Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

хохирогч Э.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2307 00000 0023 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Ховд аймаг  Жаргалан суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******ын д ын ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим , тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.******* нь “эмэгтэй хүнээс мессеж ирлээ” гэж хардсаны улмаас маргалдаж, улмаар нүүр, гарыг маажих, цохих зэргээр биед нь халдсаны улмаас Б.******* нь эхнэр Э.ыг хөлөөрөө өшиглөж, гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр хардалтын улмаас үл ойлголцож ийм зүйл болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний таньдаг хүнээс мессеж ирсэн гэсэн. Би тэр талаар мэдэхгүй байгаа. Манай эхнэр утсыг минь авч уншсан юм шиг байна лээ. Найз нөхдөөрөө нийлээд ууж, идээд сууж байсан. Халамцуу хүн намайг маажиж, цохиод байхаар нь би цохисон. Дээрээс дарчхаад маажаад байхаар нь жийгээд хойшоо унагаасан. Босоод ирэхээр нь гэдэс, нуруу руу нь гараараа цохисон. Би яаж эхнэртээ гомдол гаргаад явах билээ дээ. Ганцаараа ажил хийж гэр бүлээ авч явдаг болохоор санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа. Одоо бидний хувийн харилцаа хэвийн сайн байгаа.” гэв.

 

   Хохирогч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мессеж ирсэн. Ямар учиртай мессеж болох талаар асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд залгаж үзэхэд эмэгтэй хүн байсан. Би хардаад нөхрийгөө маажиж, цохисон. Өөрийгөө хамгаалж намайг цохиж унагаасан. Цээж өвдөөд байхаар нь Шүүх шинжилгээгээр орсон. Согтуу хүний ухаанаар гаргасан үйлдэл. Над руу дахиж битгий залгаарай гэсэн байсан. Тэгээд уусан юмныхаа халуунд нөхөр лүүгээ дайрсан. Бид хамт амьдраад 10 жил болж байгаа. Гомдол санал байхгүй. Биеийн байдал хэвийн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

            Хохирогч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой 17 билүү 18 цагийн үед , тоот гэртээ нөхөр Б.******* болон түүний найз , бид хэд байж байсан юм. Тэгээд ойрд уулзаагүй болохоор бид хэд 0.75 литрийн 1 шил архи, 2 том савтай пиво ууцгаасан, ын хувьд бол ерөөсөө архи, пиво уугаагүй зөвхөн , ******* бид гурав л архи, пиво хувааж ууцгаасан юм. Тэгээд удаагүй яг хэдэн цагт гэдгийг нь сайн санахгүй байна ямар ч байсан нэлээн орой л болчихсон байсан би уусан юмандаа согтчихоод нөхөр Б.******* руу түүнийг хардаж “гар утсанд эмэгтэй хүнээс ирсэн мессежийг энэ ямар учиртай юм бэ?” гээд уурлаад зүгээр сууж байсан Б.*******ыг гараараа цохиод, нүүр, гарыг нь маажчихсан юм, тэгсэн чинь ******* надад “боль” гэж хэлээд намайг өөрөөсөө холдуулах гээд миний цавь хавьцаа хөлөө жийгээд намайг хойшоо унагаасан, тухайн үед би хойшоо унахдаа ардаа байсан зуухыг нуруугаараа цохиод уначихсан тэгтэл , бид хоёрыг харчхаад “та хоёр чинь яачхаад байгаа юм бэ? ерөөсөө цагдаа дуудлаа шүү” гэж хэлээд цагдаа дуудчихаад манайхаас хоёулаа гараад явчихсан удаагүй манайд хадам аав, ээж, хадам дүү нар орж ирээд бид хоёрт “та хоёр чинь юу болцгоогоод байгаа юм бэ?” гэж хэлж загначхаад манайхаас гараад явцгаачихсан юм... Надад хохирол болон эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт бичиг байхгүй, надад шүүх эмнэлэгт үзүүлснээс өөр эмнэлэгт үзүүлж харуулсан зүйл байхгүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-5-6/,

            Гэрч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14 билүү 15 цагийн үед , тоотод амьдардаг найз Б.*******ын гэрт эхнэр З.гийн хамт очсон юм. Тэгээд Б.*******, Э.******* хоёртой хэсэг юм ярьж сууж байгаад эхнэр З.г тэднийд үлдээчхээд ажил руугаа явчхаад орой 18 билүү 19 цагийн үед эхнэрээ авахаар Б.*******ын гэрт буцаж очсон. Намайг очиход Б.*******, түүний эхнэр Э.******* болон манай эхнэр З. нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн байдалтай согтуу байсан. Тэгээд би тэр хэдтэй юм яриад сууж байтал гэнэт Э.******* нэлээн согтчихсон нөхөр Б.*******аа гар утсанд ирсэн мессежнээс болж хардаж уурлаад түүний үснээс нь зулгааж толгой түрүү рүү нь гараараа цохиод эхэлсэн. Тэгсэн чинь Б.******* гэнэт уурлаад эхнэр Э.ыг өөрөөсөө холдуулах гээд гэдэс, цавь хавьцаа нь хөлөөрөө жийгээд хойшоо түлхээд унагаачихсан, Э.******* тухайн үед унахдаа хойноо байсан зуухыг нуруугаараа мөргөөд уначихсан. Тэгсэн Э.******* босож ирээд дахиад Б.******* руу дайрсан чинь Б.******* эхнэрээ барьж гар хөлийг нь барьж аваад дээр нь дараад хэвтчихсэн. Тэгэхээр нь манай эхнэр З. бид хоёр Б.******* руу уурлаад “чи эмэгтэй хүний сав руу нь өшиглөчихлөө шүү дээ яаж байгаа юм бэ? та хоёрыг ингээд хоорондоо хэрэлдэж зодолдоод байвал цагдаа дуудлаа" гэж хэлсэн чинь Б.******* эхнэрээ тавьчихсан тэгээд би гар утсаараа Налайхын цагдаа руу залгаж “энд хэрүүл маргаан болоод байна" гэж хэлчхээд эхнэр З.г дагуулаад гэр лүүгээ гэтэл Б.*******ын аав, ээж, төрсөн дүү нь орж ирээд “энд юу болцгоогоод орилж чарлалдаад байгаа юм бэ?” гээд загнаж зандраад байхаар нь З. бид хоёр шууд тэднийхээс гараад гэр лүүгээ харьчихсан юм Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-13/,

            Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 20 билүү 21 цагийн үед , тоот гэртээ байж байсан. Тэгсэн чинь гаднаас манай ээж орж ирээд “энэ ах чинь эхнэртэйгээ муудалцаад байх шиг байна, чи нэг ордоо” гэхээр нь би Б.*******ын амьдардаг байшин руу нь орсон. Намайг тэднийд орох үед манай ах Б.*******, бэр эгч *******, тэгээд найзууд нь гэх , нар хоорондоо маргалдсан байдалтай бүгдээрээ архи ууцгаачихсан бололтой согтоцгоочихсон байж байсан. Тэгээд би тэр хэдээс юу болоод байгаа юм бэ? гэхэд надад манай ах “Б.******* юу ч болоогүй бид нар зүв зүгээр” гэж хэлэхэд нь үгэнд нь итгээд “за за тэгвэл эртхэн унтацгаагаарай” гэж хэлээд гараад нойлд суучхаад буцаад Б.*******ын ах нь гэр лүү ортол тэднийд байсан хоёр найз нь болох , хоёр явчихсан, ******* ах, бэр эгч хоёр л үлдчихсэн байсан нэг нэгэнтэйгээ юунаас болсон юм бүү мэд хэрэлдээд байж байсан. Тэгээд байж байтал гаднаас эргүүлийн цагдаа нар “сая энд дуудлага өглөө” гэж хэлээд ороод ирсэн. Тэгэхээр нь би тэс цагдаа нартай нь уулзаад “та нар буруугаар ойлгоод байх шиг байна энд тэр дуудлага өгсөн хүн чинь байхгүй явчихсан, одоо энд ямар нэгэн хэрүүл маргаг болоогүй зүв зүгээр байна” гэж хэлээд цагдаа нарыг явуулсан асуудал болсон юм...” гэх мэдүүлэг /хх-17/,

            Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой яг цагийг сайн хэлж мэдэхгүй байна ямар ч байсан орой болчихсон 18 билүү 19 цагийн орчимд л байх , тоот гэртээ байж байсан. Тэгсэн манай хашаанд тусдаа байшинд амьдардаг төрсөн ах Б.*******ынхаас хэрүүл маргаан болоод байгаа бололтой дуу шуугиан гараад эхэлсэн. Тэгэхээр нь орж үзэхэд Б.******* ах эхнэр Э.******* болон найзууд нь гэх түүний эхнэрийн хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Намайг тэдний гэрт ороход Э.******* эгч Б.******* ах хоёр хоорондоо гар утсанд нь танихгүй эмэгтэйгээс мессеж ирлээ гэх шалтгаанаар хэрэлдэж маргалдсан байдалтай байсан. Тэгсэн чинь Э.******* ямар ч шалтгаангүйгээр намайг үсдээд авсан, үүнийг Б.******* ах хараад эхнэртэй уурлаж надаас салгасан тэгэхээр нь би шууд буцаад гэр лүүгээ орчихсон, удаагүй Б.*******ын ах найз нь болох ах цагдаа дуудчихаад эхнэрээ дагуулаад манайхаас яваад өгсөн. Ингээд байж байтал удаагүй цагдаа нар ирсэн тухайн үед би цагдаа нартай уулзаагүй манай ах л цагдаа нартай уулзаж “манай ах эгч хоёр одоо хоорондоо хэрэлдэж маргалдахаа больсон, энд нь унтуулаад амраачихъя дахиж асуудал гаргахгүй” гэж хэлж тайлбарлаж байгаад цагдаа нарыг явуулсан юм. Тэрнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Учир нь дахиж Б.******* ахын гэр лүү ороогүй ямар ч тэр хоёрын хэрүүл маргааных нь асуудал намжчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-19/,

            Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр жижүүрээс уг хаяг дээр хэрүүл маргаан болоод байна гэсэн дуудлага мэдээлэл өгсөн, үүний дагуу , тоотод очиж ажиллахад. Дуудлага өгсөн гэх иргэн нь байхгүй, утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Ингээд уг хаяг дээр амьдардаг гэх залуутай уулзахад “манай ах, эгч хоёр сая хоорондоо бага зэрэг хэрэлдэж маргалдсан юм, одоо учир зүйгээ олоод эвлэрчихсэн, тэглээ дуудлага өгсөн хүн болох найз гараад явчихсан юм. Би одоо ах, эгч хоёрыгоо унтуулаад амраачихна, бид нарт ямар нэгэн санал гомдол алга.” Гэхээр нь гэр лүү нь явж ороод шалгахад Б.*******, түүний эхнэр Э.******* нар “бид хоёр одоо зүгээрээ маргалдсан зүйл байхгүй, одоо унтаж амарлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь хороон цагдаадаа маргааш өргөдөл гаргаж хандах эрхтэй шүү гэж хэлж тайлбарлан хуулийн зөвлөгөө өгөөд явсан юм...” гэх мэдүүлэг /хх-21/,

            Шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 16 билүү 17 цагийн үед би , тоотод манай найз түүний эхнэр , эхнэр бид дөрөв архи, пиво хувааж ууцгаасан юм.Тэгээд 1 билүү 2 цагийн дараа бид хэд нэлээн халчихсан байж байсан чинь манай эхнэр Э.******* гэнэт л над руу уурлаж “чиний утсанд мессеж ирсэн байна” гэж намайг хардаад эхэлсэн тэгэхээр нь би түүнд “чи одоо хий хардаж байж өвчтэй болчих вий, юун мессеж яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь над руу улам уурлаад намайг гараараа цохиод, алгадаад эхэлсэн тэгэхээр нь би уур хүрээд түүний зүүн хөлийнх нь гуя хэсэг рүү өшиглөөд өөрөөсөө холдуулсан чинь Э.******* унахдаа гэрийн зуухыг нуруугаараа цохиод уначихсан юм. Тэгснээ Э.******* босож ирээд дахиад над руу дайраад миний нүүр лүү гараараа маажчихсан, Э.******* бид хоёр хэрэлдэж маргалдаад байж байхад гаднаас манай дүү , аав, ээж тэр хэд орж ирээд “юу болоод байгаа юм бэ? залуу хүмүүс байж болиоч гэж бид хоёрыг загнаад болиулцгаасан. Ингээд гэрт байсан хүмүүс манайхаас бүгдээрээ яваад сүүлд Э.******* бид хоёр л үлдсэн удаагүй манайд цагдаа дуудлага өгсөн хүн нь байхгүй явчихсан гэж хэлж ойлгуулаад цагдаа нарыг явуулсан үйл явдал болсон юм...” гэх мэдүүлэг /хх-43-44/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №015 дугаар:

“1..Э.ын биед цээж, баруун тохойд шарх, цээж, зүүн хөх, зүүн баруун бугалга, нуруу, умдаг, зүүн гуя, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-28-29/,

 

            Яаралтай тусламжийн хуудас №9866 /хх-26/,

            Уушгины эгц рентген зураг /хх-27/,

            Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/,

            Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-54/,

            Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-55-62/,

           

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ны Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн хүүхдүүд нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар  улсын яллагчаас: “... шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим , тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.******* нь “эмэгтэй хүнээс мессеж ирлээ” гэж хардсаны улмаас маргалдаж, улмаар нүүр, гарыг маажих, цохих зэргээр биед нь халдсанд бухимдан хохирогч Э.ыг хөлөөрөө өшиглөж, гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...тэгэхээр нь би уур хүрээд түүний зүүн хөлийнх нь гуя хэсэг рүү өшиглөөд өөрөөсөө холдуулсан чинь Э.******* унахдаа гэрийн зуухыг нуруугаараа цохиод уначихсан юм...” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.ын өгсөн: “...Б.*******ыг гараараа цохиод, нүүр, гарыг нь маажчихсан юм, тэгсэн чинь ******* надад “боль” гэж хэлээд намайг өөрөөсөө холдуулах гээд миний цавь хавьцаа хөлөө жийгээд намайг хойшоо унагаасан, тухайн үед би хойшоо унахдаа ардаа байсан зуухыг нуруугаараа цохиод уначихсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч З.ын өгсөн: “...Б.******* гэнэт уурлаад эхнэр Э.ыг өөрөөсөө холдуулах гээд гэдэс, цавь хавьцаа нь хөлөөрөө жийгээд хойшоо түлхээд унагаачихсан, Э.******* тухайн үед унахдаа хойноо байсан зуухыг нуруугаараа мөргөөд уначихсан. Тэгсэн Э.******* босож ирээд дахиад Б.******* руу дайрсан чинь Б.******* эхнэрээ барьж гар хөлийг нь барьж аваад дээр нь дараад хэвтчихсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.гийн өгсөн: “...******* ах, бэр эгч хоёр л үлдчихсэн байсан нэг нэгэнтэйгээ юунаас болсон юм бүү мэд хэрэлдээд байж байсан...” гэсэн мэдүүлэг,  Гэрч Б.ы өгсөн: “...Намайг тэдний гэрт ороход Э.******* эгч Б.******* ах хоёр хоорондоо гар утсанд нь танихгүй эмэгтэйгээс мессеж ирлээ гэх шалтгаанаар хэрэлдэж маргалдсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.ийн өгсөн: “...Гэхээр нь гэр лүү нь явж ороод шалгахад Б.*******, түүний эхнэр Э.******* нар “бид хоёр одоо зүгээрээ маргалдсан зүйл байхгүй, одоо унтаж амарлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь хороон цагдаадаа маргааш өргөдөл гаргаж хандах эрхтэй шүү гэж хэлж тайлбарлан хуулийн зөвлөгөө өгөөд явсан юм...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 015 дугаартай Э.ын биед цээж, баруун тохойд шарх, цээж, зүүн хөх, зүүн баруун бугалга, нуруу, умдаг, зүүн гуя, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын саналаар хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл  нь хэргийн оролцогч нар нь согтуурсан үедээ хохирогчийн зүгээс үүдэлтэй маргаанд бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.

 

            Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүхээс шүүгдэгч Б.*******д холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байдлыг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны 4 хүүхэдтэй, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлуудыг харгалзан  шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Мөн хохирогчийн “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,

36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг

дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД