Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1126

 

 

 

 

 

 

 

2022            11         29                                  2022/ШЦТ/1126

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч М.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгч Ч.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Н, Т нарт холбогдох эрүүгийн .....  дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1959 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 63 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, , урьд:

 

1959 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “нд харуул ажилтай, ам бүл 1, ганцаараа, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, урьд:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Н нь Ч.Ттай бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “B” гэх нэртэй түргэн хоолны газрын автомашины зогсоолд байрлуулсан 00-00 УУУ улсын дугаартай “T” загварын тээврийн хэрэгсэлд нэвтэрч, хохирогч С.Тийн үзгийн сав /пинал/ 1 ширхэг, 10 гб багтаамжтай флаш диск 2 ширхэг 16 гб багтаамжтай флаш диск 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, “Хаан” банкны карт 1 ширхэг, хар өнгийн цув 1 ширхэг, “L брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, хохирогч Д.Хын 100.000 төгрөг бэлнээр, “Lenovo” брэндийн зөөврийн комьпютер 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.Тт 581.840 төгрөгийн хохирогч С.Хд 550.000 төгрөгийн хохирол нийт 1.181.840 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ч.Т нь М.Нтой бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “B” гэх нэртэй түргэн хоолны газрын автомашины зогсоолд байрлуулсан 00-00 УУУ улсын дугаартай “T” загварын тээврийн хэрэгсэлд нэвтэрч, хохирогч С.Тийн үзгийн сав /пинал/ 1 ширхэг, 10 гб багтаамжтай флаш диск 2 ширхэг, 16 гб багтаамжтай флаш диск 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, “Хаан” банкны карт 1 ширхэг, хар өнгийн цув 1 ширхэг, “Lenovo” брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, хохирогч Д.Хын 100.000 төгрөг бэлнээр, “Lenovo” брэндийн зөөврийн комьпютер 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.Тт 581.840 төгрөгийн хохирогч С.Хд 550.000 төгрөгийн хохирол нийт 1.181.840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойш 13.00-14.00 цагийн үед саарал цүнхэндээ уух юмтай байсан бөгөөд уусан байсан. Багшийн дээд рүү явж байгаад манай найз тааралдаад харих гээд явж байна, ганц юм хувааж ууя гэж хэлэхээр нь уучихаад бие засчихаад ирье гэж хэлээд машины завсраар гараад явж байхад нэг машины хаалгаар цүнх гарч байсан. Тэр цүнхэнд зөөврийн компьютер байсан сандаал, бичиг цаас байсан аваад ирэхэд миний юм гэж хэлээд Ч.Тийн явуулаад араас нь дагаж яваад автобусны буудал хүртэл яваад яармагийн автобусны буудал очоод тэндээс автобусанд суугаад гэртээ очоод харахад 2 леново гэдэг нэртэй зөөврийн комьпютео, 70.000 төгрөг, журнал байсан бөгөөд журнал дотор байсан бусад юмыг уутанд хийсэн. 2 зөөврийн компьютерийг аваад зарчихаад ирье гэж Ч.Тийг орхиод явсан. 2 хоногийн дараа над руу Ч.Т яриад цагдаагаас тэр эд зүйлийг нэхээд байна гэж хэлэхээр нь чи юу ярьж байгаа юм бэ? уулзаж байгаад учраа олъё гэж хэлсэн…” гэв.

Шүүгдэгч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би машинд ойртоогүй, энэ дээр бүлэглэх байдлаар машинд ороогүй. М.Н тухайн эд зүйлийг миний эд зүйл гэж хэлсэн. Эхний байцаалтад энэ талаар хэлсэн. Дараа нь байцаагчид мэдүүлэг өгөхөд гарын үсэг зуруулаад гаргасан. Нэг мэдэхэд яллах дүгнэлт авсан. Тэр үйлдэлд би оролцоогүй...” гэв.

Эрүүгийн .....  дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

 

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3, 5 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 4, 6 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-14 дүгээр хуудас/,

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

 

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 33-34 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-32, 35-36 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №03-231 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

“А” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 56-59 дүгээр хуудас/,  

 

“Д” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 133-134 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 127-128 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, шүүгдэгч Ч.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 78 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 89-113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Н шүүгдэгч Ч.Т нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “В” гэх нэртэй түргэн хоолны газрын автомашины зогсоолд байрлуулсан байсан “Т” загварын, 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэвтэрч, хохирогч С.Тийн үзгийн сав /пинал/ 1 ширхэг, 10 гб багтаамжтай флаш диск 2 ширхэг 16 гб багтаамжтай флаш диск 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, “Хаан” банкны карт 1 ширхэг, хар өнгийн цув 1 ширхэг, “Lenovo” брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, хохирогч Д.Хын 100.000 төгрөгийг бэлнээр, “Lenovo” брэндийн зөөврийн комьпютер 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.Тт 581.840 төгрөгийн, хохирогч С.Хд 550.000 төгрөгийн хохирол нийт 1.131.840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд,  

 

Эд зүйл түр хураан авсан тухай “...хар өнгийн Lenovo брэндийн зүүн талын буландаа цэнхэр хавчаараар хавчсан notebook 1 ширхгийг түр хураан авав. Эд зүйл хураалгасан Ч.Т...” гэсэн тэмдэглэл,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Тд хар өнгийн ленова брендийн зүүн дээд буландаа хагарсан нотебүүк 1 ширхгийг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл,

 

Эд зүйл түр хураан авсан тухай “...хар өнгийн ленова брендийн зүүн дээд буландаа жижиг хэмжээний хагарсан нотебүүк 1 ширхгийг хойшлуулшгүй түр хураан авав...Эд зүйл хураалгасан М.Н...” гэсэн тэмдэглэл,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Ханжив овогт Хд хар өнгийн ленова брендийн нотебүүк 1 ширхгийг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Сидинд үзлэг хийсэн “...үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд саарал өнгийн тээврийн хэрэгслээс 2 эмэгтэй буугаад цоожлоод явж байх ба 2 эрэгтэй цоожилсон тээврийн хэрэгсэл дээр очиж байгаа бичигдсэн байв. Цэнхэр цахилгаантай цамцтай, цагаан малгайтай, хар өмдтэй 58-65 орчим см өндөртэй эрэгтэй, цоожилсон саар өнгийн тээврийн хэрэгслийн урд талын хаалгыг нээж байгаа нь бичигдсэн байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд ногоон эрээн цамцтай, хар малгайтай, хар өмдтэй 58-65 орчим насны, 160-175 см өндөртэй эрэгтэй онгойлгосон саарал өнгийн тээврийн хэрэгслийн ар талын хаалгаар сууж байгаа нь бичигдсэн байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд саарал өнгийн тээврийн хэрэгслээс уг 2 эрэгтэй эд зүйл аваад ертөнцийн зүгээр баруун тийш чиглэлтэй явж байгаа нь бичигдсэн байв...” гэсэн тэмдэглэл,

 

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай “...2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... түргэн хоолны гадна тал руу чиглэсэн хяналтын камерын бичлэгийг бичлэг хуулсан СД 1 ширхгийг хүлээн авав..” гэсэн тэмдэглэл

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3659 дугаартай гомдолд 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол,

 

Хохирогч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” бөөний худалдааны төв орж ном худалдаж авахаар багш Д.Хын хамт 6782 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон. Бид хоёр автомашинаа “Burger King” түргэн хоолны газрын зүүн талд байрлах автомашины зогсоолд байрлуулаад “Номин” худалдааны төв орчхоод ирсэн чинь тээврийн хэрэгсэл дотор байсан миний Lenovo” загварын зөөврийн компьютер, хар өнгийн цув, гар утасны цэнэглэгч, үзэг савны пинал, бор цүнх болон цүнхэн дотор байсан иргэний цахим үнэмлэх, флаш 3 ширхэг сейфны түлхүүр байсан. Мөн нөгөө багшийн эд зүйл хулгайд алдагдсан байсан. Тээврийн хэрэгслээ цоожлоод шалгаад явсан. Түлхүүр тааруулаад орсон юм шиг байсан. Хар өнгийн “Lenovo” загварын 2015 онд багш нарт өгч байсан зөөврийн компьютероо 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Хар өнгийн цуваа 2021 онд 70.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2021 онд “Их орд” дэлгүүрээс худалдаж авч байсан утас цэнэглэгч 50.000 төгрөг. Бусад зүйлээ үнэлүүлэх шаардлагагүй. ...Ягаан өнгийн 3.000 төгрөгийн үзгэн балны пинал, 1 ширхэг ягаан өнгийн 16 гб-тай 20.000 төгрөгийн флаш, 2 ширхэг хар өнгийн 10 гб-тай нэг нь 15.000 төгрөгийн флаш, иргэний үнэмлэх, Хаан банкны карт, эмэгтэй хар өнгийн 60.000 төгрөгийн цув, 2 ширхэг 15 загварын леново брэндийн нэг ширхэг нь 1.500.000 төгрөгийн үнэтэй зөөврийн компьютер алдагдсан. 2 ширхэг зөөврийн компьютероо хүлээж авсан. Үлдсэн эд зүйлээ буцааж авах хүсэлтэй байна....” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....Номин худалдааны төв орчхоод иртэл тээврийн хэрэгсэл дотор байсан миний ленова загварын зөөврийн компьютер, зөөврийн компьютерын цүнх дотор байсан багшийн журнал, тэмдэглэлийн дэвтэр, тэмдэглэлийн дэвтэр дотор байсан 80.000 төгрөг, бичиг хэргийн хэрэгсэл хулгайд алдагдсан. Тээврийн хэрэгслээ цоожлоод шалгаад явсан. Түлхүүр тааруулаад орсон юм шиг байсан. Хар өнгийн ленова брэндийн зөөврийн компьютероо 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Бусад зүйлээ үнэлүүлэх шаардлагагүй. ..Тухайн үед миний цүнхэн дотор хүүхдүүдээс хурааж авсан фондны мөнгө болох 100.000 төгрөг бэлнээр байсан нь алга болсон. Зөөврийн компьютероо хүлээж авсан. 100.000 төгрөгөө авчих юм бол өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг,  

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь 16 gb плаш диск- 22.440, 10 gb плаш диск- 13.200, ягаан өнгийн пинал-1.500, иргэний үнэмлэх- 48.300, Хаан банкны карт-5000, эмэгтэй хүний хар өнгийн цув- 41.400, I5 загварын Lenovo Notebook-2-900.000 болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.031.840 /нэг сая гучин нэгэн мянга найман зуун дөч/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан,

 

Шүүгдэгч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн найз Ч.Ттай хамтарч 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бургер Кинг түргэн хоолны газрын автомашины зогсоолд байрлуулсан 67-82 УБЧ улсын дугаартай Тоёота кролла загварын тээврийн хэрэгсэлд нэвтэрч зөөврийн компьютерыг нь хулгайлж авсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдэл дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ч.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн найз М.Нтой хамтарч 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б түргэн хоолны газрын автомашины зогсоолд байрлуулсан 67-82 УБЧ улсын дугаартай Тоёота кролла загварын тээврийн хэрэгсэлд нэвтэрч зөөврийн компьютерыг нь хулгайлж авсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдэл дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогч нараас тусгайлан хамгаалсан автомашин дотор байсан эд зүйлсээ алдсан талаар мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч нараас бусдын эд хөрөнгийг бүлэглэн авсан талаар тус тус мэдүүлж, хэрэг гарсан газрын нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэгт тус тус тодорхой тусгагдаж, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн  тэмдэглэлээр шүүгдэгч тус бүрээс хохирогчийн эзэмшлийн эд хөрөнгийг хураан авч, хохирогч нарт буцаан өгсөн, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч нарт хохирол учирсан болох нь нотлогджээ.

Хохирогч нараас өөрсдийн эзэмшлийн “T” загварын, 00-00 УУУ улсын дугаартай автомашинд эд хөрөнгөө орхиж автомашинаа цоожилж, цоожилсон эсэхээ сайтар шалгаж явсан байх ба энэ тохиолдолд автомашиныг тусгайлан хамгаалсан агуулах хэлбэрээр ашигласан байна. 

Шүүгдэгч нараас амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлсэн шинж болох “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдэх гэдэгт гэмт этгээд хүн амьдрах болон эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, байшин, гэр, пин, гэрийн болон тээврийн хэрэгсэл, чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, граж, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр гэх зэрэг газарт түлхүүр тааруулах, багаж ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх болон бусад аргаар хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг авсан байхыг ойлгох ба ийнхүү хүндрүүлэх шинжтэй бусдын эд хөрөнгийг хулгайлах тохиолдолд бага хэмжээний хохирол учирсаныг гэмт хэрэг үйлдсэнд тооцдог.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцох талаар хуульд тодорхой заасан байх ба тус хэргийн хувьд хохирогч нарт бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна.

Шүүгдэгч нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, тэдгээрийн санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч М.Н, шүүгдэгч Ч.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгч М.Н, Ч.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгч М.Ноос   “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэж, шүүгдэгч Ч.Таас “...би М.Нтой хамтарч гэмт хэрэг үйлдээгүй, оролцоогүй...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч Ч.Тыг шүүгдэгч М.Нтой бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүгдэгч М.Нийн “...Би өөрийн найз Ч.Ттай хамтарч 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бургер Кинг түргэн хоолны газрын автомашины зогсоолд байрлуулсан 67-82 УБЧ улсын дугаартай Тоёота кролла загварын тээврийн хэрэгсэлд нэвтэрч зөөврийн компьютерыг нь хулгайлж авсан...” гэж, шүүгдэгч Ч.Тын “...Би өөрийн найз М.Нтой хамтарч 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бургер Кинг түргэн хоолны газрын автомашины зогсоолд байрлуулсан 67-82 УБЧ улсын дугаартай Тоёота кролла загварын тээврийн хэрэгсэлд нэвтэрч зөөврийн компьютерыг нь хулгайлж авсан...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг, тэдгээрээс хохирогч нарын эд хөрөнгийг хураан авсан тэмдэглэл, хэрэг болсон газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт болох бичлэгт 2 этгээд тээврийн хэрэгсэлд нэвтэрч эд зүйл авч байгаа тусгагдсан дүрс бичлэг болон бусад баримтуудаар шүүх шүүгдэгч Ч.Тийн гэмт үйлдэл нь хангалттай нотлогдсон гэж үзсэн болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар нотлогдож байх тул тэдгээрийн тухайн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар тооцсон болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “би гэмт хэрэгт оролцоогүй” гэж мэдүүлэх ба тэрээр өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг эх сурвалжгүй, нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.     

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч С.Тт 581.840 төгрөгийн, хохирогч Д.Хд 550.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт 2 ширхэг “Lenovo загварын нөүтбүүкийг буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 3-6/ тогтоогдож байх тул үлдэгдэл 231.840 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.Н, Ч.Т нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 115.920 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Тт 131.040 төгрөгийг, хохирогч Д.Хд 100.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч М.Н, Ч.Т нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.Н нь оршин суух тодорхой хаягтай, ганцаараа амьдардаг, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, урьд шүүхээр ял шийтгэгдэж байсан,

Шүүгдэгч Ч.Т нь оршин суух тодорхой хаягтай, ганцаараа амьдардаг, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, урьд шүүхээр ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, /хохирогч нарт учирсан хохирлын дийлэнх хэсэг төлөгдсөн байдал/ тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Н, Ч.Т нарт тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч М.Н, Ч.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгч нараас “...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын дийлэнх эд зүйлсийг буцаан өгсөн, тэдгээрийн өндөр насны байдал зэргийг харгалзан хорих ялын хэмжээг тогтоосон болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /өндөр настай байдал/ зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудал:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Н, Ч.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Н, Ч.Т нар тус бүрийг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Ч.Т нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Ч.Т нараас тус бүр 115.920 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Тт 131.040 төгрөгийг, хохирогч Д.Хд 100.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Н, Ч.Т нарт авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н, Ч.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ДУЛАМСҮРЭН