| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/01240/и |
| Дугаар | 1736 |
| Огноо | 2019-06-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 1736
| 2019 оны 0******* сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2019/0*******3******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Э, А нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,914,557.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагч Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, хариуцагч Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч О, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч С, Т нар манай банктай 2014 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 25,000,000.00 төгрөгийг жилийн 20.25 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар хашаа байшин худалдан авах зориулалттай зээлсэн. Банкнаас 2014 оны 07 сарын 01-ний өдөр зээлдэгч Сгийн 15200071*******0 тоот дансанд 25,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн.
Өнгөрсөн хугацаанд зээлдэгчид үндсэн зээлд 5,054,099.00 төгрөг, зээлийн хүүнд 18,913,393.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******,4*******7.00 төгрөгийг төлсөн хэдий ч зээлийг бүрэн төлөх үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн ба 200 хоног хугацаа хэтэрсэн тул чанаргүй зээлийн ангилалд орсон. Банкны зүгээс зээлийн гэрээнд заасан эрхийнхээ дагуу гэрээг цуцалж, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 19,945,901.00 төгрөг, хүү 1,9*******,*******90.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,9**************.00 төгрөг, нийт 21,914,557.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нар уг зээлийг хашаа байшин худалдан авах зорилгоор авсан хэдий ч худалдсан этгээдүүд уг байшинд амьдарч байна. Бид, үүнийг худал материал бүрдүүлж, зээл авсан гэж үзэж байгаа бөгөөд манай банкийг эрх бүхий этгээд төлөөлөн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр гэж үзэж байна.
Нөгөө талаар барьцааны зүйл нь хариуцагч Сгийн өмчлөлд бүртгэлтэй байсан учраас түүнтэй л барьцааны гэрээ байгуулсан, ийм байхад заавал хариуцагч Э.Т*******ын зөвшөөрөл хэрэгтэй байсан гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд, хариуцагч нараас 21,914,557.00 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.
Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч С нь зээлийн төлбөрт 23,991,959.00 төгрөгийг төлсөн байдаг. Гэвч анхнаасаа хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ байсан тул хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Бид, үлдэгдэл 1,008,040.00 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Тус зээлийн гэрээнд банкийг төлөөлөн хэн гэж хүн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байгаа тул хүчинтэй гэрээ гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар компанийг эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал төлөөлөх бөгөөд түүнээс итгэмжлэл олгосон хүн гэрээг байгуулах ёстой.
Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн нэр тодорхойгүй, түүнд уг гэрээ байгуулах эрх олгосон эсэх талаар хэрэгт баримт алга байна.
Барьцаа хөрөнгийн хувьд 2014 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр байгуулсан энэхүү гэрээнд хариуцагч Т гарын үсэг зураагүй, өөрөөр хэлбэл Иргэний хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл авах ёстой байтал хэрэгт энэ талаар нэг ч баримт байхгүй.
Мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.-д зааснаар өөрчлөн тогтоосон зээлийн хүүгийн хувь хэмжээг банк зээлдэгчид мэдэгдээгүй учраас хувь хэмжээг өөрчилсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Тус гэрээг банкнаас нийтэд санал болгосон стандарт нөхцөл учраас Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.4.-т зааснаар гэрээг шууд цуцлах эрхийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлж байгааг зөвшөөрөхгүй. Өөрчилсөн хүүгийн талаар мэдэгдээгүй байж хувьсах хүүг нэхэмжлэх эрхгүй, графикийг харилцан тохиролцоогүй тул хүчин төгөлдөр бус болно.
Бид, нэхэмжлэлийг дээр дурдсан үндэслэлээр зөвшөөрөхгүй буюу гэрээний хүчин төгөлдөр биш учраас үлдэгдэл төлбөр 1,008,041.00 төгрөгийг төлөхөд татгалзахгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-иас хариуцагч С, Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,914,557.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчдад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч С, Т нар 2014 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 25,000,000.00 төгрөгийг 10 жилийн хугацаатай, жилийн 20.25 хувь, сарын 1.*******8 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон ба талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 1*******5 дугаар зүйлд зааснаар хариуцагч Сгийн өмчлөлийн ******* тоот улсын бүртгэлийн дугаартай ******* дүүрэг, ******* дүгээр хороо, Зээл ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газар, мөн дээрх хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 9******* м.кв талбайтай хувийн орон сууцыг тус тус барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна /х.х-ийн 9-11, 14-15 хуудас/.
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн Иргэний хуулийн 15******* дугаар зүйлийн 15*******.1.-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, түүнчлэн 15*******.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд..............” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ба уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын хооронд 2014 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ, барьцаалбарыг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д “банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” хэлнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, Банкны тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.-д тус тус зааснаар Монголбанкнаас 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 87, 88 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.8.-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2.-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч талд төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрчээ.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.-д зааснаар зээлдэгч нар тус зээлийг хашаа байшин, амины орон сууц худалдан авах зориулалтаар авсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Сгийн 15200071*******0 тоот дансанд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч Э.Т*******ын зүгээс энэ тухай маргаагүй /х.х-ийн 18 хуудас/.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж, 211.2.-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж тус тус заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нарын нэг этгээдийн зөвшөөрлөөр нөгөө этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.
Тодруулбал, хариуцагч нар энэ хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн *******2.2.-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж заасны дагуу хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч болно.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нарт 25,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Тус зээлийн гэрээний дагуу хариуцагч С, Т нар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлсөөр хугацааны эцэст буюу 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлж дуусгахаар тохирчээ /х.х-ийн 12, 13 хуудас/.
Иргэний хуулийн 20******* дугаар зүйлийн 20*******.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт тус тус зааснаар хариуцагч нар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үндсэн зээлд *******,000,44*******.00 төгрөг, зээлийн хүүнд 20,872,880.00 төгрөг төлөх ёстой байсан.
Гэтэл хариуцагч нар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үндсэн зээлд 5,054,099.00 төгрөг, зээлийн хүүнд 18,913,393.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******,4*******7.00 төгрөг, нийт 23,991,959.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна /х.х-ийн 18, 42, 43 хуудас/.
Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 19,945,901.00 төгрөг, зээлийн хүү 1,9*******,*******90.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,9**************.00 төгрөг, нийт 21,914,557.00 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй гэж дүгнэв.
Учир нь, талуудын байгуулсан зээлийн гэрээний зориулалт, түүнийг эргэн төлөх хугацаа зэргээс тус тус үзвэл тухайн гэрээ нь хиймэгц биелэх бус, харин урт хугацааны туршид үргэлжлэх гэрээ байх тул зохигчид гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.-д “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж, мөн 221.3.-д “гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно” гэж заасныг тус тус зайлшгүй харгалзах шаардлагатай юм.
Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал тус хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3.-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, аль эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлаж болох ба, харин уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-д зааснаар үүрэг ялимгүй зөрчигдсөн байх тохиолдолд гэрээг цуцалж болохгүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-д заасан үүргийг ялимгүй зөрчих гэдэг нь хоёр талын гэрээнд нөгөө талын эрх ашгийг илт хохироосон байж болохгүйгээс гадна зөрчигдсөн үүргийг хожим биелүүлж, цаашид зохих ёсоор хэвийн үргэлжлэх боломжтой байх учиртай. Тодруулбал, хэрэв хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хэмжээнд зөрчсөн ч тэр нь нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй тохиолдолд гэрээг цуцлахгүй байж болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нар өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд *******,000,44*******.00 төгрөг төлөх ёстойгоос 5,054,099.00 төгрөгийг төлж, 94*******,347.00 төгрөгийн зөрчил, зээлийн хүүнд 20,872,880.00 төгрөг төлөх ёстойгоос 18,913,393.00 төгрөг төлж, 1,9*******,*******90.00 төгрөгийн зөрчил, нэмэгдүүлсэн хүүнд 50,9**************.00 төгрөгийг төлөөгүй зөрчилтэй байгаа ажээ.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хуваарьт зааснаар хариуцагч нар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийг зохих ёсоор төлсөн тохиолдолд нийт 2*******,873,32*******.00 төгрөгийг төлөх ёстой байснаас 23,991,959.00 төгрөгийг төлж, 2,881,3*******7.00 төгрөгийг төлөөгүй байна.
Гэтэл хариуцагч С, Т нарыг 2,881,3*******7.00 төгрөгийг төлөөгүй гэсэн үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь тэдгээрийн эрх ашигт нийцэхгүй байна. Тодруулан хэлбэл, хэдийгээр хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байх боловч үүнээс улбаалан нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд хохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй, гэрээг ийнхүү хугацаанаас нь өмнө цуцалснаар ялимгүй зөрчилтэй хэдий ч тодорхой хэмжээнд биелэгдэж буй гэрээний зорилго цаашид дуусгавар болж, улмаар хариуцагч нар хашаа байшин, амины орон сууцгүй болох сөрөг үр дагавар үүсч болзошгүй байна.
Мөн хариуцагч нар 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүг төлөөгүй байгаа нь Монголбанкнаас баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд зааснаар чанаргүй зээлийн ангилалд хамаарах ч урт хугацаатай гэрээг ялимгүй зөрчлийг үндэслэл болгон цуцлах нь хуульд нийцэхгүйгээс гадна тус гэрээг цуцлахдаа үүрэг гүйцэтгэгчид нэмэлт хугацаа тогтоох, хэрэв үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон, үүргээ гүйцэтгээгүй бол гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй байна.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 11*******, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР