Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/155

 

 

 

 

 

 

 

 

 

  2023         01         30                                     2023/ШЦТ/155

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт *******-д яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 3821 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны  01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 2003 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-3, өвөө эмээгийн хамт ......................................... тоотод оршин суух Б овогт ******* /PД:............../

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр 6-849 тоотод үл ялих зүйлээр шалтаглан, улмаар хохирогч Э.Д руу хутга шидсэний улмаас хохирогчийн баруун өвдгийг зүсэж, улмаар хохирогчийн биед баруун өвдөгт шарх, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Доржбатын биед санаатайгаар гэмтэл учруулсандаа харамсаж байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Д өгсөн: "2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуурай дүү Мөнхжинтэй архи согтууруулах ундаа хэрэглээд Сүхбаатарын талбайн урд байрлах Lux нэртэй шөнийн цэнгээний газар ороод 05:00 цаг хүртэл байж байгаад уг шөнийн цэнгээний газрын гадаа хуурай дүүгээсээ салаад Маргад гэх залуутай танилцсан, Маргадтай үргэлжлүүлж уух талаар ярилцаж байгаад хоёулаа зөвшөөрөөд Сансарын төрийн банкны хойно байрлах СЮ-гээс 2.5 литрийн савалгаатай Сэнгүр нэртэй шар айрагнаас 2 ширхэгийг би худалдаж аваад Дарь эхэд байрлах таньдаг ах Мөнхбатын гэрт нь очиж бид 3 уг шар айргийг ууж дуусгасан. Мөнхбат ах тухайн үед гэртээ ганцааараа унтаж байсан ба бид 2 сэрээгээд хамт шар айраг уусан. Шар айраг дуусаад айл хүндрүүлчихлээ гэж бодоод Маргадыг “хоёулаа одоо явья манай гэрт очиж унтаж амрая” гэж хэлсэн чинь үгүй, би явахгүй “чи ганцаараа яв би үлдэнэ” гээд байсан, би танихгүй залууг яаж ахындаа үлдээхэв гэж бодоод Маргадыг авч явах гээд дахиж хэлтэл би явахгүй гээд байна гэж хэлээд миний нүүрэн хэсэгт нэг удаа алгадаад тухайн гэрт байсан хар иштэй хутгыг барьж байгаад над руу чиглүүлж шидсэн, уг шидсэн хутга нь миний баруун өвдөгний дээр хэсэгт оноод зоогдсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь Маргад гараад зугтсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дахь тал

 

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15295 дугаартай "..Э.Д биед баруун өвдөгт шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Баруун өвдөгт шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн бугалганд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр 6-849 тоотод үл ялих зүйлээр шалтаглан, улмаар хохирогч Э.Д руу хутга шидсэний улмаас хохирогчийн баруун өвдгийг зүсэж, улмаар хохирогчийн биед баруун өвдөгт шарх, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр 6-849 тоотод үл ялих зүйлээр шалтаглан, улмаар хохирогч Э.Д руу хутга шидсэний улмаас хохирогчийн баруун өвдгийг зүсэж, улмаар хохирогчийн биед баруун өвдөгт шарх, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт ххэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 дахь тал/, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 19-21 дэх тал/, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 дэх тал/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Л.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаар нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Улсын яллагч: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар  1 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, уг ялыг түүний оршин суугаа хорооноос гарахгүй байхаар тогтоолгох саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэв.

Шүүх шүүгдэгч *******-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах  ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч архидан согтуурсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болсон боловч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооноос гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. *******-д хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА