Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 01095

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.Б/РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монгол Улсын Э-нд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 4 181 436 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн О.Б миний бие 2007 оноос Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2013 онд Эанд салбарын тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж, 2014 онд Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, Төрийн жинхэнэ албан хаагч юм.

Гэвч Эны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар намайг Төрийн сангийн Дотоод хяналт хариуцсан мэргэжилтний үүрэгт албан тушаалаас бууруулж тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд томилсон бөгөөд мөн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/200 дугаар тушаалаар Тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас хууль бусаар халсан.

Миний бие дээрх тушаалуудыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0569 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2018/0595 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний “Хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 21 дүгээр захирамжаар миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эны Төрийн сангийн Дотоод хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

Мөн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр миний сарын үндсэн цалинг 663.720 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 33.186 төгрөгөөр тус тус тооцож, сарын нийт цалинг 696.906 төгрөг болохыг тогтоож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цалинг нийт 3.979.108 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, нэхэмжпэгч надад нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг Эны Төрийн нарийн бичгийн дарга сайн дураар биелүүлэхгүй байсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/Ш32019/1119 дүгээр захирамж, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0076 дугаар гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан.

Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/1306 тоот албан бичгээр Эны Төрийн нарийн бичгийн даргад шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн.

Мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа боловч Эны Төрийн нарийн бичгийн дарга өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй Төрийн жинхэнэ албан хаагч, иргэн намайг хохироосоор байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ... олговрыг олгоно" гэж заасан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 6 сарын хугацааны цалин 4.181.436 /сарын цалин 696.906 х 6 cap/ төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч О.Бын өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1-рт: Хариуцагч талаас нэхэмжлэгчтэй уулзаж зөвшилцсөн гэж тайлбарлаж байгаа боловч ямар нэгэн байдлаар зөвшилцсөн зүйл байхгүй. Хэрэв зөвшилцсөн зүйл байсан бол өнөөдрийн байдлаар шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр тохиролцох боломж байсан байх. 2-рт: Тухайн оронд нь томилогдон ажиллаж байсан хүнийг хэрхэн шийдвэрлэсэн гэдэг талаар ярьдаг. Гэвч Захиргааны хэргийн шүүхэд энэ тухай тодорхой дурдагдсан. Оронд нь түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллаж байгаа учраас түүний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэж үзэхгүй байна. Ийм учраас нэхэмжлэгч О.Бын эрхийн сэргээж байгаа гэдэг үүднээс анхан шатны шүүх шийдвэрлэхдээ дүгнэсэн байгаа. 3-рт: Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч ажилгүй байсан. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа нөхцөл байдлыг шүүгч харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

Хариуцагч Эны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг, Д.Мөнхцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Быг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0569 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2018/0595 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дугаартай захирамжаар Эны Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, ажилгүй байсан хугацааны цалин 3 979 108 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

2018 онд Эны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Ганцэцэг, Э.Содномжамц нар ажиллаж байсан бөгөөд Б.Бямбадорж нь Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолоор Эны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.

Томилогдсон эхний сардаа өөрийн үндсэн ажилтайгаа танилцах, 2019 оны яамны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, батлах зэрэг цаашдын чиг хандлагаа тодорхойлох ажилд анхаарлаа хандуулан ажилласан.

Улмаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр О.Бтай уулзаж, түүнтэй зөвшилцөх, санал бодлыг нь сонсох, түүний ажиллаж байсан албан тушаалд томилогдон одоо ажиллаж байгаа албан тушаалтныг мөн ажлын байраар хангах хуулийн шаардлага байгаа талаар ярилцаж, албан ёсны хариуг хүргүүлнэ гэдгээ илэрхийлсэн.

Яамны зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажлыг эхлэхдээ албан тушаалд эгүүлэн томилогдох албан тушаалтан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтны хэн хэний эрх ашгийг хохироохгүй, дахин шүүхийн маргаан үүсгэхгүй байхад анхааран ажиллаж байна.

Ингээд түүний албан тушаалд одоо ажиллаж байгаа Э.Мөнгөнчимэгийг яамны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилохоор Авлигатай тэмцэх газарт Урьдчилан мэдүүлгийг хянуулахаар хүргүүлээд байгаа бөгөөд тус газраас хариу ирсний дараа О.Быг томилох асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Б хариуцагч Монгол Улсын Эанд холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 4 181 436/дөрвөн сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Э нь О.Быг томилох асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 569 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 595 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг Эны Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосон боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн аваагүй болох нь зохигчийн тайлбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 569 дугаар шийдвэрийн болон Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 595 дугаар магадлалын хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1119 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн болон 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 569 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 595 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болох нь 569 дугаар шийдвэрийн болон 595 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 4 181 436/дөрвөн сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн ... энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 696 906/зургаан зуун ерэн зургаан мянга есөн зуун зургаа/ төгрөг, нэг өдрийн цалин хөлс 31 677/гучин нэгэн мянга зургаан зуун далан долоо/ төгрөг болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 569 дугаар шийдвэрийн болон Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 595 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажлын 19/арван ес/ хоног, 5/тав/ сарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 4 086 393/19х31677=601863, 5x696906=3484530, 601863+3484530=4086393/ /дөрвөн сая наян зургаан мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 95 043/4181436-4086393=95043/ /ерэн таван мянга дөчин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэнд даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

          Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Энаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 4 086 393/дөрвөн сая наян зургаан мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгож, хариуцагч Монгол Улсын Эанд олговорт ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгаж, үлдсэн 95 043/ерэн таван мянга дөчин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Энаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 4 086 393/дөрвөн сая наян зургаан мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгож, хариуцагч Монгол Улсын Эанд олговорт ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгаж, үлдсэн 95 043/ерэн таван мянга дөчин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.3-т зааснаар нэхэмжлэгч О.Бын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч О.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 81 900 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгож, хариуцагч Монгол Улсын Энаас улсын тэмдэгтийн хураамжид 80 332 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ