Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1132

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         12         01                                    2022/ШЦТ/1132

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: А.Ариунаа /Тээврийн прокурорын газраас/,

Хохирогч Д.Д,

Шүүгдэгч: М.Бд /өөрөө өөрийгөө өмгөөлж/ оролцсон эрүүгийн ... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

... оны 7 дугаар сарын 13-ны өдөр, .... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт

 

             Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

            Шүүгдэгч М.Бд нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 07 цаг 14 минутын орчим Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо “А” төвийн хойд уулзвар замд T маркийн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд саад аюул тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгийн аралд байрлалтай 4.2 а тэмдэгийг мөргөж уг тэмдэг нь явган зорчигч Д.Дын дээрээс унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр үед зогсоол дээр зогсоод байж байтал гэв гэнэтхэн машин орж ирээд цохих шиг болсон. Тэгээд юу болсныг нь мэдэхгүй, ухаан алдсан. Мөрөн дээр цохиод мөр мултраад газар унасан. Тэгээд хэсэг хугацааны дараа сэргэхэд мөр өвдөж байсан. Эмнэлэг рүү явсан. Одоогийн байдлаар биеийн байдал гайгүй байгаа. 5.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Үүнийг нэхэмжилж байна. Тархиндаа гэмтэл авсан болохоор би хохирол, төлбөртэй холбоотой сайн хэлж мэдэхгүй байна. Толгой өвддөг болж байгаа. Осол болсны дараа 1.000.000 төгрөгийг Бэс аваад эмчилгээнд зарцуулчихаад прокурорт 2.000.000 төгрөгийн баримтаа өгсөн байгаа. Хамгийн сүүлд шинээр илэрсэн гэмтэлтэй холбоотой Мөнхбат эмч дүгнэлтээ гаргасан. Зүүн мөр нь тэр чигтээ саажсан, хөдөлгөж чадахаа байсан. Монголд мөрний хагалгаа хийх цөөхөн эмч байдаг. Мөнхбат эмч дээр үзүүлж хувийн эмнэлэгт хэвтсэн. Тэр хагалгаанд орох шаардлагатай байгаа бөгөөд төлбөрийн хувьд 8.000.000-10.000.000 төгрөг гэж хэлсэн. Б нь 1.000.000 төгрөг төлсөн. Тэрнээс хойш 2.000.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Зүүн мөр болохоор зүрхэнд ойрхон учраас хагалгааг бас даах эсэх нь тодорхойгүй гэж тайлбарласан. Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргах хүсэлт гаргасан. 2.000.000 төгрөгийн эмчилгээний зардал болон хагалгааны мөнгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүгдэгч М.Бд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 08 дугаар сарын 16-ны өглөө ажлаа тараад явж байсан. Тэгээд Мах импекс автобусны буудалд нэг зөөгчөө буулгачихаад Б...ийн тойрог дээр нэг ажилтнаа буулагчихаад Б...ийн шунхлайгаас бензин аваад гэр лүү түгжрээд явах замдаа гэрлийн дохион дээр зогссон. Тухайн үед жаахан зүүрмэглээд сууж байсан. Тэгээд ийм юм болсон бөгөөд тухайн үед би өөрөө ганцаараа явж байсан. Шон мөргөөд тэгээд сэрсэн. Машинаасаа бууж ирээд цагдаа дуудсан...”гэв.

 

Эрүүгийн ..... дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 дүгээр хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Өвчний түүх /хх-ийн 20-2.... хуудас/,

 

Хохирогч Д.Дын эмчилгээний зардалд гарсан мөнгөний баримт /хх-ийн 31-40 дүгээр хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ Ө.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51, 54 дүгээр хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгч Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

Мөрдөгчийн №... дугаартай магадалгаа /хх-ийн 6.... хуудас/,

 

            Шүүгдэгч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 81-8.... хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Бд нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 07 цаг 14 минутын орчим Сүхбаатар дүүргийн .... хороо “А” төвийн хойд уулзвар замд Т... маркийн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд саад аюул тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгийн аралд байрлалтай 4.2 а тэмдэгийг мөргөж уг тэмдэг нь явган зорчигч Д.Дын дээрээс унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

Дуудлагын лавлагааны хуудас,

 

Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт,

 

Хохирогч Д.Дын “....Би тэр өдрийн өглөө 07 цагийн үед сонин зардаг 100 айлын хэвлэлийн хүрээлэнгээс сонин авах гээд явж байгаад гэрлэн дохионы гарцан дээр зам гарах гээд ногоон гэрлэн дохио хүлээгээд замын гарцны тэмдэглэгээ дээр зогсож байхад зүүн гар талаас ирж байсан машин чигээрээ явалгүй шууд над руу чиглээд давхиад ороод ирсэн. Тэр машин орж замын хажууд байсан анхааруулсан тэмдэгтэй шонг мөргөөд тэр тэмдэг нь миний зүүн мөр дээр ирж цохиод би тэмдэгний шонг тэвэрч аваад газарт унасан. Тэрнээс хойш мэдэх юм байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч М.Бын “...Ослын улмаас 4.2а заах тэмдэг 2 ширхэг эвдэрч гэмтсэн. 711.608 төгрөгийн хохирол учирсан. 2 ширхэг 4.2а тэмдгээ нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ Ө.Пийн “...Тухайн Т... маркийн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн. Хувь хүнээс 2022 оны 5 дугаар сард 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөгөөр худалдаж авсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Эийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжаас ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үзүүлж эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 512.000 төгрөгийн даатгалын зардал гарсан. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг М.Бдэс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь .... дугаартай дансаар төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг, 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №0000 дугаартай: 1. Д.Дын биед умдаг болон судал яс, зүүн тахилзуур яс, дотор хавчаар ясны далд хугарал, зүүн мөрний үений мултрал, зүүн тохой, 2 өвдөг, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

 

Мөрдөгчийн №1001 дугаартай “...1. Жолооч М.Бд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, болон 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа,  

           

            Шүүгдэгч М.Бд “...2022 оны 8 дугаар сарын 16-ны өглөө 05 цагийн үед Айлофт хаагаад 06 цагийн үед ажлаасаа тараад Т... маркийн 00000 улсын дугаартай автомашинаа өөрөө жолоодоод нэг зөөгчөө ханын материалд бас нэг хамгаалагчаа Б...эд буулгаж өгчихөөд Б...ийн “Тэс петролиум” бензин колонкоос бензин аваад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигтээ явж байгаад авто плазагийн уулзварт улаан гэрлэн дохио асахаар нь зогссон. Би нэгдүгээр эгнээнд эхний машин болж зогс шугамны ард зогссон байсан. Тухайн үед миний нойр хүрж зүүрмэглээд нэг мэдсэн шон мөргөсөн. Би тоормоз гишгээд машинаа зогсоогоод машинаасаа буусан. Би сандраад D арааны байрлалд байсан машин өөрөө цаашаа өнхрөөд явахаар нь араас нь гүйж очиж тоормоз гишгэж зогсоогоод машинаа унтраачихаад харсан миний машины ард нэг эрэгтэй хүн ёолоод хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, шүүгдэгч М.Бд нь Т...” маркийн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Д.Дыг мөргөсөн болохыг хохирогч болон шүүгдэгчээс тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа болон бусад баримтуудаар, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоосон байна.

 

Шүүгдэгч М.Бд нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, болон жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэм хэмжээг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг гэмтээсэн үйлдэл нь нотлогджээ.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Шүүгдэгчээс гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Ийнхүү прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байх тул шүүх шүүгдэгч М.Б...ийг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй..” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Д.Доос “...2.000.000 төгрөгийн эмчилгээний зардал болон цаашид гарах хагалгаа, эмчилгээний мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлснээс нотлох баримтын шаардлага хангасан 3.001.364 төгрөгийн баримт /хх-ийн 32-40/ авагдсан ба шүүгдэгч М.Бдэс 1.075.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь талуудын мэдүүлгээр тогтоогдсон тул тухайн мөнгөн дүнг хасч түүнээс 1.926.364 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Дод олгохоор шийдвэрлэв. 

 

Түүнчлэн шүүх хохирогч Д.Дын цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирол нэхэмжлэх талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурдлаа.

 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн улмаас хохирогч Д.Дод учирсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 512.000 төгрөгийг шүүгдэгч М.Бдэс гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Э.../.../-д олгохоор шийдвэрлэв.  

 

Иргэний нэхэмжлэгч У...р ОНӨААТҮГ-аас 2022 оны 9 сарын 14-ний өдрийн №.. дугаартай албан бичгээр “...Авто плаза худалдааны төвийн баруун хойд уулзварт байрлах 2 ширхэг 4.2А тэмдгийг 00000 улсын дугаартай “Т... маркийн автомашины жолооч М.ын Б нь мөргөж хохирол учруулсан зам тээврийн осол гарсан бөгөөд уг гарсан хохирлыг 2022 оны .... сарын 14-ний өдөр нөхөн барагдуулсан тул тус газраас нэхэмжлэх зүйлгүй болно...” гэсэн хүсэлт, иргэний нэхэмжлэгч Ө.П..оос “...Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 51/ тус тус илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг тэдгээрт төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.    

 

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч М.Б...ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч М.Бдд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.Бд нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Айлофт” бааранд хамгаалагч ажилтай, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгүүлж байсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Б...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Улсын яллагчаас “....шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгчээс “...тусгайлан гаргах саналгүй...” гэсэн болохыг тэмдэглэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Бд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч М.Бдэс замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал зэрэг нь нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон      

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б...ийг 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бдд оногдуулсан 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Бд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогч Д.Дод 1.075.000 төгрөгийг гэм хорын хохиролд төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Бдэс 1.926.364 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Дод олгосугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч М.Бдэс 512.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Э.../.../-д олгосугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчоос хагалгаа, эмчилгээтэй холбоотой зардлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг иргэний нэхэмжлэгч Д.Доос шүүгдэгч М.Бдд холбогдуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой гарсан болон цаашид гарах гэм хорын хохирлын талаар хохирогч Д.Доос шүүгдэгч М.Бдд холбогдуулан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11..... зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бдд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДУЛАМСҮРЭН