| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2023/0026/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/116 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/116
2023 01 24 2023/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Цэрэндулам,
улсын яллагч Н.Булганчимэг,
хохирогч О.У,
шүүгдэгч С.Э нарыг оролцуулан эрүүгийн 2209029302255 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, С.Э, /регистрийн дугаар /, ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөг мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийлэг, ам бүл .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
С.Энь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Бэлхийн 33-5-55 тоотод гэр бүлийн хамаа бүхий хамтран амьдрагч хохирогч О.У-гархи уулаа гэх шалтгаанаар галын дэгээ төмөр, гурилын модоор зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос С.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч О.Умэдүүлэг, шүүгдэгч С.Эсэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч С.Энь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Бэлхийн 33-5-55 тоотод гэр бүлийн хамаа бүхий хамтран амьдрагч хохирогч О.У-гархи уулаа гэх шалтгаанаар галын дэгээ төмөр, гурилын модоор зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч С.Энь хохирогч О.Уэрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Энь мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
шүүгдэгч С.Эмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2022 оны 10 дугаар сарын 15-нд түүнийг архи уусан байхаар нь би яах аргагүй тэсвэр алдаад нүүрэн тус газар нь нэг удаа алгадаад цээж, нуруу, гар, гуя зэрэг газарт нь галын дэгээ төмөр, гурилын ганжингаар олон удаа цохиж зодсон нь үнэн би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 50-51/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.У нь мэдүүлсэн: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгчээр хохирол төлбөрөө төлүүлсэн. Дахиж эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Тухайн өдөр болсон асуудал үнэн зөв...” гэв.
хохирогч О.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би С.Э-тай2002 онд хамт ажиллаж байх үедээ танилцан найзалж байгаад 2008 оноос Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 27-564 тоотод хамтран амьдарч эхэлсэн. Бид уг хаягт 3 жил орчим амьдарч байгаад дээрх Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо бэлхийн 33-5-55 тоотод газар аваад гэр бариад амьдарч эхэлсэн. Бид хамтран амьдарснаас хойш буюу 2015 11 дүгээр сарын 04-ний өдөр бид дундаасаа нэг хүүтэй болсон. Ингээд биднийг хамтран амьдарч байх хугацаанд С.Энь бид хоёрт хэрэлдэж маргалдаж байсан. Хамгийн анх 3 жилийн өмнө маргалдаад цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгч байсан боловч Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс ямар нэгэн арга хэмжээ авалгүй сануулаад явсан. 1 жил гарангын өмнө С.Эсогтуу ирээд надад агсам тавиад байхаар нь би цагдаад дуудлага ег чинь Эрдэнэбатыг эрүүлжүүлэх арга хэмжээ аваад явуулж байсан. Сүүлд зодсон нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дуг хороо Бэлхийн 33-5-55 тоотод байхад зодсон. Учир нь би тухайн өдөр хуу амьдарч байсан гудамжны хөрш айлд гадна фассадны ажил хийж дуусаад гэртээ харих гээд явж байтал таньдаг ах тааралдаад сэрүүхэн байна, уулзаагүй удсан байна. Манай гэрээр ороод 100 грамм архи татчихаад яв гэж хэлэхээр нь би гэр- ороод гурвуулаа 0,5 литрийн шилтэй Хараа нэртэй архи хувааж уугаад гэртээ ирсэн чинь хамтран амьдрагч С.Энь намайг "..архи уусан байна гэх шалтгаан миний зүүн талын хацар руу атгасан гараараа нэг удаа цохиод газар унатал дээр галын дэгээ төмрөөр зүүн гар болон хөл руу цохиж зодож байгаад шүүгээнээс гурилын ганжин гаргаж ирээд миний бүх бие рүү цохиж зодсон. Үүнээс болоод миний биед хүндэвтэр гэмтэл учирсан. Энэ өдрөөс хойш би 2 хоногийн дараа гэртээ харьсан. Одоо бид хамт амьдрахгүй байгаа. Тухайн үед буюу намайг зодуулж байхад гэрч байхгүй миний 6 настай хүүхэд л харсан даа..." гэсэн мэдүүлэг /хх-н 14-16/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №14535 тоот актын “…О.Убиед зүүн 9,Т0 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал, баруун богтос ясны доод 1/3-ийн далд хугарал, уруул няцарсан өнгөн шарх, эрүү, зүүн бугалга, шуу, тохой сарвуу, 2,3,4 хуруу, хоёр баруун гуя, шилбэ, өвдөг, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун даланд цус хуралт, баруун сарвууны 3 дугаар хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...“ гэх дүгнэлт /хх-н 30-32/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Энь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Бэлхийн 33-5-55 тоотод гэр бүлийн хамаа бүхий хамтран амьдрагч хохирогч О.У-гархи уулаа гэх шалтгаанаар галын дэгээ төмөр, гурилын модоор зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, өөрөөр хэлбэл прокуророос түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруусан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Э дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч С.Э дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч С.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор хорих ялыг оногдуулахаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан болно.
Бусад асуудлын талаар
Хохирогч О.У нь гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Э хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч С.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Энь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч С.Энь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР