| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0039/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/41 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/41
2023 02 13 2023/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б., өсвөр насны шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Б.*******, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******, өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.оос Эрүүгийн хуулийн тусгай йн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн дугаартай, 178/2023/0039/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, оны 02 дугаар сарын 10-ны өдөр аймгийн анд төрсөн,17 нас 3 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, аймгийн ын Ерөнхий боловсролын сургуулийн дүгээр д суралцдаг, ам бүл-7, аав, ээж, дүү нарын хамт аймгийн ын багт оршин суух хаягтай, аймаг дахь дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дүгээр дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай йн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж байсан, ПЛ06221017 регистрийн дугаартай, ******* ургийн овгийн *******ы Бүркитбай
Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Өсвөр насны шүүгдэгч *******ы ******* нь 2022 оны дүгээр сарын 04-ний өдөр өглөөний 10 цаг 30 минутын орчимд тухайн үед бий болсон хувийн таарамжгүй харилцааны улмаас өсвөр насны хохирогч Д.тай маргалдаж улмаар Д.ы нүүрэн тус газарт 1 удаа мөргөж түүний эрүүл мэндэд 1 дүгээр шүдний мултралт, буйланд цус хуралт, дээд, доод уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай йн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.
1.Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны хохирогч /2005 онд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой/ овогт *******ы ы өгсөн... Би 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймаг яваад дүгээр сарын 03-ны өдөр ирсэн. Би Баян-Өлгий аймагт явж байхад манай йн найзууд миний фэйсбүүк чатаар “чамайг дүгээр йнхан хайгаад явж байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш би 2022 оны дүгээр сарын 04-ний өдөр хичээлдээ ирсэн. Өдөр 10 цагийн үед их завсарлагаанаар йн найзуудын хамт сургуулийн гадаа 00-ын хажууд очсон. Тэгтэл дүгээр йн хүүхдүүд бүгд араа 00-ын хажууд зогсож байсан. Тэгээд би очоод “та нар намайг хайгаад явж байна гэсэн яасан. Би ирсэн байна” гэж хэлсэн. Тэгтэл надад Д.Аллажар гэдэг хүүхэд “чи өөрөө эхлээд бид нарт томорсон биз дээ” гэж хэлсэн. Би Д.Аллажарын өмнөөс нэг их юм яриагүй. Би учрыг нь хэлэхэд ойлгох байх гэж бодож байсан. Тэгсэн тус йн О.Бүркитбай гэдэг хүүхэд нь хажуугаас над руу орилж орж ирээд “чи өөрөө томроо биз дээ” гэж зодолдох гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би толгойгоороо О.Бүркитбайгийн толгой руу нь тулаад “чи яагаад орилоод байгаа юм бэ” гэж хэлээд ганц хоёр удаа толгойгоороо түлхсэн. Энэ үед бид хоёрын дунд Д.Аллажар дахиад орж ирээд бид хоёрыг салгах гээд намайг гарнаас минь хойшоо татаад бид хоёрыг холдуулсан. Тэгээд нэг мэдэхэд О.Бүркитбай цаанаас сурагчийн формоо тайлчихсан гүйж орж ирээд миний нүүрэн тус газар толгойгоороо нэг удаа мөргөчихсөн. Тухайн үед миний амнаас цус гарчихсан байсан. Гэхдээ би миний шүд унасан байгааг яг тэр үед мэдээгүй. Тухайн үед сургуулиас манай йн багш Х.Нурбек гарч ирж байхыг хараад хүүхдүүд тарчихсан. Ангийн багш Х.Нурбек ирээд намайг дагуулж даа оруулж миний амыг усаар зайлж угаалгасан. Гэтэл миний үүдэн дээд талын нэг шүд уначихсан шүдний ёзоороос нь цус гараад байсан. Тэгээд бид нар энэ талаар ын цагдаад мэдэгдсэн. О.******* ирээд намайг мөргөөд ганц хоёр удаа намайг мөр, нүүр лүү гараараа цохичихсон. Би ч гэсэн энэ үед О.Бүркитбайгийн нүүр лүү гараараа ганц хоёр удаа цохисон. Бид хоёроос өөр хүүхдүүд зодоонд тус өдөр оролцоогүй. Би эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч нэг шүдээ хугалуулсандаа гомдолтой байна. Хохирол, эмчилгээний зардлын талаарх баримтаа хэргийн явцад бүрдүүлж өгнө. Манай ын сургуульд нэр бүхий байнгын зодоон хийдэг хүүхдүүдэд сургуулийн захиргаанаас болон хуулийн байгууллагын зүгээс арга хэмжээ авч өгмөөр байна. Тэдний нэг нь энэ хүүхэд байгаа. Урд өмнө нь хэд, хэдэн удаа хүүхдийн шүд, хамар хугалж байсан…гэх мэдүүлэг /хэргийн 05-06 дугаар тал/
Мөн Би аймгийн ын Ерөнхий боловсролын сургуулийн д сурдаг. ын багт аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт алга байна. Юм идэж, уухаар шүд өвдөж байна. Өөр зовиурлаж байгаа зүйл алга байна. О.******* миний нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн. Гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. О.******* намайг цохихоор нь би зөрүүлээд нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон байгаа. 2022 оны дүгээр сарын 04-ний өдөр сургуулийн хашааны гадна 00-ын хажууд 10:20 үед цохисон. Бид хоёрт ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хэргийн 54-56 дугаар тал/
2. УЧ052520 регистрийн дугаартай, овогт *******ы ы иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 9 дүгээр тал/
3. аймгийн ын багийн Засаг даргын 2022 оны дүгээр сарын 08-ны өдрийн 321 дугаартай тодорхойлолт /хэргийн 10 дугаар тал/
4. УЧ052520 регистрийн дугаартай, овогт *******ы ы нас тоолсон тэмдэглэл /хэргийн дүгээр тал/
5. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.*******гийн өгсөн...2022 оны дүгээр сарын 04-ний өдөр их завсарлагааны үеэр манай йн хүүхдүүд гадаа бие засахаар 00-ын хажууд зогсож байсан. Тэгсэн йн ах нар хашаанаас гарч ирээд бидний хажууд ирэхэд Д. гэдэг хүүхэд намайг заамдаж барьж аваад хоёр гурван удаа миний толгой руу толгойгоороо мөргөчихсөн. Би чамд юу болсон бэ? хоёулаа эхлээд ярилцья гэж хэлсэн боловч надад “намайг битгий бариад бай” гээд хашгирч над руу дайраад байсан. Тэгсэн би өөрийгөө хамгаалаад бид хоёрыг салгаад бид хоёрын дунд зогсож байсан Д.Аллажар гэдэг хүүхдийн хажуугаар нь зөрөөд Д.Бекжаны нүүрэн тус газар толгойныхоо дух хэсгээр нэг удаа мөргөчихсөн. Энэ үед Д. Бекжаны амнаас нь цус гарчихсан байсан. Бид хоёрыг Х.Нурдаулет гэдэг манай йн хүүхэд салгаад хоёр тийшээ явуулсан. Д. Бекжаныг йн багш Х.Нурбек ирээд руугаа аваад явчихсан. Би найзуудын хамт руугаа орчихсон. Удалгүй ын цагдаа ирээд йн багшийн хамт биднийг цагдаагийн хэсэгт аваад очсон. Би нэг удаа мөргөхөд Д. ы дээд үүдэн нэг шүд нь уначихсан байсан. Тэгээд ын цагдаагийн хэсэгт Д.Бекжаны эцэг, эх нь ирээд энэ талаар гомдол гаргасан. Д. надад та нар энэ сургуулийн атаман болчихсон юм уу? Та нар тийм том болчихсон уу гэж ирээд өөрөө эхэлсэн. Бид хоёроос бусад хүүхдүүд зодоонд оролцоогүй. Миний толгойны хуйханд жижигхэн шарх л үүссэн байсан. Хамар жоохон хүндүүр өвчтэй болчихсон байна. Өөр ямар нэгэн асуудал байхгуй. Бид хоёроос өөр хүүхэд зодоонд оролцоогүй. Зодоон гаргасан тэр хүүхдийг бас шалгуулмаар байна. Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм зүйл хийхгүй. Хохирогчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй…гэх мэдүүлэг /хэргийн тал/
6.******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******гийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 14 дүгээр тал/
7.******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******гийн нас тоолсон тэмдэглэл /хэргийн 15 дугаар тал/
8. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цэндхүүгийн 2022 оны дүгээр сарын 08-ны өдрийн 937 дугаартай... Д. ы биед дээд эгнээний зүүн 1-р шүдний мултралт, буйланд цус хуралт, дээд, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Д.ы биед учирсан дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь цаашид еренхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5% нөлөөлнө. Д. ы биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт .52.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна...гэх дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 19-20 дугаар тал/
9. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цэндхүүгийн 2022 оны дүгээр сарын 14-ний өдрийн 966 дугаартай... О.*******гийн биед гэмтэл учирсан байна. О.*******гийн биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. О.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…гэх дүгнэлт /хэргийн 25-26 дугаар тал/
10.Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Ш.*******ы өгсөн... Манай хүү О.******* нь нийтэч, даруу, дөлгөөн хүүхэд байгаа юм. онд аймгийн Жаргалант анд төрсөн, айлын 6 дахь хүүхэд байгаа юм. О.Бүркитбай дээрээ 4 эгч, 1 ах, 1 дүүтэй бага насаа аав, ээжийн гар дээр хүмүүжиж 6 настайдаа аймгийн ын ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд элсэн орж одоо дүгээр д сурдаг. Манай хүү О.******* сурлагадаа гайгүй. ын төвд айлд байдаг. Хохирогч Д. гэх хүүхдийн аав Ш Дүрэмхан гэх хүнтэй уулзаж, уучлалт гуйж хохирол мөнгийг нь барагдуулж өгөхөөр тохирсон байгаа. Ангийн багш нь О.Эркегүл гэдэг хүн байдаг. Энэ багшийн д 9 дүгээр ас хойш сурч байгаа. 1-5 хүртэл Жанаргүл багшийн д сурч байсан. Манай хүүхэд сурлагадаа сайн. Би сард 500000 төгрөгийн тэтгэвэр авдаг. 80 гаруй толгой бог малтай…гэх мэдүүлэг /хэргийн 44-45 дугаар тал/
.******* дугаарын регистртэй, ******* овогт *******ы *******гийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 58 дугаар тал/
12.******* дугаарын регистртэй, ******* овогт *******ы *******гийн сурагчийн хувийн хэргийн хуулбар /хэргийн 60-65 дугаар тал/
13.******* дугаарын регистртэй, ******* овогт *******ы *******гийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хэргийн 67 дугаар тал/
14. регистрийн дугаартай ******* овогтын *******ы аймгийн ын 1-р баг т багт оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 68 дугаар тал/
15.******* дугаарын регистртэй, ******* овогт *******ы *******гийн аймгийн ын 1-р баг т багт оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 69 дүгээр тал/
16. аймгийн ын багийн иргэн Ш.*******ы 2021 онд тоолуулсан малын жагсаалт...гэх баримт /хэргийн 70 дугаар тал/
17. Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******ы прокурорын газарт гаргасан хүсэлт /хэргийн 72 дугаар тал/
18. аймаг дахь дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 79-81 дүгээр тал/
19.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Молхы машан овогт Тилеуханы Гүлсагирагийн өгсөн... О.Бүркитбай манай сургуулийн дүгээр д сурдаг сурагч байгаа юм. аймгийн ын еренхий боловсролын 12 жилийн сургуульд нийгмийн ажилтан хийдэг. Сурагч О.******* түргэн ууртай, уураа барьж чаддаггүй хүүхэд байгаа юм. Ангийнхаа хүүхэдтэй зодолдож, маргалдаж байгаагүй дотроо нийтэч, тогтуун томоотой, тайван, дөлгөөн, даруухан, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. аймгийн анд онд төрсөн. Аав Ш.*******, ээж Алмагүл нар нь аймгийн ын багт мал маллаж амьдардаг. О.Бүркитбай дээрээ нэг ах, хоёр эгч, нэг дүүтэй айлын 4 дэх хүүхэд, нэгдүгээр ас хойш ын еренхий боловсролын сургуульд сурч байгаа. Ах, эгч нар нь бүгд малчин хүмүүс байдаг. Сурагч О.Бүркитбай нэгдүгээр асаа хойш одоог хүртэл онц сурч байгаа, бүх хичээлдээ нэгэн жигд сайн хүүхэд байгаа юм. Аав, ээж 2-ын зүгээс хүүхэддээ анхаарал, халамж бага тавьдаг, хүүхдээ их өмөөрдөг хүмүүс байдаг. О.******* сургуулийн дотуур байранд байдаг байсан. Одоо байрнаас гарч айлд байгаа. Урд нь нэг хүүхэд цохилоо гээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан.О.******* дүгээр д сурдаг, 16 настай, О.Эркегүл багшийн д сурдаг. О ******* амьдралын боломж тааруу, аав, ээж нь айлын мал хөлсөөр маллаж амьдардаг. Сурагч О.******* тамхи, архи хэрэглэдэггүй. О.*******гийн аав, ээжийг байнга дуудаж уулздаг. О.*******г сургуулийн дотуур байранд байрлуулах гэрээ байгуулж дотуур байранд авсан боловч удаа дараа зөрчилд холбогдож гэрээ зөрчсөний улмаас байрнаас гаргасан. Аав, ээж хоёртой нь уулзаж хүүхэдтэйгээ байнга холбоотой бай гэж хэлж захидаг, О.Бүркитбай сургуулийн атаман болно гэсэн буруу ойлголтой байдаг юм шиг байна лээ тэр талаас нь биечлэн уулзаж хэлж ойлгуулсан байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 47-49 дүгээр тал/
20. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******ы өгсөн...Манай хүүхдийн нэг шүд унаж насан туршдаа гэмтэлтэй болсон. Шүдийг нь янзлуулж өг гэж О.*******д удаа дараа хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Аав нь хоёр удаа ирж уулзаад явсан. Хот явж 15 жилийн хугацаатай имплант шүд 2500000 төгрөгөөр хийлгэх гэж байгаа. Ш.******* 2023 оны 1 сард багтааж хүүхдийн чинь шүдийг эмчлүүлж өгнө гэж баталгаа гаргаж өгсөн. Одоо хүртэл ямар нэгэн хохирол барагдуулаагүй. Тухайн үед хөдөөнөөс эмнэлэгт үзүүлэх гэж 3-4 удаа ирсэн, сувгийн эмчилгээ хийлгэсэн, 100000 төгрөгөөр шүдний бэхэлгээ хийлгэсэн, 20000 төгрөгийн эм авсан, цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгсөн зардал нийт 315200 төгрөгийг нэхэмжилж байна. 43000 төгрөгийг хуулийн заалтад нийцэж байвал хасуулна. Нийцэхгүй бол хасуулахгүй. Цаашид имплант шүд хийлгэх зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэх мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж, хууль зүйн хувьд дүгнэлт хийхэд:
1. Өсвөр насны шүүгдэгч *******ы ******* нь 2022 оны дүгээр сарын 04-ний өдөр өглөөний 10 цаг 30 минутын орчимд аймгийн ын Ерөнхий боловсролыг сургуулийн гадна өсвөр насны хохирогч Д.тай “уулзана, уулзахгүй” гэж маргалдаж, Д.ыг толгойгоороо тулахад нь түүний нүүрэн тус газарт нь толгойроо мөргөж, өсвөр насны хохирогч Д.ы зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний мултралт, буйланд цус хуралт, дээд, доод уруулд зулгаралт бүхий... гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Өсвөр насны шүүгдэгч О.******* нь өсвөр насны хохирогч Д.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан... гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байна.
3. Иймд өсвөр насны шүүгдэгч О.*******гийн... хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж өсвөр насны хохирогч Д.ы нүүрэн тус газарт 1 удаа мөргөж түүний эрүүл мэндэд зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний мултралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь өсвөр насны шүүгдэгч, өсвөр насны хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч О.******* нь өсвөр насны хохирогчийн нүүрэн тус газарт толгойгоороо мөргөхөд гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж... шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... Зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний мултралт... бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий йн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өсвөр насны шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас өсвөр насны хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
4. Иймд өсвөр насны шүүгдэгч О.******* нь өсвөр насны хохирогч Д.ы нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж түүний эрүүл мэндэд нь... Зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний мултралт...гэх хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай йн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
5. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай йн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч О.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт хэргийн үйл баримттай тохирч байна.
6. Иймд өсвөр насны шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай йн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
1. Шүүгдэгч ******* овогт *******ы ******* нь /******* дугаарын регистртэй/ өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нь хэргийн 79-81 дүгээр хуудсан дахь аймаг дахь дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Молхы машан овогт Тилеуханы Гүлсагирагийн өгсөн... О.Бүркитбай манай сургуулийн дүгээр д сурдаг сурагч байгаа юм. аймгийн ын еренхий боловсролын 12 жилийн сургуульд нийгмийн ажилтан хийдэг. Сурагч О.******* түргэн ууртай, уураа барьж чаддаггүй хүүхэд байгаа юм. Ангийнхаа хүүхэдтэй зодолдож, маргалдаж байгаагүй дотроо нийтэч, тогтуун томоотой, тайван, дөлгөөн, даруухан, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. аймгийн анд онд төрсөн. Аав Ш.*******, ээж Алмагүл нар нь аймгийн ын багт мал маллаж амьдардаг. О.Бүркитбай дээрээ нэг ах, хоёр эгч, нэг дүүтэй айлын 4 дэх хүүхэд, нэгдүгээр ас хойш ын еренхий боловсролын сургуульд сурч байгаа. Ах, эгч нар нь бүгд малчин хүмүүс байдаг. Сурагч О.Бүркитбай нэгдүгээр асаа хойш одоог хүртэл онц сурч байгаа, бүх хичээлдээ нэгэн жигд сайн хүүхэд байгаа юм. Аав, ээж 2-ын зүгээс хүүхэддээ анхаарал, халамж бага тавьдаг, хүүхдээ их өмөөрдөг хүмүүс байдаг. О.******* сургуулийн дотуур байранд байдаг байсан. Одоо байрнаас гарч айлд байгаа. Урд нь нэг хүүхэд цохилоо гээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан.О.******* дүгээр д сурдаг, 16 настай, О.Эркегүл багшийн д сурдаг. О ******* амьдралын боломж тааруу, аав, ээж нь айлын мал хөлсөөр маллаж амьдардаг. Сурагч О.******* тамхи, архи хэрэглэдэггүй. О.*******гийн аав, ээжийг байнга дуудаж уулздаг, О.*******г сургуулийн дотуур байранд байрлуулах гэрээ байгуулж дотуур байранд авсан боловч удаа дараа зөрчилд холбогдож гэрээ зөрчсөний улмаас байрнаас гаргасан. Аав, ээж хоёртой нь уулзаж хүүхэдтэйгээ байнга холбоотой бай гэж хэлж захидаг, О.Бүркитбай сургуулийн атаман болно гэсэн буруу ойлголтой байдаг юм шиг байна лээ тэр талаас нь биечлэн уулзаж хэлж ойлгуулсан байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 47-49 дүгээр тал/, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ы *******гийн сурагчийн хувийн хэргийн хуулбар /хэргийн 60-65 дугаар тал/, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ы *******гийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хэргийн 67 дугаар тал/, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ы *******гийн аймгийн ын 1-р баг т багт оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 69 дүгээр тал/ шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2. Өсвөр насны шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий йн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
3. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4. Өсвөр насны шүүгдэгч О.*******г...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... Эрүүгийн хуулийн тусгай йн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, өсвөр насны хохирогчийн хохирлыг төлнө гэх мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлт, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт зэргийг харгалзан үзэж өсвөр насны шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий йн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 2, 8.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай йн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад байж,өөрийн оршин суух аймгийн Жаргалант аас 1 сар 15 хоногийн хугацаанд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, хязгаарлалт тогтоосон 1 сар 15 хоногийн хугацаанд өсвөр насны шүүгдэгчид улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар...зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх... дүгнэлт гаргасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий йн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар ... өсвөр насны шүүгдэгч О.*******д хязгаарлалт тогтоосон 1 сар 15 хоногийн хугацаанд нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг аймгийн Гэр бүл , хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэв.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан...ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг өсвөр насны шүүгдэгч О.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 168 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Гурав: Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар
1.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.******* нь...Манай хүүхдийн нэг шүд насан туршдаа гэмтэлтэй болсон. Шүдийг нь янзлуулж өг гэж О.*******д удаа дараа хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Аав нь хоёр удаа ирж уулзаад явсан. Хот явж 15 жилийн хугацаатай имплант шүд 2500000 төгрөгөөр хийлгэх гэж байгаа. Ш.******* 2023 оны 1 сард багтааж хүүхдийн чинь шүдийг эмчлүүлж өгнө гэж баталгаа гаргаж өгсөн. Одоо хүртэл ямар нэгэн хохирол барагдуулаагүй. Тухайн үед хөдөөнөөс эмнэлэгт үзүүлэх гэж 3-4 удаа ирсэн, сувгийн эмчилгээ хийлгэсэн, 100000 төгрөгөөр шүдний бэхэлгээ хийлгэсэн, 20000 төгрөгийн эм авсан, цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгсөн зардал нийт 315200 төгрөгийг нэхэмжилж байна. 43000 төгрөгийг хуулийн заалтад нийцэж байвал хасуулна. Нийцэхгүй бол хасуулахгүй. Цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэнэ үү... гэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******аас замын зардал, эмчилгээ зэрэгт нэхэмжилсэн төгрөг гаргуулан өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******д олгож, өсвөр насны хохирогч Д. түүний хууль ёсны төлөөлөгч цаашид имплант шүд хийлгэх зардлаа иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
2. Гэмт хэрэг үйлдэгдэхэд өсвөр насны хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан түүний аймгийн Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр ирсэн унааны зардалд нэхэмжилсэн 43000 төгрөгийг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Өсвөр насны шүүгдэгч О.*******д 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай йн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 2, 8.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай йн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ы *******д 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Өсвөр насны шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух аймгийн Жаргалант аас 1 сар 15 хоногийн хугацаанд явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******аас / хоёр зуун далан хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******д олгож, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар иргэний нэхэмжлэлээс 43000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, өсвөр насны хохирогч Д., түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид имплант шүд хийлгэх зардлаа иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.*******д оногдуулсан 1 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд нь ... зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан...ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг өсвөр насны шүүгдэгч О.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 168 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ы *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өсвөр насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА