Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
Хэргийн индекс | 125/2021/0020/З |
Дугаар | 125/ШШ2021/0024 |
Огноо | 2021-10-27 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 125/ШШ2021/0024
ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ БАТАЛЖ
ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.А -ийн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.М -д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.М-ын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 0002426 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг 2021 оны 10 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.А нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.М нь Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн иргэн Г.Г нь 2021 оны 4 сарын 12-13-ны өдрүүдэд Ховд аймгийн Үенч сумын нутаг, Давсан хуурай гэх газраас 35 тонн давсыг хууль бусаар бэлтгэсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Материалд цугларсан баримтаас үеэхэд зөрчилд холбогдогч Г.Д нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн 25 тонн давс олборлосон зөрчил гаргасан тогтоогдсон ба зөрчил гаргагч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.
Гэвч Г.Д -ийн гаргасан зөрчил нь 2021 оны 6 сарын 24-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул Улсын их хурлын 2021 оны 7 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байтал эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.М-ын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 0002426 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг.
Улсын байцаагчийн эрх үүргийн хүрээнд Ховд аймгийн Үенч сумын иргэн Г.Д Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл оногдуулсан.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгийн шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа.
Г.Д оногдуулсан шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулах боломжтой ба түүнд оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжтой тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.А нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.М -д холбогдуулан “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.М-ын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 0002426 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.М нь прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 0002426 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоо хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа бичгээр илэрхийлжээ.
Улсын байцаагч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.А -ийн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.М- д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.М -ын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 0002426 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.СОНИНБОЛОР