Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/119

 

 

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр                            Дугаар 2022/ШЦТ/119                           Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч: Б.Энхтуяа,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

  Улсын яллагч: Л.Солонго,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Н, Д.Т,

  Иргэний хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч Д.Э,

  Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат,   

  Шүүгдэгч: Э.М,   

  Дохионы хэлмэрч: Ж.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Ө аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-ын Мд холбогдох дугаартай гурван хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өглөөний 06 цагийн орчимд Ө аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан театрын барилгын 3 давхарт байх “хөгжим”-ийн анги гэх өрөөнд 42 настай эрэгтэй Н.Атой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн мөрөнд 1, нурууны дээд хэсэгт 2, амны хэсэгт 1 удаа хутгалж амь насыг нь санаатайгаар хохироож, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Мыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Би 6 хүүхэдтэй, талийгаач А миний хамгийн бага хүү, миний хүү мөн 6 хүүхэдтэй, хэрэг гарах үед хамгийн бага хүүхэд нь 4 сартай байсан. Том хүүхэд нь 20 настай одоо 1-19 насны 5 хүүхэд байна. Онц хэрцгийгээр хүү минь хүний гарт хороогдлоо. Ийм лайтай зүйлийг би үзэх байж, миний хүү зөөлөн сэтгэлтэй, хүнтэй нөхөрсөг, амьдралын төлөө нэгэн сэтгэлээр зүтгэсэн хүн байсан. Хүүхдүүд минь үдээс хойш ирээд надад дүү эндчихлээ гэж хэлсэн. Би огт ойлгоогүй, итгээгүй, Ө аймагт ирээд хүүгээ ноорогт орж хараад итгэсэн. Зүй бусаар хүүхдээ алдах хэцүү байна. Миний хүүг алсан хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Би энэ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүн санаатайгаар онц хэрцгийгээр гэрчүүдийн мэдүүлгийг уншиж байхад эхэлж орж ирээд өшиглөж унагасан байгаа, хоорондын маргаан гарсан зүйл гэрчүүдийн мэдүүлгээр байхгүй байгаа, 2 дахь удаа орж ирээд аптёрокоор хатгах гэж оролдсон, 3 дахь удаагаа орж ирээд хутгалж алсан байгаа. Миний хүүг өөрийнх нь эсрэг эсэргүүцэл үзүүлж чадах нь уу, үгүй юу, зодож хүч хэрэглэж болохоор байна уу гэдгийг шалгаж байсан гэж би ойлгож байгаа. 3 дахь удаагаа орж ирээд аминд нь хүрсэн байгаа. Миний бодлоор биеэ хамгаалах чадваргүй согтуу байвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэх нь зөв юм шиг санагдаж байна. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлтээр миний хүүг 3,5 хувийн согтолттой, биеэ хамгаалах өөрийгөө удирдах ямар ч чадваргүй байсан байна. Харин шүүгдэгч 0,95 хувийн согтолттой гэж гарсан байгаа. Шүүгдэгчийн үйлдлийг харахад согтож ухаанаа алдсан хүний шинжгүй үйлдсэн хийсэн байдаг. Гал зуух руу орж хутга хаана байдгийг мэдэж, тэндээс хутга авч гарч ирсэн байгаа. Хутгалчхаад мурийсан хутгаа тэгшилж байсан байгаа. Ийм хүн өөрийн ухаан мэдрэлгүй байх боломж байхгүй юм шиг санагдаж байгаа. 3 удаагийн үйлдлээр хутгаа мурийтал нь дүрсэн, мөн амыг нь сийчсэн байгаа. Энэ хүнийг төрүүлсэн эх цэцэг нь та нар яргачин төрүүлсэн байна гэж хэлмээр байна. Миний хүү энэ хүнтэй танил биш хоёр биенээ танихгүй тийм учраас маргалдах үндэслэл байхгүй гэж бодож байна. Мөн ажиллаж байсан Ж ХХК-нд гомдолтой байна. Энэ асуудал болж 1 жил болох гэж байхад энэ компанийн удирдлагаас нэг удаа залгаж яриагүй, эмгэнэл илэрхийлээгүй. Энэ компани үнэхээр хүнлэг бус, энэ хүмүүс өөрсдөө хууль зөрчиж дутуу баригдсан барилгын салбарт хүмүүсийг ажиллуулж бөөгнүүлж байснаас шалтгаалан энэ гэмт хэрэг гарсан. Хэрэв энэ хүмүүс өөр өөрийн байртай байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Яагаад ажилчдадаа байр гаргаж хэдэн төгрөг зарцуулж болоогүй юм бэ, ичихгүй өнөөдөр өмгөөлөгч аваад бид нар буруугүй гээд сууж байгааг гайхаж байна. Танай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж тухайн газарт хүмүүс хононо өнжин архидсан. Энэ компани ажиллаж байгаа хүмүүстээ хараа хяналт тавих ёстой. Ямар хараа хяналт тавиагүй. Хараа хяналттай байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Нэг нь шороонд булагдаж нөгөө нь ялтан болоод суухгүй байсан. Нэг нь 6 хүүхэдтэй, нэг нь 3 хүүхэдтэй энэ 2 гэр бүл маш их хохирч байна. Би энэ компанид гомдохын эрхээр гомдож байна. Хэдэн халтар төгрөг алдахгүй юм сан гэж өмгөөлөгч хөлслөөд явж байгаа. Би хэдэн нялх хүүхдээ яана вэ гэж бодож байна. Миний хүү зүгээр хэвтэж байдаг хүн байгаагүй, байнга ажилтай явж байдаг. Хэдэн хүүхдээ юугаар ч дутаахгүйн төлөө явдаг байсан хүн байсан. Иргэний нэхэмжлэлийн хувьд оршуулгын зардалд зарцуулсан 22,289,258 төгрөгийг гаргуулж авмаар байна. 6,724,200 төгрөгийн баримтыг бүрдүүлж өнөөдөр гаргаж өгсөн.  Мөн 49 хоногийн зардал болон Ө аймаг руу 4 удаа ирсэн зардал нийт 3,693,481 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. 5 жил нийгмийн даатгал төлсөн байвал тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогддог юм байна. Миний хүүд дараалан 5 жил нийгмийн даатгал төлсөн зүйл байхгүй юм байна. миний хүү сарын 2,000,000 төгрөгийн зардал авдаг байсан байна. 2,000,000 төгрөгийг 8 ам бүлд хуваавал 1 хүнд 250,000 төгрөг оногдож байна. Үүнийг насанд хүрээгүй 5 хүүхдэд хуваахаар 1,250,000 төгрөгийн тэтгэврийн асуудал үүсэж байна. 2022 оны 4 дүгээр сараас эхлэн халамжийн 476,000 төгрөгийг авч эхэлсэн. 1,250,000 төгрөгөөс 476,000 төгрөгийг хасахаар 774,000 төгрөг үлдэж байна. Үүнийг мөн 4 сараас 11 сар хүртэл бодоход 6,192,000 төгрөг болж байна. 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэлх зөрүүг бодоход 5,000,000 орчим төгрөг нийт 11,192,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Нийт оршуулгын зардал 22,289,258 төгрөг, бусад зардал 3,693,481 төгрөг, зөрүү 11,192,000 төгрөгийг нийт 37,174,739 төгрөгийг хариуцагч Ж компани болон шүүгдэгч Э.М  нараас  гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ханьтайгаа 17 насандаа учирч түүнээс хойш 6 хүүхдийн аав, ээж болж халуун ам бүлээрээ дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч байсан. Миний хань зөөлөн сэтгэлтэй, тусч, нөхөрсөг, ямар ч хүнтэй эвсэг найрсаг харьцдаг, хэн нэгэн хүнд хар буруу санадаггүй байсан. Амьдралынхаа төлөө бүх цаг зав, хүч чадлаа зориулсан. Гэртээ байх хугацаандаа хүүхдүүдтэйгээ ойр дотно байдаг байсан. Сайн аав, сайн хань байсан. Цаашид олон жил амьдрах бие эрүүл хүн байсан, 42 насанд нь амь насыг нь тасалсан. Миний хүүхдүүд аавтайгаа байсан шигээ инээж хөөрч байж чаддаггүй, би шөнөдөө унтаж чадахгүй, өөрийн мэдэлгүй ханийгаа хайж хэцүү байна. Миний хань ямар ажлыг хийх чадвартай бүх ажлыг хийж чаддаг хүн байсан. Хүний хамгийн чухал эрх амьд явах эрх байдаг. Энэ эрхэнд нь энэ хүнийг алъя гэсэн бодолтой удаа дараа халдсан байсан. Дараа нь хацар руу нь алгадаж байгаа нь яаж байгаа юм бэ, үхсэн байна уу гэж шалгаж байгаа юм уу, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон хойно нь алсан байсан. Хутгаа тэгшилдэг нь яаж байгаа юм бэ, үхээгүй байвал дахиж дүрэх гэж байгаа юм уу, миний ханийн амь насыг хохироох орчин нөхцөлийг бүрдүүлсэн компанид маш их гомдолтой байна. Компани ажилчдынхаа байрлах байрыг нь бэлдэж дутуу баригдаж байгаа барилга дотор байлгаж бөөгнүүлээгүй байсан бол энэ хүмүүс тус тусынхаа байранд очиж уух байсан. Тийм учраас энэ компанид маш их гомдолтой байна. Энэ алуурчид мөн гомдолтой байна. Миний хань тухайн үед энэ хүнийг өөрийн хүү шигээ бодож өмгөөлж хамгаалж байсан байдаг. Энэ үйл явдал болоод бүтэн жил өнгөрч байхад аль ч талаас ямар ч холбоо байгаагүй. Энэ хүмүүсээс хүнлэг сэтгэл гараагүй. 6 хүүхэд өнчирсөн байхад бид нар хариуцахгүй бид нарын буруу байхгүй гэж байгаа иргэний хариуцагчийг гайхаж байна. Манайх нөхрийнхөө ахын хашаанд монгол гэрт амьдардаг байсан. Бид нарт амьжиргааны зардлын шаардлага гарч би түр хугацаанд ажил хийсэн боловч хүүхдүүд бүгд өвдөж ажил хийх боломжгүй болсон. Мөн би хүүхдүүдтэйгээ биеэ дааж амьдрах боломжгүй болсон учраас эгчийнхээ гэрт амьдарч байгаа.  Би ханийнхаа амийг нэхмээр байна. Миний ханийн амийг зэрлэг балмадаар хороож нүүрийг нь сийчсэн учраас хуулийн дээд хэмжээг өгүүлэх хүсэлтэй байна. Насанд хүрээгүй хүүхдүүддээ 774,000 төгрөгийн тэтгэмжийг насанд хүртэл нь сар бүр гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

Иргэний хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг гарах үед барилгын дотор засал өнгө, шалны ажил явагдаж байсан. Энэ үед театрын барилга дээр Засаг даргын тамгын газраас харьяалалтай тус тусдаа гэрээтэй 4 компани ажиллаж байсан. Манай компанийн хувьд А блокны барилга угсралтын засал, өнгө, шалны ажлыг гүйцэтгэж байсан. Хэрэг гарахын өмнө орой 11 цаг гэхэд бүх ажилчдаа нэгдсэн журмаар буулгаж таниулах бүртгэл хийж бүгд ажлаасаа буусан. Маргааш өглөө нь 07 цагийн үед хүн над руу залгаж болсон асуудлыг хэлсэн. Компанийн зүгээс ажилчдадаа төслийн талбай дээр нь ажиллахад нь албан томилолт, хоол унааны зардлыг ажилласан хугацаанд нь тооцож олгодог. Бусад ажиллаж байсан компаниудын хувьд ажилчдад нь хяналт тавих, ажлын байр байршлын цагийг заах боломжгүй. Улсын комисс дөхсөн байсан учраас ажлын цаг урттай байсан, шөнө 11, 12 цаг хүртэл ажиллаж байсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний хувьд Улаанбаатар хотод байсан учраас болсон асуудлын талаар мэдсэн зүйл байхгүй. Миний хүү Улаанбаатар хотод “В” ХХК-д ажилладаг бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ө аймагт баригдаж байгаа барилга дээр ажиллахаар явсан. Яг ямар ажил хийхээр явсан талаар нь би мэдээгүй. 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед манай хүүхдүүд гэрт ирээд миний бага хүүг эндсэн талаар дуулгасан. Талийгаач 1979 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, дээд боловсролтой, график дизайн мэргэжилтэй, ам бүл 8, эхнэр Д.Т болон 04-20 насны 6 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотод амьдардаг. КЮ79082578 регистрийн дугаартай, “В” ХХК-д туслах ажилтан хийдэг байсан. Би хүүтэйгээ 2021 оны 11 дугаар сарын 27-ны өдөр хамгийн сүүлд уулзсан. Тэр өдөр уулзахад манай хүү Ө аймаг яваад 7 хоног ажиллаад ирнэ гэж хэлж байсан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд хүүтэйгээ утсаар ярихад миний хүү ажлаа хийгээд Даланзадгад суманд байна ажил дөхөж байна энэ долоо хоногийн бүтэн сайн өдөр гэхэд гэртээ харина гэж хэлж байсан. Миний хүү хүнд их тусархаг хүнтэй их хурдан танилцаж нөхөрлөдөг тийм л хүн байгаа юм. Юм хийх сэтгэхүй сайтай, гарын их дүйтэй бөгөөд мэргэжилгүй ч гэсэн бүгдийг л хийдэг хүүхэд байсан. Миний хүү 40 гарсан хүн юм чинь хааяа уудаг л байсан байх миний хажууд бол согтуу байж үзээгүй учраас мэдэхгүй байна. Миний хүү олон ах нартай учраас нэлээд даруулгатай л өссөн хүн дээ. Энэ байгууллагад нэлээд удаж байгаа юм, яг нарийн мэдэхгүй байна. Талийгаачийн эхнэр нь тогооч нарийн боовчин мэргэжилтэй одоо бол хүүхдээ хараад гэрээрээ амьдарч байгаа. Сүүлийн 3 жил талийгаач амьдралаа авч явдаг байсан. Миний хүү гэр бүлээ боломжийн хэмжээнд аваад явдаг байсан хүн байгаа юм. Талийгаачийн үлдсэн хэдэн хүүхдүүд нь даанч бага, одоо хэлж мэдэхгүй байна. Хуулийн дагуу үнэн зөв шийдүүлэхийг л хүс ч байна. /1-р хх-ийн 81-82 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би буруутай этгээдээс дараах зүйлүүдийг нэхэмжилнэ. ҮүНд: Оршуулгын үед гарсан 22.289.258 төгрөгийг нэхэмжилнэ. Үүний баримтуудыг би гаргаж өгсөн байгаа. Мөн талийгаач хүү минь эхнэр 04 дүгээр сараас 21 насны хүүхдийн хамтаар амьдардаг байсан учраас 04 сараас 13 насны 5 хүүхдэд тэтгэлэг тогтоолгож амьдралын баталгаагаар хангуулна. Оршуулгын зардалтай холбоотой баримтуудаа гаргаж өгсөн. Мөн талийгаачийн 6 хүүхдийн бичиг баримтууд болон гэрлэлтийн гэрчилгээг нь мөн баталгаажуулж өгөөд байна.” /1-р хх-ийн 86 дахь тал/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би “М” ХХК-д цахилгаанчнаар ажилладаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э, Ц, Б нарын хамтаар Даланзадгад сумын төвд баригдаж байгаа театрын барилга дээр ажиллахаар ирсэн. Бид нарыг ирэхэд театрын барилга дотор 3 давхарт өрөө гаргаж өгсөн бөгөөд Э, Ц, Б ах нарын хамтаар тэр өрөөнд байсан юм. Тэр архийг Б бид хоёр уусан. Э бага ээрэг уусан. Тэр архийг ууж дуусгаад дахин архи уухаар болоод такси дуудахаар болоод Э фейсбүүк дээрээ такси байна уу гэсэн зар тавьсны дагуу нэг дуудлагын жолоочтой би холбогдож яриад архи авахаар болсон. Тэгээд такси гадаа ирчихсэн байна гэхээр нь Ц бид хоёр гараад архи авах гэсэн чинь гадна хаалга цоожтой байсан. Тэгсэн цаана коридорт хүмүүс дугараад байхаар нь яваад очсон чинь “В” ХХК-ийн Д, Эрка, Т, Ч болон талийгаач болон бас нэг хоёр танихгүй залуучууд байсан бөгөөд тэд нарын дунд “Ж” ХХК-ийн хэлгүй залуу М, Балжинням нар байсан. Би Балжиннямаас гадна хаалганы түлхүүр аваад гарах гэсэн чинь Д хамт жаахан сууя гэж хэлсэн. Тэгээд би таксинаас архиа авсан чинь Д 2 ширхэг 0.75 граммын Кульяа гэх архи хоёрыг авсан. Д, Ц бид гурав эргэж ороод би нэг давхарт сууж байсан залуучуудтай нийлж суугаад Цийг явуулаад Б, Э хоёрыг дуудуулсан. Тэр гурав удаагүй хүрээд ирсэн. Бид нар архи уугаад дуулж бүжиглээд хэсэг хугацааг өнгөрөөсөн. Тэгж байгаад архи дуусаад “В” ХХК-ийн ажилчид явахаар болцгоосон чинь талийгаач үлдэнэ гээд үлдсэн. Тэнд Э, Балжинням, М, талийгаач бид нар үлдсэн. Талийгаач дахиж архи ууна гээд Д руу залгаад 50.000 төгрөг авахаар болсон. Тэр үед “Ж” ХХК-ийн хоёр ажилтан болох Балжинням, М хоёр хоорондоо муудалцаад дохиогоор яриад байсан. Би Балжиннямаас асуухад Балжиннямын гар утсыг М авчихаад өгөхгүй байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд М, Балжиннямын гар утсыг гаргаж өгсөн. Тэгээд би орж унтлаа гээд өрөө рүүгээ явсан өрөөндөө ороход Б, Ц хоёр унтаж байсан. Би орондоо ороод унтаад өгсөн. Би хүний орилоод байгаа чимээгээр сэрхэд Дөшөө наад хутгыг нь булаагаад авчих гээд Э орилж байсан. Тэгээд харсан чинь миний хөл дээр талийгаач хэвтэж байсан. Талийгаачийн нүүр нь цус болчихсон, уруул нь сэтэрсэн байсан. Би талийгаачийг дуудаад хацар дээр нь алгадсан боловч ухаан мэдрэлгүй байсан. М миний хажууд орилоод би хүн алчихлаа гээд надад дохиогоор ойлгуулаад байсан. Тэгчихээд намайг хутгална шүү гэж хутгаараа чичлээд байсан. Тэр үед Э гараад яваад өгсөн би Мтай ганцаараа үлдсэн. Би Мг тайвшир тайвшир гээд дохиод хамт өрөөнөөс гаръя гэсэн чинь М хамт гарсан. Тэгээд би өрөөнөөс гараад зүүн тийш явж байхад М орилж хашхираад байхаар нь Мг орхиод зугтаасан. Би зугтаагаад явж байхдаа жолооч Отгоо ахтай таараад М хүн алчихсан байна гэж хэлсэн тэгсэн чинь Отгоо ах цагдаа дуудъя гэж хэлсэн. Тэгээд би Отгоо ахыг орхиод доошоо 1 давхарт буусан чинь Э цагдаа ирчихсэн байна орж чадахгүй байна гээд хаалганы шилийг алхаар цохиж хагалсан.”  /1-р хх-ийн 91-92 дахь тал/

Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би “М” ХХК-д гэрээгээр ажилладаг бөгөөд мужааны ажил гарахаар надад хэлдэг. Би Дархан хотод гэртээ байхад манай компанийн захирал Д.Т залгаад Ө аймгийн төвд мужааны ажил гараад байна та манай хэдэн хүнтэй хамт яваад ир гэж хэлсний дагуу би Дархан хотоос Улаанбаатар хот руу 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яваад Улаанбаатар хотод 2 хоноод Ө аймаг руу эхнэр Лхавгаа бид хоёр ирсэн. Бид хоёр ирээд Даланзадгад сумын төвд баригдаж байгаа Театрын барилга дээр буудалсан. Намайг оруулсан өрөөнд надаас гадна манай компанийн 3 залуу байсан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны орой ажил 22 цагийн үед тараад манай өрөөний залуучууд ганц шил архи ууя гэж ярилцаад би дэлгүүр рүү явсан. Би барилгын хойд талд байх гэр хороолол дунд байх нэг хүнсний дэлгүүр ороод 0.75 граммын нэг шил архи авч ирсэн /нэрийг нь санахгүй/ тэр архийг Э, М бид гурав юм яриад хувааж уусан. Тэр архийг ууж дуусчихаад унтацгаая гэхэд Э архи захиалчихсан, одоо ирж байгаа гурвуулаа гаръя гэж хэлсэн. Тэгээд бид гурав 3 давхраас доошоо буугаад 1 давхарт буугаад ирэхэд 1 давхарт 6-7 залуу архи уугаад сууцгааж байсан. Тэр залуучууд бид гурвыг харчихаад нааш ир хамт сууцгаая гэж хэлсэн. Тэгээд бид нар нөгөө залуучуудын хажууд очоод суусан. Бид гурвыг очиход нэг шинэ архи задалсан. Энэ үед Э гараад нөгөө захиалсан гэх архиа аваад ороод ирсэн. Бид нар тэр залуучуудын өгсөн архийг уугаад дараа нь Э авсан архиа задалсан. Тэгээд тэр архийг арай дуусаагүй байхад согтоод байхаар нь ганцаараа босоод өрөөндөө ороод унтсан. Намайг ороход манай өрөөний Ц сэрүүн байсан. Би Цийг унт миний дүү гэж хэлчихээд өөрөө унтаад өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдээгүй нэг мэдсэн чинь Э намайг дуудаад ахаа болохоо байлаа гээд сэрээсэн. Намайг сэрсэн чинь Э гар утасныхаа кодыг гаргаад надад өгөөд цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд харсан чинь хэлгүй, дүлий залуу баруун гартаа хутга барьчихсан муухай хашхираад байрны голд байх баганын тэнд зогсож байхыг хараад би орноосоо босоод гүйгээд хаалгаар гарч гүйгээд нэлээн явж байгаад түргэн тусламжийн дугаар руу залгаад хутга барьсан хүн хүн хутгалчих шиг боллоо гэж хэлсэн чинь түргэний эмч миний нэр хаягийг асуугаад та цагдаад мэдэгдсэн үү гэхээр нь би цагдаад хэлээгүй байна гэсэн чинь түргэний эмч одоохон цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газрын 102 дугаар руу залгаж театрын барилга дээр хүмүүс нэгнийгээ хутгалчихлаа гэж хэлсэн чинь миний овог нэр хаягийг асуугаад салгасан удаагүй 3 орчим минутын дараагаар цагдаагаас залгаад хаалга чинь түгжээтэй байна яаж орох вэ гэхээр нь би түлхүүр нь хаана байгааг би мэдэхгүй яаж ийгээд ороод ир гэж хэлсэн, тэгсэн нэг их удаагүй цагдаа нар ороод ирсэн. Тэгээд намайг ийшээ орж болохгүй гэж хэлсэн. Цагдаа нар хэлгүй, дүлий залууг аваад явах шиг болсон. Тэгээд дараагаар нь бид нарыг цагдаагийн газар дээр авч ирсэн.” /1-р хх-ийн 88-89 дэх тал/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач бид хоёр Мгаас гар утсаа авъя гэж дохиж ойлгуулж байхад М утас байхгүй гэж дохиод инээгээд байсан. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй инээгээд сууцгааж байсан. Тэгж байгаад би талийгаачийг эндээ амар гээд Мийн зүүн талаар ор хийхээр болсон тэгсэн талийгаач энд унтана гэж байсан. Тэгээд Мг одоо амар бүгдээрээ амарцгаая гэж дохиж ойлгуулахыг хичээсэн. Тэгж байгаад би босоод ор хийж байх хооронд пир пар гээд явчихаар нь эргээд харсан чинь талийгаачийг М нүүр рүү нь өшиглөөд унагаасан. Талийгаач тухайн үед өшиглүүлээд унасан. Тэгэхээр нь би тэр хоёр дээр яваад очих хооронд талийгаачийг дахин М нэг удаа өшиглөөд авсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Мг тэврээд боль гээд өрөөнөөс коридор руу гаргаад би Мг ингэж болохгүй тайвшир гэж хэлэхийг дохиогоор ойлгуулах гэж оролдсон М тэр үед бухимдаад байх шиг байж байгаад цаашаа коридороор яваад өгөхөөр нь  би буцаад  өрөөндөө ороход талийгаач унасан газраасаа босоод хуучин сууж байсан газар дээрээ буюу Мийн унтаж байсан орны хөл дээр ирээд сууж байсан. Би талийгаачаас яаж байна гээд асуухад зүгээрээ хөгшөөн би яах ч үгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр юм яриад архи уугаад сууж байхад хаалга онгойлгоод М ороод ирсэн. Орж ирэхдээ нэг гартаа отеортик барьсан байсан бөгөөд нөгөө отеортикоор талийгаачийг хатгах гээд зангаад орилоод байхаар нь би отеортикийг нь булааж авах гэсэн чинь надад булаалгахгүй гээд ноцолдоод байсан. Тэгээд нэг ч их удаагүй би отеортикийг нь булаагаад авсан тэгчихээд нөгөө отеортикийг нь цааш нь далд хийх гээд өрөөнөөс гарах гэхэд М намайг өрөөний үүдэн дээр хөлөөрөө дэгээдээд унагаасан. Би унахдаа духаараа унаад духаа халзалсан. М миний дээр гараад намайг 1-2 удаа цохиж авсан. Тэгээд бид хоёр ноцолдсон хэсэг ноцолдож байгаад би дээр нь гараад Мгийн нүүр рүү цохих гэсэн боловч гараараа хаагаад би гарын шуу хэсэгт нь хоёр удаа цохиж авсан. Тэгээд Мд чи ингэж болохгүй гээд уурлаад загнасан. Тэгсэн чинь М юм хэлэхгүй орилоод хэвтээд байсан тэр үед талийгаач болон Ц хоёр намайг татаж босгоод М бид хоёрыг салгасан. М цаашаагаа яваад өгсөн. Талийгаач бид хоёр хуучин сууж байсан газраа ирээд суухад талийгаач надад чи ингэж болохгүй гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр пиво уугаад сууж байхад М буцаад ороод ирсэн, орж ирээд М миний баруун мөр рүү залбирч байгаад мөргөөд уучлалт гуйгаад байх шиг байсан. Тэгчихээд мөн талийгаач дээр очоод залбираад мөрөнд нь мөргөөд байсан. Тэгээд бид гурав гар бариад эвлэрсэн. Тэгсэн М халааснаасаа миний гар утас болон талийгаачийг утсыг гаргаж бид хоёрт өгөөд инээгээд бид нар ярилцаад нэг хэсэг суусан. Тэгээд хэсэг хугацаанд сууж байгаад Мд би дохиогоор одоо унтаж амаръя би энд унтлаа талийгаачийг тэнд унтана гэж заагаад би өөрийнхөө хувцсыг тайлсан чинь М ойлгоод толгой сэгсэрсэн. Тэгээд надтай ирж тэврэлдсэн. Тэгээд талийгаачтай бас тэврэлдсэн. Талийгаачтай тэврэлдэж байх үед талийгаач чи чинь миний том хүүтэй чацуу юм байна гэж хэлээд хоёр хацар дээр нь үнссэн. Тэгсэн М баяртай гээд гараараа даллаад гараад явсан. Тэгээд Мг явахаар нь бид хоёр эргээд сууж байсан газраа суугаад хоёулаа жаахан юм ярьж байгаад би тонгойгоод архи хундагалаад байж байхад М буцаад гүйгээд ороод ирсэн. Тэгээд орж ирээд талийгаач бид хоёрын голд зогссон. Би М руу харах үед М талийгаачийн шилэн хүзүү рүү нь баруун гараараа хоёр удаа цохиод авах шиг болсон. Талийгаач энэ үед ямар ч хөдөлгөөн хийгээгүй. Тэгээд гурав дахь удаагаа цохиод авах үед нь гарт нь цагаан өнгийн хутга харагдаж байсан бөгөөд хутгийг нь дагаад жоохон цус дээшээ үсрэх шиг болсон. Тэр үед талийгаач миний өмнөөс харж сууж байгаад ямар ч үйлдэл хийгээгүй хойшоо саваад унасан. Талийгаачийг унах үед М талийгаачийн дээр нь хутгаа савчаад орилоод, хашхираад байсан. Би энэ үед хэрэг бишдэж байгааг ойлгоод хажууд байсан гар утсаа аваад утасны түгжээг тайлаад миний баруун гар талд унтаж байсан Б ахыг дуудаж сэрээгээд гар утсаа өгөөд М хүн эвгүй болгочихлоо яаралтай түргэн дууд гэж хэлсэн. Тэгсэн чинь ах унтаж байгаад сэрсэн учраас эхлээд ойлгохгүй байсан тэгээд удаагүй миний гар утсыг аваад өрөөнөөс гараад яваад өгсөн. Би эргээд М руу харахад Мгийн гарт нь байгаа хутга нь гарын гадна талыг нь дагаад мурийсан байсан. Тэгээд талийгаач руу нэг зааж хашхираад над руу нэг зааж хашхираад байсан. Тэгсэн баруун урд талд ганцаараа унтаж байсан Ц өндийгөөд наадах чинь яадаг хүүр вэ би наадахыг чинь өшиглөөд унагаачих уу гэж хэлсэн. Тэгэхээр нь ахын дүү чимээгүй бай битгий дугар гэж хэлсэн. Тэгсэн чинь М яваад Цийн хажууд гүйж очоод баруун гартаа барьсан байсан хутгаа зүүн гараараа тэгшилсэн. Тэгээд Цийн дээрээс зангаад хашхираад байсан. Тэгэхээр нь би Цөө миний дүү битгий хөдлөөрэй яг унтсан хүн шиг байгаарай гэж хэлсэн. Тэгэхэд М Цийн дээр зангаж байснаа болиод буцаад талийгаачийн толгойн тэнд очоод талийгаачийн дээрээс хутгаараа зангаад хутгаа савчаад байсан. Тэгж байгаад над руу бас заагаад бас хутгаа хий цавчаад байсан. Тэгэхээр нь би М ахын дүү чи ингэж болохгүй наад хутгаа хая миний хажууд хүрээд ир гээд заасан. Тэгсэн чинь М над руу хутгаараа чичээд толгойгоо заагаад газраар хэвтэж бай тэгэхгүй бол ална гэсэн ойлголтыг надад өгсөн. Тэгэхээр нь би тонгойгоод Мг чи энд суу хоёулаа ярилцъя гэж хэлэхэд над руу хутгаараа заагаад намайг доошоо байл гээд байсан. Тэгээд М унтаж байсан Мийн баруун мөрнөөс нь татаад босгоод ирсэн. М юу ч ойлгохгүй гайхаад байгаа бололтой байсан. Тэгсэн чинь М, Мийн хажууд нь өвдөглөж суугаад талийгаач руу заагаад өөр рүүгээ нэг заагаад чарлаад, орилоод Мийн гарт хутгаа өгөх гээд байх шиг үйлдэл хийгээд байсан. Тэгэхээр нь би Мөө чи наадахынхаа хутгыг аваатах гэж хоёр удаа орилсон. Тэгсэн чинь Мид хутгаа өгөх гэж байснаа болиод хутгаа эргүүлээд дээш нь харуулаад гозойлгож бариад Ц рүү орилоод очсон. Цийн дээр нь очоод мөн чичлээд хутгалах гэж байгаа юм шиг үйлдэл хийгээд байсан. Тэр хооронд нь би Цөө миний дүү ёстой хөдөлж болохгүй шүү л гээд байсан. Буцаад М рүү очсон тэр үед М буцаад хэвтээд өгсөн байсан учраас дахиад татаад босгоод ирсэн. Тэр үед би Цөө миний дүү одоо гараарай гэж хэлсэн. Ц өрөөнөөс маш хурдан гараад явсан. Тэр үед М, Мийг босгоод суулгачихсан нэг гараараа хоолой, цээжний хэсэгт нь түлхээд хананд шахчихсан нөгөө гартаа барьсан хутгаараа цээж рүү нь хутгалах гэж байгаа юм шиг чичлээд байсан. Тэр үед М одоо болио ахын дүү чи одоо тайвшир миний хажууд ир хутгаа хая хоёулаа пиво ууя гээд би пиво аягалаад өмнөө тавьсан. Тэгсэн чинь гэнэт М юу болоод байгааг ойлгож байгаа бололтой М тайвшраач пизда минь гээд хоёр удаа орилсон. Тэгсэн чинь М нөгөө хутгаа савчаад байснаа болиод Мид орилоод, хашхираад нэг юм хэлээд байсан. Тэр үед би Мг Мийн үгэнд орох юм байна гэж бодоод бөгсөөрөө ухраад өрөөнөөс гарсан. Өрөөнөөс гарахдаа Мөө чи наадхаа тайвшруулаад аргалж байгаарай гэж хэлээд гарсан. Би өрөөнөөс гараад хоёр давхарт шатаар буугаад хүмүүсээ сэрээрэй М хутгатай явж байна гэж хашхираад чигээрээ нэг давхарт буугаад жижиг алх, квадрат төмрийн өөдөс зэргийг аваад буцаад дээшээ 3 давхарт гараад ирэхэд өрөөнд М, М хоёр байхгүй, нөгөө талын хаалгаар гарсан бололтой хаалга онгойж байсан. Тэгсэн цаана коридорт М хашхираад байгаа нь сонсогдсон. М хажууд нь тайвшраач гээд байгаа нь сонсогдож байсан. Тэгээд би өрөөнд орж цамцаа өмсөөд араас нь очих гэснээ болиод доороос нь шатаар амдаж очъë гэж бодоод шат руу буусан. Би нэг давхарт буугаад ирэхэд гадаа эмнэлэг, цагдаагийн машин ирчихсэн байхыг хараад би хаалга нээх гэсэн чинь хаалга цоожтой байхаар нь би хаалганы цонхыг нөгөө барьж явсан алхаараа цохиж хаглаад гарсан гарах үедээ зүүн гарын ядам хуруугаа зүссэн. Намайг гарахад надтай зөрөөд цагдаа, эмч нар хагарсан цонхтой хаалгаар орох шиг болсон би араас нь ороогүй боловч 3 давхарт хүн байгаа наана чинь хутгатай хүн явж байгаа шүү хутгыг нь салгаарай гэж хэлсэн. Тэгж хашхираад зогсож байхад Ц явж байгаа харагдахаар нь Цийг гараад гэж хэлсэн. Тэгсэн Ц гараад ирсэн. Бид хоёр гадаа зогсож байхад удалгүй “Ж” компанийн жолооч О, тогооч О нар Мг дундаа хийчихсэн сугдаад 1 давхрын коридорт явж байсан. Араас нь М явж байхаар нь би Мийг гараад ир гэсэн чинь М би гарахгүй чи намайг хутгатай хүнтэй үлдээсэн биз дээ гээд уйлаад хөл нүцгэн дагаад явж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараагаар Ц бид хоёр театрын барилга руу ороод Б ахтай уулзсан. Тэгээд М бид гурав дээр ирсэн удалгүй Мг цагдаа нар дундаа хийгээд аваад гараад явж байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газар дээр авч ирсэн.” /1-р хх-ийн 94-96 дахь тал/

Гэрч Н.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би “М” ХХК-д гагнуурчнаар ажилладаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э, М, Б ах нарын хамтаар Даланзадгад сумын төвд баригдаж байгаа театрын барилга дээр ажиллахаар ирсэн. Бид нарыг ирэхэд театрын барилга дотор 3 давхарт өрөө гаргаж өгсөн бөгөөд Э. М, Б ах нарын хамтаар тэр өрөөнд орсон. 2021 оны 12 дугаар сарын 03-ны орой ажил 21 цаг өнгөрч байхад тараад бид нар өрөөнд ороод байж байхад Э пиво ууя гээд бид хоёр яваад "Ө" хүнсний дэлгүүр орж 2.4 литрийн “Сэнгүр” нэртэй пиво авсан, тэр пиво авч ирсэн. Тэгээд пиво ууж байхад Б ах гадагшаа гарч яваад нэг шил 0.75 граммын архи аваад ирсэн ямар архи байсныг нь анзаараагүй тэр гурав уусан би ороо засчихаад орон дээрээ утсаараа тоглоод хэвтсэн. Тэр гурав архиа ууж дуусгаад дахин архи уухаар болоод мөнгө хэрэгтэй болсон. Тэгээд тэд нар мөнгөө нийлүүлээд надаас бас мөнгө аваад Э ахын утсаар М ах таксинд архи захисан удаагүй такси ирчихлээ гээд залгасан. Тэгээд М ах бид хоёр нөгөө таксинаас архи авч ирэх гээд гарсан чинь нэг давхарт “В” ХХК-ийн залуучууд архи уугаад сууцгааж байсан. Тэгсэн М ах “В” ХХК-ийн инженер Д ахтай таараад тэр хоёр тэврэлдээд цуг гадагшаа гарсан би араас нь дагаад гарсан. М ах захиалсан архиа авсан. “В” ХХК-н Д ах 2 шил архи нэмж авсан ямар нэртэй архи байсныг нь анзаараагүй. Тэгээд эргээд 1 давхарт байсан Вын залуучуудтай М ах үлдээд уухаар болсон. Тэгээд намайг дээшээ гараад Э ах, Б ах нарыгаа доош нь явуулчих гэж хэлсэн. Би дээшээ өрөөнд ороод доор дуудаж байна гэж хэлсэн чинь Э ах хамт бууя гэхээр нь би тэр хоёртой хамт буугаад доошоо очоод тэд нарын ярилцаж байхыг нь сонсож сууж байгаад эргээд өрөөндөө орж унтахаар гарсан. Өрөөндөө ороод утсаа ухаад хэвтэж байхад хэсэг хугацааны дараа Б ах ганцаараа ороод ирсэн. Тэгээд тэрүүгээр хөлөө угааж явж байгаад орондоо ороод унтаад өгсөн. Б ахыг орж ирсний дараагаар би унтахаар утсаа унтраагаад хэвтсэн. Тэгээд зүүрмэглээд хэвтэж байхад М ах хоёр удаа өрөөний хаалгаар шагайгаад Э байна уу гэчихээд буцаад яваад байсан. Би унтаж байхад М, Э, талийгаач А ах, М нар орж ирсэн. Би тэр үед хальт сэрээд буцаад унтсан. Тэгээд нэг мэдэхэд Мгийн чанга орилох дуунаар сэрээд харахад М талийгаач ахыг түлхэж унагаагаад нүүр рүү нь өшиглөж байсан тэр үед Э ах Мг очоод тэврээд өрөөний хаалгаар гарсан. Тэгэхэд М чанга дугараад байсан. Тэр хоёр хаалганы хэсэгт ноцолдоод байсан тэгсэн чинь талийгаач ах босоод Э ахыг салгаад татаж авч ирээд суудал дээр нь суулгасан. М коридорт байгаад байх шиг байсан. Э ах, Талийгаач ах хоёр юм яриад суугаад байсан. Тэгээд би эргээд унтсан гэнэт хүний орилж хашхирах дуунаар л сэрсэн. Тэгээд өндийгөөд харахад М гартаа хутга барьчихсан талийгаач ахыг 2 удаа шилэн хүзүү хэсэгт нь хутгалж байхыг харсан. Талийгаач ах завилж сууж байгаад хойшоо унаад өгсөн. Талийгаачийг унасан дараагаар М хутгаа бариад над руу ирсэн, над дээр ирэхэд Мгийн хутга нь мурийгаад далийсан байсан чинь хутгаа тэгшлээд байсан. Тэгээд орилоод миний нүүрний хэсэгт хутгаараа миний нүүрэнд хүргэхгүйгээр хий сийчээд байсан. Тэгж байхад Э ах цаанаас М чи энд хүрээд ир ингэж болохгүй гэх мэт зүйлүүдийг хашхираад дохиод байсан. Тэгсэн чинь М намайг орхиод М ах руу явсан. М ах дээр очоод татаж босгоод нүүрний хэсэгт нь хий сийчээд, хутгаараа савчаад байсан. М ах юу болж байгааг мэдэхгүй согтуу байсан. Тэр үед Э ах хашхираад М тайвшраа гээд байсан. Тэгж байхдаа М талийгаачийн хацар руу гараараа алгадсан. Тэгсэн чинь талийгаачийн амнаас цус цацраад хий гарч байгаа юм шиг дуу гаргасан. Тэгчихээд М над дээр ирээд дахин над руу орилж байгаад хутгаараа хий сийчиж байгаад буцаад явсан. Би айгаад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Над дээр ирж хэсэг хашхирч байгаад буцаад М ах руу явсан. Тэр хооронд нь би гараад яваад өгсөн. Би өрөөнөөс гараад Мгийн компанийн ажилтнууд болох жолооч Отгоо ах, цахилгааны инженер Ганжуур ах нарыг сэрээсэн. Тэгчихээд доошоо буугаад 1 давхарт явж байсан чинь Э ах шилэн хаалга хаглаад гадаа гарчихсан намайг дуудаж байхаар нь шилэн хаалгаар гараад Э ах дээр очсон чинь гадаа цагдаагийн машин ирчихсэн байсан. Тэгээд удаагүй Мг цагдаа нар аваад явсан ийм зүйл болсон.” /1-р хх-ийн 98-99 дэх тал/

Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр миний охин С.Баярцээг залгаад ээжээ та тайван байгаарай М ах хүн хутгалчихсан байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд Даланзадгад сум руу явахаар болоод би өөрийн хүү Нямсайхан түүний эхнэр Алтанчимэг нарын хамтаар яваад ирсэн. Миний хүү төрөхдөө сонсголгүй, хэлгүй төрсөн. Би хэлгүй, дүлий гэдгийг нь 1 ой хүрэх үед нь мэдсэн бөгөөд манай хүүхэд ой хүрээд хэлд орохгүй байхаар нь эмчид үзүүлсэн чинь сонсголгүй, хэлгүй юм байна гэж хэлсэн. Миний хүү 18 нас хүрээд 100 хувь групп тогтоолгосон. Манай хүү эхнэр аваад тусдаа гараад 7 жил болж байна. Одоо манай хүү Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо Оёдолын 14-5 тоотод эхнэр Энхцацрал болон 3 хүүгийн хамтаар амьдардаг. Манай хүүгийн эхнэр Энхцацрал мөн хөгжлийн бэрхшээлтэй буюу хэлгүй, дүлий хүн байдаг. Манай хүү “Ж” ХХК-д туслах ажилтан хийдэг бөгөөд энэ компанид ороод 4-5 жил болж байгаа. Энэ компанид орохоосоо өмнө Налайх дүүрэгт байх нүүрсний уурхайд малтагч хийдэг байсан. Мы том хүү 7 настай дунд хүү нь 4 настай бага хүү нь 1 ой 3 сартай хүүхдүүд байгаа. Энхцацрал 3 хүүхдээ хараад гэрээр байдаг. Миний хүү их төлөв хүн байгаа юм. Хүнд их тусархуу зантай хүүхэд байгаа юм. Миний хүү 27 нас хүртэл нь архи уугаад явж байхыг нь мэдэхгүй. Ямар нэгэн хорт зуршил байхгүй.” /1-р хх-ийн 101-102 дахь тал/

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр 20:00 цаг өнгөрч байхад Д бид хоёр шил архи дэлгүүрээс аваад ирсэн ирээд манай зарим ажилчдын ажил дуусаагүй зарим нь завтай байсан болохоор үүдний хэсэгт архи ууж байхад “Ж” ХХК-ийн ажилтан нэрийг нь сайн мэдэхгүй байна /Аварга/ гэж хочилдог ирж гаднах хаалгаа түгжих гэж байгаад бид хэдтэй таарч хамт ганц хоёр татаад удаагүй байхад М гэх залуу ирээд найз нь архи дуудсан байгаа гэж хэлсэн. Тэгээд Д, М хоёр архи авчрахаар гарсан. Тэгээд орж ирэхдээ Эрка гэх залуу Цагаанаа гэдэг дүүтэйгээ нэмэгдчихсэн дөрвүүлээ 3 шил архитай орж ирээд архиа ууж эхэлцгээсэн. Тэгэхэд М /хэлгүй гэж хочилдог дууддаг/ орж ирээд сууж байсан. Доор ууж байхад бараг арав гаран хүн ууж байхад уур амьсгал зүгээр байсан. Би сүүлийн 3 шил архинаас бараг уугаагүй гарж бие засчихаад нэлээн гадаа зогсож байгаад ороход хамт архи ууж байсан хүмүүс тарах гээд үүд хэсэгт ирсэн байсан. Намайг явах гэтэл М явуулахгүй үлдчих гээд куртикний ханцуйнаас татаад байсан. Тэгээд байж байхад Эрка намайг түлхээд одоо явъя гээд аваад гараад ирсэн. Би Ттэй араас нь яваад нийтийн байрандаа очиж амарсан.” /1-р хх-ийн 105-106 дахь тал/

Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр 21:00 цагийн үед манай компанийн ажилчид ажил дуусаж байгаа юм чинь ганц юм ууя гэж ярилцаад Цогжавхлан дэлгүүрээс 22:00 цагийн үед очиж 0,75 литр "Тайг" нэртэй 2 шил архийг би ажилтан Г гэгчтэй очиж авсан. Бид нар ажил дээрээ очоод хоёр архиа байлгаж байгаад 23 цагийн үед барилгын үүдний хэсэг буюу /Пистул/-д архи ууж эхлээд 00:00 цаг өнгөрч байхад “Ж” ХХК-ийн нэг ажилтан Балжинням ирээд хамт архи ууж байхад “Энх подиз” ХХК-ийн Дөш, Эрка, Б нар ирсэн. Архи дуусаж байсан болохоор нэмж 3 шил архи дуудлагын жолоочоор авчруулж уугаад сууж байхад “Ж” ХХК-ийн М ирээд хамт архи ууж дуусахад 2021 оны сарын 12 дугаар сарын 04-ний өдөр 03:00 цаг дөхөж байсан. Бид тарахаар болоход талийгаач А явахгүй эндээ хоночихоод өглөө ажилдаа орчъё гээд хөдөлж өгөхгүй байсан. Бид хоёр маргалдаж байгаад би үлдээгээд явсан. Тэгээд үүнээс хойш 03:32 цагт /94800303/ гэсэн өөрийнхөө дугаараас над руу залгаад 50.000 төгрөг өгөөч гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5022386617 гэсэн данснаас 5070090825 гэсэн талийгаачийн өөрийн хаан банкны данс руу 50.000 төгрөгийн явуулчихаад би унтаад өгсөн. Өглөө 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07:00 цагаас 08:00 цагийн хооронд ийм зүйл боллоо гэж “Ж” ХХК-ийн ажилтан Отгоо гэх хүн ирж хэлснээр би мэдэж очиход цагдаа нар ирсэн байсан.” /1-р хх-ийн 109-110 дахь тал/

Гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 08 цагт Д, талийгаач А, Э, Г, Г, Т бид 7 театрын барилга дээр ирж ажлаа хийж байгаад орой 20 цагийн үед хоолоо идчихээд сууж байсан чинь Д, Г 2 гараад явсан. Тэгээд 21 цагийн үед 2 шил 0.75 литрийн “Тайга” нэртэй архитай ирсэн. Бид нар 23 цагийн үед байх ажлаа дуусгаад архиа тойруулж уухаар болоод би архи хундагалсан. Би уугаагүй, би архи уудаггүй. Э ах бас уугаагүй. Тэгээд бид нар архиа тойруулаад 00 цаг өнгөрч байсан байх тэр үед тайз засдаг ажилчид болох 4 залуу бид нар дээр ирсэн. Тэд нар 3 нь архи уусан байсан. Нэг жижиг залуу нь архи уугаагүй эрүүл байсан. Удалгүй Аварга гээд залуу хүрч ирээд бид нартай хамт архи уусан. Удалгүй нэг хэлгүй залуу ирээд хамт суусан. Хэлгүй залуу болон Аварга 2 эрүүл ирсэн. Архи дууссан чинь Д ах тайз засдаг хүмүүстэй хамт гараад удалгүй орж ирсэн. Тэгэхдээ 3 шил архитай ирсэн. Нэг шил архи нь “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи байсан нөгөө 2 шил архи нь “Еlix” нэртэй архи байсан граммыг нь би хараагүй. Тэгээд юм ярингаа 3 шил архиа ууж дуусгаад шөнийн 02 цаг өнгөрч байхад одоо бүгдээрээ харъя гэсэн чинь Ч ах байхгүй байсан. Би дээшээ 3 давхарт гараад Ч ахыг явлаа гээд орилсон чинь хариу дугараагүй. Тэгээд би доошоо буугаад Д ахын машиныг асаагаад сууж байсан чинь Г ах гарч ирж байсан. Тэгсэн чинь араас нь хэлгүй залуу гарч ирээд Г ахыг явуулахгүй авч үлдлээ гээд байгаа юм шиг буцаж дагуулж ороод байсан. Э ах араас гарч ирсэн. Удалгүй Д ах, Т ах, Г нар гарч ирээд би Д ахтай хамт машинд нь сууж Э ах жолоо барьсан. Г ах Т ахын машинд сууж машиныг нь барьсан. Гэртээ хариад унтсан маргааш өглөө нь театрын ажилчин гээд нэг танихгүй ах ирээд талийгаачийг хэлгүй хутгалаад алчихсан байна гэхээр нь босоод театр руу явсан.” /1-р хх-ийн 112-113 дахь тал/  

Гэрч Н.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 08 цагт Д, талийгаач А, Э, Г, Г, Т бид 7 театрын барилга дээр ирж ажлаа хийж байгаад орой 20 цагийн үед хоолоо идчихээд ажлаа үргэлжлүүлэн хийж байсан чинь Т ирээд Д маргааш ажил дуусаж байгаа болохоор ганц юм уух уу гэж байна гэхээр нь би за гэж хэлсэн. Тэгээд Д, Г 2 дэлгүүр хаахаас өмнө архи авчирсан. 2 шил 0.75 литрийн “Тайга” нэртэй архи авчраад 23 цагийн үед ажил дуусах үеэр архиа задалж уусан. Бид нар тойрч суугаад архиа тойруулж уусан. Э, Г 2 архи уугаагүй. Шөнө 00 цагийн үед байх Аварга гээд хаалга цоожилдог залуу эрүүл ирээд тамхи сурахаар нь тамхи өгөөд архи аягалж өгсөн. Тэгээд араас нь нээх удалгүй хэлгүй залуу буюу М эрүүл ирээд бид нартай хамт суусан. Мыг ирэх үед манай 2 дахь шилтэй архи дуусаж байсан болохоор Мд архи аягалж өгөөгүй. Тэгээд 00 цаг өнгөрч байхад М байх би сайн танихгүй тайзан дээр ажилладаг залуу халамцуу ирсэн араас нь удалгүй хамт ажилладаг залуу халамцуу ирсэн. Нэг залуухан залуу нь архи уугаагүй эрүүл байсан. Би 3 давхарт гарч утсаар ярьж байгаад ирсэн чинь тайз заслын залуучууд архи авчирсан бололтой архи аягалаад бүгдээрээ ууж байсан. Би архины нэр болон граммыг нь хараагүй. Би тэндээс 3-4 удаа татаад ахиад дээшээ 3 давхарт гарч утсаар ярьж байгаад 01 цагийн үед байх хамгийн урд жигүүрийн өрөөнд орж унтсан. Өглөө 07 цагийн үед Бадарчийн эхнэр гээд нэрийг нь мэдэхгүй байна нэг эмэгтэй ирээд намайг доошоо 1 давхарт буу гэхээр нь би өрөөндөө хэвтэж байгаад 07 цаг өнгөрөөгөөд өрөөнөөсөө гараад явж байсан чинь хаалга нь онгорхой өрөө байхаар нь ороод очсон чинь талийгаач өрөөний голд дээшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь би ойртсон чинь амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би айгаад өрөөнөөс гарах гэж байсан чинь намайг дуудаж сэрээсэн эгч наад өрөөнд орж болохгүй гэхээр нь би гараад доошоо нэг давхарт очсон чинь тайз засдаг 4 залуу сууж байсан. Тэгээд надад нэг нь танай Ааг хэлгүй залуу алсан байна гэж хэлэхээр нь шоконд ороод хэсэг суусан.” /1-р хх-ийн 115-116 дахь тал/

Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед Ч бид 2 ажиллаж байгаад ажлаасаа 23 цагт буугаад 1 давхарт ирсэн чинь манай компанийн ажилчид болох талийгаач А, Д, Г, Г, Э нар “Тайга” нэртэй архи задлаад талдаа оруулчихсан ууж байсан. Ч бид хоёрыг ажлаасаа буугаад очиход Г, Э 2 архи уугаагүй эрүүл бусад 3 залуу нь архи ууж байсан. Бид 2 нэмэгдээд бид 5 нийлж архи уусан. Бид 5 нийт 2 шил 0.75 литрийн “Тайга” нэртэй архи уусан. Анх архи уух санааг Д, Г бид 3 гаргаж дэлгүүр хаахаас өмнө буюу 21 цаг өнгөрч байхад Г, Д 2 аваад ажил дээр авчраад уусан байсан. Ч бид 2 ажлаа дуусгаад доошоо 1 давхарт очоод компанийнхаа 3 залуутай хамт архи ууж байсан чинь М гээд тайзны ажилчин халамцуу ирээд бид нартай хамт суусан. Удалгүй араас нь тайзны ажилчин гээд Эрка гэсэн бүтэн нэрийг нь мэдэхгүй байна бас нэг хөгшин ах, бас дүү нь гээд нэг залуу хамт ирээд тэд нар хамт архи уусан. Тэд нар бараг 00 цагийн үед бид нар дээр ажлаа дуусгаад ирсэн байх. Эрка, М, хөгшин ах 3 согтуу байсан. Тайзны ажилчид болох 4 залууг ирэхэд манай архи 2 дахь шил нь дуусаж байсан. Тайзны 4 залуутай хамт ирсэн дүү нь удалгүй гараад явсан. Тэгээд архиа уугаад сууж байсан чинь Ч алга болчихсон байхаар нь би Гг гарч үзээд хаана байгааг нь мэдээд ир гэсэн чинь Г хайгаад олоогүй. Дараа нь Эг Чийг олоод ир гэж явуулсан чинь бас олоогүй. Удалгүй 00 цаг өнгөрч байхад Аварга гээд хаалга цоожилдог залуу ирээд бид нарыг гарах болж байна уу би хаалгаа цоожиллоо гэхээр нь архи аягалж өгөөд хамт суусан. Архи дууссан байсан болохоор Д тайзны Эркатай хамт гарч таксинаас архи авсан санагдаж байна. “Еlix” нэртэй 0.75 литрийн нэг шил архи байсан. Тэгээд ууж дуусаад дахиад 2 шил архи буюу “Соёрхол” нэртэй 0.75 литрийн 1 шил архи, “Еlix” нэртэй 0.75 литрийн 1 шил архинууд авчраад уусан. 03 цагийн үед байх архийг дуусаад бид нар явах болсон би Гтай хамт гарч бие засчихаад эргээд ороод ирсэн чинь Д талийгаач Атой маргалдаад Д талийгаачийг заамдаад зогсож байсан. Тэгээд би очоод Дийг болиулах гээд куртикнээс нь татаад үүд рүү аваад явсан. Талийгаач тэнд үлдсэн. Би өөрийнхөө машинд Гтай хамт суугаад Гар машинаа бариулж явсан. Би Гтай театраас гарч ирсэн чинь Д Г, Эрдээ 3 машинтайгаа байр руугаа явсан байхаар нь бид 2 араас нь байр руугаа явсан. ” /1-р хх-ийн 118-119 дэх тал/  

Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би орой 21 цаг өнгөрч байхад ажлаа дуусгаад 3 давхарт гарч утсаар 20-иод минут ярьчихаад доошоо 1 давхарт ирсэн чинь архи үнэртсэн. Би юун архи үнэртээд байна гэж асуусан чинь Д би ганц юм аваад тойруулж байна гэж хэлсэн. Тухайн үед ажилчид олон байсан болохоор архиа нууж тойруулсан. Тэнд олон компанийн олон ажилчид байдаг болохоор архиа нуусан. 23 цагийн үед Т, Ч хоёрын ажил нь дуусаад бууж ирээд бид 7 газар тойрч суугаад архиа тойруулсан. Г бид 2 архи уугаагүй. Миний шүд өвдөөд архи уугаагүй, Гг бид нар архи ууж болохгүй гээд өгөөгүй. Тэгээд архиа уугаад юм ярьж байсан чинь 00 цагийн үед байх тайзны М согтуу ирээд бид нартай хамт суугаад өөрсдийгөө бас ууж байгаа гэж хэлсэн. Тэр үед манай 2 дахь шил архи дуусаж байсан. Тэгээд М манай архи дууссан дуудлагын архи дуудсан гэж хэлсэн чинь бид нар хамт архи захимаар байна гээд цугтаа архи авахаар болоод хамт суусан. Тэгсэн чинь удалгүй тайзны Э бас нэг танихгүй ах, бас нэг дүү залуу тэр 3 араас нь ирээд бид нартай хамт суусан. Би тэр гурвын нэрийг нь мэдэхгүй. Тэгээд Д, М 2 гараад нэг шил 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи аваад орж ирсэн. Тэгээд хамт хаалга цоожилдог Аварга гэж залуу хамт ирсэн. Бид нар архиа ууж нутаг ус, хөгжилтэй зүйл яриад дараа нь аяны хундага гээд дуу дуулж байсан. Тухайн үед архи нь бараг дуусаж байсан чинь Ч гэнэт алга болчихсон байсан. Тэгээд Т, Гг дуудаад Чийг олоод ир гэсэн чинь Г удалгүй орж ирээд Ч ах олдохгүй байна гэж хэлсэн чинь Т надад Чийг олоод ир гэсэн чинь цаанаасаа 2 шилтэй архи гаргаж ирж байсан. Нэр нь Еlix нэртэй 0.5 литрийн архи байсан байх. Тэгээд би гарах гэсэн чинь дотроосоо цоожтой байсан. Би дотор талд хайж байгаад 3 давхраас доошоо харсан чинь нөгөө хэд хөгжим тавиад бүжиглээд байсан. Тайзны дөрөвтэй хамт ирсэн дүү удалгүй гараад явсан. Би утсаар ярьж байгаад буугаад ирсэн чинь авсан архи нь дууссан байсан. Г архи дууссан гээд бүгдээрээ харих уу гэсэн чинь тэгье гээд би Тийг аваад гарах гэсэн чинь хаалга цоожтой түлхүүр нь олдохгүй байхаар нь хаалганы түлхүүр хаана байна гэсэн чинь түлхүүр нь олдохгүй байсан. Тэгээд сурсан чинь Т, Д 2 бие засах гээд Аваргаас түлхүүрийг нь авсан байсан. Төд түлхүүр байна гээд авах гэсэн чинь надаас сая нэг нь авсан гэсэн чинь хэн авсан нь мэдэгдэхгүй байсан. Би хаалган дээр очоод хаалганд зоолттой байна уу гэж бодоод үзсэн чинь түлхүүр байгаагүй. Тэгсэн чинь араас М ирэхээр нь би түлхүүр хаана байна гэж асуусан чинь би мэдэхгүй гээд дохиогоор бухимдалтай хэлсэн. Би буцаж очоод хаалганы түлхүүр байхгүй байна яаж гарах вэ гэсэн чинь тайзны Э та нар явж яадаг юм дээр хонох өрөө зөндөө байна гэхээр нь би болохгүй одоо болъё гэж хэлсэн чинь тэгвэл Т энд хоночих хөл дээрээ тогтож чадахгүй байна гэж хэлээд ярилцаж байсан чинь М над дээр хүрээд ирсэн. Намайг дуудаад нэг юм руу заагаад байхаар нь харсан чинь Д талийгаач 2 заамдалцчихсан хажууд нь М зогсож байсан. Тэгээд М бид 2 очоод одоо боль гэж хэлсэн чинь Д талийгаачийг хөлөөрөө ташаад унагасан тэр үед хажууд нь М талийгаачийн гараас барьж байсан болохоор талийгаач газар зөөлөн унасан. Би талийгаачийг босгосон М М хоёр Дийг цааш нь авч явсан. Тэгээд Аварга хаалганы түлхүүр надад байгаа би хаалганы түлхүүрийг Мд өгөхгүй гэж хэлээд надад өгсөн чинь тайзны Э би энд хонох юм чинь та нарыг гаргаад хаалгаа цоожилъё гээд түлхүүр авсан. Бид нар хаалган дээр очоод хаалгаа нээгээд гарч байхад М Аварга руу түлхүүрээ хямгадаж байсангүй гээд гараа далайж байгаа харагдсан. Тэгээд М ирээд Гантулгыг авч хамт хононо гээд театр руу буцаагаад оруулчихаар нь би араас нь очоод Гд уурлаж ууж идэж дууссан бол явъя гэж хэлээд аваад гарсан чинь Т талийгаачийн сууж байсан заал руу явчихсан. Би Дт Тийг аваад ирье гэж хэлсэн чинь Тийг гадаа байгаа гээд байсан. Би заал руу орсон чинь талийгаачид Т та битгий архи уучихаад сонин зан гаргаад бай гэж хэлсэн чинь за гэж хэлсэн. Тэгээд би Тийг аваад гарсан чинь өөрийнхөө машин руу алхаад очсон. Би Дийн машиныг унаад явах гэсэн чинь Д талийгаач М 3 гадаа юм яриад зогсож байсан. Би очоод явъя гэсэн чинь талийгаач Дт чи над руу одоо 50.000 төгрөг шилжүүлчих гэсэн чинь дансаа явуулаарай гэж Д хэлсэн. Би талийгаачийг чи явахгүй юм уу гэсэн чинь би энд үлдэнэ гээд тайзны Э, Аварга, М нартай үлдсэн. Би Дийн машиныг бариад урд нь явсан араас Г Тийн машиныг бариад явсан. Гэртээ очоод унтах гэж байсан чинь Дийн утас руу талийгаач залгаад мөнгөө шилжүүлсэн үү гэсэн чинь дансаа явуул гэж хэлсэн тэгээд дансаа явуулаад Д талийгаач руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Гэрт ирэхэд цаг шөнийн 03 цаг 50 минут болж байсан. Тэгээд унтаад өглөө сэрсэн чинь талийгаачийг өнгөрсөн гэж хэлсэн.” /1-р хх-ийн 121-122 дахь тал/

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би “Ж” ХХК-д тогоочоор ажилладаг бөгөөд би шинээр баригдаж байгаа театрын барилгын 3 давхарт байх жүжигчдийн өрөө гэх өрөөнд ганцаараа байрладаг. 2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 06 цаг 50 минутын орчимд босоод ажилчдын цайг чанах гээд өрөөнөөсөө гараад ирсэн чинь коридорт М баруун гартаа манай гал тогоонд ашигладаг шар иштэй хутгыг барчихсан маш их уурласан байдалтай гараараа цээжээ нүдээд явж байсан. Тэгэхээр нь би Мыг хараад чи наад хутгаа өг хутга нь чинь сунана шүү дээ гэж дохиогоор ойлгуулах гэж оролдсон. Тэгсэн чинь М намайг тэвэрч аваад баруун билүү зүүн мөрөн дээр уйлж байгаа мэт дуу гаргасан тэгчихээд намайг буцаагаад түлхчихсэн. Тэр үед хажуу өрөөнөөс жолооч О гарч ирсэн 2 давхраас Бадарч, Энхжаргал гэдэг гэр бүлийн хоёр гарч ирсэн. Би Мыг хутга бариад явж байхыг нь хараад маш их сандарсан. Тухайн үед сүүлдээ юу болсныг сайн санахгүй байна би маш их сандарсан. Тэгээд тайвшрах үед хүн нас барсан байна гэдгийг нь мэдээд хамаг бие өвдөөд хэдэн өдөр хямраад даралт байнга ихсээд байгаа. Би гал тогоондоо очиход гал тогооны хаалга онгорхой байсан бөгөөд гал тогооны хаалганы замган түгжээ нь мултраад онгойсон байсан. Түүнийг цагдаа нар ирж зургийг нь дараад явсан. Миний гал тогоондоо хэрэглэдэг шар иштэй хутга гал тогооны тавиур дээр хутган дунд байсан алга болсон байсан. Би хутга энд байсан алга болсон байна гэж цагдаа нарт зааж өгсөн.” /1-р хх-ийн 125-126 дахь тал/

Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Ж” ХХК ерөнхий инженер Д.Э эгч залгаад намайг Ө аймагт ирээд кран жолоодож яваад Улаанбаатар хот оруулаад өг гэсний дагуу би Улаанбаатар хотоос 2021 оны 12 дугаар сарын 02-ны орой Ө аймагт замын унаагаар ирсэн. Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр театрын барилга дээр ойр зуурын юм хийж байгаад 23 цагийн үед Ганжуур, Энхлхагва нарын өрөөнд хамт унтсан. Би хэд хоног нойр муутай явсан учраас нам унтсан байсан, унтаж байхад хаалга пир, пар гэсэн дуу гараад хүмүүс ороод ирэх дуунаар сэрэхэд М, Э нар миний унтаж байсан өрөөнд ороод ирсэн байсан. Би тэр хоёрын чимээгээр сэрчихээд цагаа харсан чинь 05 цаг 30 минут болж байсан. М, Э тэр хоёр маргалдаад байгаа бололтой Э нь Маас утас нэхээд аргадаад байсан. М их уур, уцаартай байсан бөгөөд босож ирээд хана өшиглөөд байгаа харагдсан. Тэгэхээр нь би Мыг загнаад унт гэсэн чинь миний хажууд ирж суугаад хажууд байсан савтай цайнаас уусан. Тэр үед Э өрөөнөөс гараад явсан. М миний хажууд 5-6 минут амандаа юм үглээд суусан би унтаж амар гэж хэлсэн чинь М өрөөнөөс гараад явчихаар нь өрөөндөө орж унтах гэж байгаа юм байна гэж бодоод эргээд унтсан. Хэсэг хугацааны дараагаар коридорт М, Э нарын дуу гарсан би тэр дуунаар сэрэхэд миний хажууд унтаж байсан Ганжуур, Энхлхагва хоёр сэрсэн байсан. Тэгээд бид гурав энэ хоёр чинь дахиад хэрэлдээд байгаа юм байхдаа гэж ярилцсан. Тэгж байхад тэр хоёрын дуу гараад байсан. Нэлээд байж байсан чинь Эы өрөөнд хамт байдаг Ц гэдэг банди манай өрөөнд гүйж орж ирээд Отгоо ахаа М хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэр банди маш их айж сандарсан байдалтай орж ирж хэлсэн. Би тэр бандиас М хаана байна нөгөө хүн нь гайгүй юу гэсэн чинь М манай өрөөнд байна нөгөө хутгалуулсан хүн нь нас барсан байх гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа, эмч дуудсан уу гэсэн чинь дуудсан гэж хэлсэн. Тэгээд би босоод хувцсаа өмсөөд хамт байсан хоёрыгоо хувцсаа өмс гаръя гэж хэлсэн. Би хувцсаа өмсөөд коридорт гараад ирсэн чинь М гартаа хутга барьчихсан орилоод манай өрөөг чиглээд явж байсан. Тэр үед тогооч О эгч гарч ирээд М миний хүү наад хутгаа хая юу болоод байгаа юм бэ гэж хашхирсан. Би Мы өмнөөс нь алхаад М юу болоод байгаа юм бэ наад хутгаа хая гэж хэлсэн чинь Мы харц нь шийдэмгий байдалтай гартаа барьсан хутгаа хий чичлээд байсан. Түүнийг хараад би эргэж гүйгээд өрөөнд байгаа хоёртоо хаалгаа татаарай гэж хэлчихээд шатаар доошоо гүйсэн. Би гүйгээд доошоо 1 давхарт ирээд урд хаалгаар гарах гэсэн чинь хаалга цоожтой байсан, хаалганы цаана эмч ирсэн харагдсан. Тэгэхээр нь би хажуу талын гараашны хаалгыг нээгээд эмч дээр очсон. Тэр үед цагдаа ирсэн байсан. Би эмч, цагдаа хоёрыг гараашны хаалгаар оруулж байх үед хажууд шилэн хаалга хагарсан, харсан чинь Э шилэн хаалгыг лантуугаар цохиод өөрөө гадагшаа гараад өөрийн ажилчдыг гадагшаа гар гээд байсан. Би цагдаа, эмч хоёрыг дагуулаад 3 давхарт гараад Мыг хаана байна гэхэд нэг нь тэнд байгаа гээд миний хоносон өрөөний зүг заасан чинь цагдаа тийшээ явсан. Би эмчийн хамтаар хэрэг болсон өрөөнд ороход нэг залуу өрөөний хойд хэсэгт зассан орон дээр хөндлөн дээшээ хараад хэвтэж байсан. Эмч очиж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Би эмчийн хамтаар өрөөнөөс гараад ирэхэд цагдаагийн алба хаагч нэр Мыг бариад доошоо шатаар буулгаж байсан бөгөөд би араас нь буугаад очиход М надад талийгаач нь намайг хэлгүй гэсэн гээд дохиод байсан мөн цагдаагийн машинд суусан дараагаараа намайг хэлгүй гэсэн гээд дохиод байсан. Тэгээд Мыг цагдаа нар аваад яваад өгсөн ийм зүйл болсон.” /1-р хх-ийн 128-129 дэх тал/

Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 06 цаг 33 минутад иргэн Б гэх хүнээс шинээр баригдаж байгаа театрын барилга дээр хүн хутгалуулчихлаа гэсэн мэдээлэл ирсний дагуу би жолооч Б.Мөнхбаярын хамтаар тус барилга дээр очиход 3-н давхарт хутгалуулсан хүн байгаа хутгалсан хүн нь хутгаа бариад тэнээд яваад байна гэх мэдээллийг авч тус барилгын 3-н давхарт гарч хутгалуулсан хүн байгаа гэх өрөөг заалгаж ороход хөх өнгийн фудволктой эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байх бөгөөд талийгаач дээр очиж амьсгалыг нь үзэхэд амьсгалахгүй байсан. Тэгээд би хутгалсан гэх хүнийг бусад өрөөнүүдээс хайхад ажилчид байрласан байсан өрөөнд М гэгч хутгаа бариад зогсож байгаад намайг хараад хутгаа халаасандаа хийсэн. Хажууд нь хамт явж байсан нэг иргэн энэ хэлгүй хүн гэж хэлж байсан. Хамт очсон жолооч Б.Мөнхбаяртай хамт М гэх хүний 2 гараас нэг нэгээр нь барьж байгаад би хажууд байсан иргэнийг халааснаас нь хутгыг нь аваад юм нь доогуур хийчих гэж хэлэхэд хармаанаас нь аваад гудсан доогуур тэр хүн хийсэн. Тэгээд Мыг барилгаас гаргаж машинд суулгах үед түргэний эмч ирсэн байсан, эмчтэй хамт буцаж орж хутгалуулсан хүн дээр хамт очиход энэ хүн нас барсан байна гэж түргэний эмч хэлсэн. Би хутга байгаа өрөөнд очоод хутгыг гялгар уутаар жийрэглэж бариад нас барсан хүн байгаа өрөөнд оруулж тавиад хаалгыг нь хаагаад өрөөнөөс гарч хэргийн газрыг хамгаалалтад авч гэмт хэрэг шалгах бүрэлдэхүүнийг дуудсан.” /1-р хх-ийн 136 дахь тал/

Иргэний хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манайх 17 хүнтэй театрын барилга дотор ажиллаж байгаад орой 23 цагийн ажилчид ажлаасаа буусан бөгөөд манай компани хурууны хээгээр цаг бүртгэдэг бөгөөд манай ажилчид хурууны хээгээр цагаа бүртгүүлээд бууцгаасан. Ажлаас буух үед нэг ч хүн архидан согтуурсан зүйл байгаагүй бөгөөд тус театрын барилга дээр манайх тусдаа Засаг даргын тамгын газартай гэрээтэй “В” констракшн, “Э” ХХК зэрэг компаниуд ажилладаг. Бид нарыг ажлаас буухад В констракшны ажилчид буугаагүй ажиллаж байсан. “Э” ХХК-ийн ажилчид ажлаасаа буусан байсан. Тухайн үед барилга хүлээлгэж өгөх дөхсөн байсан учраас В констракшны ажилчид гаднаас хүмүүс авч ирээд цэвэрлэгээ хийлгэж байна гээд олон хүмүүс авч ирсэн дуу хөгжим тавиад ажлаа хийж байсан. Би 23 цаг өнгөрөөгөөд ажлаас буугаад гэртээ харьж амарсан. Маргааш өглөө нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 06 цаг өнгөрч байхад каранист О залгаад М хүн хутгалчих шиг боллоо түргэн дуудсан гарах хаалганы түлхүүр хэнээс авах билээ гэж асуухаар нь би гараар онгойх хаалга байгаа шүү дээ гэж хэлээд гэрээсээ 3 орчим минутын дараагаар барилга дээр ирсэн. Намайг ирэхэд цагдаа, түргэний машинууд ирчихсэн Мыг цагдаа бариад дотор зогсож байсан. Тэгээд би тайзны ажилчид байрлаж байсан 3 давхрын өрөөнд ороход В констракшны нэг ажилтан нас барсан байдалтай байсан. В констракшны ажилчид байнга солигдож өөр өөр хүмүүс ирж ажилладаг бөгөөд ажил нь маш удаашралтай явдаг. Ажилчид нь ажлаасаа эрт буугаад явчихдаг, үе үе архи ууцгаадаг. Энэ ажлын талбар нь ганц манай хариуцсан талбай биш В констракшн, Э ХХК-нууд нь манайхтай адилхан гэрээтэй тус тусдаа чиг үүрэгтэй ажиллаж байгаа.  “М” ХХК нь “Э” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан гээд барилга дээр 2020 оны 01 дүгээр сараас эхлэн ажилласан. “М” ХХК-ийн ажилчид нь солигддоггүй тогтмол ажилладаг хүмүүстэй бөгөөд барилгын хашаанд гэр бариад байрлаж ажилладаг байсан бөгөөд байрлаж байсан гэр нь салхинд муудсан учраас барилга дотор байрлуулсан байсан. В констракшны хүмүүс нь байнга солигдож хариуцлагагүй байдалтай байдаг учраас барилга дээр байрлуулдаггүй байсан. Би А гэдэг хүнийг танихгүй нэг харж байсан. Э.М манай байгууллагын үндсэн ажилтан бөгөөд 2018 оны 03 дугаар сараас эхлэн туслах ажилтнаар ажиллаж байгаад 2020 оноос эхлэн мэргэшсэн ажилтнаар ажилладаг байсан. М нь төрөлхийн хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй боловч бид нартай маш сайн ойлголцож ажилладаг. Ажлын талбарт юу хийх ёстойг нь заагаад өгөхөөр ажлаа сайн гүйцэтгэж хийгээд инээгээд явж байдаг. Мы давуу тал нь энэ ажил бол миний амьдрал тийм учраас маш сайн хийх ёстой гэдэг байдлаар ханддаг байсан.” /2-р хх-ийн 19-20 дахь тал/

 

Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач Н.Аын цогцост нурууны ард талд сээрний 2, 3 дугаар түвшинд цээжний хөндийд нэвтэрч, уушги гол судсыг зүсэж, хатгаж гэмтээсэн шарх, эрүү, зүүн бугалга, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тус гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач Н.Аын цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Н.А нь нурууны ар талд сээрний 2, 3 дугаар түвшинд цээжний хөндийд нэвтэрч уушги гол судсыг зүсэж хатгаж гэмтээсэн шарх, эрүү, зүүн бугалга нуруунд хатгагдаж зүсэгдсэн шархнуудын улмаас цус алдалтын шоконд орж нас баржээ.” /1-р хх-ийн 139-143 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.А 41н/эр Даланзадгад сум 4/ХII гэж хаягласан цусанд 3,5 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 3,5 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” /1-р хх-ийн 146-148 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Н.Аын өмсөж байсан гэх хөх өнгийн футболканы ар талд 30мм, 38мм, 37мм, Д.Мийн өмсөж байсан гэх өнгийн дотуур өмдний урд талд 70x35мм, 36x13мм, 34x22мм, Б.Эы өмсөж байсан гэх хар саарал өнгийн өмдний урд талд 39мм, 48мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. Бусад хувцаснуудад гэмтэл үүсээгүй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Н.Аын өмсөж байсан гэх хөх өнгийн футболканд үүссэн 30мм, 38мм, 37мм хэмжээтэй гэмтлүүд нь шинэ, Д.Мийн өмсөж байсан гэх хөх өнгийн дотуур өмдөнд үүссэн 70х35мм, 36x13мм, 34x22мм, Б.Эы өмсөж байсан гэх хар саарал өнгийн өмдөнд үүссэн 39мм, 48мм хэмжээтэй гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Н.Аын өмсөж байсан гэх хөх өнгийн футболка болон Б.Эы өмсөж байсан гэх хар саарал өнгийн өмдөнд үүссэн гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн гэмтэл тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлтүүд байна. Д.Мийн өмсөж байсан гэх хөх өнгийн дотуур өмдөнд үүссэн гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн урагдалтууд байна. Тус урагдалтууд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. 4. Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Н.Аын өмсөж байсан гэх футболканд үүссэн зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэгтэй ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирч байна” /1-р хх-ийн 151-163 дахь тал/

Ө аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37/21 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтэд: “Э.М нь сэтгэцийн хувьд эрүүл боловч төрөлхийн хэлгүй дүлий хэмээх өвчтэй биеийн эмгэгтэй болно. Э.М нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” /1-р хх-ийн 193 дахь тал/

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: “Э.М нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна. Э.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Э.М нь хэл, сонсголын бэрхшээлтэй байгаа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй юм.” /1-р хх-ийн 199-200 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 318 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Э.Мы баруун гарнаас авсан гэх арчдаснаас бусад обьектууд дээрээс хүний цус илэрсэн. Объектууд дээрх цус, амь хохирогч Н.А, яллагдагч Э.М, гэрч Б.Э, Д.М, Н.Ц нарын ДНХ-ийн тогтцыг тогтоов. Э.Мы зүүн гарнаас авсан гэх арчдас, Э.М гэх хумсан дээрх ДНХ-ийн тогтоцтой яллагдагч  Э.Мы ДНХ-ийн тогтоц тохирч байна. Б.Э гэх хумс, саарал онгийн малгайтай цамц, хар өнгийн ажлын өмдөн дээрх цусны ДНХ-ийн тогтоцтой Б.Эы ДНХ-ийн тогтоц тохирч байна. Шар өнгийн иштэй хутга, хэргийн газрын дээжүүд №1-4, хөх өнгийн футболк, хөх өнгийн өмд, хөх өнгийн бэлтгэлийн өмд, хөх өнгийн түрсик, гутал, ногоон эрээн өнгийн малгайтай цамц, цагаан саарал өнгийн футболк, бор өнгийн өмд, хөх өнгийн дотуур өмдөн дээрх цусны ДНХ-ийн тогтоцтой амь хохирогч Н.Аын ДНХ-ийн тогтоц тохирч байна.” /1-р хх-ийн 203-212 дахь тал/

Ослын хэрэгт шинжээчийн багаар ажилласан тухай 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Ө аймгийн Даланзадгад сумын 6-р багт орших Ө аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Ж” ХХК, театрын барилгын тайзны технологийн ажлыг гүйцэтгэж байсан “С” ХХК-иуд ашиглалтад ороогүй барилгад ажилтнуудаа хөгжимт жүжгийн театрын хөгжмийн өрөөнд байрлуулсан байгаа нь асуулт -2-т дурдагдсан заалтуудыг зөрчсөн байна.

“Ж” ХХК, “С” ХХК-иуд нь өөрсдийн ажилчдыг барилгын ажил бүрэн дуусаагүй барилга буюу үйлдвэрлэлийн орчинд байрлуулсан, хоол үйлдвэрлэл явуулсан байгаа нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6. (Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.) заалтыг;

Ө аймгийн Даланзадгад сумын 6-р багт орших Ө аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Ж” ХХК, театрын барилгын тайзны технологийн ажлыг гүйцэтгэж байсан “С” ХХК-иуд ашиглалтад ороогүй барилгад ажилтнуудаа хөгжимт жүжгийн театрын хөгжмийн өрөөнд байрлуулсан байгаа нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм ерөнхий шаардлага БНбД 12-03-04-ын 6.1.4 дэх (Үйлдвэрлэлийн талбай, ажлын хэсгийг тохижуулахдаа ажиллагсдын тогтмол буюу түр байрлах газар (эрүүл ахуйн болон амрах байр, гарц)-ыг аюултай бүсийн гадна байрлуулбал зохино.) заалтыг тус тус зөрчсөн байна.

 

Хөгжимт жүжгийн театрын барилгын тайзны технологийн ажил, дотор засал чимэглэл хариуцан гүйцэтгэж байсан “Ж” ХХК, “В Констракшн” ХХК, “С” ХХК-нуудын ажилтан нар ажлын байранд архидан согтуурсан нь “В Констракшн” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.4 дэх (Ажлын байранд ажлын цагаар болон ажлын бус цагаар согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх) заалтыг, “Ж” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.7. дахь (ажилтан ажлын байранд буюу албан үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундаа буюу мансууруулах бодис удаа дараа хэрэглэсэн) бол хөдөлмөрийн гэрээг цуцлах заалтыг, “С” ХХК-ийн дотоод журмын 8 дахь (Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх болон хэрэглэсэн үедээ ажлын байранд байхыг хориглоно.) заалтыг зөрчсөн бөгөөд ажлын байранд тухайн аж ахуйн нэгжүүдийн ажил олгогч нараас хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй байна. Шинжээчид нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам стандарт зөрчигдсөн эсэх асуудалд дүгнэлт гаргасан. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэх асуудалд хариулах боломжгүй.” /3-р хх-ийн 96 дахь тал/

 

Шүүгдэгч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Бүдүүн биетэй залуу буюу талийгаач миний толгой руу цохиж авсан мөн төмсөг рүү цохиж авсан. Нарийн биетэй залуу миний толгой руу тохойгоороо тохойлдсон, намайг бас тонгорч унагаасан. Тухайн үед маш их дээрэлхүүлсэн, зодуулсан асуудлаас болоод маш их уурлаж, дарамтад ороод айлгах гэж нэг дүрсэн, түүнээс өөр үйлдэл санахгүй байна. Би маш их хямралд орсон байсан. Би толгойдоо гэмтэл авсан мөн зодуулсандаа гомдолтой байна. Мөн би өөрөө олон жоохон хүүхэдтэй талийгаач ч гэсэн олон жоохон хүүхэдтэй гэсэн би маш их харамсаж байна. Манай гэрт ажил хийх хүн байхгүй манай хүүхдүүд өлсөж байгаатай адилхан талийгаачийн хүүхдүүд ч гэсэн өлсөж байгаа тийм учраас ар гэрээс нь маш их уучлал гуйж байна. Би талийгаачийн ар гэрт чадлаараа туслахыг хүсэж байна.” /1-р хх-ийн 233 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-29 дэх тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 30-45 дахь тал/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 46-64 дэх тал/

Согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 65-74 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 75-78 дахь тал/

“Ж” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зан байдлын тодорхойлолт /1-р хх-ийн 237 дахь тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1933 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 238 дахь тал/

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2129 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 239 дэх тал/

Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 138 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 240 дэх тал/

Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /1-р хх-ийн 241 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 250 дахь тал/

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт /1-р хх-ийн 242 дахь тал/

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 105 дахь тал/

Төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 244-246, 2-р хх-ийн 106-109 дэх тал/

Нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 247 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /2-р хх-ийн 110-192 дахь тал/

Ө аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 40в/250 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 15 дахь тал/,

“Ж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 18/22 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 16 дахь тал/,

Ө аймгийн 850 хүний суудалтай хөгжимт жүжгийн театрын барилга барих ажлын гэрээний хуулбар /3-р хх-ийн 13-17 дахь тал/

“Ж” ХХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20/2018 дугаартай тушаалын хуулбар /3-р хх-ийн 19 дэх тал/

“Ж” ХХК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1310/2020 дугаартай тушаалын хуулбар /3-р хх-ийн 22 дахь тал/

“Ж” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар /3-р хх-ийн 23-29 дэх тал/

Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай тогтоол /3-р хх-ийн 211-212 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өглөөний 06 цагийн орчимд Ө аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан театрын барилгын 3 давхарт байх “хөгжим” анги гэх өрөөнд 42 настай эрэгтэй Н.Атой хувийн таарамжгүй харьцаа үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Э.М нь иргэн Н.Аын зүүн мөрөнд 1, нурууны дээд хэсэгт 2, амны хэсэгт 1 удаа хутгалж амь насыг нь санаатайгаар хохироосон үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нын: “Миний хүү Улаанбаатар хотод “В” ХХК-д ажилладаг бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ө аймагт баригдаж байгаа барилга дээр ажиллахаар явсан. Яг ямар ажил хийхээр явсан талаар нь би мэдээгүй. 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед манай хүүхдүүд гэрт ирээд миний бага хүүг эндсэн талаар дуулгасан...Талийгаачийн үлдсэн хэдэн хүүхдүүд нь даанч бага, одоо хэлж мэдэхгүй байна. Хуулийн дагуу үнэн зөв шийдүүлэхийг л хүс ч байна.” /1-р хх-ийн 81-82 дахь тал/ гэх мэдүүлэг,

  Гэрч Д.Мийн: “...Би орондоо ороод унтаад өгсөн. Би хүний орилоод байгаа чимээгээр сэрхэд Дөшөө наад хутгыг нь булаагаад авчих гээд Э орилж байсан. Тэгээд харсан чинь миний хөл дээр талийгаач хэвтэж байсан. Талийгаачийн нүүр нь цус болчихсон, уруул нь сэтэрсэн байсан. Би талийгаачийг дуудаад хацар дээр нь алгадсан боловч ухаан мэдрэлгүй байсан. М миний хажууд орилоод би хүн алчихлаа гээд надад дохиогоор ойлгуулаад байсан. Тэгчихээд намайг хутгална шүү гэж хутгаараа чичлээд байсан... Би зугтаагаад явж байхдаа жолооч Отгоо ахтай таараад М хүн алчихсан байна гэж хэлсэн тэгсэн чинь Отгоо ах цагдаа дуудъя гэж хэлсэн. Тэгээд би Отгоо ахыг орхиод доошоо 1 давхарт буусан чинь Э цагдаа ирчихсэн байна орж чадахгүй байна гээд хаалганы шилийг алхаар цохиж хагалсан.”  /1-р хх-ийн 91-92 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч П.Бын: “...нэг мэдсэн чинь Э намайг дуудаад ахаа болохоо байлаа гээд сэрээсэн. Намайг сэрсэн чинь Э гар утасныхаа кодыг гаргаад надад өгөөд цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд харсан чинь хэлгүй, дүлий залуу баруун гартаа хутга барьчихсан муухай хашхираад байрны голд байх баганын тэнд зогсож байхыг хараад би орноосоо босоод гүйгээд хаалгаар гарч гүйгээд нэлээн явж байгаад түргэн тусламжийн дугаар руу залгаад хутга барьсан хүн хүн хутгалчих шиг боллоо гэж хэлсэн чинь түргэний эмч миний нэр хаягийг асуугаад та цагдаад мэдэгдсэн үү гэхээр нь би цагдаад хэлээгүй байна гэсэн чинь түргэний эмч одоохон цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газрын 102 дугаар руу залгаж театрын барилга дээр хүмүүс нэгнийгээ хутгалчихлаа гэж хэлсэн...” /1-р хх-ийн 88-89 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Эы: “...Мг явахаар нь бид хоёр эргээд сууж байсан газраа суугаад хоёулаа жаахан юм ярьж байгаад би тонгойгоод архи хундагалаад байж байхад М буцаад гүйгээд ороод ирсэн. Тэгээд орж ирээд талийгаач бид хоёрын голд зогссон. Би М руу харах үед М талийгаачийн шилэн хүзүү рүү нь баруун гараараа хоёр удаа цохиод авах шиг болсон. Талийгаач энэ үед ямар ч хөдөлгөөн хийгээгүй. Тэгээд гурав дахь удаагаа цохиод авах үед нь гарт нь цагаан өнгийн хутга харагдаж байсан бөгөөд хутгийг нь дагаад жоохон цус дээшээ үсрэх шиг болсон. Тэр үед талийгаач миний өмнөөс харж сууж байгаад ямар ч үйлдэл хийгээгүй хойшоо саваад унасан. Талийгаачийг унах үед М талийгаачийн дээр нь хутгаа савчаад орилоод, хашхираад байсан. Би энэ үед хэрэг бишдэж байгааг ойлгоод хажууд байсан гар утсаа аваад утасны түгжээг тайлаад миний баруун гар талд унтаж байсан Б ахыг дуудаж сэрээгээд гар утсаа өгөөд М хүн эвгүй болгочихлоо яаралтай түргэн дууд гэж хэлсэн...” /1-р хх-ийн 94-96 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Цийн: “...би эргээд унтсан гэнэт хүний орилж хашхирах дуунаар л сэрсэн. Тэгээд өндийгөөд харахад М гартаа хутга барьчихсан талийгаач ахыг 2 удаа шилэн хүзүү хэсэгт нь хутгалж байхыг харсан. Талийгаач ах завилж сууж байгаад хойшоо унаад өгсөн...” /1-р хх-ийн 98-99 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр миний охин С.Баярцээг залгаад ээжээ та тайван байгаарай М ах хүн хутгалчихсан байна гэнэ гэж хэлсэн...” /1-р хх-ийн 101-102 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Х.Ггийн: “... Гэртээ хариад унтсан маргааш өглөө нь театрын ажилчин гээд нэг танихгүй ах ирээд талийгаачийг хэлгүй хутгалаад алчихсан байна гэхээр нь босоод театр руу явсан.” /1-р хх-ийн 112-113 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Чийн: “...Өглөө 07 цагийн үед Бадарчийн эхнэр гээд нэрийг нь мэдэхгүй байна нэг эмэгтэй ирээд намайг доошоо 1 давхарт буу гэхээр нь би өрөөндөө хэвтэж байгаад 07 цаг өнгөрөөгөөд өрөөнөөсөө гараад явж байсан чинь хаалга нь онгорхой өрөө байхаар нь ороод очсон чинь талийгаач өрөөний голд дээшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь би ойртсон чинь амнаас нь цус гарчихсан байсан. /1-р хх-ийн 115-116 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Оын: Би “Ж” ХХК-д тогоочоор ажилладаг бөгөөд би шинээр баригдаж байгаа театрын барилгын 3 давхарт байх жүжигчдийн өрөө гэх өрөөнд ганцаараа байрладаг. 2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 06 цаг 50 минутын орчимд босоод ажилчдын цайг чанах гээд өрөөнөөсөө гараад ирсэн чинь коридорт М баруун гартаа манай гал тогоонд ашигладаг шар иштэй хутгыг барьчихсан маш их уурласан байдалтай гараараа цээжээ нүдээд явж байсан. Тэгэхээр нь би Мыг хараад чи наад хутгаа өг хутга нь чинь сунана шүү дээ гэж дохиогоор ойлгуулах гэж оролдсон. Тэгсэн чинь М намайг тэвэрч аваад баруун билүү зүүн мөрөн дээр уйлж байгаа мэт дуу гаргасан тэгчихээд намайг буцаагаад түлхчихсэн. Тэр үед хажуу өрөөнөөс жолооч О гарч ирсэн 2 давхраас Бадарч, Энхжаргал гэдэг гэр бүлийн хоёр гарч ирсэн. Би Мыг хутга бариад явж байхыг нь хараад маш их сандарсан. Тухайн үед сүүлдээ юу болсныг сайн санахгүй байна би маш их сандарсан. Тэгээд тайвшрах үед хүн нас барсан байна гэдгийг нь мэдээд хамаг бие өвдөөд хэдэн өдөр хямраад даралт байнга ихсээд байгаа. Би гал тогоондоо очиход гал тогооны хаалга онгорхой байсан бөгөөд гал тогооны хаалганы замган түгжээ нь мултраад онгойсон байсан. Түүнийг цагдаа нар ирж зургийг нь дараад явсан. Миний гал тогоондоо хэрэглэдэг шар иштэй хутга гал тогооны тавиур дээр хутган дунд байсан алга болсон байсан. Би хутга энд байсан алга болсон байна гэж цагдаа нарт зааж өгсөн.” /1-р хх-ийн 125-126 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч С.Огийн: “...Нэлээд байж байсан чинь Эы өрөөнд хамт байдаг Ц гэдэг банди манай өрөөнд гүйж орж ирээд Отгоо ахаа М хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэр банди маш их айж сандарсан байдалтай орж ирж хэлсэн. Би тэр бандиас М хаана байна нөгөө хүн нь гайгүй юу гэсэн чинь М манай өрөөнд байна нөгөө хутгалуулсан хүн нь нас барсан байх гэж хэлсэн.” /1-р хх-ийн 128-129 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Э.Хын: “2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 06 цаг 33 минутад иргэн Б гэх хүнээс шинээр баригдаж байгаа театрын барилга дээр хүн хутгалуулчихлаа гэсэн мэдээлэл ирсний дагуу би жолооч Б.Мөнхбаярын хамтаар тус барилга дээр очиход 3-н давхарт хутгалуулсан хүн байгаа хутгалсан хүн нь хутгаа бариад тэнээд яваад байна гэх мэдээллийг авч тус барилгын 3-н давхарт гарч хутгалуулсан хүн байгаа гэх өрөөг заалгаж ороход хөх өнгийн фудволктой эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байх бөгөөд талийгаач дээр очиж амьсгалыг нь үзэхэд амьсгалахгүй байсан. Тэгээд би хутгалсан гэх хүнийг бусад өрөөнүүдээс хайхад ажилчид байрласан байсан өрөөнд М гэгч хутгаа бариад зогсож байгаад намайг хараад хутгаа халаасандаа хийсэн. Хажууд нь хамт явж байсан нэг иргэн энэ хэлгүй хүн гэж хэлж байсан. Хамт очсон жолооч Б.Мөнхбаяртай хамт М гэх хүний 2 гараас нэг нэгээр нь барьж байгаад би хажууд байсан иргэнийг халааснаас нь хутгыг нь аваад юм нь доогуур хийчих гэж хэлэхэд хармаанаас нь аваад гудсан доогуур тэр хүн хийсэн. Тэгээд Мыг барилгаас гаргаж машинд суулгах үед түргэний эмч ирсэн байсан, эмчтэй хамт буцаж орж хутгалуулсан хүн дээр хамт очиход энэ хүн нас барсан байна гэж түргэний эмч хэлсэн. Би хутга байгаа өрөөнд очоод хутгыг гялгар уутаар жийрэглэж бариад нас барсан хүн байгаа өрөөнд оруулж тавиад хаалгыг нь хаагаад өрөөнөөс гарч хэргийн газрыг хамгаалалтад авч гэмт хэрэг шалгах бүрэлдэхүүнийг дуудсан.” /1-р хх-ийн 136 дахь тал/ гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч Д.Эгийн: “...Маргааш өглөө нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 06 цаг өнгөрч байхад каранист О залгаад М хүн хутгалчих шиг боллоо түргэн дуудсан гарах хаалганы түлхүүр хэнээс авах билээ гэж асуухаар нь би гараар онгойх хаалга байгаа шүү дээ гэж хэлээд гэрээсээ 3 орчим минутын дараагаар барилга дээр ирсэн. Намайг ирэхэд цагдаа, түргэний машинууд ирчихсэн Мыг цагдаа бариад дотор зогсож байсан. Тэгээд би тайзны ажилчид байрлаж байсан 3 давхрын өрөөнд ороход В констракшны нэг ажилтан нас барсан байдалтай байсан.” /2-р хх-ийн 19-20 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-29 дэх тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 30-45 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 46-64 дэх тал/, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 65-74 дэх тал/, Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 139-143 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 151-163 дахь тал/, Ө аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37/21 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 193 дахь тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1-р хх-ийн 199-200 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 318 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 203-212 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Мы үйлдлийн улмаас талийгаач Н.А нь нурууны ар талд сээрний 2, 3 дугаар түвшинд цээжний хөндийд нэвтэрч уушги гол судсыг зүсэж хатгаж гэмтээсэн шарх, эрүү, зүүн бугалга нуруунд хатгагдаж зүсэгдсэн шархнуудын улмаас цус алдалтын шоконд орж нас барсан болох нь Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 139-143 дахь тал/-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийг хуульчилсан ба шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан театрын барилгын 3 давхарт байх “хөгжим” анги гэх өрөөнд Н.Аын зүүн мөрөнд 1, нурууны дээд хэсэгт 2, амны хэсэгт 1 удаа хутгалж хүний амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өглөөний 06 цагийн орчимд Ө аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан театрын барилгын 3 давхарт байх “хөгжим” анги гэх өрөөнд 42 настай эрэгтэй Н.Атой хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, түүний зүүн мөрөнд 1, нурууны дээд хэсэгт 2, амны хэсэгт 1 удаа хутгалж “Н.Аын эрүүл мэндэд нурууны ар талд сээрний 2, 3 дугаар түвшинд цээжний хөндийд нэвтэрч уушги гол судсыг зүсэж хатгаж гэмтээсэн шарх, эрүү, зүүн бугалга нуруунд хатгагдаж зүсэгдсэн шархнууд үүсгэж, улмаар дээрх гэмтлүүдийн улмаас Н.А нь цус алдалтын шоконд орж нас барсан байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, Д.Т нарын зүгээс амь хохирогч хүнд зэргийн согтолттой байсан учир хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэх ёстой гэж үзэж байгаа учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх хүсэлт гаргасныг шүүх дараах байдлаар хууль зүйн дүгнэлт хийв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж хүнийг алах  гэмт хэргийг хуульчилсан байна.

Биеэ хамгаалж чадахгүй хүн гэдгийг хууль зүйн хувьд: бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй согтуурсан, мансуурсан байдлын улмаас өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байхыг ойлгох бөгөөд хохирогчийн энэхүү байдлыг нь мэдсээр байж, хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, шүүгдэгчийн  үйлдлийн эсрэг идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгож, энэ байдлыг нь далимдуулан бусдыг алах үйлдлээ санаатайгаар гүйцэлдүүлсэн байхыг шаарддаг.      

Амь хохирогч Н.Аыг цусанд хийсэн шинжилгээгээр 3,5 промилли спиртийн агууламж илэрч, энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт гарсан байх боловч хүнд зэргийн согтолттой л бол биеэ хамгаалж чадахгүй байсан гэж хууль зүйн хувьд дүгнэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд хүнд зэргийн согтолттой байх үедээ амь насаа алдсан тохиолдол  бүрийг биеэ хамгаалж чадахгүй байдалтай байжээ гэж үзэх боломжгүй бөгөөд хүн бүр бие махбод, сэтгэл зүйн хувьд өөр өөр байдагтай адил архийг уусан хэмжээ нь ижил боловч согтуурсан үедээ биеэ авч явах чадвар, илрэх ааш араншингийн хувьд харилцан адилгүй байдаг, зарим хүн хэт их согтож хяналтаа алддаг бол зарим нь согтохгүй байх гэх мэт тухайн хүний бие махбод, биологийн онцлогоос хамаарч илрэх хэлбэр нь янз бүр байж болно.

Тэгэхээр хүнд зэргийн согтолттой байсан амь хохирогч нь тухайн хэргийн нөхцөлд буюу хэрэг үйлдэгдэхийн өмнө бие махбодын болоод сэтгэцийн хувьд орчинтойгоо хэрхэн харьцаж байсан бэ, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байж уу, бусад хүмүүстэй ямар харьцаа үүсгэж байж вэ, орчноо хэрхэн мэдэрч байсан байна вэ, өөрийгөө хамгаалах болон гэмт үйлдлийн эсрэг идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахаар байсан байна уу... гэдэгт шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд энэ байдлыг тогтооход тухайн үед хамт архи ууж байсан гэрчүүдийн мэдүүлэг хамгийн чухал нотлох баримт болох учиртай.      

Гэмт хэрэг гарахын өмнөх үйл баримтыг гэрчүүд дараах байдлаар мэдүүлжээ.

Үүнд: Гэрч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “...Талийгаач бид хоёр Мгаас гар утсаа авъя гэж дохиж ойлгуулж байхад М утас байхгүй гэж дохиод инээгээд байсан. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй инээгээд сууцгааж байсан. Тэгж байгаад би талийгаачийг эндээ амар гээд Мийн зүүн талаар ор хийхээр болсон тэгсэн талийгаач энд унтана гэж байсан. Тэгээд Мг одоо амар бүгдээрээ амарцгаая гэж дохиж ойлгуулахыг хичээсэн. Тэгж байгаад би босоод ор хийж байх хооронд пир пар гээд явчихаар нь эргээд харсан чинь талийгаачийг М нүүр рүү нь өшиглөөд унагаасан. Талийгаач тухайн үед өшиглүүлээд унасан. Тэгэхээр нь би тэр хоёр дээр яваад очих хооронд талийгаачийг дахин М нэг удаа өшиглөөд авсан. ...би буцаад  өрөөндөө ороход талийгаач унасан газраасаа босоод хуучин сууж байсан газар дээрээ буюу Мийн унтаж байсан орны хөл дээр ирээд сууж байсан. Би талийгаачаас яаж байна гээд асуухад зүгээрээ хөгшөөн би яах ч үгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр юм яриад архи уугаад сууж байхад хаалга онгойлгоод М ороод ирсэн. ...Тэгээд Мд чи ингэж болохгүй гээд уурлаад загнасан. Тэгсэн чинь М юм хэлэхгүй орилоод хэвтээд байсан тэр үед талийгаач болон Ц хоёр намайг татаж босгоод М бид хоёрыг салгасан. ...Талийгаач бид хоёр хуучин сууж байсан газраа ирээд суухад талийгаач надад чи ингэж болохгүй гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр пиво уугаад сууж байхад М буцаад ороод ирсэн, орж ирээд М миний баруун мөр рүү залбирч байгаад мөргөөд уучлалт гуйгаад байх шиг байсан. Тэгчихээд мөн талийгаач дээр очоод залбираад мөрөнд нь мөргөөд байсан. Тэгээд бид гурав гар бариад эвлэрсэн. Тэгсэн М халааснаасаа миний гар утас болон талийгаачийг утсыг гаргаж бид хоёрт өгөөд инээгээд бид нар ярилцаад нэг хэсэг суусан. Тэгээд хэсэг хугацаанд сууж байгаад Мд би дохиогоор одоо унтаж амаръя би энд унтлаа талийгаачийг тэнд унтана гэж заагаад би өөрийнхөө хувцсыг тайлсан чинь М ойлгоод толгой сэгсэрсэн. Тэгээд надтай ирж тэврэлдсэн. Тэгээд талийгаачтай бас тэврэлдсэн. Талийгаачтай тэврэлдэж байх үед талийгаач чи чинь миний том хүүтэй чацуу юм байна гэж хэлээд хоёр хацар дээр нь үнссэн. Тэгсэн М баяртай гээд гараараа даллаад гараад явсан. Тэгээд Мг явахаар нь бид хоёр эргээд сууж байсан газраа суугаад хоёулаа жаахан юм ярьж байгаад би тонгойгоод архи хундагалаад байж байхад М буцаад гүйгээд ороод ирсэн. Тэгээд орж ирээд талийгаач бид хоёрын голд зогссон. Би М руу харах үед М талийгаачийн шилэн хүзүү рүү нь баруун гараараа хоёр удаа цохиод авах шиг болсон. Талийгаач энэ үед ямар ч хөдөлгөөн хийгээгүй. Тэгээд гурав дахь удаагаа цохиод авах үед нь гарт нь цагаан өнгийн хутга харагдаж байсан бөгөөд хутгийг нь дагаад жоохон цус дээшээ үсрэх шиг болсон. Тэр үед талийгаач миний өмнөөс харж сууж байгаад ямар ч үйлдэл хийгээгүй хойшоо саваад унасан... гэх мэдүүлэг дээр гэмт хэрэг гарахын өмнөх байдал тодорхой яригддаг бөгөөд талийгаач нь тухайн үед тэрхүү газарт унтах тухайгаа ярьж, улмаар Э.М, гэрч Б.Э нар муудалцан барьцалдаж авах үед тэднийг салгаж, эвлэрч гар барьж тэврэлдэх, улмаар хүүтэй нь нас чацуу талаар яриа өрнүүлж, инээж хөхөрч байсан талаар мэдүүлжээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан бусад гэрч болох Н.Ц, Д.Д, Л.Т нарын мэдүүлэгт ч дээрх гэрчийн мэдүүлэгт авагдсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд үгүйсгэсэн, үгүйсгэгдэж болохоор мэдээлэл авагдаагүй, хамтран архи уусан, хэн, хэрхэн архи худалдан авсан талаар болон амь хохирогчийн орчинтойгоо харьцаж байсан байдлын талаар тодорхой мэдүүлжээ.

Дээрх гэрч нарын мэдүүлгээс үндэслэн амь хохирогчийг тухайн хэргийн нөхцөлд биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх боломжгүй бөгөөд орчинтойгоо хэвийн харьцаа үүсгэж, бусадтай харилцан ярилцаж, бусдын маргааныг салгаж байсан зэргээс дүгнэхэд цусан дахь спиртийн хэмжээ хүнд зэргийн согтолттой боловч биеэ хянах чадвар, орчинтойгоо харьцах харьцааны хувьд хэвийн байсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж үзэв.

Нөгөөтээгүүр энэ гэмт хэргийн шинж нь амь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг нь лавтай сайн мэдсэн, энэхүү байдлыг нь далимдуулж, ухамсарласны үндсэн дээр хүнийг алах үйлдэл хийсэн байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч Э.Мы хувьд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй, тухайн нөхцөлд ажилчдын хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн төдийгүй бусдын үг яриаг сонсохгүй, зөвхөн үйл хөдлөл, харагдах байдлаар нь дүгнэлт хийж, ойлгох чадвартай нэгэн тул амь хохирогчийн “биеэ хамгаалж чадахгүй” байдлыг нь мэдэж байсан гэж буруутгах боломжгүй юм.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн шүүгдэгч Э.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэдийн төлөөлөгч Б.Энхтуяа гэм буруугийн саналдаа: Санаатайгаар хүнийг алсан учраас шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасан ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтад тулгуурлаж гаргасан эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт байна гэж үзэв. 

 

 

Иргэний хариуцагчаар “Ж” ХХК-ийг татан оролцуулсан тухайд:

Шүүхийн гэм буруугийн дүгнэлт сонсох шатанд иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “тухайн барилга дотор шүүгдэгч болон хохирогч нар нь ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа биш хувийн таарамжгүй харилцааны улмаас энэхүү гэмт хэрэг үүссэн бөгөөд барилга дотор байсан гэдгээрээ шууд “Ж” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй байна” гэх дүгнэлтийг гарган мэтгэлцэж оролцов.

Ө аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 40в/250 дугаартай “Ж” ХХК-ийн захирал С.Сэнгэсамбуу танаа “Эрүүгийн 2128000000168 дугаартай хэргийг шалгахад “Ж” ХХКомпани нь эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдах үндэслэлтэй байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон ирүүлнэ үү.” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 15 дахь тал/

“Ж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 18/22 дугаартай Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай “Тус цагдаагийн газраас шалгагдаж буй эрүүгийн хэрэгт манай компанийг төлөөлүүлэхээр 850 хүний ХЖ театрын төслийн удирдагч Даваадорж овогтой Эг /РД:УХ76073063/ итгэмжилж байна.” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 16 дахь тал/ тус тус хавтаст хэрэгт авагджээ.

Энэхүү албан бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн компанийн ерөнхий инженер Д.Эг иргэний хариуцагчаар татан тогтоол үйлдэж, хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, улмаар мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй байна.

Шийдвэрлэгдэж буй эрүүгийн гэмт хэрэг Ө аймгийн хөгжимт жүжгийн театр гэх “Ж” ХХК-ийн баригдаж дуусаагүй барилга дотор үйлдэгдсэн бөгөөд тухайн үед ажиллаж байсан бүхий л компанийн ажилчид дуусаагүй барилга дотор ажил үүргээ гүйцэтгэхээс гадна унтаж амрах, хооллох гэх мэт зориулалтаар буудаллаж, байрлаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л гэрч, иргэний хариуцагч, тэд нарын төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогддог.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч “тухайн барилга дотор шүүгдэгч болон хохирогч нар нь ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа биш хувийн таарамжгүй харилцааны улмаас энэхүү гэмт хэрэг үүссэн бөгөөд барилга дотор байсан гэдгээрээ шууд “Ж” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй байна” гэх дүгнэлт гаргаж байх боловч иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1. дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар ажилчид ажлын байран дээр бөөнөөрөө архидан согтуурсан улмаар барилгыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх цаг хугацаа тулсантай холбогдуулан уртасгасан цагаар болон шөнийн цагаар  ажилчид ажилладаг байсан болох нь дараах мэдүүлгээр тогтоогдож байна. Үүнд:

Гэрч Н.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 08 цагт Д, талийгаач А, Э, Г, Г, Т бид 7 театрын барилга дээр ирж ажлаа хийж байгаад орой 20 цагийн үед хоолоо идчихээд ажлаа үргэлжлүүлэн хийж байсан чинь Т ирээд Д маргааш ажил дуусаж байгаа болохоор ганц юм уух уу гэж байна гэхээр нь би за гэж хэлсэн. Тэгээд Д, Г 2 дэлгүүр хаахаас өмнө архи авчирсан. 2 шил 0.75 литрийн “Тайга” нэртэй архи авчраад 23 цагийн үед ажил дуусах үеэр архиа задалж уусан. Бид нар тойрч суугаад архиа тойруулж уусан.

Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед Ч бид 2 ажиллаж байгаад ажлаасаа 23 цагт буугаад 1 давхарт ирсэн чинь манай компанийн ажилчид болох талийгаач А, Д, Г, Г, Э нар “Тайга” нэртэй архи задлаад талдаа оруулчихсан ууж байсан. Ч бид хоёрыг ажлаасаа буугаад очиход Г, Э 2 архи уугаагүй эрүүл бусад 3 залуу нь архи ууж байсан. Бид 2 нэмэгдээд бид 5 нийлж архи уусан. Бид 5 нийт 2 шил 0.75 литрийн “Тайга” нэртэй архи уусан. Анх архи уух санааг Д, Г бид 3 гаргаж дэлгүүр хаахаас өмнө буюу 21 цаг өнгөрч байхад Г, Д 2 аваад ажил дээр авчраад уусан байсан. Ч бид 2 ажлаа дуусгаад доошоо 1 давхарт очоод компанийнхаа 3 залуутай хамт архи ууж байсан чинь М гээд тайзны ажилчин халамцуу ирээд бид нартай хамт суусан. Удалгүй араас нь тайзны ажилчин гээд Эрка гэсэн бүтэн нэрийг нь мэдэхгүй байна бас нэг хөгшин ах, бас дүү нь гээд нэг залуу хамт ирээд тэд нар хамт архи уусан. Тэд нар бараг 00 цагийн үед бид нар дээр ажлаа дуусгаад ирсэн байх. Эрка, М, хөгшин ах 3 согтуу байсан. Тайзны ажилчид болох 4 залууг ирэхэд манай архи 2 дахь шил нь дуусаж байсан. Тайзны 4 залуутай хамт ирсэн дүү нь удалгүй гараад явсан. Тэгээд архиа уугаад сууж байсан чинь Ч алга болчихсон байхаар нь би Гг гарч үзээд хаана байгааг нь мэдээд ир гэсэн чинь Г хайгаад олоогүй. Дараа нь Эг Чийг олоод ир гэж явуулсан чинь бас олоогүй. Удалгүй 00 цаг өнгөрч байхад Аварга гээд хаалга цоожилдог залуу ирээд бид нарыг гарах болж байна уу би хаалгаа цоожиллоо гэхээр нь архи аягалж өгөөд хамт суусан. Архи дууссан байсан болохоор Д тайзны Эркатай хамт гарч таксинаас архи авсан санагдаж байна. “Еlix” нэртэй 0.75 литрийн нэг шил архи байсан. Тэгээд ууж дуусаад дахиад 2 шил архи буюу “Соёрхол” нэртэй 0.75 литрийн 1 шил архи, “Еlix” нэртэй 0.75 литрийн 1 шил архинууд авчраад уусан. 03 цагийн үед байх архийг дуусаад бид нар явах болсон... /1-р хх-ийн 118-119 дэх тал/ 

Гэрч Д.Мийн мэдүүлэгт: Би “М” ХХК-д цахилгаанчнаар ажилладаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э, Ц, Б нарын хамтаар Даланзадгад сумын төвд баригдаж байгаа театрын барилга дээр ажиллахаар ирсэн. Бид нарыг ирэхэд театрын барилга дотор 3 давхарт өрөө гаргаж өгсөн бөгөөд Э, Ц, Б ах нарын хамтаар тэр өрөөнд байсан юм. Тэр архийг Б бид хоёр уусан. Э бага ээрэг уусан. Тэр архийг ууж дуусгаад дахин архи уухаар болоод такси дуудахаар болоод Э фейсбүүк дээрээ такси байна уу гэсэн зар тавьсны дагуу нэг дуудлагын жолоочтой би холбогдож яриад архи авахаар болсон. Тэгээд такси гадаа ирчихсэн байна гэхээр нь Ц бид хоёр гараад архи авах гэсэн чинь гадна хаалга цоожтой байсан. Тэгсэн цаана коридорт хүмүүс дугараад байхаар нь яваад очсон чинь “В” ХХК-ийн Д, Эрка, Т, Ч болон талийгаач болон бас нэг хоёр танихгүй залуучууд байсан бөгөөд тэд нарын дунд “Ж” ХХК-ийн хэлгүй залуу М, Балжинням нар байсан. Би Балжиннямаас гадна хаалганы түлхүүр аваад гарах гэсэн чинь Д хамт жаахан сууя гэж хэлсэн. Тэгээд би таксинаас архиа авсан чинь Д 2 ширхэг 0.75 граммын Кульяа гэх архи хоёрыг авсан. Д, Ц бид гурав эргэж ороод би нэг давхарт сууж байсан залуучуудтай нийлж суугаад Цийг явуулаад Б, Э хоёрыг дуудуулсан. Тэр гурав удаагүй хүрээд ирсэн. Бид нар архи уугаад дуулж бүжиглээд хэсэг хугацааг өнгөрөөсөн. /1-р хх-ийн 91-92 дахь тал/

Гэрч П.Бын мэдүүлэгт: “Би “М” ХХК-д гэрээгээр ажилладаг бөгөөд мужааны ажил гарахаар надад хэлдэг. ...Бид хоёр ирээд Даланзадгад сумын төвд баригдаж байгаа Театрын барилга дээр буудалсан. Намайг оруулсан өрөөнд надаас гадна манай компанийн 3 залуу байсан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны орой ажил 22 цагийн үед тараад манай өрөөний залуучууд ганц шил архи ууя гэж ярилцаад би дэлгүүр рүү явсан. Би барилгын хойд талд байх гэр хороолол дунд байх нэг хүнсний дэлгүүр ороод 0.75 граммын нэг шил архи авч ирсэн /нэрийг нь санахгүй/ тэр архийг Э, М бид гурав юм яриад хувааж уусан. Тэр архийг ууж дуусчихаад унтацгаая гэхэд Э архи захиалчихсан, одоо ирж байгаа гурвуулаа гаръя гэж хэлсэн. Тэгээд бид гурав 3 давхраас доошоо буугаад 1 давхарт буугаад ирэхэд 1 давхарт 6-7 залуу архи уугаад сууцгааж байсан. Тэр залуучууд бид гурвыг харчихаад нааш ир хамт сууцгаая гэж хэлсэн. Тэгээд бид нар нөгөө залуучуудын хажууд очоод суусан. Бид гурвыг очиход нэг шинэ архи задалсан. Энэ үед Э гараад нөгөө захиалсан гэх архиа аваад ороод ирсэн. Бид нар тэр залуучуудын өгсөн архийг уугаад дараа нь Э авсан архиа задалсан. /1-р хх-ийн 88-89 дэх тал/

Гэрч Н.Цийн мэдүүлэгт: “Би “М” ХХК-д гагнуурчнаар ажилладаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э, М, Б ах нарын хамтаар Даланзадгад сумын төвд баригдаж байгаа театрын барилга дээр ажиллахаар ирсэн. Бид нарыг ирэхэд театрын барилга дотор 3 давхарт өрөө гаргаж өгсөн бөгөөд Э. М, Б ах нарын хамтаар тэр өрөөнд орсон. 2021 оны 12 дугаар сарын 03-ны орой ажил 21 цаг өнгөрч байхад тараад бид нар өрөөнд ороод байж байхад Э пиво ууя гээд бид хоёр яваад "Ө" хүнсний дэлгүүр орж 2.4 литрийн “Сэнгүр” нэртэй пиво авсан, тэр пиво авч ирсэн. Тэгээд пиво ууж байхад Б ах гадагшаа гарч яваад нэг шил 0.75 граммын архи аваад ирсэн...Тэгээд М ах бид хоёр нөгөө таксинаас архи авч ирэх гээд гарсан чинь нэг давхарт “В” ХХК-ийн залуучууд архи уугаад сууцгааж байсан. Тэгсэн М ах “В” ХХК-ийн инженер Д ахтай таараад тэр хоёр тэврэлдээд цуг гадагшаа гарсан би араас нь дагаад гарсан. М ах захиалсан архиа авсан. “В” ХХК-н Д ах 2 шил архи нэмж авсан ямар нэртэй архи байсныг нь анзаараагүй. Тэгээд эргээд 1 давхарт байсан Вын залуучуудтай М ах үлдээд уухаар болсон. Тэгээд намайг дээшээ гараад Э ах, Б ах нарыгаа доош нь явуулчих гэж хэлсэн. Би дээшээ өрөөнд ороод доор дуудаж байна гэж хэлсэн чинь Э ах хамт бууя гэхээр нь би тэр хоёртой хамт буугаад доошоо очоод тэд нарын ярилцаж байхыг нь сонсож сууж байгаад эргээд өрөөндөө орж унтахаар гарсан. /1-р хх-ийн 98-99 дэх тал/

Гэрч Б.Г-гын мэдүүлэгт: “Тухайн өдөр 20:00 цаг өнгөрч байхад Д бид хоёр шил архи дэлгүүрээс аваад ирсэн ирээд манай зарим ажилчдын ажил дуусаагүй зарим нь завтай байсан болохоор үүдний хэсэгт архи ууж байхад “Ж” ХХК-ийн ажилтан нэрийг нь сайн мэдэхгүй байна /Аварга/ гэж хочилдог ирж гаднах хаалгаа түгжих гэж байгаад бид хэдтэй таарч хамт ганц хоёр татаад удаагүй байхад М гэх залуу ирээд найз нь архи дуудсан байгаа гэж хэлсэн. Тэгээд Д, М хоёр архи авчрахаар гарсан. Тэгээд орж ирэхдээ Эрка гэх залуу Цагаанаа гэдэг дүүтэйгээ нэмэгдчихсэн дөрвүүлээ 3 шил архитай орж ирээд архиа ууж эхэлцгээсэн....” /1-р хх-ийн 105-106 дахь тал/

Гэрч Д.Дийн мэдүүлэгт: “Тухайн өдөр 21:00 цагийн үед манай компанийн ажилчид ажил дуусаж байгаа юм чинь ганц юм ууя гэж ярилцаад Цогжавхлан дэлгүүрээс 22:00 цагийн үед очиж 0,75 литр "Тайг" нэртэй 2 шил архийг би ажилтан Г гэгчтэй очиж авсан. Бид нар ажил дээрээ очоод хоёр архиа байлгаж байгаад 23 цагийн үед барилгын үүдний хэсэг буюу /Пистул/-д архи ууж эхлээд 00:00 цаг өнгөрч байхад “Ж” ХХК-ийн нэг ажилтан Балжинням ирээд хамт архи ууж байхад “Энх подиз” ХХК-ийн Дөш, Эрка, Б нар ирсэн. Архи дуусаж байсан болохоор нэмж 3 шил архи дуудлагын жолоочоор авчруулж уугаад сууж байхад “Ж” ХХК-ийн М ирээд хамт архи ууж дуусахад 2021 оны сарын 12 дугаар сарын 04-ний өдөр 03:00 цаг дөхөж байсан..../1-р хх-ийн 109-110 дахь тал/

Гэрч Х.Ггийн мэдүүлэгт: “2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 08 цагт Д, талийгаач А, Э, Г, Г, Т бид 7 театрын барилга дээр ирж ажлаа хийж байгаад орой 20 цагийн үед хоолоо идчихээд сууж байсан чинь Д, Г 2 гараад явсан. Тэгээд 21 цагийн үед 2 шил 0.75 литрийн “Тайга” нэртэй архитай ирсэн. Бид нар 23 цагийн үед байх ажлаа дуусгаад архиа тойруулж уухаар болоод би архи хундагалсан. Би уугаагүй, би архи уудаггүй. Э ах бас уугаагүй. Тэгээд бид нар архиа тойруулаад 00 цаг өнгөрч байсан байх тэр үед тайз засдаг ажилчид болох 4 залуу бид нар дээр ирсэн. Тэд нар 3 нь архи уусан байсан.” /1-р хх-ийн 112-113 дахь тал/ 

Гэрч Н.Эгийн мэдүүлэгт: “Би орой 21 цаг өнгөрч байхад ажлаа дуусгаад 3 давхарт гарч утсаар 20-иод минут ярьчихаад доошоо 1 давхарт ирсэн чинь архи үнэртсэн. Би юун архи үнэртээд байна гэж асуусан чинь Д би ганц юм аваад тойруулж байна гэж хэлсэн. Тухайн үед ажилчид олон байсан болохоор архиа нууж тойруулсан. Тэнд олон компанийн олон ажилчид байдаг болохоор архиа нуусан. 23 цагийн үед Т, Ч хоёрын ажил нь дуусаад бууж ирээд бид 7 газар тойрч суугаад архиа тойруулсан. Г бид 2 архи уугаагүй. Миний шүд өвдөөд архи уугаагүй, Гг бид нар архи ууж болохгүй гээд өгөөгүй. Тэгээд архиа уугаад юм ярьж байсан чинь 00 цагийн үед байх тайзны М согтуу ирээд бид нартай хамт суугаад өөрсдийгөө бас ууж байгаа гэж хэлсэн. Тэр үед манай 2 дахь шил архи дуусаж байсан. Тэгээд М манай архи дууссан дуудлагын архи дуудсан гэж хэлсэн чинь бид нар хамт архи захимаар байна гээд цугтаа архи авахаар болоод хамт суусан. Тэгсэн чинь удалгүй тайзны Э бас нэг танихгүй ах, бас нэг дүү залуу тэр 3 араас нь ирээд бид нартай хамт суусан. Би тэр гурвын нэрийг нь мэдэхгүй. Тэгээд Д, М 2 гараад нэг шил 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи аваад орж ирсэн. Тэгээд хамт хаалга цоожилдог Аварга гэж залуу хамт ирсэн. Бид нар архиа ууж нутаг ус, хөгжилтэй зүйл яриад дараа нь аяны хундага гээд дуу дуулж байсан.” /1-р хх-ийн 121-122 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр дээрх ажилчид ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.М нь “Ж” ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэдэг, тус компанид ажилд ороод даруй 3 жилийн хугацаа болж байгаа талаарх нотлох баримт, хөдөлмөрийн гэрээ хавтаст хэрэгт авагджээ.

Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.” гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.9-т “ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг ойлгохоор хуульчилсан байна.

Иргэний хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч Д.Эгийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Улсын комисс дөхсөн байсан учраас ажлын цаг урттай байсан, шөнө 11, 12 цаг хүртэл ажиллаж байсан” гэх тайлбар гаргасан ба дээрх гэрч нарын мэдүүлгээр тухайн өдрийн архидан согтуурах үйл ажиллагаа 21 цагийн орчимд эхэлсэн болох нь тогтоогддог.

Үүнээс дүгнэхэд ажилчид ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурсан, улмаар хэтрүүлэн хэрэглэсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна.

“Ж” ХХК-ийн зүгээс ажлын байрандаа ахуйн зориулалтаар амьдрах эрхийг өөрийн болоод бусад компанийн ажилчдад олгосон нь дараах хууль болон дүрэм, журмыг зөрчсөн шийдвэр болжээ. Энэ нь Ослын хэрэгт шинжээчийн багаар ажилласан тухай 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Ө аймгийн Даланзадгад сумын 6-р багт орших Ө аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Ж” ХХК, театрын барилгын тайзны технологийн ажлыг гүйцэтгэж байсан “С” ХХК-иуд ашиглалтад ороогүй барилгад ажилтнуудаа хөгжимт жүжгийн театрын хөгжмийн өрөөнд байрлуулсан байгаа нь асуулт -2-т дурдагдсан заалтуудыг зөрчсөн байна.

“Ж” ХХК, “Се” ХХК-иуд нь өөрсдийн ажилчдыг барилгын ажил бүрэн дуусаагүй барилга буюу үйлдвэрлэлийн орчинд байрлуулсан, хоол үйлдвэрлэл явуулсан байгаа нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6. (Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.) заалтыг;

Ө аймгийн Даланзадгад сумын 6-р багт орших Ө аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Ж” ХХК, театрын барилгын тайзны технологийн ажлыг гүйцэтгэж байсан “С” ХХК-иуд ашиглалтад ороогүй барилгад ажилтнуудаа хөгжимт жүжгийн театрын хөгжмийн өрөөнд байрлуулсан байгаа нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм ерөнхий шаардлага БНбД 12-03-04-ын 6.1.4 дэх (Үйлдвэрлэлийн талбай, ажлын хэсгийг тохижуулахдаа ажиллагсдын тогтмол буюу түр байрлах газар (эрүүл ахуйн болон амрах байр, гарц)-ыг аюултай бүсийн гадна байрлуулбал зохино.) заалтыг тус тус зөрчсөн байна.

Хөгжимт жүжгийн театрын барилгын тайзны технологийн ажил, дотор засал чимэглэл хариуцан гүйцэтгэж байсан “Ж” ХХК, “В Констракшн” ХХК, “С” ХХК-нуудын ажилтан нар ажлын байранд архидан согтуурсан нь “В Констракшн” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.4 дэх (Ажлын байранд ажлын цагаар болон ажлын бус цагаар согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх) заалтыг, “Ж” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.7. дахь (ажилтан ажлын байранд буюу албан үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундаа буюу мансууруулах бодис удаа дараа хэрэглэсэн) бол хөдөлмөрийн гэрээг цуцлах заалтыг, “С” ХХК-ийн дотоод журмын 8 дахь (Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх болон хэрэглэсэн үедээ ажлын байранд байхыг хориглоно.) заалтыг зөрчсөн бөгөөд ажлын байранд тухайн аж ахуйн нэгжүүдийн ажил олгогч нараас хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй байна...гэснээр тогтоогдож байна. /3-р хх-ийн 96 дахь тал/

Иймд “Ж” ХХК-ий хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан ажлын байран дээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурч улмаар иргэн Н.Аын амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хэрэгт “Ж” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан мөрдөгчийн шийдвэр хууль ёсны болжээ гэж шүүх үзэв.

Иргэний хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч Д.Э шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд манай компанийг иргэний хариуцагчаар татаж байгаа бол бусад тэнд ажилчдаа байрлуулж байсан компаниудыг ч мөн адил иргэний хариуцагчаар татах ёстой байсан гэх гомдол гаргаж байх боловч тухайн үед гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгэж байсан “В Констракшн” ХХК, “С” ХХК-нуудын ажилтнууд ажлын байран дээр архидан согтуурсан үйлдэл байгаа боловч эдгээр компанийн ажилчдын зүгээс  бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл гаргаагүй, харин “В Констракшн” компанийн ажилтан Н.Аын амь нас хохирсон үйлдэлд  “Ж” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан Э.М холбогдсон нотлох баримтаар тогтоогдсон болно. Иймд иргэний хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгчийн дээрх гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт  Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж хуульчилсан ба энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол учирсан байна.

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ...санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, Д.Т нар нь хүний амь нас хохирсонтой холбоотой хохирол, талийгаач Н.Аыг оршуулахтай холбоотой гарсан зардал болон бусад зардалд 29.013.458 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 8.160.980 төгрөг, нийт 37.174.438 төгрөгийг шүүгдэгч Э.М болон иргэний хариуцагч “Ж” ХХК-аас нараас тус тус нэхэмжилж, талийгаач Н.Аын бага насны 5 хүүхдийг 18 нас хүртэл сар бүр буруутай этгээдүүдээр тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.   

Хүний амьд явах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан эрх бөгөөд шүүгдэгч Э.Мы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан тул амь насыг хохироосон хор уршигтай холбоотой төлбөр болох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 8.160.980 төгрөгийг шүүгдэгч Э.Маас, хүний амь нас хохирсонтой холбоотой гарсан хохирол болох оршуулахтай холбоотой гарсан зардал болон бусад зардал 29.013.458 төгрөгийг иргэний хариуцагч “Ж” ХХК-аас тус тус гаргуулахаар иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.  

 

Амь хохирогч Н.А, эхнэр Д.Т нар нь 1999 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр гэр бүл болж, эрх бүхий байгууллагад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлсэн /2-р хх-ийн 105 дахь тал/, тэдний дундаас насанд хүрээгүй 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүү А.Бэлгүтэй, 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүү А.Арванхангал, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү А.Анар, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр охин А.Анхилуун, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүү А.Агар /2-р хх-ийн 106-109 дэх тал/ нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэсний болон  төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.   

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, Д.Т нар нь насанд хүрээгүй болон бага насны хүүхдүүдийн гэм хорын хохирол болох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг 18 нас хүртэл нь нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ талаарх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний дараа шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.    

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй тул иргэний хариуцагч “Ж” ХХК нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:   

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Э.М нь сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь Ө аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37/21 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 193 дахь тал/,Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 1-р хх-ийн 199-200 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.М нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” 1-р хх-ийн 250 дахь тал/, “Ж” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зан байдлын тодорхойлолтод: “Энхсайхан овогтой М нь 2018 оны 04-р сараас эхлэн манай байгууллагад туслах ажилтнаар ажилд орж байсан. 2019 онд ажилдаа туршлагажиж цалингийн шатлал нэмж, 2020 оноос мэргэшсэн ажилтан буюу мужаанаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Э.М нь хэл яриа болон сонсголын хувьд хөгжлийн бэрхшээлтэй ч бусдад өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг, өөрийн хийж буй ажилдаа хурдан шаламгай, аливаа зүйлийг ойлгох чадамж өндөр, хамт олныхоо дунд нэр хүндтэй ажилтан билээ. Зан байдлын хувьд хүнд тусархуу, шударга боловч өөрийг нь шоолох үгүйсгэх үед огцом хурдан уур гаргадаг сул талтай. 2021 оны бүтээн байгуулалтад идэвх санаачилгатай, бүтээл өндөртэй ажиллаж яамны жуух бичгээр шагнуулахаар материалыг холбогдох байгууллагад хүргүүлсэн байгаа болно. Гэр бүлийн байдлын хувьд мөн эхнэр нь  хэл яриа сонсголын бэрхшээлтэй эрхэлсэн ажилгүй гэртээ байдаг ба 1-6 хүртэлх насны 3 хүүхэдтэй.” /1-р хх-ийн 237 дахь тал/, Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1933 дугаартай тодорхойлолтод: Тус хорооны иргэн Энхсайхан овогтой Мд /УД94040515/ нь Замчин 4-27 тоот хаяганд албан ёсны бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй. Ам бүл 5, Эхнэр 3 хүүхэд нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг. Э.М нь сонсголын 100%-н хөгжлийн бэрхшээлтэй иргэн болно. Тухайн иргэн зан төлөвийн хувьд элдэв гаж зуршилгүй, 100%-ийн хөгжлийн бэрхшээлтэй боловч ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлдээ анхаарал халамж тавьдаг иргэн болно.” /1-р хх-ийн 238 дахь тал/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2129 дугаартай тодорхойлолтод: “РД: УД94040515 дугаартай Э-ын М нь тус хорооны 14-5 тоот хаягт ам бүл 5 амьдардаг нь үнэн болно.” /1-р хх-ийн 239 дэх тал/, Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 138 дугаартай тодорхойлолтод: “Тус сургуульд Энхсайхан овогтой М нь 2002-2009 онд суралцаж байсан бөгөөд суралцах хугацаандаа идэвхи чармайлттай суралцаж, анги хамт олондоо нэр хүндтэй, нөхөрсөг тусч, төлөв даруу сурагч байсан нь үнэн болохыг тодорхойлов.” /1-р хх-ийн 240 дэх тал/, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /1-р хх-ийн 241 дэх тал/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт /1-р хх-ийн 242 дахь тал/, төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 244-246 дахь тал/, Нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 247 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял оногдуулах, оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргав.

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэн үзэх үндэслэл болон шүүх энэ хуульд заагаагүй бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийн хувийн байдал, ар гэр, ахуй амьдралын байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээ болох 8 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлт гаргав.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс хуулийн дагуу шийдвэрлэж, хуулийн дээд ялыг оногдуулж өгөхийг хүссэн тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгч Э.Мыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон сонсгол болон хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 15 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Э.Мы 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сэжигтнээр баривчлагдсан 48 цаг /1-р хх-ийн 223 дахь тал/, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 332 /2-р хх-ийн 44-45, 61-62, 68-69, 79-80, 88-89, 97-99, 3-р хх-ийн 54-55, 75-77, 117-118, 146-147, 63-64, 187-189, 197-198, 222, 244 дэх тал/, нийт 334 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 65-74 дэх тал/ зэргээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болохгүй юм.

 

       Шүүх Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангасан тухайд:

 

        Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй. Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно... мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй. гэж заасан тул шүүх хөгжлийн бэрхшээлтэй шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий дохионы хэлмэрчийг шүүх хуралдаанд оролцуулж хэлмэрчлүүлсэн болно.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Хууль зүйн туслалцаа авах эрхийг дараах байдлаар хуульчилжээ. 

 

27.1.Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна.

 

27.2.Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүн шаардлагатай хууль зүйн зөвөлгөө, тусламж үйлчилгээгээр үнэ төлбөргүй хангагдах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

27.3.Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүнд түүний эрх, үүрэг болон холбогдох мэдээллийг хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь нийцүүлэн ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр тайлбарлаж өгнө.

 

27.4.Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүн эрх ашгаа хамгаалахад хүртээмжтэй орчныг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдгээрийг текст уншигч, бичигч, дохионы хэлний хэлмэрч, орчуулагчаар үнэ төлбөргүй хангах ба үйлчилгээний зардлыг улсын төсөвт тусгана.

 

6.2.Түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлээгүй байх, бүрдүүлэхээс татгалзах, нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд шүүх Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүн эрх ашгаа хамгаалахад хүртээмжтэй орчныг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдгээрийг текст уншигч, бичигч, дохионы хэлний хэлмэрч, орчуулагчаар үнэ төлбөргүй хангах ба үйлчилгээний зардлыг улсын төсөвт тусгана гэж заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: Эрүүгийн хэргийг энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон, шүүгдэгчийг цагаатгасан, эсхүл ял шийтгүүлсэн хүн, хуулийн этгээд төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон бол түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлж, зардлыг төр хариуцна...гэж заасны дагуу шүүх хуралдаанд дохионы хэлмэрчээр оролцсоны зардалд нэг цагийн хөлс 50.0000 төгрөг байх журмыг үндэслэн 9 цаг үргэлжилсэн шүүх хуралдааны ажлын хөлс 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг Ө аймаг дахь Шүүхийн тамгын газраас гаргуулан дохионы хэлмэрч Ж.Саранчимэгт олгохоор шийдвэрлэж, хөгжлийн бэрхшээлтэй шүүгдэгчийг эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлж, зардлыг төр буюу шүүхийн тамгын газар хариуцахаар шийдвэрлэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 12 см урттай шар өнгийн хуванцар иштэй, ажлын хэсэг нь 15 см урттай, цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, “Экспорт” нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхэг, “Хараа” нэртэй 0.75 литрийн ёроолоосоо дээш 2 см хэмжээтэй шингэнтэй архины шил 1 ширхэг, 2.4 литрийн “Сэнгүр” нэртэй пивоны сав 2 ширхэг, цэнхэр өнгийн зах, цээж, нурууны хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон Levas гэсэн бичигтэй, зүүн мөрөнд 1 ш, нурууны хэсэгт 2 тус бүр зүсэгдсэн оромтой пудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн зүүн, баруун гуяны гадна талд халаас бүхий өмдний баруун шуумаг хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ажлын өмд 1 ширхэг, хөх өнгийн дотуур өмд 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, хагас түрийтэй гутал, ногоон эрээн өнгийн малгайтай цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн футболк 1 ширхэг, бор өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн дотуур өмд 1 ширхэг зэрэг нь эдэлгээний хувьд цаашид ашиглах боломжгүй болсон байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ө аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.    

 

Шүүгдэгч Э.Мд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 334 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овогт Э-ын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 15 /арван тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мы 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 334 /гурван зуун гучин дөрөв/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Маас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 8.160.980 /найман сая нэг зуун жаран мянга есөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан, иргэний хариуцагч “Ж” ХХК-наас /төлөөлөгч Д.Э/ 29.013.458 /хорин есөн сая арван гурван мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дондогдоржийн Н нарт тус тус олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, Д.Т нар нь насанд хүрээгүй болон бага насны хүүхдүүдийн гэм хорын хохирол болох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг 18 нас хүртэл авах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний дараа шүүгдэгчээс, иргэний хариуцагч нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.       

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө аймаг дахь Шүүхийн тамгын газраас шүүх хуралдаанд хэлмэрчээр оролцсоны зардалд 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан дохионы хэлмэрч Ж.Саранчимэгт олгосугай.  

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 см урттай шар өнгийн хуванцар иштэй, ажлын хэсэг нь 15 см урттай, цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, “Экспорт” нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхэг, “Хараа” нэртэй 0.75 литрийн ёроолоосоо дээш 2 см хэмжээтэй шингэнтэй архины шил 1 ширхэг, 2.4 литрийн “Сэнгүр” нэртэй пивоны сав 2 ширхэг, цэнхэр өнгийн зах, цээж, нурууны хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон Levas гэсэн бичигтэй, зүүн мөрөнд 1 ш, нурууны хэсэгт 2 тус бүр зүсэгдсэн оромтой пудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн зүүн, баруун гуяны гадна талд халаас бүхий өмдний баруун шуумаг хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ажлын өмд 1 ширхэг, хөх өнгийн дотуур өмд 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, хагас түрийтэй гутал, ногоон эрээн өнгийн малгайтай цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн футболк 1 ширхэг, бор өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн дотуур өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ө аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.  

 

  1. Шүүгдэгч Э.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           10. Шүүгдэгч Э.М нь 334 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.

 

           11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА

 

                                       ШҮҮГЧИД                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ

 

                                                                                               Б.ВОЛОДЯ