Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/176

2023        02         03                                  2023/ШЦТ/176

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

прокурор М.Оюунбат /томилолт/,

шүүгдэгч А.Д.В, Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүүлсэн А.Д.В, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А нарт холбогдох эрүүгийн 2206 05111 0049 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.А,

Оросын Холбооны Улсын иргэн 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .................... тоотод оршин суух хаягтай,

 урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. А.Д.В /РД:ЮД01302213/.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Н.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 Шүүгдэгч А.Д.В-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.А-ийн “Шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан хамрын хугарал, зүүн ухархайн хана, баруун зовхинд учирсан зөөлөн эдийн няцрал гэмтлийг тухайн үед Данела гэх залуу намайг хавсарч газар унагаагаад дээрээс гараараа нүүр лүү хэд хэдэн удаа цохиж гэмтлийг учруулсан байгаа. ...надаас уучлалт гуйж эмчилгээний зардал болох 386,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Миний зүгээс цаашид ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132-134 дэх тал/,

Хохирогч Оросын Холбооны Улсын иргэн А.О.В-ын “Н.А намайг цохих гээд миний 2 гарнаас бариад авахаар нь би зөрүүлээд 2 гарыг нь бариад авсан. Тэгэхэд миний 2 гараас огцом татаж газарт унгаасан. Тэгэхэд би урагшаа чигээрээ газар цээж хэсгээрээ унасан. Машиндаа суугаад цагдаа руу явах замд зүрхээр өвдөөд байгаа юм шиг зовуурь мэдэгдсэн. Гэртээ очоод хэвтэх үед бүүр хүчтэй зовуурилж, цээжээр өвдөж байсан. ...тухайн үед намайг Н.А татаж газар унагаахад тэнд байсан танихгүй хүн ирээд Н.А-ийг аваад цаашаа холдуулсан. би уг эмэгтэйд гар хүрээгүй, би гэмтлийн эмнэлэгт томографын харуулсан 150,000 төгрөгийн зардал гарсан байгаа. Өөр зардал гараагүй. Гэрээрээ өвчин намдаах эм уугаад дэглэм бариад хэвтсэн байгаа. ...надад гомдол, санал байхгүй. Н.А надаас уучлалт гуйж, эмчилгээний зардал 150,000 төгрөг бүрэн төлж барагдуулсан. Миний зүгээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал/,

Гэрч Ж.Хулангийн "Манай нөхөр А.Д.В нь 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын 3 дугаар төрөхөд төрсөн. Бага насаа гэрээрээ хүмүүжиж байгаад Орос 14 дүгээр сургуульд 7 дугаар анги хүртлээ сурч байгаад 8 дугаар ангиасаа Батлан хамгаалах их сургуульд сурч байгаад дундаас нь төгсөж чадаагүй гарсан байгаа. Би нөхөртэй 2018 онд танилцаж хамт амьдарч эхэлсэн. Одоо 3 настай, 1 ой 4 сартай 2 хүүхэдтэй. Манай нөхөр Адеев А.Д.В нь даруу төлөв зантай, ямар нэгэн онгироо зан авиргүй, уурлаад уцаарлаад байдаггүй, шударга зантай, бусдад их тусархуу, ажилсаг, хөдөлмөрч, хичээнгүй, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, сайн хань байгаа юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дахь тал/,

  Гэрч С.Нэргүйн "Би өнөөдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 137 дугаар сургуулийн харалдаа өөрийн 50-46 УАА улсын дугаартай цагаан өнгийн Приус 35 загварын автомашинтай хамтран амьдрагч Оксана, хүү А.Д.В-г нарын хамт А.Д.В-ийг гэрт нь хүргэж өгөх гээд хойшоо явж байтал 2 бага насны хүүхэдтэй согтуу эмэгтэй гараа өргөөд зогсож байсныг А.Д.В хараад энэ эмэгтэйг дөхүүлээд өгчихье гэж хэлэхээр зогстол хаана хүрэх юм зам дагуу бол дөхүүлээд өгье гэж хэлтэл тэр эмэгтэй хүргэж өгч чадахгүй бол зайл гэж хэлээд хаалга савахаар нь би гайхаад би дөхүүлээд өгье гэж хэлэхэд яагаад уурлаад байгаа юм вэ гэж хэлэхэд өөдөөс уурлаад хүргэж өгч чадахгүй бол яах гэж зогсдог юм гэж хэлээд миний машины гупер луу цохиж байгаа мэт дугарахаар нь машинаасаа бууж очоод машин эвдчихвий гэж бодоод очоод түлхтэл урдаас дайраад дайхаар нь дахиж түлхээд явах гээд машиндаа суутал машины хажууд хүрч ирээд зогсоод явахгүй байхаар нь би буугаад хаалганы харалдаа зогсож байтал А.Д.В буугаад тэр эмэгтэйг түлхэж холдуулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

   Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13755 дугаартай шинжээчийн “Н.Аийн биед зүүн ухархайн хан, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зовхи, зүүн бугалгад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хэлэнд цус хуралт, баруун долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дахь тал/,

   Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13880 дугаартай шинжээчийн “А.Оксанагийн биед баруун 9,10-р хавирганы хугарал, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн /1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал/ дүгнэлт,

   Хохирогч Адеева Оксана Владимировнагийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 248 дахь тал/,

   Шүүгдэгч Н.Аийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 247 дахь тал/,

   Шүүгдэгч  А.Д.Вийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 247 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар:

Н.А, А.Д.В нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Аид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Д.Вид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял санал болгосныг Н.А, А.Д.В нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагджээ.

Оросын Холбооны Улсын иргэн А.Д.В нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 137 дугаар сургуулийн орчимд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шөнө хохирогч Н.Атай маргалдаж, улмаар гараараа Н.Аийн нүүрэн тус газар цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд зүүн ухархайн хана, хамар ясны хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хэлэнд цус хуралт, баруун долоовор хуруунд зулгаралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан,

Н.А нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 137 дугаар сургуулийн орчимд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шөнө хохирогч Оросын Холбооны Улсын иргэн Адеева Оксана Владимировнатай маргалдаж, улмаар Адеева Оксана Владимировнийг газарт унагаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд баруун 9, 10-р хавирганы хугарал, баруун бугалгад цус хуралт гэмтэл үүсгэж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Адеева Оксана Владимировна, хохирогч, шүүгдэгч  Н.А, А.Д.В, гэрч Ж.Хулан, С.Нэргүй нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Оросын Холбооны Улсын иргэн А.Д.Вийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтээс татгалзаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдаж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байна.

Иймд Н.Аийг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, А.Д.Вийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд тус бүр 500 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Н.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”,

А.Д.В-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А-ид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Д.В 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Н.А, А.Д.В нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, А.Д.В нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А, А.Д.В нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.А, А.Д.В нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ

2023        02         03                                  2023/ШЦТ/176

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

прокурор М.Оюунбат /томилолт/,

шүүгдэгч А.Д.В, Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүүлсэн А.Д.В, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Нямлхагвын Н.А нарт холбогдох эрүүгийн 2206 05111 0049 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.А,

Оросын Холбооны Улсын иргэн 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .................... тоотод оршин суух хаягтай,

 урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. А.Д.В /РД:ЮД01302213/.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Н.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 Шүүгдэгч А.Д.В-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.А-ийн “Шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан хамрын хугарал, зүүн ухархайн хана, баруун зовхинд учирсан зөөлөн эдийн няцрал гэмтлийг тухайн үед Данела гэх залуу намайг хавсарч газар унагаагаад дээрээс гараараа нүүр лүү хэд хэдэн удаа цохиж гэмтлийг учруулсан байгаа. ...надаас уучлалт гуйж эмчилгээний зардал болох 386,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Миний зүгээс цаашид ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132-134 дэх тал/,

Хохирогч Оросын Холбооны Улсын иргэн А.О.В-ын “Н.А намайг цохих гээд миний 2 гарнаас бариад авахаар нь би зөрүүлээд 2 гарыг нь бариад авсан. Тэгэхэд миний 2 гараас огцом татаж газарт унгаасан. Тэгэхэд би урагшаа чигээрээ газар цээж хэсгээрээ унасан. Машиндаа суугаад цагдаа руу явах замд зүрхээр өвдөөд байгаа юм шиг зовуурь мэдэгдсэн. Гэртээ очоод хэвтэх үед бүүр хүчтэй зовуурилж, цээжээр өвдөж байсан. ...тухайн үед намайг Н.А татаж газар унагаахад тэнд байсан танихгүй хүн ирээд Н.А-ийг аваад цаашаа холдуулсан. би уг эмэгтэйд гар хүрээгүй, би гэмтлийн эмнэлэгт томографын харуулсан 150,000 төгрөгийн зардал гарсан байгаа. Өөр зардал гараагүй. Гэрээрээ өвчин намдаах эм уугаад дэглэм бариад хэвтсэн байгаа. ...надад гомдол, санал байхгүй. Н.А надаас уучлалт гуйж, эмчилгээний зардал 150,000 төгрөг бүрэн төлж барагдуулсан. Миний зүгээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал/,

Гэрч Ж.Хулангийн "Манай нөхөр А.Д.В нь 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын 3 дугаар төрөхөд төрсөн. Бага насаа гэрээрээ хүмүүжиж байгаад Орос 14 дүгээр сургуульд 7 дугаар анги хүртлээ сурч байгаад 8 дугаар ангиасаа Батлан хамгаалах их сургуульд сурч байгаад дундаас нь төгсөж чадаагүй гарсан байгаа. Би нөхөртэй 2018 онд танилцаж хамт амьдарч эхэлсэн. Одоо 3 настай, 1 ой 4 сартай 2 хүүхэдтэй. Манай нөхөр Адеев А.Д.В нь даруу төлөв зантай, ямар нэгэн онгироо зан авиргүй, уурлаад уцаарлаад байдаггүй, шударга зантай, бусдад их тусархуу, ажилсаг, хөдөлмөрч, хичээнгүй, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, сайн хань байгаа юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дахь тал/,

  Гэрч С.Нэргүйн "Би өнөөдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 137 дугаар сургуулийн харалдаа өөрийн 50-46 УАА улсын дугаартай цагаан өнгийн Приус 35 загварын автомашинтай хамтран амьдрагч Оксана, хүү Данийл нарын хамт Данилийг гэрт нь хүргэж өгөх гээд хойшоо явж байтал 2 бага насны хүүхэдтэй согтуу эмэгтэй гараа өргөөд зогсож байсныг Данил хараад энэ эмэгтэйг дөхүүлээд өгчихье гэж хэлэхээр зогстол хаана хүрэх юм зам дагуу бол дөхүүлээд өгье гэж хэлтэл тэр эмэгтэй хүргэж өгч чадахгүй бол зайл гэж хэлээд хаалга савахаар нь би гайхаад би дөхүүлээд өгье гэж хэлэхэд яагаад уурлаад байгаа юм вэ гэж хэлэхэд өөдөөс уурлаад хүргэж өгч чадахгүй бол яах гэж зогсдог юм гэж хэлээд миний машины гупер луу цохиж байгаа мэт дугарахаар нь машинаасаа бууж очоод машин эвдчихвий гэж бодоод очоод түлхтэл урдаас дайраад дайхаар нь дахиж түлхээд явах гээд машиндаа суутал машины хажууд хүрч ирээд зогсоод явахгүй байхаар нь би буугаад хаалганы харалдаа зогсож байтал Данил буугаад тэр эмэгтэйг түлхэж холдуулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь тал/,