| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2022/0147/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/38 |
| Огноо | 2023-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/38
2023 02 06 2023/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т. даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.*******, шүүгдэгч М., түүний өмгөөлөгч Л.******* /цахимаар/, хохирогч , хохирогчийн өмгөөлөгч Д.*******, иргэний нэхэмжлэгч Д.*******, Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ь овогт Мөнхсуурийн т холбогдох эрүүгийн 2236000000117 дугаартай, *******индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, боловсролтой, багш мэргэжилтэй, аймгийн сумын сургуульд багш ажилтай, ам бүл - 5, нөхөр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын багийн тоотод оршин суух, аминдаа зээлийн орон сууцтай, сарын өрхийн орлого төгрөг, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ь овогт Мөнхсуурийн
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч овогтой нь аймгийн сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гийн жолоодож явсан ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд хийсэн гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
1. Хэргийн газар үзлэг хийсэн... Уг хэрэг учрал болсон гэх газар нь сумын Тахилт багийн нутаг дэвсгэр Сөүлийн гудамжны гэрлэн дохиотой уулзварт болсон байх ба мөргөлдсөн гэх тээврийн хэрэгсэлүүд нь ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн приус 20, ХОА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Nissan Navara маркийн тээврийн хэрэгсэлүүд байв. ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Таван-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн чиглэлд урдаасаа хойшоо чиглэсэн уулзвар нэвтэрч байсан ба харин ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 10-р цэцэрлэгийн чиглэлээс баруунаас зүүн тийш чиглэлтэй уулзвар нэвтэрч байгаад мөргөлдсөн байв. Тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх цэгийг А үсгээр тэмдэглэв. Мөргөлдсөн тээврийн хэрэгсэлүүд дохиотой уулзварын зүүн хойд талд байх явган хүн нэвтрэх гэсэн гэрлэн дохионы урд хэсэгт ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл засмал замаас гарч явган хүний зам давж шороон хэсэг дээр ертөнцийн зүгээр урагш харсан чиглэлтэй зогссон ба тээврийн хэрэгсэлүүд мөргөлдсөн А цэгээс ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зогссон байх В үсэг хүртэл 11.80 метр, явган хүний замаас ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд дугуй хүртэл 9.0 см уг тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйнаас Тахилт багийн 4-р гудамж гэсэн хашаа хүртэл 3 м, ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйнаас Тахилт баг 4-р гудамж гэсэн хашаа хүртэл 4.10 м байна. ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ХОҮ улсын дугаартай приус автомашины баруун хойд талд явган хүний зам дээр хойшоо харсан байдалтай ч дугуй нь дээшээ харсан байдалтай зогсож байх ба уг тээврийн хэрэгслийн зогссон байх газрыг 5 тоогоор тэмдэглэв. Тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх А цэгээс 5-н тоо хүртэл 12.50 м байв. ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээс Тахилт багийн 4-р гудамж гэсэн хашаа хүртэл 6.70 м байх ба уг Тахилт баг 4-р гудамж гэсэн цэгийг үл хөдлөх цэгээр авсан. ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдаасаа хойшоо чиглэлтэй зорчиж явсан засмал зам нь уг замын зорчих хэсгийн нийт өргөн нь 7.20 метр байв. ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруунаасаа зүүн тийш зорчиж явсан засмал замын гол замын тэмдэг тэмдэглэгээтэй байлаа. Уг гол замын өргөн нь 7.50 м өргөнтэй байв. 10-р цэцэрлэгийн чиглэлээс ирж буй засмал замын гол зам гэсэн тэмдэг тэмдэглэгээтэй уулзвараас А үсэг хүртэл 11.50 метр ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зорчиж явсан туслах зам гэсэн тэмдэглэгээтэй уулзвараас А үсэг хүртэл 8.70 метр, тээврийн хэрэгсэлүүд мөргөлдсөн гэх гэрлэн дохиотой уулзварын ертөнцийн зүгээс баруун хойд талд байх Тахилт 6-р баг 1-2 тоот гэсэн хашаа байх уулзвараас А үсэг хүртэл 9.20 метр байснаар үзлэгийг дуусгав... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх- ийн 10-17 дугаар тал/
2. ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...Уг тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр зүүн урд зүгт харсан байдалтай зогссон байх ба уг тээврийн хэрэгслийн жолооны хүрд эсрэг талын хойд хаалганы цонхны шил хагарч бутарсан уг хаалга нь дотогшоо хонхойж цөмөрсөн байдалтай байх ба хойд хаалганы цонх гол хэсэгт цөмөрч цоорсоныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг тээврийн хэрэгслийн хаалга буюу багаж нь приус гэсэн бичиглэл доор цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, хойд гуперын доод гол хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хойд гуперын жолооч талын гупер салж ханзарсан будаг холцорсон гэрлийн доод хэсэгт хагарсан, хойд дугуй дотогшоо цөмөрсөн байдалтай байныг гэрэл зургаар бэхжүүлэв. ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрд талын гадна хаалганы баруун хэсгээс хар өнгийн сажа болон багс ашиглаж гарын мөр, мөн жолооны хүрдний дотор хэсэг болон хүрд, гэрэл асаагч хөшүүргэнээс повер товчлуур, араа залгаж, салгах речакнаас цагаан өнгийн нунтаг ашиглаж гарын мөр илрүүлэхээр бэхжүүлэн авсан. Уг тээврийн хэрэгсэл нь улаан оруулагатай хар өнгийн суудлын бүрээстэй, хар өнгийн шалавчтай байв. Жолооч талын хаалганы гадна талын бариул хэсгээс 1, хаалганы дотор талын салхины шил онгойлгох товч зэргээс 1 ширхэг гарын мөр илрүүлэн авсан... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 18-22 дугаар тал/
3. ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...Зам тээврийн осол гаргасан гэх ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийв. Уг тээврийн хэрэгсэл нь 4 дугуй нь дээшээ харсан байдалтай байх ба уг тээврийн хэрэгсэл Navara маркийн тээврийн хэрэгсэл байсан. Navara маркийн мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг 4 дугуйн дээр нь босгосны дараа үзлэг хийлээ. Тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг тал буюу зүүн талаар тойрч харахад уг тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн эвдэрч гэмтсэн зүйлгүй байх ба жолооны хүрд байрлах баруун талаар тойрч харахад урд хаалганы салхины шил хагарсан, толь салж унасан байх ба хойд багажны арын цонх хагарсан, хойд хаалганы цонх буюу салхины шил хагарсан, урд гуперны жолооч талын хэсэг доод талаараа хагарч унасан, жолооч талын хойд гэрэл хагарсан уг тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгож үзэхэд хар өнгийн савхин суудалтай байх ба жолоочийн эсрэг талын урд суудал дээр уг автомашины урд номер байв. ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарч цуурч цөмөрсөн байдалтай мөн хойд багаж хэсэгт аргал сулаар болон ууталж ачсан байв. Уг тээврийн хэрэгслийн дээр хар өнгийн ачаа ачих зориулалт бүхий ачаатай. Уг ачаа төмөр нь тээврийн хэрэгслийн дээврийг дотогш цохиж хонхойлгосон байв. Уг тээврийн хэрэгслийн жолооны хүрд болон хүрдний хайрцагны хөтлөгч речак зэргээс гарын хээ, мөр илрүүлэх гэсэн боловч гарын хээ илрэх боломжгүй шороо болсон байлаа ... гэх тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 23-26 дугаар тал/
4. Камерын бичлэгт үзлэг хийсэн....Сөүлийн 4 замын уулзварын зам тээврийн ослын камерын бичлэгт үзлэг хийхэд 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг 09 минут 05 секундэд Сөүлийн гудамжнаас дээш 4 замын уулзвараар цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 4 замын уулзварын гол хэсэгт чиглэлтэй дээш явах чиглэлд зорчиж байхад ертөнцийн зүгээр урд зүгээс буюу 7-р сургуулиас хойш чиглэлд явж буюу Ниссан Навара маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл цагаан өнгийн приус 20 маркийн машины зүүн талаас мөргөж зам тээврийн осол гаргаж буй бичлэг уг бичлэгийн цаг минут нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг 09 минут 08 секундын үед мөргөсөн байв... гэх тэмдэглэл /1-р хх- ийн 27-28 дугаар тал/
5.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.ын өгсөн... 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай сургууль дээр эцэг, эхийн тэмцээн болоод би тэнд 15 цагт очоод ангийнхаа хүүхдүүдийн эцэг, эхийг цуглуулж олс таталтын тэмцээнд оруулах гэтэл цаг нь арай болоогүй болохоор нь гэртээ хариад 3 хүүхдээ эргэчихээд ирье гэж хэлээд 7-р сургуулийн зүүн талд байх машинаа асаагаад доошоогоо уруудаж шороон замаар яваад Сөүлийн гудамжны 4 замтай нийлдэг засмал замаар нийлээд хойшоогоо яваад Сөүлийн гудамжны гэрлэн дохиотой уулзвар дээр иртэл гэрлэн дохио ажиллахгүй байсан. Тэгээд би хоёр талруугаа машин хартал ойр хавьд машин харагдахгүй болохоор нь чигээрээ хойшоо гарахаар уулзвар луу ороод яг уулзвар нэвтрээд гарч байтал миний машины зүүн хойд хаалга талаас маш хүчтэй түс гээд миний машин гулсаад явчихсан. Тэгээд нэг мэдсэн миний машин засмал замын хажуу талын шороон дээр урагшаа хараад зогсчихсон. Харин миний машины баруун талд нэг машин дээшээ харчихсан байсан юм. Тэгээд би машинаасаа буух гээд хажууд байсан утсаа хайсан чинь олдохгүй болохоор бүсээ тайлаад машинаасаа буугаад иртэл баахан хүмүүс овоорчихсон “цагдаа дууд” гэчихсэн зогсож байсан. Харин тухайн дээшээ харсан машинд явсан хүмүүс байхгүй байсан. Ямар ч байсан намайг машинаас буух гээд утсаа хайж байхад хүүхэд уйлж байсан юм. Би тухайн үед ганцаараа машинаа жолоодоод 7-р сургуулиас багт байх гэрлүүгээ явж байсан юм. Би уулзвар нэвтрэхээсээ өмнө машин ирж байгаа эсэхийг сайн харсан. Тэгээд машин харагдахгүй болохоор нь уулзвар луу орсон юм. Би жолооны үнэмлэхтэй. Би 2021 оны 07 дугаар сард “Хос манлай” жолооны курс төгссөн. Манайх энэ машиныг 2022 оны 01 дүгээр сард худалдаж авсан. Түүнээс хойш би энэ машиныг жолоодож байгаа. Миний нуруу жаахан чилж өвдөж байна. Бас хүзүү хөшиж өвдөж байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг машинаасаа буугаад ирэхэд тухайн машинд байсан хүмүүс явчихсан байсан. Ямар жолоочтой хэдэн хүн явсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан хүүхэд уйлж байсан. Надтай ямар нэгэн хүн уулзаагүй. Би хэдэн км цагийн хурдтай явснаа мэдэхгүй байна. Их зөөлөн явж байсан. Тухайн гэрлэн дохио асахгүй байсан. Би туслах замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан. Миний машины баруун хойд хаалга дотогшоогоо цөмөрсөн бас тэр хаалганы салхины шил хагарсан. Жолоочийн эсрэг талын урд хаалга онгойхгүй, мөн жолооч талын хойд дугуй тэнхлэгээрээ дотогшоогоо тахийж орсон жолооч талын хойд гэрэл хагарсан хойд гупер хагарч салсан байсан. Би эмчид үзүүлнэ. Шүүхээс гаргасан хохирлыг төлнө.. гэх мэдүүлэг /1-р хх- ийн 30- дүгээр тал/
6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.ийн өгсөн...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө би гэртээ байж байтал манай хүргэн эхнэртэйгээ 10 цагийн үед ирээд 2 хүүхдээ манай гэрт үлдээгээд “Хатуу хөтөл” давж аргал түүж ирнэ гээд манай нагац ахын залуу болох Галхүү манай охин У.Жаргалзаяа нарыг машиндаа суулгаж аваад явсан юм. Тэгээд тэр аргалд явсан хүмүүс 16 цагийн үед аргалаа түүж ирээд манай гэрт цай уучихаад манай хүргэн Ц.Нямцэрэн эхнэр У. бага насны 2 хүүхэдтэйгээ бас би суугаад тавуулаа 7 дугаар сургуулийн талд байх манай гэрээс гараад Прогресс сургуулийн ард талд байх Ц.Нямцэрэнгийн гэрлүү очихоор 10 дугаар цэцэрлэгийн доод талын 4 зам руу ороод иртэл “Буурлууд” дэлгүүрийн тэндээс ирсэн туслах замаар нэг жижиг цагаан машин гарч ирээд мөргөлдөөд манай машин дээшээгээ хараад унасан. Би тухайн үед гэрээсээ хүргэн болох Ц.Нямцэрэнгийн гэрлүү хүргэн Ц.Нямцэрэн охин У., зээ хүү Н.Тэргэл, Н.Идэржавхлан нартай хамт явж байсан юм. Мөргөлдөхөд л нэг цагаан машинтай мөргөлдөж байгааг харсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй өвдөж байгаа зүйл байхгүй. Машиныг манай хүргэн жолоодож явсан. Миний сууж явсан машины жолооч манай хүргэн Ц.Нямцэрэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний сууж явсан машин дээшээ хараад унасан. Тэгээд манай хүргэн эхлээд хаалгаа онгойлгоод гарсан. Тэгээд бид нар тэр хаалгаар цувж гараад тэндээсээ шууд такси зогсоогоод бүгдээрээ эмнэлэг явсан. Тухайн тээврийн хэрэгслийг ямар хүн жолоодож явааг би мэдээгүй. Манай хүргэн машинаа бариад жаахан хурдтай явсан. Тухайн гэрлэн дохио асаж байсан эсэхийг би анзаараагүй. Би хойд талын суудалд том зээ Н.Тэргэлийг тэврээд сууж явсан. Манай охин У. бага хүүгээ тэврээд сууж явсан. Уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан манай хүргэн Ц.Нямцэрэнгийн баруун гар гэмтсэн эмнэлэгт байгаа. Харин У.ийн толгой өвдөж байна гэж байсан. Харин 2 хүүхэд зүгээр. Би эмчид үзүүлэхгүй миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 дүгээр тал/
7.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.ийн өгсөн...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө би 10 цагийн үед өөрийн нөхөр Ц.Нямцэрэнтэй хамт аргалд явахаар 2 хүүхдээ Тахилт баг 7-р сургуулийн талд байх өөрийн ээж П.ийн гэрт хүргэж өгөөд өөрийн дүү У.Жаргалзаяа түүний найз болох Намуунцэцэг бас манай нагац ахын залуу Галхүү нарыг аваад тавуулаа “Хатуу хөтөл” давж аргал түүгээд 15 цаг өнгөрөөд аймгийн төв орж ирсэн. Тэгээд ээжийн гэрлүү 2 хүүхдээ авахаар очиж явахдаа тоглоомтой гудманд Галхүүг буулгаад Намуунцэцэгийг Шинэ дулааныг тийшээ гэрт нь буулгаад шууд ээжийн гэрт ирсэн. Тэндээ цай уугаад 2 хүүхдээ, ээжтэйгээ аваад Прогресс сургуулийн ар тал руу байдаг гэрлүүгээ харихаар ээжийн гэрээс гараад доошоо 10 дугаар цэцэрлэг уруудан гэрлэн дохиотой уулзвар ороод чигээрээ гарахаар явж байтал урд талаас хөндлөн замаар нэг цагаан өнгийн Приус-20 маркийн машин маш хурдтай орж ирсэн. Тэгээд манай нөхөр жолоогоо зүүн талруугаа дарах шиг болсон. Нэг мэдсэн манай машин дээшээгээ хараад унасан. Би хүүхдээ тэврээд машинаас яаж гарснаа санахгүй байна. Машинаас гараад ирэхэд манай нөхрийн баруун гараас маш их хэмжээний цус гарч байхаар нь тэндээсээ шууд такси бариад эмнэлэг рүү явсан. Би тухайн үед нөхөр, хоёр хүүхэд, ээжтэйгээ хамт гэрлүүгээ явж байсан. Жолооч талаас машин ирж мөргөсөн. Миний толгой өвдөж, хүзүү зүүн талруугаа эргэж болохгүй байна. Манай нөхөр жолоодож явсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай нөхөр архи, тамхи хэрэглэдэггүй. Би тухайн тээврийн хэрэгслийг хэн жолоодож яваа хэдэн хүн байсан эсэхийг хараагүй. Манай машин дээшээ хараад унангуут машинаас гараад нөхрөө аваад шууд эмнэлэг явсан тухайн машин хаана байгааг ч хараагүй…гэх мэдүүлэг /1-р хх ийн 36-37 дугаар тал/
8. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / онд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, аймгийн Онцгой байдлын газарт аврагч ажилтай/ овогт *******гийн Нямцэрэнгийн өгсөн... 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10 цагийн орчим аав Д.*******гийн ХОА улсын дугаартай “Nissan Navara” маркийн автомашиныг аваад эхнэрийн хамт 3 хүн аваад аймгийн сумаас “Хатуу хөтөл” рүү аргал түүхээр очоод буцаж 15 цагийн үед суманд ирсэн. Ингээд тухайн 3 хүнийг гэрт нь буулгачихаад хадам ээж П.ийн гэрт очиж 2 хүүхдээ аваад хадам ээжийг 1 дүгээр цэцэрлэгийн орчим гэрт нь хүргэж өгөхөөр Сөүлийн гудамжны засмал замаар гэр лүүгээ явж байтал 7 дугаар сургуулийн доод талын 4 замын уулзвараар гарах үед туслах замаас цагаан өнгийн машин хурдтай ирэхэд би машиныг нь мөргөсөн. Миний машин тухайн үед дөрвөн дугуй нь дээш харж унасан. Миний баруун гарын яс хугарч, эхнэр хүүхдийн маань тархи нь хавдсан байсан. Одоогоор манай эхнэр хүүхдийн биеийн байдал сайн, миний гар хугарсан учраас эмчлүүлж байгаа. Тухайн үед би төв замаар чигээрээ явж байсан бөгөөд тэр цагаан өнгийн Prius маркийн машин туслах замаас гарч ирсэн юм. Би гомдолтой байна. Энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү? ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь аав Д.*******гийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний баруун гарын яс хугарсан. Гарны хэсэгт арьсанд шархалсан. М. нь ямар ч зардлыг төлж барагдуулаагүй. Надад ямар нэгэн зардал өгөөгүй. Миний баруун гарын шуу хэсгийн яс янгинаж өвддөг. Баруун гар гэмтэлтэй хэсгээр лугшиж өвддөг. Миний хохирлын баримтууд байгаа. Би гаргаж өгнө. Нэхэмжлэх зүйл байгаа. Аавын маань машины эвдрэл гэмтэл болон миний эрүүл мэндээр хохирч эмчлүүлсэн, хотод очих, буцах тээврийн зардал зэргийг М.аас нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Хохирлоо нөхөн төлүүлнэ. Улаанбаатар хотод очиж 4 удаа хагалгаанд орсон. Баруун гар шуу ил хугаралтай, эрхий хуруу бараг унасан байдалтай байсан. Төмрөөр бэхэлгээ хийлгэсэн, арьс нөхөх эмчилгээ хийлгэсэн. Төмөр бэхэлгээ ясандаа үрэвсэл өгсөн тул төмөр бэхэлгээг авахуулсан. Одоо ч байнгын эм тариатай. Цэвэр боолт хийлгэж байгаа. Нийт эмчилгээ болон замын зардалд 14420889 төгрөг гарсан. Цаашид эмчилгээ хийлгэх зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэх мэдүүлэг
9.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.*******гийн өгсөн...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө манай хүү болох манай гэрт ирээд “ааваа та машинаа өгчих би “Хатуу хөтөл давж аргал түүж ирмээр байна” гээд миний машины түлхүүрийг аваад гараад явсан. Тэгээд тухайн өдрөө би гэртээ байж байтал манай охин болох Ц.Нямдулам надруу 17 цагийн үед утсаар залгаад “ааваа та эмнэлэг дээр хурдан хүрээд ир” гэж хэлээд утсаа салгасан. Би шууд эмнэлэг дээр яваад очтол эхнэр, хүүхэд, хадам ээжтэйгээ явж байгаад осолд орчихсон байсан. ХОА улсын дугаартай машин миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би энэ ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос худалдаж авч байсан. өөрөө Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй миний машиныг хэрэгтэй үедээ авч унадаг байсан. Тухайн өдөр миний машиныг авахдаа надад өөрийнхөө Приус маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөөд явсан. Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байгаа. Өөр даатгалд даатгуулсан зүйл байхгүй. Би машинаа авчираад 5 сар болоогүй манай залуу унаж яваад аваар хийсэн. Хэрэг болсноос хойш миний машин журмын хашаанд байгаа. Би охин, хүү хоёртой. Ганц залуугаа гартай болгохын төлөө яваад байсан болохоос биш машиныхаа төлөө анхаарсангүй. Танай машины үнэлгээ хийсэн гэхээр нь би мобайл банкаар мөнгийг нь шилжүүлсэн. Би үнэлгээ буруу гарсан байна гэж үзэж байна. Машинаа журмын хашаанаас гаргаж аваагүй жил болох гэж байна. Хүү маань 5 удаа хагалгаанд орсон. Би хүүгээ гартай болгохын төлөө явж байгаа. Өөрөө биш юм аа гэхэд аав, ээж, ах, дүү нар нь ирээд уучлалт гуйсан бол тэр мөнгө төгрөг нь ч яахуу. Нэг залуутай хамт ирээд дахин уулзаж байя гэж хэлээд явсан. Надаас туслалцаа юу байна гэж асуугаагүй. Гэмтэл согог судлалын эмнэлэгт 3 баг байдаг юм байна. Миний хүүхдийг үзээд бүгд авахгүй гэсэн. Би хүүгээ гартай болгохын байгаа хөрөнгөө зарцуулсан. Машины үнэлгээ 4561600 төгрөг, компаниар машины үнэлгээ хийлгэхэд 229000 төгрөг нийт төгрөг болсон. Энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулна. Цаашид журмын хашааны зардлыг төлүүлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг
10.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Мөнхтулгын өгсөн... Тухайн өдөр манай эхнэр М. надад болсон явдлын талаар утсаар хэлсэн. Тэгээд тэр хэлсэн өдөр нь би уурхайгаас наашаа гараад аймагт ирээд гэртээ ирэхэд манай эхнэр цагдаа дээр очоод мэдүүлэг өгчихөөд ирлээ гээд их цочирдсон байдалтай байсан. Энэ машин миний өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би энэ машиныг 2022 оны 01 дүгээр сард худалдаж авсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ миний нэр дээр байгаа. Манай эхнэр 2021 оны зун “Хос-Манлай” авто жолооны сургуулийг аймагт төгссөн "В" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Миний машины жолооны хүрд байрлах талын эсрэг талын багана гулзайсан, мөн тэр талын хойд, урд 2 хаалга дотогшоо хонхойж чихэгдсэн, хойд тэнхлэг гулзайсан жолооч талын хойд дугуйны талд чихэгдсэн байдалтай байсан. Тухайн үед би уурхайд ажиллаж байсан. Манай эхнэр 2022 оны 01 дүгээр сараас хойш жолоодож байгаа. Унаж явсан машин миний нэр дээр байгаа учраас би иргэний нэхэмжлэгчээр татагдсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /
11. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай...М.ын биенээс цус авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. М.ын биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй...гэх дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-ийн 60-61 дүгээр тал/
12. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай...М.ын биенээс цус авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. М.ын биенээс авсан гэх цус нь моноклон оношлуураар A/II/ бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /1-р хх- ийн 62-63 дугаар тал/
13. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай...гийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. гийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй...гэх дүгнэлт, гэрэл зураг /1-р хх- ийн - дугаар тал/
14. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай... гийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. гийн биенээс авсан гэх цус нь моноклон оношлуураар O/I/ бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /1-р хх- ийн - дүгээр тал/
15. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ц. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай...Ц Нямцэрэнгийн биед баруун шуу, богтос ясны ил хугарал, баруун гарын эрхий хурууны алганы шивнүүрийн хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал эдийн дутагдал бүхий шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна…гэх дүгнэлт / 1-р хх-ийн 81-83 дугаар тал/
16. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай... М.ын биед гэмтлүүд учирсан байна. М.ын биед тархи доргилт, баруун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. М.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. М.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй…гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх- ийн 89-91 дүгээр хуудас/
17. Гарын мөр бэхжүүлэх хуудас /хэргийн 97 дугаар хуудас/
18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ц. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай... Адилтгалын шинжилгээнд ирүүлсэн "1", "2" гэж дугаарласан гарын 2 ширхэг мөрийн "I" гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй "I'' гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон харьцуулах загвараар ирүүлсэн М.ын гарын хээний дардастай тохирохгүй. Жич: Шинжилгээнд ирүүлсэн зүйлсийг ийн тоот дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийн хамт буцаан хүргүүлэв...гэх дүгнэлт /1-р хх- ийн 98-99 дүгээр тал/
19. “ аймаг Автотээврийн төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн ийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн... Тээврийн хэрэгслийн урд, хойд болон баруун талын урд, хойд салхины шил хагарсан, баруун талын урд суудал задарсан, баруун талын толь сууриараа хугарч хагарсан, баруун талын хойд болон урд хаалга зурагдаж хэсэг хонхойсон, хаалганы бариул хугарсан, баруун хойд гэрэл дохионы баруун болон урд их гэрэл хагарсан, дээврийн хэсэг гадна талаасаа дотогшоо цөмөрч салхивчны рам гажсан, ачааны тавиурны суурь урд хэсгээрээ тахийж гулзайсан, урд гупер болон нүүр хагарсан, баруун урд нэмэлт гэрэл сууриараа хугарсан, баруун урд, дунд болон хойд багана зурагдаж хонхойсон, баруун урд крило хонхойж сэвтсэн, баруун урд багана болон крилоны гэмтлээс шалтгаалан капот гажсан, сэнсний хүрээ хагарсан байдалтай байна…гэх дүгнэлт 1-р хх-ийн 137-138 дугаар хуудас/
20. “ аймаг Автотээврийн төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн ийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн... Уг тээврийн хэрэгсэл нь хүчтэй мөргөлдсөний улмаас зүүн хойд хаалга хонхойж чихэгдсэн, зүүн урд хаалганы доод хэсэг зурагдаж хонхойсон, зүүн дунд багана чихэгдэж ашиглах боломжгүй болсон, баруун хойд гэрэл хагарсан, хойд гупер баруун хэсгээрээ зурагдаж хонхойсон, баруун хойд крило замын хаалт мөргөсний улмаас хонхойж багажны хаалга гажсан, хойд тэнхлэг баруун талаараа дотогш гулзайж баруун талын амартизатор тахийсан, баруун хойд тормосны систем гэмтсэн, зүүн хойд хаалганы салхины шил хагарсан, баруун хойд хаалга хүчтэй мөргүүлсэний улмаас шал урагдсан байдалтай байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 143-144 дүгээр тал/
21. ХХК-ийн ХОА улсын дугаартай “Nissan Navara” маркийн автомашины урд салхины шил-0000 төгрөг, хойд салхины шил- 250000 төгрөг, тээшний баруун том шил 150000 төгрөг, тээшний баруун жижг шил-120000 төгрөг, баруун толь-80000 төгрөг, баруун хаалга засварлах -215000 төгрөг, баруун мөр засварлах- 2000 төгрөг, баруун урд хаалганы бариул- 25000 төгрөг, баруун урд их гэрэл-250000 төгрөг, баруун хойд гэрэл-150000 төгрөг, дээвэр засварлах-425000 төгрөг, урд буфер-600000 төгрөг, урд нүүр-250000 төгрөг, урд буферны баруун нэмэлт гэрэл-40000 төгрөг, баруун урд багана засварлах- 225000 төгрөг, баруун дунд багана засварлах-215000 төгрөг, баруун урд крыло засварлах-195000 төгрөг, капуд засварлах-95000 төгрөг, сэнс, сэнсний хүрээ- 80000 төгрөг, 800 г лак-161600 төгрөг, эд анги солих зардал-150000 төгрөг, эд анги будах зардалд 200000 төгрөг нийт 4561600 төгрөг... гэх үнэлгээний тайлан /1-р хх- ийн 149-150 дугаар тал/
22. ХХК-ийн ХОҮ улсын дугаартай “Toyota prius 20” маркийн автомашины эвдэрсэн эд ангийг 14600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 158-159 дүгээр тал/
23.Шүүгдэгч ь овогт Мөнхсуурийн ын “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /1-р хх-ийн 169 дүгээр тал/
24. дугаарын регистртэй, ь овогт Мөнхсуурийн ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа / 1-р хх-ийн 1 дугаар тал/
25.Иргэний үнэмлэхний лавлагаагаар дугаарын регистртэй, ь овогт Мөнхсуурийн нь аймгийн сумын 1-р баг, Баянгол багт оршин суудаг ... гэх баримт / 1-р хх- ийн 1 дугаар тал /
26. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 1-175 дугаар тал/
27. аймгийн Автотээврийн төвийн албан бичиг /хэргийн 184 дүгээр тал/
28. Бүртгэлийн мэдүүлэг гэх баримт /1-р хх-ийн 185-186 дугаар тал/
29. Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /1-р хх-ийн 187-188 дугаар тал/
30. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.ийн өгсөн... Манай найз М. бол эелдэг даруу зан ааштай даруу төлөв зантай бусдад тусархаг элдэв муу зуршилгүй хүүхэд байсан. Бид 10 жилээсээ эхэлж найзалж нөхөрлөж байна. Манай найз айлын ганц охин байгаа юм. Дээрээ болон доороо ах, эгч, дүү байхгүй. Гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Манай найз 2010 онд 10 дугаар ангиа суманд төгсөөд 2010 оноос 2014 оны хооронд мэдээлэл зүйн мэргэжлээр сурч төгссөн. 2021 оноос 2022 оны хооронд бага ангийн багш мэргэжлээр сурч төгссөн. Манай найз одоо багт нөхөр 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Манай найзын нэр дээр өөрт ноогдох эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Харин байр машин нь өөрийнх нь нэр дээр биш нөхрийнх нь нэр дээр байдаг. Манай найз сургуулиа төгсөөд сумын сургуульд жирэмсний амралттай хүний оронд түр ажиллаж байсан. Мөн 2021 онд Прогресс сургуульд түр ажиллаж байсан. Хугацаа он сарыг нь би сайн санахгүй байна. Манай найз нөхөр хүүхдүүдтэйгээ аймгийн сумын багт амьдардаг. Харин М.ын аав, ээж нь хөдөө суманд мал маллаж амьдардаг. Амьдралын хувьд гайгүй тогтсон боломжийн амьдралтай ажилч хөдөлмөрч хүмүүс байдаг. М. 2018 онд Э.******* гэх залуутай гэр бүл болсон. Тэр хоёр дундаасаа 3 хүүхэдтэй болж ажиллаж амьдарч байна. М.т ямар нэгэн хууч өвчин байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39 дүгээр тал/
.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн.... Манай бэр М. төлөв даруу зантай зөөлөн сэтгэлтэй элдэв муухай зан ааш байхгүй гэр бүлдээ халамжтай сайн ээж, сайн хань байгаа юм. М. одоогоор гэртээ бага насны 3 хүүхдээ хараад гэртээ байгаа. Хүүхдийнх нь бага 2 нь ихэр. Манай бэр М. айлын ганц хүүхэд байгаа юм. Дээрээ болон доороо ах, дүү байхгүй. Гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. М.ын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Найзалж нөхөрлөдөг хүмүүсийг нь би сайн мэдэхгүй байна. Харин гэр бүл хадам талдаа нэр хүндтэй миний ганц хайртай бэр байгаа юм. 2018 онд манай зээ дүү болох Э.*******тай гэр бүл болсон. 2017 онд хүний оронд суманд багшилж байсан. Харин 2021 оны 10 дугаар сараас сургуульд хүний оронд багшилж байгаад одоогоор ажилгүй гэртээ байгаа. М. нь аймгийн сумын Магмаржав багт нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. М.Ууганбаярын нөхөр болох Э.******* уурхайд том тэрэгний жолооч хийдэг. Тэдний гэр бүл нөхрийнхөө цалин хүүхдийн тэтгэмжийн мөнгөөр амьдралаа залгуулж амьдардаг. М. өөрөө багш мэргэжилтэй боловч тогтсон ажил олдохгүй зарим үед хүний оронд багшийн ажил хийдэг. М. 2010 оноос 2014 онд Ховд Их сургуулийг багшийн мэргэжлээр төгсөөд 2021 оноос 2022 онд багшаар төгссөн. Бага ангийн багш мэргэжилтэй хүн байгаа юм. М. дуулж бүжиглэдэг юм. Харин спортын авъяас гэх зүйл байхгүй. Хууч өвчин гэх зүйл байхгүй…гэх мэдүүлэг / 1-рхх- ийн 41 дүгээр тал/
32. гийн цалингийн тодорхойлолтын хуулбар /1-р хх-ийн 245 дугаар тал/
33. Эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны хуулбар /1-р хх-ийн 246 дугаар тал/
34. гийн эмчлүүлсэнтэй холбогдон гарсан зардлын тооцооны хуулбар /1-р хх-ийн 248 дугаар тал/
. Аeromongolia ХХК-ийн онгоцны тийз-501500 төгрөг хуулбар /1-р хх-ийн 249-250 дугаар тал/
36. Хохирлын баримтууд... гийн автобусны замын зардал 4-110000 төгрөг-440000 төгрөг, эхнэр У.ийн автобусны замын зардал 2-110000 төгрөг-220000 төгрөг, Гэмтэл согог судлалд төлсөн төлбөр 678300 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт-30000 төгрөг, эмний үнэ-1361204 төгрөг / 2-р хх-ийн 1-8 дугаар тал/
37. аймгийн -ийн гэмтлийн тасагт гийн 2022 оны 04 дүгээр сарын 18-наас 2 хоног хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүхийн хуулбар / 2-р хх- ийн 20- дүгээр тал/
38. аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *******гийн Нямцэрэнгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 12 сарын хугацаатай тогтоосон шийдвэр... /2-р хх-ийн 42 дугаар тал/
39. гийн амбулториор эмчлүүлэгсдийн карт /2-р хх-ийн 43-44 дүгээр тал/
40. регистрийн дугаартай, Боржигон овогт Мөнхтулгын гийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар / 2-р хх-ийн 36 дугаар тал/
41. регистрийн дугаартай, Боржигон овогт Мөнхтулгын гийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 37 дугаар тал/
42. регистрийн дугаартай, Боржигон овогт Мөнхтулгын гийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар / 2-р хх-ийн 38 дугаар тал/
43. регистрийн дугаартай, Боржигон овогт ийн Мөнхтулгын төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 39 дүгээр тал/
51. гийн эмийн үнэ-2056940 төгрөг, гийн замын зардал-110000 төгрөг, ГССҮТ-д төлсөн-112500 төгрөг нэхэмжилсэн хохирлын баримтууд / 2-р хх- 45-49 дүгээр тал/
52. гийн хохирол нэхэмжилсэн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /2-р хх-ийн 50-87 дугаар тал/
53.гийн хохирол нэхэмжилсэн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын баримтаас хэргийн 89 дүгээр талд эмний үнэ- 47900 төгрөг / 2-р хх-ийн 89-90 дүгээр тал/
53. гийн боолт хийлгэсэн төлбөр төлсөн хэргийн 90-92 дахь тал ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбарын баримтаас боолтны үнэ 19х15000 төгрөг бүгд 285000 төгрөг / 2-р хх-ийн 90-92 дугаар тал/
54. гийн ГССҮТ-д 2022 оны 08 дугаар сарын 19-нээс 29-ний өдрүүдэд 10 хоног хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /2-р хх-ийн 94-102 дугаар тал/
55. гийн ГССҮТ-д 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрүүдэд 14 хоног хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /2-р хх-ийн 103-112 дугаар тал/
56. гийн ГССҮТ-д 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 18 хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /2-р хх-ийн 113-127 дугаар тал/
57. гийн ГССҮТ-д 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /2-р хх-ийн 128-141 дүгээр тал/
58. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн , , Н.Энхцолмон нарын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 42 дугаартай...2022.05.06-ны өдрийн № дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. гийн биед баруун шуу, богтос ясны ил хугарал, баруун гарын эрхий хурууны алганы шивнүүрийн хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал эдийн дутагдал бүхий шарх гэмтэл, хугаралд шурган болон гадна бэхэлгээ хийх, баруун сарвуунд арьс нөхөх мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлт / 2-р хх ийн 153-157 дугаар дүгнэлт /
59. Техникийн ийн 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 68 дугаартай .... Хавтас хэрэгт авагдсан зам, тээврийн ослын тэмдэглэл, бүдүүвч болон камерын бичлэг нь хоорондоо зөрүүтэй нэг ижил ослын нөхцөл байдлыг харуулсан байна. Мөн ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч М. нь зохицуулдаггүй уулзварт ойртон ирэхдээ буюу аюултай байдал бий болсон /гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх нөхцөл үүссэн/ байхад хурдаа хасаагүй, зогсоох арга хэмжээ аваагүй нь камерын бичлэгээс харагдаж байна. Хавтас хэрэгт авагдсан материал, зам тээврийн ослын тэмдэглэл, бүдүүвч, тээврийн хэрэгсэлийн гэмтэл, камерын бчилэг зэргээс үзэхэд ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч М. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “ жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн 15.9 “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө “ гэснийг тус тус зөрчсөн байна. ХОА улсын дугаартаы тээврийн хэрэгсэлийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн нь хавтас хэрэгт авагдсан материалаар тогтоогдохгүй байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 162-163 дугаар тал/
60. гийн шүүх хуралдаанд өгсөн эмчлүүлсэнтэй холбогдон 275199 төгрөг гаргуулах тухай ... баримтыг зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж, хууль зүйн хувьд дүгнэлт хийхэд:
1. Шүүгдэгч овогтой нь аймгийн сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хохирогч гийн жолоодож явсан ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн хэргийн үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч М. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “ жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн 15.9 “ гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө “ гэснийг тус тус зөрчсөн нь техникийн ийн дүгнэлт, хэргийн газар хийсэн үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэг, шүүгдэгч болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч дээрхи зам тээврийн ослын улмаас дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан хохирогч гийн эрүүл мэндэд ийн дүгнэлтээр тогтоогдсон... баруун шуу, богтос ясны ил хугарал, баруун гарын эрхий хурууны алганы шивнүүрийн хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал...бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Энэ нь нарын 2 удаагийн дүгнэлт, хохирогч гийн Улаанбаатар хотын ГССҮТ-д 4 удаа хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар баримтууд, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн баримтаар тогтоогдож байна.
2.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй болно.
3. Шүүгдэгч М.ыг зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
4. Шүүгдэгч М. нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хохирогч гийн биед баруун шуу, богтос ясны ил хугарал, баруун гарын эрхий хурууны алганы шивнүүрийн хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан... гэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
5.Шүүгдэгч М. нь зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан... гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч М. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 169 дүгээр тал дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.ийн өгсөн... Манай найз М. бол эелдэг даруу зан ааштай даруу төлөв зантай бусдад тусархаг элдэв муу зуршилгүй хүүхэд байсан. Бид 10 жилээсээ эхэлж найзалж нөхөрлөж байна. Манай найз айлын ганц охин байгаа юм. Дээрээ болон доороо ах, эгч, дүү байхгүй. Гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Манай найз 2010 онд 10 дугаар ангиа суманд төгсөөд 2010 оноос 2014 оны хооронд мэдээлэл зүйн мэргэжлээр сурч төгссөн. 2021 оноос 2022 оны хооронд бага ангийн багш мэргэжлээр сурч төгссөн. Манай найз одоо багт нөхөр 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Манай найзын нэр дээр өөрт ноогдох эд хөрөнгө гэх зүйл байхгүй харин байр машин нь өөрийнх нь нэр дээр биш нөхрийнх нь нэр дээр байдаг. Манай найз сургуулиа төгсөөд сумын сургуульд жирэмсний амралттай хүний оронд түр ажиллаж байсан бас 2021 онд Прогресс сургуульд түр ажиллаж байсан хугацаа он сарыг нь би сайн санахгүй байна. Манай найз нөхөр хүүхэдтэйгээ аймгийн сумын багт амьдардаг. Харин М.ын аав, ээж нь хөдөө суманд мал маллаж амьдардаг амьдралын хувьд гайгүй тогтсон боломжийн амьдралтай ажилч хөдөлмөрч хүмүүс байдаг. М. 2018 онд Э.******* гэх залуутай гэр бүл болсон. Тэр хоёр дундаасаа 3 хүүхэдтэй болж ажиллаж амьдарч байна. М.т ямар нэгэн хууч өвчин байхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 39 дүгээр тал/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн.... Манай бэр М. төлөв даруу зантай зөөлөн сэтгэлтэй элдэв муухай зан ааш байхгүй гэр бүлдээ халамжтай сайн ээж сайн хань байгаа юм. М. одоогоор гэртээ бага насны 3 хүүхдээ хараад гэртээ байгаа хүүдийнх нь бага 2 нь ихэр. Манай бэр М. айлын ганц хүүхэд байгаа юм дээрээ болон доороо ах, дүү байхгүй. Гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй.М.ын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Найзалж нөхөрлөдөг хүмүүсийг нь би сайн мэдэхгүй байна харин гэр бүл хадам талдаа нэр хүндтэй миний ганц хайртай бэр байгаа юм. 2018 онд манай зээ дүү болох Э.*******тай гэр бүл болсон. 2017 онд хүний оронд суманд багшилж байсан харин 2021 оны 10 дугаар сараас сургуульд хүний оронд багшилж байгаад одоогоор ажилгүй гэртээ байгаа. М. нь аймгийн сумын Магмаржав багт нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. М.Ууганбаярын нөхөр болох Э.******* уурхайд том тэрэгний жолооч хийдэг тэдний гэр бүл нөхрийнхөө цалин хүүхдийн тэтгэмжийн мөнгөөр амьдралаа залгуулж амьдардаг. М. өөрөө багш мэргэжилтэй боловч тогтсон ажил олдохгүй зарим үед хүний оронд багшийн ажил хийдэг. М. 2010 оноос 2014 онд Ховд Их сургуулийг багшийн мэргэжлээр төгсөөд 2021 оноос 2022 онд багшаар төгссөн. Бага ангийн багш мэргэжилтэй хүн байгаа юм. М. дуулж бүжиглэдэг юм. Харин спортын авъяас гэх зүйл байхгүй. Хууч өвчин гэх зүйл байхгүй…гэх зэрэг баримтаар тогтоогдож байна.
2. Шүүгдэгч М. нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
3.Шүүгдэгч М. нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
5.Шүүгдэгч М.ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирол төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч М. нь бага насны гурван хүүхэдтэй, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хөдөлмөр эрхэлдэг зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт зэргийг харгалзан үзэж шүүгдэгч М.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.т эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч М.т оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нь хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д заасан... Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.т тайлбарлав.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,
бусад асуудлын талаар:
1.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь баруун шуу, богтос ясны ил хугарал, баруун гарын эрхий хурууны алганы шивнүүрийн хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтлийн улмаас Улаанбаатар хотын ГССҮТ-д 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 18 хоног, 06 дугаар сарын 06- ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрүүдэд 14 хоног, 08 дугаар сарын 19-нээс 29- ний өдрүүдэд 10 хоног , 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд 4 удаа хэвтэн эмчлүүлсэн, шүүх хуралдаанд хүртэл ариун боолт хийлгэж байгаа гэх үндэслэлээр эмчилгээ болон замын зардалд нийт 14420889 төгрөг нэхэмжилснээс 1-р хх-ийн 249-250 дугаар тал дахь Аeromongolia ХХК-ийн Б.Нямцэрэнгийн онгоцны тийз-501500 төгрөг, 2-р хх-ийн 2-8 дугаар тал гийн автобусны замын зардал 5-110000 төгрөг-550000 төгрөг, эхнэр У.ийн автобусны замын зардал 2-110000 төгрөг-220000 төгрөг нийт 12500 төгрөг, ГССҮТ-д төлсөн төлбөр 790800 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт- 30000 төгрөг, боолт хийлгэсэн зардал 285000 төгрөг, эмний үнэ- 4390803 төгрөг нийт 6768103 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.аас гаргуулан хохирогч д олгов.
2.Иргэний нэхэмжлэгч Д.*******гийн ХОА улмын дугаартай “Nissan Navara” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг ХХК-ийн ХОА улсын дугаартай “Nissan Navara” маркийн автомашинд учирсан хохирлыг тооцсон...урд салхины шил-0000 төгрөг, хойд салхины шил-250000 төгрөг, тээшний баруун том шил 150000 төгрөг, тээшний баруун жижг шил-120000 төгрөг, баруун толь-80000 төгрөг, баруунд хаалга засварлах -215000 төгрөг, баруун мөр засварлах- 2000 төгрөг, баруун урд хаалганы бариул- 25000 төгрөг, баруун урд их гэрэл- 250000 төгрөг, баруун хойд гэрэл-150000 төгрөг, дээвэр засварлах – 425000 төгрөг, урд буфер- 600000 төгрөг, урд нүүр -250000 төгрөг, урд буферний баруун нэмэлт гэрэл- 40000 төгрөг, баруун урд багана засварлах- 225000 төгрөг, баруун дунд багана засварлах – 215000 төгрөг, баруун урд крыло засварлах -195000 төгрөг, капуд засварлах – 95000 төгрөг, сэн, сэнсний хүрээ- 80000 төгрөг, 800 г лак- 161600 төгрөг, эд анги солих зардал- 150000 төгрөг, эд анги будах зардалд 200000 төгрөг нийт 4561600 төгрөг... гэх үнэлгээний тайлан болон шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн ВЕНДО ХХК- иар үнэлгээ хийлгэхэд төлсөн 229000 төгрөг нийт төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.аас гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.*******д олгож, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын бусад хохиролыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч , иргэний нэхэмжлэгч Д.******* нар нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг, мөн иргэний нэхэмжлэгч Э.******* нь хохирол нэхэмжлэхгүйг дурдаж шийдвэрлэв.
3.Эрүүгийн 2236000000117 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-ыг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ь ургийн овогт Мөнхсуурийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ь ургийн овогт Мөнхсуурийн т 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.т эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух аймгийн сумын нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаанд явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн 2236000000117 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-ыг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.аас / арван нэг сая таван зуун тавин найман мянга долоон зуун гурав/ төгрөгийг гаргуулан хохирогч д төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.*******д төгрөгийг тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын бусад хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч , иргэний нэхэмжлэгч Д.******* нар нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэй, иргэний нэхэмжлэгч Э.******* нь хохирол нэхэмжлэхгүйг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д заасан... Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.т тайлбарлаж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА