Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/02  

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022 оны 12 сарын 28-ны өдөр                2023/ШЦТ/02                     Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сугарзагд,                                                                                                                    

улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230000000345 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.

 

Нэг. Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг Баясгалантын 2-1 тоотод оршин суух хаягтай,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* регистрийн дугаартай,

Зээрд ургийн овогтой Дугарсүрэнгийн Мөнхчулуун

 

Хоёр. Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүлийн байдал 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг ******* 2-2 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай,

Мядаг ургийн овогтой Очирбатын Жамъянгарав

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.Мөнхчулуун, ******* нар нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газарт хоорондоо маргалдаж харилцан зодолдож ******* нь *******ын биед “ төмсөгний зөөлөн эдийн няцрал ******* нь *******ы биед “ зулайд шарх, дагз, хацар, шуу,  бугуйн үе, сарвуунд зулгаралт бүхий” хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо бид хоёр эвлэрсэн, бие биеэсээ уучлалт гуйсан. Би эмнэлгийн 57000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.. гэв.

 

-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөнхчулууныг цохисон төмрөө тухайн үед тэр газраа хаясан. Одоо бид хоёр бие биеэсээ харилцан уучлалт гуйгаад эвлэрсэн... гэв.

 

Эрүүгийн 223000000345 дугаартай хэргээс:

 

- Яллагдагч *******ы өгсөн: Би өмнө өгсөн гэрч, хохирогчийн өгсөн мэдүүлэгт болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Бид хоёр газар нутгийн бэлчээрийн асуудлаас болоод маргалдаж муудсан. ******* бид хоёр хоорондоо зодолдоод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би *******аас уучлалт гуйгаад бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62х/

 

- Яллагдагч *******ын: Би анх мэдүүлэг өгөхдөө ******* гэх хүнийг цохиж зодсон болон тухайн хүнд зодуулсан асуудлынхаа талаар дэлгэрэнгүй ярьсан. ******* ах бид хоёрыг хоорондоо зодолдож байхыг манай ээжийн төрсөн дүү ******* харсан байна лээ. Зодоон болж дууссаны дараа над дээр ирээд чи хөгшин аав шигээ хүнтэй зодолдоод байх юмаа гээд намайг загнасан. Иймд би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хүнийг хутгаар зүссэн зүйл байхгүй. Шугам шиг төмөр байсан. Би тухайн төмрийг хаячихсан, одоо надад байхгүй. Бид хоёр газар нутгийн маргааны улмаас хоорондоо муудаад ийм асуудал гаргачихлаа, бид хоёр бие биеээсээ уучлалт гуйгаад сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72х/

 

- Хохирогч *******ы: ******* бид хоёр газар нутгийн бэлчээрийн асуудлаас болоод маргалдсаны улмаас бие биеийгээ заамдсан. Тухайн хүнийг заамдах гэж байхад би эрүү рүү нь цохисон байж магадгүй. Мөн бие биеийгээ өшиглөхдөө тухайн хүний бэлэг эрхтэн рүү өшиглөсөн байхаа. ******* бид хоёр бие биесээсээ уучлалт гуйгаад эвлэрсэн. Надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/, 

 

- Хохирогч *******ын: Би *******тай эвлэрсэн, тухайн хүнд одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

 

- Гэрч *******: Би Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газарт нөхөр Мөнхчулууны хамтаар мал маллан амьдарч байна. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16.00 цаг болж байхад манай нөхөр Мөнхчулуун манай ойролцоо байх Жамъянгарав гэх залуу хутгаар зүссэн гээд зүүн шанаа, толгойн ар дагз хэсэг, зүүн гарын хэсэг цус болсон байдалтай ирсэн. Би ганцаараа машинтайгаа Жамъянгаравын гэрээр очиход гэртээ байгаагүй. Тэгээд Төрөө гэх айлын гэрээр очиход Жамъянгарав гэх залуу хоол идээд сууж байсан. “Чи яаж байгаа юм, хүн аллаа шүү дээ цусыг нь гоожуулаад чи өөрөө очиж цэвэрлэ” гэхэд Жамъянгарав “би ердөө хутга бариагүй төмөр барьсан юм” гэхээр нь “чи төмөр барьсан бол алчих байсан” гэсэн. “Би Жамъянгаравт хандаж цагдаа чинь ирээд шийднэ гэж хэлээд явсан. Би нөхрийн хамтаар ******* сумын төв дээр ирээд эмнэлэгт үзүүлээд цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/,

 

- Гэрч *******ийн: Би тухайн хүмүүсийг өвөлжөөн дээрээс маргалдаж муудаж байхыг харсан. Чука гэх хүн мотоциклтойгоо манай хүргэний хүү *******ын унаж явсан мотоциклын ар хэсэг рүү нь мөргөөд аймаар тоос бужигнасан. Тэгээд тухайн хүмүүс уг асуудлаас болоод хоёулаа мотоциклоосоо буугаад бие биеэ заамдалцаж, хоорондоо түлхэлцэж байгаад салаад л дахиад л зууралдаж байгаад салсан. Би тухайн хүмүүс учиргүй хоорондоо зодолдчихгүй байлгүй дээ гэж бодоод алсаас ажигласан. Тэгэхэд тухайн хүмүүс хоёулаа мотоциклоо унаад ар араасаа хөөцөлдөөд ертөнцийн зүгээр баруун урд зүг рүү буюу Жамъянгаравын гэрийн зүг рүү явчихаар нь би бага хүү Нямжавыг дагуулаад машиндаа суулгаад тухайн хүмүүсийн араас нь очсон. Тэгэхэд Жамъянгарав нь гэрийнхээ гадаа байхаар нь очиход Чука нь байхгүй, гэр рүүгээ явсан байхаар нь та хоёр ямар шалтгааны улмаас хоорондоо муудаад байгаа юм бэ гээд асуухад Чука намайг цагдаад хэлнэ гээд гэр лүүгээ явчихлаа гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, 

 

- Сүхбаатар аймгийн ******* сумын хүний их эмч Ц.Дайчинбатын эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-38/

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 548 дугаартай “ 1.*******ы биед зулайд шарх, дагз, хацар, шуу,  бугуйн үе, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 39-40х/

 

          - Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 549 дугаартай “...1. *******ын биед төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт, /хх-ийн 45-46х/

 

  • Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5/

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022.11.28-ны өдрийн 26/140, 26/141дугаартай албан бичгүүд, ЭМДЕГ-ын цахим системийн баримт /хх-7-9/

 

  • *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-80/

 

- *******ы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-75/

 

-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.13-ны өдрийн 201//ШЦТ/124 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-77-79/

- *******ы Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-105/

 

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-92/

 

- *******ын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,иргэний үнэмлэхийн лавлагаа / хх- 94-96 /

 

 

- *******ын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэл /хх-106/

 

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай санал / хх-110/ зэрэг баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч *******, ******* нар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газарт нутаг бэлчээрийн асуудлаас маргаан үүсгэн хоорондоо харилцан зодолдож ******* нь *******ын эрүүл мэндэд “ төмсөгний зөөлөн эдийн няцрал”, ******* нь *******ы биед “ зулайд шарх, дагз, хацар, шуу,  бугуйн үе, сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

2. Шүүгдэгч *******, ******* нарын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан тэдгээрийн хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэрч ******* “ 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16.00 цаг болж байхад манай нөхөр Мөнхчулуун манай ойролцоо байх Жамъянгарав гэх залуу хутгаар зүссэн гээд зүүн шанаа, толгойн ар дагз хэсэг, зүүн гарын хэсэг цус болсон байдалтай ирсэн. Би Төрөө гэх айлынд очиход Жамъянгарав гэх залуу хоол идээд сууж байсан. “Чи яаж байгаа юм, хүн аллаа шүү дээ, цусыг нь гоожуулаад чи өөрөө очиж цэвэрлэ” гэхэд Жамъянгарав “би ердөө хутга бариагүй төмөр барьсан юм” гэхээр нь “чи төмөр барьсан бол алчих байсан” гэж хэлээд явсан” гэх,

гэрч *******ийн “ Би тухайн хүмүүсийг өвөлжөөн дээрээс маргалдаж муудаж байхыг харсан. Чука гэх хүн мотоциклтойгоо манай хүргэний хүү *******ын унаж явсан мотоциклын ар хэсэг рүү нь мөргөөд аймаар тоос бужигнасан. Тэгээд хоёулаа мотоциклоосоо буугаад бие биеэ заамдалцаж, хоорондоо түлхэлцэж байгаад салаад л дахиад л зууралдаж байгаад салсан. Мөн хоёулаа мотоциклоо унаад ар араасаа хөөцөлдөөд ертөнцийн зүгээр баруун урд зүг рүү буюу Жамъянгаравын гэрийн зүг рүү явчихаар нь би бага хүү Нямжавыг дагуулаад машиндаа суулгаад тухайн хүмүүсийн араас нь очсонгэх мэдүүлгүүд,

шинжээчийн 548 дугаартай “ ...1.*******ы биед зулайд шарх, дагз, хацар, шуу,  бугуйн үе, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх,

549 дугаартай “...1. *******ын биед төмсөгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх дүгнэлтүүд зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******, ******* нарт учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд дээрх 548,549 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тэдгээрийн биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******, ******* нарт биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

4. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******, ******* нар харилцан зодолдсон уг үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

5. Шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгч нарын хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг өшиглөх, төмрөөр цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа нутаг бэлчээрийн асуудлаас, ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

6. Прокуророос шүүгдэгч *******, ******* нарын бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тэдгээрийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай бөгөөд прокуророос тэдгээрт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.

 

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, тэдгээр нь хохирогчийн хувьд хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогчийн хувьд хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй буюу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл тэдгээрт улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ” ял тус тус оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******, ******* нарын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан ба гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн тул тэдгээрийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Харин хохирогч ******* нь дээрх гэмтлийн улмаас ******* сумын эрүүл мэндийн төвөөс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 57000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022.11.28-ны өдрийн 26/140 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******аас 57000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зээрд овогт Дугарсүрэнгийн Мөнхчулуун, Мядаг овогт Очирбатын Жамъянгарав нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нар дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь дээрх торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 57.000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

7. Шүүгдэгч *******, ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч *******, ******* нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг  тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, ******* нар нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН