Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 01212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Н” ХХК/РД: /-д холбогдох,

 

58 758 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үйлсдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Таванбогд менежмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үйлсдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Т” ХХК нь “Н” ХХК-тай 2017 оноос хамтарч ажиллан тус компанийн захиалгаар хэвлэлийн ажил гүйцэтгэж ирсэн бөгөөд дор дурдсан 2 төрлийн гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангийг нэхэмжилж байгаа болно.

1. 2017 оны хэвлэлийн ажлын төлбөр/2018 оны 03 сарын 21 өдрийн Төлбөр барагдуулах гэрээний төлбөр /

Манай компани нь “Н” ХХК-д 2017 оны 10-р сараас 2018 оны 3-р сарыг дуустал нийт 29 396 700 төгрөгийн ажлыг гүйцэтгэж өгсөн. Тодруулбал 2017 оны 10 сарын 01 өдрөөс 2017 оны 12 сарын 31 өдрийг хүртэл гүйцэтгэсэн ажлын төлбөр 25 050 000 төгрөг байгаа тухай талууд 2018 оны 01 сарын 26 өдөр тооцоо нийлсэн. Мөн 2018 оны 01 сарын 22 өдөр “Т” ХХК нь “Н" ХХК-д 4 368 000 төгрөгийн, 2018 оны 03 сарын 06 өдөр 1 092 000 төгрөгийн, 2018 оны 03 сарын 07 өдөр 955 000 төгрөгийн, 2018 оны 03 сарын 10 өдөр 3 931 200 төгрөгийн ажил гүйцэтгэж өгсөн.

Ингээд 2018 оны 03 сарын 01 байдлаар 35 396 200 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэхүү үлдэгдлээс “Н” ХХК нь 2018 оны 01 сарын 31 өдөр 4 000 000 төгрөг, 2018 оны 03 сарын 06 ны өдөр 2 000 000 төгрөгийн төлөлт хийж, 2018 оны 03 сарын 10-ны байдлаар 29 396 700 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

“Т” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын нийт үнийн болох 29 939 700 төгрөгийн задаргааг доорх хүснэгтэд харуулав.

Авлага үүссэн өдөр

Авлагын дүн

Төлөлт

хийгдсэн

хугацаа

Төлөлт

хийгдсэн

дүн

Үлдэгдэл

Нотлох баримт

2017/10/01-

2017/12/31

25 050 000

 

 

25 050 000

2018/01/26-ны Тооцоо нийлсэн акт

2018/01/22

4 368 000

2018/01/31

4 000 000

25 418 000

Үүссэн авлагын хувьд зарлагын баримтууд, Төлөгдсөн төлбөрийн хувьд банкны хуулгууд

2018 01/22

1 092 000

2018/01/31

2 000 000

24 510 000

2018 03/07

955 500

 

 

25 465 000

2018/03/10

3 931 200

 

 

29 396 200

Нийт авлага 35 396 700

Нийт төлөлт 6 000 000

Нийт үлдэгдэл 29 396 700

             

Гэвч “Н” ХХК нь үлдэгдэл төлбөр болох 29 396 700 төгрөгийг төлж барагдуулаагүй тул талуудын хооронд 2018 оны 03 сарын 21-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан. Тус Төлбөр барагдуулах гэрээний дагуу нийт 29 396 700 төгрөгийг 2018 оны 03 сарын 30 өдрөөс эхлэн 2018 оны 12 сарын 30 өдрийг хүртэл 10 сарын хугацаанд cap бүр 2 939 700 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Ингээд Төлбөр барагдуулах гэрээний дагуу cap бүр төлөлт хийгдэх ёстой байсан ч 2018 оны 04 сард 10 300 000 төгрөг, 2018 оны 05 сард 6 200.000 төгрөг  2018 оны 6 сард 2 000 000 төгрөг буюу нийт 18 500 000 төгрөгийг төлсөн бөгөөд 10 896 700 төгрөгийг үлдэгдэлтэй байсан. Төлбөр барагдуулах гэрээний төлбөр төлөлтийн дэлгэрэнгүй задаргааг хүснэгтэд дэлгэрэнгүй харуулав.

 

 

Төлбөр төлөх ёстой хугацаа

Төлбөр төлөх хэмжээ

Төлбөр төлсөн огноо

Төлбөр төлсөн дүн

Төлбөр төлөлтийг хуваарийн дагуу тооцсон байдал

Төлөгдөөгүй

төлбөр

1

2018/03/30

2,939,670

 

 

2,939,670

 

2

2018/04/30

2,939,670

2018/04/12-

2018/04/23

10,300,000

2,939,670

 

3

2018/05/30

2,939,670

2018/05/08- 2018/05/23

6,200,000

2,939,670

 

4

2018/06/30

2,939,670

2018/06/15-

2018/06/20

2,000,000

2,939,670

 

5

2018/07/30

2,939,670

 

 

2,939,670

 

6

2018/08/30

2,939,670

 

 

2,939,670

 

7

2018/09/30

2,939,670

 

 

861,980

 

Нийт тлбөр

29,396,700

 

18,500,000

18,500,000

10,896,700

Үлдэгдэл төлбөр

 

 

10,896,700

2. 2018 оны 03 сарын 21 -ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр

Мөн талуудын хооронд 2018 оны 03 сарын 21-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу “Т” ХХК нь “Н” ХХК-ийн өгсөн захиалгын сэтгүүлийг хэвлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Тодруулбал 2018 оны 03 сарын 12-ноос 2018 оны 06 сарын 20-ныг хүртэл дор дурдсан нийт 26 453 300 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн боловч төлбөр төлөлт огт хийгдээгүй.

 

Авлага үүссэн өдөр

Авлагын дүн

Нотлох баримт

1.

2018/03/12

573,300

Зарлагын баримтууд

2.

2018/04/17

1,679,000

3.

2018/04/17

709,800

4.

2018/04/18

5,621,000

5.

2018/04/18

4,750,200

 

6.

2018/05/12

4,504,500

7.

2018/05/12

955,500

8.

2018/05/22

2,200,000

9.

2018/06/18

955,500

10.

2018/06/18

4,313,400

11.

2018/06/20

191,100

 

 

26,453300

 

Дээр дурдсан 2 гэрээний дагуу “Н” ХХК-ийн үлдэгдэл төлбөрийг 2018 оны 06 сарын 30-ны өдрийн байдлаар талууд тооцоо нийлэхэд 37 350 000 төгрөг байсан.

Ингээд талууд тооцоо нийлсэн өдрөөс хойш дараах хүснэгтэд заасны дагуу 2018 оны 03 сарын 21 өдрийн Төлбөр гүйцэтгэх гэрээний төлөгдөөгүй төлбөр болох 10 896 700 төгрөгөөс 3 638 000 төгрөг төлөгдөж Төлбөр гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 7 258 700 төгрөг болсон.

 

Төлбөр гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа

Үлдэгдэл төлбөр

Төлбөр

төлсөн

огноо

Төлбөр төлсөн дүн

Төлбөр төлөлтийг хуваарийн дагуу тооцсон байдал

Төлөгдөөгүй

төлбөр

 

 

10,896,700

 

 

 

 

7

2018/09/30

2,077,690

2018/07/18

1,638,000

2,077,690

439,690

8

2018/10/30

2,939,670

2018/07/19

2,000,000

2,939,670

939,670

9

2018/11/30

2,939,670

 

 

 

2,939,670

10

2018/12/30

2,939,670

 

 

 

2,939,670

Нийт төлбөр

10,896,700

 

3,638,000

22,138,000

 

Үлдэгдэл төлбөр

 

 

7,258,700

Мөн тооцоо нийлсэн өдрөөс хойш буюу 2018 оны 07 сард манай компани нь “Н” ХХК-д 2018 оны 03 сарын 21-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу дор дурдсан хүснэгтэд заасан 5 460 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн.

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу авлага үүссэн өдөр

Авлагын дүн

1

2018/07/20

3 931 200

2

2018/07/20

1 528 800

 

 

5 460 000

Дээр дурдсаны дагуу 2018 оны 03 сарын 31 өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний төлөгдөөгүй төлбөр 31 913 300 төгрөг /26 453 300 төгрөг. 2018 оны 07 сарын 20-ны өдрийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 5 460 000 төгрөг/ 2018 оны 03 сарын 21-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр болох 7 258 700 төгрөг, нийт 39 172 000 төгрөгийн үндсэн төлбөр төлөгдөөгүй байна.

3. 2018 оны 03 сарын 21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр, 2018 оны 03 сарын 21-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний төлбөрийн хугацаа хоцорсон алданги

Дээр дурдсан 2 төрлийн гэрээний үндсэн төлбөрийг хариуцагч “Н” ХХК нь хугацаандаа төлөөгүйн улмаас алданги цугларсан бөгөөд 2 төрлийн гэрээний алдангийг тус бүр дэлгэрэнгүй харуулав.

3.1 Төлбөр барагдуулах гэрээний төлбөрийн хугацаа хоцорсон алдангийн тооцоолол

Талуудын хооронд 2018 оны 03 сарын 21 ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээний 3.1-т “Төлбөр төлөгч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй” гэж заасан байна. Хариуцагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй төлбөрөөс нэхэмжлэл гаргах өдөр буюу 2019 оны 03 сарын 12-ны өдрийг хүртэл алданги тооцоход нийт 3 644 270.70 төгрөгийн алданги цугларсан байна. Энэхүү алданги нь Төлбөр барагдуулах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 7 258 00 төгрөгийн 50 хувиас хэтэрч байгаа тул алдангийг Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу Анзын нийт дүн гүйцэтгээгуй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангийг 50 хувиар тооцож 3 629 350 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.

Хүснэгтэд Төлбөр барагдуулах гэрээний алдангийг дэлгэрэнгүй харуулав.

Хуваарьт

өдөр

Төлөгдөх үнийн дүн

Төлөгдсөн огноо

Төлөгдсөн

дүн

Үлдэгдэл

дүн

Алданги

тооцсон

огноо

Хэтэрсэн

хоног

Алдангийн

хувь

 

3/31/2018

2,939,670

4/13/2018

 

2,939,670

4/13/2018

13.00

0.50%

191,078.55

4/30/2018

2,939,670

4/13/2018

1,250,330.00

 

 

 

 

 

5/31/2018

2,939,670

4/20/2018

5,000,000.00

 

 

 

 

 

6/30/2018

2,939,670

4/23/2018

1,110,000.00

 

 

 

 

 

7/31/2018

2,939,670

5/8/2018

4,000,000.00

 

 

 

 

 

8/31/2018

2,939,670

5/23/2018

2,200,000.00

 

 

 

 

 

9/30/2018

2,939,670

6/15/2018

2,000,000.00

 

 

 

 

 

10/31/2018

2,939,670

7/18/2018

1,638,000.00

1,379360

3/12/2019

132.00

0.50%

910,377.60

11/30/2018

2,939,670

7/19/2018

2,000,000.00

2,939,670

3/12/2019

102.00

0.50%

1,499231.70

12/31/2018

2,939,670

 

 

2,939,670

3/12/2019

71.00

0.50%

1,043382.85

Нийт цугларсан алдангийн дүн

3 644 270.70

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцсон алдангийн дүн

3 629 350

3.2 Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги Мөн талуудын хооронд 2019 оны 03 сарын 12 ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 3.3.1-т “Захиалагч нь захиалгат ажлын хөлсийг захиалга өгөхдөө 30% хүлээн авснаас хойш тухайн сард багтаан 70 хувь төлж барагдуулна” гэж заасан. Гэвч захиалагч нь тус ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлын төлбөрийг өдийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний 1.2-1 “Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг ажил гүйцэтгэгчид төлнө” гэж заасан байна. Тиймээс гэрээнд заасны дагуу төлбөр төлөгдөх байсан хугацаанаас нэхэмжлэл гаргах өдөр буюу 2019 оны 03 сарын 12 ны өдрийг хүртэл алдангийг тооцоход 45,770,798 төгрөгийн алданги цугларсан байна. Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу Алдангийн нийт дүн нь Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 31,913,300 төгрөгийн 50 хувиас хэтэрч байгаа тул алдангийг 50 хувиар тооцож 15,956,650 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Алдангийн тооцооллын дэлгэрэнгүйг доорх хүснэгтэд харуулав.

Ажил

гүйцэтгэсэн

огноо

Хуваарьт

өдөр

Төлөгдөх үнийн дүн

Алданги

тооцсон

огноо

Хэтэрсэн

хоног

Алдангийн

хувь

Алдангийн

дүн

3/13/2018

3/31/2018

573,300.00

3/12/2019

346.00

0.50%

991,809.00

4/17/2018

4/30/2018

1,679,000.00

3/12/2019

316.00

0.50%

2,652,820.00

4/17/2018

4/30/2018

709,800.00

3/12/2019

316.00

0.50%

1,121,484.00

4/18/2018

4/30/2018

5,621,000.00

3/12/2019

316.00

0.50%

8,881,180.00

4/18/2018

4/30/2018

4,750,200.00

3/12/2019

316.00

0.50%

7,505,316.00

5/12/2018

5/31/2018

4,504,500.00

3/12/2019

285.00

0.50%

6,418,912.50

5/12/2018

5/31/2018

955,500.00

3/12/2019

285.00

0.50%

1,361,587.50

5/22/2018

5/31/2018

2,200,000.00

3/12/2019

285.00

0.50%

3,135,000.00

6/18/2018

6/18/2018

955,500.00

3/12/2019

267.00

0.50%

1,275,592.50

6/18/2018

6/18/2018

4,313,400.00

3/12/2019

267.00

0.50%

5,758,389.00

6/20/2018

6/20/2018

191,100.00

3/12/2019

265.00

0.50%

253,207.50

7/20/2018

7/20/2018

3,931,200.00

3/12/2019

235.00

0.50%

4,619,160.00

7/20/2018

7/20/2018

1,528,800.00

3/12/2019

235.00

0.50%

1,796,340.00

Нийт цугларсан алданги

45,770,798.00

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцсон алданги

15,956,650

 

Ажил гүйцэтгэх гэрээ болон Төлбөр барагдүулах гэрээний алданги нь нийт 19 586 000 төгрөг болсон байна.

Иймд Иргэний хуулийн 343.1-т заасны дагуу “Т” ХХК нь хариуцагч “Н” ХХК-иас Ажил гүйцэтгэх гэрээ, Төлбөр барагдуулах гэрээний үндсэн төлбөрт 39 172 000 төгрөг, тус гэрээнүүдийн алдангид 19 586 000 төгрөг, нийт 58 758 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, хариуцагчаар дээрх төлбөрийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч “Н” ХХК-иас төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөрт 7 258 700/долоон сая хоёр зуун тавин найман мянга долоон зуу/ төгрөгийг, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 31 913 300/гучин нэгэн сая есөн зуун арван гурван мянга гурван зуу/ төгрөгийг, гэрээний алдангид 19 586 000/арван есөн сая таван зуун наян зургаан мянга/ төгрөгийг, бүгд 58 758 000/тавин найман сая долоон зуун тавин найман мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “Н” ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталгаат шуудангаар, хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамирт 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамирын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хариуцагч “Н” ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч “Н” ХХК нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2017 оны 10 дугаар сард гэрээ байгуулсан болох нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний болон 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Ажил хүлээлцсэн тухай актын хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хэвлэлийн ажил гүйцэтгэх, хариуцагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь “Төлбөр барагдуулах гэрээ”-ний болон 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Ажил хүлээлцсэн тухай актын хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн 2017 оны 10 дугаар сард байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэлх ажлын хөлсөд нэхэмжлэгчид 7 258 700/долоон сая хоёр зуун тавин найман мянга долоон зуу/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь “Төлбөр барагдуулах гэрээ”-ний болон 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Ажил хүлээлцсэн тухай актын хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх зарлагын баримтуудын хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний ажлын хөлсөд хариуцагчаас 7 258 700/долоон сая хоёр зуун тавин найман мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 31 913 300/гучин нэгэн сая есөн зуун арван гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Зохигчид 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Тус гэрээний 1, 2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгын дагуу сэтгүүл хэвлэх, хариуцагч нь ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ-2” гэх/ гэж үзнэ.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ-2 нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Гэрээ-2-ын ажлын хөлсийг 2/хоёр/ хувааж буюу захиалга өгөхдөө болон ажлын үр дүнг хүлээн авсны дараа төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.

 

Гэрээ-2-ын 1, 2, 3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажил гүйцэтгэсэн ажлын хөлсөд 31 913 300/гучин нэгэн сая есөн зуун арван гурван мянга гурван зуу/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээ-2-ын болон 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Тооцоо нийлсэн актын хуулбар, Ажил хүлээлцсэн тухай актын хуулбар, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх зарлагын баримтуудын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчаас Гэрээ-2-ын үлдэгдэл хөлсөд 31 913 300/гучин нэгэн сая есөн зуун арван гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний алдангид 3 629 350/гурван сая зургаан зуун хорин есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг, Гэрээ-2-ын алдангид 15 956 650/арван таван сая есөн зуун тавин зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөгийг, нийт алдангид 19 586 000/3629350+15956650=19586000/ /арван есөн сая таван зуун наян зургаан мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 232.6-д “... хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.

 

Зохигчид Гэрээнд алданги төлөхөөр заасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас Гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн алданги гаргуулах үндэслэлгүй байна.

 

Гэрээ-2-ын 3-ын 3.3.4-т зааснаар зохигчид алдангийг 0.5/тэг аравны тав/ хувь байхаар харилцан тохиролцсон болох нь Гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 15 956 650/31 913 300:2=15956650/ /арван таван сая есөн зуун тавин зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагчаас алдангид нийт 15 956 650/арван таван сая есөн зуун тавин зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

 

          Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас Гэрээ болон Гэрээ-2-ын ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт нийт 39 172 000/31913300+7258700=39172000/ /гучин есөн сая нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийг, алдангид 15 956 650/19586000-3629350=15956650/ /арван таван сая есөн зуун тавин зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөгийг, бүгд 55 128 650/7258700+31913300+15956650=55128650/ /тавин таван сая нэг зуун хорин найман мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 3 629 350/гурван сая зургаан зуун хорин есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас бүгд 55 128 650/тавин таван сая нэг зуун хорин найман мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үлдсэн 3 629 350/гурван сая зургаан зуун хорин есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас бүгд 55 128 650/тавин таван сая нэг зуун хорин найман мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үлдсэн 3 629 350/гурван сая зургаан зуун хорин есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451 740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 433 593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ