Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1123

 

 

 

 

 

 

2022           11           29                                      2022/ШЦТ/1123

                                                                                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч: Л.О, түүний өмгөөлөгч Л.М.. нар оролцсон эрүүгийн .... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

... оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ... хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт, урьд:

 

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн №0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 131 дүгээр зүйлийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 20000 төгрөгийн торгуулийн ял, 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 3 жилийн хорих ял,  124 дүгээр зүйлийн 124.2-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

 

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэнийг Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар өмнөх ялаас ждлжжгүй үлдсэн 1 жил 6 сарын хугацааны ялыг тэнсэн сулласан ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн 5 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Л.О нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн өдөр Сүхбаатар дүүргийн ...ны нутаг дэвсгэрт “Е” төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокегоор үйлчлүүлж байхдаа зөөгчид цэнэглүүлэхээр өгсөн байсан хохирогч Б.Оийн эзэмшлийн Самсунг А52 маркийн гар утсыг 1 давхрын текний хажуугийн ширээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.О нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн ..... дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Хохирогч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21, 24 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Цын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

“Л” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-52 дугаар хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай албан тоот /хх-ийн 63 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.М..гаас шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөртэй холбоотой 3 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.О нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн ...ны нутаг дэвсгэрт “Е” төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокегоор үйлчлүүлж байхдаа зөөгчид цэнэглүүлэхээр өгсөн байсан хохирогч Б.Огийн эзэмшлийн “Самсунг А52” маркийн гар утсыг 1 давхрын текний хажуугийн ширээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Огийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 19 цаг 30 минутын үед найз Ц., М., Э., Б. бид нар Сүхбаатар дүүргийн ...ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Е..” гэх нэртэй караокены газар орсон. Бид нар 3 давхарын нэг өрөөнд орсон. Зөөгч эмэгтэйд М. бид хоёр өөрсдийн гар утсаа цэнэглүүлэхээр өгч явуулсан. Хаана цэнэглэснийг мэдэхгүй. Нэг цаг орчмын дараа караокеноос гарахаар болж доош буугаад зөөгч эмэгтэйгээс гар утсаа асуухад “энд байгаа” гээд нэг давхрын текний хажууд байрлах ширээ рүү дагуулж явсан. Тэр ширээн дээр найз М.ын гар утас байсан ба миний гар утас байгаагүй. Би “гар утас алга болчихсон байна. Хяналтын камерын бичлэг үзье” гэхэд зохион байгуулагч нь гээд нэг эмэгтэй гарч ирээд надад нэг скайтелын дугаар өгсөн.... 2022 оны 7 дугаар сарын сүүлээр миний гар утсыг хулгайлсан Л.О гэдэг хүн хохирлын мөнгө гэж 100.000 төгрөг дансаар өгсөн. Хохирлоо барагдуулж байгаа болохоор надад ямар нэг гомдол санал алга...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Цын “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд би найз .... нарын хамт Сүхбаатар дүүргийн ...ны нутаг дэвсгэр буюу багшийн дээдийн зүүн талд байх “Е” төвийн 3 давхарт байх караокед орсон. Зөөгч эмэгтэй захиалга авах үед О, М 2 гар утсаа цэнэглүүлэхээр өгсөн. Нэг цаг орчмын дараа бид нар караокеноос гараад нэг давхар руу буугаад гар утас цэнэглүүлэхээр өгсөн зөөгчөөс гар утсаа асуухад текний хажууд ширээн дээр байгаа гэж зааж өгсөн. Зөөгчөөс утаснуудаа асуухад тейкний хажууд ширээн дээр байгаа гэж зааж өгсөн. Тэр газарт нь Мын гар утас байсан. Харин Оийн гар утас алга болсон. Тухайн газрын камерыг шүүхэд нэг эрэгтэй аваад гарч байсан...” гэсэн мэдүүлэг,

“Л” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Samsung A52 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн баримт,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Бичлэгийг цааш үзэхэд цэнхэр өнгийн куртик шоотой малгайтай цамцтай залуу текний ард байх цагаан өнгийн сорочкон цамцтай эмэгтэй рүү хуруугаараа заан юм ярьж байгаад хажуудаа байх хар өнгийн цамц цэнхэр өнгийн масктай эмэгтэйгээс 2 ширхэг пиво аваад гараад явж байна. Бичлэгийн 00 минут 01 секундэд бичлэгийн зүүн талд байрлах ширээн дээр сууж байх цэнхэр өнгийн куртик шоотой цамцтай залуу гар утсаар яриад ширээн дээр байх 1 шил пиво аваад гарч байна... ” гэсэн тэмдэглэл,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг диск /CD/ бичлэг-г хэргийн эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл,

Шүүгдэгч Л.Огийн “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр багшийн дээдийн ойролцоо байдаг “Е” төвд баар ажлуулдаг танил Атой уулзахаар 18 цагийн орчимд очсон ба 2 давхарт хэдэн шил пиво ууж сууж байгаад ойролцоогоор 20 цагийн орчимд доошоо нэг давхарт буугаад текний хажуу талын ширээн дээр цэнэглээтэй байсан. Самсунг А52 маркийн ягаан өнгийн кейстэй гар утсыг авч гараад таксинд суусан. Би хохирогч Б.Од 100.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь төлөх болно...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.О нь “Е” төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокегоор үйлчлүүлж байхдаа зөөгчид цэнэглүүлэхээр өгсөн байсан хохирогч Б.Огийн эзэмшлийн Самсунг А52 маркийн гар утсыг 1 давхрын текний хажуугийн ширээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог.

Бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол гэдэгт 300 нэгж буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан байхыг ойлгоно.

Шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Л.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Л.О нь хохирогч Б.Од 650.000 төгрөгийн хохирол төлбөрийг нөхөн төлсөн болох нь хохирогчоос шүүхэд ирүүлсэн бичгээр ирүүлсэн хүсэлтээр илэрхийлэгдсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Л.Ог гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч Л.Од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Л.О нь бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан, аав нь хүнд өвчтэй байгаа зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд  Л.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Од хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байх ба Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0. дугаар албан бичигт дурдсанаар Л.О нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэл хяналтанд байгаа бөгөөд хяналтын хугацаа нь 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болох талаар дурьджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “....Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...”  гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно....” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “..Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж  тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №.. дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Од хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй” гэсэн заалтыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сарын хугацаагаар биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.

 

Шүүгдэгч Л.Огийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Л.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №.. дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү....” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн ял оногдуулахгүй тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байдал, нөгөө талаас гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлж арилгасан, түүний гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн байдлыг тус тус харгалзан Л.Ог тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлаж, ингэхдээ түүнд оногдуулсан хорих ялыг боломжит доод хэмжээгээр тогтоосон болохыг дурдах нь зүйтэй. 

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №.. дугаартай шийтгэх тогтоолоор Л.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийн хугацаагаар түүнд хорих ял оногдуулах үндэслэлгүй байх ба түүний гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн зүйл хэсэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээгээр түүнд ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх үзсэн тул дээрх байдлаар шийдвэрлэв.        

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч Л.О нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 47 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Л.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Огийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №1288 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Од хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж заасныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял  оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №.. дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сарын хугацаагаар түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Огийн цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Од оногдуулж тогтоосон 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.  

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН