| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2023/0163/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/201 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 20.16.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,
улсын яллагч: Д.Ганчимэг,
шүүгдэгч: Ч.Х, Ө.Ц нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* тоот хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Б овогт Ч-ын Х /РД:**************/,
Монгол Улсын иргэн, *********-ний өдөр *********ь суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Дэнжийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1039 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж байсан,
2. И овогт Ө-ын Ц /РД:*************/,
Монгол Улсын иргэн, ********-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7 эхнэр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ч.Х нь Ө.Ц тай нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн Б.З-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, түүний биед “хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ч.Х нь Ө.Ц тай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн П.И-гийн нүүрэн тус газарт цохиж, түүний биед “баруун баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар хоёр, түүнээс олон хүнийг, мөн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар, хоёр, түүнээс олон хүнийг, мөн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг гэмт хэргийг үйлдсэн,
Мөн Ч.Х нь нийтийн хэв журмыг Ө.Ц тай бүлэглэн зөрчиж иргэн Б.З, П.И нарт хүч хэрэглэж тэдгээрийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Шүүгдэгч Ө.Ц нь Ч.Х-тай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн Б.З-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт өшиглөж, түүний биед “хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ө.Ц нь Ч.Х-тай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн П.И-ийн нүүрэн тус газарт цохиж, түүний биед “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар хоёр, түүнээс олон хүнийг, мөн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг гэмт хэргийг үйлдсэн,
Мөн Ө.Ц нь нийтийн хэв журмыг Ч.Х-тай бүлэглэн зөрчиж иргэн Б.З, П.И нарт хүч хэрэглэж тэдгээрийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.Х Ө.Ц нар нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” пабаар үйлчлүүлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ийнхүү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа тус паб дотор бусадтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар үйлчилгээний төвөөс гарч маргааныг үргэлжлүүлэн бүлэглэж,
Б.З-ын биед халдаж эрүүл мэндэд нь “хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн гэмтэл,
П.И-гийн биед халдаж эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн гэмтэл тус тус учруулж,
Нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
- Хохирогч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид гурав тэндээ нэг шил архи хувааж ууж тооцоогоо хийж дуусгаад хаалга руу гарахаар алхаж байсан. Энэ үед хажуу талд байх ариун цэврийн өрөөнөөс хар өнгийн саравчтай малгайтай, цагаан цамцтай залуу, улаан куртиктэй, туранхай өндөр залуу, хар малгайтай хип хоп малгайтай залуучууд гарч ирсэн. Тэгсэн цагаан цамцтай залуу нь цээжээрээ намайг мөргөөд бид хоёр муудалцсан. Би тэр залууд хандаж “гарах гэж явна аа. Хүнтэй муудалцмааргүй байна хойшоо байгаарай” гэж хэлсэн чинь тэр залуу надтай муудалцаж над руу дайрсан. Тэр гурван залуу надтай муудалцаж гадаа гарсан чинь цагаан цамцтай, махлаг, хар малгайтай залуу миний нүүр, цээж рүү цохисон. ...Тэгээд И намайг өмөөрч “та нар яахаараа зүгээр яваа хүн рүү дайрдаг юм бэ?” гэж хэлтэл тэд нар ...бөөнөөрөө И руу дайрсан. Тэгэхээр нь би наад хүн чинь настай хүн битгий дайраад бай гэж хэлсэн Тэр хэд намайг хэлсний дараа “наадах чинь настай хүн гэж байна, наадах руугаа битгий дайраад бай” гэж хоорондоо ярьж байсан. Гэвч тэр хооронд манай хоёр найз руу дайрч бие махбодод халдсан байсан. Дараа нь над руу бөөнөөрөө дайрч намайг цохисон. Тэнд улаан куртиктэй залуу, цагаан цамцтай залуу нь цээж нүцгэн хувцсаа тайлчхаад хоёулаа үзье, зодолдъё гээд орилоод байсан. Тэр улаан куртиктэй залуу би ахыгаа өмөөрөөд хоёулаа зодолдъё гэж хэлээд согтуу дайраад байсан. ...Тэнд байсан өндөр хар куртиктэй залууд хандаж манай ах цагдаа чи мэднэ биз дээ наадуулаа надаас салгаач ингэж болохгүй биз дээ гэж хэлсэн чинь тэр мэр чинь надад хамаагүй ээ ахаа гэж хэлээд нөгөө хэдийгээ аваад зугтаасан. Миний биед...махлаг шар залуу буюу Х гэх хүн цохиж уруул, хацарт гэмтлүүдийг ...үүсгэсэн. Харин улаан өнгийн пүүзтэй байсан Ц гэх залуу нь миний зүүн нүдний орчим руу өшиглөсөн. Дээрх гэмтлүүдийг Х , Ц нар надад үүсгэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
- Хохирогч П.И-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид гурав тэндээ нэг шил архи хувааж ууж тооцоогоо хийж дуусгаад хаалга руу гарахаар алхаж байтал хажуу талын ариун цэврийн өрөөнөөс үл таних нэг залуу гарч ирээд манай дүү З-ыг цээжээрээ мөргөсөн. Тэр залуу яасан гэж З-аас асуухад би наагуур чинь гарч байна шүү дээ гэж хэлэхэд учир зүггүй цохиод байсан. Бид нар тэндээс пижигнээд гараад явсан. Гараад нөгөө залуус манай дүүг дахиад цохиод унахаар нь би салгах гэж ороход манай дүү наад хүн чинь хөгшин хүн. Та нар битгий дайраад бай гэж хэлсэн. Тэгээд би тэд нарт та нар яасан гэж хүүхэд нүдээд байгаа юм. Чи миний нүдэн дээр хоёр гурван удаа цохио биз дээ гэж хэлэхэд тэнд байсан өндөр залуу, цагаан өнгийн цамцтай залуус тантай юм яриагүй. Та хамаагүй цаашаа байж бай гэж хэлсэн. Тэгээд манай дүүг тэр залуус цохиод унасан. Би салгах гэж очсон чинь нүд рүү цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
- Гэрч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай найзыг бараан өнгийн саравчтай малгайтай 2 цээж нүцгэн залуу зодсон. Түүний нэг махлаг нүцгэн гарынхаа шуунд шивээстэй залуу голчлон зодсон…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
- Гэрч О.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц болон Х гэх хуурай ах нар маань урд нь архи уучихсан согтуу байсан. Тэгээд бид нар пабаас гарах гэж байхад Х ахтай нэг махлаг шардуу залуутай маргалдсан байсан. Тэгээд Х ах тэр маргалдсан гэх залуутайгаа пабаас гарсан юм. Х ахын маргалдсан гэх залуу нь 30-40 орчим насны хоёр хүнтэй явж байсан. Х ах пабаас гараад тухайн маргалдсан шар махлагдуу залууг нүүр орчимд нь гараараа цохичихсон. Яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Тэгээд Ц пабын гадна талбайд хоорондоо зодолдоод эхэлсэн. Зодоон болох үеэр манай хуурай ах Ц манай найз Ц нар пабын гадна мөн байсан. Би Х ахыг тухайн маргалдсан залуугаас нь салгах гэж байсан. Би тус зодоонд огт оролцоогүй юм. Х ахын хамраас нь цус гараад өмсөж байсан богино цамц нь урагдаад тэр богино цамцаа тайлаад цээж нүцгэн болчихсон. Тэр үеэр нь манай улаан өнгийн цамц өмссөн байсан Ц ах нь мөн Х ахын маргалдсан залуугийн найз нар нь бололтой хөгшин ахтай маргаад байсан. Ц бид хоёр Х болон Ц ах нарыг арай гэж салгаад 21-р хорооллын автобусны буудлаас таксинд суулгаж өгөөд гэртээ харьцгаасан Ц ах улаан өнгийн урт ханцуйтай цамцтай, хар жинсэн өмдтэй, улаан өнгийн пүүзтэй. Х ах цагаан өнгийн богино ханцуйтай футболк, жинсэн өмдтэй байсан. Гэхдээ сүүлд өмсөж байсан футболк нь урагдаад тайлчихсан цээж нүцгэн болсон байсан. Харин манай найз Ц нь улаан өнгийн малгайтай, хар өнгийн гадуур хувцастай, ногоон өнгийн пүүзтэй байсан. Миний санаж байгаагаар гараараа нүүр орчим нь нэг удаа цохиж харагдсан. Тэгээд л пабын гадна эмх замбараагүй болчихсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 163-166 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Ч-ын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ***** дугаартай:
“...1. Б.З-ын биед хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

“...1. П.И-ийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн ийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Ч.Х , Б.Ц нар нь яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйл байхгүй.. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэж (хавтаст хэргийн 81-82, 91 дэх тал) гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Х ын хувийн байдлын талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 114 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 115 дахь тал) нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 121 дэх тал),
Шүүгдэгч Ө.Ц ын хувийн байдлын талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 96-104 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 107 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 110 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал) зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Х , Ө.Ц нар бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ********* дугаартай дүгнэлтүүдээр шүүгдэгч Ч.Х , Ө.Ц нарын үйлдлийн улмаас хохирогч Б.З, П.И нарын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ч.Х , Ө.Ц нар нь бүлэглэн хохирогч Б.З, П.И нарын эрүүл мэндэд халдаж зодсон нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан.
Тиймээс шүүгдэгч Ч.Х , Ө.Ц нарын хохирогчдын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас тэдний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учирсан байхаас гадна, дээрх идэхтэй үйлдлийг шүүгдэгч нар нь олон нийтийн газар буюу “Цэлмэг” пабын гадна нийтийн эдэлбэр газар олон нийтийн дэргэд үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Ч.Х , Ө.Ц нарын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүний эсрэг үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтуудад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Тиймээс Ч.Х , Ө.Ц нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.З, П.И нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Х , Ө.Ц нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас
- шүүгдэгч Ч.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялын 8 цагийг хорих ялын 1 хоног руу шилжүүлж, 60 хоногийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн 2 жил 2 сарын хорих ял оногдуулах,
- шүүгдэгч Ө.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялын 8 цагийг хорих ялын 1 хоног руу шилжүүлж, 50 хоног хорих ял оногдуулах хоногийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн 2 жил 1 сар 20 хоногийн хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэх дүгнэлттэй.
- Шүүгдэгч Ч.Х: Уучлалт гуйж байна. Эхнэр жирэмсэн байгаа. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
- Шүүгдэгч Ө.Ц : Торгуулийн арга хэмжээ авч өгнө үү, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Ч.Х , Ө.Ц нарыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,
Мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял тус тус шийтгэлтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэснийг үндэслэн шударга ёсны зарчмыг удирдлага болгож эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй ба шүүгдэгч Ө.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон бөгөөд тэдний хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүлийн байдлуудыг нь дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Ч.Х , Ө.Ц нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж шүүгдэгч Ч.Х , Ө.Ц нарт эрүүгийн хариуцлага оногдуулахаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлж, тэдэнд
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь тус бүр 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Ч.Х , Ө.Ц нарт оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн, тэдний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тус тус тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч-ын Х , И овогт Ө-ын Ц нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн, хоёр хүний эсрэг үйлдсэн,
Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Х , Ө.Ц нарт
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Х , Ө.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нэмж нэгтгэн, тэдний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ
2023 02 13 2023/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,
улсын яллагч: Д.Ганчимэг,
шүүгдэгч: Ч.Х, Ө.Ц нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* тоот хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Б овогт Ч-ын Х /РД:**************/,
Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баян Чандмань суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Дэнжийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1039 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж байсан,
2. И овогт Ө-ын Ц /РД:*************/,
Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7 эхнэр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Их Нарангийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ч.Х нь Ө.Ц тай нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн Б.З-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, түүний биед “хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ч.Х нь Ө.Ц тай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн П.И-гийн нүүрэн тус газарт цохиж, түүний биед “баруун баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар хоёр, түүнээс олон хүнийг, мөн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар, хоёр, түүнээс олон хүнийг, мөн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг гэмт хэргийг үйлдсэн,
Мөн Ч.Х нь нийтийн хэв журмыг Ө.Ц тай бүлэглэн зөрчиж иргэн Б.З, П.И нарт хүч хэрэглэж тэдгээрийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Шүүгдэгч Ө.Ц нь Ч.Х-тай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн Б.З-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт өшиглөж, түүний биед “хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ө.Ц нь Ч.Х-тай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн П.И-ийн нүүрэн тус газарт цохиж, түүний биед “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар хоёр, түүнээс олон хүнийг, мөн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг гэмт хэргийг үйлдсэн,
Мөн Ө.Ц нь нийтийн хэв журмыг Ч.Х-тай бүлэглэн зөрчиж иргэн Б.З, П.И нарт хүч хэрэглэж тэдгээрийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.Х Ө.Ц нар нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг” пабаар үйлчлүүлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ийнхүү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа тус паб дотор бусадтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар үйлчилгээний төвөөс гарч маргааныг үргэлжлүүлэн бүлэглэж,