Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1145

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         12        07                                   2022/ШЦТ/1145

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Б.Соёлмаа,

Шүүгдэгч: Д.О, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нар оролцсон эрүүгийн 00000 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, .... оны 8 дугаар сарын 19-ний өдөр ... хотод төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, .... менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь үргэлжилсэн үйлдлээр ..., ... дүүргийн нутаг дэвсгэрт 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Б.С, Б.Х, Б.Ю нарыг бусдад биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Эрүүгийн .... дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Хы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 94-96 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Юын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

 

            Х.. банкнаас 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэдийн дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 24-47 дугаар хуудас/,

 

            Д.Оийн Х.. банкны 000 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 74-89 дүгээр хуудас/,

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын ... дугаартай дүгнэлт /хх-ийн 112-113 дугаар хуудас/,

 

            Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 141-149 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 127-129 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Д.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 157 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 158 дугаар хуудас/, Үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 155 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 156 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 160 дугаар хуудас/, гэрч Н.Дгийн мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь үргэлжилсэн үйлдлээр .... дүүргийн нутаг дэвсгэрт 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Б.С, Б.Х, Б.Ю нарыг бусдад биеэ үнэлэхэд зуучилсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Гэрч Б.Хы “...2022 оны 02 дугаар сарын үед З...гийн нэг караокед О... эгчтэй танилцсан. 2022 оны 3 дугаар сард  О... эгч Б эгчээс миний утасны дугаарыг авсан гээд миний 9... дугаар руу өөрийнхөө 9.. дугаараас над руу вайбераар чат бичиж ажлын санал тавиад би 4-5 удаа ажилд явсан. 2022 оны 3 дугаар сарын эхэнд О... эгч өөрийнхөө 9.. дугаараас над руу вайбераар хандаж “нэг ажил байна. Гэрт нь уулзана” гээд тэр эрэгтэйн утасны дугаарыг надад өгсөн. Би О... эгчийн хэлсний дагуу Б...ийн тойргийн урд Н...ы зүүн талын нэрийг нь санахгүй хотхонд очиход 25-30 орчим насны нэг эрэгтэй байсан. Би тэр хүнтэй бэлгийн харилцаанд орж бэлэн 500.000 /таван зуун мянга/ төгрөг авч О... эгчийн Х...ны 5... дугаартай дансанд 100.000 / нэг зуун мянга/ төгрөгийг /baraa bayrlalaa sor/ гэх утгатай шилжүүлсэн. Үүний дараа мөн 3-4 удаа К.. зочид буудалд ажил байна гэж О... эгч ажлын санал тавьж би тэнд очиж хүмүүстэй уулзаад бэлгийн харилцаанд орж 500.000 /таван зуун мянга/ төгрөг авдаг байсан. Уг мөнгөнөөс О... эгч надад ажил олж өгсөн гэж 100.000 төгрөг авдаг байсан... Би О... эгчийн зуучилснаар 2022 оны 02 дугаар сараас 05 дугаар хүртэлх хугацаанд 4-5 удаа ажилд явдаг байсан. Ажилд явж олсон мөнгөнөөс би О... эгчид 100.000 төгрөг өгдөг байсан. Хамгийн сүүлд 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр О... эгч миний вайбераар “Сайн уу завтай юу Япон хүн байна 30.000 еэн өгнө” гэсний дагуу би шөнийн 01 цагийн орчимд холбогдож очиход Ш. буудалд 30 орчим насны Япон залуу байсан. Тэгээд би тухайн залуутай бэлгийн харилцаанд орж 3000 еэн буюу Монгол мөнгөөр 700.000 орчим мянган төгрөг бэлнээр аваад маргааш нь Монгол мөнгөөр солиулаад О... эгчийн хэлсний дагуу өөрийнх нь биш С... гэдэг хүний 5... гэсэн дансанд 200.000 төгрөг шилжүүлж би өөрөө 500.000 төгрөгөө авсан... О... эгчтэй танилцсанаас хойш түүний зуучилж өгсөн нийт 6 ажилд яваад түүнд ажил олж өгсөн гээд нийтдээ 400.000 төгрөгийг би өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Сийн “...2021 оны 12 дугаар сард шинэ жилийн үеэр манай найз М... нь “гэртээ зүгээр байж байхаар Э..гийн вип саун оръё гоё хүмүүстэй танилцана” гээд намайг дагуулаад очиход О... эгч хүмүүстэй сууж байсан тэгээд анх танилцаж байсан. О... эгч бид 2 Хан-Уул дүүргийн ... р хороонд гэр ойрхон амьдардаг. Уулзсанаас хойш О... эгч өөрийн 9.. дугаараар над руу үе үе залгаад “завтай байна уу, хамт гадаа суух уу, И.. гэх мэт том том газруудыг хэлээд манай найзууд байгаа” гэж ярьдаг байсан. Тухайн үед О... эгч өөрийгөө залуу байхдаа гоё хүүхэн байсан олон том том хүмүүс таньдаг тэр хүмүүс нь хөөрхөн охидууд асуугаад байдаг хамт сууж ууж идэх гэх мэт ярьдаг байсан. Тэгээд О... эгчийн санал болгосны дагуу тэр найз гэх хүмүүстэй нь очиж уулздаг байсан. Намайг очиход О... эгч өөрөө бас сууж байдаг байсан . О... эгч 2022 оны 02 дугаар сард над руу өөрийнхөө 9.. дугаараас залгаж “Завтай байна уу юу хийж байна дээрийнх шиг хүмүүстэй уулзах уу” гэж санал тавьсан... Би 2022 оны 02 дугаар сард ажилгүй гэртээ байж байсан. Тэгтэл 10 дугаар хороололд А... зочид буудалд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд очиход О... эгч өөрөө байсан мөн 3-4 эрэгтэй хүмүүс архи уугаад сууж байсан. Тэгтэл нас ахимаг хөгшин эрэгтэй хүнтэй унтчих 500.000 төгрөг өгнө гэхээр нь би тэр хөгшин хүнийг нь хараад уурлаад тэндээс нь явчихсан... 2022 оны 3 дугаар сард мөн адил О... эгч намайг утсаар дуудаж Хан-Уул дүүргийн ...-ийн тэнд зочид буудалд дуудахаар нь намайг О... эгч 2-3 эрэгтэйтэй хамт сууж байсан тэгээд намайг 1 эрэгтэйтэй нь тусдаа өрөө авхуулж бэлгийн харилцаанд орчихоо чамд 500.000 төгрөг өгнө гэхээр нь би надад мөнгө хэрэгтэй байсан болохоор тэр хамт байсан 30 гаран насны эрэгтэйтэй тусдаа өрөө авч бэлгийн харилцаанд орсны дараа тэр эрэгтэй нь надад дансаар 500.000 төгрөг өгсөн. Үүнээс би 100.000 төгрөгийг нь О... эгчид хүнтэй уулзуулсан гэж өгч байсан... 2022 оны 5 дугаар сарын эхээр О... эгч утсаар залгаж мөн адил “Завтай байна уу юу хийж байна” гэж асуугаад Х.. дүүргийн ..-ийн үйлчилгээний төвийн тэнд Зочид буудалд 1 эрэгтэй хүн байгаа уулзчихаа 500.000 төгрөг өгнө гэж хэлэхээр нь би тэр газарт нь очиход 30 орчим насны эрэгтэй Э... гэх нэртэй залуу байсан. Тэгээд би Э...тэй тэр буудалд нь бэлгийн харилцаанд орж миний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Би О... эгчид зуучилсны төлбөр гэж 100.000 төгрөгийг шилжүүлж байсан. О... эгч 2021 оны 12 дугаар сард 9.. дугаараар вайбер нээгээд намайг бас нээчих гээд би нээж байсан. Тэгээд эгч нь чиний данс руу мөнгө хийгээд байя чи бөөгнүүлж байгаад эгчдээ бэлнээр өгчхөж байгаарай гэж хэлж байсан. Тэгээд 100.000 төгрөг, 300.000 төгрөг, 500.000 төгрөгийн орлого миний данс руу хийгээд надаас дараа нь бэлнээр авдаг байсан. Надад хаяа 50.000-100.000 төгрөгийг дансаа ашиглуулсны шагнал гэж өгдөг байсан. О... эгч миний данс руу мөнгө хийгээд байгаа нь өөрийнх дор ажилладаг охидын хувь мөнгийг миний дансаар авч буцаагаад бэлнээр эсвэл өөр хүний данс руу авч байна даа гэдгийг мэддэг байсан ...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Юын “...2020 онд О... эгч над руу хамгийн анх утсаар холбогдож ажилд явуулж эхэлсэн. Би О... эгчтэй уг хугацаанд 3-4 удаа өөрийн биеэр уулзаж ярилцаж байсан. Үүнээс хойш О... эгч бид хоёр ажлын шаардлагаар холбогдох болсон. Түүнээс өөрөөр дотно, ойр харилцаа байхгүй... О... эгч хамгийн анх миний дугаар руу залгаад утасны дугаар болон очих газрын байршил өгөөд очоод бусадтай бэлгийн харилцаанд ороод 500.000 төгрөг болон түүнээс дээш төлбөрийг би үйлчлүүлэгч нараасаа аваад зуучилж өгсөн гээд О... эгч надаас үйлчлүүлэгч нараас олсон мөнгөний 20 хувийг өөрөө авдаг байсан... Би О... эгчтэй түүний 9.. дугаарын утсаар холбогдож ажилд явдаг байсан. Би О... эгчтэй 2020 оноос 2022 оны 6 дугаар сар хүртэл ойролцоогоор 10 орчим удаа түүний зуучилснаар бусадтай бэлгийн харилцаанд орж 8.000.000-9.000.000 төгрөгийн ашиг олж түүнээсээ 2.000.000 орчим төгрөгийг О... эгчид зуучилсны төлбөр гэж өгсөн... Хамгийн сүүлд 2022 оны 5 дугаар сард О... эгч над руу вайбераар хандаж орж ирээд Новотел зочид буудалд очиход 30 орчим насны залуу байсан ба би бэлгийн харилцаанд орж 500.000 төгрөг бэлнээр авч О... эгчид 100.000 төгрөгийг түүний хэлсэн данс руу шилжүүлж байсан ....” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “...Яллагдагчаар татсан тогтоолын хүлээн зөвшөөрч байна. 2020 онд Ю... гэх эмэгтэйтэй анх караокед танилцаад утасны дугаараа солилцоод явж байсан. Тэгээд 2021 оноос эхлэн Ю... бид хоёр харилцан бие биеэ ажилд зуучилж хүн олж өгдөг байсан. Тэгээд бид хоёр нэг нэгнийхээ ажилд 1 удаа явахдаа 300.000 төгрөгөөс 500.000 төгрөгийн хооронд явдаг байсан. Би Ю...ыг бусдад 4-5 удаа зуучилж бусадтай уулзуулж бэлгийн харилцаанд оруулж 400.000 төгрөгийн ажил хийвэл түүнээс нь 50.000 төгрөг харин 500.000 төгрөгийн ажилд зуучилбал би 100.000 төгрөгийн ашгийг Ю...аас авч байсан... Харин Х... гэх охинтой 2021 онд Х... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах С... саунд анх танилцаад бид нар ууж идээд утасны дугаараа солилцож байсан. Үүнээс хойш нэг сарын орчмын дараа би Ю...тай утсаар ярихад Х... түүнтэй цуг явж байсан тэгээд надаас ажил асуугаад байсан болохоор би нэг хүний утасны дугаар өгөөд уулзах уу гэхэд тэгье гээд Ю..., Х... хоёр уулзсан байсан. Үүний дараа би тэр хоёрт ажилд зуучилсны хувь гэж би тэр хоёроос тус бүрээс нь 100.000 төгрөг нийт 200.000 төгрөгийг өөрийн Х...ны 5... дугаарын өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй дансаар авч байсан. Би Х...ыг 2021 оноос хойш 4-5 удаагийн ажилд зуучилж явуулж байсан. Би С..ийг 1-2 удаа бусдад зуучилж бэлгийн харилцаанд оруулж түүнээс нь би  100.000 төгрөг авдаг байсан. Хамгийн сүүлд 2022 оны 8 дугаар сард би С... рүү залгаад ажил байна очоод уулзчих гэж хэлээд хүний утасны дугаар өгсөн. С... тэгээд тэр хүнтэйгээ уулзчихаад надад 100.000 төгрөг шилжүүлсэн....” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ю нь Б.С, Б.Ю, Б.Х нарыг тус тус бусдад биеэ үнэлэхэд зуучилсан болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.О нь дээрх байдлаар бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан болох нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

“Биеэ үнэлэх” гэдэг нь сэтгэл болон дур хүсэл, сонирхолд үндэслэгдээгүй, бусадтай хариу төлбөр авахаар тохиролцож өөр өөр хүнтэй бэлгийн харьцаанд удаа дарааллан орохыг ойлгоно.

 

Эрүүгийн хуульд заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан байдлыг илэрхийлдэг ба “биеэ үнэлэхэд зуучилсан” гэдэгт биеэ үнэлэгчийг бусдад олж өгч хооронд нь холбоо тогтоох боломж нөхцлийг бүрдүүлэхийг илэрхийлнэ.   

 

Шүүгдэгч Д.Оийн үйлдэл нь бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ. 

 

Иймд шүүгдэгч Д.Оийг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нь  өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн санал гаргаж, шүүгдэгч  Д.О болон түүний өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй...” болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч Д.Оийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байдал тогтоогдоогүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Д.Оийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.О нь дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Д.От ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, мөн тодорхой газар зорчихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар санал гаргасныг шүүгдэгч Д.О танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  түүний хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан журмыг хэрэглэж улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй.

 

Тодруулбал шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн гэмт үйлдэл болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд прокурорын саналын хүрээнд Д.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгч Д.От хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.От тодорхой ажил, үүрэг гүйцэтгэхтэй холбоотойгоор түүнийг садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хүрээнд зохих ажиллагаа хийх нь зүйтэй болохыг дурдлаа. 

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Ог бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Д.От ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хууль зүйл хэсгийн 2.3-т зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

            4.  Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН