| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/00494/И |
| Дугаар | 101/ШШ2019/00802 |
| Огноо | 2019-03-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2019/00802
2019 оны 03 сарын 18 өдөр Дугаар 101/ШШ2019/00802 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, Б овогт М.Гр ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байр, 0 тоотод оршин суух Шаазган овогт Ж.Б-т холбогдох,
0 УНТ улсын дугаартай Тоёота марк Х 0 маркийн суудлын авто машины шилжилт хөдөлгөөнийг хийлгэж М.Гын нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах, 249.573 төгрөгийн торгууль төлөхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Г би 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Э.Бтэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулж сувдан цагаан өнгөтэй Тоёота марк Х 0 маркийн улсын дугаар 0 УНТ улсын дугаартай, гэрчилгээний дугаар 0, арлын дугаар 0 суудлын авто машиныг 7.000.000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бэлнээр өгсөн.
Бидний хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээний 3.6-д заасны дагуу М.Г нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан Автотээврийн үндэсний төв дээр шилжилт хөдөлгөөн хийлгэхээр очсон боловч тэрээр 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөх ёстой нийт 249.573 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байсан тул шилжилт хөдөлгөөн хийлгэж чадаагүй. Үүнд авто машины болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 99.573 төгрөг, Э.Бийн эзэмшилд байх хугацааны торгууль 150.000 төгрөг тус тус хамаарна.
Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед Э.Б нь надад дээрх татвар, торгуулийн талаар огт хэлээгүй бөгөөд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 3.1-д заасан заалтыг уг тээврийн хэрэгсэл нь хангаж чадаагүй байхад гэрээ хийсэн байсан. Уг өр төлбөрийн асуудлыг мэдсэн даруйдаа түүнийг асуудлаа хурдан шийдвэрлэж өгөхийг шаардсан боловч “хөдөө ажлаар явж байна, хот орохоороо төлөөд шилжүүлээд өгье” гэх мэтээр шалтаг тоочин хугацааг хойшлуулсаар ирсэн. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр утсаар ярихад “би хотод ирсэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш уулзъя” гэж хэлсний дараа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр утсаар ярьж тэр өдрөө уулзаж торгууль төлсөн баримтаа авч ирж хамт нотариат орж дахин гэрээ хийхээр тохиролцсон. Гэтэл тэрээр уулзахаар тохиролцсон өдрөө утсаа авахгүй таг чиг болж “торгууль татварыг төлж өгөхгүй, өөрсдөө шилжүүлээд ав. Шүүх цагдаагаараа яв” гэсэн зурвасыг утаснаасаа илгээсэн байсан.
Иймд хариуцагчид Авто тээврийн үндэсний төвд хандан 0 УНТ улсын дугаартай Тоёота марк Х 0 маркийн суудлын авто машины шилжилт хөдөлгөөнийг хийлгэж, М.Гын нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж, 249.573 төгрөг гаргуулж өгнө үү... гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Э.Бт холбогдуулан 0 УНТ улсын дугаартай Тоёота марк Х 0 маркийн суудлын авто машины шилжилт хөдөлгөөнийг хийлгэж, М.Гын нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах, автомашины торгууль 249.573 төгрөг төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хариуцагчид 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн. Э.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр заажээ.
Хариуцагч Э.Бт 2019.03.18-ны өдрийн 15:00 цагт товлогдсон шүүх хуралдааны зарыг түүний утсаар мэдэгдсэн байна. /хх-ийн 15-16 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон мөн хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын хооронд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, 0 УНТ улсын дугаартай, 0гэрчилгээтэй GRX1203020862 арлын дугаартай, Тоёота марк Х 0 маркын сувдан цагаан өнгөтэй суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг 7.000.000 төгрөгөөр Э.Б нь М.Гт худалджээ. /хх-ийн 5 дугаар тал/
Хариуцагч Э.Б тухай тээврийн хэрэгслийг М.Гт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн 2017 оны 06 дугаар сарын 07-ноос өмнө автомашины татвар, торгууль болох 249.573 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Э.Бээр 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс өмнөх автомашины татвар, торгууль болох 249.573 төгрөгийг төлүүлж, тухайн тээврийн хэрэгслийг М.Гын нэр дээр шилжүүлэхийг Э.Бт даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.337 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78.337 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д зааснаар Э.Бээр 0 улсын дугаартай Тоёота марк Х 0 маркийн автомашины 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс өмнөх автомашины татвар, торгууль болох 249.573 төгрөгийг төлүүлж, тухайн тээврийн хэрэгслийг М.Гын нэр дээр шилжүүлэхийг Э.Бт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.337 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бээс 78.337 төгрөгийг гаргуулан М.Гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО