| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2019/01297/И |
| Дугаар | 01601 |
| Огноо | 2019-05-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 01601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин байх н ү эв -”-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М*******гол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Улаанбаатар хот, тоотод байрлах МХХК,
Хариуцагч: М*******гол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Улаанбаатар хот, тоотод оршин суух овогт Б- нарт холбогдох,
Гэрээний үүрэгт 5,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Биндэръяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл бол******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Нэгдмэл Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь “м.м” ХХК-ийн дарга Б.Б- гэгчтэй 2014.10.23-ны өдөр тус байрны 4 давхрын 408 тоот өрөөг нэг жилийн хугацаатай нэг сард 800 000 төгрөг бөгөөд улирлаар төлбөрөө төлөхөөр байрны түрээсийн гэрээ хийсэн болно. Тэрээр 2014.10.23-ны өдөр 2 400 000 төгрөг, барьцаа нэг сарын төлбөр нийлээд 3 400 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш ямар нэгэн мөнгөн төлбөр төлөөгүй бөгөөд 2015.09.19-ны өдөр тооцоо нийлээд нийт 9 600 000 төгрөгөөс үлдэгдэл сарын төлбөр буюу 5 600 000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрөн акт үйлдсэн болно. Энэ өдрөө мөн тус өрөөг хүлээлцэх акт үйлдсэн. Ингээд төлбөрөө төлөхгүй болохоор нь төлөх тухай холбо*******ы дарга удаа дараа шаардан гэрээнд тусгасан *******, *******, ******* утсаар нь ярихаар та шүүхдээ өг гэдэг боловч байгууллагынхаа оршин байгаа бол******* үйл ажиллагаа байнга явуулдаг газраа хэлэхгүй зугтаад байхаар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд эрэн сурвалжлах хүсэлт гаргаснаар Нийслэл дэх Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Нэгдмэл Үйлдвэрчний эвлэлийн холбо*******д 2018.10.05-ны өдөр 30т-5/5965 албан тоотоор түүнийг Баянзүрх дүүрэг нэгдүгээр хороо 85-207 тоотод оршин сууж байгаа болохыг мэдэгдээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус шүүхийн шүүгч Л.Энхжаргал нь 2018.11.27-ны өдрийн 101/HI2018/20043 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Татгалзлын үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг МҮЭХолбоо эсхүүл НҮЭХолбоо гаргаж байгаа эсэх нь тодорхой бус гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбоо гаргаж байгаа бөгөөд МҮЭХолбо*******ы ерөнхийлөгч НҮЭХолбо*******ы даргаар ажиллаж байгаа гэсэн тодорхойлолтыг яагаад хавсаргасан бэ гэхээр МҮЭХолбо*******д гишүүн байгууллага болох холбоодын дарга нарын с*******гуулиар хэн даргаар с*******гогдс******* бүртгэл байдаг учраас илүү найдвартай хоро******* дарга гэдгийг нотлох байх гэж хавсаргасан болно. Хэрвээ шүүх ингэж үзээд байгаа бол холбоодын дарга нарыг бага хурлаас с*******годог бөгөөд НЭҮХолбо*******ы дарга болох Я.Алтантуяаг М*******голын нэгдмэл Үйлдвэрчний эвлэлийн холбо*******ы наймдугаар бага хурлаар с*******гос******* хурлын тогтоолоо хавсаргаад шүүхийн захирамжид заасан энэхүү зөрчлийг арилгасан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийг хэнд хандаж гаргаж байгаа буюу “М******* *******” ХХК юмуу эсвэл иргэн Б.Б-ийг хариуцагчаар татаж байгаа нъ тодорхой бус гэсэн зөрчил дурдсан байна. НҮЭХолбоо нь нэхэмжлэлийг “М******* *******” ХХК-ийн захирал байсных нь хувьд Б.Б-ийг хариуцагчаар татаж байгаа гэдгээ дахин тодруулаад нэхэмжлэлийн шаардлагаа тус шүүхэд ахиад гаргаж байна. Иймд хариуцагч Б.Б-, МХХК-иас төлөөгүй үлдсэн түрээсийн нийт төлбөр болох сарын 5 600 000 төгрөгийг гаргуулан олгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч МХХК нь тус гэрээний төлбөрийг хариуцах үүрэгтэй гэж үзэж байгаа тул хариуцагч Б.Б-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байгаа тул МХХК-иас 5,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар бол******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
МХХК нь Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбоотой харилцан тохиролцож, 2014 *******ы 10 дугаар сарын 23-ний өдөр “Байрны түрээсийн гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр түрээслэгч нь МХХК болохыг байрны түрээсийн гэрээнээс харж болно. Мөн нэхэмжлэгчийн тус шүүхэд гарган өгсөн кассын орлогын ордер дээр түрээсийн төлбөрийг МХХК-иас шилжүүлсэн тухай баримт мөн хэрэгт авагдсан байна. Иргэний иргэний эрх зүйн харилцаанд Нэгдмэл үйлдвэрчний холбоо бол******* МХХК-ууд оролцс******* буюу түрээсийн гэрээ байгуулсан байх тул гэрээтэй холбоотой асуудлаар надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд “Нэгдмэл үйлдвэрчний холбоо”-ний нэхэмжлэлийг хариуцагч тал нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар бол******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбоо” нь иргэн Б.Б-д холбогдуулан 5,600,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч тал нь хамтран хариуцагчаар МХХК-ийг татах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ. Иймд тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлтэй танилцаад хуульд заасан хугацааны дотор дараах тайлбарыг гаргаж байна.МХХК бол******* Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбоо нь харилцан тохиролцож 2014 *******ы 10 дугаар сарын 23-ны өдөр байрны түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан. Улмаар 2015 *******ы 09 дүгээр сарын 19-ний өдөр талууд харилцан тохиролцож “Байрны түрээсийн гэрээ”-г цуцалж, өрөөг хүлээлцэж акт үйлдсэн байна. н ү эв -” нь МХХК-аас түрээсийн үлдэгдэл төлбөр гэж 5,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар бол******* хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч н ү эв -” нь хариуцагч Б.Б-, МХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 5,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Б-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч МХХК-иас түрээсийн гэрээний үүргийг хангуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2014 *******ы 10 дугаар сарын 23-ны өдрийн “Байрны түрээсийн гэрээ”-ний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлс*******.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл ямар хэрэгт олгос******* нь тодорхойгүй” тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбо*******оос 2018 *******ы 11 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаартай “Итгэмжлэл”-р тус холбоог шүүхэд төлөөлөх эрхийг Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбо*******ы Хөдөлмөр нийгмийн бодлогын газрын хуулийн мэргэжилтэн М.Саранцацралд олгос******* итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, тус шүүхийн 2019 *******ы 4 дүгээр сарын 02-ны өдрийн 05083 дугаартай шүүгчийн захирамжаар “Иргэний хэрэг” үүсгэжээ. /х.х-ийн 6, 8-9, 16 дахь талд/
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт “бичгээр олгогдс******* итгэмжлэл”-д тавигдах шаардлагыг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбо*******оос М.Саранцацралд олгос******* итгэмжлэл нь хуулийн тус шаардлагыг хангаж байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.
Зохигч талуудын хоор*******д 2014 *******ы 10 дугаар сарын 23-ны өдөр “Байрны түрээсийн гэрээг” бичгээр байгуулан түрээслүүлэгч н ү эв -” нь МҮЭ-ийн Холбо*******ы дөрвөн давхрын 408 тоот өрөөг албан к*******торын зориулалтаар нэг жилийн хугацаанд эзэмшүүлэх, түрээслэгч МХХК нь түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцс******* байх ба талууд харилцан тохиролцож тус гэрээг 2015 *******ы 9 дүгээр сарын 19-ны өдөр цуцалсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 10-11, 14-15 дахь талд/
Түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээг 2015 *******ы 9 дүгээр сарын 19-ны өдөр цуцалсан үйл баримтын талаар зохигч талуудын хэн аль нь маргахгүй байна.
Тус гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зохицуулсан түрээсийн гэрээний агуулгад нийцэж байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах бол******* дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирс******* түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулснаар талуудын хоор*******д хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Гэрээнд зааснаар түрээсийн төлбөр төлөх үүрэг түрээслэгч талд, түрээсийн гэрээний дагуу үүргийг шаардах эрх түрээслүүлэгч талд үүссэн байх ба хариуцагч тал нэхэмжлэгчийн тус гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан тул тус үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэсэн зохицуулалтад хамаарах бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоос******* бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.
Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоос******* журмаар нэхэмжлэл гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолохоор хуульд зохицуулсан.
Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбо*******д Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2018 *******ы 10 дугаар сарын 05-ны өдрийн 301-5/5965 дугаар албан бичгийг хүргүүлсэн байх ба тус албан бичигт “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 *******ы 02 дугаар сарын 27-ны өдрийн 00368 дугаартай шийдвэрээр “М******* Мир” ХХК-ийн захирал Баярсайханы Б- ... –ий оршин суух хаягийг олж тогтоохыг тус хэлтэст даалгасны дагуу ... тогтоогдс******* болохыг мэдэгдье” гэжээ. /х.х-ийн 5 дахь талд/
Хэрэгт авагдсан тус албан бичгийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч н ү эв -” нь шүүхэд хариуцагч МХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Б-ий оршин суух хаягийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гарган Цагдаагийн байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу хаяг тогтоох ажиллагааг явуулж, түүний оршин суух хаягийг тогтоосноор нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, иргэн Б.Б-ийг бус МХХК-ийн захирал албан тушаалтай Б.Б-ийг эрэн сурвалжлуулсан байх тул нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул хөөн хэлэлцэх хугацааг шинээр 2018 *******ы 02 дугаар сарын 27-ны өдрөөс тооцоход нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Иймд, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний 4.3, 5.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний төлбөр шаардах эрхтэй.
Талууд гэрээний 5.1 дэх хэсэгт “гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийн хэмжээг сард 800,000 төгрөг төлөхөөр тогтов” гэж тохиролцс******* байх түрээсийн байрыг 2014 *******ы 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 *******ы 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл буюу 11 сар эзэмшсэн байх тул түрээслэгч нь түрээслүүлэгчид нийт 8,800,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөх үүрэгтэйгээс 4,600,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан кассын орлогын ордероор тогтоогдож байх тул түүний гүйцэтгэвэл зохих үүрэг 4,200,000 төгрөг байна. /х.х-ийн 12 дахь талд/
Хэрэгт авагдсан 2015 *******ы 9 дүгээр сарын 19-ний өдрийн “тооцоо нийлсэн акт”-р нэхэмжлэгч 5,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх талуудын гэрээгээр тохиролцс******* үүргийн хүрээнд хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Дурдсан үндэслэлээр, хариуцагч МХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 4,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч н ү эв -”-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болг*******
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МХХК-иас 4,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч н ү эв -”-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б-д холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 104,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МХХК-иас 82,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч н ү эв -”-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 х*******огийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.