Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 235

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оргилтунгалаг 

Улсын яллагч: Энхтуул

Шүүгдэгч Ц.Чимгээ /өөрийгөө өмгөөлөж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ц.Чимгээд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625032033 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Монгол Улсын иргэн 1990 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр Хэнтий  аймгийн Мөрөн суманд төрсөн,

 
  Text Box:


26 настай, эмэгтэй халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй. Ам бүл-3, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 13-64 тоотод оршин суух хаягтай, 2005 онд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэн, 2005 онд 07 дугаар сарын 04-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих, 2009 оны 11 дүгээр сарын 06-нд Орхон аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ялаар тус тус шийтгэгдсэн Усчин овогт Цэцэгмаагийн Чимгээ / СЙ90041007 регистрийн дугаартай /

 

Шүүгдэгч Ц.Чимгээ нь нууц далд аргаар, шунахай сэдэлтээр 2016 оны 10 дугаар 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн урд гудамжинд явж байсан иргэн Б.Цэцэнбилэгийн пальтоны баруун халааснаас Ipone-5 s маркийн гар утсыг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Чимгээ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Цэцэнбилэг мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17:40 минутын орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр УИД-ийн үүдээр ороод пальтоныхоо баруун талын халаасанд байсан гар утсаа үзтэл алга байсан. Тэгээд буцаж гараад тэр хавиар хайж яваад цаашаа Тэди төв хүртэл яваад буцаад УИД дээр ирсэн Тэгээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт очиж мэдэгдсэн. Миний утас Ipone-5 s маркийн саарал өнгийн корпустай, ногоон өнгийн гэртэй гар утас байсан. Одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна….гэх мэдүүлэг,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

Гэрч А.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17:50 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт УИД-ийн зүүн талд замаар гарч явсан иргэн Б.Цэцэнбилэг халааснаасаа Ipone-5 s маркийн гар утсаа хулгайд алдсан талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрээс холбогдоод мэдээлэл ирсний дагуу энэ хэрэг дээр тухайн ойр орчимоор биечилсэн сурвалжлага хийхэд халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг Ц.Чимгээг сэжиглэн утсаар нь дуудахад хотод байхгүй байна. Дарханд явж байна хот руу орохоороо яваад очий гэсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Мөнгөн завъяагийн автобусны буудал дээр явж байгаад натай таараад Цагдаагийн газар хүргэгдэж ирээд хийсэн хэргээ хүлээж тайлбар байцаалт өгсөн гэх мэдүүлэг,

Сэжигтэн Ц.Чимгээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 17:50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн зүүн урд уулзвар дээр зогсож байсан үл таних эмэгтэй хүний пальтоны баруун халаасанд гар утас нь цухуйгаад харагдаж байхаар нь баруун гараараа гар утсыг нь аваад куртикныхээ баруун халаасанд хийгээд буцаад Урт цагааны зүг чиглээд явсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Мөнгөн завъяагийн автобусны буудал дээр энгийн хувцастай цагдаагийн ажилтан нартай таараад цагдаагийн газар хүргэгдэж ирсэн. Би ганцаараа явж байсан. Би бусдын эд зүйлийг хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би мөнгө олох зорилгоор хулгай хийсэн гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Чимгээ нь нууц далд аргаар, шунахай сэдэлтээр 2016 оны 10 дугаар 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн урд гудамжинд явж байсан иргэн Б.Цэцэнбилэгийн пальтоны баруун халааснаас Ipone-5 s маркийн гар утсыг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Цэцэнбилэг …Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17:40 минутын орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр УИД-ийн үүдээр ороод пальтоныхоо баруун талын халаасанд байсан гар утсаа үзтэл алга байсан. …Миний утас Ipone-5 s маркийн саарал өнгийн корпустай, ногоон өнгийн гэртэй гар утас байсан. Одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна….гэх мэдүүлэг,

Гэрч А.Энх-Амгалангийн …2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17:50 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт УИД-ийн зүүн талд замаар гарч явсан иргэн Б.Цэцэнбилэг халааснаасаа Ipone-5 s маркийн гар утсаа хулгайд алдсан талаар …мэдээлэл ирсний дагуу энэ хэрэг дээр тухайн ойр орчимоор биечилсэн сурвалжлага хийхэд халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг Ц.Чимгээг сэжиглэн утсаар нь дуудахад хотод байхгүй байна. …Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Мөнгөн завъяагийн автобусны буудал дээр явж байгаад натай таараад Цагдаагийн газар хүргэгдэж ирээд хийсэн хэргээ хүлээж тайлбар байцаалт өгсөн гэх мэдүүлэг,

Сэжигтэн Ц.Чимгээгийн Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 17:50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн зүүн урд уулзвар дээр зогсож байсан үл таних эмэгтэй хүний пальтоны баруун халаасанд гар утас нь цухуйгаад харагдаж байхаар нь баруун гараараа гар утсыг нь аваад куртикныхээ баруун халаасанд хийгээд буцаад Урт цагааны зүг чиглээд явсан…. Би бусдын эд зүйлийг хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би мөнгө олох зорилгоор хулгай хийсэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, бага насны 2 хүүхэдтэй  зэргийг харгалзан үзэж ял оноох нь зүйлтэй. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цэцэгмаагийн Чимгээ нь бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч Ц.Чимгээг  200 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялыг 8 цагийн ажлыг 1 хоногийн баривчлах ялаар сольдог болохыг дурьдсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.ЦОГТЗАНДАН