Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/21

 

2022        12        26                                  2023/ШЦТ/21

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2202 00086 3791 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт

............................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүрэг 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы 794 тоот гэртээ байхдаа фэйсбүүк цахим орчинд сармисны тариа 10 ширхэг нь 380.000 төгрөг гэх утгатай зарыг байршуулж, Монгол Улсын эмийн бүртгэлд 2019 онд бүртгэгдсэн Alinamin F-50, 50mg-ийн, 20 ml-тэй хүрэн бор өнгийн тариа болон Бүгд Найрамдах Солонгос Улсын 10mg 12004 2024.4.28 гэсэн бичиглэлтэй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй тариануудыг бусдад зарж борлуулан, хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, худалдах, түгээх үйл ажиллагаа зөвшөөрөлгүй явуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Миний хувьд ашиг нь 7 сая гаран байгаа. 10 ширхгээр нь авах боломжгүй. Заримдаа 10 ширхгээр гараад 5 ширхгээр гардаг. 5 ширхэг нь 65.000 төгрөг байдаг. 10 ширхгээр авъя тэдэд өгчих гэдэг. 5 ширхгээр бол 200.000 төгрөгөөр 10 ширхэг бол 380.000 төгрөг болдог. Нэг хайрцаг 1.250.000 төгрөгөөр аваад 1.900.000 төгрөгөөр зардаг учраас надад 7 сая төгрөгийн ашиг гардаг. Ашгийг 25 хувиар хэмжиж байгаа” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч ******* “Миний хувьд 2021 оны 11 дүгээр сараас эхлэн 2022 оны 01 дүгээр сар хүртэл зарж байгаад хураагдсан ...Япон сармисны тариаг Цахир эмийн сангаас гадна Jaujim Mongolia гэх сайтаар 550.000 төгрөгөөр зарж байсан болохоор би зургийг авч очоод Цахир эмийн сан дээр тариаг мөн эсэхийг шалгахад яг мөн байсан. Тэгэхээр нь би япон сармисны тариа байна гэж Jaujim Mongolia-гийн зарын тестийг хуулбарлаж аваад өөрийнхөө утасны дугаарыг солиод фэйсбүүкт зар байршуулсан. Ерөнхийдөө би Jaujim Mongolia сайтаар япон сармисны тариаг 550.000 төгрөгөөр зарж байхад Цахир эмийн санд 250.000 төгрөг байсан болохоор фэйсбүүкт би бөөний үнээр 10 ширхэг тариаг 380.000 төгрөг гэж зар оруулаад авах хүн байвал 250.000 төгрөгөөр аваад 380.000 төгрөгөөр зараад ашиг харъя гэж бодсон ...Баянзүрх дүүгийн прокурорын газраас 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр намайг яллагдагчаар татсан тогтоолыг өөрийн биеэр уншиж танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-20 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох баримт бичгүүд /хавтаст хэргийн 70-78 дахь тал/,

Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 50/1059 дугаартай “КЮ82040562 регистрийн дугаартай Энхээгийн Сэлэнгэ 5301146181 тоот төгрөгийн хугацаагүй хадгаламжийн данс, 5301811423 тоот төгрөгийн хугацаатай хадгаламжийн данс, 5630109482 тоот төгрөгийн харилцах данс, ТЕ92102027 регистрийн дугаартай Болдбаатарын Мөрөн 5021912832 тоот төгрөгийн харилцах данс эзэмшдэг байна. Дээрх иргэдийн эзэмшдэг харилцах, хадгаламжийн дансуудын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулгыг хавсралтаар хүргүүлэв” гэх албан бичиг /хавтаст хэргийн 85 дахь тал/,

Б.С-ийн эзэмшлийн Хаан банкны 5301146181, 5630109482 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 86-101 дэх тал/,

Гэрч А.Далансувдын “манай Отгонбуянт хүрээ ХХК буюу эм ханган нийлүүлэх байгууллага нь эмнэлэг, эмийн сануудтай эм, эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээний дагуу худалдах, худалдан авах гэрээний дагуу эм ханган нийлүүлдэг. Манай байгууллага нь Монгол Улс, Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 9011330073, байгууллагын РД:5558603, Эрүүл мэнд спортын яамнаас тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрлийн 2015.03.15 ХХ-15/23/0169 дугаартай, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг Alinamin F-50, 50mg-ийн, 20 ml-тэй хүрэн бор өнгийн тариаг зөвхөн Япон улсаар оруулж ирдэг. Харин зураг дээр байгаа тариаг Солонгос тариа бол мэдэхгүй, манай байгууллага оруулж ирдэггүй. Манай Отгонбуянт хүрээ ХХК буюу эм ханган нийлүүлэх байгууллага нь Ануужин ач ХХК-ийн эмийн сантай худалдах, худалдан авах 2 байгууллагын гэрээтэй юм. Мөрөн нь Ануужин ач эмийн санд эм зүйчээр ажиллаж байгаа болохоор дээрх тариаг манайхаас худалдаж авч, цаашаа хүмүүст худалдах эрхтэй, эм зүйч мэргэжилтэй, одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн. Манай Отгонбуянт хүрээ ХХК буюу эм ханган нийлүүлэх байгууллага нь дээрх тариаг Мөрөнд зарсан. Alinamin F-50, 50mg-ийн, 20 ml-тэй хүрэн бор өнгийн тариа нь хүний дархлааг сэргээж өгдөг, тамир тэнхээг сэргээж өгдөг. Тухайн хүний биемахбодийн онцлогоос шалтгаалан 5-10 ширхэг нь нэг курс, 100 мл натрид шингэлээд судсаар тарина” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Гэрч Б.Мөрөнгийн “Отгонбуянт хүрээ ХХК буюу эм ханган нийлүүлэх байгууллага нь 2015 оноос хойш эм ханган нийлүүлэх, гадаад улсаас Монгол улс руу эмийн хэрэгслийг оруулж ирдэг байгууллага юм. Манай байгууллага нь ганцхан Япон улсаас эмийн хэрэгсэл оруулж ирэх албан ёсны эрхтэйгээр нийт 13 төрлийн эмийг оруулж ирдэг. Дандаа витамины төрлийн буюу хүний дархлааг дэмжсэн тариунуудыг оруулж ирдэг. Би Сэлэнгэ гэх хүнд Alinamin F-50, 50mg-ийн, 20 ml-тэй япон бичигтэй хүрэн бор өнгийн шилтэй тариаг зарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,

Гэрч Г.Насанжаргалын “Б ******* гэх эмэгтэйг сайн танихгүй, 2022 оны 01 дүгээр сарын эхээр фэйсбүүк Япон улсад үйлдвэрлэсэн гэх сармисны тариа зарна гэсэн зарын дагуу холбогдож 5 ширхэг сармисны тариаг 200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би сармисны тариаг ******* гэх эмэгтэйгээс 1 удаа авч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 152 дахь тал/,

Эм эмнэлэгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/1392 дугаартай “Тус тасагт шалгагдаж байгаа эрүүгийн 22020086 дугаартай хэрэгт хамаарах Отгон буянт хүрээ ХХК-ийн эмийн санууд нь Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, Ануужин Ач ХХК-ийн эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг Нийслэлийн засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/557 тоот захирамжаар 3 сараар түдгэлзүүлсэн байна” гэх албан бичиг /хавтаст хэргийн 114 дэх тал/,

Эм эмнэлэгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/1391 дугаартай “Тус тасагт шалгагдаж байгаа эрүүгийн 22020086 дугаартай хэрэгт хамаарах Alinamin F-50, 50mg-ийн, 20 ml-тэй эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд 2019 онд бүртгэгдсэн байх бөгөөд бүртгэлийн хүчинтэй хугацаа нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дууссан байна.

Alinamin F-50, 50mg-ийн, 20 ml-тэй эмийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага нь эм хангамж, эрүүл мэндийн байгууллагуудад, нийтийн үйлчилгээтэй эмийн сан нь эмчийн бичсэн жорын дагуу тун хэмжээ, тоо ширхэгийг үндэслэн олгодог бөгөөд иргэн зарж борлуулах эрхгүй болно” гэх албан бичиг /хавтаст хэргийн 115 дахь тал/,

******* эзэмшлийн дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 129-133 дахь тал/,

Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Х.Батхишигийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйл хүлээлцсэн мөрдөгчийн

1 гэж дугаарласан F-50, 50mg-ийн, 20 ml-тэй Alinamin гэсэн бичиглэлтэй 49 ширхэг тариа мэт зүйл,

2 гэж дугаарласан F-50, 50mg-ийн, 20 ml-тэй Alinamin гэсэн бичиглэлтэй 50 ширхэг шилтэй тариа мэт зүйл,

 3 гэж дугаарласан цэнхэр өнгийн солонгос бичгээр бичсэн 9 ширхэг шилтэй тариа мэт зүйл эд зүйлсийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 155 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн “1-3 гэж дугаарласан 3 хайрцагтай дотроо шингэн зүйлийн агууламжтай 1 гэж дугаарласан F-50, 50mg-ийн, 20 ml-тэй Alinamin гэсэн бичиглэлтэй 49 ширхэг тариа мэт зүйл, 2 гэж дугаарласан F-50, 50mg-ийн, 20 ml-тэй Alinamin гэсэн бичиглэлтэй 50 ширхэг шилтэй тариа мэт зүйл, 3 гэж дугаарласан цэнхэр өнгийн солонгос бичгээр бичсэн 9 ширхэг шилтэй тариа мэт зүйл эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх тогтоол /хавтаст хэргийн 156 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүрэг 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы 794 тоот гэртээ байхдаа фэйсбүүк цахим орчинд сармисны тариа 10 ширхэг нь 380.000 төгрөг гэх утгатай зарыг байршуулж, Монгол Улсын эмийн бүртгэлд 2019 онд бүртгэгдсэн Alinamin F-50, 50mg-ийн, 20 ml-тэй хүрэн бор өнгийн тариа болон Бүгд Найрамдах Солонгос Улсын 10mg 12004 2024.4.28 гэсэн бичиглэлтэй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй тариануудыг бусдад зарж борлуулан, хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, худалдах, түгээх үйл ажиллагаа зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч *******, гэрч Б.Мөрөн, Г.Насанжаргал нарын мэдүүлэг, ******* эзэмшлийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

******* хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******элэнгийгХууль бусаар биобэлдмэлийг худалдах, түгээх, үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон  хөрөнгө, орлогыг ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу шүүгдэгч *******эс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6.704.125 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

*******элэнгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

******* цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 гэж дугаарласан 50mg/20mlх50 “alinamin” гэсэн бичиглэлтэй 49 шилтэй тариа мэт зүйл, 2 гэж дугаарласан 50mg/20mlх50 “alinamin” гэсэн бичиглэлтэй 50 ширхэг шилтэй тариа, 3 гэж дугаарласан цэнхэр өнгийн Солонгос бичгээр бичсэн 9 ширхэгтэй шилтэй тариа зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг тус шүүхийн Тамгын газарт ирүүлэхийг даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар биобэлдмэлийг худалдах, түгээх, үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан *******д 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6.704.125 төгрөгийг *******эс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 гэж дугаарласан 50mg/20mlх50 “alinamin” гэсэн бичиглэлтэй 49 шилтэй тариа мэт зүйл, 2 гэж дугаарласан 50mg/20mlх50 “alinamin” гэсэн бичиглэлтэй 50 ширхэг шилтэй тариа, 3 гэж дугаарласан цэнхэр өнгийн Солонгос бичгээр бичсэн 9 ширхэгтэй шилтэй тариа зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг тус шүүхийн Тамгын газарт ирүүлэхийг даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ