Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

  

 

 

 

 

 

 

 

2023              01            23                                    2023/ШЦТ/107

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Жанерке,

улсын яллагч С.Болорзул,

хохирогч А.О,

шүүгдэгч А.С нарыг оролцуулан эрүүгийн 2209000002361 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, А.С /регистрийн дугаар /, .... өдөр Ховд аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам .... тоотод оршин суудаг,

урьд 2020 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 1050 дугаартай Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3336 дугаартай Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солиулж шийдвэрлэсэн,  хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

А.Снь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-5-37 тоотод хамтран амьдрагч А.Оийг бусадтай хардаж маргалдсаны улмаас биед нь халдан зодож хохирогчийн эрүүл мэндэд дух, баруун шанаа, хүзүүнд зулгаралт цус хуралт, эрүү, цээж, зүүн бугалга, шуу, баруун сарвууны 4-р хуруунд цус хуралт, эрүү, баруун сарвууны 4-р хуруу, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос А.С үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч А.Оийн мэдүүлэг, шүүгдэгч А.С сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч А.С нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-5-37 тоотод хамтран амьдрагч А.Оийг бусадтай хардаж маргалдсаны улмаас биед нь халдан зодож хохирогчийн эрүүл мэндэд дух, баруун шанаа, хүзүүнд зулгаралт цус хуралт, эрүү, цээж, зүүн бугалга, шуу, баруун сарвууны 4-р хуруунд цус хуралт, эрүү, баруун сарвууны 4-р хуруу, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч А.Снь хохирогч А.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч А.Смөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 6/,

Хохирогч А.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цагдаад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Би хоёр хүүхэдтэйгээ унтаж байхад боож, унагаагаад хариу үйлдэл үзүүлэх боломжгүйгээр намайг зодсон. Нэгэнт салж байгаа учраас гомдол, саналгүй. Хоёр хүүхэд нь над дээр байдаг. Нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний зардлаа нэхэмжлэх гэсэн боловч баримтаа гаргаж чадаагүй. 2019 онд гэр бүл болсон гэв.

хохирогч А.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 18-ний шөнийн 03 цагийн үед манай нөхөр А.Сгаднаас согтуу орж ирээд агсам тавиад хоёр хүүхэд сэрээд уйлсан тэгсэн чинь би хүүхдүүдээ өмөөрөөд нөхрийгөө боль чимээгүй бай олон хоног гал, хөлсгүй хаяж явчхаад гэж хэлсэн чинь ямар ч хамаагүй Баттөмөр гэх найзтайгаа намайг хардаж гараараа боож унагааж байгаад толгой, бөөр рүү олон удаа өвдөглөж, тохойлдож, өшиглөж олон удаа зодсон. Тэгээд би аав ээжийг нь дуудсан чинь ирээд А.Снамдахгүй аав, ээжийнхээ урдаас агсраад байхаар нь хадам аав, ээж хоёр намайг хоёр хүүхэдтэй авч яваад гэртээ аваачсан А.Сгэртээ үлдсэн. Тэгээд өглөө нь 12 цагийн үед хадам аав Сэр-Одыг дуудаж авчирсан чинь салъя гээд хадам аав намайг аавын гэр рүү хүргэж өгсөн. Тэгээд орой нь бие өвдөөд байсан болохоор цагдаад хандаж байна. Зүүн гарын булчин хэсэг хөхөрсөн, толгой хавдсан, ирүү битүү хавдсан, толгой хавдартай байгаа, хүзүү, гар, хацар урсан, хүзүү боосон, баруун гарын ядам хуруу хөдөлж болохгүй, баруун гарын бугуй хөдөлж болохгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгсэн өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр А.Снь ээж аавтайгаа манай охиныг манай авчраад сална гээд авчирсан тэгээд бид нар ярилцаад охиноо хоёр хүүхэдтэй нь авч үлдсэн тэгсэн орой нь манай охин таталт өгөөд байсан тэгээд биеийг нь харсан чинь битүү хөх няц зодуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №15887 тоот актын “…А.Оийн биед дух, баруун шанаа, хүзүүнд зулгаралт цус хуралт, эрүү, цээж, зүүн бугалга, шуу, баруун сарвууны 4-р хуруунд цус хуралт, эрүү, баруун сарвууны 4-р хуруу, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтэл шинэ гэмтэл байна...“ гэх дүгнэлт /хх-н 25-26/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч А.Сэр-Одын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-5-37 тоотод хамтран амьдрагч А.Оийг бусадтай хардаж маргалдсаны улмаас биед нь халдан зодож хохирогчийн эрүүл мэндэд дух, баруун шанаа, хүзүүнд зулгаралт цус хуралт, эрүү, цээж, зүүн бугалга, шуу, баруун сарвууны 4-р хуруунд цус хуралт, эрүү, баруун сарвууны 4-р хуруу, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч А.С дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч А.Сэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 750 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч А.С750.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч А.Снь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч А.С Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.С750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Снь энэ тогтоолоор оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.Снь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч А.Снь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Савсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР