Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1152

 

 

 

 

 

 

 

 

2022           12          07                                 2022/ШЦТ/1152

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч Б.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч О.Дуламсүрэн,

Нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч А.Обаяр,

Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Р.Баярхүү,

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Г.Батжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Доос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дугаар хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө,... ургийн овогт М нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................тоотод оршин суух бүртгэлтэй боловч энэ хаягтаа оршин суудаггүй, оршин суух хаягаа тодорхой хэлж чаддаггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ................/;

 

Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ..................../.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

-Шүүгдэгч Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “О” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн лангууны араас иргэн Т.Агийн эзэмшлийн “Самсунг эдж-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан;

         

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т...” гэх нэртэй дэлгүүрийн лангууны араас иргэн Ц.Хгийн эзэмшлийн “Самсунг жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 552,000 төгрөгийн хохирол учруулсан;

         

          -Б.Ө, Н.М, Н.Ч нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б...” гэх нэртэй худалдааны төвийн 2 дугаар давхрын 18а дугаар лангууны араас иргэн Г.Нын орлогын мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 700,000 төгрөгийн хохирол учруулсан;

         

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н...” гэх нэртэй ломбардад байрлах Солонгос барааны лангуун дээрээс иргэн Х.Агийн эзэмшлийн “Самсунг А-8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 931,120 төгрөгийн хохирол учруулсан;

         

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн.. дүүргийн ... хороо, .. хорооллын .. дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Э...” гэх нэртэй хүүхдийн эмнэлгийн ажлын ширээн дээрээс иргэн Т.Мгийн эзэмшлийн “Самсунг галакси эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 925,000 төгрөгийн хохирол учруулсан;

         

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр .. дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б...” гэх нэртэй худалдааны төвийн .. дугаар давхарт байрлах “у...” салоноос иргэн Т.Оийн эзэмшлийн “..” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,112,000 төгрөгийн хохирол учруулсан;

         

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр...дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х...” хотхоны ... дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас иргэн Г.Нийн эзэмшлийн “Самсунг А-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 780,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр .. дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А...” гэх нэртэй худалдааны төвийн лангуунаас иргэн Т.Уянгын эзэмшлийн “Самсунг эс-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр С... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн худалдагчийн кассын араас иргэн Б.Бгийн эзэмшлийн “Самсунг галакси эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М, Г.Д.. нар бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн М.Эийн эзэмшлийн “Самсунг А-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 495,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр .. дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “..” барилгын “О” худалдааны төвийн 1 дүгээр давхрын гутлын дэлгүүрээс иргэн Т.Нын эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 777,600 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед .. дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Э.Баярсайханы эзэмшлийн “Хуавай пи-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 470,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1...тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн лангууны араас иргэн А.Сийн эзэмшлийн “Самсунг А-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 671,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй төвийн мини маркетийн лангуун доороос иргэн Б.Б эзэмшлийн “Самсунг А-10” загварын гар утас, хар өнгийн кейсийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 304,200 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Т.Бийн эзэмшлийн “Рэд ми нөте 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 511,200 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө Н.М нар бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “..” гэх нэртэй дэлгүүрийн лангуун доор байсан иргэн С.Хын орлогын мөнгө болох 352,800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ..р дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... гэх нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дотроос иргэн Б.Гантулгын эзэмшлийн “Айпоне икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,395,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..” гэх нэртэй төвийн 2 дугаар давхрын гэр ахуйн барааны лангуунаас иргэн О.Мгийн эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 839,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн ажилчдын өрөөнөөс иргэн Ц.Эийн эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 691,200 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй төвийн 25 дугаар лангуунаас иргэн Э.Эын эзэмшлийн “Самсунг эс-6”, “Самсунг эс-7” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 330,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед ... дүүргийн ..дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Б.Хын эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 595,600 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ... дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвийн лангуун доороос иргэн Д.Оын эзэмшлийн “Самсунг галакси эс-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 835,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр.. дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байранд байрлах “..” маркетийн лангууны араас иргэн Б.Эгийн эзэмшлийн “Самсунг А-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 414,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П..” гэх нэртэй дэлгүүрээс иргэн Ж.Эийн эзэмшлийн “Самсунг А-10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 313,600 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ... дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн лангуунаас иргэн Б.Мгийн эзэмшлийн “Айпоне икс эс макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,845,000 төгрөгийн хохирол учруулсан;

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр .. дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, хуучин эцсийн буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Б.Тийн дэлгүүрийн түрээсийн мөнгө болох 350,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ... дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “...тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Р.Дийн эзэмшлийн “Айпоне 11 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,192,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ... дүүргийн ... байранд үйл ажиллагаа явуулдаг “....” гэх нэртэй үсчин гоо сайхны газарт байрлах 1500 төгрөгийн үнэтэй бараа зардаг лангуун дээрээс иргэн Д.Аийн эзэмшлийн “Самсунг эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 430,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Б.Ө, Н.М нар бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах иргэн Т.Дгийн эзэмшлийн түрээсийн байшинд амьдран суудаг байхдаа “...” халаагуур, 2 ширхэг матрас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 365,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -Мөн шүүгдэгч Б.Ө нь Н.Чтэй бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ...дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны 1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хувцасны дэлгүүрээс иргэн Р.Оын эзэмшлийн “Айпоне икс эс макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          Шүүгдэгч Б.Ө нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ... дүүргийн 11 дүгээр хороо, ...дүгээр байрны 01 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Л.Бгийн эзэмшлийн “Айпоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,301,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 07 минутын орчим ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны 47а байранд үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн П.Эгийн эзэмшлийн “Самсунг нөүт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 830,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 45 минутын орчимд ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн лангуунаас иргэн Э.Бийн эзэмшлийн “Хуавай пи-20 лайт” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 563,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын лангуунаас иргэн Д.Нийн эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 671,200 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр....дүүргийн 26 дугаар хороо, “....” хотхоны 112 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг жимсний дэлгүүрээс иргэн Г.Эын эзэмшлийн 300,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг жи-6 плас” загварын гар утсыг, мөн 513,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 813,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

          -2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй худалдааны төвийн Б-1 давхарт байрлах гурил зардаг лангуунаас иргэн С.Дий эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

            Шүүгдэгч Н.М нь ганцаараа 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн үед ... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвийн 42, 43 дугаар лангуун дээрээс иргэн Д.Оийн эзэмшлийн “Самсунг эс 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 610,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Доос 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 406А дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн .... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч А.Обаяраас:

            -Компакт дискэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 89-91 дүгээр тал);

            -Хохирогч М.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (1 дэх хавтаст хэргийн 105-109 дүгээр тал);

            -Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 140-141 дүгээр тал);

            -Хохирогч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (1 дэх хавтаст хэргийн 153-156 дугаар тал);

-Хохирогч Ц.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 208-210 дугаар тал);

-Хохирогч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (1 дэх хавтаст хэргийн 243-246 дугаар тал);

-Хохирогч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (2 дахь хавтаст хэргийн 17-18 дугаар тал);

-Хохирогч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (2 дахь хавтаст хэргийн 43-44 дүгээр тал);

-“...” ХХК-ийн үнэлгээний тайланг (2 дахь хавтаст хэргийн 48 дугаар тал);

-Хохирогч Т....ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (2 дахь хавтаст хэргийн 67-69, 79-80 дугаар тал);

-“...” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг (2 дахь хавтаст хэргийн 86-88 дугаар тал);

-Дүрс бичлэг бүхий Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (2 дахь хавтаст хэргийн 114-116 дугаар тал);

-Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (2 дахь хавтаст хэргийн 123-127 дугаар тал);

-“...” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг (2 дахь хавтаст хэргийн 134-135 дугаар тал);

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 159 дүгээр тал);

-Хохирогч Т.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (2 дахь хавтаст хэргийн 164-165 дугаар тал);

-Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (2 дахь хавтаст хэргийн 166-168 дугаар тал);

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (2 дахь хавтаст хэргийн 207-212 дугаар тал);

-Хохирогч Э.Б...ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (2 дахь хавтаст хэргийн 237, 240 дүгээр тал);

-Гэрч Б.У...ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (2 дахь хавтаст хэргийн 244 дүгээр тал);

-Гэрч Д.О...ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (2 дахь хавтаст хэргийн 246 дугаар тал);

-Хохирогч А.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (3 дахь хавтаст хэргийн 29-31 дүгээр тал);

-Гэрч О.Г...ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 32 дугаар тал);

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (3 дахь хавтаст хэргийн 52-58 дугаар тал);

-Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (3 дахь хавтаст хэргийн 69-73 дугаар тал);

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 100 дугаар тал);

-Хохирогч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 104-106 дугаар тал);

-Гэрч Г.Г...ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 107-108 дугаар тал);

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (3 дахь хавтаст хэргийн 129-134 дүгээр тал);

-Хохирогч С.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (3 дахь хавтаст хэргийн 141-143 дугаар тал);

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (3 дахь хавтаст хэргийн 165-168 дугаар тал);

-Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 170-171 дүгээр тал);

-Хохирогч Б.Г....ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (3 дахь хавтаст хэргийн 178,179 дүгээр тал);

-Хохирогч О.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (3 дахь хавтаст хэргийн 209-211, 212-213 дугаар тал);

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (3 дахь хавтаст хэргийн 234-236 дугаар тал);

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 240 дүгээр тал);

-Хохирогч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (3 дахь хавтаст хэргийн 245-246, 250 дугаар тал, 4 дэх хавтаст хэргийн 01 дүгээр тал);

-Иргэний нэхэмжлэгч Т.С...ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 248-249 дүгээр тал);

-Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (4 дэх хавтаст хэргийн 28-29, 30 дугаар тал);

-Гэрч Ө.Б...гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (4 дэх хавтаст хэргийн 32 дугаар тал);

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (4 дэх хавтаст хэргийн 56 дугаар тал);

-Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (4 дэх хавтаст хэргийн 65, 67 дугаар тал);

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлийг (4 дэх хавтаст хэргийн 89-90 дүгээр тал);

-Хохирогч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (4 дэх хавтаст хэргийн 99-101, 113 дугаар тал);

-Иргэний нэхэмжлэгч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (4 дэх хавтаст хэргийн 109-111 дүгээр тал);

-“...” ХХК-ийн үнэлгээний тайланг (4 дэх хавтаст хэргийн 120-121 дүгээр тал);

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлийг (4 дэх хавтаст хэргийн 146 дугаар тал);

-Хохирогч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (4 дэх хавтаст хэргийн 154-155 дугаар тал);

-Гэрч О.Х...ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (4 дэх хавтаст хэргийн 156-157 дугаар тал);

-Гэрч Э.О...гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (4 дэх хавтаст хэргийн 158-159 дүгээр тал);

-Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (4 дэх хавтаст хэргийн 160-161 дүгээр тал);

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (4 дэх хавтаст хэргийн 178-181 дүгээр тал);

-Хохирогч Ж.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг (4 дэх хавтаст хэргийн 188-190, 191-192 дугаар тал);

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (4 дэх хавтаст хэргийн 212 дугаар тал);

-Хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (4 дэх хавтаст хэргийн 221-222 дугаар тал);

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (5 дахь хавтаст хэргийн 01-03 дугаар тал);

-Хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (5 дахь хавтаст хэргийн 08-10 дугаар тал);

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (5 дахь хавтаст хэргийн 22-24 дүгээр тал);

-Хохирогч Р.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (5 дахь хавтаст хэргийн 29-31, 32-33 дугаар тал);

-Хохирогч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (5 дахь хавтаст хэргийн 55-56, 57-59 дүгээр тал);

-Хохирогч Р.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (5 дахь хавтаст хэргийн 106-107 дугаар тал);

-“...” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг (5 дахь хавтаст хэргийн 113-115 дугаар тал);

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (5 дахь хавтаст хэргийн 131-138 дугаар тал);

-Хохирогч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (5 дахь хавтаст хэргийн 1145-147 дугаар тал);

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (5 дахь хавтаст хэргийн 171-172 дугаар тал);

-Хохирогч П.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (5 дахь хавтаст хэргийн 181-182 дугаар тал);

-Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (5 дахь хавтаст хэргийн 207-209 дүгээр тал);

-Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (5 дахь хавтаст хэргийн 230 дугаар тал);

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлийг (5 дахь хавтаст хэргийн 231-232 дугаар тал);

-Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (5 дахь хавтаст хэргийн 239-241 дүгээр тал);

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (6 дахь хавтаст хэргийн 27-32 дугаар тал);

-Хохирогч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (6 дахь хавтаст хэргийн 39-40, 41-43 дугаар тал);

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (6 дахь хавтаст хэргийн 90-94 дүгээр тал);

-Хохирогч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (6 дахь хавтаст хэргийн 98-99, 100-101 дүгээр тал);

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (6 дахь хавтаст хэргийн 143-145 дугаар тал);

-Хохирогч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (6 дахь хавтаст хэргийн 149 дүгээр тал);

-Гэрч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (6 дахь хавтаст хэргийн 150-151 дүгээр тал);

-Хохирогч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (6 дахь хавтаст хэргийн 179-180, 181-182 дугаар тал);

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (6 дахь хавтаст хэргийн 219-221 дүгээр тал);

-Хохирогч С.Дий мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (6 дахь хавтаст хэргийн 227-229, 230-231 дүгээр тал),

-Хохирогч Т.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (8 дахь хавтаст хэргийн 74-75 дугаар тал);

-Гэрч Ц.Игийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (8 дахь хавтаст хэргийн 76-78 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг (1 дэх хавтаст хэргийн 121-122, 173-174,  214-215, 2 дахь хавтаст хэргийн 22-23, 178-179, 249-250, 3 дахь хавтаст хэргийн 36-37, 84-85, 112-113, 182-183, 218-219, 4 дэх хавтаст хэргийн 06-07, 38-39, 72-73, 166-167, 197-198, 226-227, 5 дахь хавтаст хэргийн 38-39, 65-66, 152-154, 187-188, 214-215, 6 дахь хавтаст хэргийн 02-03, 48-49, 107-108, 157-158, 190-191, 235-236, 8 дахь хавтаст хэргийн 81-82 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Р.Б...ээс:

-Хохирогч Г.Н....лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 168-169 дүгээр тал); 

-Илтгэх хуудсыг (2 дахь хавтаст хэргийн 40 дүгээр тал);

-Хохирогч Э.Б...наас эд зүйл хүлээн авсан тухай гаргасан өргөдлийг (2 дахь хавтаст хэргийн 214 дүгээр тал);

-Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 71 дүгээр тал);

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 100 дугаар тал);

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 240 дүгээр тал);

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлийг (4 дэх хавтаст хэргийн 89-90 дүгээр тал);

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлийг (4 дэх хавтаст хэргийн 146 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулах, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж,

Шүүгдэгч Н.Мгийн өмгөөлөгч Ш.Б.., Г.Б.. нараас:

Хэргийн материалаас гэрч Г.Н...ийн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 113-114, 168-169 дүгээр тал)-ийг уншиж судлуулах ба шүүгдэгчид холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн болно.

 Шүүгдэгч Б.Ө, Н.М нар нь “гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

I. Үйл баримтын талаарх дүгнэлт:

 

          Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Р.Б...гээс  “Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хэрэгт хамааралтай гэх бичлэгийг нотлох баримтаар тооцон үнэлж, хэрэгт хавсаргаж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байна. Энэхүү бичлэгт 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х...” хотхоны 26 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас иргэн Г.Нийн эзэмшлийн “Самсунг А-6” загварын гар утсыг хулгайлан авч байгаа үйл баримт тусгагдсан байгаа. Тухайн гар утсыг миний үйлчлүүлэгч Б.Ө аваагүй, харин шүүгдэгч Н.Мгийн ах Н.Ч гэгч нь авч байгаа болох нь бичлэгээр тогтоогддог. Өмгөөлөгч миний бие уг бичлэгийг гар утас дээрээ хуулбарлан авсан бөгөөд энэ бичлэгийг шүүхэд шинээр нотлох баримтаар гаргаж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг гаргасан болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ”, 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгч байгаа бичлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтад тооцохгүй тул хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Б.Ө, Н.М нар нь үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн 30 хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт нийт 27,477,320 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Ө ганцаараа 6 хохирогчид 4,628,200 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.М ганцаараа 1 хохирогчид 610,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

          1. Хохирогч М.Эийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

          -Компакт дискэд үзлэг хийсэн “...Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд ...толгойн орой дээрээ нүдний шил тавьсан, цэнхэр алаг өнгийн цагаан малгайтай цамц өмссөн эрэгтэй хүний дүрс /Ө/ лангуун дээгүүр гараа давуулан гар утас хулгайлж аваад халаасандаа хийгээд түрүүлээд гарахад араас нь энгэр дээрээ зурагтай хар өнгийн цамцтай гадуур нь ханцуйгүй цагаан куртик өмссөн эрэгтэй болон хар өнгийн ханцуй хэсгээрээ канттай хар өнгийн биеийн тамирын цамцтай цүнх үүрсэн эмэгтэй нар цуварч гарч яваа дүрс дүрслэгдсэн байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 89-91 дүгээр тал);

          -Хохирогч М.Эийн “...Би Сүхбаатар дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрт ажилладаг. 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 20 минутын үед тус дэлгүүрт ажиллаж байхдаа гар утсаа хулгайд алдсан. Би тухайн гар утсыг 2018 оны намар “...” төвөөс 930,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 105-109 дүгээр тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг А8” загварын гар утсыг 495,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 121-122 дугаар тал);

 

          2. Хохирогч Т.Агийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

          -Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 140-141 дүгээр тал);

          -Хохирогч Т.Агийн “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би “О” гэх нэртэй хүнсний дэлгүүртээ худалдагчийн ажлаа хийгээд сууж байхад үл таних охин орж ирээд “памперс авъя” гэж хэлсэн. Улмаар би касснаасаа зүүн тийшээ холдож, памперс байх хэсгээс 5-6 ширхгийг авч ирэхэд тухайн охин надад хандан “үнэ нь нэмэгдсэн юм уу” гэж хэлээд гараад явсан. Тэр охиныг гарсан хойгуур лангуун доор байх “Самсунг эдж-7” загварын гар утсаа харахад алга болсон байсан. Тэгээд би араас нь гараад гүйхэд “Тоёота марк-2” загварын авто машинд суусан бололтой манай дэлгүүрийн үүднээс хөдлөөд явсан. Харин манай дэлгүүрт орж ирсэн эрэгтэй хүүхдээс тухайн эмэгтэйг харсан уу гэж асуухад дээрх машинд суугаад явсныг надад хэлсэн. ...Тэр охиныг орж ирэхэд үл таних залуу мөн адил орж ирээд угаалгын нунтаг бодисыг заагаад ямар үнэтэй талаар асуугаад байсан. Харин дэлгүүрээс охиныг гараад явахад уг залуу алга болсон байсан.  Одоо бодоход тэр хоёр хамт явж байсан байж магадгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 153-156 дугаар тал);

          -“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг Эс-7 эдже” загварын гар утсыг 350,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 173-174 дүгээр тал);

         

          3. Хохирогч Ц.Хгийн гар утас алдалдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

          -Хохирогч Ц.Хгийн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал манай дүү Халиун гэрт орж ирээд “дэлгүүрийн лангуун дээрээс гар утсаа алдчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрт орж хяналтын камер шүүж үзэхэд зүс танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд орж ирээд аваад гарч байсан... Миний алдагдсан гар утас нь “Самсунг жи-7” загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 208-210 дугаар тал);

          -“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг Жи7” загварын гар утсыг 552,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 214-215 дугаар тал);

 

          4. Хохирогч Г.Нын орлогын бэлэн мөнгө алдалдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

          -Хохирогч Г.Нын “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ... дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б...” гэх нэртэй худалдааны төвийн 2 дугаар давхрын 18-а дугаар лангуун дээрээ сууж байтал 18 цагийн үед гаднаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй орж ирсэн. Тэгээд манай өөдөөс харсан лангуун дээр очиж утасны блок гаргуулж байна гээд 50 орчим минут болсон. Хар хувцастай залуу нь надаас янз бүрийн угаалгын нунтаг бодис асуугаад нааш, цааш хайгаад байсан. Тэгтэл хамт явж байсан эмэгтэй нь биеийн шингэн саван үзмээр байна гээд надаар хайлгасан. Тухайн үед би нэг удаа доошоо тонгойгоод салфетик аваад дээш хартал нөгөө эмэгтэй болон шар царайтай эрэгтэй гараад явчихсан. ...Би 700.000 төгрөг алдсан гэж бодож байна. Учир нь “Б...” худалдааны төв 20 цагт хаадаг, тухайн этгээдүүд 19 цаг 11 минутад лангууны касснаас мөнгө хулгайлсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 243-246 дугаар тал);

 

          5. Хохирогч Т.Оийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

          -Хохирогч Т.Оийн “...2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутын үед ... захын “Б...” гэх нэртэй худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах, “у...” үсчин гоо сайхны салон дотроо ажлаа хийгээд байж байхдаа “Айфоне икс макс” загварын гар утсаа үүдний хэсгийн ус буцалгагч байсан тавиур дээр үлдээгээд нөгөө талын 158 дугаар лангуугаар яваад эргэж ирэх хооронд миний гар утас алга болсон байсан. ...Салон дотор хяналтын камер байхгүй бөгөөд харин коридорт байсан камерыг шүүж үзэхэд 20-25 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай салонаар ороод гарахдаа миний гар утсыг авчихсан явж байсан. Тэр хоёр хяналтын камерыг хараад нүүрээ нуугаад байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 17-18 дугаар тал);

          -“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Айфоне икс эс макс” загварын гар утсыг 3,112,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (2 дахь хавтаст хэргийн 22-23 дугаар тал);

 

          6. Хохирогч Г.Нийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

          -Хохирогч Г.Нийн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд ажил дээрээ ганцаараа байж байтал 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн орж ирээд надаас олон юм асуугаад анхаарал сарниулаад байсан. Тэгж байтал нэг нь намайг дуудаж юм асууж байх хооронд нөгөө залуу нь кассан дор байсан гар утсыг маань аваад явсан. Миний гар утас “Самсунг А-6” загварын гар утас байсан. Тэдгээр сэжигтэй хүмүүсийн нэг нь цагаан өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хүзүүндээ битүү шивээстэй, 19-20 орчим насны, шар царайтай эрэгтэй байсан. Харин эмэгтэй нь ягаан өнгийн өмдтэй, хар өнгийн куртиктэй, жижиг цэнхэр цүнх үүрсэн, 19-20 орчим насны, шар царайтай байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 43-44 дүгээр тал);

          -“...” ХХК-ийн “Самсунг-А6” загварын гар утасны зах зээлийн үнэ ханш 780,000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэх үнэлгээний тайланг (2 дахь хавтаст хэргийн 48 дугаар тал);

 

          7. Хохирогч Т.У...ын гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

          -Хохирогч Т.У...ын “...Би 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 09-10 цагийн хооронд ажил дээрээ ирсэн. Тэгээд өөрийнхөө гар утсыг лангуун доороо хийсэн. Тэгээд 15 цагийн үед нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн орж ирээд бараа асуусан. Нэг эрэгтэй нь тавиур дээр байсан гутал үзээд байж байх үед нэг эмэгтэйд нь би асуусан гутлынх нь размерыг хайж байхад орж ирсэн нэг залуу нь лангуун доороос миний гар утсыг аваад явсан байсан. Би тэр гурвыг гарч явснаас хойш 3-4 минутын дараа гар утсаа үзэхэд байхгүй байсан. Миний хулгайд алдсан гар утас “Самсунг эс-6” загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 67-69, 79-80 дугаар тал);

-“...” ХХК-ийн “2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар “Самсунг-Эс6” загварын гар утасны элэгдлийг тооцож 380,000 төгрөгөөр үнэлэв” гэх үнэлгээний тайлан (2 дахь хавтаст хэргийн 86-88 дугаар тал);

8. Хохирогч Б.Бгийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

            -Дүрс бичлэг бүхий Сиди-д үзлэг хийсэн “...13:18:00 дэх секунтэд хар өнгийн хувцастай этгээд лангууны араас цэнэглэж байсан гар утсыг салган авч халаасандаа хийж байх ба хүнсний бүтээгдэхүүн авахаар бичүүлж байх боловч 13:18:46 дэх секунтэд дэлгүүрээс гарч явснаар бичлэг дуусав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 114-116 дугаар тал);

-Хохирогч Б.Бгийн “...Би 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны гудамж 12-37 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийнхээ лангуун доороос “Самсунг галакси эс-8” загварын гар утсаа алдсан. ...Манай дэлгүүрт тус өдрийн 13 цагийн орчимд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд лангууны ард цэнэглэж байсан гар утсыг маань аваад гарсан байсан. Үүнийг хяналтын камераас харж болно. Эрэгтэй нь 180 см орчим өндөртэй, хүзүүн дээрээ шивээстэй, туранхай, хар өнгийн нүдний шил болон куртиктэй байсан. Харин эмэгтэй нь 160 см орчим өндөртэй ногоон малгайтай цамцтай явж байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 123-127 дугаар тал);

-“...” ХХК-ийн “Самсунг галакси эс-8” загварын гар утас 500,000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэх үнэлгээний тайлан (2 дахь хавтаст хэргийн 134-135 дугаар тал);

9. Хохирогч Т.Нын гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “...эрэгтэй, эмэгтэй хоёр хүн машинаас буугаад 14 минут 47 секунтэд “О ..” руу орж байгаа бичлэг байх ба үргэлжлүүлэн бичлэгийг тоглуулахад 14 минут 49 секунтэд “Самсунг А50” гар утас хулгайлсан гэх эрэгтэй, эмэгтэй 2 хүн супермаркетаас гүйж гарч ирж байна” гэх тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 159 дүгээр тал);

-Хохирогч Т.Нын “...Намайг 2019 оны 5 дугаар сарын сарын 23-ны өдөр өөрийн ажлын газар болох “Энконда таун”-ын “О” гэх нэртэй худалдааны төвийн 1 дүгээр давхарт ажиллаж байхад 14 цаг 45 минутын орчимд нөхөр Ууганбаатартай утсаар ярьчхаад гар утсаа кассан дээр нууж тавьсан. Гэтэл 18-25 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн бөгөөд эмэгтэй нь томдсон гуталтай байсан. Тэгээд 35 размерын гуталнууд үзүүлэхэд тэрээр таалагдахгүй байна гээд эрэгтэй нь дээшээ хоёр давхрын гутал үзье гэж хэлээд хамт гараад явсан. Тухайн үед намайг эмэгтэйд нь гутал үзүүлж байхад эрэгтэй нь лангуун дотор яваад юм үзээд байсан. Тухайн хоёр хүнийг гараад явсны дараа би гар утсаа тавьсан газраасаа авах гэхэд миний гар утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 164-165 дугаар тал);

-Гэрч Т.Д “..Намайг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “....” худалдааны төвийн зүүн талд байрлах автобусны зогсоол дээр зогсож байтал 18-20 орчим насны эмэгтэй гараа өргөөд зогсож байсан бөгөөд тухайн автобусны буудлын сандал дээр сууж байсан 18-20 орчим насны туранхай эрэгтэйг дуудаад тэр хоёр хамт миний машины хойд сандал дээр суусан. Тэгээд тэр хоёр “Э...”-ын “О” худалдааны төв рүү ороод цамц аваад гараад ирье гэж хэлэхэд би тус худалдааны төвийн авто машины зогсоолд орж зогссон. Тэгээд тэр хоёр 3 орчим минутын дараа буцаж ирээд суухаар нь хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 166-168 дугаар тал);

          -“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг А50” загварын гар утсыг 777,600 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (2 дахь хавтаст хэргийн 178-179 дүгээр тал);

 

          10. Хохирогч Э.Б...ы гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

          -Таньж олуулах ажиллагааг гэрч Д.О.. Б.У нараас хийлгэсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 207-212 дугаар тал);

          -Хохирогч Э.Б...ы гар утсаа хүлээн авч, гомдолгүй болсон талаарх өргөдөл (2 дахь хавтаст хэргийн 214 дүгээр тал);

          -Хохирогч Э.Б...ы “...Би 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчимд өөрийн түрээслэн ажиллуулдаг “У...” гэх нэртэй хүнсний дэлгүүрт эхнэр Б.Уаг түр үлдээчхээд ойрхон гараад иртэл эхнэр маань “гар утсыг чинь нэг хүүхэд хулгайлаад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 237, 240 дүгээр тал);

-Гэрч Б.У...ын “...Би 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед ... дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, гэр бүлээрээ түрээсэлдэг “У...” гэх нэртэй хүнсний дэлгүүрт нөхрийнхөө оронд түр хугацаагаар худалдагч хийгээд зогсож байсан. Тэгтэл 3 хүүхэд дараалан орж ирсэн бөгөөд хоёр хүүхэд нь кассан дээр ирээд надаас нэгж, шаар зэргийг худалдаж авсан. Харин нөгөө хүүхэд нь тусдаа явж байгаа юм шиг зайрмагны хөргөгчний ойролцоо зогсож байснаа гараад явсан. Тэгээд би нөхрийнхөө гар утсыг ашиглах гээд хайгаад олдохгүй болохоор нь хяналтын камер шүүж үзтэл тухайн хүүхэд кассын хажуу талын ширээн дээрээс хүн харж байгаад гар утсыг маань аваад, халаасандаа хийгээд гараад гүйж байгаа нь бичигдсэн байсан. ...Би тухайн хүүхдийг харвал шууд таних бөгөөд тэрээр хүзүүн дээрээ шивээстэй, ...18 орчим насны, туранхай, эрэгтэй хүүхэд байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 244 дүгээр тал);

-Гэрч Д.О...ийн “...Намайг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “...” гэх нэртэй худалдааны төвийн гадаа зогсож байтал миний ... дугаарын утас руу нэг танихгүй дугаараас эрэгтэй хүн залгаж “гар утас зарах гэсэн юм” гэж хэлэхээр нь би “хэн бэ” гэхэд тэрээр өмнөөс “би урьд нь таниас гар утас авч байсан юм, мөнгөний хэрэг гараад “Хуавей п-20” загварын гар утсаа зарах гэсэн юм” гэхээр нь би түүнд итгээд 200,000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлээд тасалсан. Тэгээд тус газраа зогсож байтал баахан шивээс болсон 20 орчим насны залуу ирээд “эгчээ гар утас яаралтай зарах гэсэн юм, эхнэр, хүүхдээ баярлуулах гэсэн юм” гэж хэлэхээр нь би түүнд хандан “хулгайн гар утас биш биз дээ” гэхэд тэрээр “үгүй, санаа зоволтгүй” гэж хэлэхээр нь би 200,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 246 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Хуавей п-20” загварын гар утас, бусад дагалдах хэрэгслийн хамт 470,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (2 дахь хавтаст хэргийн 249-250 дугаар тал);

11. Хохирогч А.Сийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Хохирогч А.Сийн “...2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр миний ажиллуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрт 13 цагийн орчимд үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд сүү асуугаад байсан. Тэр үед лангуун дээр нэг хүн орж ирээд гар утсаа мартсан байсан ба би тэр хүнд гар утсыг нь өгөх гээд гарах хооронд миний “Самсунг А-6” загварын гар утсыг тэр хоёр хүн авсан байсныг сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 29-31 дүгээр тал);

-Гэрч О.Г...ын “...2019 оны 7 дугаар сард “...” худалдааны төв дээр гар утас зарж байхад нэг эмэгтэй хүн ирээд надад хандан “мөнгө хэрэгтэй байна, “Самсунг” загварын гар утас зарах гэсэн юм” гэж хэлээд надад 100,000 төгрөгөөр зараад явсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 32 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-А6” загварын гар утсыг 671,200 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (3 дахь хавтаст хэргийн 36-37 дугаар тал);

 

12. Хохирогч Б.Б гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...20 цаг 15 минут 20 секунтэд худалдагч лангуу руу явж бараа үзэж байх хооронд нөгөө эрэгтэй нь лангууны доороос авсан утсаа зүүн талын халаасандаа хийв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (3 дахь хавтаст хэргийн 52-58 дугаар тал);

-Хохирогч Б.Б “...Би Чингэлтэй дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” төвд худалдагчаар ажилладаг. 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн орчимд гаднаас зүс үл таних ах, эгч хоёр орж ирсэн. Тэгээд тэр хоёр надад хандан “бөө дээр очих гэж байгаа юм, өргөлийн архи байна уу, бас чихэргүй ундаа байна уу” гэж асуухаар нь би олж өгөх гээд явах хойгуур миний утсыг лангуун доороос аваад явсан байсан. ...Би ...н Ө гэгчийг утсаа алдсан өдрөө л харж байсан ба өмнө нь харж байгаагүй. Миний хувьд гар утсаа алдаад жил гаран болчихсон болохоор гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 69-73 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-А10” загварын гар утас, кейсийн хамт 304,200 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (3 дахь хавтаст хэргийн 84-85 дугаар тал);

13. Хохирогч Т.Бийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 100 дугаар тал);

-Хохирогч Т.Бийн “...Намайг 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр түрээслэн ажиллуулдаг дэлгүүрээ ажиллуулж байхад 14 цаг 15 минутын үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд “бөөгийн ёслолд оролцох гэсэн юм, зөндөө юм авна” гэж хэлэхэд нь би тэрийг нь бэлдэж байхад “жирэмсэн эмэгтэйд өгөх чихэргүй ямар боов байна” гээд дахин асуухад нь би чихэр, боов, будаа харах гээд эхнэртэй нь хамт өөр тасалгаанд ороод байж байхад эрэгтэй нь ирээд нэг юм хэлээд яваад өгсөн. Тэгээд удалгүй эмэгтэй нь эдгээрийг хайрцагт хийж байгаарай гээд гараад явсан. Тэгээд би 2 минутын дараа гар утсаа үзэхэд байхгүй байсан. Тэр хоёр хүний эрэгтэй нь хүзүүн дээрээ далавч өд шиг шивээстэй, өндөр туранхай, бор царайтай, эмэгтэй нь намхан, урт үстэй, цагаан цамцтай байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 104-106 дугаар тал);

-Гэрч Г.Г...ийн “...2019 оны 7 дугаар сарын сүүлээр танил Чинбат гэх хүн “Рэд ми нөте 7” загварын гар утас худалдан авах уу гэж надаас асуухаар нь би хятад утас болохоор нь авахгүй гэж хэлсэн. Тэгтэл манай хажуу талын лангууны залуу үзэж байгаад 150,000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 107-108 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “...7” загварын гар утас 511,200 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (3 дахь хавтаст хэргийн 112-113 дугаар тал);

14. Хохирогч С.Хын орлогын бэлэн мөнгө алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Уг бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад 11 цаг 08 минут 24 секунтэд эрэгтэй нь лангууны доороос ямар нэг зүйл авч байгаа байдал харагдах ба зурган дээр гацсан байдалтай харагдаж байна. Цааш нь бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад 11 цаг 08 минут 33 секунтэд хайрцагнаас авсан мөнгөө барьж байгаа байдал харагдаж байна. 11 цаг 09 минут 05 секунтэд эрэгтэй 2 дахь хайрцагийг ухаж байгаа байдалтай харагдах бөгөөд ямар нэг зүйл авч байгаа бичлэг харагдана” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 129-134 дүгээр тал);

-Хохирогч С.Хын “...2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 49 минутад 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд “ном уншуулах гэсэн юм, хамгийн дундаж үнэтэй архи, 5 төрлийн будаа, хроп ундаа, чихэр, жигнэмэг авна” гээд бүх лангууг маань тойрч, эд зүйл үзэж, овоолж тавьж байгаад эрэгтэй нь хайрцаганд хийгээд өгчих гэж хэлсэн. Харин эмэгтэй нь 5 төрлийн будаа үзье гэж миний анхаарлыг сарниулж байх хооронд эрэгтэй нь лангууны доор байсан хайрцагтай орлогын мөнгөнөөс базаж авсан байсан. ...Би 352,800 төгрөг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 141-143 дугаар тал);

15. Хохирогч Б.Г...ын гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (3 дахь хавтаст хэргийн 165-168 дугаар тал);

-Сиди-д үзлэг хийсэн “...цагаан цамцтай эрэгтэй зайрмагны хөргөгч онгойлгож байх бөгөөд, кассны цаана байх худалдагч цагаан цамцтай эмэгтэйтэй ярилцан цаашаа явахад цагаан цамцтай эрэгтэй кассны лангуун дотор байсан утсыг цэнэглэгчнээс нь аван дэлгүүр дотогш оров. Кассны хажууд нэг эрэгтэй ирж зогсоход гар утас авсан эрэгтэй цаанаас гарч ирэн кассан дээр нэг зүйл тавиад гарч яваа дүрс бичлэг бичигдсэн байна” гэх тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 170-171 дүгээр тал);

-Хохирогч Б.Г...ын “...2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн үед ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дотроос “Айфоне икс” загварын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд камер шүүж үзэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд надаас ээлжлээд янз бүрийн бараа асуугаад байсан бөгөөд эрэгтэй нь гар утас хулгай хийгээд гарч байгаа нь хадгалагдсан байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 178,179 дүгээр тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Айфоне Икс” загварын гар утас 1,395,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (3 дахь хавтаст хэргийн 182-183 дугаар тал);

16. Хохирогч О.Мгийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Хохирогч О.Мгийн “...Би 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй төвийн 2 дугаар давхрын гэр ахуйн барааны лангуун дээрээ ажлаа хийж байхад 10 цаг 30 минутын үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хүүхдээ тэвэрсэн орж ирсэн. Тэгээд тэр хоёр баахан бараа үзээд энэ, тэрийг авна гээд байхаар нь би авъя гэсэн бараануудыг нь авч өгсөн. Тэгтэл тэр хоёр картаа гадаа мартсан байна гээд гараад явсан хойгуур нээх удаагүй байхад миний гар утас алга болсон байсан. ...Тэдгээр хоёр хүний эрэгтэй нь 17-20 орчим насны, 170 см орчим өндөртэй, хүзүүн дээрээ шивээстэй, туранхай залуу байсан. Харин эмэгтэй нь 16-18 орчим насны 160 см орчим өндөртэй, хар өнгийн цагаан өмдтэй, гадуураа хар өнгийн хүрэмтэй байсан...Миний утас хар өнгөтэй “Самсунг А50” загварын гар утас байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 209-211, 212-213 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-А50” загварын гар утас 839,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (3 дахь хавтаст хэргийн 218-219 дүгээр тал);

17. Хохирогч Ц.Эийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “...сэжигтэй этгээд 1 орж ирэн ажлын өрөөний цагаан ширээн дээр байсан гар утсыг аваад гарч байгаа бичлэг байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 234-236 дугаар тал);

-Хохирогч Ц.Эт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 240 дүгээр тал);

-Хохирогч Ц.Эийн “...Би 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ... дүүргийн ... дугаар хороонд байдаг “Баясах” нэртэй дэлгүүртээ буюу ажлын байран дээрээ байх үедээ 15 цаг 30 минутын орчимд бие засах гээд өрөөнөөсөө гараад “00”-ын өрөө орсон юм. Тэгээд бие засчхаад буцаад ирэхэд миний гар утас байхгүй байсан. Би хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд 15 цаг 30 минутын орчимд гаднаас 20-22 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд эрэгтэй нь манай ажлын өрөөнөөс миний гар утсыг авч явж байгаа нь тод харагдаж байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 245-246, 250 дугаар тал, 4 дэх хавтаст хэргийн 01 дүгээр тал);

-Иргэний нэхэмжлэгч Т.С...ийн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “...” төвийн 2 дугаар давхарт байрлах 4 дүгээр павилоны 4 дүгээр лангуунаас ...590,000 төгрөгөөр “Самсунг А-50” загварын гар утсыг худалдаж авсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 248-249 дүгээр тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-А50” загварын гар утас 691,200 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (4 дэх хавтаст хэргийн 07-08 дугаар тал);

18. Хохирогч Э.Эын гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Хохирогч Э.Эын “...Би ... дүүргийн . ..дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй төвийн 25 дугаар лангуун дээр гар утас зардаг. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд лангуунаасаа гараад 21 дүгээр лангуунаас очиж юм авчхаад эргээд ирэхэд миний урдаас эрэгтэй, эмэгтэй 20 орчим насны хоёр хүүхэд манай лангуунаас гараад явж байсан. Тэгээд лангуугаа шалгахад миний эзэмшлийн “Самсунг эс-6”, “Самсунг эс-7” загварын хоёр ширхэг гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 28-29, 30 дугаар тал);

-Гэрч Ө.Болортуяагийн “...2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн үед ажил дээрээ сууж байхад гаднаас нэг охин орж ирээд “Самсунг эс-6” загварын гар утас барьцаанд тавина гэхээр нь би түүнд хандан “80,000 төгрөгөөр авна” гэж хэлсэн. Тэгтэл дахиад “Самсунг эс-7” загварын гар утас гаргаж ирээд “хэдээр авах вэ” гэхээр нь 100,000 төгрөгөөр авна гээд нийлүүлээд 190.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 32 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-Эс7, Самсунг-Эс6” загварын гар утаснууд 330,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (4 дэх хавтаст хэргийн 38-39 дүгээр тал);

19. Хохирогч Б.Хын гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “...эрэгтэй, ...эмэгтэй 2 хүн хохирогчтой лангууны дэргэд яриад зогсож байх бөгөөд 18:37:45 цагт эрэгтэй нь лангууны доогуур гараа оруулж хохирогчийн утсыг зүүн гараараа авч байна” гэх тэмдэглэлийг (4 дэх хавтаст хэргийн 56 дугаар тал);

-Хохирогч Б.Хын “...Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед С... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” гэх нэртэй хүнсний дэлгүүртээ сууж байтал гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн. Манай дэлгүүрт тэр хоёроос өөр хүн байгаагүй болохоор сайн харсан. Эрэгтэй нь “ээжийгээ дагуулаад ороод ирье” гэж хэлснээ “ээж байхгүй байна” гэж хэлээд буцаад орж ирсэн. Тэгээд дахиад ээжийгээ дагуулж орж ирнэ гээд гараад явсан. ...Тэгтэл эмэгтэй нь үлдээд авсан зүйлийнхээ тооцоог хийх гэснээ “өө картаа өгөөд гаргасан байна” гэж хэлснээ гараад явсан. Тэр хоёрыг гараад явсны дараа 3-4 минутын дараа гар утсаа авах гэтэл алга болсон байсан. ...Дэлгүүрээс өөр эд зүйл алдагдаагүй “Самсунг А-50” загварын гар утас алдагдсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 65, 67 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-А50” загварын гар утсыг 595,600 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (4 дэх хавтаст хэргийн 72-73 дугаар тал);

20. Хохирогч Д.Оын гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлийг (4 дэх хавтаст хэргийн 89-90 дүгээр тал);

-Хохирогч Д.Оын “...Би 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.... худалдааны төвд байрлах лангуун дээрээ сууж байхад 14 цагийн орчимд 20 гаран насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд суудлын бүрээс сонирхож надад хандан “энэ бүрээсийг авмаар байна, би энэ бүрээсийг хөдөө явуулах гэж байгаа юм, нэг хайрцаг олоод өгөөч” гэж хэлэхээр нь би доод давхарт ороод ирэхэд шатан дээр зөрсөн. Тэгээд би бүрээсээ авахаа больж байгаа юм уу гэж хэлэхэд тэрээр “бүрээсээ хайрцаганд хийж байгаарай, би машинаас картаа аваад ирье” гэж хэлээд эргэж орж ирээгүй. Тэгээд би гар утсаа үзтэл лангуун доор буюу шүүгээн дээр байсан гар утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 99-101, 113 дугаар тал);

-Иргэний нэхэмжлэгч Б.Нын “...Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гар утас худалдаж авахаар болж нөхрийн хамтаар “...” төв орж, улмаар тус төвийн 4 дүгээр давхарт байрлах лангуунаас “Самсунг глакси эс-9” загварын гар утсыг 680,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед гар утасны үнийг Ш.Б гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгтэл 2020 оны 02 дугаар сарын эхээр цагдаагаас над руу залгаж миний худалдан авсан утсыг хулгайн гар утас байсныг хэлсэн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 109-111 дүгээр тал);

-“М...” ХХК-ийн “Самсунг Эс9” загварын гар утас, кейсийн хамт 835,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан (4 дэх хавтаст хэргийн 120-121 дүгээр тал);

21. Хохирогч Б.Эгийн утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлийг (4 дэх хавтаст хэргийн 146 дугаар тал);

-Хохирогч Б.Эгийн “...Би хүргэн ...рын дэлгүүр болох ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй хүнсний дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр түр зогсож худалдаа хийсэн юм. Тус өдрийн 16 цагийн орчимд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд надад хандан “бөөгийн өргөлд явах гэж байгаа юм, 4 шил архи хэрэгтэй байна, хямдхан архи хайж явна” гэж хэлсэн. Тэгээд ““...” гэдэг нэртэй архинаас 4 шилийг авах юм бол хэд болох вэ” гэхээр нь би тооны машинаар бодож өгөхөд “үнэтэй байна” гэж хэлээд авахаа больж буцаалгасан. Тэгтэл дахин “...” нэртэй архины үнэ асуухад нь би тус архины үнийг харж өгөхөөр суудлаасаа босож үнийг нь хараад хэлсэн. Удалгүй тэр хоёр уг архийг “үнэтэй байна, утсаар ярих уу” гэж хэлээд гараад явсан. Гэтэл тэр хоёрыг гараад явсны дараа лангууны доод талын тавиур дээр байсан гар утас алга болсон байсан. Тэгээд хүргэн маань ирж хяналтын камер шүүж үзэхэд архи авах гээд орж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын эрэгтэй нь намайг хойшоо харж байхад утсыг маань аваад гарч байгаа нь бичигдсэн байсан. Миний алдагдсан гар утас нь ногоон цэнхэр өнгө хосолсон, хамилион өнгөтэй “Самсунг А9” загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 154-155 дугаар тал);

-Гэрч О.Х..гын “...Би 2019 оны 12 дугаар сарын дундуур “...” худалдааны төвийн В1 давхарт байрлах гар утасны худалдааны хэсгийн нэг лангуунаас “Самсунг эс-9” загварын гар утсыг 670,000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод мөнгийг нь 15 хоногт 200,000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон. Тухайн хүнээс худалдаж авсан баримт байхгүй. Тэгээд одоо 500,000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 156-157 дугаар тал);

-Гэрч Э.О..гийн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ... дүүрэгт байрлах ...” гэх нэртэй худалдааны төвийн ойролцоох ломбарднаас тухайн гар утсыг худалдаж авсан. Би “Самсунг А9” загварын гар утас худалдаж авах болоод Ука гэдэг хүнээс асуухад ломбарднаас гарсан утас байна гэхээр нь худалдаж авсан. ...Уг гар утсыг 450,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд үүнийг худалдаж авах үедээ хулгайд алдагдсан гар утас гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 158-159 дүгээр тал);

-Гэрч М.Мын “...Би тухайн “Самсунг А9” загварын гар утсыг “...” худалдааны төвд гар утасны лангуу ажиллуулдаг О... гэх хүн асуухаар нь түүнд 350,000 төгрөгөөр зарсан.  Тухайн гар утсыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Н.М.. гэдэг хүн манайд барьцаанд тавьсан. Би “..” ХХК гэх нэртэй газрын ломбардад ажилладаг. Тэгээд уг гар утсыг барьцаанд тавьсан өдрөөсөө хойш тухайн хүн нь хугацаа сунгалтыг огт хийгээгүй, мөн мөнгөө эргүүлж төлөөгүй учраас хугацаа нь дуусаж хураагдсанаар байгууллагын өмч болсон. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын эхээр О...д зарсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 160-161 дүгээр тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-А9” загварын гар утсыг 414,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (4 дэх хавтаст хэргийн 166-167 дугаар тал);

22. Хохирогч Ж.Эийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Сэжигтэй этгээд хохирогч Ж.Эийн гар утсыг лангуун доороос авч байгаа бичлэг дүрслэгдсэн байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 дэх хавтаст хэргийн 178-181 дүгээр тал);

-Хохирогч Ж.Эийн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагийн үед ажлаа хийгээд байж байх үед гаднаас 17-18 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд орж ирсэн. Тэгээд эрэгтэй нь надаас “сахаргүй жүүс хаана байна вэ” гэж асуухад нь би зааж өгөх гээд суудлаасаа бостол эмэгтэй нь кассны хажууд зогсож байсан. Тэгтэл эрэгтэй нь “дараа эргэж ирээд авна” гэж хэлээд гараад явсан. Гарсных нь дараа би гар утсаа харах гэхэд алга болсон бөгөөд тэр хоёрын араас нь гараад хартал байхгүй болсон байсан. Би “Самсунг эс-10” загварын гар утсаа 480,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 188-190, 191-192 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-А10” загварын гар утсыг 313,600 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (4 дэх хавтаст хэргийн 197-198 дугаар тал);

23. Хохирогч Б.Мгийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн “2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 00 минутын үед тус дэлгүүрээр дээгүүрээ малгайтай, цагаан өнгийн куртиктэй эрэгтэй орж ирэн кассны хажууд байх торт, жимсний лангуун дээр зогсож байгаад кассны хажууд худалдагчтай юм ярьж байгаад худалдагчийг дагуулан лангуун дундуур явж байгаад эрэгтэй буцаж ирээд кассны хажууд байх хар өнгийн гар утсыг хулгайлан авч 13 цаг 40 минутад хяналтын камерийн бичлэгээс гарснаар бичлэг дуусав” гэх тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 212 дугаар тал);

-Хохирогч Б.Мгийн “...Намайг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүртээ худалдагчийн ажлаа хийгээд сууж байхад гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд надад хандан “дүүгийн маань төрсөн өдөр болох гээд тоглоом, чихэр, печень авах гэсэн юм, ширээ засахыг заагаад өгөөч” гэж хэлэхээр нь касснаас босоод тэр хоёр хүнд туслах хооронд эрэгтэй нь миний гар утсыг кассан дээрээс хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 221-222 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Айфоне икс эс макс” загварын гар утсыг 1,845,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (4 дэх хавтаст хэргийн 226-227 дугаар тал);

24. Хохирогч Б.Тийн орлогын бэлэн мөнгө алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (5 дахь хавтаст хэргийн 01-03 дугаар тал);

-Хохирогч Б.Тийн “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ажиллуулдаг Б.. дүүргийн 23 дугаар хороо, хуучин эцсийн буудал дээр байрлах ..” нэртэй хүнсний дэлгүүртээ худалдаа хийгээд зогсож байтал өдрийн 13 цагийн орчимд 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд “0.75 литрийн цагаан архи 4 шилийг авмаар байна” гэхээр нь арын склад руугаа ороод гарч ирэхэд нөгөө 2 залуу хөргөгчний наад талд ойртоод ирсэн байдалтай үүдэнд зогсож байсан. ...Тэгээд нөгөө хоёр хүүхэд авах гэж байсан архиа авалгүйгээр гараад явсан. Гэтэл 14 цагийн орчимд лангууны ард байсан түрээсийн мөнгө болох 350.000 төгрөг алга болсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 08-10 дугаар тал);

25. Хохирогч Р.Дийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (5 дахь хавтаст хэргийн 22-24 дүгээр тал);

-Хохирогч Р.Дийн “...Би 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчимд.. дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр, “...тоотод  үйл ажиллагаа явуулдаг “..” гэх нэртэй хүнсний дэлгүүрт ажиллаж байгаад гадагшаа гарах ажил гарахад манай эхнэр Г.. нь миний “Айфоне 11 про макс” загварын гар утсыг аваад үлдсэн. Удалгүй эхнэр маань залгаад надад хандан “чиний гар утсыг алдчихлаа” гэж утсаар ярьсан. Тэгээд дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд эрэгтэй нь лангуун дээр байсан миний гар утсыг бариад гарч байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 29-31, 32-33 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Айфоне11 про макс” загварын гар утсыг 3,192,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (4 дэх хавтаст хэргийн 38-39 дүгээр тал);

26. Хохирогч Д.Аийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

Хохирогч Д.Аийн “...Би .. дүүргийн ... дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “.. гэх нэртэй үсчин гоо сайхны газар дотор 1500 төгрөгийн үнэтэй бараа зардаг лангуу ажиллуулдаг юм. Тэгтэл 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 45 минутын орчимд манай лангуун дээр хар өнгийн савхин куртиктай, хар саарал малгайтай, амны хаалт зүүсэн 20 орчим насны эрэгтэй болон 155 см өндөртэй, шаргал өнгийн хүрэмтэй 20 орчим насны эмэгтэй орж ирээд надад хандан “жижиг аяга 6 ширхэг, 2 ширхэг түмпэн авъя, хөдөө явуулах гэсэн юм” гэж хэлэхээр нь би гар утсаа сандал дээр тавиад аягануудыг боогоод өгөхөд эрэгтэй нь “цаасан хайрцаг аваад ирье” гэж хэлээд гараад явсан. Харин эмэгтэй нь аяганууд асууж байгаад гараад явсан. Гарсных нь дараа би гар утсаа хайгаад олоогүй бөгөөд тэр хоёр аваад гарсан байсан. ...Миний гар утас “Самсунг эс-8” загварын цагаан өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 55-56, 57-59 дүгээр тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-Эс8” загварын гар утсыг 430,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (5 дахь хавтаст хэргийн 65-66 дугаар тал);

27. Хохирогч Р.Оын гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Хохирогч Р.Оын “...Би .. дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны 1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “..” гэх нэртэй хувцасны салоныг ажиллуулдаг. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад гаднаас үл таних 1 эрэгтэй хүн орж ирээд “дээл ямар үнэтэй вэ, зарж байгаа дээлүүдийг нь үзье” гэж хэлээд нэлээд олон дээл бариад зогсож байсан. Тэгээд би өөр үйлчлүүлэгчид дээл үзүүлээд зогсож байтал нөгөө дээл үзэж байсан залуу гэнэт алга болсон бөгөөд заалны ширээн дээр байсан миний гар утас алга болчихсон байсан. ...Тэр залуу хүзүүндээ этгээд шивээстэй бөгөөд хар өнгийн бэлтгэлийн хослол, цагаан өнгийн ханцуйгүй хантааз өмссөн, 19-20 орчим настай хүн байсан. Миний хулгайд алдсан гар утас “Айпоне х эс” маркийн гар утас байсан. Байгууллагын хяналтын камерийг шүүж үзэхэд тухайн залуу нэгдүгээр давхарт 1 эмэгтэй, өөр бас нэг залуугийн хамт гараад явж байгаа нь харагдсан...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 106-107 дугаар тал);

-“..” ХХК-ийн “Айфоне икс эс” загварын гар утсыг 2,800,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан (5 дахь хавтаст хэргийн 113-115 дугаар тал);

28. Хохирогч Л.Бгийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө ганцаараа/ талаар:

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (5 дахь хавтаст хэргийн 131-138 дугаар тал);

-Хохирогч Л.Бгийн “...Би 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр .. дүүргийн .. дүгээр хороо, Х... дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүртээ наймаа хийгээд сууж байтал 11-12 цагийн орчимд гаднаас 16-20 орчим насны 170 см өндөртэй, туранхай биетэй, гадуураа хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн нимгэн куртиктэй эрэгтэй хүн орж ирээд “дүүдээ тараг авах гэсэн юм, ойр орчмын дэлгүүрүүдэд байхгүй байна” гэж хэлээд хөргөгч нээгээд зогсож байхаар нь би очиж тарагны он, сар, хугацааг харж өгөх хооронд миний хажуугаар гараад явсан. Тэгээд дэлгүүрийн хаалга хаагдахаар нь эргээд хартал лангуун доор байсан шүүгээ онгорхой байсан ба тус шүүгээн дотор байсан миний “Айфоне 8 плас” загварын гар утас байхгүй байхаар нь дэлгүүрээ хаагаад араас нь гарч түүнийг хайгаад олоогүй. Миний алдсан гар утас “Айфоне 8 плас” загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 1145-147 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Айфоне8 плас” загварын гар утсыг 1,301,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (5 дахь хавтаст хэргийн 152-154 дүгээр тал);

29. Хохирогч Б.Эгийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө ганцаараа/ талаар:

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (5 дахь хавтаст хэргийн 171-172 дугаар тал);

-Хохирогч П.Эгийн “...Би .. хорооны нутаг дэвсгэрт байрлах “... байранд үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг. 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 07 минутын орчимд өөрийн эзэмшлийн “Самсунг нөүт-8” загварын гар утсаа кассны жинлүүр дээр тавьчхаад бараагаа янзалж байгаад ойролцоогоор 5 орчим минутын дараа үйлчлүүлэгч мобайлаар мөнгө шилжүүлэхээр нь мөнгө орсон эсэхийг шалгах гээд гар утсаа авах гэхэд олдохгүй, алга болсон байсан. ...Тэгээд хяналтын камерыг шүүж үзэхэд цагаан өнгийн саравчтай малгай өмссөн, саарал өнгийн малгайтай цамц өмссөн, хар өнгийн хоёр үүргэвчтэй цүнх үүрсэн залуу орж ирээд миний утсыг аваад гарч байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 181-182 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-Нөүт8” загварын гар утсыг 830,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (5 дахь хавтаст хэргийн 187-188 дугаар тал);

30. Хохирогч Э.Бийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө ганцаараа/ талаар:

-Хохирогч Э.Бийн “...2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч..” гэх нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчийн ажлаа хийгээд сууж байхад 13 цаг 45 минутын орчимд цагаан өнгийн яактай цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн, хар өнгийн пүүзэн гуталтай, хар өнгийн 2 мөртэй үүргэвч үүрсэн, 18-20 орчим насны туранхайдуу залуу дэлгүүрт орж ирээд “0.5-ын харандааны запас байна уу” гэж хэлэхэд нь би ахуйн хэрэглээ зардаг хэсгээс запас авч өгсөн. Тэгээд 5-10 минутын дараа эргэж орж ирээд “хар өнгөтэй зайрмаг байна уу” гэж асуусан ба тэр үед нь гаднаас мөн адил нэг хүүхэд орж ирээд дэвтэр авахаар болж би кассны дэргэдээс босож дэвтрийг нь авч өгсөн. Тэр үед миний “Хуавай пи-20 лайт” загварын гар утас дуугарсан бөгөөд би утас руугаа явах үед дэвтэр авсан хүүхэд дахиад юм асуугаад байсан. Тэгээд 1-2 минутын дараа кассан дээр ирэхэд миний гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 207-209 дүгээр тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Хуавэй Пи20 лайт” загварын гар утсыг 563,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (5 дахь хавтаст хэргийн 214-215 дугаар тал);

31. Хохирогч Г.Эын гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө ганцаараа/ талаар:

-Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (5 дахь хавтаст хэргийн 230 дугаар тал);

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлийг (5 дахь хавтаст хэргийн 231-232 дугаар тал);

-Хохирогч Г.Эын “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...дүүргийн  . ..дугаар хороонд байрлах “..” ... дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг ажлын байран дээрээсээ “Самсунг жи-6 плас”, “Самсунг эс-8 плас” загварын 2 ширхэг гар утсаа алдсан. Тэгээд дэлгүүрийнхээ хяналтын камерийг шүүж үзэхэд 20 орчим насны эрэгтэй хүн орж ирээд лангууны ард байсан миний гар утаснуудыг хулгайлж аваад гарсан дүрс бичлэг хадгалагдсан байсан...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 239-241 дүгээр тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-Эс8 плас”, Самсунг-Жи6 плас” загварын гар утаснуудыг 813,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (6 дахь хавтаст хэргийн 02-03 дугаар тал);

32. Хохирогч Т.Мгийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (6 дахь хавтаст хэргийн 27-32 дугаар тал);

-Хохирогч Т.Мгийн  “...Би “Э...” гэх нэртэй хүүхдийн эмнэлэгт эрхлэгчийн ажил эрхэлдэг. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагт ажил дээрээ ирж, өрөөний ширээн дээр гар утсаа тавьсан байсан. Манай ажлын 2 ажилтан угаалтуур янзалж байсан ба уг хоёр хүнд цай, кофе өгье гэж бодоод хажуу талд байдаг дэлгүүр ороод аяга аваад иртэл ширээн дээр байсан гар утас алга болсон байсан. Тэгээд хажуу талын эмийн сангийн хяналтын камерыг шүүж үзтэл цагаан өнгийн хантааз өмссөн, 180 см өндөртэй, хар өнгийн сул өмд, хар өнгийн цамц өмссөн, 20 орчим насны, хоолой хэсэгтээ битүү шивээстэй туранхай залуу, мөн 160 см орчим өндөртэй, цайвар царайтай 16 орчим насны, ногоон малгайтай цамц, гадуураа хар, ногоон өнгийн куртик өмссөн охинтой хамт орж ирээд гарсан байсан. Тэгээд нөгөө залуу ганцаараа эргэж орж ирээд ширээн дээр байсан “Самсунг галакси эс-8” маркийн гар утсыг аваад гарсан байсныг бичлэгээр хараад цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 39-40, 41-43 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-Эс8” загварын гар утсыг 925,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (6 дахь хавтаст хэргийн 48-49 дүгээр тал);

33. Хохирогч Х.Агийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (6 дахь хавтаст хэргийн 90-94 дүгээр тал);

-Хохирогч Х.Агийн “...Би .. дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н...” гэх нэртэй ломбардад байрлах Солонгос барааны лангууг хувиараа ажиллуулдаг. Тэгээд лангуун дээрээ 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн үед ирсэн. Уг өдөр 13 цаг 47 минутын орчимд манай дүү хөдөөнөөс над руу залгаж ярьсан бөгөөд тэр үед нь 20 гаруй насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн. Эмэгтэй нь үснийхээ оройг шар өнгөөр будсан атлаа надаас хар өнгийн будаг асуухаар нь би гайхаад гар утсаа шилэн лангууны доор хийсэн. Тэгээд тэр хоёрт 2-3 төрлийн үсний будаг авч өгтөл тэр залуу гартаа базсан бутархай мөнгөнөөсөө 3500 төгрөг өгөөд будаг авсан. Тэгтэл эмэгтэй нь надаас “биеийн өнгөтэй трико байна уу” гэж асуусан ба би лангуунаас зүүн тийшээ 2-3 метрийн зайтай өөр лангуу руу яваад буруу хараад зогсож байгаад 1 трико үзүүлэхэд тэрээр “үүнээс зузаан трико хэрэгтэй байна” гэж хэлээд хамт явсан залуугийн хамт гараад явсан. Би гараад явсных нь дараа гэнэт утсаа санаад лангуун доороо үзтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 98-99, 100-101 дүгээр тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-А8 плас” загварын гар утсыг 931,120 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (6 дахь хавтаст хэргийн 107-108 дугаар тал);

34. Хохирогч Д.Оийн гар утас алдагдсан /шүүгдэгч Н.М ганцаараа/ талаар:

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (6 дахь хавтаст хэргийн 143-145 дугаар тал);

-Хохирогч Д.Оийн “...Би .. дүүргийн .. хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвийн 42-43 дугаар лангууг өөрийн нөхөр О.Бгийн хамтаар түрээслэн ажиллуулдаг. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн “Самсунг глакси эс-8” загварын гар утсаа лангуун дээр тавьсан бөгөөд 40 дүгээр лангуунаас гар утасны дагалдах хэрэгсэл аваад буцаад лангуун дээрээ ирэхэд миний гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 149 дүгээр тал);

-Гэрч О.Бгийн “...Би эхнэр Д.Оийн хамтаар ... дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..” худалдааны төвийн ... лангуунд үйл ажиллагаа явуулдаг. Тухайн өдөр 15 цаг 40 минутын үед манай эхнэр О нь өөрийн эзэмшлийн “Самсунг глакси эс-8” загварын гар утсаа лангуун дээр тавиад алдсан. Тэгээд тус газрын хяналтын камерыг шүүж үзэхэд 20-25 орчим насны эмэгтэй хүн манай лангуу хавиар эргэлдэж байгаад эхнэрийг цааш явсны дараагаар гар утсыг аваад халаасандаа хийгээд гараад явсан бичлэг байсан...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 150-151 дүгээр тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-Эс8” загварын гар утсыг 610,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (6 дахь хавтаст хэргийн 157-158 дугаар тал);

35. Хохирогч Д.Нийн гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө ганцаараа/ талаар:

-Хохирогч Д.Нийн “...Би .. дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..” гэх нэртэй супер маркет дотор гар утас, Сиди зардаг лангуу ажиллуулдаг. Тэгтэл 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14-16 цагийн хооронд өөрийн лангуунаасаа “Сумсунг А-50” загварын гар утсаа хулгайд алдсан. Яг ямар хүн авсныг нь мэдэхгүй байна. Камер шүүж үзэх гэхэд ажиллахгүй байсан...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 179-180, 181-182 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-А50” загварын гар утсыг 671,200 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (6 дахь хавтаст хэргийн 190-191 дүгээр тал);

36. Хохирогч С.Дий гар утас алдагдсан /шүүгдэгч Б.Ө ганцаараа/ талаар:

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (6 дахь хавтаст хэргийн 219-221 дүгээр тал);

-Хохирогч С.Дий “...Би 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагт .. дүүргийн .. хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” гэх нэртэй худалдааны төвийн Б-1 давхарт гурилын лангуун дээрээ ирсэн. Тэгээд өдөр нь буюу 15 цаг болж байхад “00” орох гээд хажуу талын лангууны жимс зардаг эгчид хандан “манай лангууг харж байгаарай” гэж хэлээд гараад явсан. Би удалгүй буцаад лангуун дээрээ ирэхэд жимс зардаг эгч гараад ирье гээд гарсан. Тэгтэл нэг хүн жимс авна гэхээр нь би жимсний лангууны ард гараад жимсээ хүнд зарчхаад гэнэт гар утсаа санаад өөрийн лангуун дээрээ ирж тавьсан газраа үзтэл миний гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 227-229, 230-231 дүгээр тал),

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг-А50” загварын гар утсыг 450,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайлан (6 дахь хавтаст хэргийн 235-236 дугаар тал);

37. Хохирогч Т.Дгийн эд зүйл алдагдсан /шүүгдэгч Б.Ө, Н.М нар/ талаар:

-Хохирогч Т.Дгийн “...2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр .. дугаарын утаснаас миний 99881753 дугаарын гар утас руу залгаад “танай байшинг үзлээ оръё” гэж хэлсэн. Тэгээд би “мөнгөө шилжүүлээрэй” гэхэд “маргааш, нөгөөдрөөс цалин буухаар өгнө” гэж хэлээд орсон. Удалгүй 3 хоноод гарлаа гэхээр нь би 100,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Гэтэл байрнаас маань юмаа аваад явахдаа манай байшин дотор байсан эко халаагуур, матраас... зэрэг эд зүйлийг аваад явсан байсан. Би урьдчилгаа болгож мөнгө аваагүй бөгөөд “танай байранд орно” гэж хэлээд миний .. тоот данс руу 120,000 төгрөгийг “Хаан” банкны ... тоот Ц.И гэсэн данснаас шилжүүлсэн. Тэгээд түрээсийн байшингаас маань гарлаа гэхээр нь өөрийн ... тоот данснаас 100,000 төгрөгийг дээрх данс руу буцааж явуулсан. ...Эко халаагуурыг 2019 онд 387,000 төгрөгөөр худалдаж авч байсан, матраасыг Нарантуул зах дээрээс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хоёр ширхгийг авч байсан, нэг нь 45,000 төгрөг, нийт 70,000 төгрөгөөр тус тус авч байсан...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 74-75 дугаар тал);

-Гэрч Ц.Игийн “...“Хаан” банкны .. тоот данс нь миний эзэмшдэг данс мөн бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр миний том хүү Б.Ө нь /РД:.../ “түрээсийн байрны мөнгө төлнө” гэж хэлээд дээрх данс бүхий картыг надаас авсан ба би 2 билүү 3 хоногийн дараа картаа эргүүлж авсан. ... Мобикомын ... дугаар нь миний том хүү Б.Өын утасны дугаар бөгөөд 2019 оны 11 дүгээр сарыг хүртэл ашиглаж байгаад одоо ... дугаарыг ашиглаж байгаа. Тухайн цаг хугацаанд Б.Ө дээрх дугаарыг ашиглаж байсан байх...” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 76-78 дугаар тал);

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Эко халаагуур 1 ширхэг, матрас 2 ширхгийг нийт 365,600 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан (8 дахь хавтаст хэргийн 81-82 дугаар тал) зэрэг баримтууд болно.

II. Хэргийн хууль зүйн талаарх дүгнэлт:

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч Б.Ө, Н.М нар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Прокуророос шүүгдэгч нарт холбогдох хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэснийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн ирүүлжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Р.Б..ээс “Нэгдүгээрт: Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгөх гэсэн боловч хүлээн аваагүй. Хохирогч Г.Нийн гар утсыг хулгайлах үйлдэлд Н.Ч оролцсон болох нь тухайн бичлэгт илэрхий байхад Б.Ө, Н.М хоёрыг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь учир дутагдалтай байна. Мөн хохирогч Т.Дгийн эд зүйлийг хулгайлж аваагүй гэдгээ шүүгдэгч Б.Ө, Н.М нар мэдүүлдэг. Хохирогч өөрийн хувийн сууцыг шүүгдэгч нарт түрээслүүлсэн. Ингэхэд хохирогч өөрөө ирээгүй. Өөр хүн хохирогчтой холбож өгч тухайн хувийн сууцыг хүлээлгэн өгөөд гарахад нь мөн хүлээн авсан байдаг. Хүнд хүлээлгэн өгсөөр атлаа нүдэн дээр нь эд зүйлсийг нь зөөгөөд аваад гарна гэж байхгүй. Тиймээс энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёрдугаарт: Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хувьд маргаж байна. Хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлгүй. Энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна, тиймээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэж,

Шүүгдэгч Н.Мгийн өмгөөлөгч Ш.Б.., Г.Б... нар “шүүгдэгч Н.М нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Н.М гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан, гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг дан ганц шүүгдэгч Б.Ө захиран зарцуулдаг, Н.Мтай ашиг орлогоо хуваагаад яваад байсан талаар тогтоож ирүүлсэн зүйлгүй, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэж,

Улсын яллагчаас “Шүүгдэгч нар нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдсэн, гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг өөрийн болоод гэр бүлийн гишүүдийн хүмүүсийн амьжиргааг залгуулах гол эх сурвалжаа болгосон, амьдралынх нь хэвшил болсон тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй. 2019 оноос 2020 оны хооронд хулгайлах гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдсэн байгааг шүүх анхааран үзнэ үү” гэж тус тус мэтгэлцсэн болно.

          2 дахь хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан илтгэх хуудаст “...2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 15:10 цагийн орчимд Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, ...26 дугаар байрны эмийн сангаас утсаа алдсан гэсэн дуудлага хүлээн авч 15:17 цагт хэргийн газарт очиж хяналтын камерийн бичлэгийг шалгаж үзэхэд 1 эмэгтэй 22-29 настай, 25-29 насны 2 эрэгтэй хүн авч гарч байх үеийн үйлдэл хяналтын камерт үлдсэн байна...” гэж тэмдэглэгдсэн, мөн 2 дахь хавтаст хэргийн 43-44 дүгээр талд хохирогч Г.Нийн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд ажил дээрээ ганцаараа байж байтал 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн орж ирээд надаас олон юм асуугаад анхаарал сарниулаад байсан. Тэгж байтал нэг нь намайг дуудаж юм асууж байх хооронд нөгөө залуу нь кассан доор байсан гар утсыг маань аваад явсан” гэх мэдүүлэг тус тус авагджээ.

 

          Хэдийгээр хохирогч Г.Н нь “...3 хүн байсан” гэж мэдүүлсний дагуу мөрдөгчөөс чухам хэн хэн, тухайн гэмт хэргийг үйлдэхэд ямар үйлдэл оролцоотой оролцсон эсэхийг шалгаж тогтоогоогүй, Н.Ч энэ үйлдэлд байсан эсэхийг шалгаагүй, илтгэх хуудсаар 3 хүн байсныг тэмдэглэсэн боловч илтгэх хуудсын эх сурвалж болох хяналтын камерийн бичлэг хэрэгт авагдаагүй /шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа нотлох баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдээгүй/ байх тул хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Мөн хохирогч Т.Дгийн “...Хашаан дотор байшин түрээслэдэг нэг айл байсан, тэр айлын хүнийг би 99881753 гэсэн дугаараар 99470953 гэсэн дугаар луу залгаад “наад айл чинь гарах гэж байна, эд зүйлээ харж байгаарай” гэсэн, тэгсэн чинь хажуу айлын хүнийг “та гэртээ ороод байж бай, бид нар бэлэн болчихоод гарахдаа хэлье” гэж хэлээд аваад явсан байна. Тэгэхээр нь би байшингаас гарсан хүний дугаар луу залгахад холбогдохгүй байсан” гэх мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 74-75 дугаар тал)-ийг гаргажээ. Хохирогчийн энэхүү мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх бөгөөд үнэн зөв мэдүүлэг үүрэгтэй этгээд тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно. Тиймээс энэхүү үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

 

          Прокуророос хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдэл” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бүлэглэн гүйцэтгэсэн” гэж тус тус журамлаж зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

         

          Харин шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж зүйлчлэн ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн дараах байдлаар дүгнэлээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж... болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдэл юм.

         

          Дээрх ойлголттой холбогдуулан шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ байнга үйлдэж амьдралын эх үүсвэр хэрхэн болгосон эсэхийг тогтоохын тулд шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.

 

          Шүүгдэгч Б.Өын хувьд шүүгдэгч Н.Мг нийт 30 удаагийн хулгайн үйлдэлд дагуулан явахдаа хулгайлах гэмт хэргийг санаачилж, голлон үйлддэг болох нь хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерийн бичлэгүүдээр нотлогдон тогтоогдсон. Мөн шүүгдэгч Б.Ө нь амьдралын хувьд төрсөн эхээсээ тусдаа, 3 дүүгээ асарч амьдардаг болох нь гэрч Г.Н...ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 113-114, 168-169 дүгээр тал)-ээр нотлогдож байна.

         

          Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ө нь хулгайлах гэмт хэргийг 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 2020 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд буюу харьцангуй удаан хугацаанд нийт 36 удаагийн үйлдлээр шүүгдэгч Н.Мтай бүлэглэн болон ганцаараа үйлдэж, уг гэмт хэргээс үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалжаа болгосон, хулгай хийх нь амьдралынх нь хэвшил болсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн нь зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

          Шүүгдэгч Н.Мгийн хувьд шүүгдэгч Б.Өтай эхнэр нөхрийн буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн боловч 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар буюу сүүлчийн хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ 17 нас 9 сар 10 хоногтой байсан болох нь тогтоогдож байна.

 

          Тодруулбал, шүүгдэгч Н.М шүүгдэгч Б.Өтай хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн үйлдэх үедээ насанд хүрээгүй, өөрийн эцэг, эхийн асрамжид байсан болох нь гэрч Г.Н...ийн “...Ө нь манайхаар ирдэггүй байсан. Тэгсэн манай охин жирэмсэн болоод 2018 онд төрсөн, Мг төрөх гэж байхад төрөх дээр Өтай уулзсан. Тэрнээс хойш уулзаж байгаагүй. М хүүхэдтэйгээ манайд байдаг болохоос Ө нь байгаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 113-114 дүгээр тал)-ээр нотлогдсон болно.      

 

          Тиймээс шүүгдэгч Н.Мг хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэх хангалттай баримт байхгүй, эцэг, эхийн асрамжид байсан тул хулгайлах гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогоор гэр бүлийн гишүүдийн амьжиргааг залгуулах ямар нэг бодит үйлдэл хийгдсэн гэж үзэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна гэж үзэж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Мд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн болно.      

 

          Шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

          Шүүгдэгч Н.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

          Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч О.Д.. “Шүүгдэгч Б.Ө нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсан нь хулгайлах гэмт хэрэгт гэм буруутай байна. Н.М нь дангаараа үйлдсэн 1 үйлдэлдээ гэм буруутай байна. Б.Өтай хамтран үйлдсэн гэх олон удаагийн үйлдэлд гэм буруугүй гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасныг шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

   

            Хохирол, хор уршигийн талаар:

 

          Шүүгдэгч Б.Ө, Н.М нарын бусдад учруулсан хохирлыг тухай бүрт нь хөрөнгийн үнэлгээний компаниудаар гаргуулж хохирогч болон шүүгдэгч нарт танилцуулжээ.

 

          Иймд шүүгдэгч Б.Өаас нийт 28,879,720 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ад 350,000 төгрөгийг, Ц.Хд 552,000 төгрөгийг, Г.Нд 700,000 төгрөгийг, Х.Ад 931,120 төгрөгийг, Т.Мд 925,000 төгрөгийг, Т.От 3,112,000 төгрөгийг, Г.Нт 780,000 төгрөгийг, Т.Уд 380,000 төгрөгийг, Б.Бд 500,000 төгрөгийг, М.Ээд 495,000 төгрөгийг, Т.Нд 777,600 төгрөгийг, А.Ст 671,000 төгрөгийг, С.Хт 352,800 төгрөгийг, Б.Гд 1,395,000 төгрөгийг, О.Мд 839,000 төгрөгийг, Э.Эд 330,000 төгрөгийг, Б.Хд 595,600 төгрөгийг, Ж.Эт 313,600 төгрөгийг, Б.Мд 1,845,000 төгрөгийг, Б.Тд 350,000 төгрөгийг, Р.Дид 3,192,000 төгрөгийг, Д.Аид 430,000 төгрөгийг, Т.Дд 365,000 төгрөгийг, Р.Од 2,800,000 төгрөгийг, Л.Бд 1,301,000 төгрөгийг, П.Эд 830,000 төгрөгийг, Э.Бт 563,000 төгрөгийг, Д.Нид 671,000 төгрөгийг, Г.Эт 813,000 төгрөгийг, С.Дд 450,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Сд 590,000 төгрөгийг, Б.Нд 680,000 төгрөгийг; шүүгдэгч Н.Мгаас 610,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.От тус тус олгуулахаар шийдвэрлэв.

         

Шүүгдэгч нь Б.Ө нь хохирогч Э.Б.., Т.Б, Ц.Э, Д.О, Б.Э нарт учирсан хохирлыг биет байдлаар буцааж нөхөн төлсөн, хохирогч Б.Б “өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн (3 дахь хавтаст хэргийн 71 дүгээр тал) байх тул эдгээр нэр бүхий хохирогч нарт шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ө..ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьдчилан цагдан хоригдсон 655 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Н.Мд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьдчилан цагдан хоригдсон 122 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч Б.Өын өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогч нарын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх утга агуулга бүхий саналыг, шүүгдэгч Н.Мгийн өмгөөлөгч нараас “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч нар нь хэдийгээр урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна. Учир нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авах нь гэмт хэрэг гэдгийг мэдсээр байж тухайн үйлдлийг санаатайгаар хүсэж үйлдсэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг дараах байдлаар шүүгдэгч тус бүрт оногдуулахаар шийдвэрлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 655 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Мгийн хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ /сүүлийн гэмт хэрэг 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн/ 17 нас 9 сар 10 хоногтой байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (7 дахь хавтаст хэргийн 59 дүгээр тал)-гаар тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт заасан /Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх/-аар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба энэ нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүн шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх үедээ насанд хүрсэн бол тухайн бүлэгт заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт юм.

 

Тиймээс шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Мд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж 9 сарын хугацаагаар тогтоосон болно.

 

Мөн шүүгдэгч Н.Мг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас эрэн сурвалжилж олж тогтоон тус шүүхийн ... дугаартай тогтоолд заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр цагдан хорьсон (10 дахь хавтаст хэргийн 189 дүгээр тал) байх бөгөөд нийт 122 хоног цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлэх ялд оруулан тооцож, үлдэх 148 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоов.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарчээ.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар нь 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Өршөөл үзүүлэх тухай” хуулиудад шүүгдэгч нар нь хамрагдаж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн.

 

Гэвч шүүхээс шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд энэхүү зүйл анги нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар өршөөлд хамаарахгүй байна.

 

Харин шүүгдэгч Н.Мг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан заалтад хамаарч байх тул түүнд оногдуулсан ялаас биечлэн эдлэх 148 хоногийн буюу 4 сар 28 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

Бусад зүйлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Мд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж;

 

Шүүгдэгч Б.Өт хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн, хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Н.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч . Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

Шүүгдэгч ... М.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар;

Шүүгдэгч Н.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Мд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж 9 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Өт оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Н.Мд оногдуулсан 9 сарын хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өын цагдан хоригдсон 655 хоногийг, шүүгдэгч Н.Мгийн цагдан хоригдсон 122 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож биечлэн эдлэх ялыг 148 хоногийн хорих ялаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 148 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

8. Шүүгдэгч Б.Өт хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж;

Шүүгдэгч Н.Мд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Өаас нийт 28,879,720 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ад 350,000 төгрөгийг, Ц.Хд 552,000 төгрөгийг, Г.Нд 700,000 төгрөгийг, Х.Ад 931,120 төгрөгийг, Т.Мд 925,000 төгрөгийг, Т.От 3,112,000 төгрөгийг, Г.Нт 780,000 төгрөгийг, Т.Уд 380,000 төгрөгийг, Б.Бд 500,000 төгрөгийг, М.Ээд 495,000 төгрөгийг, Т.Нд 777,600 төгрөгийг, А.Ст 671,000 төгрөгийг, С.Хт 352,800 төгрөгийг, Б.Гд 1,395,000 төгрөгийг, О.Мд 839,000 төгрөгийг, Э.Эд 330,000 төгрөгийг, Б.Хд 595,600 төгрөгийг, Ж.Эт 313,600 төгрөгийг, Б.Мд 1,845,000 төгрөгийг, Б.Тд 350,000 төгрөгийг, Р.Дид 3,192,000 төгрөгийг, Д.Аид 430,000 төгрөгийг, Т.Дд 365,000 төгрөгийг, Р.Од 2,800,000 төгрөгийг, Л.Бд 1,301,000 төгрөгийг, П.Эд 830,000 төгрөгийг, Э.Бт 563,000 төгрөгийг, Д.Нид 671,000 төгрөгийг, Г.Эт 813,000 төгрөгийг, С.Дд 450,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Сд 590,000 төгрөгийг, Б.Нд 680,000 төгрөгийг; шүүгдэгч Н.Мгаас 610,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.От тус тус олгосугай.

11. Шүүгдэгч нь Б.Ө нь хохирогч Э.Б., Т.Б, Ц.Э, Д.О, Б.Э нарт төлөх төлбөргүй, хохирогч Б.Б хохирол нэхэмжлэхээс татгалзсан, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 19 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

13. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

14. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Монголжинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХСАЙХАН

 

                                                            ШҮҮГЧ                                   Б.ДУЛАМСҮРЭН

 

                                                                                                            Б.БАТСАЙХАН