| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2021/0069/Э/223/2021/0027 |
| Дугаар | 2023/ШЦТ/63 |
| Огноо | 2023-02-06 |
| Зүйл хэсэг | 269.1., 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | М.Батсайхан |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Х.Цогзолмаа,
Улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Батсайхан, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн,
Иргэдийн төлөөлөгч Д.Алтангэрэл,
Шүүгдэгч Д.Г түүний өмгөөлөгч С.Мөнхтулга,
Шүүгдэгч Ч.Б түүний өмгөөлөгч С.Одгариг,
Шүүгдэгч Ч.Б Б.Д нарын өмгөөлөгч А.Мөнхтулга, Н.Баярмаа,
Шүүгдэгч Г.М түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д,
2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М нарт холбогдох эрүүгийн 2034004400531 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Д.Г нь******* Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
-Хахууль өгөгч Б.Дгийн “...Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг мод үржүүлгийн чиглэлээр эзэмших...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх,”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах газар эзэмшүүлэх захирамж гаргаж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д “...Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх...” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Дгээс хахууль өгөхийг шаардаж, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.Цэцэгжаргалын хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль авсан,
-Хахууль өгөгч Ч.Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа Ч.Бгаас хахууль өгөхийг шаардаж,******* Засаг даргын Тамгын газарт байрлах албан өрөөндөө 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “*******” ХХК-ийн захирал Ч.Бгийн хүү Б.Билгүүнээр дамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль авсан,
-Хахууль өгөгч Ч.Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа 2019 оны 10 дугаар сард “*******” ХХК-ийн захирал Ч.Бгийн борлуулж байсан Алтай хотхонд байрлалтай 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан”,
2. Шүүгдэгч Г.М нь Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа******* Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/256 дугаартай захирамжаар “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар эзэмшүүлсэн. Тухайн газарт 241.635.000 төгрөгийг үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон холтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засан газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасан баг хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үедээ иргэн Б.Дгээс 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд авсан,
3. Шүүгдэгч Б.Д 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Бултдаг рашаан” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Буян үйлстэн” төрийн бус байгууллагын эзэмшлийн******* Баянгол 3 дугаар баг Түшээгүнд байрлах 1 га газрыг тус сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/236 дугаартай захирамжаар өөрийн компанийн эзэмшилд шилжүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Засаг дарга Д.Гын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
-мөн тухайн газарт 241.635.000 төгрөгийн үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон холтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засан газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Мт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үед нь 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд өгсөн,
4. Шүүгдэгч Ч.Б нь******* Засаг дарга Д.Год албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан Засаг даргын Тамгын газрын албан өрөөнд нь 3.000.000 төгрөгийн хахууль өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Г нь мэдүүлэхдээ: “Б.Д надтай уулзаад 1.500.000 төгрөг өгсөн гэж ярьж байна. Би Б.Дтэй урьд нь уулзаж байгаагүй, нийгмийн хариуцлагын гэрээ гэж байгуулж мөнгө өгчихөөд сүүлд нь хахууль өгсөн гэж буруутгаж байгаад гомдолтой байна. н.Цэцэгсүрэнгийн хувьд 1.500.000 төгрөгийн тайлан гаргаж өгсөн. Төв аймгийн аудитын газрын дүгнэлтэд Бутлаг-рашаан ХХК-с 1.500.000 төгрөг ороод түүний зарцуулалт тайлангаар гарсан байдаг. Ч.Бгийн хувьд тэр үед газрын асуудал хөндөгдсөн зүйлгүй байсан хэрвээ 3.000.000 төгрөг өгөх байсан бол машин гардуулахдаа иргэний танхимд манай тамгын газрын ажилчдын хажууд гардуулан өгөх байсан, тэр үед надад мөнгө өгөх ямар ч шаардлага гараагүй байсан.Надад 3.000.000 өгөөгүй. Байрны асуудлын хувьд бид Ч.Бтай хотод уулзахад би байр үзэх гээд явж байна гэхэд надад бартерын байр байгаа гэсэн. Тэгээд надад байраа 10-20 хувь хямдруулж өгнө гэсэн. Удалгүй манай дүү Солонгос буцах болоод би өөрөө байр авахаа больсон гэдгээ түрүүлж хэлсэн. Энэ хэрэгт холбогдуулан хэлэхэд намайг улс төрөөс зайлуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн гүтгэлэг .Өөр хэлэх зүйлгүй”гэв.
Шүүгдэгч Ч.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Г.М нь мэдүүлэхдээ: “Би 2013 онд багийн засаг дарга болсон. Жил бүр аймгийн засаг даргын болон сумын засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон үйл ажиллаагааг иргэдэд таниулах зорилгоор багийн өдөрлөг хийдэг. Бүх багууд л багийн өдөрлөг хийдэг. Манай багийн хувьд 2 насны морь уралдаж, 32 бөх барилддаг. Шүдлэн үрээний хувьд би өөрөө очиж аваагүй, шүдлэн үрээг Б.Дтэй Ё.Баасансүрэн гээд манай хэсгийн ахлагч байсан хүн холбогдоод багийн өдөрлөг дээр авч ирсэн. Багийн өдөрлөг дээр Б.Д гуай өөрөө ирсэн. Багийн өдөрлөгийн зураг болон бичлэг дээр Б.Д гуай байгаа. Багийн өдөрлөгийн зураг бичлэгийг надаас аваач гэж мөрдөгчдөө хэлэхэд тэр бичлэгийг надаас аваагүй. Одоо ч тэр бичлэг надад байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай баг өдөрлөгөө хийсэн. Дараагийнх нь ваарны асуудлын хувьд 2019 оны багийн өдөрлөгт Б.Д гуай өөрөө оролцож байсан. Тэр вааран дотор чихэр дүүргээд түрүү морины эзэн н.Эрдэнэбаяр гээд залууд гардуулж өгсөн. Б.Д гуай бид хоёрын хувьд моринд дуртай гээд хамтарч ажиллаж байсан. Тэрнээс биш ямар нэг хар буруу санасан зүйл байгаагүй. Би энэ асуудлаас болоод 1 жил гаран хугацааны өмнө ажлаасаа гарсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Д нь мэдүүлэхдээ: “Би 2017 оны хавар 3 сард тэр газрыг очиж үзээд Саруул үндэстэн гэх төрийн бус байгууллагаас 1 га газрыг 12 сая төгрөгөөр худалдаж авсан. Газрын эрх шилжүүлэх болоход нэр шилжихгүй наад газрыг чинь цуцална гээд байсан. 2017 оны 07 сарын 06-нд Д.Г гээд засаг даргатай уулзахад би чиний ямар асуудал хөөцөлдөөд яваад байгааг мэдэж байгаа би чиний газрын асуудлыг шийдээд өгье, чи мөнгө өг нийгмийн хариуцлагын гэрээ байгуул, н.Булгантай уулз гэж хэлсэн. Тэгээд би н.Булгантай уулзаад нийгмийн хариуцлагын гэрээ хий гэж байна ямар гэрээ байдаг вэ гэхэд нэг гэрээ өгсөн тэгээд гэрээ хийж мөнгө төгрөгийг нь яаж өгөх вэ гэхэд чи явж бай бид нар дансны дугаар явуулна гэсэн. 2017 оны 07 сарын 06-ны өдөр гэрээ хийхэд захирамж болон газрын гэрчилгээ гарсан. Маргааш нь дансны дугаар явуулаагүй. Би 2017 оны 07 сарын 08-ны өдөр мөнгөө шилжүүлсэн дансны дугаарыг нь н.Булган хэлж өгсөн тэгэхээр нь ийм л байдаг юм байлгүй гэж бодсон. Газраа нэр дээрээ болгосон юм чинь гээд тэр газартаа мод тариад, хашаа, байшин бариад нэлээд их хөрөнгө оруулалт хийсэн.Тэгсэн 2018 оны хавар 6,7-н сарын үед Г.М ирээд чи манай нутагт үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бид нартай хамтарч ажилла хандив тусламж өг одоо багийн өдөрлөг болох гэж байна чи 3-5 сая төгрөг өг тэгэхгүй бол газрыг чинь цуцална бид нарт эрх нь байгаа чи мөнгө өгөх ёстой, нийгмийн хариуцлагын гэрээ хий гээд загнаад байсан тэгэхээр нь би надад мөнгө байхгүй нэг шүдлэн үрээ байгаа тэр үрээгээ өгч болох уу гэхэд болно тэрийгээ авч ирээд өг гэж хэлсэн. Тэгээд би үүрээгээ ачиж очоод Жагайгын хүү Хүүлэй гээд залууд өгөөд явсан. Тэгээд би үйл ажиллагаагаа явуулаад байж байтал ахиад юм өгөх гэж байна уу гээд ирсэн. Би 2018 онд шүдлэн үрээ, 2019 онд ваар өгсөн. 2020 оны хавар 03 сарын 18-ны өдөр Архангай аймагт явж байхад, н.Булган утасдаад нийгмийн хариуцлагын гэрээ хий, ирж хийхгүй бол газрыг чинь цуцална гэсэн. Би буяны ажилтай байна очиж амжихгүй гэсэн. Тэгээд би очиж нийгмийн хариуцлагын гэрээ хийж чадаагүй.. Нийгмийн хариуцлагын гэрээг жил болгон л бүх аж ахуй нэгжүүдээ байгуул гэдэг. Бид нарыг Хан-уул дүүрэгт нэг газар цуглуулдаг юм. Тэгсэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хэдэн хүмүүс газар цуцална гэж ирээд хашаа буулгаад байсан. Г.М тэр хүмүүстэй цуг ирсэн байсан. Шүүхийн шийдвэр гаргаагүй байхад хашаа буулгах эрх байхгүй байх гэж бодож байна. Тэгээд би энэ байдлыг дүгнээд хууль судалж үзэхэд нийгмийн хариуцлагын гэрээг байгалийн давагдашгүй байдал үүссэн тохиолдолд аж ахуй нэгжтэй хийдэг юм байна лээ.Тэрнээс биш наадам зохион байгуулах гэж хийдэг юм биш байна. Тэгээд би 2020 оны 6 сард газар цуцалсан асуудлаар захиргааны хэргийн шүүхэд өгсөн захиргааны хэргийн шүүхээс Бутлаг-рашаан ХХК буруугүй юм байна гэж үзээд газрыг буцаан олго гэсэн шийдвэр гаргасан. Энэ байдал давтагдаад байхаар нь би өөрөө авлигатай тэмцэх газарт өргөдөл өгсөн. Авлига өгсөн нь миний буруу байна цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна, буруугаа хүлээж байна гэсэн. 2017 уг газрыг аваад нэлээдгүй хөрөнгө оруулсан 2020 онд энэ хэрэг гарсан. Тэгээд энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Би 2020 оноос хойш газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Д.Г ажлаа хийгээд л яваад байдаг тэгэхэд би ямар ч үйл ажиллагаа явуулж чадаагүй.Монгол улсын хуулийн дагуу энэ хэргийг хянан шийдвэрлэж өгөх байх гэж найдаж байна.Би хүн гүтгэсэн удаа байхгүй. Д.Г, Г.М 2 надтай уулзаагүй гэж ярьж байна энэ 2 надтай уулзаж байсан. Д.Г надтай уулзахдаа чи Түшээ-гүний 1 га газрыг авч байна, газрын эрхийг чинь олгосон шүү тэгээд тэр газартаа олон гэр бариад муухай юм хийгээд байв, цэвэрхэн юм хийгээрэй гэж хэлж байсан. Би тэр үед мод үржүүлгийн зориулалтай газар авч байхад юун амралтын газар яриад байгаа юм бол гээд гайхаж байсан. Би газраа зориулалтын дагуу газраа ашиглаж байсан хэрвээ би өдийд төлөвлөсөн байдлаараа ажиллаж байсан бол ашигтай ажиллаж, олон хүнийг ажлын байраар хангах байсан. Намайг болон өөр олон хүний эрх ашгийг Г.М болон Д.Г нар хясан боогдуулсан. Би хүн гүжирдэх хүн биш, энэ хэрэг ганц миний мэдүүлгээр шийдэгдэхгүй бүх юм нотлох баримттай байгаа. Намайг үнэхээр их дарамталдаг байсан. Би Д.Г, Г.М хоёрын хууль бус үйлдлийг таслан зогсоосон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
“Булдтаг рашаан” ХХК-ийн Авлигатай тэмцэх газарт гаргасан 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай өргөдөл /1-р хх-ийн 3 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4 тал/, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 7 тал/, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл болон хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 8-10 тал/, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн******* Засаг даргын Тамгын газрын нярвын өрөөнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-18 тал/, шүүгдэгч Б.Дгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон 08 дугаар сарын 04-ний өдрийн дахин гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 20-21, 22-23, 24 тал/, гэрч Б.Мөнхбаярын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 тал/, гэрч Д.Цэцэгжаргалын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн болон 07 дугаар сарын 07, 09 дүгээр сарын 04-ний өдрийн дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 30, 31-33, 34- 35 тал/, шүүгдэгч Д.Гын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 тал/, гэрч Ц.Булганы 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн болон 08 дугаар сарын 27-ны өдрийн дахин өгсөн мэдүүлэг /1-р ххийн 38-40, 41-42 тал/, гэрч Ж.Пүрэвдоржийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 43 тал/, шүүгдэгч Г.Мын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 тал/, гэрч Ю.Бямбацогтын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 тал/, гэрч М.Бат-Эрдэнийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 тал/, гэрч Д.Оюунчимэгийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/, гэрч Д.Нямдаваагийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 тал/, гэрч Д.Төмрөөгийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 54 тал/, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 56-64 тал/, Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон депозит дансны орлогын мэдүүлэг /1-р хх-ийн 69-70, 80 тал/,******* Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дугаартай “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамж /1-р хх-ийн 81 тал/, Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл болон хуулбарлан авсан бичгийн нотлох баримтууд /1-р хх-ийн 88-119 тал/, шүүгдэгч Д.Гын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 220-222 тал/, шүүгдэгч Б.Дгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 227-229 тал/, шүүгдэгч Г.Мын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн болон 22-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 235-236, 237-238 тал/, гэрч Х.Батжаргалын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 246-247 тал/, “Эко шим мандал” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10/020 дугаартай Авилгатай тэмцэх газарт гаргасан гомдол /2-р хх-ийн 2-3 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 5 тал/, гэрэл зургаар тань олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 9-11 тал/, шүүгдэгч Ч.Бгийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 12-15 тал/, гэрч Ц.Баярмаагийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 16-18 тал/, гэрч Б.Мөнхбаярын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 20-22 тал/, шүүгдэгч Д.Гын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 23-26 тал/, гэрч Д.Төмрөөгийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 27-29 тал/, гэрч Ю.Бямбацогтын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 30- 31 тал/, шүүгдэгч Ч.Бгаас гарган өгсөн баримт бичгийг хүлээн авсан тухай тэмдэглэл болон гарган өгсөн баримтууд /2-р хх-ийн 32-47, 48-65 тал/, шүүгдэгч Д.Гын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 74-76 тал/, шүүгдэгч Ч.Бгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 85-87 тал/, шүүгдэгч Д.Гын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн болон 10 дугаар сарын 02-ны өдрийн дахин яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 95-96, 97-98 тал/, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэргийг нэгтгэх мөрдөгчийн санал болон прокурорын тогтоол /2-р хх-ийн 102-103 тал/, гэрч А.Цогтмагнайгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 104-105 тал/, гэрч Б.Лхагвасүрэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 107-108 тал/, гэрч О.Эрдэнэбаярын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 109-110 тал/, шүүгдэгч Ч.Бгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн болон 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 111-112, 109-113 тал/, гэрч Б.Билгүүний 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 114-115 тал/, гэрч Х.Нэргүйгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн мэдүүлэг /хх-ийн /2-р хх-ийн 116 тал/, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 117 тал/, Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 130 тал/, шүүгдэгч Д.Гын ял шалгах хуудас /2-р хх-ийн 192 тал/, шүүгдэгч Ч.Бгийн ял шалгах хуудас /2-р хх-ийн 193 тал / шүүгдэгч Г.Мын ял шалгах хуудас /2-р хх-ийн 194 тал/, шүүгдэгч Б.Дгийн ял шалгах хуудас /2-р хх-ийн 195 тал/, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “CD”-нд хуулсан бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5-р хх-ийн 115-119 тал/, гэрч Д.Цэцэгжаргалын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлэг /5-р 127-129, 131-132 тал/, Гэрч Д.Нямдаваагийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлэг /хх-ийн 140-141 тал/, Гэрч Б.Лхагвасүрэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн мэдүүлэг /5-р хх-ийн 143-144 тал/, шүүгдэгч Д.Гын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5-р хх-ийн 166-169 тал/, шүүгдэгч Ч.Бгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5-р хх-ийн 171-173 тал/ гэрч Ц.Булганы 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /6-р хх-ийн 142-144 тал/, шүүгдэгч Б.Дашигсүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /6-р хх-ийн 150-151 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
1. Шүүгдэгч Д.Г нь******* Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
-Хахууль өгөгч Б.Дгийн “...Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг мод үржүүлгийн чиглэлээр эзэмших...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх,”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах газар эзэмшүүлэх захирамж гаргаж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д “...Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх...” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Дгээс хахууль өгөхийг шаардаж, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.Цэцэгжаргалын хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль авсан,
-Хахууль өгөгч Ч.Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа Ч.Бгаас хахууль өгөхийг шаардаж,******* Засаг даргын Тамгын газарт байрлах албан өрөөндөө 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “*******” ХХК-ийн захирал Ч.Бгийн хүү Б.Билгүүнээр дамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль авсан,
-Хахууль өгөгч Ч.Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа 2019 оны 10 дугаар сард “*******” ХХК-ийн захирал Ч.Бгийн борлуулж байсан Алтай хотхонд байрлалтай 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан”,
2. Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Бултдаг рашаан” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Буян үйлстэн” төрийн бус байгууллагын эзэмшлийн******* Баянгол 3 дугаар баг Түшээгүнд байрлах 1 га газрыг тус сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/236 дугаартай захирамжаар өөрийн компанийн эзэмшилд шилжүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Засаг дарга Д.Гын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг,
3.Шүүгдэгч Ч.Б нь******* Засаг дарга Д.Год албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан Засаг даргын Тамгын газрын албан өрөөнд нь 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
-“Булдтаг рашаан” ХХК-ийн Авлигатай тэмцэх газарт гаргасан 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай өргөдөл /1-р хх-ийн 3 тал/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4 тал/,
-2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 7 тал/,
-2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл болон хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулна /1-р хх-ийн 8-10 тал/,
-2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн******* Засаг даргын Тамгын газрын нярвын өрөөнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-18 тал/,
-шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлсэн: “...Миний бие 2009 онд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Тод сураг 1900-1922” лавлах утсыг ажиллуулж эхэлсэн. Энэхүү лавлах утас ажиллаж эхэлсэн цагаас хойш иргэдийн 19000 гаруй малыг олж өгсөн. Манай лавлах утас нь Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, ХХААЯ, хувийн хэвшлийн сайт, телевиз, сонин сэтгүүлүүдтэй хамтран ажилладаг юм. Мөн Будда.мн сайт, фэисбүүк пэйжээр нийгмийн зөв хандлагыг дэлгэрүүлэх зорилгоор сургаал номлолыг түгээж ажилладаг юм. 2017 оноос хойш би******* 3-р багийн нутаг дэвсгэр Түшээ гүн гэх газарт мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1га газрын эзэмшихээр хөөцөлдсөн юм. Уг газрыг “Буянт-үйлс” гэдэг ХХК эзэмшдэг байсан бөгөөд миний бие уг компаниас газрын эзэмших эрхийг худалдан авсан юм. Тэгээд газрын эрхийг шилжүүлэхэд аж ахуй нэгжид эзэмших эрх олгох ёстой гэсэн тул би “Бултдаг рашаан” ХХК-ийг байгуулсан. Ингээд өөрийн компани дээр газрын эрхийг шилжүүлэх гэхэд Батсүмбэр сумын засаг дарга Д.Г гэгч нь хүнд суртал гаргаж, хүлээж авч уулзахгүй, эрх шилжүүлэх асуудлыг үндэслэл шалтгаангүйгээр удаашруулж эхэлсэн. Ингэж явсаар би Д.Г гэгчтэй 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр биечлэн уулзаж газрын эрх шилжүүлэх асуудлаар ярихад “ Нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өг, тэгвэл газрын асуудлыг чинь гялс шийдээд өгчихөе” гэж хэлсэн. Д.Г надаас яг хэдэн төгрөг нэхсэнийг санахгүй байна. Тухайн үед газрын эрхийг шилжүүлж авахын тулд мөнгө өгөхөөр зөвшөөрсөн. Тэгэхэд Засаг даргын орлогч Булган нь надтай “Нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өгч байгаа.” гэх утга бүхий гэрээ байгуулсан. Ингээд Д.Г нь шууд тэр өдрөө надад Д.Цэцэгжаргал гэгчийн 5727122188 гэсэн 11 дансны дугаар өгсөн бөгөөд миний бие уг данс руу 2017 оны 07 сарын 08-ны өдөр 1,5 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингээд уг газар миний бие хашаа барьж, боловсон бие засах газар байгуулж, тог цахилгаан татаж, ажилчдын амьдрах таван гэр барьж, 20*12 хэмжээтэй байшин барьсан. Нийтдээ 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэгтэл 2019 онд засаг даргын орлогч Булган, сумын газрын даамал Мөнхбаяр нар Улаанбаатар хотод ирсэн байна гээд намайг дуудаж уулзсан. Тэгэхэд “таны газрыг дуудлага худалдаанд оруулна, дуудлага худалдааны төлбөр 12 сая төгрөг болно.” гэсэн. Тэгэхэд нь би “Надад тийм мөнгө байхгүй” гэж хэлсэн. Ингээд байж байтал 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сумын засаг дарга А/324 дугаартай “газар чөлөөлөх тухай” захирамж гарч газар эзэмших эрхийн гэрээг цуцалж, манай хашааг буулгасан. Энэ асуудлаар засаг даргатай уулзах гэхээр уулзах шаардлага байхгүй гээд уулздаггүй. Засаг дарга Д.Г нь намайг газрын дуудлага худалдааны төлбөр 12 сая төгрөгийг төлөөгүй болохоор манай газрын эрхийг цуцалсан гэж ойлгож байгаа. Энэ асуудлаар би дээд шатны засаг даргад гомдол гаргасан" мэдүүлэг,
-Гэрч Б.Мөнхбаярын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “...Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Буянт үйлстэн ТББ-д тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Түшээ гүн нэртэй газарт 1 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар олгосон байсан. 2017 онд Буянт үйлстэн ТББ-д тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Түшээ гүн нэртэй газарт 1 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар олгосон байсан. 2017 онд Буянт үйлстэн ТББ нь уг газрын эрхийг******* ХХК-д шилжүүлэх хүсэлтийг Засаг даргын Тамгын газарт гаргасны дагуу Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/236 тоот захирамжаар******* ХХК-д уг газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байсан. Тухайн үед буюу 2017 оны 07 дугаар сард Батсүмбэр сумын газрын даамлаар Т.Давааням гэгч ажиллаж байсан. Миний бие 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Т.Даваанямаас ажлыг нь хүлээн авсан юм. Намайг ажил авснаас хойш манай Засаг даргын орлогч Ц.Булган нь 2018, 2019 оны үед******* ХХК-д газар эзэмшүүлсэн гэрчилгээг үзүүлж байсан бөгөөд би газрын албаны Лэнд менежер програмд шүүж үзэхэд огт бүртгэлгүй байсан. Газрын хувийн хэрэгт******* ХХК-ийн мэдээлэл, захирамж, гэрчилгээ нь огт байгаагүй. Би тухайн үед Засаг даргын орлогч Ц.Булганд "т“ надад газар эзэмшүүлсэн захирамж, кадастрын зураг, иргэний үнэмлэхний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар зэргийг нь гаргаад өг, мэдээллийн санд оруулья” гэж хэлж байсан боловч надад гаргаж өгөөгүй.******* ХХК-ийн захирал Б.Дд би энэ талаар хэлж байсан боловч албан ёсоор хүсэлт, материалаа өгч байгаагүй. 2020 оны 04 дүгээр сарын үед 3-р багийн хурлын дарга, иргэдийн төлөөлөгч нар нь******* ХХК нь гол, рашаан бүхий газрыг бохирдуулж, хашаа барьж байна гэх утгатай өргөдөл ирсэн. Үүний дагуу Засаг даргын орлогч Ц.Булган, татварын байцаагч н.Мөнхбаяр, байгаль орчны байцаагч н.Эрдэнэтуяа, хууль эрх зүйн ажилтан н.Ганзориг, жолооч н.Баасансүрэн гэсэн бүрэлдэхүүнтэй******* ХХК-ийн газар дээр нь очиж үзэхэд уг компанид олгосон газар нь усны энгийн хамгаалалтын бүс дотор буюу голоос 7 метрийн зайтай, 7-8 гэр барьсан, суурин бие засах газартай, мод үржүүлгийн чиглэлээр буюу зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байсан. Тухайн үед******* ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдэлд гэрээг дүгнээгүй, усан сан бүхий газрыг бохирдуулсан, үерийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан тул Газрын тухай хуульд заасны дагуу газрыг чөлөөлөх шаардлагатай талаар тусгасан. Уг мэдэгдлийн дагуу******* ХХК нь газар чөлөөлөхгүй байсан тул 10 гаруй хоногийн дараа очиж хашааг нь албадан чөлөөлсөн. Ингээд миний бие бултдаг рашаан ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамжийн төсөл боловсруулж, хууль эрх зүйн ажилтнаар хянуулж, Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан. Суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдтэй Сумын Засаг даргын Тамгын газраас нийгмийн хариуцлагын гэрээ байгуулдаг. Энэ гэрээний дагуу аж ахуй нэгжүүд нь өөрсдийн эрхэлдэг ажил үүрэгтэй холбоотойгоор суманд нийгмийн сайн дурын ажил явуулах зорилготой юм. уг гэрээг******* ХХК-тай байгуул байх үед Б.Дтэй би анх уулзаж газрынх нь бичиг баримт дутуу талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 тал/,
-Гэрч Д.Цэцэгжаргалын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би хаан банкинд 5727122188 тоот харилцах дансыг эзэмшдэг. Миний бие тухайн үед******* Засаг даргын Тамгын газарт нярваар ажиллаж байсан. Би "Бултдаг рашаан ХХК-г огт мэдэхгүй. Энэ мөнгө миний дансанд шилжин орж ирсэн талаар би санаж байна. Манай сумын наадам 2017 оны 07 сарын 09, 10-нд болсон юм. 2017 оны 07 сарын 08-ны өдөр 6и Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлээд явж байхад Засаг дарга Д.Г над руу залгаад дансны дугаараа өгчих мөнгө шилжүүлээдэхье гэхээр нь би өөрийн Хаан банкны 5727122188 тоот дансыг өгсөн. Тэгэхэд миний дансанд 1.500.000 төгрөг шилжин орж ирсэн бөгөөд би маргааш нь буюу 2017 оны 07 сарын 09-ний өдөр Батсүмбэр суманд очихдоо Засаг дарга Д Ганболдод уг 1.500.000 төгрөгийг өгсөн. Засаг дарга уг мөнгийг баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулна гэж байсан.... Миний хувьд 2018 оны 03 дугаар сард биеийн байдлын улмаас ажлаа хүлээлгэх өгсөн юм. Уг 1.500.000 төгрөгийг сумын баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулсан санагдаж байна. Би энэ талаар тайлан гаргаж өгч байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30 тал/,
-Гэрч Д.Цэцэгжаргалын 2020 оны 07 дугар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би уг мөнгийг маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Батсүмбэр сумын Засаг даргын өрөөнд Д.Год өгөхөөр өрөөнд нь орсон боловч Д.Г наадамд хэрэглэх мөнгө учраас байлгаж бай гэсэн болохоор нь би мөнгөө өгөөгүй. Өмнөх мэдүүлэгтээ би мөнгөө өгсөн гэж мэдүүлсэн байна. Би тухайн үед буруу санасан байна. Одоо ингээд сайн бодоод байхад өгөх гэтэл байлгаж бай гэсэн болохоор нь би байлгаж байсан. Асар гэх утгатай гүйлгээ нь манай сум тухайн жил наадмаар шар өнгийн асар авсан юм. Тэрний мөнгийг шилжүүлсэн байх, уг 1.500.000 төгрөгийн зарцуулалтын хувьд асар 950.000 төгрөг, гэрийн бүрээс 340.000 төгрөг, зуух, яндан 68.000 төгрөг, тугны материал 25.000 төгрөг, ус ундаа 103.520 төгрөг гэх мэтчилэн зүйлсэд зарцуулсан байгаа. Энэ талаарх баримтууд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүгийн баримтад байгаа. Миний хувьд дансанд орсон хандив гэх утгатай орлогын гүйлгээний хувьд тухайн 2017 оны 06 дугаар сард манай суманд түймэр гарсан байсан юм. Түймрийн хандив гэж хүмүүс хандив өгсөн байгаа. Би өөрийн хувийн дансаар авдаг учир орон нутгийн сангийн дансаар авах гэхээр хандив гэсэн гүйлгээ хамаагүй авч болохгүй учраас чи өөрийнхөө дансаар авчихаж бай гэж хэлж байсан болохоор нь би өөрийнхөө хувийн дансаар авдаг байсан. Эдгээр хандивын мөнгийг бензин тос болон өөр бусад шаардлагатай зүйлсэд зарцуулдаг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33 тал/,
-Гэрч Д.Цэцэгжаргалын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн нь: “... Би урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ 13 дансныхаа хуулгыг сайн харж чадалгүй мэдүүлэг өгсөн байна. Миний Хаан банкны 5727122188 дугаарын дансаар 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Сансари” ХХК-аас 1,500,000 төгрөг наадмын үйл ажиллагаанд зарцуулахаар орж ирсэн ба тус мөнгийг сумын санхүүгийн албанаас наадмын үйл ажиллагаанд зарцуулна шүү гэж хэлж байсан. Тэгэхээр нь би 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод наадмын үйл ажиллагаанд бараа материал авах гээд явж байхад миний 89172979 дугаар руу сумын засаг дарга Д.Г өөрийнхөө өрөөний болон гар утсаар ямар учиртай мөнгө болохыг асууж тодруулахад тэрээр “Дансанд чинь 1,500,000 төгрөг орно” гэсэн юм. Би тухайн үед түүнд өөрийнхөө Хаан банкны 5727122188 дугаарын дансаа өгсөн ба тухайн өдөр миний уг данс руу 1,500,000 төгрөг орсон. Тэгээд би “Сансари” ХХК-ийн өгсөн мөнгөнөөс 950,000 төгрөгөөр шар өнгийн асар авч, өөрт бэлэн байсан мөнгөөр наадмын үйл ажиллагаанд зарцуулах материал авсан. Мөн тухайн үед миний данс руу манай суманд гарсан ой хээрийн түймэртэй холбоотой иргэдээс мөнгө төгрөг орж ирж байсан ба манай сумын наадам 2017 оны 7 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Тэгээд наадмын амралт эхэлж 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр сумын засга дарга Д.Г нь “Бултдаг рашаан” ХХК-аас шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг бэлнээр авчирч өгөх талаар хэлсний дагуу миний бие банкнаас бэлнээр 2,286,000 төгрөг авч 1,500,000 төгрөгийг сумын Засга дарга Д.Гын өрөөнд оруулж өгсөн.... миний бие эхний удаа өгсөн мэдүүлэгтээ Д.Год 1,500,000 төгрөг өгснөө хэлсэн ба дараагийн удаа мэдүүлэг өгөхдөө “Сансари” ХХК-ийн шилжүүлсэн мөнгөтэй андуурч мэдүүлэг өгсөн байна лээ. Би өөрийн дансны хуулгыг харахад тодорхой харагдаж байгаа ба өөрийн дансны хуулгыг мэдүүлэгт хавсаргуулахаар гарган өгье... Сумын Засаг даргын орлогч Булган нь тухайн өдөр надтай утсаар холбогдсон ба гэхдээ миний дансны дугаарыг аваагүй, сумын Засаг дарга Д.Г л надаас миний дансны дугаарыг авсан... “Бултдаг рашаан” ХХК-аас шилжүүлсэн 1,500,000 төгрөг ямар учиртай мөнгө болохыг Д.Г надад хэлээгүй ба мөнгө миний дансанд орсны дараа надаас мөнгө орсон талаар асуусан. Орсон гэж би хэлэхэд тэрээр “Наад мөнгөө байлгаж байгаарай” гэж хэлсэн. Тийм учраас би тус мөнгийг өөрийн дансандаа хадгалж байгаад Д.Гын ярьсны дагуу бэлнээр авч өгсөн... Би тус мөнгийг хахуулын мөнгө байсан талаар огт мэдээгүй. Сумын Засаг дарга тус 1,500,000 төгрөгийг дансандаа байлгаж байгаад түүнийг тухайн мөнгөө бэлнээр аваад ир гэсний дагуу өөрийн дансанд байсан бүх мөнгөө 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шавхаж аваад түүнд 1,500,000 төгрөгийг өрөөндөө байхад нь оруулж өгсөн. Тухайн үед Д.Г өрөөндөө ганцаараа байсан” / 1-р хх-ийн 34-35 тал/,
-Шүүгдэгч Д.Гын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 10 дугаар сараас одоог хүртэл Батсүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байна... Тухайн төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг Түшээгүн гэх газар байрлалтай 1 га газрыг “Бултдаг рашаан” ХХК-нд 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба 2017 оноос хойш 3 жил тус газар ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй учир Газрын тухай хуулийн дагуу тухайн захирамжийг хүчингүй болгосон юм. Миний 2020 оны 04 дүгээр сард гаргасан “Хашаа” арга хэмжээний хүрээнд удирдамж боловсруулан хяналт шалгалт хийхэд тус “Бултдаг рашаан” ХХК нь газрын зориулалтын дагуу ашиглаагүй, мод тарих зорилготой байсан боловч мод огт тариагүй, худаг зөвшөөрөлгүй ухсан гэх мэт 14 зөрчил илэрсэн юм. Энэ тухай 20 орчим хүний гарын үсэгтэй гомдол ирсэн ба дээрх зөрчил хяналт шалгалтаар ирсэн... Би Даваанямын Цэцэгжаргал гэх хүнийг танина. Д.Цэцэгжаргал нь манай Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын нярваар ажиллаж байсан хүн байгаа юм. Тэрээр 2017 онд ажлаасаа халагдсан... Тухайн мөнгийг баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулахаар авч ашиглаж байсан ба тус 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг нийгмийн хариуцлагын гэрээнд заасны дагуу өгсөн. Дээрх мөнгийг хэрхэн юунд зарцуулсан зарцуулалт нь манай Засаг даргын тамгын газар байгаа... Тухайн үед манай орлогч дарга н.Булгантай уулзан гэрээ байгуулан тус 1.500.000 төгрөгийг өгсөн байна лээ. Хувийн дансаар авсныг манай Санхүү албаны дарга Х.Нэргүй гэх эмэгтэй мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг ./1-р хх-ийн 36-37 тал/,
-Гэрч Ц.Булганы 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...”Бултдаг рашаан” ХХК-тай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээ нь Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуу нэгжүүдтэй байгуулдаг гэрээ юм. Гэрээний зорилго бол манай сумын иргэдийг ажлын байраар хангах, үлгэр жишээ байдлаар үйл ажиллагаа явуулах гэсэн үндсэн зорилготой. Мөн сумын бүтээн байгуулалтад хамтарч ажиллах гэсэн заалттай гэрээ байгаа. 2019 оны 02 сард шиг санаж байна би газрын даамал Б.Мөнхбаярын хамт Улаанбаатар хотод ирж Б.Дтэй уулзсан. Тухайн үед энэ жил ямар ажил дээр хамтран ажиллах вэ гэдэг асуудлыг ярилцсан. 12.000.000 төгрөг нэхсэн асуудал байхгүй... Надад тийм эрх зүйн үндэс байхгүй... Миний хувьд бол аж ахуйн нэгжүүдтэй дэд бүтэц, хамтран ажиллах талаар хариуцаж ажилладаг. Газартай холбоотой асуудлыг Б.Мөнхбаяр болон Засаг дарга нар гаргадаг учраас би энэ асуудлын талаар мэдэхгүй... “Бултдаг рашаан” ХХК-ийн Б.Д нь тухайн үед надтай ирж уулзаад манай зүгээс танай сумын наадамд туслах хүсэлтэй байна гэж надтай ирж уулзсан. Яагаад надтай уулзсан гэхээр Нийгмийн хариуцлагын гэрээг би хариуцдаг учраас надтай уулзсан байгаа. Тэр үед би Б.Дд ямар ч байдлаар хамтарч ажиллаж болно гэж хэлээд гаргасан байгаа. Би тэрнээс биш Д.Цэцэгжаргалын дансыг өгөөгүй, хаанаас яаж олж Д.Цэцэгжаргалын данс руу мөнгө хийсэн талаар мэдэхгүй байна... "Бултдаг рашаан" ХХК нь газрыг зориулалтын бусаар ашигласан үндэслэлээр цуцалсан. Уг компани нь мод үржүүлгийн зориулалтаар авсан газарт амралтын чиглэлээр явуулж байна гэж нутгийн иргэд гомдол гаргасны дагуу шалгаж үзээд эрхийг нь цуцалсан байх гэж би ойлгож байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 тал/,
-Гэрч Ж.Пүрэвдоржийн 2020оны 08 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Б.Д гэх хүн 2018 оны 06 дугаар сарын 10-ны орчим манайд 1 тооны шүдлэн үрээг авч ирж өгөөд******* 3 дугаар багийн Засаг дарга Г.М гэх хүнд өгөөрэй гэж хэлээд тус шүдлэн үрээг үлдээж байсан юм. Манай багийн Засаг дарга Г.М нь тус шүдлэн үрээг маргааш өдөр нь ирээд өөрөө авч явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43 тал/,
-Шүүгдэгч Г.Мын 2020 оны 08 дугаар сарын 25-ны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Б.Д гэдэг хүнээс******* 3 дугаар багийн өдөрлөгөөр 1 тооны шүдлэн үрээ, 1 ширхэг айрагны ваар зэрэг зүйлсийг авч байсан. 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орчим******* 3 дугаар багийн өдөрлөг болсон ба тэр үед миний бие Б.Д гэх хүнээс 1 тооны шүдлэн үрээ авч түрүүлсэн морины эзэнд шагнал болгон өгч байсан. 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр орчим******* 3 дугаар багийн өдөрлөг болсон ба би тэр үед иргэн Б.Дгээс 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн айрагны шилэн ваар авч, түрүүлсэн морины эзэнд гардуулж өгч байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 тал/,
-Гэрч Ю.Бямбацогтын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Сумын Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан нь Монгол Улсын Төсвийн тухай хуульд зааснаар хандив тусламж авч болно. Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д зааснаар “Төсвийн байгууллага төсвийн ерөнхийлөгч, захирагчаараа дамжуулан дараах тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчит бус хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн хэлбэрээр тусламж, хандив авч болно” гэж заасан байдаг. Тухайн заалтад мөн санхүүжүүлэх эх үүсвэр дутагдсан хөтөлбөр, арга хэмжээг үргэлжлүүлэх, байгууллагын хүний нөөцийн чадвахийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хандив авч болно гэж заасан байдаг. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Төсвийн ерөнхийлөн захирагч тусламж, хандив авсан тухай баримтын хувийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эсхүл аймаг нийслэл сум дүүргийн төрийн санд нэг сарын дотор хүргүүлнэ.” Гэх заалтыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Харин хувь хүний дансаар хандив тусламж авч болохгүй, сумын нэмэлт санхүүжилтийн дансаар авч тус хандив тусламжийг зарцуулах ёстой байдаг... Тухайн иргэн аж ахуй нэгж байгууллага нь хандив тусламж өгөх талаар өөрийн хүсэлтээ тавьсны үндсэн дээр хүсэлтийн дагуу мөнгө эд хөрөнгийг хандив тусламжаар авч болно. Харин сумын эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуй нэгж байгууллагаас мөнгө, эд хөрөнгө шаардаж авахыг хориглосон байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 тал/,
-Гэрч М.Бат-Эрдэнийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Дэнзэнгийн Ганболдын төрсөн эгчтэй манай төрсөн ах гэр бүлийн харилцаа холбоотой, харин Ц.Булган, Г.М нарыг ажил хэргийн шугамаар танина. Би тэдгээр хүмүүстэй хувийн ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би “Алтан дорнод Монгол ” ХХК-д 10 гаруй жил ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл******* Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байна... Миний ажил үүргийн хувиар бол нийтээр тогтоол шийдвэр гаргах, сум орон нутгийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй...******* Засаг даргын Тамгын газраас манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дамжуулан хандив тусламжийг нэмэлт санхүүжилтийн дансаар авч иргэдийн төлөөлөгчдийн тогтоол шийдвэр огт гарч байгаагүй. Би уг асуудлын талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр хэлж байсан боловч сумын Засаг дарга, Засаг даргын орлогч болон бусад албан тушаалтан нараас тодорхой хариу хэлж байгаагүй... Манай Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнууд нь хувь дансаар хандив тусламж авсан асуудал байж болохгүй. Энэ нь хууль зөрчсөн асуудал байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 тал/,
-Гэрч Д.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “... 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш одоог хүртэл төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байна... Миний ажил үүргийн хувиар бол төрийн сангийн гүйлгээ хийх хяналт тавих, статистикийн мэдээ гаргах 16 үүрэгтэй...******* Засаг даргын тамгын газарт төрийн сангийн 100140255408 дугаартай данс байдаг... намайг уг албан тушаалд ажиллаж байх хугацаанд Засаг даргын тамгын газрын иргэн, аж ахуй нэгж байгууллагаас хандив тусламж авч сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зарцуулагдаж байгаагүй... Манай Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтээр дамжуулан хандив тусламж авах тохиолдолд дээд шатны байгууллага болох Төв аймгийн Санхүү, төрийн хэлтэст зарцуулалтын эрх хүсэх маягтыг явуулна. Төв аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс тухайн мөнгө, хөрөнгийг зарцуулах шийдвэр ирсэн тохиолдолд зарцуулах эрх үүсдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/,
-Гэрч Д.Нямдаваагийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 1997 оноос 2003 онд******* нийтлэг үйлчилгээний албаны нярав, 2003 оноос 2015 онд тус сумын Ерөнхий боловсролын сургуульд албан бус боловсролын багш, номын санч нягтлан бодогч, 2015 оноос 2018 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд тус сумын Засаг даргын тамгын газрын нийтийн ерөнхий, тусгай сан, эрүүл мэндийн төв хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2018 оны 3 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарч, 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд сумын Засаг даргын тамгын газарт нярав, 2019 оны 1 сараас 11 сар хүртэлх хугацаанд эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч, 2020 оны 3 дугаар сараас одоог хүртэл сумын Засаг даргын тамгын газрын нярваар ажиллаж байна... Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын орлогод бараа, материал данс бүртгэлд 2017 онд авагдаад одоог хүртэл ашиглаж байгаа... Миний бие Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор 2015 оны 1 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл ажиллах явцад сумын нэмэлт санхүүжилтийн данс гэж байсан. Гэвч тус дансаар огт хандив тусламж орж, сумын иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор зарцуулагдаж байгаагүй... Сумын засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтээр дамжуулан хандив тусламж авах тохиолдолд иргэн, аж ахуй нэгж байгууллагын өөрийн хүсэлтээ гаргасан байхыг шаардана. Мөн дээд шатны байгууллага болох Төв аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст зарцуулалтын эрх хүсэх маягтыг хүргүүлэх ба тус хэлтсээс тухайн мөнгө, хөрөнгийг зарцуулах шийдвэр ирсэн тохиолдолд зарцуулах эрх үүсдэг. Мөн Монгол улсын төсвийн тухай хууль, Монгол улсын сангийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 22- ны өдрийн 216 дугаартай тушаалаар “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих” журмын дагуу зохицуулагдах ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 тал/,
-“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 56-64 тал/,
-Гэрч Д.Цэцэгжаргалын Хаан банкны 5727122188 дугаартай дансны 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацааны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 50/7095 дугаартай албан бичгээр ирүүлсэн дансны хуулга болон орлогын баримт /1-р хх-ийн 68-70, 80 тал/,
-******* Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дугаартай “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамж /1-р хх-ийн 81 тал/, Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл болон хуулбарлан авсан бичгийн нотлох баримтууд /1-р хх-ийн 88-119 тал/,
-Шүүгдэгч Д.Гын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...Би Б.Дтэй 2020 оны 08 дугаар сард анх 17 удаа уулзсан ба түүнээс өмнө тэр хүнтэй огт уулзаж, утсаар ярьж байгаагүй. Тухайн үед Б.Д нь сумын Засаг даргын орлогч Ц.Булгантай уулзаад сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд сум орон нутагт хандив тусламж өгөх талаар өөрөө хэлж байсан гэсэн. Сумын засаг даргын орлогч Ц.Булган нь тэр үед Б.Дд санхүүгийн албанд ороод зохих журмын дагуу хандиваа тушаа гэж хэлж байсан гэсэн. Миний хувьд Б.Дгээс 1.500.000 төгрөг авч байгаагүй. Санхүүгийн албанаас тус мөнгийг хувийн дансаар авсан нь буруу байгаа ба гэхдээ тус мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар санхүүгийн баримтад байгаа болно... Тус 1,500,000 төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан талаар Санхүүгийн тайланд байгаа байх...Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна... Асуултад хариулахгүй хэсэг удав. Хандив авахыг би шийдээгүй ба иргэн өөрөө суманд болж байгаа үйл ажиллагаанд өөрөө оролцох хүсэлт гаргасан гэж ойлгож байгаа. Түүнийгээ хэрхэн яаж өгөх вэ гээд сумын Засаг даргын орлогч Ц.Булганд хэлсэн ба орлогч дарга нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн албанд ороод хуулийн хандиваа тушаа гэж гаргасан талаар Булганаас тухайн асуудал үүсэхэд сонсож байсан... Би дэлгүүрийн газрын гэрчилгээг мэдүүлсэн байсан ба дэлгүүрийн үл хөдлөх гэрчилгээг аваагүй байсан учраас дээрх палкан байшинг мэдүүлээгүй юм. Одоо үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч байгаа ба гарсан тохиолдолд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэмж оруулж болно...Тухайн үед буюу 2017 онд би Б.Дтэй уулзаагүй, ямар учраас уулзаагүй гэвэл******* нутагт түймэр гарсан. Түймэр гарсантай холбогдуулан түймрийн голомт дээр ажиллах, Монгол улсын Төрийн албан тушаалтнууд ирсэнтэй холбогдуулан газар нутгаа танилцуулах зэрэг ер нь бол түймрийн үеэр ажлын байран дээрээ ихэвчлэн эзгүй байдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-222 тал/,
-Шүүгдэгч Б.Дгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г, сумын Засаг даргын орлогч Ц.Булган, тус сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.М нар нь манай сум орон нутагт үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бидэнд тодорхой хэмжээний хандив тусламж өгөх ёстой, бид нарын саналыг хүлээж авах ёстой хэрвээ тэгж чадахгүй бол бид нарын зүгээс танай уйл ажиллагааг чинь явуулахгүй байлгаж чадна шүү гэх мэтээр хясан боогдуулдаг байсны улмаас тус орон нутаг үйл ажиллагаа явуулахын тулд миний бие аргагүй байдалд ороод Д.Г, Ц.Булган, Г.М гэх хүмүүст мөнгө төгрөг, адуу, ваар зэрэг эд зүйлс өгсөн юм. Түүнээс биш би тэдгээр хүмүүст мөнгө төгрөг, адуу, ваарыг сайн дураараа өгсөн зүйл байхгүй. Өгсөн шалтгаан нь ердөө л энэ юм. Би ямар учраас******* 3 дугаар Түшээ гүн гэх газар байрлалтай 1 га газрыг авсан шалтгаан, зорилго нь цөлжилт их хэмжээгээр үүссэнтэй холбоотойгоор ногоон алт болох мод тарих нь өөрийн хийх боломжтой зүйлийн нэг байна гэж үзсэн. ” ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-229 тал/,
-“Эко Шим мандал” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Авлигатай тэмцэх газарт гаргасан 10/020 дугаартай гомдол /2-р хх-ийн 2-3 тал/, - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 5 тал/, - Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан 2020 оны 09 дүгээр сарын 08- ний өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 9-11 тал/
-Шүүгдэгч Ч.Бгийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “... “Эко шим мандал” ХХК-ийг би 2014 оны үед үүсгэн байгуулсан. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төв аймгийн Батсүмбэр суманд 2014, 2015 оны үеэс эхлээд газар авч цэвэр цусны үнээг иргэдэд нийлүүлэх мөн цагаан идээг ямар нэгэн хольцгүйгээр нийлүүлэх зорилготойгоор өөрийн их хэмжээний хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулахаар болсон. Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год би хэлсэн бүрийг нь өгч сайхан харьцдаг байсан. Гэтэл Д.Г нь сүүлдээ надаас хувьдаа юм нэхэж эхэлсэн. Би үүнийг нь зөвшөөрөхгүй болохоор намайг сумаасаа хөөх талаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцсэн байсан. Би сум орон нутагт олон удаа хандив өгч байсан. Д.Год хог шороогоо зөөж бай гэж хэлээд том оврын самосмоль машин өгсөн. Гэтэл Д.Г нь энэ машиныг чинь ашиглаж чадахгүй байна гэхээр нь би 10.000.000 төгрөгөөр старекс машин худалдан авч өгсөн. Д.Г нь надаас хямдралтай орон сууц өгөөч гэхээр нь би бартерт авсан хэдэн орон сууцнуудаас үзүүлээд 10- 20 хувь хямдруулаад ав гэсэн. Гэтэл Д.Г нь 50 хувь хямдруулж өг гэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Гэтэл манай компанийн эзэмшлийн газруудыг захирамж гаргаж цуцалж эхэлсэн. Энэ талаараа бидэнд мэдэгдээгүй. Би энэ талаар өөрөө олж мэдсэн. Би Батсүмбэр суманд очиж Д.Гтой уулзаад яагаад миний газрыг цуцалчихваа гэсэн чинь 2 жил дараалж үйл ажиллагаа явуулаагүй гэсэн. Тэгээд Д.Г нь миний охинд 2 өрөө байр өгчих гэж надад хэлдэг. Ер нь Д.Г нь байнга шахуу ямар нэгэн юм шаардаж байдаг. Би аргаа бараад үхэрнийхээ талыг нь хүртэл зараад техник тоног төхөөрөмжөө зарж байна. Миний хашаан дотор хэн дуртай нь ирээд ногоо тарьж малаа бэлчээж байна... 2017 оны 05 дугаар сард шиг санагдаж байна. Д.Г нь над руу утсаар яриад төмсний үр хэрэгтэй байна гэснийх нь дагуу би 4.000.000 орчим төгрөгийн 4 тонн төмсний үр өгсөн. Д.Г нь надад одоогийн байдлаар ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй... 2017 оны 04, 05 дугаар сарын үед би эхлээд Д.Год өөрийн санаачилгаар 20.000.000 орчим төгрөгийн үнэтэй том оврийн самосмоль машиныг 19 сумандаа ашиглаарай гэж хэлээд өгсөн. Гэтэл Д.Г энэ машиныг чинь ашиглаж чадахгүй байна. Энэнийхээ оронд мөнгийг нь өгчих гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь би тэр самосмоль машинаа эргүүлэн аваад, мөнгө өгөхгүйгээр машин өгнө гэж бодоод хувь хүнээс 10.500.000 төгрөгөөр старекс загварын автомашиныг худалдан авч Д.Год сумандаа ашиглаарай гэж хэлээд өгсөн... Дээр хэлсэн старекс машиныг өгсөн өдөр би Д.Гын ажлын өрөөнд бэлнээр 3.000.000 төгрөгийг өгсөн байгаа. Энэ мөнгө нь ямар учиртай мөнгө гэхээр Д.Г нь Засаг дарга болсноосоо хойш надаас байнга шахуу мөнгө шаардаж байдаг байсан болохоор нь би өгсөн юм. Тэрнээс биш би зүгээр байгаа хүнд мөнгө өгөөд байна гэж байхгүй, илүүдээ гарсан мөнгөтэй хүн байгаа бишдээ... Энэ бүгд чинь миний өөрийн хувийн мөнгө юм. Машины хувьд одоо Батсүмбэр суманд ашиглаж байгаа учраас тэр машин нүдэн дээр ил байгаа. Харин бэлэн мөнгөний хувьд бол ямар нэгэн баримт байхгүй... Д.Г нь 2019 оны 10,11 дүгээр сарын үед гэж санагдаж байна. Д.Г Солонгосоос ирсэн эгчийн хамт ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-15 хуудас/
-Гэрч Ц.Баярмаагийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 сарын үед гэж би санаж байна. Би орой ажил тараад харих гээд явж байтал манай захирал Ч.Б над руу утсаар яриад Батсүмбэр сумын Засаг дарга манай байрнаас байр үзнэ гэж байна. Чи уулзаад байр үзүүлээдхээч гэсэн. Тэгээд би Хан-Уул дүүргийн 11-р хороо Ривер тауверын 1 давхарт уулзсан. Тэр үед Батсүмбэр сумын Засаг дарга гэх 170 орчим см өндөртэй туранхай залуу, эгч нь гэх нэг эмэгтэйн хамт байсан. Тэр үед Ч.Б захирал бас өөрөө ирсэн. Тэгээд захирал надаас хаана хаана ямар ямар байр байна гэж асуухаар нь би Алтай хотхонд 2 өрөө байр, ханбогд хотхонд 2 өрөө байна гэсэн чинь маргааш нь үзэхээр болоод тэгээд салсан. Маргааш нь би нөгөө Батсүмбэр сумын Засаг даргатай хамт ирсэн эгчийнх нь хамт мөн ахиад нэг эмэгтэйн хамт бид уулзсан. Би тэр 2 эмэгтэйтэй уулзаад Ханбогд хороолол болон Алтай хотхоны байруудыг үзүүлсэн. Надаас байрны үнийг асуухаар нь би зарж байгаа үнэ болох Ханбогд хорооллын байрыг 1.800.000 төгрөг, Алтан хотхоны байрыг 2.100.000 төгрөг гэсэн. Гэтэл заза бид нар захиралтай чинь байрны үнэ ярина гэж хэлээд явсан. Түүнээс хойш би дахиж тэр хүмүүстэй уулзаагүй, хараагүй. Сүүлд нь би захирлаас нөгөө Батсүмбэрийн байр үзсэн хүмүүс юу болсон юм бол гэтэл захирал надад тэр хүмүүс бүүр хямдхан авна гээд байхаар нь би үгүй гээд хэлчихсэн гэж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-18 тал/,
-Гэрч Б.Мөнхбаярын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Одоогоор “Пирамид прогресс” ХХК-д Төв аймгийн 20 Алтанбулаг суманд үйлдвэрийн даргаар ажиллаж байна... “*******” ХХК нь төмс хүнсний ногоо тарьдаг гэж байсан. 2020 онд Батсүмбэр сумын Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн газрын тооллого явагдсан. Уг захирамжийн дагуу 328.8 га бүхий 38 иргэний газрыг төлбөр төлөөгүй болон гэрээ дүгнээгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, хэмжээ хэтрүүлсэн хашсан зэрэг үндэслэлүүдээр цуцлагдсан. Ч.Б нь газрын төлбөрөө гайгүй төлдөг байсан болохоор 2 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүйгээр шалтгаанаар Ч.Бгийн эзэмшлийн 2, 3 дугаар багт байрлах 24.7 орчим га газрын эрх цуцалсан шалтгаан нь 2 жил ашиглаагүй гэсэн байсан. Би уг ажлын хэсэгт орсон байгаа. Уг захирамжийн дараахан 2020 оны 05 сарын сүүлээр Төв аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг ирж газартай холбоотой асуудлуудыг шалгасан. Уг шалгалтаас Батсүмбэр сумын Засаг даргын газрын эрхийг цуцалсан захирамжуудыг шалгаж зөвтгөж гарга гэсэн захирамж гарсан байгаа. Түүнийх нь дагуу Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г нь шүүхээр шийдүүлнэ гэж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-22 хуудас/,
-Шүүгдэгч Д.Гын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “.... Ажил эрхлэлтийн хувьд 1996-2009 оны хугацаанд “Өнөр мандал” ББН-д нярав, малчин, менежер, захирал зэрэг албан тушаалд, 2009-2012 онд “Батсүмбэр сумын тогтвортой амжиргаа” төслийн зохицуулагчаар, 2012-2016 онд Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар, 2016 оноос хойш одоог хүртэл мөн сумын засаг даргаар ажиллаж байна... “******* ХХК-ийн талаар 2012 оноос хойш мэдэх болсон. Захирал нь Ч.Б гэдэг хүн байдаг. “*******” ХХК нь манай суманд Сөгнөгөрт ногооны талбай худалдаж аваад үйл ажиллагаа явуулдаг юм. Ч.Бтай ямар нэгэн найз нөхөд ураг төрлийн холбоотой зүйл байхгүй. Гэмгүй ах дүү нар байсан... Энэ жил засгийн газрын 170-р тогтоол гарсантай холбогдуулан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй талбайнуудыг хураах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг газар дээр нь ажиллаад 300 орчим га хураагдахаар болсон. Үүнд Ч.Бгийн 20 орчим га байсан. Уг 20 орчим га талбайд хүнсний ногоо тарих ёстой байтал малыг тэжээл тарьсан байсан тул зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх эрхийг нь цуцалсан байгаа. Энэ талаар Ч.Бд мэдэгдлийг өгсөн гэж байсан... Уг захирамжийн дагуу Төв аймгийн барилга Геодези зураг зүйн газраас ажлын хэсэг ирж үзээд уг захирамжийг үндэслэн хуулийн заалт буруу байна, гэрчилгээний дугаар бичигдээгүй байгаа учраас эрхийг нь сэргээ гэсэн. Төв аймгийн захиргааны хэргийн шүүхэд хандана гэж байсан. Энэ захирамжийг хавсралтад дурдсан аж ахуй нэгжүүдээс захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Манай сумын зүгээс уг захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа... Ноднин 2019 оны 10, 11 сарын үед миний эхнэр нас бараад би Улаанбаатар хотод Ч.Бтай уулзаж хоолонд орсон. Ч.Б нь эхнэр чинь нас барахад очиж чадсангүй гэж байсан. Тэгээд би Ч.Б нь байр хямдхан байдаг гэхээр нь би байр хайж байгаа юм гэтэл надад Алтай хотхон болон Зайсан орчимд нэг нэг байр үзүүлсэн. Уг байрнуудыг нь үзсэн. Алтай хотхоны байр нь таалагдсан учраас үнийг нь асуутал 120.000.000 төгрөгт өгнө 3 өрөө байр гэсэн. Тэгэхээр нь би бэлэн 80.000.000 төгрөгт өгөх үү гэтэл Ч.Б боломжгүй гэсэн. Тэрнээс хойш ахиж орон сууц, байрны асуудал яриагүй. Ямар учраас 80.000.000 төгрөгөөр авъя гэж хэлсэн нь тухайн үед надад 70.000.000 орчим төгрөг байсан болохоор тэгж хэлсэн юм. Тэгээд ч уг байр нь зогсоол муутай 21 таалагдаагүй учраас авахаа больсон байгаа. Би тухайн байрыг үзэхдээ өөрийн төрсөн эгч Төмөрөөгийн хамт очиж үзсэн. Харин нөгөө талаас Ч.Бгийн ажилчин гэх нэг эмэгтэй байсан. Бартераар авсан байрнууд гэж байсан. Миний төрсөн дүү болох Энхцэцэг нь Солонгос улсад байдаг болохоор байр авах гээд сонирхсон юм... 2014, 2015 оны намайг хурлын дарга байхад Ч.Б нь манай суманд том оврын Хово маркийн машиныг бэлтгэсэн. 2017 онд би Засаг дарга болсон хойно оо Ч.Бтай уулзаад Тамгын газарт өгсөн Хово машин чинь хаана байдаг юм бэ гэтэл тэр Ховоны оронд Солонгос улсын Хово шиг том машин өгье гэсэн. Тэр машиныг нь үзсэн чинь муудчихсан машин байсан. Тэгэхээр нь би энэ машин чинь явдаггүй юм байна гэсэн. Ч.Б нь надаас ямархуу машин байвал болох уу гэхээр нь би олон хүн суучихдаг нийтийн зориулалттай машин байвал болж байна гэтэл Старекс машин авч өгч байсан. 12.000.000 төгрөгөөр авсан гэж байсан. Уг машин нь одоо 50-00 ТӨҮ улсын дугаартай Батсүмбэр сумын тамгын газарт явж байгаа... Би тамгын газартаа Ч.Бгаас нэг ч төгрөгийн хандив авч байгаагүй... Энэ нь Төв аймгийн Баян сум руу шиффийн харилцаа гэж өгсөн. Ч.Б нь өөрөө шифф сумандаа төмсний үр хэрэгтэй гэж хэлээд надаа дамжуулаад өгсөн. Үүнийхээ оронд Баян сумаас нүүрс авч байсан санагдаж байна. 2 сум хамтын ажиллагааны шугамаар манайх төмс өгөөд зөрүүлээд нүүрс өгсөн юм. Би уг төмсний үрийг хувьдаа ашигласан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-26 тал/,
-Гэрч Д.Төмрөөгийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...Миний төрсөн дүү н.Энхцэцэг нь Солонгос улсад байдаг юм. 2019 юм билүү 11 дүгээр сард Д.Г, н.Энхцэцэг нар нь хамтарч байр авах тухай ярилцсан. Тэгээд Д.Г над руу утсаар яриад нэг дугаар өгье та ярьж байгаад очоод байр үзээдхээч гэсэн. Би тэр дугаар руу нь яриад Алтай хотхонд болон яармагийн Хүннү молл орчимд Ханбогд гэх хотхонд тус тус байр үзсэн. Алтай хотхоны байр нь ашиглалтад орсон 3 өрөө байр байсан, үнийг нь санахгүй байна. Ханбогд хотхоны байр нь бол ашиглалтад ороогүй байр байсан. Тухайн орон сууцнуудаас аль алийг нь аваагүй. Одоо хүртэл байр аваагүй байгаа... Тухайн орон сууцны талаар Д.Г танд ямар нэгэн хэлсэн үү? Ямар учиртай орон сууц үзүүлсэн юм бэ? Хариулт: Д.Г нь надад хэлэхдээ "ийм байр байна гэж байна та үзээдхээч" л гэж надад хэлсэн. Нарийн ширийн зүйл хэлээгүй. Тэрнийх гэж юм хэлээгүй. Би ч ямар учиртайг нь асуугаагүй... Миний төрсөн дүү н.Энхцэцэг нь тухайн үед Монголд өөрөө таараад хамт явсан. Нэг эмэгтэй хүн ирж тухайн байрнуудыг онгойлгож үзсэн. н.Энхцэцэг нь 2020 он гаргаад 1 сард Солонгос улс руу явсан. Одоо ковид гээд карентилагдчхаад ирж чадахгүй байгаад байгаа” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-29 тал/,
-шүүгдэгч Ч.Бгаас гарган өгсөн баримт бичгийг хүлээн авсан тухай тэмдэглэл болон гаргасан өгсөн баримтууд /2-р хх-ийн 32-47, 48-65 тал/,
-Гэрч А.Цогтмагнайгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..."Сансари" ХХК нь үүсгэн байгуулагдсан ба******* 3 дугаар багт хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Миний бие 2015 онд "Сансари" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн нэрийг “Баянгол ресорт девелопмент" ХХК болж өөрчилсөн... Би******* Засаг дарга Дэнзэнгийн Ганболд, Засаг даргын орлогч Цэвэгмидийн Булган, тус сумын 3 дугаар багийн Засаг Гансүхийн Мөнгөнхазаар гэх хүмүүсийг танина. Эдгээр хүмүүстэй “Сансари” ХХК-ийн амралтын үйл ажиллагаа явуулдаг газартай холбоотой асуудлын талаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, манай компани нэхэмжлэгч, тус Засаг даргын Тамгын газар хариуцагчаар татагдаж байсан... Би Хаан банкны 5753672129 дугаарын данс, Голомт банкны 1109220856, Худалдаа хөгжлийн банкинд данс эзэмшдэг боловч тус дансны дугаарыг санахгүй байна... Тухайн үед******* Засаг даргын Тамгын газартай манай "Сансари" ХХК нь "Нийгмийн хариуцлагын гэрээ" байгуулж 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг нэг данс руу шилжүүлсэн. Тухайн үед наадмын асар авах, мөн тус суманд түймэр гарсантай холбогдуулан тус мөнгийг авч байгаа талаар сумын Засаг дарга, сумын Засаг даргын орлогч дарга нар нь хэлж байсан. Түүний дараа Төв аймгийн Батсүмбэр 24 сумын наадам 2017 оны 07 дугаар сарын 10-ны орчим болсон ба тэр үеэр би сумын Засаг дарга Д.Гтой уулзахад тэрээр надад хандан хэлэхдээ энэ танай компанийн авч өгсөн асар гээд наадмын талбай дээр зассан шар өнгийн асрыг харуулж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104-105 тал/,
-Гэрч О.Эрдэнэбаярын “...Би******* Үдлэг 4 дүгээр багийн нутагт мал аж ахуй эрхэлдэг ба мөн морь уядаг юм. Би******* 3 дугаар багийн өдөрлөгт 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр оролцсон ба тухайн үед миний шүдлэн насны уралдуулсан морь түрүүлж, бай шагналд нь надад цэнхэр өнгийн айрагны ваар өгч байсан. Тухайн үед надад айрагны ваарыг Б.Д гэх хүн гардуулж өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 109-110 тал/,
-Гэрч Б.Билгүүний 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би******* Засаг дарга Дэнзэнгийн Ганболд гэх хүнд 2017 оны хавар аав Ч.Бгийн өгөөрэй гэж надад өгсөн мөнгийг өгч байсан... Төв аймгийн Батсүмбэр сум руу 2017 оны хавар /сар, өдрийг нь санахгүй байна/ миний бие аав Ч.Бгийн хамт явж Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт Микро автомашин хүлээлгэн өгсөн. Тус автомашиныг манай аав ямар зорилгоор өгсөн гэвэл аав маань******* Засаг даргын тамгын газарт Сонсмал маркийн автомашиныг урьд өмнө хандивлахад сумын Засаг дарга Д.Г нь тус автомашиныг авахгүй, эвдрэл ихтэй байна гэсний дагуу тус Сонсмал маркийн авто машиныг зараад 10,500,000 төгрөгөөр микро автомашин авч 2017 оны хавар тус сумын Засаг даргын тамгын газар хүлээлгэн өгсөн. Тус Микро автомашиныг хүлээлгэн өгдөг өдөр аав Ч.Б өөрийн машиныхаа урд хайрцагт байсан ууттай боодол мөнгийг надад өгөөд тус мөнгийг миний хүү сумын Засаг дарга Д.Год оруулаад өгчих гэхээр нь би Д.Гын өрөөнд ороход тэр ганцаараа байсан ба би түүнд хандан тус ууттай мөнгийг өгөхөд тэрээр “аан за” гэж хэлээд тухайн ууттай мөнгийг авсан. Би тус мөнгийг ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй... Тухайн өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр аав маань******* Засаг даргын тамгын газарт автомашин бэлэглэсэн бол тэр өдөр би аавын өгсөн ууттай мөнгийг Ганболд гэх хүнд өгсөн... би тус мөнгийг хахуулийн мөнгө байсан талаар мэдээгүй ба аав тус мөнгийг өгчих гэхээр нь л нарийн учрыг нь мэдэхгүй Д.Гын өрөөнд ороод түүнд өгсөн. Би яаг хэдэн төгрөг Д.Год өгснөө мэдэхгүй байна, яг хэдэн төгрөг өгсөн талаар манай аав Ч.Б болон Д.Г нар сайн мэдэж байх учиртай.. Д.Год би аавын өгсөн мөнгийг тэр өдөр үнэхээр өгсөн ба тэр хүн ямар учраас мөнгөө аваагүй гэж хэлж байгаа талаар мэдэхгүй байна. Гэхдээ тэр хүн авлигатай тэмцэх газар ирээд мөнгө аваагүй л гэж хэлэх байх. Би тэр үед аавын өгсөн мөнгийг түүний өрөөнд нь ганцаараа байхад нь оруулж өгөхөд тэрээр “аан за” гэж хэлээд өөрөө авсан нь үнэн. Миний хувьд хэн нэгэн хүнийг мөнгө авсан гээд гүтгээд байгаа асуудал байхгүй, гэрчийн эрх, үүргийг маш сайн ойлгож байна. мөн би тэр хүнд мөнгө өгч байгаа талаараа утсан дээрээ бичлэг хийж баримтжуулсан асуудал байхгүй, тийм шаардлага ч тухайн үед байгаагүй. Аавыг өг гэсэн мөнгийг тэр хүнд нь өгсөн. Тэгээд ч надтай тэр Д.Г гэх хүнтэй өс хонзон, өр авлагын асуудал байхгүй учир түүнийг авсан гээд гүтгээд байх шаардлага байхгүй шүү дээ. Сүүлд сонсоход тэр хүн аавыг нь мөнгө төгрөг өг, байр хөнгөлөлттэй үнээр өг гэх мэтээр шантаачилсан байсан ба аав түүний хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүйн хариуд******* нутагт зохих хууль тогтоомжийн дагуу олгогдсон манай гэр бүлийн нэр дээрх 40 гаруй га газрыг хууль бусаар цуцалсан үйлдэл гаргасан байсан, гэсэн хэдий ч миний хувьд тэр Д.Г гээд байгаа хүнд юм санаж ингэж мэдүүлэг өгч байгаа юм биш. Үнэн зүйлийг үнэнээр нь хэлж мэдүүлж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 114-115 тал/,
-Гэрч Х.Нэргүйгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Д.Г, Г.М, Ц.Булган нарыг ажил хэргийн шугамаар болон нэг нутаг усны хүмүүс гэдэг утгаар танина. Өөр ямар нэгэн төрөл садан, хувийн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Харин “Бултдаг рашаан” ХХК-ийн захирал Б.Д гэх хүнийг би танихгүй... Би******* Засаг даргын Тамгын газрын санхүү албаны даргаар 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш одоог хүртэл ажиллаж байна... Уг асуудлын талаар нярав Д.Цэцэгжаргал сайн мэдэж байгаа байх. Д.Г ямар учраас намайг тус мөнгийг хувийн дансаар авсан талаар мэдэж байгаа мэтээр мэдүүлэг өгсөн талаар үнэндээ би мэдэхгүй байна. Д.Г дарга худлаа хэлсэн байна. Миний зүгээс алба хаагч нар болон нягтлан бодогч, нярав нартаа ямар шаардлага тавьдаг вэ гэвэл бэлэн мөнгө хүнээс авч болохгүй, мөн хувийн болон албаны дансаар мөнгө авч болохгүй гэх шаардлага тавьдаг ба энэ талаар сумын удирдлагуудад хэлэхэд авч хэлэлцдэггүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 116 тал/,
-2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 117 тал/,
-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 130 тал/,
-Шүүгдэгч Д.Гын ял шалгах хуудас /2-р хх-ийн 192 тал/,
-Шүүгдэгч Ч.Бгийн ял шалгах хуудас /2-р хх-193 тал/
-Шүүгдэгч Г.Мын ял шалгах хуудас /2-р хх-ийн 194 тал/,
-Шүүгдэгч Б.Дгийн ял шалгах хуудас /2-р хх-ийн 195 тал/,
-2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “CD”-нд хуулсан бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5-р хх-ийн 115-119 тал/,
-гэрч Д.Цэцэгжаргалын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “...Миний данс руу 2017.07.06-ны өдөр “Sansary” ХХК-аас 1.500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Ингээд би 2017.07.08-ны өдөр тухайн мөнгөөр баяр наадмын юм цуглуулахаар Улаанбаатар хот орж Цайз захын ойролцоо байх оёдлын цехээр 950.000 төгрөгөөр 1 асар худалдаж аваад явж байхад Засаг дарга Д.Г над руу өөрийнхөө бил үү гар утсаараа залгаад “чи дансаа өгчих” гэхээр нь би түүдн яасан бэ даргаа гэхэд тэрээр чиний данс руу 1.500.000 төгрөг хийнэ гэж хэлэхээр нь би өөрийнхөө дансны дугараа хэлж өгсөн, дарга цаана нь тэмдэглэж авах шиг болсон. Ингээд миний хаан банкны 5727122188 дугаарын дансанд 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Бултдаг рашаан” ХХК-аас 1.500.000 төгрөг орсон. 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр сумын баяр наадам эхэлсэн, манай сумын баяр наадмын морины уралдаан Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг Өвөр худаг гэдэг сумын төвөөс 10 орчим км зайтай газарт болдог юм. Тиймээс би “Бултдаг рашаан” ХХК-ийн явуулсан мөнгийг банкнаас авч чадалгүй, морины талбай руу явчихсан. Ингээд би 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Засаг дарга хөдөөнөөс ирээд над руу утсаар залгаад нярав чи хаана байна, чамд нөгөө 1.500.000 төгрөг чинь байгаа юу гэхээр нь би байгаа гэж хэлээд түүний өрөөнд орж “Бултдаг рашаан” ХХК-аас өгсөн 1.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед Засаг даргын өрөөнд өөр хүн байгаагүй, тухайн мөнгө нь хэдэн төгрөгийн дэвсгэртээр байсныг би одоо санахгүй байна. Засаг дарга тухайн мөнгийг юунд хэрхэн зарцуулсныг би мэдэхгүй. Би 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дахин мэдүүлэг өгөхдөө 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус сумын баяр наадам давхацсан учраас “Бултдаг рашаан” ХХК-ийн шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг данснаас авч Засаг даргад өгч чадаагүй, тиймээс өөртөө байлгаж байсан гэдэг утгаар мэдүүлэг өгсөн байх, тухайн үед сандраад, мөн дансны хуулгаа хараагүй учраас тэгж мэдүүлсэн. Түүнээс хэн нэгний нөлөөгөөр зориуд худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5-р 127-129 тал/,
Гэрч Д.Нямдаваагийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “...Тухайн тайланг 2017 оны 08 дугаар сард болсон сумын баяр наадмын дараа л нярав Д.Цэцэгжаргал гаргасан байх ёстой, яг одоо хэдний өдөр гаргасан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед надад тайлбарласнаар нярвын дансанд мөнгө орж түүний бэлнээр аваад л баяр наадамд зарцуулсан гэж ойлгосон. Тэр үед нярав болон хэн нэгэн нь 1.500.000 төгрөгийг Засаг даргад өгсөн. Засаг дарга түүнээс нь зарцуулаад холбогдох баримтыг өгсөн гэдэг талаар хэлээгүй, нярав л надад баримт болон тайлангаа гаргаж өгсөн. Няравын дансаар орсон мөнгөнөөс худалдаж авсан майхан, зуух зэрэг нь одоо суманд байгаа, бусад зүйл болох өргөмжлөл, медаль, хүнсний болон түргэн элэгдэх зүйлд зарцуулагдсан байсан. Нярвын дансаар орсон 3.500.000 төгрөгөөс Засаг дарга 1.500.000 төгрөгийг нь авч өөрөө наадамд хэрэглэх айраг, хиам, сальют, хүнсний зүйлүүд болох жимс, мах зэргийг авсан гэдгийг би мэдээгүй, одоо л мэдэж байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 140-141 тал/зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч С.Мөнхтулгаас “...Мөнгө авсан гэдгийг нь тогтоогоогүй. Мөнгө өгсөн баримт хэрэгт авагдсан зүйл байхгүй, мөнгө авсан гэдэг нь батлагдахгүй байна тиймээс цагаатгаж өгнө үү” гэх,
Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч М.Үүрийнтуяагаас: “...Г.М нь Б.Дг хясан боогдуулсан зүйл тогтоогдохгүй, мөн өөртөө ашигтай байдал бий болгоогүй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Тиймээс энэ хэргийг цагаатгаж өгнө үү” гэх,
Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Н.Баярмаагаас: “...Байнга мөнгө нэхэж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, дарамталдаг байсан болохоор Авлигатай тэмцэх газарт хандахаас өөр аргагүй байдалд орсны улмаас авлига өгсөн гэдгээ сайн дураараа илчлэн ирсэн нь ялаас чөлөөлөх үндэслэл болно. Тиймээс цагаатгаж өгнө үү” гэх,
Шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч С.Одгаригаас: “...Шүүгдэгч өөрийнхөө мэдүүлгээр өөрийнхөө гэм бурууг нотолдоггүй . Яаж дарамталсан болохоор 3 сая төгрөг өгсөн гэдгийг тодруулах хэрэгтэй энэ асуудал аль цаг хугацаанд хамаарах вэ гэдгийг нь тогтоох шаардлагатай. Энэ үйл баримт газар цуцалсан цаг хугацаанд холбогдож байна. Энэ хэрэгт авлигын шинжид хамаарахгүй байна тийм учраас Ч.Бг цагаатгаж өгнө үү” гэх,
Шүүгдэгч Ч.Б, Б.Д нарын өмгөөлөгч А.Мөнхтулгааас: “Б.Д өөрөө авлигатай тэмцэх газар гомдол гаргасан хэргээ сайн дураараа илчилсэн. Миний хувьд хэргийг хангалттай шалгасан гэж үзэж байна. Анх мэдүүлэг өгөхдөө нийгмийн хариуцлагын гэрээний дагуу 1.500.000 төгрөг өгсөн гэдгээ мэдүүлсэн. Нийгмийн хариуцлагын гэрээн дээр Д.Гын гарын үсэг зурагдсан байгаа тул Д.Гтой гэрээ байгуулсан гэсэн үг юм. Д.Год мөнгө өгөх зорилго байгаагүй гэрээ байгуулсан тул гэрээний үүргийн дагуу мөнгө өгсөн. Сайн дураараа ваар, морь өгөөгүй дарамт байсан тул өгсөн, үүнийг авлига гэж өгөөгүй. Б.Дгийн үйлдэл авилгийн гэмт хэргийн шинж хангасан эсэх нь эргэлзээтэй байна. Цэцэгжаргал хэний талд байгаа яагаад яагаад олон удаагийн мэдүүлэг өгөөд байгаа вэ гэдгийг шалгаж өгнө үү,
Ч.Бгийн хувьд мөн өөрөө хэргээ илчлэн ирсэн. Нийгмийн хариуцлагын гэрээний хувьд өгсөн машиныг нь буцаан өгч солиулж байгаа үйлдэл нь дарамт байсныг харуулж байна.Батаа машины зөрүү мөнгө өгсний дараа газрын эрх цуцалж эхэлсэн байдаг. Энэ хүнээр ямар бичиг баримт гаргуулах гэж өгсөн зүйл байхгүй. Өнөөдөр гэмт хэрэг илчилсэн хүмүүс яагаад гэмт хэрэгтэн болов. 120 сая төгрөгийн байрыг 80 сая төгрөгөөр авъя гэсэн яриа гарсан жирийн хүмүүс хэзээ ч гарахгүй, 40 сая төгрөгөөр байраа хямдруулах асуудал яригдахгүй албан тушаалын асуудал байсан учраас ийм яриа гарсан. Тиймээс энэ хэргийг цагаатгаж өгнө үүү” гэх хүсэлтүүдийг тус тус гаргасан байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мыг Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа******* Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/256 дугаартай захирамжаар “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар эзэмшүүлсэн. Тухайн газарт 241.635.000 төгрөгийг үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон холтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засан газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасан баг хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үедээ иргэн Б.Дгээс 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн 2034004400531 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр хэргийн нөхцөл байдал болон хэргийн нотлогдсон байдлуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Г.Мын хахууль авсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул дээрхи хуулийн зүйл, хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Мын холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Г.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч Г.М нь******* 3 дугаар багийн Засаг дарга бөгөөд шүүгдэгч Г.М нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх үедээ иргэн Б.Дгээс хахууль авсан болох нь нотлогдсон үйл баримт хэрэгт авагдаагүй.
Г.Мын хувьд хахууль шаардсан, өөрт олгогдсон чиг үүргээ санаатайгаар биелүүлээгүй, биелүүлэхгүй байх үйлдэл гаргаагүй, багын өдөрлөгийн олон нийтийн арга хэмжээний үйл ажиллагаа болсон бөгөөд Б. Дд аливаа шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй нөхцөл байдлыг бий болгох, эсхүл хээл хахууль өгөхийг шаардсан гэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл Б.Д нь Төв аймгийн Бамсүмбэр сумын нутагт хууль бусаар газар эзэмшдэг, газрын татвар төлөөгүй гэх мэт хууль бус үйлдлээ нуух зорилгоор багийн засаг даргын хувьд түүнд хууль бус зорилгоо гүйцэтгүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээг зөвхөн өөртөө хахууль авсан байхыг ойлгоно
Гэтэл******* 3 дугаар багийн өдөрлөг дээр тус багийн иргэний зүгээс морины бай шагналд ваар болон 520000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үрээг олон иргэдийн дунд өгсөн нь дан ганц багийн даргыг өөртөө хахууль авсан, түүний газрыг хүчингүй болгохоор хясан боогдуулах замаар хээл хахууль өгөх гарцаагүй байдалд хүргэсэн, тулгамдсан нөхцөл байдал үүссэн нөхцөл байдал үүссэн гэж дүгнэх, шаардсан гэж үзэх ч боломжгүй юм.
Энэ нь хэрэгт авагдсан гэрч О.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдорж нарын мэдүүлгээр нотлогддог бөгөөд Г.М нь хахуулийг өөртөө авсан гэх үйл баримт няцаагдах бөгөөд газар эзэмших захирамжийг багийн дарга цуцлах эрх бүхий этгээд биш болохыг дурдах нь зүйтэй байна.
Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн нотлох баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж, түүнд үндэслэн шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоох нь хэргийн жинхэнэ байдалд нийцнэ гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Г.М нь өөртөө авч захиран зарцуулж, өөртөө ямар нэгэн байдлаар давуу байдал бий болгосон гэх үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.
Харин шүүгдэгч Д.Гын хувьд 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь гэрч Д.Цэцэгжаргалын өгсөн удаа дараагийн мэдүүлгээр нотлогдон тогтоогддог ба гэрч Д.Цэцэгжаргалын удаа дараагийн өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй гэрч Д.Цэцэгжаргалын Хаан банкны 5727122188 дугаартай дансанд 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Бултдаг рашаан” ХХК-аас 1.500.000 төгрөг орсон байдаг бөгөөд шүүгдэгч Д.Гыг хахууль аван гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон гэж үзсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт “Sansary” ХХК-аас 1.500.000 төгрөг шилжүүлсэн гэж маргадаг ч “Sansary” ХХК-аас 1.500.000 шилжүүлсэн гэх 1.500.000 төгрөгийг хүлээн авч, хэрхэн зарцуулсан талаарх орлого зарлагын баримт /2-р хх-ийн 125-129 тал/ болон “Sansary” ХХК-аас 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг “Sansary” ХХК-s handiw /Niigmiin hariutslaga/ гэсэн утгаар шилжүүлсэн байдаг ба гэрч -Гэрч А.Цогтмагнай нь "Нийгмийн хариуцлагын гэрээ" байгуулж 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг нэг данс руу шилжүүлсэн. Тухайн үед наадмын асар авах, мөн тус суманд түймэр гарсантай холбогдуулан тус мөнгийг авч байгаа талаар сумын Засаг дарга, сумын Засаг даргын орлогч дарга нар нь хэлж байсан. Түүний дараа Төв аймгийн Батсүмбэр 24 сумын наадам 2017 оны 07 дугаар сарын 10-ны орчим болсон ба тэр үеэр би сумын Засаг дарга Д.Гтой уулзахад тэрээр надад хандан хэлэхдээ энэ танай компаний авч өгсөн асар гээд наадмын талбай дээр зассан шар өнгийн асрыг харуулж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104-105 тал/ хэрэгт авагдсан байна.
Мөн шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “ Ч.Бгаас хүүхдээр нь дамжуулан 3.000.000 төгрөг аваагүй. Хүүхэд нь манай өрөөнд орж ирээгүй “, “ ... дүү Д.Энхцэцэгт хямд үнээр байр худалдахыг шаардаагүй “ гэх боловч шүүгдэгч Ч.Б болон гэрч Б.Билгүүн нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүдийг, шүүгдэгч Ч.Бгаас гарган өгсөн баримт бичгийг хүлээн авсан тухай тэмдэглэл болон гаргасан өгсөн баримтууд /2-р хх-ийн 32-47, 48-65 тал/ыг, гэрч Ц.Баярмаагийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд “ Батсүмбэр сумын Засаг дарга гэх хүн Алтай хотхонд байрлах орон сууц болон үнийн санал асуусан талаар “ мэдүүлсэн мэдүүлэг /2-хх-16-18/, Гэрч Д.Төмрөөгийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд “ ..Ганболд утсаар холбогдон Алтай хотхонд байр үзэх талаар утсаар холбогдож ярьсан талаар “ мэдүүлсэн мэдүүлгүүд /2-р хх-ийн 27-29 тал/-ийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч Д.Гын үйлдэл нь Авлигын эсрэг тухай хулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “..энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” гэж, энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар “ давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг “ гэж тус тус заасан заалтыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Гыг Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/97 дугаар захирамжаар******* Засаг даргаар томилсон байх бөгөөд /2-р хх-ийн 106 тал/ шүүгдэгч Д.Г нь Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь энэ хуулийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх хэсэгт заасан “ төрийн улс төрийн.....” гэж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт “бүх шатны Засаг дарга...” /төрийн улс төрийн албан тушаал/ гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “"нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
“Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар “...улс төрийн албан тушаалтан” хамаарна гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн гэж дүгнэхээр байна.
Түүнчлэн Авлига хээл хахуулын гэмт хэрэг нь төрийн албан хаагч албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах явцдаа тухайн гэмт хэргийн үндсэн шинж нь хахууль өгөгчийн буюу хахууль авагч нь тухайн хахуулийг өгсөн буюу авснаар тухайн гэмт хэргийг үйлдсэн төгссөнөөр тооцдог.
Хахууль авах гэмт хэрэг нь Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд шууд халдаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхтэй үйлдэл байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг /үндсэн шинж/ нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Мөн шүүгдэгч Ч.Б, Б.Д нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд авилга өгсөн талаараа мэдүүлж гэмт хэргийг илчилсэн гэх боловч уг гэмт хэргийг туйлд нь хүргэсэн.
Шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан******* Засаг дарга Д.Год “2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.Цэцэгжаргалын Хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн”, шүүгдэгч Ч.Бгийн үйлдэл нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулах******* Засаг дарга Д.Год “2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан Засаг даргын Тамгын газрын албан өрөөнд нь 3.000.000 төгрөгийн хахууль” өгсөн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог тул хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.
Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндийн эсрэг /аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг нэмэгдэл объекттой/ гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Г, Б.Д, Ч.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Б.Д, Ч.Б нар нь хахууль өгсөн тухайгаа тухайн гэмт хэргийг үйлдсэн үеэс хойш тодорхой хугацааны дараа илчилсэн байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоос тухайн шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, гэмт хэргийг нь үгүйсгэх үндэслэл болохгүй.
Дээр дурсан үйл баримт бүхий үндэслэлүүдээр шүүгдэгч Д.Г, Б.Д, Ч.Б нарын хээл хахууль авах, өгөх гэмт хэргийн объектив болон субьектив шинжийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “Иргэн Д.Г, Г.М нар нь албан тушаалаа хэтрүүлэн ашигласан байна. Иргэн Б.Д, Ч.Б нар нь гэм буруутай гэж бодож байна“ гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн бөгөөд шүүгдэгч Г.Мын хувьд үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Шүүгдэгч Д.Гын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б.Дгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Ч.Бгийн гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзэж шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг , Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Ч.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагч Б.Батсайханаас: “Шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргаж байна. Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Шүүгдэгч Ч.Бг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт тус тус зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин ихэсгэсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Д.Год авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналыг шүүхэд гаргаж, бусад шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Д.Гоос 3.000.000 төгрөг гаргуулж улсын орлого болгох, хэрэгт 1 ширхэг СиДи, 1 ширхэг шаазан ваар хураагдаж ирсэн ба СиДи бичлэгийг хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь хавсарган үлдээж, шаазан ваарыг улсын орлого болгох саналыг мөн гаргаж байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэх ялын дүгнэлтийг,
-Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч С.Мөнхтулгаас “Д.Гын үйлдэл 2017 оны үйлдэл байгаа. Улсын яллагчийн хувьд хуулийг буцаан хэрэглэх санал тавьсан гэж харж байна. Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь сонгох төрлийн санкцтай. Иймд шүүгдэгч Д.Год сонгох төрлийн санкц хэрэглэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Д.Гын хувьд өрх толгойлсон эцэг, насанд хүрээгүй хүүхэдтэй шүүхээс энэ байдлыг харгалзан Д.Год торгуулийн ял оногдуулж 15.000 нэгжээр торгож 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, 3 сая төгрөгийг улсын орлого болгох асуудлыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч С.Одгаригаас: “Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. Тиймээс тухайн үед үйлчилж байсан хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа учраас хэрийг хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Б, Б.Д нарын өмгөөлөгч А.Мөнхтулгаас: “Ч.Бгийн хувьд прокуророос 2002 оны эрүүгийн хуулийн 269 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Прокурор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин ихэсгэсэнтэй адил хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргасан байна. Энэ ялын санкцад 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай хүндэвтэр гэмт хэрэг байгаа. Мөн энэ хуулийн 55 дугаар зүйлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тусгасан. 55.1 дугаар зүйлд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмт хэргээ сайн дураараа илчлэн ирсэн бол гэдэг хөнгөрүүлэх байдал байдаг. Улсын яллагч энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй гэж үзэж байна. Тиймээс 2002 оны эрүүгийн хуулийн 61.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг тэнсэж болно гэж заасан заалтыг хангаж байна. Мөн хуулийн 72.1 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай заасан байдаг, 72.1 дүгээр зүйлийн1.2 дахь хэсэгт хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалттай. Би тооцоолж үзэхэд 5 жил өнгөрсөн байна. Тиймээс эрүүгийн хариуцлага оногдуулахгүй байх боломжтой гэсэн саналыг гаргаж байна. 2017 оны 5 сард энэ хэрэг гарсан, 2022 оны 5 сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна тиймээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой байна. Б.Дгийн хувьд Монгол улсын эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон прокуророос торгох ялын санал оруулсан байна. Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд Монгол улсын дээд шүүхээс тайлбар хийсэн байдаг хахууль өгсөн хүн энэ талаараа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно гэж заасан байдаг тийм учраас хөнгөрүүлэх боломжтой, энэ гэмт хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг, зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал хангаж байна гэж үзэж байна: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 д зааснаар тэнсэх, ялаас чөлөөлөх шаардлага хангаж байна гэж үзэж байна, мөн хуулийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэж болно гэж заасны дагуу хорих ял оногдуулалгүй тэнсэх боломжтой гэсэн саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Н.Баярмаагаас: “Миний үйлчлүүлэгч төрөөс олгох үйлчилгээг хуульд зааснаар авсныхаа төлөө шүүгдэгч нарын хясан боогдуулсны улмаас гэмт хэрэгтэн болоод байна. Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийг тайлбарласан тайлбарт хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн энэ талаар эрх бүхий байгууллагад илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж, ялаас чөлөөлөх зохицуулалт байдаг. Би энэ тайлбарыг энэ төрийг үйлчилгээг хахууль өгч авсан үйлдэлдээ гэм буруутай. Гэхдээ түүнд оногдуулах ялаас чөлөөлнө гэж ойлгож байна. Миний үйлчлүүлэгч Б.Д нь энэ хэргээс болж үйл ажиллагаагаа явуулж чадаагүй тул тодорхой орлогогүй болсон. Хавтаст хэрэг авагдсанаар тогтмол цалинтай орлого олдог хүн биш тул улсын яллагчийн гаргасан 12 сая төгрөгөөр торгох торгуулийн ялын санал хүнд байна. Тиймээс эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийг тайлбарласан тайлбарыг баримтлан ялаас чөлөөлж өгнө үү, эсхүл Б.Дг энэ төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн тул оноож байгаа ялыг тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Д.Г Б.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч, өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлт болон Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хэр хэмжээ, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан ялгамжтайгаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Гын урьдчилан цагдан хоригдсон 216 /хоёр зуун арван зургаа/ хоногийн 1 /нэг/ өдрийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, 3.240.000 /гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг хасаж, түүний торгох ялыг 11.176 /арван нэгэн мянга нэг зуун далан зургаа/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.176.000 /арван нэгэн сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож,
Шүүгдэгч Д.Год оногдуулсан 11.176 /арван нэгэн мянга нэг зуун далан зургаа/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.176.000 /арван нэгэн сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Б.Дд оногдуулсан 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Бгийн холбогдсон хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” байх тул шүүгдэгч Ч.Бг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хууль тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дүгээр зүйлийн 24.1.2-д “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” тул хэрэгсэхгүй болгосугай.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч А.Мөнхтулга, Н.Баярмаа нараас “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах...” ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгодог ба шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, маргаж мэтгэлцдэг бөгөөд улсын яллагчаас торгуулийн ял оногдуулах саналыг гаргасныг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Д.Гын хувьд өрх толгойлсон ганц бие эцэг бөгөөд охин Г.Эмүжин нь 2005 оны 02 дугаар сарын 1-ны өдөр төрсөн Монгол Улсын Үндсэн хуулийн арвандолдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх...” журамт үүрэгт заасан байх бөгөөд охин Г.Эмүжины өсөн хүмүүжих, эцэг эхээр халамжлуулах эрхэд халдах нь шүүхийн энэрэнгүй шударга ёсны зарчимд нийцэхгүй тул торгох ял оногдуулсан болно.
Түүнчлэн шүүгдэгч Б.Дгийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/236 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” Засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаагаар 1 га газрыг эзэмших газар эзэмших гэрчилгээ гарч 2020 оны 05 дугаар сарын 13-н өдрийн А/324 дугаартай “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамж гарсан байна.
Дээрх захирамжийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0043 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон байх тул төрийн захиргааны байгууллагаас иргэнд үйлчилсэн үйлчилгээг Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, мөн хуулийн 35.1 дүгээр зүйлийн 35.1.1, 35.1.5, 35.3 дугаар зүйлийн 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 3. 10 дугаар зүйлд зааснаар Б.Д нь “Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлалтай мод үржүүлгийн зориулалт бүхий 1 га газрын төлбөрийг анх шилжүүлж авах үед өмнөх газар эзэмшигч газрын төлбөр эсэх, мөн Б.Д /суурь үнэ/ төлбөр газрын төлбөр төлөгдсөн эсэхийг нягтлан шалгасны эцэст /хэрэгт хууль бус захирамж гэж хэлдэг байсан гэж Б.Дгийн мэдүүлэгт тусгагдсан байдаг/ төрийн үйлчилгээг хэвээр үлдээж шийдвэрлэх эсэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г, Батаа нарыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад анх удаа гэмт хэрэгт холбогдсон бүртгэлгүй, шүүгдэгч Б.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд 1 удаа шүүхээр ял шийтгэгдэж байсан талаар Цагдаагийн ял шалгах хуудаст бүртгэгдсэн байна.
Шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Хахууль авах, хахууль өгөх гэмт хэргийн хувьд тухайн авсан, өгсөн зүйл нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж тооцогддог тул шүүгдэгч Б.Д, Ч.Б нарын бусдад хахууль болгон өгсөн 4.500.000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй.
Хахууль авах болон өгөх гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд бодит хохирол шууд учраагүй байна.
Иймд шүүгдэгч Д.Гын гэмт хэргийн улмаас олсон орлого болох нийт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг, 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг тус тус улсын орлого болгож,
Эрүүгийн 2034004400531 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт авагдсан “2 ширхэг сиди”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Г.М, Ч.Б, Б.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгтээ 216 хоног цагдан хоригдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, иөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.Гын гэмт хэргийг улмаас олсон орлого болох нийт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Гоос гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох “520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хахуульд өгсөн” үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Д.Гыг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж, хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Ч.Бг бусдаар дамжуулж хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Б.Дг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан , мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хууль тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон 216 /хоёр зуун арван зургаа/ хоногийн 1 /нэг/ өдрийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож 3.240.000 /гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг хасаж, түүний торгох ялыг 11.176 /арван нэгэн мянга нэг зуун далан зургаа/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.176.000 /арван нэгэн сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Д.Год оногдуулсан 11.176 /арван нэгэн мянга нэг зуун далан зургаа/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.176.000 /арван нэгэн сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Б.Дд оногдуулсан 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год оногдуулсан 11.176 /арван нэгэн мянга нэг зуун далан зургаа/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.176.000 /арван нэгэн сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Б.Дд оногдуулсан 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
10.Шүүгдэгч Д.Г, Б.Д нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч Б.Д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолсугай.
12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас олсон орлого болох 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Гоос гаргуулж улсын орлого болгосугай.
13.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг тус тус улсын орлогод болгосугай.
14.Эрүүгийн 2034004400531 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн зүйлгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч Д.Г нь 216 /хоёр зуун арван зургаа/ хоног цагдан хоригдсонг, шүүгдэгч Г.М, Ч.Б, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт авагдсан “2 ширхэг сиди”-г хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хадгалуулсугай.
15.Шийтгэх тогтоол уншин сонсмогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Г.М, Ч.Б, Б.Д, Д.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цэнхэр өнгөтэй шилэн ваарыг харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг Төв аймгийн шүүхийн тамгын газарт даалгасугай.
17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
18.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ю.ЭНХМАА
Ж.ДЭЛГЭРМӨРӨН