| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/05379/И |
| Дугаар | 001372 |
| Огноо | 2019-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 001372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байх “И.А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байх, “М” ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний хөлс, хохиролд 38,818,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 69,391,*******0 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн өмгөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.И нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“И.А” ХХК болон “М” ХХК нар нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “барилга угсралтын ажил туслан гүйцэтгэх гүйцэтгүүлэх тухай" гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэж байх үед гүйцэтгэгчийн гэм буруугаас үл шалтгаалах байдлын улмаас барилгын талбайд үйлдвэрлэлийн осол гарсан, захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнд заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэсэн зэрэг олон шалтгааны улмаас гэрээгээр хүлээсэн ажил хожимдсон. Гэрээний 5.2-т “барилгын ажил хүндэтгэн үзэх асуудлаас шалтгаалан ******* хоногоос илүү хугацаагаар бүрэн зогссон тохиолдолд 2 тал харилцан тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна”, 5.4-т “талуудын үйл ажиллагаанаас үл хамааран барилгын ажил саатсан тохиолдолд харилцан тохиролцож асуудлыг шийдэх ба ажлын графикт зохицуулалт хийж ажил дуусгах хугацаанд өөрчлөлт оруулна” гэсэн заалтуудыг зөрчиж М ХХК--иас 2018 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн №279 тоот мэдэгдэлд зөвхөн гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж гэрээгээр хүлээсэн үүрэг хожимдсон тул гэж гэрээг шууд цуцалж гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт 38,005,000 үнийн дүнгээс 27,681,000 төгрөг хассан. Уг албан тоотын үндэслэл болон тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй, захиалагчид албан тоот явуулсан боловч ямар нэг хариу байхгүй. Хүлээн зөвшөөрөөгүй, хууль бус тооцоо нийлсэн актын үнэлгээгээр нийт 38,005,000 ажлын хөлснөөс *******,004,000 төгрөгийг өгсөн. Мөн Иргэний хуулийн 355.6. ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнд заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэж манай байгууллагад 11,137,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд ажил гүйцэтгэсэн хөлс 27,681,000 төгрөг, захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнд заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэсэн 11,137,000 төгрөгийн хохирол нийт 38,818,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М ХХК- нь ХУД-ийн ******* хороо, ******* хороолол /*******/, ******* зам гудамж ******* хаягт байрлах зүүн 64 айлын орон сууцны барилгын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р давхрыг техникийн давхрын хамт каркас угсралт, цутгалтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2018 оны 08 сарын 20-ны өдөр “Барилга угсралтын ажил туслан гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-г И.А-ХХК-тай байгуулсан. Гэрээний 1.13-т зааснаар гүйцэтгэгч нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажлаа эхэлж 2018 оны ******* дугаар сарын 15-ны дотор гэрээнд заасан ажлыг бүрэн хийж дуусгах ёстой байсан. Гэтэл И.А-ХХК нь гэрээний хугацаанд нийт 8 ширхэг давхрын цутгалтыг хийж дуусгах ёстойгоос дөнгөж 1 ширхэг давхар буюу барилгын 2-р давхрын каркас угсралтын ажлыг хугацаа хэтрүүлж буюу 2018.*******.20-нд хийж дуусгаад ажлаа зогсоосон. Мөн ажил гүйцэтгэх гэрээнд 2018.08.20-ны өдөр барилгын ажлыг эхлүүлнэ гэж заасан боловч заасан өдрөө ажлаа эхлээгүй, 3 хоногийн дараагаас цөөн тооны хүнтэйгээр барилгын бэлтгэл ажлуудыг хийж эхэлсэн. Ийнхүү ажил гүйцэтгэх хугацаа дууссан бөгөөд сунгагдаагүй, мөн гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй учраас захиалагчийн зүгээс 2018.*******.26-ны өдөр гэрээг цуцлан дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Гүйцэтгэгч И.А-ХХК нь гэрээний заалтуудыг удаа дараа зөрчсөн байдаг. Тухайлбал, Ажил гүйцэтгэх гэрээний 1.12-т зааснаар барилгын талбайд нийт 30-40 тооны мэргэжилтэй ажилтан томилж ажиллуулна гэж заасан боловч дээд тал нь *******-11 хүн, зарим үед 2-3 хүн барилгын талбайд ажиллуулж гэрээний уг заалтыг зөрчсөн. Мөн барилгын талбайд мэргэжлийн ажиллах хүч ажиллуулах үүрэгтэй байтал барилгын ажилчин ажилд авна гэсэн зар тавиад огт мэргэжлийн бус хүмүүсийг авч ажиллуулж гэрээний 2.9 дэх хэсгийг зөрчсөн. Мөн түүнчлэн гүйцэтгэгч нь гэрээний 1.3-т заасан “барилгын талбайд ажиллагсдын дотоод журам”, 1.4-т заасан ажлын цагийн хуваарь, 1.9-т заасан ажлын графикийг тус тус батлан гаргаагүй, холбогдох инженер томилоогүй, графикийн дагуу барилгын ажлыг хийгээгүй, Захиалагч талтай хэлэлцэн батлах боломжгүй болгож гэрээг зөрчсөн. Гэрээний эдгээр зөрчлүүдийн талаар 2018.08.24, 09.*******-ны өдөр тус тус бичгээр гүйцэтгэгчид шаардлага хүргүүлж, анхааруулга өгч байсан боловч гүйцэтгэгч шаардлагыг биелүүлээгүй байдаг. Гүйцэтгэгч дээрх гэрээний зөрчлүүдийг гаргаснаа хүлээн зөвшөөрч, гэм буруутай гэдгээ илэрхийлж байсан бөгөөд 2018.*******.08-ны өдөр ажлаа хугацаандаа дуусгаж амжихгүй нь гээд хүсэлт гаргаж байсан.
Захиалагчийн барилгын талбайд 2018.08.30-ны өдөр осол гарсан бөгөөд хууль журмын дагуу холбогдох хяналтын байгууллагын шаардлагаар талбайг 3 хоног хамгаалалтад авч, 2018.09.03-ны өдрөөс эхлэн барилгын ажил хэвийн явагдаж эхэлсэн. Энэхүү осол нь гэрээний 8.1-д заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд хамаарах бөгөөд захиалагчаас шууд хамаарсан нөхцөл байдал биш болно. Тэгээд ч ослоос шалтгаалж олон хоног ажил зогссон зүйл байхгүй бөгөөд барилгын ажил талуудаас үл хамаарах шалтгаанаар 3 хоног л саатсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ энэ талаар ор үндэсгүй, худал хуурмаг үйл баримт бичсэн байгаа нь үндэслэлгүй байна. Захиалагч гэрээг дүгнэн цуцалсныхаа дараа 2018.*******.30-ны өдөр гүйцэтгэгчтэй хурал хийж гэрээг дүгнэсэн бөгөөд 691 м.кв талбайтай 1 ширхэг давхрын цутгалтын нийт үнэ болох 38,005,000 төгрөгөөс гэрээнд заасан алданги, торгууль, дэнчинг суутгаж, цаг агаар огцом хүйтэрсэн тул цутгалт хийхэд ашигладаг хүйтний нэмэлт бодисыг барилгын норм, дүрмийн дагуу бетонд нэмж, зардлыг гүйцэтгэгч талтай тохиролцож, зах зээлийн үнээр худалдан авч, захиалагч урьдчилан өөрөөсөө гаргасан учир үүнийг мөн суутгасан, ажил гүйцэтгэх явцад гүйцэтгэгч хэмжилтийн багаж эвдэлсний зардлыг мөн суутгаж, үлдэх дүн *******,004,005.5 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн байдаг. Эдгээр тооцоо, суутгалууд нь бүгд хууль болон гэрээнд нийцсэн болно. Иймд ажил гүйцэтгэсэн хөлс гэж 27,681,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэрээнд заагдаагүй ажил гүйцэтгэсний хохирол гэж 11,137,000 төгрөг нэхэмжилж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь барилгын норм ба дүрэм болон Ажил гүйцэтгэх гэрээний 1.7, 4.6, 4.7, 4.8-д тус тус заасны дагуу барилгын каркас угсралтын ажлыг хийх гол бэлтгэл ажил болох хэв хашмал бэлдэх суурилуулах, авах зөөх, дараагийн давхарт шилжүүлэн суурилуулах бүх ажлууд буюу ажилбарууд нь каркас угсралтын ажлын нэг хэсэг болж явдаг бөгөөд энэ ажил хийгдэхгүй бол карказ угсралтын ажил хийгдэх боломжгүй юм. Талууд гэрээгээр каркас угсралтын ажлын 1 м.кв талбайн төлбөрийг 55,000 төгрөг гэж тохирсон тул гүйцэтгэгч гэрээгээр гүйцэтгэх ёстой ажлаа хийснийх нь хариуд захиалагч гэрээнд зааснаас илүү хөлс төлөх үүрэггүй болно. Гүйцэтгэгч хэв хашмалаа өөрөө хариуцах учраас пум түрээсэлсэн зардлыг мөн захиалагч нь төлөх үүрэггүй. Харин ч захиалагч нь гэрээний 1.7-д зааснаар барилгын 1-р давхрыг цутгахдаа өмнө нь ашигласан байсан хэв хашмалыг ашиглахыг гүйцэтгэгчид зөвшөөрч гүйцэтгэгчид тус болсон байхад хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө илүү хөлс зардал нэхэж байгаа нь үндэслэлгүй байна.
Гүйцэтгэгч ийнхүү барилгын ажлыг асар удаан хугацаанд буюу зөвхөн 1 ширхэг давхрыг цутгах ажлыг бүхэл бүтэн 56 хоногт арай гэж нэг юм хийж байгаа нь тун хангалтгүй бөгөөд гэрээнд заасан хугацаанд ажил дуусах боломжгүй болгож, олон тооны гэрээний зөрчлүүд гаргасан, зөрчлөө арилгахыг сануулж байсан боловч үр дүн гараагүй тул гэрээг цуцалж дуусгавар болгосон нь үндэслэлтэй болно. Мөн түүнчлэн захиалагч нь өөрийн зардлаар бэлдсэн барилгын материал, тоног төхөөрөмж, кран, кранист, краны туслах ажилтнуудаар гүйцэтгэгчийг хангаснаар гүйцэтгэгчийн хийх ажлын зардлыг 1 м.кв- ыг нь 55,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан байтал Захиалагчийг буруутгаж байгаа нь зохисгүй' бөгөөд хууль бус гэж үзэж байна. Захиалагч өөрөөс гарсан бүх зардал, учирсан хохирлоо мөн гүйцэтгэгчээс сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэх болно.
Иймд И.А-ХХК-ийн гаргасан нэхэмжлэл ор үндэсгүй, хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
И.А-ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс, хохиролд 38,518,000 тегрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг М ХХК--д холбогдуулан 2018 оны 11 сарын 23- ны өдөр тус шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан М ХХК--аас энэхүү сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд:
М ХХК- нь ХУД-ийн *******-р хороо, ******* хороолол /*******/, ******* зам гудамж ******* хаягт байрлах зүүн 64 айлын орон сууцны барилгын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р давхрыг техникийн давхрын хамт каркас угсралт, цутгалтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2018 оны 08 сарын 20-ны өдөр “Барилга угсралтын ажил туслан гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээг И.А-ХХК-тай байгуулсан. Гэрээний 1.13-т зааснаар гүйцэтгэгч нь 2018.08.20-ны өдөр ажлаа эхэлж, 2018.*******.15-ны дотор буюу 56 хоногийн дотор гэрээнд заасан ажлыг бүрэн хийж дуусгах ёстой байсан. М ХХК- нь И.А-ХХК-ийг гэрээт ажлаа хугацаанд нь хийж дуусгана гэдэгт итгэж байсан учраас барилгын каркас угсралт хийгдэж байгаатай холбогдуулан зүүн 64 айлын орон сууцны барилгын 7, 8, 9 дүгээр давхраас нийт 399.57 м.кв талбайтай 6 ширхэг орон сууцыг 500,000,000 төгрөгөөр захиалан барьж өгөхөөр Орон сууц захиалгаар бариулах №18/08/29-1 тоот гэрээг “С*******" ХХК-тай 2018.08.29-ний өдөр байгуулсан. Энэхүү гэрээний 4.2-т заасны дагуу барилгын каркас бүрэн хийгдсэний дараа 2018.*******.20-ны өдөр *******0,000,000 төгрөгийг захиалагч "С*******” ХХК нь гүйцэтгэгч М ХХК--д төлөх ёстой байсан. Гэтэл И.А-ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчиж, гэрэнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэж дуусгаагүйгээс болж “С*******” ХХК-иас орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2018.*******.20-ны өдөр М ХХК--д хүргүүлж, уг гэрээний 2.8 дахь хэсэгт заасан гэрээний үнийн дүнгийн *******%-тай тэнцэх торгууль болох 50,000,000 төгрөг төлөхийг шаардсан. Өөрөөр хэлбэл “И******* ” ХХК-ийн гэрээгээ зөрчсөн, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж манай компани нь орон сууц захиалгын гэрээний эхний төлбөр болох *******0,000,000 төгрөгөө авч чадахгүй болж, дээрээс нь нэмээд 50,000,000 төгрөгийн торгууль төлөх эрсдэл бидэнд бодитойгоор учраад байна. Иргэний хуулийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасны дагуу гүйцэтгэгч иИнженеринг ” ХХК гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул захиалагч М ХХК- нь гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй болно.
Нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 355.1 дэх хэсгийг үндэслэн “С*******” ХХК-тай 2018.8.9-ний өдөр байгуулсан №18/08/29-1 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 2.8-д заасан гэрээний үнийн дүнгийн ******* хувьтай тэнцэх торгууль буюу М ХХК--д учирсан хохирол болох 50,000,000 төгрөгийг “Инженеринг авард” ХХК-иас нэхэмжилж байна.
Аливаа барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээ өөрсдөө хариуцаж ажлаа гүйцэтгэдэг. Каркас угсралт, цутгалтын ажил гүйцэтгэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж бол кран байдаг ба гүйцэтгэгч үүнийгээ мөн хариуцдаг билээ. Энэ дагуу гүйцэтгэгч И.А-ХХК нь өөрийн зүгээс захиалагчид хүргүүлсэн “Гүйцэтгэгч сонгон шалгаруулалтын материал”-ын 42-р нүүрэнд “Гэрээг гүйцэтгэхэд санал болгож буй барилгын үндсэн машин механизм, тоног төхөөрөмж” гэсэн жагсаалтын 5-д “Хятад улсын, сайн чанарын, 1 ширхэг, 5 тн-ын Краныг “Э ” ХХК-иас түрээсээр авч ашиглана гэж ажил гүйцэтгэхэд шаардлагатай кранаа өөрөө хариуцна гэдгээ илэрхийлсэн. Үүнийх нь дагуу талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 08 сарын 20-ны өдрийн “Барилга угсралтын ажил туслан гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-нд нь краныг захиалагч хариуцахаар заагаагүй, гүйцэтгэгч өөрөө хариуцах ёстой байсан, Гэтэл барилгын ажил эхлэхэд гүйцэтгэгчдийн ажилчид барилгын талбайд бүрэн ирдэггүй, тоног төхөөрөмж байхгүй, нэлээд хэд хоногийн хугацаа алдсан тул ажлыг хурдан шуурхай эхлүүлэхийн тулд захиалагч барилгын талбайд байсан өөрийн авто краныг ажиллуулж, гүйцэтгэгчийн ажилд ашиглуулсан. Уг краныг ажиллуулах кранчин, оосорлогч дохиочин, аюулгүй ажиллагаа хариуцагч, краны бүрэн бүтэн байдал хариуцагч зэрэг кран ажиллуулахад шаардлагатай ажилчдын цалин хөлс, болон түлш шатахууны зардлыг өөрөө хариуцаж гүйцэтгэгчийн өмнөөс кран ажиллуулж, зардал гаргасан байдаг. Гүйцэтгэгч нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүнийгээ эс зөвшөөрч шүүхэд хандан маргаж байгаа тул захиалагч гэрээнд заагдаагүй ажил болох гүйцэтгэгчийн өмнөөс гаргасан кран ажиллуулах зардлаа гүйцэтгэгчээс нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
Гүйцэтгэгч И.А-ХХК-ийн хариуцах ёстой зардал болох 2018 ******* сард кран ажиллуулсан ажилчид (авто кранчин, оосорлогч дохиочин, шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч, краны бүрэн бүтэн ба хариуцагч)-ын цалин хөлс 15,419,000 төгрөг, түлшний зардал 3,972,*******0 төгрөгийн нийт 19,391,*******0 төгрөгийн зардлыг И.А-ХХК-иас нэмж нэхэмжилж байна.
Сөрөг нэхэмжлэлийн нийт шаардлага нь “С*******” ХХК-тай 2018.08.29-ний өдөр байгуулсан №18/08/29-1 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 2.8-д заасан гэрээний унийн дүнгийн *******%-тай тэнцэх торгууль буюу М ХХК--д учирсан хохирол болох 50,000,000 (Тавин сая) төгрөгийг И.А-ХХК-аас гаргуулах. Гүйцэтгэгч Инженеринг Авардс” ХХК-ийн хариуцах ёстой зардал болох кран ажиллуулахад гарсан ажилчдын цалин хөлс, түлшний зардалд нийт 19,391,*******0 төгрөг нийт 69,319,*******0 төгрөгийг И.А-ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
И.А-ХХК болон “М" ХХК нар нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “барилга угсралтын ажил туслан гүйцэтгэх гүйцэтгүүлэх тухай” гэрээ байгуулж ажилласан. М ХХК- гаргасан нэхэмжлэлдээ гагцхүү И.А-ХХК нь гэрээ зөрчсөн, хариуцлагагүй үйл ажиллагаа гаргасны улмаас хохирол учирсан мэт тайлбарлан бичжээ.
И.А-ХХК болон М ХХК- нар нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “барилга угсралтын ажил туслан гүйцэтгэх гүйцэтгүүлэх тухай” гэрээний 3.1-д “Захиалагч нь энэхүү гэрээний хугацаанд гүйцэтгэгч талыг ажлын байр, хувцас солих, хооллох өрөө болон ажиллах нөхцөлөөр хангана.” 3.12-д “Захиалагчийн талаас нийлүүлэх ёстой техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж болон барилгын материалын бэлтгэлийг зохих ёсоор хангах, гүйцэтгэгчийн ажилчдыг товлосон хугацаандаа ажлаа эхлэх, дуусгах боломж, ажлын нөхцөлөөр хангана гэж гэрээгээр заасан гүйцэтгэгчийг ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангаагүй болно. Үүнд:
1.Гэрээт ажил эхэлсэн эхний өдөр барилгын талбай дээр мэргэжлийн бригад очиход өмнөх ажил дуусаагүй гэх шалтгаанаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байсан.
2. Барилгын талбайд үйлдвэрлэлийн осол болж хүн нас барсан тул барилгын талбайг хааж ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Барилгын талбайг хаасан байсан тул захиалагч руу утсаар асуухад тодорхойгүй хугацаагаар ажил гүйцэтгэх боломжгүй талаар утсаар мэдэгдсэн.
З.Өмнөх компани бригадууд нь ажлаа бүрэн дуусгаагүй байсан энэ талаар захиалагчид удаа дараа хэлсэн боловч тоогоогүй тул манай ажилчид гэрээгээр хүлээгээгүй үүргээ биелүүлж өөрийн хийх ёсгүй байсан ажлыг хийсэн. Ийнхүү ажлыг хийж гүйцэтгээд өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул хугацаа их орсон. /барилгын ажил нь өмнөх ажил бүрэн хийж дууссанаар дараагийн ажил хийж эхлэх учиртай байдаг тул арга буюу өмнөх ажлыг дуусгасан/ Эдгээр нь захиалагчийн ажиллах нөхцөлөөр хангаагүй нөхцөл байдлаас болсон бөгөөд гэрээний аль нэг тал гэрээг ноцтой зөрчсөн гэж үзвэл энэ нь захиалагч тал болно.
Мөн тухайн барилгын ажлын явцад захиалагч М ХХК- нь гэрээний 3.4-д “чанар стандартын шаардлага бүрэн хангасан барилгын материал болон тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр саадгүй хангаж байна”; 3.6 “захиалагч талаас барилгын ажлын явц болон зохион байгуулалт төлөвлөлтийг хариуцах ба материал татан авалт, хөрөнгийн эх үүсвэр, материалын үйлдвэрлэл зэрэгт төлөвлөгөө гаргаж цаг тухайд нь гүйцэтгэлийг хангаж ажиллана” гэж тус тус зааснаар гүйцэтгэгчийг чанарын шаардлага хангасан материалаар хангаагүй, гэрээний хугацаанд ямар ч санхүүжилт олгоогүй болно. Манай компани ажлыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд өөрөөс санхүүжилт гаргасан, захиалагч өмнөх компанийн дутуу гүйцэтгэсэн ажилд эс үйлдэхүй гаргаж байсан тул бид өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд өмнөх компанийн ажил үүргийг дуусгаж хугацаа алдсан, ажлын материалаа өөрсдөө гаргасан зэрэг захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээгээр хүлээсэн ажил хожимдсон. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй байна. Гэв. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлэн шаардлагын үндэслэл нь гүйцэтгэгч "Инженеринг Авардс” ХХК сонгон шалгаруулалтын материалд краныг “Э Холбоос” ХХК-иас түрээсээр авч ашиглана гэсэн тул краныг гүйцэтгэгч тал хариуцах байсан гэж буруу утгаар тайлбарлан бичсэн байна. Сонгон шалгаруулалтын материал нь тухайн ажлыг хийж гүйцэтгэж чадах нөөц бололцоотой гэдгээ санал болгодог саналын дуудлага юм. Харин сонгон шалгаруулалтын материал дээрээс үндэслэн талууд хоорондоо тохиролцож тухайн ажлыг хэдэн ажилтантайгаар гүйцэтгэх, аль тал нь багаж, тоног төхөөрөмжөө гаргах эсэхээ тохирч гэрээ байгуулдаг билээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээ хоёр удаа хийгдсэн байдаг. 2018 оны 08 дугаар сарын 17-нд хийгдсэн гэрээ нь 1м.кв нь 58.000 төгрөгөөр гэрээ байгуулсан боловч 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр М ХХК--ийн захирал манай компани 58.000 төгрөгөөр гэрээ байгуулах үнэхээр боломжгүй байна захиалагч талаас барилгын материал болон кран, кранист зэрэг кранаар ачаа өргөх бүх зүйлсийг хангаж өгье гэснийг хүлээн зөвшөөрч тухайн гэрээг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дахин байгуулж 1м.кв нь 55.000 төгрөг байхаар тохиролцсон.
Хариуцагч М ХХК--ны 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр гаргасан хариу тайлбартаа “Мөн түүнчлэн захиалагч нь өөрийн зардлаар бэлдсэн барилгын материал, тоног төхөөрөмж, кран, кранист, краны туслах ажилтнуудаар гүйцэтгэгчийг хангаснаар гүйцэтгэгчийн хийх ажлыг 1 м.кв-г 55,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан” гэж өөрөө барилгын материал, тоног төхөөрөмж, крантай холбоотой зүйлсийг гаргах байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн гэрчийн мэдүүлэг краныг М ХХК- хариуцах байсан талаарх мэдүүлэг байсаар атал одоо өөрсдийн бичсэн, тохиролцсоны эсрэг сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Барилгын талбайд “М”ХХК-иас кран хариуцсан 4 ажилтан байгаагүй, кран ч бүрэн гүйцэт ажиллаагүй байдаг. Краны оосорлогч дохиочны ажлыг И.А-ХХК-ийн ажилтан хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ нь “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр”-т дохиочны ажилласан өдөр, гарын үсэгтэйгээ нотлогдож байна.
Хариуцагчаас өгсөн нотлох баримтад заасан цалингийн зардал болон түлшний зардал нь талуудын хооронд гэрээ байгуулагдахаас өмнөх найм дугаар сарын үнийн дүнг шаардсан. Мөн түлшний зардал нь зах зээлийн үнийн дүнгээс хэт өндрөөр тавьсан байна.
Захиалагч нь барилгын материал, тоног төхөөрөмж, кран, кранист, краны туслах ажилтнуудаар хангаж өгөхөөр талууд тохиролцож 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1м.кв нь 55.000 төгрөг байхаар гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.4-д “Захиалагч талын хүлээх үүрэг нь чанар стандартын шаардлага бүрэн хангасан барилгын материал болон тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр саадгүй хангаж байна”; 3.6-д “Захиалагч талаас барилгын ажлын явц болон зохион байгуулалт төлөвлөлтийг хариуцах ба материал татан авалт, хөрөнгийн эх үүсвэр, материалын үйлдвэрлэл зэрэгт төлөвлөгөө гаргаж цаг тухайд нь гүйцэтгэлийг хангаж ажиллана , 3.12-д Захиалагчийн талаас нийлүүлэх ёстой техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж болон барилгын материалын бэлтгэлийг зохих ёсоор ханган, гүйцэтгэгч нь ажилчдыг товлосон хугацаандаа ажлаа эхлэх, дуусгах боломж ажлын нөхцөлөөр хангана” гэж заасан. Мөн иргэний хуулийн 351-д захиалагчийн үүргийг заасан 351.1.3- д Гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх; 351.1.4-д ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах гэж заасан бөгөөд захиалагч тал амаар болон гэрээгээр харилцан тохиролцсон барилгын материал, тоног төхөөрөмж, кран, кранист, краны туслах ажилтнуудаар хангаж өгөх үүргээ хангалтгүй биелүүлсэн. Чанарын шаардлага хангасан барилгын материал, тоног төхөөрөмжийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, барилгын талбай дээр кран ажиллаагүй тул ачааг гүйцэтгэгч тал гараар зөөж хугацаа алддаг байсан. Гэтэл одоо өөрийн хийж гүйцэтгэх үүргээ гүйцэтгэгч талын хийх ажил мэтээр тайлбарлаж тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн ажилчдын зардал, түлшний зардлыг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И.А-” ХХК нь хариуцагч М ХХК--д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38,818,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь нэхэмжлэгчээс 69,391,*******0 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж, зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Барилга угсралтын ажил туслан гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-ний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 27,681,000 төгрөг, захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнд заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэсний улмаас учирсан хохирол 11,137,000 төгрөг нийт 38,818,000 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлсон.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ “... нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүйгээс гадна гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул захиалагч талаас гэрээг цуцалж, хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний талаар тооцоо нийлж, нийт 38,005,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс гэрээнд заасан алданги, торгууль, дэнчин болон гүйцэтгэгч хугацаа алдсаны улмаас захиалагч талаас барилгын бетонд нэмж хийсэн хүйтний нэмэлтийн зардлыг тус тус суутгаж, *******,004,005.4 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн, гэрээнд заагаагүй ажил үүрэг гүйцэтгүүлээгүй тул хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцсэн.
Хэрэгт зохигч талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарагдсан 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр болон 2018 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн “Барилга угсралтын ажил туслан гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ” тус тус авагдсан байх ба тус гэрээнүүдэд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулгын хувьд талууд маргахгүй байх боловч нэхэмжлэгч тал гэрээг 22-ний өдөр, хариуцагч тал гэрээг 20-ны өдөр тус тус байгуулсан гэж тайлбарласан. /1 дүгээр х.х-ийн 66-70, 117-122 дахь талд/
Гэрч Х.Бгийн “... гэрээг 16-нд хийсэн 18-нд засвар орсон нэлээн олон удаа гэрээг зассан. Бүх гэрээтэй холбоотой асуудлыг Б захирал нь хянаад 20-нд байгуулсан” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан “И.А-” ХХК-ийн 2018 оны ******* дугаар сарын 08-ны өдрийн иа-******* дугаар албан бичиг, “Гэрээ дүгнэж, тооцоо нийлсэн тухай уулзалтын тэмдэглэл” зэрэг баримтыг харьцуулан судлан үзэхэд талуудын хооронд “Барилга угсралтын ажил туслан гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ” 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх тул тус гэрээний үүрэг шаардах эрх болон гэрээ зөрчсөний хариуцлага хүлээлгэх эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй. / 1 дүгээр х.х-ийн 92, *******5-*******6, 209-219 дахь талд/
Зохигч талуудын хооронд 2018 оны 8 сарын 20-ний өдөр №18/08/16 дугаартай “Барилга угсралтын ажил туслан гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэг талаас гүйцэтгэгч тал болох “И.А-” ХХК нь Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Буянт ухаа хороолол /*******/, өлзийтийн зам гудамж ******* хаягт байрлах 64 айлын орон сууцны барилгын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дугаар давхар, техникийн давхрын караказ угсралт цутгалтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч тал болох М ХХК- нь гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, ажлын хөлс төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан тус гэрээний хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 117-122 дахь талд/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар, “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулсан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга, зорилго нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, үүрэг үүссэн байна.
Гэрээ байгуулагдсан болон гэрээний дагуу гүйцэтгэгч “И.А-” ХХК нь Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Буянт ухаа хороолол /*******/, өлзийтийн зам гудамж ******* хаягт байрлах 64 айлын орон сууцны барилгын 2 дугаар давхар буюу 691 м.кв талбайд караказ угсралт цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн болон ажлын хөлс *******,004,005 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргахгүй байна. /1 дүгээр х.х-ийн *******7 дахь талд/
Хэрэгт М ХХК--ийн санхүүгийн тэмдэг дарагдсан “Тооцоо нийлсэн акт” авагдсан байх ба тус актад 2 давхрын ажлын хөлс “38,005,000 төгрөг гэж дүгнэсэнтэй талууд маргаагүй бөгөөд харин гэрээний 4.8 дахь заалтын дагуу гүйцэтгэлийн дүнгийн 15 хувь 5,700,750 төгрөг, 4.9 дахь заалтын дагуу дэнчин 5 хувь 1,900,250 төгрөг, хүйтний нэмэлт 6,440,000 төгрөг, 5.1 дахь заалтын дагуу алданги, торгууль 6,038,994.5 төгрөг, 7.5.1 дахь заалтын дагуу торгууль 20 хувь 7,601,000 төгрөг, ажил гүйцэтгэх явцад хэмжилтийн багаж эвдэлсний 320,000 төгрөгийг хасч, М ХХК--иас “И.А-” ХХК-нд *******,004,005.5 төгрөгийг төлнө ... “ гэсэнтэй нэхэмжлэгч тал маргаж байна. 1 дүгээр х.х-ийн 76, 124 дахь талд/
Тус тооцоо нийлсэн актад дурдсан хэмжилтийн багаж эвдэлсний 320,000 төгрөгийг ажлын хөлснөөс хассантай холбоотой шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй тул бусад ажлын хөлснөөс хассан тооцоолол нь хууль болон гэрээнд нийцсэн эсэхэд дүгнэлт хийв.
Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно” гэж заасан.
Талууд гэрээний 1.1.13-т талууд “барилгын караказ угсралтын ажил 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эхлэх ба 2018 оны ******* дугаар сарын 15-ны дотор багтаан 9 давхар 64 айлын зүүн блокийн караказ, хучилтын ажлыг бүрэн хийж дуусгана” гэж тохиролцжээ.
Уг гэрээгээр харилцан тохиролцсон хугацаанд гүйцэтгэгч “И.А-” ХХК Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Буянт ухаа хороолол /*******/, өлзийтийн зам гудамж ******* хаягт байрлах 64 айлын орон сууцны барилгын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дугаар давхар, техникийн давхрын караказ угсралт цутгалтын ажлыг 2018 оны ******* дугаар сарын 15-ны дотор багтаан дуусгаж, хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн учраас захиалагч М ХХК- гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 125 дахь талд/
Нэхэмжлэгч тал гэрээ байгуулсан өдрөөс үндсэн ажлаа хийж гүйцэтгэх ёстой байсан боловч нэг давхрын хэв хашмалыг хуулж, зэвтэй арматурын зэв арилгасан, барилгын талбайд цэвэрлэгээ хийж, кранаар захиалагч тал хангаагүй, ослын шат угсрах зэргээр гэрээнд заагдаагүй бэлтгэл ажил хийсэн түүнчлэн захиалагч талын буруугаас барилгын талбайд осол гарсны улмаас 11 хоног барилгын талбайд нэвтрүүлээгүй зэргээр хариуцагчийн буруугаас гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-т “гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно” гэж, 345.2-т “гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж мөн зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.6-д “захиалагчийн зөвшөөрөлгүйгээр болон зураг төслөөс гадуур хийсэн ажлын төлбөрийг захиалагч тал” хариуцахгүй гэж тохиролцжээ.
Хууль болон талуудын хоорондын тохиролцооноос үзэхэд гэрээгээр хийж гүйцэтгэх ажлын төсвийн хэмжээг тохиролцсон тохиолдолд төсөвт хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч нь энэ талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ нь захиалагч гэрээг цааш үргэлжлүүлэх, эсхүл өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр гэрээнээс татгалзах эрхтэй холбоотой байна.
Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч нь захиалагчид гэрээгээр тохиролцоогүй ажил үүрэг гүйцэтгэх болсон талаар болон уг үүргийг гүйцэтгэхтэй холбоотой хөлс нэмэгдэх талаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн гэрээний 1.7-д заасан тохиролцооноос үзэхэд ажил гүйцэтгэгч “хэв хашмалыг хуулж, зэвтэй арматурын зэв арилгаж, барилгын талбайд цэвэрлэгээ хийж, ослын шат угсрах” зэргээр бэлтгэл ажил хийж гүйцэтгэсэн нь гэрээгээр тохиролцоогүй ажил үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна кранаар захиалагч тал хангах байсан гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, барилгын талбайд 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр осол гарч, хүн нас барсан талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч уг өдрөөс хойш 11 хоног барилгын талбайд нэвтрүүлээгүйгээс хугацаа хэтрүүлсэн гэж, хариуцагч хуулийн байгууллагын шалгалттай холбоотой 3 хоног барилгын талбайд нэвтрүүлээгүй нь ажлыг хугацаандаа гүйцэтгэхгүй байх үндэслэл биш гэж маргасан.
Хэрэгт авагдсан “И.А-” ХХК-ийн 2018 оны ******* дугаар сарын 08-ний өдрийн иа-******* дугаартай албан бичиг, М ХХК--ийн 2018 оны 9 дүгээр сарын *******-ны өдрийн 225 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичиг зэргийг харьцуулан үзэхэд тухайн осол болсны улмаас ажил гүйцэтгэгч хугацаандаа ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна. /1 дүгээр х.х-ийн 92, *******3 дахь талд/
Зохигчдын хооронд байгуулсан гэрээ ёсоор “И.А-” ХХК ажлыг 2018 оны ******* дугаар сарын 15-ны дотор багтаан дуусгаж өгөх үүрэг хүлээсэн боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаарын зүйлийн 208.1-д тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд гүйцэтгэх үүргээ зөрчиж, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай боловч нэхэмжлэгчийн зүгээс үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Иймд, дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “И.А-” ХХК 2018 оны 8 сарын 20-ний өдөр №18/08/16 дугаартай “Барилга угсралтын ажил туслан гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-нд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэв.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Ажил гүйцэтгэх гэрээг тодорхой үндэслэлээр цуцлах талаар зохицуулсан ба хэрэв гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд тус хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зохицуулснаар хэрэв гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй юм.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, 225.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж тус тус зохицуулсан.
Хэрэгт авагдсан М ХХК--ийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 205, 2018 оны 9 дүгээр сарын *******-ны өдрийн 225, 2018 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн 279 тоот албан бичгүүдээр хариуцагч нь нэхэмжлэгчид удаа дараа гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгэхийг сануулж, зохих мэдэгдэл шаардлагыг хүргүүлж байснаас үзэхэд захиалагч тал хариуцагчид нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна. /1 дүгээр х.х-ийн *******2-140 дэх талд
Талууд гэрээний 4,9-д “ажлын хөлсийг олгохдоо тухайн ажлын хөлсний 5% /таван/ хувийг дэнчин болгон авч үлдэн гэрээт ажлын эцэст талуудын эрх бүхий этгээдүүд актад гарын үсэг зурж баталгаажуулна” гэж, 5.1-д “гүйцэтгэгч тал гэрээний 1.9, 1.*******-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд захиалагч талд хоног тутамд гэрээнд заасан дуусаагүй ажлын үнийн дүнгийн 0,01%-р бодож торгууль төлнө. Энэ хугацаа 7 хоногоос хэтэрвэл гүйцэтгэгч нь хоног тутам 0,1%-р тооцож, торгуулийг захиалагч талд төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 2232 дугаар зүйлийн 232.6, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул тус тохиролцоогоор дэнчин 1,900,250 төгрөг, торгууль, алданги 6,038,994.5 төгрөгийг тус тус ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс суутгасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Түүнчлэн, ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил болох 2 дугаар давхар буюу 691 м.кв талбайд караказ угсралт цутгалтын ажлын гүйцэтгэлийн чанар болон барилгын норм, стандартын дагуу хийгдсэн эсэх талаар захиалагч тал маргаагүйгээс гадна гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг “сайн” чанартай гэж 2018 оны ******* дугаар сарын 04-ний өдрийн “Цутгамал бетон хийц хийсэн” актаар дүгнэсэн байх тул гэрээний 4.8-д зааснаар захиалагч нь гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 15 хувь 5,700,750 төгрөгийг суутгасан нь үндэслэлгүй. /2 дугаар х.х-ийн 17-18 дахь талд/
Харин гэрээний 7.5.1-д “аль нэг талын буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас энэхүү гэрээ хугацаанаас өмнө цуцлагдвал буруутай тал нь нөгөө талдаа учруулсан хохирлыг үл маргах журмаар төлөх үүрэгтэй. Энэ тохиолдолд өмнө нь гүйцэтгэгч тал нь өмнө нь гэрээгээр хийсэн ажлын төлбөрийн 20 хүртэл хувьтай тэнцэх торгуулийг захиалагч талд төлнө” гэж талууд гэрээгээр тохиролцсон хариуцлага нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дугаар зүйлд нийцсэн байх тул ажлын хөлснөөс 7,601,000 төгрөгийг суутгана гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.
Гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний улмаас цаг агаар хүйтэрч захиалагч тал “цутгамал бетон”-д хүйтний нэмэлт хийсэн 6,440,000 төгрөгийг ажлын хөлснөөс хасч тооцно гэж хариуцагч тайлбарлаж, нэхэмжлэгч 2 давхрын бетон цутгахад цаг агаар дулаан байсан тул хүйтний нэмэлт бодис хийх шаардлагагүй гэж маргасан.
Монгол улсын Барилга, хот байгуулалтын сайдын баталсан “БНБД 52-02-05” Монгол улсын барилгын норм ба дүрмийн 9-д “өвлийн нөхцөлд бетон цутгах технологи”-ийн үзүүлэлтийг тусгасан байх ба 9.1-д “хоногийн дундаж температур 50 С-ээс бага буюу өдөрт 00-ээс илүү дулаарахгүй болсон үед энэхүү дүрмийг баримтална”, 9.2-т “өвлийн нөхцөлд бетон цутгахад ... дараах онцлог технологийг тусгаж өгөх үүрэгтэй. Үүнд ... бэхжих явцын (7:14:28 хоногт) болон хэвийг задлах үеийн бетоны бат бэх хүлээж авах дүрэм” зэрэг болно гэжээ.
Дүрэмд зааснаас үзэхэд “хоногийн дундаж температур 50 С-ээс бага байгаа тохиолдолд өвлийн нөхцөлд бетон цутгах дүрмийг баримтлах ба цутгамал бетон бэхжих явц 7-28 хоног байхаар байна.
Хэрэгт авагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг агаарын мэдээллээс үзэхэд бетон цутгасан 2018 оны ******* дугаар сарын 04-ний өдрөөс бетон бэхжих хугацааны хоногийн дундаж температур хамгийн дулаан 8,80, хамгийн хүйтэндээ -5,30 байсан байх тул барилгын норм ба дүрэмд зааснаар хүйтний нэмэлтийг хийсэн зардал болох 6,440,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцах нь зүйтэй гэж үзэв./1 дүгээр х.х-ийн 127-128, 227-228, 2 дугаар х.х-ийн 19 дэх талд/
Дурдан буй үндэслэлүүдээр гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 27,681,000 төгрөгөөс гэрээний 4.8-д заасан торгууль 20 хувь болох 7,601,000 төгрөг, хүйтний нэмэлтийн зардал 6,440,000 төгрөгийг хасч тооцох нь талуудын тохиролцсон гэрээний тохиролцоонд нийцнэ гэж үзэв.
Нэхэмжлэгч нь гэрээнд заагаагүй бэлтгэл ажил гүйцэтгэсний зардал 8,641,000 төгрөг барилгын талбайд осол гарсны улмаас барилгын “пум” түрээсэлж хохирсон 2,376,000 төгрөг, түлш, шатахууны зардал 120,000 төгрөг нийт 11,137,000 төгрөгийг хохиролд нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч гэрээнд заагаагүй бэлтгэл ажил гүйцэтгэсэнтэй холбоотой болох нь тогтоогдоогүй талаар шүүх дээр дурдсан бөгөөд бусад хохирол нь нэхэмжлэгчид бодитоор учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдээс барилгын “пум” түрээслэхээр байгуулсан гэрээ болон түлш шатахуун худалдаж авсан баримтаар нэхэмжлэгчид тус хохирол бодитоор учирсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. /1 дүгээр х.х-ийн 35-41, 78-81 дахь талд/
Иймд хариуцагч М ХХК--иас 13,640,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И.А-” ХХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 25,178,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ирүүлсэн 1 дүгээр х.х-ийн 22-29, 46-65 талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүх үнэлээгүй, мөн “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр” нь тухайн талуудын маргаж байгаа гэрээний дагуу ажилласан ажилчдын болон хийж гүйцэтгэсэн ажлын талаарх бүртгэл гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн хариуцагч талаас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа нотлохоор ирүүлсэн буюу анх гэрээ байгуулахаас өмнө ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой баримт нь талуудын хооронд үүссэн гэрээний үүрэгтэй шууд хамааралтай гэж үзээгүй тул сонгон шалгаруулалттай холбоотой баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /1 дүгээр х.х-ийн 130-168, 191-194 дэх талд/
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч М ХХК- нь нэхэмжлэгч “И.А-” ХХК гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 50,000,000 төгрөг, нэхэмжлэгч “И.А-” ХХК-ийн хариуцах байсан зардал буюу кран ажиллуулахад гарсан ажилчдын цалин хөлс, түлшний зардал 19,391,000 төгрөг нийт 69,391,*******0 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 50,000,000 төгрөгийг хангуулах үндэслэлийг “... С*******” ХХК-тай байгуулсан гэрээний 4.2-д гүйцэтгэгч талаас гүйцэтгэх ажлын явцаас хамаарч захиалагч тал төлбөрийг төлөх хуваарийг тохиролцсон бөгөөд уг хуваарийн дагуу барилгын караказ бүрэн хийгдсэний дараа 2018 оны ******* дугаар сарын 20-ны өдөр захиалагч гүйцэтгэгчид *******0,000,000 төгрөг төлөх байсан боловч “И.А-” ХХК гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй улмаас захиалагч “С*******” ХХК гэрээ цуцалж, гэрээний 2.8 дахь хэсэгт зааснаар М ХХК--иас 50,000,000 төгрөгийг төлөхийг шаардсан” гэж, 19,319,000 төгрөг гаргуулах үндэслэлээ “... нэхэмжлэгч ажил гүйцэтгэх явцдаа хариуцах ёстой зардал буюу кран ажиллуулахад гарсан ажилчдын цалин хөлс, түлшний зардлыг хариуцагч гаргасан тул уг хохирлоо шаардах эрхтэй” гэж тус тус тодорхойлсон.
Хэрэгт нэг талаас М ХХК-, нөгөө талаас “С*******” ХХК-ийн хооронд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 18/08/29-1 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, гүйцэтгэгч М ХХК- нь Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* зам гудамж-******* хаягт байрлах /зүүн 64 айлын үйлчилгээ гарааж бүхий орон сууц/-ны 9 давхрын 7, 8, 9 давхраас 400 м.кв талбайтай орон сууцыг батлагдсан зургийн дагуу захиалагчийн санал хүсэлтийг харгалзан захиалагчийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зориулалтаар 4-6 айлын орон сууцыг хийж гүйцэтгэх, захиалагч “С*******” ХХК нь 500,000,000 төгрөгийн үнэ төлөх үүргийг хүлээсэн гэрээ авагдсан байна. /1 дүгээр х.х-ийн 179-182 дахь талд/
Тус гэрээг цуцлах тухай мэдэгдлийг “С*******” ХХК-иас 2018 оны ******* дугаар сарын 20-ны өдөр М ХХК--нд хүргүүлжээ. /1 дүгээр х.х-ийн 183 дахь талд
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зохицуулсан.
Хариуцагч нь “С*******” ХХК-нд 50,000,000 төгрөгийн торгууль, болон кран ажиллуулахтай холбоотой ажилтнуудад цалин хөлс төлсөн талаарх орлого, татвар төлөлтийн болон санхүүгийн баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж өгөөгүй, тус шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Өөрөөр хэлбэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ирүүлсэн гуравдагч этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх болон хөдөлмөрийн гэрээ нь хариуцагч М ХХК--нд тийм хэмжээний хохирол учирсан гэдгийг шууд нотлохгүйн зэрэгцээ уг баримтаар хариуцагчид хохирол учирсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. /1 дүгээр х.х-ийн 179-183, 2 дугаар х.х.-ийн 9-15 дахь талд/
Иймд, хариуцагч “М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6, 233 дугаар зүйлийн 233.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М ХХК--иас 13,640,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И.А-” ХХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 25,178,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М ХХК--ийн нэхэмжлэгч “И.А-” ХХК-иас 69,391,*******0 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “И.А-” ХХК-иас төлсөн 352,040 төгрөг, хариуцагч М ХХК--иас төлсөн 662,860 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК--иас 226,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И.А-” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.