгэхээр би мөнгө тушаахдаа Алдармөнх гэх хүний нэр, утасны дугаарыг нь ашигласан гэсэн үг юм. ...Татварын ерөнхий газраас онцгой албан татварын тэмдэгт авах гэж байгаа байгууллага, аж ахуй нэгж, компани нь ямар ямар баримт бүрдүүлж өгдгийг би мэдэж байсан. “Т ундрагахан” ХХК-ийн нэрээр Д.Нын бүрдүүлж өгсөн баримтууд нь дутуу байсан учир өөр компанийн бүрдүүлж өгсөн баримт дээр “Т ундрагахан” ХХК-ийн нэрийг бичиж засварлаад энэ баримтыг хуулбарлан янзалсан юм. Би энэ баримтыг бүрдүүлсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/,

дахин өгсөн “...Би өмнө нь прокурорт шилжихэд Нын мэдүүлэг, хэргийн материалтай танилцсан. Нын мэдүүлгийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

дахин өгсөн “...Намайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эр\/гийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 421 дугаартай тогтоолтой өмгөөлөгчийн хамт танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би Д.Нын гуйлтаар өөрийнхөө тухайн үед хийж байсан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн ажил, албан тушаалыг ашиглан өөрийн хийх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Их данзан гудамж, 4-а дугаар байранд байрлах Татварын ерөнхий газрын ажлын байрнаас зөвшөөрлийн хуудас олгож, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 49.000 ширхэг, 2019 оны 01 дүгээр сарын 28- ны өдөр 53.750 ширхэг, 2019 оны 07 дугаар сарыг 10-ны өдөр 51.500 ширхэг, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 108.000 ширхэг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 100.000 ширхэг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 51.480 ширхэг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 11.500 ширхэг, нийт 427.230 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамч баримт бичиг үндэслэн архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах, импортлох зөвшөөрөлгүй "Т ундрага<ан” ХХК-ийн нэрээр Д.Над олгосон. Түүний хариуд Д.Наас 12.600.000 төгрөгийн хахууль авсан. 12.600.000 төгрөгийг 4 удаагийн хувааж 2019 оны зүүл, 2020 оны эхээр авсан. Сар, өдрийг нь тодорхой санахгүй байна. Санаж байгаагаар Татварын ерөнхий газрын баруун талд байрлах “Дрийм” зочид буудлын үүдний зогсоол ;ээр өөрийн приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн машин дотор Нтай уулзаж, 5 дугаар сургуулийн гадаа, Хурд хороололд Нын байрны гадаа 2 удаа уулзаж мөнгө авч байсан. Тухайн үед хэд хэдээр авч байсан мөнгөн дүнгээ сайн санахгүй байна. Ямар ч байсан нийт 12.600.000 төгрөг болсон. Өмнө нь хэргийн материалтай танилцахад Нын мэдүүлгийг уншсан Д.Н мэдүүлэгтээ болсон зүйлийг дэлгэрэнгүй мэдүүлсэн байсан. Нын мэдүүлэгтэй санал нэг байгаа” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 75 дугаар хуудас/

 - шүүгдэгч Д.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай тогтоолтой өмгөөлөгчийн хамт танилцсан. Миний хувьд гэм буруугийн асуудалд маргаан байхгүй гэдгээ илэрхийлсэн. Тогтоолд дурдсан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. ...Миний бие өөрийн хуурай дүү Г.Эн хийж байсан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн ажилтай нь холбогдуулан гуйж өөрийн төрсөн эгч Д.Саранчимэгийн охин С Үр элээгийн “Т Ундрагахан” ХХК-ийн гэрчилгээ, тамга зэргийг ашиглан, Татварнн ерөнхий газраас татварын онцгой албан татварын тэмдэгт олж авсан. Үүнийг дурдвал 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 49.000 ширхэг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 53.750 ширхэг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 51.500 ширхэг, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өдөр 108.000 ширхэг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 100.000 ширхэг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 53.480 ширхэг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 11.500 ширхэг, нийт 427.230 ширхэг согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэг гаргуулж авсан. Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтийг олж авах зорилгоор, мөн авсныхаа хариуд 2019 оны сүүлээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Их данзан гудамж, 4-а дугаар байранд байрлах Татварын ерөнхий газрын баруун талын “Дрийм” нэртэй зочид буудлын гадна талын автомашины зогсоол дээр 2.500.000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байр лах Ататуркын нэрэмжит 5 дугаар сургуулийн гадна 3.500.000 төгрөгийг, мөн 2020 оны эхээр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хурд хорооллын “Арапит харш” хотхоны 9 10 дугаар байрны ойролцоо 2 удаа 6.600.000 төгрөгийг, нийт 12.600.000 төгрөгийг Г.Эд би өгсөн. Мөнгө өгсөн оноо санаж байгаа боловч яг хэдэн сарын хэдний өдрүүдэд мөнгө өгч байснаа тодорхой санахгүй байна. ...Онцгой албан татварын тэмдэгт яг авах үед Г.Эд мөнгө өгч байгаагүй. Өөр цаг хугацаанд буюу өөр өдрүүдэд уулзаж өгч байсан. Өмгөөлөгч надаас өмнө нь лавшруулж асууж байсан. Г.Э чамд “акц” зараад байгаа юм биш үү гэж, Г.Э надад акц зараагүй. Надад өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан “акц” олгож өгсөн. Түүнийх нь хариуд 12.600.000 төгрөгийг л өгсөн юм. Э мөнгөний тоог хэлээгүй. Би өөрөө л өгдөг байсан юм. Онцгой албан татварын тэмдгийн төлбөр буюу 427.230 ширхэг акцын мөнгө болох 12.816.900 төгрөгийг Төрийн сангийн дансанд банканд 6 удаа авахдаа 4 удаа тушаасан санагдаж байна...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/,

- гэрч Ц.Гантогтохын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одоо мөрдөгдөж байгаа журам нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Сангийн сайдын тушаалаар батлагдсан журам байдаг. Түүнээс өмнө Сангийн сайдын 2005 оны 320 дугаар тушаалаар батлагдсан журам үйлчилж байсан. Энэ журмаар импорт болон эх орны бүтээгдэхүүнд олгох, мөн архи, дарс, тамхи нь тус тусдаа бүрдүүлэх материал бага зэрэг ялгаатай. Импортын архи дарсанд татвар төлөгчийн хүсэлт, тохирлын гэрчилгээ, тухайн барааг мэргэжлийн хяналтын байцаагчаар дүгнүүлсэн дүгнэлт, гадаад худалдааны гэрээ /монгол хэлээ|г орчуулсан хуулбар/, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, импортын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг зүйлсийн хуулбарыг ирүүлсэн. Эдгээрийн материалын нотариатаар батлуулсан хуулбарыг авдаг. Мөн тусгай зөвшөөрлийн хүчинтэй эсэхийг өмнө нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайтаас шалгадаг байсан. Одоо бол мэдээлэл харилцан солилцох тухай журам батлагдаж, тусгай зөвшөөрлийг хүчинтэй эсэх, дуусах хугацааг системээр шалгадаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 178-180 дугаар хуудас/,

- гэрч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“Т ундрагахан” ХХК-ийн талаар дэлгэрэнгүй мэдэх зүйл байхгүй. Манай охин Үр лээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 2010 оны орчимд төгсөж ирээд хувцас зохион бүтээж худалдана гээд компани байгуулсан юм. Тэгээд тэр ажил нь бүтэлгүйтээд нээх их үйл ажиллагаа явуулаагүй. Яг хэдэн онд үүсгэн байгуулсан талаар сайн санахгүй байна Сүүлд манай охин аялал жуулчлалын чиглэл нэмчих үү гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь “миний охин хэл устай юм чинь нэмчих” гэж хэлж байсан. 3-4 жилийн өмнө бичиг баримт аа гээгдүүлсэн гэж байсан. Саяхан бас охин ярьж байсан ба тэрээр “бичиг баримтаа гээгдүүлсэн татан буулгачих уу” гэж хэлж байсан юм. Би тэр үед нь “за яах вэ, юм хийхэд хэрэг болох ч юм бил үү” гэж бодоод хөөцөлдөж татан буулгаагүй юм. Би баримтыг нь ч аваагүй, тэр чигт нь хаячихсан. ...Би ямар ч төрлийн архи согтууруулах ундааны зүйлийг импортоор оруулж ирдэггүй. Би өөрөө бие даасан үйл ажиллагаа явуулдаггүй. Хүний барааг бөөндөж авч цааш нь худалдаж хэдэн төгрөгийн ашиг олж амьдардаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас/,

- гэрч Г.Гн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /Татварын ерөнхий газрын аж ахуйн нярав ажилтай/ “...“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-иас нягтлан Б.Н гэх хүн серийн дугаарын дагуу, мөн акц албан бичиг бүртгэлийн дагуу бь хүлээн авч Татварын ерөнхий газрын Татварын удирдлага арга зүйн газрын дарга Р.М болон татварын улсын байцаагч Ц.Г нарын тусгай зөвшөөрлийг үндэслэн ерөнхий санхүүч Батхуягийн Бямбасүрэнгийн акцын төлбөр орсон эсэх шалгасны дараа онцгой албан татварын тэмдэгтийг аж ахуй нэгжид олгодог. Миний ерөнхийдөө хийдэг ажил онцгой албан татварын тэмдэгт олгох энэ чиглэлийн хүрээнд ажилладаг юм. ...Миний зүгээс мэдэх зүйл гэвэл аж ахуй нэгжүүд нь акц авахдаа тухайн байгууллагын зөвхөн захирал, нягтлан, менежерт олгодог бөгөөд миний ажиллах хугацаанд акц авч байгаа байгууллагаас энэ төрлийн гурван албан тушаалтнууд авч байсан юм Би харин хэрхэн ямар, ямар төрлийн эрх зүйн баримт бичиг бүрдүүлэн улсын онцгой албан татварын тэмдэг /акц/-ыг авдаг талаар огт мэдэхгүй байна. Тусгай зөвшөөрлийн дагуу онцгой албан татварын тэмдэгт акц олгодог...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 186-137 дугаар хуудас/,

 - гэрч О.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /Татварын ерөнхий газарт аж ахуйн инженер ажилтай/ “...Намайг анх ажилд орж байхад манай онцгой албан татварын тэмдэгт хариуцсан байцаагч надад аж ахуй нэгж байгууллагад онцгой 1 албан татварын тэмдэгтийг олго гэсэн зөвшөөрлийн хуудсыг өгдөг. Би хэдэн ширхэг ямар савлагаатай архины акц олгохыг нь хараад аж ахуй нэгж байгууллагад олгодог. Би тухайн үед аж ахуй нэгж байгууллагын акц авах төлбөр нь байгууллагын дансанд орсон эсэхийг ерөнхий санхүүчээс шалгуулаад зөвшөөрлийн хуудсан дээр тооцоо дууссан эсэхийг тэмдэглүүлж гарын үсэг зуруулж байж олгодог. ...Би хүсэлт өгсөн аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авдаггүй. Надад зөвхөн үйлдвэрээс үйлдвэрлэгдэж ирсэн онцгой албан татварын тэмдэгтийн тоо ширхгээр нь хүлээлгэн өгч, улмаар би онцгой албан татварын хариуцсан байцаагчаас олго гэсэн зөвшөөрлийн дагуу аж ахуйн нэгж байгууллагад нь хүлээлгэн өгдөг ажил хийдэг байсан. Одоо бол би 2020 оноос хойш байгууллагын аж ахуйн менежер ажлыг эрхэлж байна. Онцгой албан татварын тэмдэгт авахаар хүсэлт өгсөн байгууллага хариуцсан байцаагчид хүсэлтээ өгдөг. Ямар материал бүрдүүлж өгдөг талаар бид мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 190-191 дүгээр хуудас/,

- гэрч Р.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/ “...Миний бие нь 2019 онд Сангийн яаманд ажиллаж байсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр уг албан тушаалд томилогдсон. Томилогдсоноос хойш онцгой албан татвар хариуцсан байцаагч Г.Этай 2 сар гаруй хугацаанд хамтарч ажилласан. Тэрээр Татварын байгууллагын харьяа нэгжид шилжин томилогдсон. Одоо онцгой албан татвар хариуцсан байцаагч Ц.Гантогтох нь ажиллаж байгаа. Манай байгууллагын “Онцгой албан татварын тэмдэг захиалсан 2019 оны дөрвөн хавтас материалаас “Т ундрагахан’ ХХК-ийн онцгой албан татварын тэмдэг олгоход бүрдүүлсэн материалтай танилцав. Онцгой албан татвар хариуцсан байцаагч нь өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд хяналтыг тавьж ажилласан байх. Сангийн сайдын 2006 оны 320 дугаар тушаалаар баталсан журмын хүрээнд онцгой албан татвар хариуцсан байцаагч хяналтыг тавьж ажиллах ёстой. Онцгой албан татварыг хариуцсан байцаагч нь нийтийн аг 5ан тушаалтан мөн. Миний хувьд ТЗ-11-5д заасан зэрэглэлээр цалинждаг. Татварын улсын байцаагчийн хувьд ТЗ-7-д заасан зэрэглэлээр цалинждаг..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 196-198 дугаар хуудас/,

- гэрч С.Үийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Монгол Улсад ирээд хувцас, дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тухайн “Т ундрагахан ХХК-ийг нээсэн боловч үйл ажиллагаа огт явуулаагүй. Тухайн компанийг үүсгэ байгуулснаас хойш эхний хэдэн жилийн хугацаанд “х” тайлан өгч байгаад сүүлдээ хаячихсан байсан юм. ...Би тус компанийг нээсэн гэдгээ мартсан байна. Мөн тамга, тэмдэг зэрэг нь одоо хаана байгааг мэдэхгүй байна. ...Тус компанийг үүсгэн байгуулсны дараа ямар нэгэн байдлаар гэрээ байгуулж, компанийн нэрээр гарын үсэг зурсан асуудал огт байхгүй. ...Хэн нэгэн хүнд ямар нэгэн байдлаар “Т ундрагахан” ХХК-ийг төлөөлөх итгэмжлэл олгосон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 200-202 дугаар хуудас/,

- гэрч Г.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний охин Үрлээ нь “Минт” нэртэй шөнийн цэнгээний газарт менежерээр ажилладаг ба анх Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ирээд энэ ажилд ороод одоог хүртэл ажиллаж байгаа. Өөр ажлын талаар нь нарийн зүйлийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дугаар хавтаст хэргийн 204-205 дугаар хуудас/,

- гэрч Б.Алдармөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Татварын ерөнхий газрын онцгой албан татварын тэмдэгтийн талаар огт ойлголт байхгүй. Би Татварын ерөнхий газарт “NВIК LLC”-ийн тайлан аваачиж өгөх гэж жилд нэг удаа албан бичиг гөх гэж ордог бөгөөд надад онцгой албан татварын тэмдэгтийн талаар огт ойлголт байхгүй. Надад “Төрийн банк"-аар хамгийн сүүлд 2013 оны үед үйлчлүүлж байсан бөгөөд тэрнээс хойш үйлчлүүлж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 207 дугаар хуудас/,

- гэрч Г.Гн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дахин өгсөн “...Би Татварын удирдлага, арга зүйн газраас ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэж аж ахуй нэгжид онцгой албан татварын тэмдэгтийг олгодог. Тухайн ах ахуй нэгжийг төлөөлж ирсэн хүний албан бичиг баримтыг олгодог. Танайхаас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Т ундрагахан” ХХК-нд 2018, 2019, 2020 онуудад онцгой албан татварын тэмдэгтийг олгосон тухай мэдээлэл бүхий санхүүгийн баримтыг гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээлгэн өгөв.” гэх мэдүүлэг, холбогдох баримтын хамт /1 дүгээр хавтаст хэргийн 208-228 дугаар хуудас/,

- гэрч С.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд 2019 онд анх удаа хамаатны ах Дүгэрсүрэнгийн Н гэдэг ахын гуйлтаар Татварын ерөнхий газар орж 3, 4 дүгээр давхарт гар, улмаар нэг өрөө рүү орж бичиг аваад хажуу өрөөний хүнтэй хамт доошоо В-1 давхраас жижиг хайрцагтай нэлээн хүнд зүйл аваад Хан-Уул дүүргийн 120 мянгатын ойролцоо байдаг Хурд хорооллын бар/ун талд тэрээр тухайн зүйлийг өөрийнхөө машин дотор хүргүүлэн авсан. Би тухайн үед ямар зүйл байгааг нь сонирхож асуугаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 232 дугаар хуудас/,

- гэрч С.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дахин өгсөн “...Би баримт харлаа, баримт харахад миний гарын үсэг м зн байна. Би 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2019 оны 0 дугаар сарын 10-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд нийт дөрвөн удаг Татварын ерөнхий газар дээр очиж Н ахын захисан зүйлийг авч Н ахад аваачиж өгсөн. Тэгэхдээ хайрцаг дотор юу байсныг тухайн үед огт мэдээгүй Н ахаас ч тэр, татварын ажилтнаас ч тэр юу юм гэж асуугаагүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 78-79 дүгээр тал/,

- гэрч Ж.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 онд би Над 20.000.000 төгрөг зээлсэн юм. Тэгтэл мөнгөө өгөхгүй алга болсон. ...Тэгээд би аргаа бараад Наас мөнгөнийхөө оронд зөрчих юм байвал өгчих гэж байгаад 2019 онд дөрвөлжин импортын ягаан өнгөтэй бодолтой, архины акцууд авсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,

- гэрч Ж.Нын дахин өгсөн “...Наас 2019, 2020 онуудад сар, өдрийг нь тодорхой санахгүй байна нийт 5 у/ аа согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтийг авч байсан. Нэг авахдаа 4 гаран мянган ширхгийг авдаг байсан. Тэгээд бодохоор нийт 200 гаран мянган ширхэг согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтийг Наас авсан. Наас авсан согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтийг “Сирм” ХХК-нд хамт ажилладаг байсан Норовсамбуу гэх залууд бүгдийг нь зарсан. Тэгэх; ээ бөөнд нь өгөөгүй. Наас авсан даруйдаа өгч байсан гэхээр 5-6 удаа хуваах* өгсөн. Эхний 2 удаа өгсөн согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтийг Норовсамбууд өртэй байсан өрөндөө бодож өгсөн. Сүүлдээ Норовсамбуу өөрөө байна уу гэж асуудаг болсон. Сүүлийн өгсөн согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтийн мөнгийг Норовсамбуугаас дансаар болон бэлнээр авч байсан байх. Тухайн үед Норовсамбууд бид хоёр мөнгө нийлүүлж машин тэрэг аваад хэдэн төгрөг нэмээ, зардаг байсан. Тэр ажлын хүрээнд би Нд 10 сая төгрөгийн өртэй болсон байсан. Өрөндөө бодож согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтийг өгсөн Бусдыг нь зарсан мөнгөө бол авсан. Би Над анх 90 сая төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн. Тухайн үед Н 7 хоногийн дотор удаахгүй өгнө гэсэн. Би байгууллагын борлуулалтын мөнгөнөөс 90 сая төгрөгийг Над зээлдүүлсэн. Борлуул алтны мөнгийг 1 сарын дотор кассад тушаах журамтай байдаг тул 1 сарын дотор эргэлт эд оруулаад хэдэн төгрөгийн хүү харсан юм. Тэгтэл Н мөнгөө өгөөгүй. Би байгууллагыг өргүй болгохын тул таньж мэддэг ойр дотнын бүх хүмүүсээс мөнгө гуйж зээ 1ж аваад байгууллагад тушаасан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

- гэрч Л.Чийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Наас онцгой албан татварын тэмдэгт авсан. 2019 онд авсан ба яг хэдэн ширхэг тэмдэгт авснаа одоо санахгүй байна. ...Тэр үед Норвоо гэдэг залуу манайхаас архи авдаг байсан к и. Тэрээр 2017, 2018 оны үед надаас архины акц олдох уу гэж асуугаад байдаг байсан. ...Тэгтэл 2019 онд Н “архины акц олсон нэг ширхгийг нь 100 төгрөгөөр зарна” гэхээр нь би худалдаж авсан. ...Батжаргал хэлэхдээ Норвоо нь өнгөрсөн өвөл зам тээврийн ослоор нас барсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,

- гэрч Л.Чийн дахин өгсөн “.. Тухайн үед Наранбаатар манай нөхөр Саранцацралттай хамт “СRМ” ХХК-нд ажилладаг байсан. Миний хувьд тэр хоёртой нэг компанид ажилддаггүй ч ажил үүргийн хувьд адилхан архи согтууруулах ундааны компанид борлуулагчийн ажил хийдэг байсан. Би нөхөртэйгөө уулзах гэж очихдоо мөн гадуур согтууруулах ундааны борлуулалтын ажил хийж явахдаа Наранбаатартай тогтмол таардаг байсан. Наранбаатар бид хоёр хоёулаа Над тодорхой хэмжээний мөнгө зээлдүүлээд авч чадахгүй зовлон нэгтэй баг сан юм. Наранбаатар бид хоёр эхэндээ Наас яаж мөнгө авах талаар цухас яриад өнгөрдөг байсан бол сүүлдээ утсаар ярьж “авч чадсан уу, яаж авах вэ” гэж ярьдаг болсон. Тэр үед "СRМ” ХХК-нд борлуулагч ажилтай Норовсамбуу гэх залуу бaйсан. Тэр залуу архи, согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгт авдаг юм дуулсан юм. Яг хэнээс сонссоноо санахгүй байна. Гадуур дэлгүүрүүдээр архи тарааж явахдаа сонссон шиг санагдаж байн Тэгээд би Наас мөнгөө авч чадахгүй байсан болохоор Нтай утсаар ярьж “чамд архи, согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгт олдох уу, мөнгөнийхөө оронд олоод өг” гэж асуусан. Н асууя гэж хэлсэн. Энэ яриаг 2018 онд ярьсан санагдаж байна. Яг хэдэн сард эгж ярьснаа санахгүй байна. Олон жил өнгөрсөн байна ш дээ. Түүний дараа Н архи, согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгт олсон гээд авчирч өгдөг байсан. Хаанаас хэрхэн олоод байгааг асуудаггүй байсан. Хэд хэдэн удаа авчирч өгсөн. Тоог нь санахгүй байна. Наас асуугаад, Наранбаатараас асуухад 4-6 удаагийн давтамжтай авсан юм шиг байна. Тухайн архи, согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгт нь хууль ёсны дагуу олж авахад их хэцүү, бид нарын үйл,г эл хууль бус гэдгийг гадарладаг байсан тул хүнд яриад, нэг нэгнээсээ хэдийг авсан, яасан гэж асуудаггүй байсан. Наас архи, согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтийг авах болгонд Наранбаатар хамт байгаагүй. Яг адилхан хувааж өгсөн үгүйг ч мэдээгүй. Тус тусдаа аваад, тус тусдаа Норовсамбууд зардаг байсан. Хэдийгээр тус тусдаа байсан ч гэсэн Наранбаатар бид хоёр нэг хүнээс аваад, нөгөө нэг хүнд зардаг байсныг аль аль нь мэддэг байсан. Хэдэн ширхгийг хэдэн төгрөгөө зарсан гэдэг нарийн зүйлийн талаар ярилцаж байгаагүй. Тэгээд бодоход Нын хэлээд байгаа үнэн юм. Би Наас 4-6 удаагийн давтамжтай нийт 213.615 орчим ширхэг согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтийг авсан. Би Над тухайн үед 32 сая төгрөг зээлдүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/,

 - Татварын ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/479 дугаартай “...“Т ундрагахан” ХХК нь Татварын ерөнхий газраас 2018-2020 онд импортын барааны онцгой албан татварын тэмдэг 1000 грамм /1 литр/-ийн 415730 ширхэг, 700 грамм /0.7 литр/-ийн 11500 ширхэг, ний 427230 ширхэг тэмдэг нэг бүрийг 30.00 төгрөгөөр худалдан авсан ба тэмдгийн үнэнд нийт 12.816.900 төгрөг төлсөн нь Татварын ерөнхий газрын төсвийн дансанд орсон байна...” гэх албан бичиг, хавсралтын хамт /3 дугаар хавтаст хэргийн 96, 104 дүгээр хуудас/,

- Цахим орчинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 15-24 дүгээр хуудас/,

- “Хаан” банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий “СД”-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 25-63 дугаар хуудас/,

- Татварын ерөнхий газрын Онцгой а 1бан татварын тэмдэгтийг хадгалдаг ажилтны өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, нэгжлэгээр хураан авсан болон хуулбарлан авсан баримтууд, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 66-91 дүгээр хуудас/,

- шүүгдэгч Г.Эн эзэмшлийн “Самсунг эс-20 ултра” загварын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 109-113 дугаар хуудас/,

- Иргэн С.Баасанбатын түр оршин суух байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 116-128 дугаар хуудас/,

- Иргэн С.Бын эзэмшлийн 10-94 УБГ, 66-16 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 131-140 дүгээр хуудас/,

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2022 оны 03 дугаар сарын 10- ны өдрийн 01/722 дугаартай “...Согтууруулах ундаа импортлох аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгадаг. Ирүүлсэн жагсаалтаас тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан аж ахуйн нэгжийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв...” гэх албан бичиг, хавсралтын хамт /3 дугаар хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/,

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/549 дугаартай “...Тус яамнаас “Т ундрагахан" ХХК-нд согтууруулах ундаа импортлох, үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгоогүй байна...” гэх албан бичиг /3 дугаар хавтаст хэр ийн 109 дүгээр хуудас/,

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/483 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжийн судалгаа” бүхий баримт “...уг жагсаалтад “Т ундрагахан” ХХК...” хамрагдаагүйг харуулна...” /3 дугаар хавтаст хэргийн 11 1-118 дугаар хуудас/,

- “Т ундрагахан” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрэм болон улсын бүртгэлд бүргүүлэхтэй холбоотой баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 120-132 дугаар хуудас/,

- Баянгол дүүргийн Татварын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай “...Г.Эг 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс Хувь хүний орлогын албан татварын тасагт орон тооны бус байцаагчаар томилсон...” тушаалын хуулбар хувь /3 дугаар хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/,

- Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/140 дугаартай “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаал, хавсралтын хамт “...хавсралтад Г.Эг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Татварын орлогын газарт татварын улсын байцаагчаар томилсон..” /3 дугаар хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас/,

- Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/441 дугаартай “Г.Эг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” тушаал “...Г.Эг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон...” /3 дугаар хавтаст хэргийн 138 дугаар хуудас/,

- Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/484 дугаартай “Г.Эг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” тушаал, “...Том татвар төлөгчийн газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс Г.Эг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлж мөн өдрөөс Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Хувь хүний татварын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон...” /3 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/,

- Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/865 дугаартай “Г.Эг албан тушаалд томилох тухай” тушаал “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний татварын тасгийн даргын албан тушаалд жинхлэн томилсон...” /3 дугаар хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/,

- Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн ажпын байрны тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 156-160 дугаар хуудас/,

- Татварын ерөнхий газрын Татварыг орлогын газрын татварын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолт /3 дугар хавтаст хэргийн 161-164 дүгээр хуудас/,

- “Т ундрагахан” ХХК-нд акц гаргаж өгсөнтэй холбоотой зарлагын баримт, онцгой албан татварын зөвшөөрөл олгосон хуудас /3 дугаар хавтаст хэргийн 237-240 дүгээр хуудас/,

- “Т ундрагахан” ХХК-ийн эд мөрийн баримтаар тооцож хураан авсан хуурамч гэх 65 хуудас бүхий баримт /3 дугаар хавтаст оргийн 241-250, 4 дүгээр хавтаст хэргийн 01-55 дугаар хуудас/,

- Д.Нын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд, /4 дүгээр хавтаст хэргийн 166-169 дүгээр хуудас/,

 - Д.Нын бусдад авлигад өгсөн гэх мөнгөний эх үүсвэрийг нотолсон 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Ай би и капитал” Банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан фидуцийн гэрээний хуулбар, 32.000.000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт /4 дүгээр хавтаст хэргийн 174-177 дугаар хуудас/

- Татварын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн н/126 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Т ундрагахан” ХХК-нд олгосон онцгой албан татварын тэмдэгтийн судалгаа, тус компанийн акц авахдаа бүрдүүлсэн гэх баримтууд /5 дугаар хавтаст хэргийн 54-150 дугаар хуудас/ зэрэг зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Б. Шүүгдэгч Г.Э нь Татварын ерөнхий газрын Татварын орлогын газар, Татвар хураалтын удирдлага, арга зүйн газарт татварын улсын байцаагчаар, мөн Онцгой албан татварын хуулийн хэрэгжилт хариуцсан улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа нийт 427.230 ширхэг онцгой албан татварын тэмдэг /акц/-ийг хуурамч баримт бичиг үндэслэн архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах, импортлох зөвшөөрөлгүй "Т ундрагахан” ХХК-ийн нэрээр Д.Над олгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 12.600.000 төгрөгийн хахууль авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

шүүгдэгч Д.Н нь  үргэлжилсэн үйлдлээр хууль бус аргаар онцгой албан татварын тэмдэг /акц/ олж авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Татварын ерөнхий газрын Татварын орлогын газар, Татвар хураалтын удирдлага, арга зүйн газарт татварын улсын байцаагчаар, мөн Онцгой албан татварын хуулийн хэрэгжилт хариуцсан улсын байцаагчаар тус тус ажилладаг Г.Эд хахууль өгсөн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Б.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 5 сарын хугацаагаар хасах, 5.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Г.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 жилийн хугацаанд, Д.Ныг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоов. 

 

Бусад асуудлын талаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 тоот дансанд Г.Эн байршуулсан 12.600.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14 хуудсанд наалттай Онцгой албан татварын тэмдэг буюу 827 акц зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, сиди  6 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х овогт Г.Эг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х овогт Д.Ныг үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Эг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 15000 /арван таван/ мянган нэгж буюу 15.000.000 /арван таван/ сая төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ныг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, 5000 /таван мянган/ нэгж буюу 5.000.000 /таван сая/ төгрөгийн торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Эг торгуулийн ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд, Д.Ныг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 тоот дансанд Г.Эн байршуулсан 12.600.000 /арван хоёр сая зургаан зуун мянган/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан сиди  6 ширхгийг хэрэгт үлдээж, 14 хуудсанд наалттай Онцгой албан татварын тэмдэг буюу 827 акц зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Э, Д.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ