Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1165

 

 

 

 

 

 

 

 

2022           12          13                                 2022/ШЦТ/1165

 

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч Б.О,

Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, Б.З нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. хотод төрсөн, эмэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 охины хамт .......тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

 -... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд багтаан 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2... оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн .. дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан .. дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 09 сар 25 хоногийн хорих ялаас хоёр жилийг өршөөн хасч, үлдэх 09 сар 25 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, 2016 он 7 дугаар сарын 04-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

-.... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2.... оны 8 дугаар сарын 09-ний өдрийн .. дугаартай шүүгчийн захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хэмжээнд дүйцүүлэн тооцож 01 жил 05 сар 28 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

-...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, тус ялаас 48 цагийн ажлыг хийж, 452 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй байсныг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн . оны 7 ..дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай захирамжаар өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, .............../;

 

Монгол Улсын иргэн, ..... оны 02 дугаар сарын 24-ний өдөр ... аймагт төрсөн, эмэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл . хүүхдийн хамт ... аймгийн ............. нийтийн байранд түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 6 дугаар сарын 09-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 8 дугаар сарын 09-ний өдрийн... дугаартай шүүгчийн захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хэмжээнд дүйцүүлэн тооцож 01 жил 04 сар 23 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, мөн ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ... оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 06 сар 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, ..............

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн .... гудамжинд У.Мтай үл ялих зүйлээс болж маргалдан үснээс нь зулгаан, гараас нь хазаж, толгой руу нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Б.О, Б.З нар бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д...” ресторанаас хохирогч Д.Д...ын эзэмшлийн 900,000 төгрөгийн үнэлгээ бүхий А... брэндийн нөтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн ... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч С.Б...аас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгч Б.О, Б.З нараас: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэдгээ илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Оийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдсон болно. Үүнд:

-Хохирогч У.Мын “...О сууж байгаад миний зүүн гарын эрхий хурууг хазаад, үснээс зулгаагаад дух руу юмаар цохисон уу, мөргөсөн үү бүү мэд духнаас цус гарсан. Тэгээд би нүүрээ дараад хамгаалж доош болоход О миний баруун гараас хазаад, нуруу руу өшиглөөд байсан. Тэгээд би зугтаад гараад  гар утсаараа 88... дугаараас цагдаа дуудсан... Миний зүүн эрхий хуруунаас хазсан шарх, дух, эрүү, баруун хацар, цээж, зүүн бугалга, зүүн сарвуунд цус хуралт, тархи доргилт, дух, хүзүүний зулгаралт гэмтлийг О, баруун бугалга, баруун шуу, нуруу, баруун дал, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтлийг З учруулсан. ...намайг газар унасан байхад О гутлаараа нүүрэн дээр дэвссэн. О намайг зодохоо болиод миний үснээс зулгаасан байсан гараа тавихад Оийн баруун гарт нь миний үснээс бүтэн алганд багтахаар хэмжээтэй миний үс атгагдсан байсан. ...Одоо надад нэхэмжлэх зүйлгүй гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 13-14, 110 дугаар тал),

 

-Гэрч Б.Згийн “...О эгч уурлаад “манай гэр баар сав биш шүү, чи одоо манайхаас яв” гэж хэлэхэд М орилоод би гал тогоонд хоол хийж байгаад болиод том өрөө рүү орж ирэхэд тэр 2 хоорондоо үснээсээ зулгаалцсан байдалтай байсан. Тэгэхээр нь би салгах гээд тэр хоёрын гарын сарвууг нь хөшиж тавиулсан юм. Тэгэхгүй бол бие биеийнхээ үснээс зулгааж гартаа ороосон байдалтай байсан болохоор салахгүй байсан юм. Тэгээд салгаад би Мыг “одоо энд байгаад яах юм бэ, О эгч ууртай байна” гэж хэлээд дагуулж гараад автобусны буудал хүргэж өгсөн... зарим гэмтэл нь О эгчтэй ноцолдож үсдэлцэж байхад учирсан байж магадгүй. Би бол Мыг зодож цохисон зүйл байхгүй би зөвхөн салгасан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 18 дугаар тал),

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “...1.У.Мын биед тархи доргилт, зүүн эрхий хуруунд няцарсан шарх, дух, эрүү, баруун хацар, цээж, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун бугалга, баруун шуу, нуруу, баруун дал, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, дух, хүзүү, баруун шуу, баруун сарвуу, толгойн оройн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн 1589 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

 

-Гэрч О.Г “...хамтран амьдрагч У.М нь хүнд зодуулчихлаа гэж байсан. Би тэр өдөр эхнэрээ зодоогүй. Тэр үед 10 хоногоор ээлжлэн ажилладаг байсан. Ажил дуудахаас 2-3 өдрийн өмнө ирсэн. Зүс таних 2 хүнд зодуулсан гэж ирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87-88 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.О, Б.З нар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...хохирогч Д.Д...т “А...” брэндийн нөүтбүүкийг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 137 дугаар тал),

 

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Уг дүрс бичлэгт рестораны үйлчлүүлэгчийн ширээнд сууж байгаа 2 эмэгтэй тухайн ширээнд байсан хар өнгийн цүнхийг бариад гарч байсныг зургаар харуулав. ...үйлчлүүлэгчийн ширээн дээр байсан эмэгтэй хүн хажууд нь зогсож байгаа 1 эмэгтэй хүнтэй нийлж уг ширээн дээр байсан хар өнгийн цүнхийг аваад явж байгаа нөхцөл байдал тогтоогдсон тул үзлэгийн тэмдэглэлд тусгаж камерийн бичлэгт үзлэг хийх ажиллагааг дуусгав” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 138-139 дүгээр тал),

 

-Хохирогч Д.Д...ын “...2022 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө би найзуудын хамт Сүхбаатар дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт байрлах "Д..." нэртэй ресторанд сууж үйлчлүүлсэн. Шөнө 2 цагийн үед гарахдаа цонхны тэнд байсан текэн дээр үлдээсэн нөүтбүүкээ авах гэсэн чинь алга болсон байсан. Тэгээд би гайхаад хяналтын камер шалгуулж үзэхэд 2 эмэгтэй хүн миний цүнхтэй нөүтбүүкийг аваад гарч байгаа дүрс бичигдсэн байсан. Ингээд  маргааш өглөө нь цагдаад хандаж гомдол гаргасан юм. Алдсан нөүтбүүк 1,800,000 төгрөгийн үнэлгээтэй, А... брендийн нөүтбүүк байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 143 дугаар тал),

 

Иргэний нэхэмжлэгч Н.Э...ын “...2022 оны 5 дугаар сарын 21-ний шөнө 2 цагийн орчимд байхаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ....  бааранд ажиллаж байсан. Гадаа үүдэнд шорлог зардаг эмэгтэй У... орж ирээд “гадаа хямдхан нөүтбүүк зарж байна, үзэж хараад авах уу?” гэж надад хэлсэн. Би гараад харсан чинь баарны үүдэнд 2 эмэгтэй “нөүтбүүк зарна” гээд зогсож байхаар нь үзэж харж байгаад А... брендийн хөх өнгийн нөүтбүүкийг 160,000 төгрөгөөр худалдаж аваад би мөнгөө бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 152-153 дугаар тал),

 

-“Д...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “А... загварын нөүтбүүкийн зах зээлийн үнэ ханшийг 900,000 төгрөг болохын тодорхойлов” гэх үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 158-159 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Б.О нь хохирогч У.Мын биед хууль бусаар халдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн дээрх санаатай гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Оийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйлдэгдсэн цаг хугацаа нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байх бөгөөд энэ нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн цаг хугацаанд хамаарч байгаа хэдий ч тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан үндэслэлээр өршөөлд хамааруулах боломжгүй байна.

 

Тодруулбал, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заажээ.

 

Шүүгдэгч Б.О урьд нь ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялаас хоёр жилийг өршөөн хасагдаж байсан, ийнхүү Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсаны дараа дахин санаатай гэмт хэрэг үйлдэж ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .оны.. 6 дугаар сарын 09-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 47-49, 53-58 дугаар тал)-ууд, мөн ялаас өршөөн хассан шүүгчийн захирамж (1 дэх хавтаст хэргийн 50 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

Хулгайлах гэмт хэргийн талаарх хууль зүйн дүгнэлт:

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч Б.О, Б.З нар бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн ..Хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д...” ресторанаас хохирогч Д.Д...ын эзэмшлийн 900,000 төгрөгийн үнэлгээ бүхий “А...” брэндийн нөтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 Прокуророос шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж мөн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй юм.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлон заажээ. Үүнээс үзэхэд, гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүн гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг ойлгохоор байна.

Иймд шүүгдэгч Б.О, Б.З нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

Хохирол, хор уршгийн талаар

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хохирогч У.М нь “шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, гомдолгүй” гэж мэдүүлж, “хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг, хулгайлах гэмт хэргийн хохирогч Д.Д... хулгайд алдсан нөүтбүүкээ биет байдлаар буцаан авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 137 дугаар тал)-ээр нотлогдсон тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Э...д учирсан хохирол болох 160,000 төгрөгийг мөрдөгчөөр дамжуулан мөнгийг нь буцааж төлсөн гэж шүүгдэгч нар мэдүүлж байгаа боловч иргэний нэхэмжлэгч Н.Э...д “шүүх хурлын товыг мэдэгдэхэд “мөнгөө хүлээж аваагүй, 160,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тэмдэглэлд тусгуулсан байх тул гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.О, шүүгдэгч Б.З нараас 160,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч Б.О, Б.З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараахь байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас:

-Шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож ялаас хасах;

 

-Шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож ялаас хасах саналыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч нараас эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор санал гаргаагүй тул шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарыг улсын яллагчийн зүгээс оногдуулахаар санал гаргасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Тиймээс шүүгдэгч нарт дараах байдлаар эрүүгийн хариуцлага оногдуулахаар шийдвэрлэв. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

 Шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.О 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс цагдан хоригдсон болох нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 8ж/9595 дугаартай албан бичгээр, шүүгдэгч Б.Зг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хоригдсон болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

 

Дээрхээс шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг тооцвол шүүгдэгч Б.О 27 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.З нь 116 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож ялаас хасвал шүүгдэгч Б.О 216 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн тул үлдэх 504 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.З 928 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн тул шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссанд тооцов.

 

Шүүгдэгч Б.От нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр;

 

Шүүгдэгч Б.Зд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж шүүх хурлын танхимаас суллахаар тус тус шийдвэрлэж, 

 

Шүүгдэгч О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхаарлуулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............. Эрүүгийн хуулийн Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ............... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийн энэ хэрэгт цагдан хоригдсон 27 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 216 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, 

Шүүгдэгч Б.Згийн энэ хэрэгт цагдан хоригдсон 116 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 928 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус эдлэх ялаас хасаж тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Оийн нийт биечлэн эдлэх ялыг 504 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, шүүгдэгч Б.Зд шүүхээс оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдэлсэнд тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

7. Шүүгдэгч Б.От нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шүүгдэгч Б.Зд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдэлсэнд тооцсон тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас даруй сулласугай.

8. Шүүгдэгч Б.Оийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шүүгдэгч нараас 160,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Э...д олгуулж, хохирогч Ж.М, Д.Д... нарт олгох хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.МӨНХСАЙХАН