Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

  

 

 

 

 

 

 

2023              01            23                                    2023/ШЦТ/108

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Жанерке,

улсын яллагч Ч.Батбаатар,

шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн нарыг оролцуулан эрүүгийн 2203004890486 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Ж.Д/регистрийн дугаар ..../, 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр ....аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Ж.Д нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур гудамж, Гандийн нэрэмжит сургуулийн баруун замд 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг 10 минутын орчим “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”. мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3 Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3 (үргэлжилсэн хос шугам) – дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;” мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсэгт заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ...... жолоочтой мопедтэй мөргөлдөж мопедын жолооч Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокуророос Ж.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.Б-нмэдүүлэг, шүүгдэгч Ж.Дын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ж.Д нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур гудамж, Гандийн нэрэмжит сургуулийн баруун замд 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг 10 минутын орчим “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”. мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3 Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3 (үргэлжилсэн хос шугам) – дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;” мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсэгт заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Б-нжолоочтой мопедтэй мөргөлдөж мопедын жолооч Б.Б-нэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Ж.Д нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Л.Баярсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Дын мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Эрүүгийн хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 101/,

Хохирогч Б.Б-нмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Гандийн нэрэмжит сургуулийн баруун талын замд хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад зам тээврийн осолд орсон. Би 2 дугаар эгнээгээр явж байтал саарал өнгийн Тоуоtа Pruis маркийн машин гэнэт үргэлжилсэн цагаан шугам даваад гараад ирсэн. Зогсоох арга хэмжээ авсан боловч машинд мөргүүлэн газар шидүүлэн унасан. Ослын дараа түргэний машин ирээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Их хэмжээний хугарал гэмтэл байна, хэвтэн эмчлүүл гээд тэр өдөртөө хэвтэн эмчлүүлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан, хүндэвтэр гэмтэл тогтоогдсон. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Надад тухайн хэрэгтэй холбоотой өөр нэмж ярих зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №11146 тоот актын “…Б.Б-нүед сээрний 12 дугаар нугалам, бүсэлхийн 4 дүгээр нугалмын их биеийн далд хугарал, духны хөндийн өмнөд ханын хугарал, хамар ясны далд хугарал, баруун өвдөгний үений мултрал, нүүр, бүсэлхийн нуруу, дээд, доод мөчинд цус хуралт, шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна....“ гэх дүгнэлт /хх-н 20-22/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1022 дугаартай: Toyota Pruis маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3 Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3 (үргэлжилсэн хос шугам) -дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;” мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсэгт заасан “1.1- 1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас осол гарах шалтгаан нөхцөл гарсан байна....” гэх дүгнэлт /хх-н 90-91/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ж.Д нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур гудамж, Гандийн нэрэмжит сургуулийн баруун замд 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг 10 минутын орчим “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”. мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3 Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3 (үргэлжилсэн хос шугам) – дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;” мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсэгт заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Б-н жолоочтой мопедтэй мөргөлдөж мопедын жолооч Б.Б-нэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ж.Дын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох магадлалтай гэсэн боловч шүүх хуралдаан шинжлэн судалсан баримт, шинжээч эмчийн дүгнэлт болон түүний шүүх хуралдаанд оролцохдоо уг дүгнэлтээр холбогдуулан гаргаж байгаа тайлбар зэргээр хохирогчид тухайн үед хүндэвтэр хохирол учирсан нь бүрэн тогтоогдсон байна.

 

Шүүх шүүгдэгч Ж.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ж.Дт 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ж.Д нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ннь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардал гэж баримт гаргаж өгөөгүй бөгөөд харин мопедийн үнэлгээ болох 2.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Ж.Дт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Ж.Д нь завсарлага авсан хугацаанд хохирогчид 1.200.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс үлдэгдэл хохирол болох 1.300.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-нэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Ж.Д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Дт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ж.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Даас 1.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-н(РД:....)-д олгосугай.

 

7.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР