| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0681/З |
| Дугаар | 221/МА2025/0131 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2025/0131
“Т” ХХК, “ТМ” ХХК нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Т” ХХК, “ТМ” ХХК
Хариуцагч НХААГ
Хариуцагч НХААГТҮХ
Хариуцагч НЗДТГД
Хариуцагч С яам
Гуравдагч этгээд “Э” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага:
-НХААГ-ын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/***, 03/*** дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/****, 03/**** дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэл тус бүрээр “Т” ХХК, “ТМ” ХХК нарын түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсаныг болон “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,
-НХААГ-ын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/***, 03/*** дугаартай, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03/****, 03/**** дугаартай шийдвэрүүд гарах үндэслэл болсон тус газрын Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл (зөвлөмж), 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл (зөвлөмж) тус бүрийн “Т” ХХК, “ТМ” ХХК нарын түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсан хэсэг болон “Э” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,
-НХААГ-ын тендер шалгаруулалтын ЭМЯ/2024******* дугаартай, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар, С дүүрэг/-ын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хуульд заасны дагуу үнэлэхийг НХААГ-ын Үнэлгээний хороонд даалгах,
-НЗДТГД Л.Х, “Э” ХХК-ийн захирал А.Ч нарын хооронд байгуулагдсан 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн УТ2402****** дугаар Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор (Улаанбаатар хот, С дүүрэг)-ын ажил гүйцэтгэх гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох,
-Монгол Улсын СЯ-ны 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 03/**** дугаартай Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан мэдэгдлийг хүчингүй болгуулж, тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/1061 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Б
Хариуцагч НХААГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Хариуцагч НХААГТҮХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т
Хариуцагч СЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х, Г.М
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0681/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК, “ТМ” ХХК нар нь НХААГ, НХААГТҮХ, НЗДТГД, СЯ-д тус тус холбогдуулан “НХААГ-ын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/***, 03/*** дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/****, 03/**** дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэл тус бүрээр “Т” ХХК, “ТМ” ХХК нарын түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсаныг болон "Э ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, НХААГ-ын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/***, 03/*** дугаартай, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03/****, 03/**** дугаартай шийдвэрүүд гарах үндэслэл болсон тус газрын Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл (зөвлөмж), 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл (зөвлөмж) тус бүрийн “Т” ХХК, “ТМ” ХХК нарын түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсан хэсэг болон “Э” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, НХААГ-ын тендер шалгаруулалтын ЭМЯ/2024******* дугаартай, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар, С дүүрэг/-ын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хуульд заасны дагуу үнэлэхийг НХААГ-ын Үнэлгээний хороонд даалгах, НЗДТГД Л.Х, “Э” ХХК-ийн захирал А.Ч нарын хооронд байгуулагдсан 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн УТ2402****** дугаар Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор (Улаанбаатар хот, С дүүрэг)-ын ажил гүйцэтгэх гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын СЯ-ны 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 03/**** дугаартай Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан мэдэгдлийг хүчингүй болгуулж, тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/1061 дүгээр шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.1, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.3, 48 дугаар зүйлийн 48.2.6, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 49.4.2, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 59.8, 59.10-т заасныг тус тус баримтлан “Т” ХХК, “ТМ” ХХК нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З давж заалдах гомдолдоо:
3.1 “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:
Тодруулбал, шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 24-т “Үүнээс үзэхэд, захиалагч болон үнэлгээний хороо тендерт үнэлгээ хийхээс өмнө нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн тендер нь татгалзагдах нөхцөл бүрдсэнээр уг тендерт тендерийн материалаа үнэлүүлсэн гуравдагч этгээдийн эрхийг давж дүйцэхүйц байдлаар нэхэмжлэгч тал нь маргах боломжгүй буюу нэхэмжлэгч нарыг маргаан бүхий тендерийн ялагч “Э” ХХК-тай маргах энэ тэнцүү эрхгүй” гэж дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг болон тухайн тендерийн оролцогч нарын гомдол гаргах эрхийг хуульд заагаагүй үндэслэлээр эрхгүй мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Аливаа тендер шалгаруулалт нь дараах зарчмаар явагддаг. Оролцогч нарын ирүүлсэн баримт хууль тогтоомж болон Тендерийн баримт бичиг, Өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлага хангасан эсэх талаар Үнэлгээний хороо үнэлгээ хийж, зөвлөмж гаргаж захиалагчид хүргүүлэх бөгөөд Захиалагч үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, С яам оролцогчийн гомдлыг үндэслэн захиалагчийн гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн эсэхийг хянадаг. Нэхэмжлэгч нар нь энэхүү шат дараалсан буюу хоорондоо холбоо бүхий захиргааны үйл ажиллагаанаас гарсан анхдагч захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар маргаж, эцэст нь шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл, үнэлгээний хорооноос хамгийн сайн тендер ирүүлсэн гэж шалгаруулсан “Э” ХХК-ийн ажиллах хүч буюу барилгын үйл ажиллагааны хамгийн том эрсдэлээс урьдчилан сэргийлэгч ХАБЭА ажилтан нь тухайн мэргэжлээр 1 жилээс дээш ажилласан туршлагагүй, сертификат нь хүчин төгөлдөр эсэх нь илтэд эргэлзээтэй мөн ажил хийх төсөв нь ажлын зургийн даалгаварт үндэслээгүй, эх сурвалж тодорхойгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалын хавсралт Барилгын төсөв зохиох дүрмийн 3.6, 3.7, 4.1, 4.2, 4.3-т заасныг тус тус хангаагүй байдаг. Хэрэв Үнэлгээний хороо, захиалагч, Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн компанийн баримт бичгийг хуульд заасан эсэхийг үнэн зөвөөр, ул суурьтай хянан үзсэн бол гуравдагч этгээдийн тендер шалгарахгүй байсан. Бид энэ талаар л шат шатны байгууллагад нь гомдол гаргаснаар шүүхэд хандсан болно.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу оролцогч нараас ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэхдээ, нэхэмжлэгч нараас үндэслэлгүйгээр татгалзаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4-т заасан шаардлага хангаагүй “Э” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ийнхүү хууль зүйн үндэслэлгүй байдлаар гаргасан Үнэлгээний хорооны зөвлөмжийг хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянах үүргээ Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй юм. Цаашлаад Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэхэмжлэгч нараас гаргасан гомдлын дагуу гуравдагч этгээдийн материалыг холбогдох хууль тогтоомжид нийцсэн, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэхдээ тодорхой, үндэслэл бүхий хариу өгөөгүй байдаг.
Өнөөдрийг хүртэл, нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 27, 27.1, 27.2, 27.3, 28 дахь хэсэгт дурдсан гомдлын үндэслэлдээ тодорхой хариулт авч чадаагүй байна. Шүүх нэхэмжлэгч нараас гаргасан гомдлыг үндэслэлгүй галаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 28.1-д “...Нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд захиалагчийн шийдвэрийг хянан үзэж, Тендерийн хуулийн 59.4, 59.6, 59.8, 59.9-д заасан зохицуулалтыг хангаж хянан шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог болохыг тэмдэглэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь, маргаан бүхий тендерт ирүүлсэн гуравдагч этгээд “Э” ХХК-ийн төсөв Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалын хавсралт Барилгын төсөв зохиох дүрэмд нийцээгүй, тендер шалгаруулалтын баримт бичигт нийцээгүй, үндэслэлгүй байгаа гэсэн гомдлынхоо дагуу үндэслэлтэй хариулт авч чадаагүй байна. Шүүх тухайн төсвийг Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалын хавсралт Барилгын төсөв зохиох дүрмийн хавсралт 17а-д заасан шаардлага хангасан гэжээ. Гэтэл бид тухайн төсөв тус дүрмийн хавсралт 17б, дүрмийн 3.6, 3.7, 4.1, 4.2, 4.3-т заасан шаардлага хангаагүй. Ажлын зургийн даалгаврын дагуу хийгдээгүй. Төсөв бүхэлдээ Барилгын төсөв зохиох дүрэмд нийцээгүй талаар гомдол гаргадаг. Гэвч энэхүү гомдлын дагуу “Э” ХХК-ийн тендерт ирүүлсэн төсвийг хянан үзэхгүй байгаа нь үнэхээр учир дутагдалтай байна.
Манай түншлэлийн тендерээс татгалзахдаа, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1 дэх хэсгийн 3 дах заалтад “Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт шаардлага: Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх” гэсэн шаардлагыг хангаагүй гэдэг. Гэтэл нэхэмжлэгч нарын хувьд, ижил төстэй ажил гэж үзсэн барилга, угсралтын ажлыг 2020-2022 оны хооронд гүйцэтгэсэн бөгөөд барилгын ажил 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон. Тухайн барилгыг ажлыг гүйцэтгүүлэгч “Ж” ХХК нь манай компанийн хувьд захиалагч бөгөөд захиалагчтай байгуулсан гэрээ, захиалагчийн ажил хүлээлцсэн дүгнэлт, тодорхойлолт зэргийг бид ТШЗ-19.2.3-т заасан шаардлагын дагуу бүрдүүлэн өгсөн. Иймд тухайн шаардлагыг хангаагүй гэж үзсэн Үнэлгээний хороо, Захиалагчийн шийдвэр, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрүүдийг эс зөвшөөрч, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Гэвч шүүх гуравдагч этгээдтэй маргах энэ тэнцүү эрхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Учир нь НХААГ-ын гаргасан татгалзсан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.5 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй нь илтэд тодорхой буюу нөгөө талаас нэхэмжлэгч нар нь тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн тендер илгээсэн буюу шүүхэд өгсөн нотлох баримтаар илтэд тодорхой байтал шүүх НХААГ хууль зөрчөөгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан НХААГ, Үнэлгээний хороо нарт холбогдох НХААГ-ын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/***, 03/*** дугаартай, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03/****, 03/**** дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэл тус бүрээр “Т” ХХК, “ТМ” ХХК нарын түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсаныг болон “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, НХААГ-ын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/***, 03/*** дугаартай, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03/****, 03/**** дугаартай шийдвэрүүд гарах үндэслэл болсон тус газрын Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Үнэлгээний хорооны тэмдэглэл (зөвлөмж)”, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Үнэлгээний хорооны тэмдэглэл (зөвлөмж)” тус бүрийн “Т” ХХК, “ТМ” ХХК нарын түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсан хэсэг болон “Э” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, НХААГ-ын тендер шалгаруулалтын ЭМЯ/2024******* дугаартай, “Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар, С дүүрэг/”-ын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хуульд заасны дагуу үнэлэхийг НХААГ-ын Үнэлгээний хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарын дагуу хангаж өгнө үү. Түүнчлэн, нэхэмжлэгч талын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын тодруулсан үндэслэлд шүүхээс огт дүгнэлт өгөөгүй байдгийг анхаарч үзнэ үү.
3.2 Анхан шатны шүүх “...Үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзсэн тул...” гээд нэхэмжлэгчээс гаргасан НЗДТГД Л.Х “Э” ХХК-ийн захирал А.Ч нарын хооронд байгуулагдсан 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн УТ2402****** дугаар “Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Э” төвийн барилга, 80 ор (Улаанбаатар хот, С дүүрэг) гүйцэтгэх гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, Монгол улсын СЯ-ны 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 03/**** дугаартай “Гомдол хянасан тухай” албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Монгол улсын СЯ-ны 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 03/**** дугаартай “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах” гэсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг мөн эс зөвшөөрч байна.
Дээр дурдсанаар нэхэмжлэгч нар нь “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг эс зөвшөөрч, тухайн шийдвэрийг гаргахдаа Үнэлгээний хороо, Захиалагч нар хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул хууль зөрчсөн шийдвэрийг үндэслэн байгуулагдсан гэрээг илт хууль бус гэрээ гэж үзэж байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д тус тус заасан үндэслэлээр НЗДТГД Л.Х “Э” ХХК-ийн захирал А.Ч нарын хооронд байгуулагдсан 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн УТ2402****** дугаартай “Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Э” төвийн барилга, 80 ор (Улаанбаатар хот, С дүүрэг) гүйцэтгэх гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Түүнчлэн, нэхэмжлэгч нарын хувьд, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу СЯ-д гомдол гаргасан. С яам нь бидний гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэгт заасны дагуу хянан үзээд, гомдол үндэслэлгүй, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэх хариу ирүүлсэн. Гэтэл гэрээ байгуулах эрх авсан “Э” ХХК-ийн тухайн тендерт ирүүлсэн баримт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15, 17, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4-т тус тус хуульчилсан шаардлага болон захиалагчаас тавьсан шаардлагаас ТШЗ 19.1, 19.2, 19.2.1, 19.2.2, 19.2.5, 21.2-т заасан шаардлагыг хангаагүй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10 дахь хэсэгт зааснаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь оролцогчоос гаргасан гомдлыг хянан үзэж, захиалагч тухайн хуулийг зөрчсөн эсэхийг шалгах үүрэгтэй. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15, 17, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн шийдвэр гаргасан захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх байдлаар бидний гомдлыг хянаж үзээгүй.
Гэтэл шүүхээс СЯ-ны баримтаар нэхэмжлэлийн үндэслэл няцаагдаж байна гэснээс өөр тодорхой дүгнэлт өгөөгүй бөгөөд С яам нь журмын дагуу гомдлыг хүлээн авч, хянасан. Гэвч тухайн гомдол дурдсан асуудалд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт огт өгөөгүй талаарх гомдолд шүүхээс дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх С яамтай холбоотой асуудлуудыг С яам нь хуульд зааснаар гомдлыг хянан шалгаж үзсэн болон гаргасан шийдвэр нь хуульд заасан болон дүрэм журмын дагуу гэж үзээд байгаа боловч Үнэлгээний хороо, захиалагч, НХААГ, С яам нь шат шатандаа хяналт шалгалтыг хууль дүрэм журмын дагуу явж байгаа эсэхийг хянаагүй. Шат дараалсан байгууллагууд нь гомдлыг хянасан болоод өнгөрөх биш гаргасан дүгнэлт шийдвэр нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж шийдвэр гаргах ёстой. Иймд Монгол улсын СЯ-ны 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 03/**** дугаартай “Гомдол хянасан тухай” албан мэдэгдлийг хүчингүй болгож, Монгол улсын СЯ-ны 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 03/**** дугаартай “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/1061 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З нь давж заалдах гомдолдоо “...Үнэлгээний хороо нь оролцогч нараас ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэхдээ, нэхэмжлэгч нараас үндэслэлгүйгээр татгалзаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4-т заасан шаардлага хангаагүй “Э” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй... НХААГ-ын гаргасан татгалзсан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.5 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй нь илтэд тодорхой буюу нөгөө талаас нэхэмжлэгч нар нь тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн тендер илгээсэн буюу шүүхэд өгсөн нотлох баримтаар илтэд тодорхой байтал шүүх НХААГ хууль зөрчөөгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй... Үнэлгээний хороо, захиалагч, НХААГ, С яам нь шат шатандаа хяналт шалгалтыг хууль дүрэм журмын дагуу явж байгаа эсэхийг хянаагүй. Шат дараалсан байгууллагууд нь гомдлыг хянасан болоод өнгөрөх биш гаргасан дүгнэлт шийдвэр нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж шийдвэр гаргах ёстой” хэмээн маргажээ.
3. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар “Эрх шилжүүлэх тухай” захирамжийн[1] 1 дэх заалтаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1-3 дугаар хавсралтаар баталж, 1 дүгээр хавсралтаар баталсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг НХААГт...” шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг үүрэг болгож, 1 дүгээр хавсралт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 6-д “Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Э” төвийн барилга, 80 ор /Улаанбаатар, С дүүрэг/ багтсан байна.
4. НХААГ-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/** дугаар “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар[2] Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ... 4-6 дахь заалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар баталжээ.
5. 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ** дугаар “Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Э” төвийн барилга, 80 ор /Улаанбаатар хот, С дүүрэг/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийн[3] Сонссон нь: “Т ХХК болон ТМ ХХК-иудын түншлэл нь: 1. Ижил төстэй ажилд Барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг нотлох “Ж” ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №001/**** дугаартай хамтран ажиллах гэрээ ирүүлсэн нь Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээ ирүүлээгүй байгаа нь шаардлага хангахгүй байна. Мөн дээрх гэрээний 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн БА-****/**** дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 2.4 дэх хэсэгт Барилгын ажлын гүйцэтгэгч “Ж” ХХК байгаа нь ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагыг хангахгүй байна” гэж дүгнэж, гишүүдийн 100 хувийн саналаар уг тендерт “Э” ХХК шалгарсан байна.
6. НХААГ-ын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/***, 03/*** дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/****, 03/**** дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэл тус бүрээр “Т” ХХК, “ТМ” ХХК нарын түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсаныг болон “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
7. НХААГ-ын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/*** дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр[4] “Т” ХХК болон “ТМ” ХХК нарын түншлэлд “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын дагуу танай ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй” гэх, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/*** дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр[5] “Э” ХХК-д 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ЭМЯ/2024******* дугаартай Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Э” төвийн барилга, 80 ор /Улаанбаатар хот, С дүүрэг/ ажлын тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрхийг олгож байна гэх албан бичгийг тус тус хүргүүлжээ.
8. Улмаар “Т” ХХК-аас СЯ-д гомдол гаргасны дагуу СЯ-ны 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 03/**** дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр НХААГт “Т” ХХК-ийн гаргасан гомдол үндэслэлгүй хэмээн хүргүүлж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Т” ХХК, “ТМ” ХХК нарын түншлэлд 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03/**** дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг[6], “Э” ХХК-д 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03/**** дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг[7] тус тус дахин хүргүүлсэн байна.
9. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 26.9-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасан.
10. Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Э” төвийн барилга, 80 ор /Улаанбаатар, С дүүрэг/-ын ажлыг гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийн[8] I бүлэг. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-т “Хуулийн 17.4-т зааснаар оролцогч Өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна”, 19.2-т “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 17.2.1, 17.2.3, 17.2.4-т заасан баримт бичгээс сонгож Өгөгдлийн хүснэгтэд заана”, II бүлэг. Өгөгдлийн хүснэгтийн В. Тендер бэлтгэх ТШЗ 19.1-ийн 3. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: “Шаардана” Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага: Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх” гэжээ.
11. 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ** дугаар Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээр “Т ХХК болон ТМ ХХК-иудын түншлэл нь Ижил төстэй ажилд Барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг нотлох “Ж” ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №001/**** дугаартай хамтран ажиллах гэрээ ирүүлсэн нь Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээ ирүүлээгүй байгаа нь шаардлага хангахгүй байна. Мөн дээрх гэрээний 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн БА-****/**** дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 2.4 дэх хэсэгт Барилгын ажлын гүйцэтгэгч “Ж” ХХК байгаа нь ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагыг хангахгүй байна” хэмээн нэхэмжлэгч “Т” ХХК, “ТМ” ХХК нарын тендерийн материал нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-т “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх” гэж заасны дагуу шаардлага хангаагүй болох нь тогтоогдож байна.
12. НХААГ-ын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03/***, 03/*** дугаартай, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03/****, 03/**** дугаартай шийдвэрүүд гарах үндэслэл болсон тус газрын Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл (зөвлөмж), 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл (зөвлөмж) тус бүрийн “Т” ХХК, “ТМ” ХХК нарын түншлэлээр хүргүүлсэн тендерээс татгалзсан хэсэг болон “Э” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, НХААГ-ын тендер шалгаруулалтын ЭМЯ/2024******* дугаартай, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор /Улаанбаатар, С дүүрэг/-ын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хуульд заасны дагуу үнэлэхийг НХААГ-ын Үнэлгээний хороонд даалгах шаардлагын тухайд:
13. 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №** дугаар Үнэлгээний хорооны зөвлөмж[9], 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №04 дүгээр Үнэлгээний хорооны зөвлөмжөөр тус тус “Э” ХХК нь хамгийн сайн тендер ирүүлсэн тул гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэсэн.
14. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Үнэлгээний хорооноос хамгийн сайн тендер ирүүлсэн гэж шалгаруулсан “Э” ХХК-ийн ажиллах хүч буюу барилгын үйл ажиллагааны хамгийн том эрсдэлээс урьдчилан сэргийлэгч ХАБЭА ажилтан нь тухайн мэргэжлээр 1 жилээс дээш ажилласан туршлагагүй, сертификат нь хүчин төгөлдөр эсэх нь илтэд эргэлзээтэй мөн ажил хийх төсөв нь ажлын зургийн даалгаварт үндэслээгүй, эх сурвалж тодорхойгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалын хавсралт Барилгын төсөв зохиох дүрмийн 3.6, 3.7, 4.1, 4.2, 4.3-т заасныг тус тус хангаагүй” хэмээн маргасан.
15. СЯ-ны 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 03/**** дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгийн[10] 3-т “Э ХХК тендерт худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан ХАБЭА инженерээр Д.Г-ыг санал болгосон байх бөгөөд ********* дугаартай “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн” мэргэшүүлсэн сургалтын сертификат хавсарган ирүүлснийг тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д заасан “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байна”, мөн ТШЗ 19.2-т заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ” гэсэн шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэжээ.
16. Энэ талаар анхан шатны шүүхийн “...С сайдын 2023 оны А/*** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй аюулгүй ажиллагааг хангах журам-ын 2.5.3-т захиалагч цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн тендер шалгаруулалт зарласнаас хойших мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно. Үүнд: хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрлийн мэдээлэл, авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, дээд боловсролын дипломын мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээлэл гэж зааснаар үнэлгээний хороо, захиалагчийн хянан үзсэн мэдээлэл, түүнийг гомдлын хүрээнд шалгасан СЯ-ны гомдол хянасан тухай шийдвэрээр нэхэмжлэгчийн маргасан үндэслэл нотлогдоогүй, гуравдагч этгээдийн тендерийн баримт бичгээс уншигдахгүй, харагдахгүй, гаргацгүй гэх тайлбар үндэслэлгүй, ийм баримт байхгүй болох нь шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан цахим баримтаар тогтоогдсон. Гуравдагч этгээдийн ирүүлсэн тендер нь гүйцэтгэх ажлын төсвийг бүрэн тодорхой тооцоолоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, захиалагчаас тавьсан баримт бичгийн шаардлагыг хангаагүй байхад Тендерийн хуулийн 26.9-т заасныг зөрчиж, баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендер гэж үзсэн нь хууль бус гэх нэхэмжлэлийн тайлбар үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
17. НЗДТГД Л.Х, “Э” ХХК-ийн захирал А.Ч нарын хооронд байгуулагдсан 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн УТ2402****** дугаар Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Э төвийн барилга, 80 ор (Улаанбаатар хот, С дүүрэг)-ын ажил гүйцэтгэх гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
18. НЗДТГД болон “Э” ХХК нар нь 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн УТ2402****** дугаар “Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Э” төвийн барилга, 80 ор /Улаанбаатар С дүүрэг/ гүйцэтгэх гэрээ”-г[11] байгуулжээ.
19. Нэгэнт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас гуравдагч этгээд “Э” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон тул 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн УТ2402****** дугаар гэрээ нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинжийг агуулаагүй байна.
20. Монгол Улсын СЯ-ны 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 03/**** дугаартай Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан мэдэгдлийг хүчингүй болгуулж, тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд:
21. СЯ-ны 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 03/**** дугаар “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгээр[12] “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7 дахь хэсэг, С сайдын 2023 оны А/*** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.13-т заасныг үндэслэн гомдол гаргагчийн Голомт банкны ****************** дугаартай 20,000,000 төгрөгийн тендерийн баталгааг Төрийн С тендерийн баталгааны орлогын **************** тоот дансанд төвлөрүүлж, ажлын 3 өдрийн дотор хариу мэдэгдэнэ үү” хэмээн НХААГ-т хүргүүлжээ.
22. С сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/*** дугаар тушаалын хавсралтаар “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ыг баталж, Журмын 5.13-т “Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн С дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно” гэсэн байна.
23. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно”, 14.6.3-т “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн” гэж тус тус заажээ.
24. Нэхэмжлэгч “Т” ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05/**** дугаар албан бичгээр[13] СЯ-д гомдол гаргаж, СЯ-ны 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 03/**** дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр нэхэмжлэгчийн гомдлыг хянаж хариу хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байх тул СЯ-ны 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 03/**** дугаартай Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
25. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг”, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д “тогтоосон хэмжээнээс илүү хураасан” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Т” ХХК, “ТМ” ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлснөөс 70,200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөв дүгнэсэн боловч улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/1061 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг нэхэмжлэгч “Т” ХХК, “ТМ” ХХК нарт буцаан олгож, үлдэх 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 (зуун дөчин мянга дөрвөн зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 134-137 хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 160-161 хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 220-225 хуудас
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 25-26 хуудас
[5] Тендерийн баримт бичиг гэх нотлох баримтын 104 хуудас
[6] Тендерийн баримт бичиг гэх нотлох баримтын 138-139 хуудас
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 182-183 хуудас
[8] Тендерийн баримт бичиг гэх нотлох баримтын 13-33 хуудас
[9] 1 хавтаст хэргийн 226 хуудас
[10] 2 хавтаст хэргийн 73-76 хуудас
[11] 1 хавтаст хэргийн 151-152 хуудас
[12] Тендерийн баримт бичиг гэх нотлох баримтын 114 хуудас
[13] 1 хавтаст хэргийн 27-29 хуудас