Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1106

 

 

 

 

   2022         11        23                                   2022/ШЦТ/1106

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Улсын яллагч: Г.Цогтгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Шүүгдэгч: Б.Ю, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

Шүүгдэгч: Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

Шүүгдэгч: М.У, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нар оролцсон эрүүгийн .... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ... оны 02 дугаар сарын 07-ны өдөр .. аймгийн ... суманд төрсөн,  .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, дүү, хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Монгол Улсын иргэн, .. оны 7 дугаар сарын 21-ний өдөр .. хотод төрсөн, .. настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Монгол Улсын иргэн, ... оны 01 дүгээр сарын 22-ны өдөр .. аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ю нь үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 8 сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Н.А, Ш.О, Н.О, Э.Х, Б.Х нарыг бусдад биеэ үнэлэхэд зуучилсан,

 

Шүүгдэгч Ч.Б нь үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хохирогч Ш.Э, Б.М, Э.У, Б.О, Б.Х нарыг бусдад биеэ үнэлэхэд зуучилсан,

 

Шүүгдэгч М.У нь үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд иргэн Ө.Н, Б.Х, Б.Э нарыг бусдад биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ю нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Шүүгдэгч М.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Эрүүгийн ..... .дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/,

 

            Гэрч Ш.Эий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52-55 дугаар хуудас/,

 

            Гэрч Ө.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ч.Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 74-75 дугаар хуудас/,

 

            Гэрч Г.Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

 

            Гэрч Б.Хы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 86-88, 91-96 дугаар хуудас/,

 

            Гэрч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 99-105 дугаар хуудас/,

 

            Гэрч Ш.О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108-110, 113-114 дүгээр хуудас/,

 

            Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 117-118, 121-122 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 161-163 дугаар хуудас/,

 

            Гэрч Э.У..ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 166-168 дугаар хуудас/,

 

            Гэрч Н.О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 171-172 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 175-176 дугаар хуудас/,

 

            Гэрч Э.Хы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 179-181 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ү.Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 192-193 дугаар хуудас/,

 

            Х. банкнаас 2022 оны 6 дугаар 15-ны өдрийн №.. дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэдийн дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 218-227, 2 дугаар хх-ийн 29-38, 73-142, 3 дугаар хх-ийн 82-83, 115-118 дугаар хуудас/,

 

            Б.Хы Х. банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 228-250, 2 дугаар хх-ийн 1-28 дугаар хуудас/,

 

            Б.Юын Х. банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 39-72, 3 дугаар хх-ийн 119-126 дугаар хуудас/,

 

            Ч.Бгийн Х. банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 143-250, 3 дугаар хх-ийн 1-73, 147-150, 171-173, 175-219 дүгээр хуудас/,

 

            Т.М.гийн Х. банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 84-114 дүгээр хуудас/,

 

            Ч.Бгийн Х. банкны .. тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хх-ийн 174 дүгээр хуудас/,

           

            Б.Юын “Голомт” банкны ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 3 дугаар хуудас/,

 

            Б.Юын “Голомт” банкны дансны хуулга /4 дүгээр хх-ийн 5-57 дугаар хуудас/,

 

            Б.Юын “Голомт” банкны ...тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 58 дугаар хуудас/,

            Ч.Бгийн “Хас” банкны ...тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 168 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 1-6 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Б.Юын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 25-32 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч М.У.ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 45-47 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Ч.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /5 дугаар хх-ийн 124 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5 дугаар хх-ийн 76 дугаар хуудас/, шүүгдэгч М.Угийн иргэний үнэмлэхийн лавлагаа /5 дугаар хх-ийн 164 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5 дугаар хх-ийн 77 дугаар хуудас/, үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /5 дугаар хх-ийн 162 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /5 дугаар хх-ийн 163 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /5 дугаар хх-ийн 183 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /5 дугаар хх-ийн 184 дүгээр хуудас/, гэрч М.Урангоогийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 82-83 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Юын иргэний үнэмлэхийн лавлагаа /5 дугаар хх-ийн 132 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж эсэхийг шалгах хуудас /5 дугаар хх-ийн 78 дугаар хуудас/, гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /5 дугаар хх-ийн 129 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /5 дугаар хх-ийн 131 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /5 дугаар хх-ийн 192 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ю нь үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 8 сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Н.А, Ш.О, Н.О, Э.Х, Б.Х нарыг бусдад биеэ үнэлэхэд зуучилсан,

 

Шүүгдэгч Ч.Б нь үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хохирогч Ш.Э, Б.М, Э.У, Б.О, Б.Х нарыг бусдад биеэ үнэлэхэд зуучилсан,

 

Шүүгдэгч М.У нь үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд иргэн Ө.Н, Б.Х, Б.Э нарыг бусдад биеэ үнэлэхэд зуучилсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Гэрч Ш.Эий “...2021 оны 11 дүгээр сарын 03-аас 04-ний өдрийн хооронд танил эгч Т эгчтэй кофе шопод тааралдах үед Б эгч хамт явж байгаад надтай анх танилцаж байсан. Дөнгөж танилцсан өдрөө Б эгч надаас “чи ажил хийдэг үү, чамд мөнгө хэрэгтэй юу” гэж асуусан. Би мэдээж мөнгө хэрэгтэй ажил хийдэггүй гэдгээ хэлэхэд “чамд санал болгох ажил байна зүгээр суугаад ууж идэхэд 500.000-1.000.000 төгрөгийн хооронд олно, би ийм ажил хийх үү” гэхэд нь би зөвшөөрөөд утасны дугаараа өгөөд салсан... Харин Ю.тай 2022 оны 01 дүгээр сард Б эгчээр дамжуулан танилцаж байсан... Би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б эгч миний 80990931 дугаарын утас руу өөрийнхөө 99-тэй дугаараас залгаад “миний дүү хаана байна 500.000 төгрөг өгье ажилд явах уу” гэхээр нь би зөвшөөрөөд Хан-Уул дүүрэгт байрлах Э саунд очсон. Намайг очих үед Б эгч 45-50 орчим насны эрэгтэй хүнтэй хоёулаа байсан. Бид 3 бага зэрэг архи ууж юм ярьсан, юм ярьж байхад тэр эрэгтэй хүн намайг тэвэрч үнсэж байсан. Бэлгийн харьцаанд бол ороогүй. Дээрх байдлаар 2 цаг орчим суугаад тэндээсээ гараад харьсан. Харин Б эгч намайг гэртээ харихаас өмнө 500.000 төгрөгийг нөгөө эрэгтэй хүнээс аваад надад 400.000 төгрөгийг нь өгөөд өөрөө 100.000 төгрөгийг нь авсан. 2022 оны 01 дүгээр сарын эхээр дахиад Б эгч залгаж “500.000 төгрөгийн ажил байна хүрээд ир” гээд би Сүхбаатар дүүрэгт байрлах Б нэртэй зочид буудалд очиход Б эгч 19 орчим насны танихгүй охинтой хамт 30 орчим насны 2 залуутай нийлээд дөрвүүлээ буудлын нэг өрөөнд орчихсон архи уугаад сууж байсан. Би хэсэг хугацаанд хамт сууж байгаад тэнд байсан нэг залуутай хамт өөр өрөө рүү орж бэлгийн харьцаанд нэг удаа орсон. Бэлгийн харьцаанд орж дууссаны дараа Б эгч Хаан банкны данснаасаа над руу 400.000 төгрөг шилжүүлсэн өөрөө 100.000 төгрөг авсан... 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр Б эгч над руу залгаж “500.000 төгрөгийн ажил байна хүрээд ир гээд би Хан-Уул дүүрэгт байрлах К нэртэй зочид буудалд очиход Б эгч Ю. 2 залуугийн хамт нийт дөрвүүлээ буудлын нэг өрөөнд архи уугаад сууж байсан. Тэр өдөр анх Ю.тай би анх танилцсан. Бид нар хэсэг хугацаанд хамт архи ууж байтал Б эгч намайг дуудаад явж бай боломжгүй болчихлоо гэсэн. Тэр өдөр ямар нэгэн байдлаар хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй мөнгө ч аваагүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ө.Нгийн “...У эгч надад “чамд зээлэх мөнгө бол байхгүй чи буруугаар битгий ойлгоорой би чамд мөнгөтэй нэг эрэгтэй хүн танилцуулж өгч болно” гэж хэлсний дагуу би зөвшөөрөөд 2022 оны 04 дүгээр сарын эхээр Хан-Уул дүүрэгт байрлах Э саунд У эгчээр дамжуулж 40 орчим насны эрэгтэй хүнтэй танилцаад хамт сууж уугаад утасны дугаараа солилцож салцгаасан. Энэ хүнтэй би 2 удаа уулзаж 3 дахь уулзалт дээрээ Баянгол дүүрэг 10 дугаар хороололд байрлах зочид буудал орж 1 удаа бэлгийн харьцаанд ороод 500.000 төгрөг авсан. 2022 оны 5 дугаар сард У эгчээр дамжуулан 30 гаран насны залуутай уулзаж 2-3 удаа бэлгийн харьцаанд орж 2 сая орчим төгрөг авсан. 2022 оны 6 дугаар сард У эгчээр дамжуулж 30 орчим насны залуутай уулзаж 8 дугаар сар хүртэл 5 удаа уулзаж 5 удаа бэлгийн харьцаанд ороод нийтдээ 5 сая орчим төгрөг авсан... Анх хүнтэй уулзуулж өгөхдөө чи эгчдээ тэдэн төгрөг өгч байгаарай гэж хэлж байгаагүй. Харин 2 дахь эрэгтэйтэй уулзах үед “чи эгчдээ өөрөө мэдээд авсан мөнгөнөөсөө өгч байгаарай, эгч нь бас амьдарч байгаа учраас мөнгө хэрэгтэй” гэж тойруу аргаар надад хэлж байсан. Би тэрнээс хойш У эгчид өөрөө сайн дураараа 1 хүнтэй уулзах үедээ 80.000-200.000 төгрөгийг өгч байсан. Би У эгчээр дамжуулж 6 удаа эрэгтэй хүнтэй уулзаж бэлгийн харьцаанд орсон. Би У эгчид нийтдээ 700.000-800.000 төгрөг өгч байсан... Би 2022 оны 4 дүгээр сараас У эгчээр дамжуулж танилцсан эрэгтэй хүнтэй анх уулзаж мөнгөөр бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс өмнө би биеэ үнэлж байгаагүй... Х гэдэг охин байдаг. Би У эгчийн зуучилж өгсөн ажилд явж байхад Хтой 1-2 ажилд хамт яваад тэр ажлаа дуусгалгүй зөвхөн уулзалт хийгээд буцаж ирж байсан учраас би дотроо Х гэдэг охиныг надтай адилхан ажил хийдэг юм байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ч.Чийн “...2022 оны 5 дугаар сарын эхээр Агаас “чи энэ эмэгтэйг таних уу” гээд Ю.ын инстаграммын зургийг харуулаад асуухад “танина” гэсэн. Аг Ю.ыг дуудаад өгөөч гэж хэлээд дуудуулж С сауны VIP өрөөнд Ю.тай 1 удаа бэлгийн харьцаанд ороод 500.000 төгрөг өгсөн. Дахиж Ю.тай уулзаагүй....” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Эын “...2022 оны 01 дүгээр сард гэж санаж байна, жаахан архи уучхаад эмэгтэй хүнтэй уулзмаар санагдаад У гэх хүний утас руу нь залгаж “уулзах эмэгтэй байна уу” гэж асуусан. Би У гэх хүний утасны дугаарыг хэнээс, хэзээ авснаа бол санахгүй байна. Ямар ч байсан охин танилцуулж өгдөг эмэгтэй гэж надад хүн өгсөн санагдаж байна. 2022 оны 4 дүгээр сард Н гэх эмэгтэйтэй намайг холбож өгөөд би Нтой танилцаад бэлгийн харьцаанд орсон. Би Нтой 3 удаа бэлгийн харьцаанд орж нийтдээ 1.600.000 төгрөг өгсөн санагдаж байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Хы “...би амьдралын шалтгаанаар Б буюу Б, Ю буюу Ю. нарын доор 2020 оны 6 дугаар сараас эхлэн биеэ үнэлдэг болсон... Ю. эгч анх хүнтэй уулзуулахдаа олсон мөнгөний 20 хувийг авч байна шүү. Нэг удаа бэлгийн харьцаанд орохдоо 500.000 төгрөгөөс дээшээ уулзуулдаг шүү гэж хэлж байсан... Ер нь бол Ю.ын дээр Б эгч ажиллуулдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Тэгээд Б эгчийн уулз гэсэн үйлчлүүлэгч нартай уулздаг болсон... надад болон бусад охидод үйлчлүүлэгч олж өгөөд өөрөө тогтмол хувиа өөрийнхөө дансанд авч үлдээд үлдсэнийг нь охид руу өгдөг... би 7 хоногт Б, Ю. нарын дуудлагаар үйлчлүүлэгч олсон дагуу 4-5 өдөрт нь ажилладаг. 1 өдөрт 1 удаа ажил олуулж очдог. 2022 оны 3 дугаар сард У эгч над руу өөрөө холбогдож ажил байна явах уу гэж асууж байсан. Өмнө таньдаггүй байсан. У эгчийн зуучилснаар 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 7 дугаар сарын сүүл хүртэл 8 удаа бусдад биеэ үнэлсэн. Надаас 1 удаа биеэ үнэлэхэд 100.000 төгрөг буюу нийт 800.000 төгрөг авсан. Өөрөө хаяа надтай хамт биеэ үнэлж байсан. Тэгэхдээ хамт биеэ үнэлэхдээ надаас мөнгө авч байгаагүй. Хамт явсан тоог нь би 8 гэсэн тоондоо оруулаагүй байгаа..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Агийн “...Би Б гэх хүнийг огт танихгүй. Харин Ю. гэдэг хүнийг танина. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр найз Хгийн хамт Минт бааранд үйлчлүүлж байхад Х “миний танил эгч байгаа юмаа” гээд намайг Ю. эгчтэй танилцуулж байсан....Танилцсаны маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ю. эгч өөрийнхөө “yumii_0207” инстаграмм хаягаар миний “Shokoladtai Suu” нэртэй инстаграмм хаяг руу “Сайн уу, орой эгчтэйгээ хамт Тэрэлж явах уу, манай найзтай хамт гурвуулаа 3 залуу дээр очно, удахгүй” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд намайг гэрийн гаднаас 0000 улсын дугаартай улаан өнгийн RX машинтай ирж аваад Тэрэлж рүү найзынх нь хамт бид 3 явсан. Тэр найзыг нь О.э гэдэг гэж танилцуулсан. Тэрэлж рүү явж байх замд Ю. эгч “чи нэг залуутай 1 удаа уулзаад болоо эгч нь чамд 800.000 төгрөг өгнө” гэж хэлэхэд нь би дотроо тэр залуутай бэлгийн харьцаанд 1 удаа ороод 800.000 төгрөг авна гэж ойлгосон. Бид 3 UB-2 амралтын газрын Тэрэлж зочид буудалд очиход 25-30 орчим насны 3 залуу тус тусдаа өрөө аваад бид 3-ыг хүлээж байсан бөгөөд очингуутаа шууд нэг нэгээрээ салаад нэг нэг залуутай өрөөнд орж бэлгийн харьцаанд орсон. Тэнд 1 цаг ч болоогүй. Би 1 удаа бэлгийн харьцаанд орчхоод гарч ирсэн. Буцаж хотод ирээд намайг гэрт буулгаад Ю. эгч бэлнээр 800.000 төгрөг өгсөн. Дараа нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ю. эгч өөрийнхөө ... утасны дугаараас миний . дугаар руу залгаж “Д явчхаад маргааш хүрээд ирье” гэж санал тавихаар нь би зөвшөөрөөд О.э эгч, Ю. эгч бид 3 галт тэргээр Дд очиж Э сауны VIP өрөөнд ороход 30 орчим насны 3 залуу байсан. Бид 6 эхлээд хоол идэж, бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэж байгаад шөнө тус тусдаа өрөөнд эрэгтэй эмэгтэйгээрээ 3 салж ороод би нэг залуутай нь 1 удаа бэлгийн харьцаанд орчоод маргааш өглөө 9 цагийн үед галт тэргээр О.э эгч, Ю. эгч бид 3 Улаанбаатар хот руу буцсан. Замдаа Ю. эгч миний Хаан банкны .. данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн. Даас гараагүй байхад Ю. эгчтэй бэлгийн харьцаанд орсон ах нь надтай бэлгийн харьцаанд орно гээд санал тавьсан би үгүй гээд бэлгийн харьцаанд ороогүй. Ю. эгч “чи орооч хэний ачаар хэдэн төгрөг олж байгаагаа мэдээрэй, зайлуулж чадна шүү” гээд дарамтлаад байсан учраас би хотод ирснээсээ хойш дахиж Ю. эгчтэй харилцаа тогтоогоогүй Ю. эгч ч над руу ямар нэгэн байдлаар холбоо бариагүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ш.Ойн “...2021 оны 8 сараас эхлээд Ю.ын дуудсанаар ажилд буюу бусдад биеэ үнэлж эхэлсэн. Тухайн хугацаанд 7 хоногт 2-4 удаа янз бүр дуудаж өдөрт 1-2 хүнтэй, 1 удаа бэлгийн харьцаанд ороход 500.000-2.000.000 төгрөгийн хооронд ханштайгаар уулздаг байсан. Миний хувьд 2021 оны 8 дугаар сараас 11  дүгээр сар хүртэл, 2022 оны 3 дугаар сарын 08-аас хойш ганц нэг удаа үйлчлүүлэгч нартай уулзсан. Хэдэн хүнтэй уулзсанаа санахгүй байна. Б бол Ю. болон охидод зуучилдаг бид нарын хэлдгээр Мадам буюу зуучлагч хүн байгаа юм... Ю., Б хоёр бол хамтарч ажилладаг Мадамууд мөн. Ю. Бгээс юугаараа ялгаатай гэхээр үйлчлүүлэгч нар руу ордог. Ю. нь үйлчлүүлэгч нартай харьцаад мөнгөө аваад охидын мөнгийг хуваарилж өгдөг. Ю. нэг үйлчлүүлэгч бүрээс олсон орлогын 20 хувийг авахаар тохирсон байсан... Тогтсон газар байхгүй. Үйлчлүүлэгч нартай тохирч байгаад буудлаа сонгоод очдог... Сүхбаатар дүүрэгт байгаа Н-д Ю. ихэвчлэн дууддаг байсан. 120-ын Coprate буудал, Ibis гээд үнэтэй буудлуудаар очиж биеэ үнэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Эын “...2021 оны 8 дугаар сарыг хүртэл 2 удаа У эгчийн Зуучилснаар залуучуудтай уулзаж мөнгөөр бэлгийн харьцаанд орсон. Хэдэн төгрөгөөр гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан 300.000 төгрөг гэж бодож байна 60.000 төгрөгийг нь У эгч зуучилж өгсний хөлс гэж өөртөө авсан. Тэгэхээр 2 удаа гэхээр надаас 120.000 төгрөг У эгч авсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Мгийн “...2022 он гарсаар Бгээс 1 удаа үйлчлүүлэгч олуулж 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Н-ийн нэг өрөөнд хүнтэй уулзсан. Тухайн үед Бгийн явуулсан надаас гадна өөр жаахан 2 охин ирж хүнтэй уулзаж ажил хийгээд гараад явсан. Мөн намайг ороход надтай зөрөөд инстаграмын олон дагагчтай Ю. зөрөөд гарч байсан. Тэгээд би Бгээс 600.000 төгрөг авч байсан. Үйлчлүүлэгч хүмүүс Б рүү мөнгөө эхэлж хийгээд захиалга өгөөд охидыг дуудуулдаг. Ю. Бгийн доор бас явж хамт зохион байгуулдаг гэж бодож байна. Ю.ыг охидыг бусдад зуучилдаг, өөрөө биеэ үнэлдэг гэдгийг гадуур охид ярьж байдаг...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Уын “...би Бтэй харьцахдаа өөрийн Хаан банкны .. дугаарын дансаар харьцдаг байсан. Би Бгийн захиалга өгсөн хүмүүст 2020 оны 01 дүгээр сарын орчмоос 2021 оны 7 дугаар сар орчим хүртэл биеэ үнэлсэн. Би Бгийн дор биеэ үнэлэх хугацаанд 70 сая орчим төгрөг олж 70-80 орчим удаа хүмүүстэй уулзаж бэлгийн ажил хийсэн байна. Тухайн 70 сая орчим төгрөгийн зарим хэсэг бол миний өөрийн үйлчлүүлэгчээ олсон мөнгө байгаа юм... Ю. намайг 2022 оны 5 дугаар сарын дундуур намайг Р зочид буудалд нэг залуутай 1.000.000 төгрөгөөр уулзуулж өөрөө 20 хувь буюу 200.000 төгрөг авч байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Оийн “....би 2022 оны 02 дугаар сард Ю.ын дор биеэ үнэлээд 2022 оны 4 дүгээр сарын сүүл хүртэл ойролцоогоор 10 орчим үйлчлүүлэгчтэй уулзаж 8.000.000 орчим төгрөг олсон. Олсон мөнгөнөөсөө 20 хувийг Ю.д өгсөн байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Огийн “... Б намайг гайгүй хүнтэй танилцуулъя гээд байхаар нь уулзсан чинь намайг 500.000 төгрөгөөр хүмүүстэй уулзуулаад бэлгийн харьцаанд оруулсан. Тэгээд миний авсан мөнгөнөөс 100.000 төгрөг өөртөө зуучилсны хөлс гээд авч байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Хы “...2022 оны 4 дүгээр сарын дунд үеэс 2022 оны 5 дугаар сарын сүүл хүртэл Ю. намайг 6 удаа дуудаж үйлчлүүлэгчтэй уулзуулсан санагдаж байна. Хамгийн анх намайг Н гэх буудалд намайг нэг хүнтэй уулзуулж байсан.... Хамгийн сүүлд 2022 оны 6 дугаар сарын эхээр Ю., өөр нэг танихгүй охины хамтаар Бэлхээс цааш амралтын газарт очиж бэлгийн ажил хийсэн. Тухайн ажил дээр хотоос зайдуу гарч байгаа учраас нэг хүний 1.000.000 төгрөг гэж тооцоод Ю. эгчийн 20 хувийн шимтгэл хасагдаад 800.000 төгрөг надад өгч байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ү.Бйн “...Б viber-аар холбогдож сонгосон охидыг нэг охиныг 800.000-1.000.000 төгрөг гэж санал болгодог байсан. Тухайн охидтой бэлгийн харьцаанд орж болно...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Юын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “...би ар гэрийн шалтгаан ганц бие ээж учраас 2020 оны сүүлээс биеэ үнэлж мөнгө олдог болсон. Миний найз Маргад хүнтэй уулзуулж өгдөг Б гэх эмэгтэй байдаг талаар надад хэлээд утасны дугаарыг нь аваад танилцаж байсан. Анх танилцахад гэрийнх нь гадаа Б гэх хүнтэй очиж уулзаад өөрийнхөө нөхцөл байдал санхүүгийн асуудалтай байдлаа хэлэхэд Б зөвшөөрөөд надад үйлчлүүлэгч олж өгөхөөр тохиролцоод сайн эгч дүүс болж байсан. Түүнээс хойш Бгийн олж өгсөн үйлчлүүлэгчээр хүн олуулж биеэ үнэлдэг болсон. Мөн миний өмнө нь уулзсан хүмүүс эргэж уулздаг болсон. Манай найз Э руу ярьж холбогдсон хүмүүстэй нь найз О.ийн хамтаар 2022 оны 6 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн Гэсэр сүмийн дэргэд байдаг Хгэх нэртэй буудалд өрөөний тоотыг санахгүй нэрийг нь мэдэхгүй 2 эрэгтэй хүнтэй уулзсан... У буюу Утай 2019-2020 оны хооронд танилцаад түүнээс хойш 20-30 удаа У зуучилж өгснөөр бусдад мөнгөөр биеэ үнэлж байсан. Мөн адил хамгийн багадаа 500.000 төгрөгөөр, дээд тал нь 3 сая төгрөгөөр бусдад биеэ үнэлж 10-20 хувийн ашгийг У эгчид бэлнээр болон дансаар өгдөг байсан....” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “...Би яллагдагчаар татагдсан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би нөхрөөсөө салчихсан, бага насны 2 ихэр хүүхэдтэй учраас мөнгөний хэрэгцээндээ тулгуурлаж 2018 оноос эхлэн бусадтай мөнгөөр бэлгийн харьцаанд орох болсон юм. Охидыг бусдад зуучилж мөнгө авдаг ажлыг би Бгээс мэдэж аваад 2018 оноос эхлэн охидыг бусадтай зуучилж уулзуулан бэлгийн харьцаанд оруулан зуучилж өгсөн гээд тодорхой хэмжээний мөнгө авдаг болсон. Тэгэхдээ зарим үед охид өөрсдөө ажил олж өгсөнд баярлалаа гээд надад мөнгө өгдөг...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “...би охидод мөнгөөр бэлгийн харьцаанд орох залуучууд олж өгөөд тодорхой хэмжээний мөнгө авдаг... охид 500.000-1.000.000 төгрөгийн хооронд бусадтай бэлгийн харьцаанд ордог. Ихэвчлэн 500.000 төгрөгөөр явдаг. Би 1.000.000 төгрөгөөр бусадтай бэлгийн харьцаанд орсон охиноос 20 хувь буюу 200.000 төгрөгийг, харин 500.000 төгрөгөөр явсан бол 100.000 төгрөгийг нь өөртөө авдаг... яг тогтсон нэг газар байхгүй. Охид авна гэсэн залуучууд өөрсдөө байгаа газраа хэлээд бид нар очиж бэлгийн харьцаанд ордог...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ю нь Н.А, Ш.О, Н.О, Э.Х, Б.Х нарыг, шүүгдэгч Ч.Б нь Ш.Э, Б.М, Э.У, Б.О, Б.Х нарыг, шүүгдэгч М.У нь Ө.Н, Б.Х, Б.Э нарыг тус тус бусдад биеэ үнэлэхэд зуучилсан болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Ю, Ч.Б, М.У нар нь дээрх байдлаар бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан болох нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

“Биеэ үнэлэх” гэдэг нь сэтгэл болон дур хүсэл, сонирхолд үндэслэгдээгүй, бусадтай хариу төлбөр авахаар тохиролцож өөр өөр хүнтэй бэлгийн харьцаанд удаа дарааллан орохыг ойлгоно.

 

Эрүүгийн хуульд заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан байдлыг илэрхийлдэг ба “биеэ үнэлэхэд зуучилсан” гэдэгт биеэ үнэлэгчийг бусдад олж өгч хооронд нь холбоо тогтоох боломж нөхцлийг бүрдүүлэхийг илэрхийлнэ.   

 

Шүүгдэгч Б.Ю, М.У, Ч.Б нарын үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ. 

 

Иймд шүүгдэгч Б.Ю, М.У, Ч.Б нарыг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ю, М.У, Ч.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нар нь  өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Ю, М.У, Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож өгнө үү...” гэсэн санал гаргаж, шүүгдэгч  Б.Ю, М.У, Ч.Б нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс “...шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй...” болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ю, М.У, Ч.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байдал тогтоогдоогүй тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.  

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Б.Ю, М.У, Ч.Б нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.Ю, М.У, Ч.Б нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Ю нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, хүүхэд, дүүгийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

Шүүгдэгч Ч.Б нь тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

Шүүгдэгч М.У нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн байдлуудыг тус тус тогтоов.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Ю, Ч.Б, М.У нарт ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, мөн тодорхой газар зорчихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар санал гаргасныг шүүгдэгч Б.Ю, Ч.Б, М.У нар танилцаж тус тус хүлээн зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Ю, Ч.Б, М.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  тэдгээрийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохриол, төлбөргүй байдал болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан журмыг хэрэглэж улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй.

 

Тодруулбал шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд прокурорын саналын хүрээнд Б.Ю, Ч.Б, М.У  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгч Б.Ю, Ч.Б, М.У нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус бүрт авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ю, Ч.Б, М.У нарт тодорхой ажил, үүрэг гүйцэтгэхтэй холбоотойгоор тэдгээрийг садар самуун явдалтай тэмцэх талаар зохих ажиллагаа хийх нь зүйтэй болохыг дурьдлаа. 

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Ю, Ч.Б, М.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ю нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 20 хоног, шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 20 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Б.Ю, Ч.Б, М.У  нарыг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Ю, Ч.Б, М.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус бүрийг тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Б.Ю, Ч.Б, М.У нарт ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хууль зүйл хэсгийн 2.3-т зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

            4.  Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ю, Ч.Б нар нь тус тус 20 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ю, Ч.Б, М.У нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Ю, Ч.Б, М.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ю, Ч.Б, М.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН