Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 211

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч Н.Энхтуяа,

Шүүгдэгч Л.Баясгалан, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031735 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1958 оны 03 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны хэрэгслэлийн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, /тэтгэвэрт/ ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 21 дүгээр гудамжны 605А тоотод оршин суух, ЧЛ58031111 дугаарын регистртэй Пүрэвмээрин овгийн Лхамсүрэнгийн Баясгалан нь:

согтуугаар 2016 оны 08 сарын 17-ны орой 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Үндэстэн зоог" нэртэй цайны газарт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайрах явцдаа уг зоогийн газарт хоол идэж байсан Х.Өнөрбаярын нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч Л.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Х.Өнөрбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 08 сарын 17-ны өдөр 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Үндэстэн зоог" цайны газарт хаяг рекламыг нь хийж өгчихөөд гэр бүлээрээ хоол идсэн юм. Манай гэрийнхэн хажуу талын ширээнд суугаад би ганцаараа ширээн дээр сууж байхад гаднаас согтуу хүн орж ирсэн. Тэгээд эзэн эмэгтэйтэй хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Би хэлгүй, дүлий болохоор нүүрний хувирлаас нь харсан. Тэгээд эзэн нь маргалдаж байгаад миний сууж байсан ширээн дээр суулгаад өөрөө эсрэг талд нь суусан. Тэгсэн тэр согтуу хүн намайг татаад байхаар нь би хэлгүй, сонсголгүй гэдэг талаар дохио зангаагаар хэлсэн. Тэгээд эзэн эмэгтэйтэй маргалдаж байхдаа тэр согтуу хүн ширээ цохиод байсан. Тэгэхээр нь би цайгаа татчихаад хоолоо идээд сууж байхад эзэн эмэгтэй рүү гараараа зангаж байгаад хажууд нь сууж байсан намайг цохьчихсон. Тэгсэн миний хамарнаас цус гарахаар нь би баруун гарнаас нь барьсан... миний хамарны яс нь хугарсан зөөлөн эд гэмтсэн өөр гэмтэл байхгүй нэг удаа гараа атгаж байгаад миний хамар луу 1 удаа цохьсон...байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, би сонсож чадахгүй ч гэсэн тэр хүний үйлдлээр нь хараад мэдсэн, өрөө өрөөнд орж гараад ширээ нүдсэн, мөн орилоод байх шиг байсан миний хувьд хохирлоо барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг,

Гэрч Х.Сэлэнгэ мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 08 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим нөхөр Өнөрбаяр. Мөнхжаргал, охин Ө.Хулан, 1 настай Ө.Өнөхулан нарын хамтаар ...Үндэстэн зоогийн газарт хоол идэхээр орсон... Тэгээд бид нар хоолоо захиалаад идээд сууж байхад гаднаас согтуу хүн орж ирээд Өнөрбаярын хажууд суусан зоогийн газрын эзэнтэй маргалдаад байх шиг байсан би чих хатуу учраас юу яриад байгааг нь сонсоогүй бид нар суухын өмнө орж ирчихээд барментай нь маргаад байх шиг байсан. Тэгээд би хүүхдээ хөхүүлж байсан учраас цохихыг нь хараагүй ширээ нүдээд чанга чанга яриад байсан. Тэгээд хүүхдээ хөхүүлж байгаад нөхөр лүү харсан чинь манай нөхрийн хамарнаас цус гарчихсан... нөгөө хүний гарыг нь барьчихсан зогсож байсан... гэх мэдүүлэг.

Гэрч Л.Мөнхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Өнөрбаярыг нэг л удаа цохьсон...зоогийн газрын эзэнтэй маргаад байсан...бид нарын хоол идэж байсан ширээг балбаад байсан...би хэлгүй, дүлий учраас юу ярьсныг мэдэхгүй гэнэт цохиод авсан, Өнөрбаяр өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж маргасан зүйл байхгүй...гэх мэдүүлэг.

Гэрч П.Халтар мөрдөн байцаалтанд өгсөн: ...нэг согтуу өвгөн манай зоогийн газарт орж ирээд өрөөнүүдийн хаалгыг шагайгаад гал тогоогоор толгойгоо цухуйлгачихаад миний найзыг гаргаж өг би найзыгаа авмаар байна гээд орилоод байсан. Тэгсэн Бурмаа хүрч ирээд та юу яриад байгаа юм бэ манайд тийм хүн орж ирээгүй гээд гаргах санаатай...авч явтал гараагүй Бурмаатай хэрүүл хийгээд, маргалдаад хэл амаар доромжлоод...ойролцоогоор 20 минут зоогийн газар байсан ...янханууд гэх зэргээр доромжлоод байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Бурмаа мөрдөн байцаалтанд өгсөн:...Өнөрбаяр хэлгүй тухайн үед хоолоо идээд сууж байсан ямар нэгэн хэлбэр дүрсээрээ өдөөгүй зүгээр хоол идээд сууж байхад хажууд нь хүн ширээг нь нүдээд байхаар нь гараараа больчих гэсэн чинь үгийн зөрүүгүй нүүр лүү нь цохиод авсан... хамраас нь их хэмжээний цус гарсан мөн хамар нь далийчихсан байсан... гэх мэдүүлэг,

Яллагдагч Л.Баясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн:....Би тухайн үед энэ талаар юу болсонг мэдээгүй эрүүлжүүлэхэд ороод маргааш нь эрүүл болоод мэдсэн...гэх мэдүүлэг.

2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №11808 тоот актын дүгнэлтэд:

-Өнөрбаярын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Л.Баясгалан нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Үндэстэн зоог" нэртэй цайны газарт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайрах явцдаа уг зоогийн газарт хоол идэж байсан Х.Өнөрбаярын нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Х.Өнөрбаярын ...Би "Үндэстэн зоог" цайны газарт хаяг рекламыг нь хийж өгчихөөд гэр бүлээрээ хоол идсэн юм. Манай гэрийнхэн хажуу талын ширээнд суугаад би ганцаараа ширээн дээр сууж байхад гаднаас согтуу хүн орж ирсэн. Тэгээд эзэн эмэгтэйтэй хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Би хэлгүй, дүлий болохоор нүүрний хувирлаас нь харсан…. Тэгэхээр нь би цайгаа татчихаад хоолоо идээд сууж байхад эзэн эмэгтэй рүү гараараа зангаж байгаад хажууд нь сууж байсан намайг цохьчихсон. Тэгсэн миний хамарнаас цус гарахаар нь би баруун гарнаас нь барьсан... миний хамарны яс нь хугарсан зөөлөн эд гэмтсэн өөр гэмтэл байхгүй нэг удаа гараа атгаж байгаад миний хамар луу 1 удаа цохьсон...гэх мэдүүлэг,

Гэрч Х.Сэлэнгэ...Би 2016 оны 08 сарын 17-ны орой 20 цагийн орчим нөхөр Өнөрбаяр. Мөнхжаргал, охин Ө.Хулан, 1 настай Ө.Өнөхулан нарын хамтаар ...Үндэстэн зоогийн газарт хоол идэхээр орсон... Тэгээд хүүхдээ хөхүүлж байгаад нөхөр лүү харсан чинь манай нөхрийн хамарнаас цус гарчихсан... нөгөө хүний гарыг нь барьчихсан зогсож байсан... гэх мэдүүлэг.

Гэрч Л.Мөнхжаргалын...Өнөрбаярыг нэг л удаа цохьсон...зоогийн газрын эзэнтэй маргаад байсан...бид нарын хоол идэж байсан ширээг балбаад байсан...би хэлгүй, дүлий учраас юу ярьсныг мэдэхгүй гэнэт цохиод авсан...гэх мэдүүлэг.

Гэрч П.Халтар...нэг согтуу өвгөн манай зоогийн газарт орж ирээд өрөөнүүдийн хаалгыг шагайгаад гал тогоогоор толгойгоо цухуйлгачихаад миний найзыг гаргаж өг би найзыгаа авмаар байна гээд орилоод байсан. Тэгсэн Бурмаа хүрч ирээд та юу яриад байгаа юм бэ манайд тийм хүн орж ирээгүй гээд гаргах санаатай...авч явтал гараагүй Бурмаатай хэрүүл хийгээд, маргалдаад хэл амаар доромжлоод... байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Бурмаа...Өнөрбаяр хэлгүй тухайн үед хоолоо идээд сууж байсан ямар нэгэн хэлбэр дүрсээрээ өдөөгүй зүгээр хоол идээд сууж байхад хажууд нь хүн ширээг нь нүдээд байхаар нь гараараа больчих гэсэн чинь үгийн зөрүүгүй нүүр лүү нь цохиод авсан... хамраас нь их хэмжээний цус гарсан мөн хамар нь далийчихсан байсан... гэх мэдүүлэг,

Яллагдагч Л.Баясгалангийн...Би тухайн үед энэ талаар юу болсонг мэдээгүй эрүүлжүүлэхэд ороод маргааш нь эрүүл болоод мэдсэн...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна

Шүүгдэгч Л.Баясгалан нь 58 настай бөгөөд догшин авирлаж танхайрсан гэсэн субьектив талын шинж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан обьектив талын шинж уг үйлдэлд харагдахгүй байна. Хохирогч Ч.Өнөрбаярын ширээнд очиж суухад хохирогч нь дургүйцлээ илэрхийлж дохио зангаагаар харуулсан байна. Үүнийг нь шүүгдэгч буруу ойлгож 1 удаа цохьсон байна.

Шүүгдэгч Л.Баясгалан нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх үндэслэл болно.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохиролд 1.100.000 төгрөг төлж хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэргийг нь харгалзан ял оноох нь зүйтэй.

 

       Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Пүрэвмээрин овогт Лхамсүрэнгийн Баясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 2.Шүүгдэгч Пүрэвмээрин овогт Лхамсүрэнгийн Баясгаланг иргэн Х.Өнөрбаярыг зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Л.Баясгаланд холбогдох 201625031735 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Л.Баясгаланг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

  4. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Баясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

  5. Л.Баясгаланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

   6. Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ё.ЦОГТЗАНДАН