Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар   2023/ШЦТ/41 

 

 

 

 

 

 

 

 

 2023          01         04                                 2023/ШЦТ/41    

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Г.Чанцалдулам,

хохирогч Н.О,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт *******-ийд яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 05557 3831 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн Дархан хэсгийн цагдаагаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .....................................тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Х овогт *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Японы эмнэлгийн баруун талд байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутны 3 дугаар байранд иргэн Х.Отэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед халдаж доод уруулын цус хуралт, язарсан шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Би лифт рүү жолоочтой орох гээд доошоо буугаад дээшээ гарахын завдалгүй хүлээгээд байж байхад ах өөрөө куртканаас зуурч өөрөө эхэлсэн.Тэрнээс биш зүгээр байж байхад хүн барьж аваад зодох хүн биш.” гэв.

     Хохирогч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 9 дүгээр сарын 30-ны өдөр би жижүүртэй цуг гарч байсан. Би тэнд 24 цагийн слесарь хийдэг. Тэр жижүүр дээд давхруудаар явж байсан. Би жижүүрийн үүд сахиад байж байсан. Манайх 11 цагаас хойш хүн оруулахгүй хаалгаа барьдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг мөн оруулдаггүй сургуулийн дотоод журамтай. Гэтэл шүүгдэгч 12 цагийн үед жолоочтой хамт орж ирээд намайг харангуутаа шууд ална гэсэн. Тэгэхээр нь би гайхаад “чи яахаараа хүн алдаг юм” гэхэд нилээн дагаж явж байгаад намайг лифтний тэнд байхад шууд бариад авсан. Тэгээд л хоёулаа ноцолцсон. Лифт цайны газар хоёрын хооронд нэлээн зайтай. Бараг 20,30 минут зодолдож дээр доороо орж зодолдсон. Сүүлдээ миний бие дийлэхээ байгаад ноцолдоод дууссан. Удалгүй Нарандулам гарч ирсэн. Баярбат бид нарыг салгаад дууссан. Зодоон бол нэлээн үргэлжилсэн. Их ядарсан байсан. Орж ирээд алнаа гээд л дайраад байсан. Бичлэг дээр бүх зүйл тодорхой байгаа. Надад сэтгэл санааны гомдол байгаа. Хүн амьтантай харьцахаас айж байгаа. Өөдөөс зодолдчих болов уу гээд хүнд шаардлага тавихаа ч байсан. Шүүгдэгч нь өмнө нь манай байранд амьдардаг байсан. Архи уудаг л байсан. Жижүүр ороод та нар цагдаа байж архи ууж болохгүй гэж удаа дараа хэлж байсан. Тэгэхэд л надтай үл тоосон шинжтэй, яавал ч яахаар ханддаг байсан. Гурван сарын хугацаанд манай дотуур байранд байж байгаад гараад явсан. Тэгээд 09 дүгээр сарын дундуур ороод ирсэн байсан. Бас л архи уусан байсан. Сэтгэл санааны хохирлоо төлүүлмээр байна.”  гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6  дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Оийн өгсөн: "... Би 2022 оны 10 сарын 29-ны өдөр Монгол Японы эмнэлгийн хажуу талын Анагаах Ухааны Их сургуулийн 3 дугаар дотуур байрны слесарь ажил үүргийг 24 цагаар гүйцэтгэж байхад уг байрны түрээслэгч ******* гэх цагдаагийн ахлагч залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн энгийн хувцастай, манай даргын жолоочтой хамт хаалгаар орж ирээд намайг шалтгаангүй ална чамайг гэхэд би гайхан “чи намайг ямар учраас алах гэж байгаа юм” гэхэд над руу дайран намайг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, учир зүггүй зодож эхэлсэн. Би тухайн үед эсэргүүцэл үзүүлэн зууралдаж би залуу хүүхдийг дийлэхгүй байсан бараг 30-40 минут хэртэй зодолдсон тэр үед манай даргын жолооч Баярсайхан гэх залуу бид хоёрыг салгаж манай жижүүр эмэгтэй Нарандулам цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дэх тал/,

            Компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-31 дэх тал/,

            гэрч А.Нарандуламын өгсөн: ".. Б хажууд ирж зогсоод “муу нохойн гөлөг” гээд цайны өрөөний хаалгыг түлхээд орсон. Тэгэхээр нь “чи наад хаалга эвдэллээ, би бичлэг хийж байгаа шүү” гэж хэлээд хаалга руу ойртоод ирэхэд О ах газар уначихаар нь би өрөөний гэрэл асаагаад харахад Бат-Өлзий сандал дээр байсан тогооны таг аваад ахыг газар хэвтэж байхад гар дээр нь цохисон. Тэгэхээр нь би “чи болиоч, зөндөө цохисон шүү” гэж анхааруулан бичлэг хийгдэж байгаа шүү гэхэд гараас чирч татаад нүүр лүү нь цохиод босож буцаж яваад зурагтын ширээн дээрх цайны аяга аваад толгой дээр нь нэг цохиод дараа нь дахин толгой руу нь аягаараа цохиход аяга хагарсан чинь цамцны араас нь чирч явах үедээ нүүр лүү нь удаа дараа өшиглөж байхад захирлын жолооч Баярсайхан коридорт байхад “хүүе Баярсайхан энийг аваач гэж орилсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 43 дахь тал/,

             гэрч Б.Баярсайханы өгсөн: "... 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө байсан шиг санагдаж байна. Би тэр үед арга хэмжээтэй байж байгаад машинаа граж руу оруулах гэж жижүүрээр гражийн хаалгыг онгойлгуулах гэж хаалга тогшсон Н.О ах тайлж өгсөн. Тэгээд би лифтээр доош буух үед гаднаас миний араас орж ирсэн нэг залуу Н.О ах хоёр хоорондоо маргалдаад пижигнэлдээд явсан, юу болсон юм бол гэж бодоод эргээд харахад нөгөө залуу О ахыг заамдчихсан “чи муу яахаараа дандаа 12 гээд хаалга хаадаг юм” гэхэд би тогшихоор чинь онгойлгож өглөө шүү дээ, чи харин архи дарс уучихсан согтуу явж байгаа юм биш үү гэхэд миний ууж идэх ямар хамаатай юм гээд энд тэнд нь цохиод хавсарч унагаасан тэгэхээр нь би дундуур нь ороод болио гээд салгасан. Тэгээд нөгөө залуу нь заамдаастай Очо ах руу цохих гэж дайраад байсан би салгах гээд голд нь байж байсан. Энэ үед дээрээс жижүүр Нарандулам эгч ирээд “юу болоод байгаа юм” гэж хэлсэн ингээд салаад О ахыг та өрөө рүүгээ ор гэж хэлээд оруулсан. Нарандулам эгчийг цагдаад хэл гэж хэлчихээд нөгөө залууг авч гараад тайвшруулах гээд тамхи татаж байхдаа “одоо чи болио яах гээд байгаа юм гэж нэлээн хэлж бид хоёр хамт дотогш ороход гэнэт үглэж орилсон тэгэхээр нь би Нарандулам эгчид асуудал болох юм бол утсаараа бичлэг хийгээрэй гэж хэлсэн. Нөгөө залуу гэнэт орилоод цайны өрөөний хаалгыг өшиглөөд орсон удалгүй Нарандулам эгч Баяраа салгаарай болохоо байлаа шүү гэсэн утгатай зүйл хэлж орилохоор нь цайны өрөө рүү яваад ороход Н.О ах газар хэвтчихсэн цагдаа гэх залуу дээрээс нь зуураад аяга аваад толгойд нь цохиод сүүлдээ газраар чирээд энд тэнд цохиж өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дахь тал/,

            Гэрч Э.Жадамбын өгсөн: " хальт харахад О ахын царай нь жаахан бараачихсан нүүрээ нуусан маягтай цайны өрөө рүү яваад орсон. Нарийн ажиглаж хараагүй. Нөгөө хүмүүсийн биед гэмтэл байсан эсэхийг анзаарч хараагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 47 дахь тал/,

              Иргэний нэхэмжлэгч А.Маралын өгсөн: "...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад" нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Хохирогч Х.От Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмийн эмчилгээний зардалд 161.000 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг. Иймд нийт 161.000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 38 дахь тал/,

                    Компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-31 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын сарын 13-ны өдрийн 14956 дугаартай шинжээчийн:

             1. Х.Оийн биед доод уруулд цус хуралт, язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, хүзүү, цээжний баруун хэсэг, зүүн гарын шуу, зүүн өвдөгт цус хуралт, дух зүүн шанаанд зулгаралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.          

                 3. Дээрх гэмтлүүдээс доод уруулын цус хуралт, язарсан шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутны 3 дугаар байранд иргэн Х.Отэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед халдаж доод уруулын цус хуралт, язарсан шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутны 3 дугаар байранд иргэн Х.Отэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед халдаж доод уруулын цус хуралт, язарсан шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6  дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Оийн өгсөн: "... Би 2022 оны 10 сарын 29-ны өдөр ... уг байрны түрээслэгч ******* гэх цагдаагийн ахлагч залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, энгийн хувцастай, манай даргын жолоочтой хамт хаалгаар орж ирээд намайг шалтгаангүй “ална чамайг” гэхэд би гайхан “чи намайг ямар учраас алах гэж байгаа юм” гэхэд над руу дайран намайг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, учир зүггүй зодож эхэлсэн. Би тухайн үед эсэргүүцэл үзүүлэн зууралдаж би залуу хүүхдийг дийлэхгүй байсан бараг 30-40 минут хэртэй зодолдсон тэр үед манай даргын жолооч Баярсайхан гэх залуу бид хоёрыг салгаж манай жижүүр эмэгтэй Нарандулам цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дэх тал/,

            гэрч А.Нарандуламын өгсөн: "...Бат-Өлзий хажууд ирж зогсоод “муу нохойн гөлөг” гээд цайны өрөөний хаалгыг түлхээд орсон. Тэгэхээр нь “чи наад хаалга эвдэллээ, би бичлэг хийж байгаа шүү” гэж хэлээд хаалга руу ойртоод ирэхэд О ах газар уначихаар нь би өрөөний гэрэл асаагаад харахад Бат-Өлзий сандал дээр байсан тогооны таг аваад ахыг газар хэвтэж байхад гар дээр нь цохисон. Тэгэхээр нь би “чи болиоч, зөндөө цохисон шүү гэж анхааруулан бичлэг хийгдэж байгаа шүү” гэхэд гараас чирч татаад нүүр лүү нь цохиод босож буцаж яваад зурагтын ширээн дээрх цайны аяга аваад толгой дээр нь нэг цохиод дараа нь дахин толгой руу нь аягаараа цохиход аяга хагарсан чинь цамцны араас нь чирч явах үедээ нүүр лүү нь удаа дараа өшиглөж байхад захирлын жолооч Баярсайхан коридорт байхад “хүүе Баярсайхан энийг аваач гэж орилсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 43 дахь тал/,

             гэрч Б.Баярсайханы өгсөн: "... нэг залуу Н.О ах хоёр хоорондоо маргалдаад пижигнэлдээд явсан, юу болсон юм бол гэж бодоод эргээд харахад нөгөө залуу О ахыг заамдчихсан “чи муу яахаараа дандаа 12 гээд хаалга хаадаг юм” гэхэд би тогшихоор чинь онгойлгож өглөө шүү дээ чи харин архи дарс уучихсан согтуу явж байгаа юм биш үү гэхэд миний ууж идэх ямар хамаатай юм гээд энд тэнд нь цохиод хавсарч унагаасан тэгэхээр нь би дундуур нь ороод болио гээд салгасан. Тэгээд нөгөө залуу нь заамдаастай О ах руу цохих гэж дайраад байсан. ... Н.О ах газар хэвтчихсэн цагдаа гэх залуу дээрээс нь зуураад аяга аваад толгойд нь цохиод сүүлдээ газраар чирээд энд тэнд цохиж өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дахь тал/,

            Гэрч Э.Жадамбын өгсөн: " хальт харахад О ахын царай нь жаахан барайчихсан нүүрээ нуусан маягтай цайны өрөө рүү яваад орсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 47 дахь тал/,

              Иргэний нэхэмжлэгч А.Маралын өгсөн: "...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад" нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Хохирогч Х.От Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмийн эмчилгээний зардалд 161.000 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг. Иймд нийт 161.000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 38 дахь тал/,

                Компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-31 дэх тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын сарын 13-ны өдрийн 14956 дугаартай шинжээчийн:

             1. Х.Оийн биед доод уруулд цус хуралт, язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, хүзүү, цээжний баруун хэсэг, зүүн гарын шуу, зүүн өвдөгт цус хуралт, дух зүүн шанаанд зулгаралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.          

                 3. Дээрх гэмтлүүдээс доод уруулын цус хуралт, язарсан шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

                Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч: “Улсын яллагч: Анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-ийг хэрэгт хадгалуулах, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэв.

Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ныг эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь дүрс оношилгооны үнэ 650,000 төгрөг, өвдөгний хамгаалалтын 96,000, эмний 75,000 төгрөг нийт 821,000 төгрөгийн хохирогчийн эмчилгээнд зарцуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэгээр нотлогдож байна. /хх-ийн 98,99,101 дэх тал/

          Хохирогчоос Хан-Өндөр Хайрхан ХХК-ийн 1,362,850 төгрөгийн зарлагын баримтыг гаргаж өгч хэрэгт хавсаргуулсан бөгөөд 2022 оны 12 дугаар 28-ны өдөр дээрх зарлагын баримтын дагуу эм худалдан авсан баримтуудыг гаргажээ.     Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар 28 хоногт эдгэрэх гэмтэл юм. Гэтэл үүнээс хойш хугацаанд эмчийн жоргүйгээр дээрхи гэмтэлтэй холбоогүй эм худалдан авсан байх тул тухайн эм худалдан авсан үнийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Харин зодуулах үед халаасанд байж байгаад хугарсан гэх хиймэл шүдний үнэ 150,000 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Мөн *******-гөөс 161,000 төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гөөс 150,000 төгрөг гаргуулж хохирогч Х.О-т,  мөн хуулийн 497 дугаар үйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч *******-гөөс 161,000 төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус олгосугай

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА