| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2018/5567/и |
| Дугаар | 101/шш2019/00667 |
| Огноо | 2019-03-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 101/шш2019/00667
| 2019 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2019/00667 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Р******* С*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Б******* М******* холбогдох,
7,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.С******* тоёото премиа маркын ******* ******* улсын дугаартай машинаа заруулахаар 2016 оны 1-р сард Да хүрээ зах дээр очтол Б.М******* ах нь зараад өгье гэж амаар тохирсон тэгээд үлдээгээд явсан Гэтэл 2-р сарын 8-нд миний машиныг 7,300,000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн одоог хүртэл уг 7,300,000 төгөрг өгөөгүй байгаа тул надад олж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.М******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б.М******* би Да хүрээ захын хуучин машин дээр зогсдог бөгөөд миний ах болох Б.Г******* нь мөн Да хүрээ зах дээр орж ирсэн машин дээр зогсдог. Р.С******* нь надтай садан төрлийн холбоотой бөгөөд 2016 оны 1-р сард Тоёото премиа маркын ******* ******* улсын дугаартай автомашиныг заруулахаар надада авчирч өгсөн. Р.С******* нь надаар уг машиныг заруулаад дээр нь мөнгө нэмж гаднаас орж ирсэн машин авахаар Б.Г******* ахтай тохиролцсон. Тохиролцсон ёсоор би уг машиныг мөн оны 2-р сард 7,300,000 төгрөгөөр зарж ах Б.Г*******од өгсөн. Намайг Б.Г******* ахад мөнгө өгч байсныг надтай хамт зах дээр зогсдог Э, Э нар гэрчилнэ. Мөн Р.С******* нь надаар автомашинаа заруулахдаа машин зарах итгэмжлэлийг Б.Г******* ахад өгсөн байсан бөгөөд машин зарагдахад Б.Г******* ах машин авсан хүнд машины бичиг баримтыг шилжүүлж өгч байсан. Удалгүй Б.Г******* ах Р.С*******т шинээр орж ирсэн тод цэнхэр өнгөтэй Prius 20 автомашиныг авч өгсөн бөгөд Р.С******* нь өөрийн нэр дээр шилжүүлээд, шинэ дугаар аваад унаад явж байсан. Би нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй надад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.С*******, хариуцагч Б.М******* холбогдуулан 7.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, автомашин заруулсан мөнгийг . өгсөн гэх агуулгатай тайлбарыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрийн өмчлөлийн Тоёото премиа маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг төрөл, садангийн холбоотой хариуцагчаар дамжуулан худалдахаар 2016 оны 01 дүгээр сард хүлээлгэн өгсөн талаар тайлбарлаж, автомашиныг бусдад худалдсан боловч үнийг нь төлөөгүй гэж нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа, нэхэмжлэлд дурдсан автомашиныг худалдан борлуулсан талаар маргаагүй ба автомашины үнэ 7,300,000 төгрөгийг өөрийн ах Б.Г*******од өгсөн, нэхэмжлэгч тус шилжүүлсэн мөнгөөрөө Б.Г*******оос Тоёота приус-20 маркийн автомашин худалдан авсан гэж нэхэмжлэлээс татгалзсан байна.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон хэргийн оролцогчийн тайлбараас үзэхэд зохигч Тоёото премиа маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг хариуцагч 7,300,000 төгрөгөөр худалдаж мөнгийг бусдад шилжүүлсэн, нэхэмжлэгч иргэн Б.Г*******оос Тоёота приус-20 маркийн автомашиныг худалдан авсан тухай үйл баримтын талаар маргахгүй байна.
Хариуцагч тайлбартаа “Р.С******* Prius-20 автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж Б.Г*******оос авч унаад явж байсан” гэх тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч үгүйсгэж “уг автомашиныг 3-4 хоног унаад Б.Г*******од буцааж өгсөн” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд хариуцагч автомашиныг худалдсаны үнийг иргэн Б.Г*******од 2016 оны 02 дугаар сард шилжүүлснээс хойш буюу хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн баримтаар хариуцагч нь автомашиныг 7,300,000 төгрөгөөр худалдан борлуулсан, үнийг бусдад шилжүүлсэн тухай баримтаас үзвэл нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй.
Дээр дурдсан хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн тайлбар нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасны дагуу даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Иймд хариуцагч Б.М*******, нэхэмжлэгч Р.С*******ын нэрийн өмнөөс түүний өмчлөлийн автомашиныг бусдад худалдаж захиран зарцуулсан тохиолдолд үнийг мөн хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.1-д заасны дагуу нэхэмжлэгчид төлөх үүргээ буелүүлээгүй байх тул хариуцагчаас 7,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Шүүх 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хариуцагчид 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулжээ. Хариуцагч мөн өдөр шүүхэд тайлбар гаргаснаас хойш хэрэг хянан шйдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, 03 дугаар сарын 01-ны өдрийн 11:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн дугаараар дамжуулан мэдэгдсэн, хариуцагч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлтийг ирүүлсэн боловч хүсэлтийн үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзэж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ