Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар     2022/ШЦТ/1847

 

 

 

 

 

 

 

 

  2022         12         20                                    2022/ШЦТ/1847

           

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч *******,  түүний өмгөөлөгч У.Батцэцэг,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт *******, Б овогт******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0759 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт ...................тоотод оршин суух,  

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хууль /2002 он/-ийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, ял хойшлуулсныг хүчингүй болгож 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/740 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай /2021 он/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 11 хоногийн хорих ялыг 1 жил 9 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж байсан, Хэрэг хариуцах чадвартай. ЙБ.......... регистрийн дугаартай Т овогт *******.

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эгч, хүргэн, 2 дүүгийн хамтаар ........................ тоотод оршин суух, Урьд

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 сарын 23-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хууль /2002 он/-ийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 931 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн /2002 он/-ийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгэгдэж, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 10 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зуйлийн 77.1. Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 5 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай. ...................... регистрийн дугаартай Б овогт*******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь*******тэй бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 04-өөс 02 дугаар сарын 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар байрны гадна талд байрлуулан тавьсан хохирогч М.Б-ын эзэмшлийн.....................  СҮҮ улсын дугаартай Тобота Приус загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Бд 5.293.308 төгрөгийг хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн.

 Шүүгдэгч******* нь *******тай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 04-өөс 02 дугаар сарын 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар байрны гадна талд байрлуулан тавьсан хохирогч М.Б-ын эзэмшлийн ......... СҮҮ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Бд 5,293,308 төгрөгийг хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.     

          /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:“ Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Би *******тай хэргийг хийхдээ согтуу байсан ч гэсэн аптерк, бээлий зэргийг ******* өөрөө надад өгсөн. Намайг гэрээс дуудаж гаргаад, надад архийг өөрөө балгуулсан. Тэрийг яагаад ярихгүй байгаа юм. Өмнө ял шийтгэлээ эдэлж байсан тул засрал хүмүүжлээ олсон баймаар юм. Би эрүүл шахуу байсан. Нэг их уугаагүй. 2021 оны 8 дугаар сарын 30-нд хугацаа дуусаж гарсан байсан тул жоохон айдастай байсан. Би өөрөө жолооч биш. Энэ хүн өөрөө жолоо барьж явсан. Миний машин ч биш байсан. Надад буруу байхгүй гэж бодож байна. Хулгай хийсэн гупер надад хамаагүй. Цонх хагалсан нь миний буруу хохирлоо төлсөн. 5 сая гаран төгрөгийн хохирол надад байх ёсгүй. Архийг нь уусан. Тэрийг нь төлсөн.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллахболон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б-ын өгсөн: “ ...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр... 22 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 10 дугаар байранд байрлах төрсөн дүү Б-ийн гэрт очоод 10 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд, гэр хорооллын гудамжинд өөрийн ..............  СҮҮ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Тоёота Приус 11 загварын тээврийн хэрэгслийг байрлуулаад, аав болон эхнэр хүүхэд маань түрүүлээд Б-гийн гэр лүү орсон. Би машинаа байрлуулаад ардаас нь орсон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 10 цаг өнгөрөөгөөд 11 цагийн орчимд машинаа асааж халаах гээд гараад ирсэн чинь миний машин байхгүй байсан. ... алдсан тээврийн хэрэгсэл нь ............  СҮҮ улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн. Монголд 2012 онд орж ирсэн, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Онцлог шинж тэмдэг гэвэр хойд буфер байхгүй, гадна хаалганы түлхүүр, дотор кундакторын түлхүүр нь тусдаа байдаг, гадна хаалганы түлхүүр нэг ширхэг байдаг бөгөөд одоо надад байна, дотор кундакторын тулхүүр нэг ширхэг байдаг бөгөөд машин дотроо кундактортоо байнга зоолттой байдаг. Хэрвээ машины хаалгыг онгойлгочихвол кундакторын түлхүүрээр асаагаад жолоодоод явах боломжтой. Миний машин хар өнгийн тень наалгасан ч гэсэн толины хэсгээрээ теньгүй болохоор дотор кундакторын түлхүүр харагддаг. Энэ машиныг Өнөржаргалаас худалдаж аваад 3 жил болж байгаа бөгөөд өөрийн нэр дээр шилжүүлээгүй байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээ нь Өнөржаргалын нэр дээр байдаг. Би алдсан машинаа 6,000,000 төгрөгөөр үнэлж байна." гэх мэдүүлэг  /1 хх-ийн 26 дахь тал/,

            хохирогч М.Б-ын дахин өгсөн “...тухайн миний тээврийн хэрэгсэл дотор цэнхэр өнгийн куртик, 0,75 литрийн 2 шил Болор нэртэй архи, хүүхдийн цүнхтэй хувцас, 2 ширхэг хэвийн боов зэрэг цагаан сарын битүүлэгний зүйл байсан ба хэрэг болсны дараа буюу миний тээврийн хэрэгсэл Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны тээврийн хэрэгслийн журмын хашаанд ачигдаж очсон байхад нь очиж үзэхэд миний машины урд талын гупер, жолоочийн эсрэг талын их гэрэл, баруун, зүүн карлан, машины урд талын арам хэсэг гажсан, жолоочийн эсрэг талын арын хаалганы салхины шил хагарсан, жолоочийн эсрэг талын урд талын дугуй хагарсан, салоны голын хайрцаг салсан байсан ба би өөрийн тээврийн хэрэгсэл онгорхой байсан тул дотор байсан эд зүйлийг үзэхэд цэнхэр өнгийн куртик, 0,75 литрийн 2 шил Болор нэртэй архи алга болсон байсан ба би машин дотроос өөрийн хүүхдийн цүнхтэй хувцсыг авч явсан. Би тухайн цэнхэр өнгийн богино, цахилгаантай куртикийг Сүхбаатар аймгийн төвөөс 2021 оны 11 дүгээр сард 150,000 төгрөгөөр худалдаж авсан, шинээр ямар нэгэн гэмтэлгүй байсан. Би 0,75 литрийн 2 шил Болор нэртэй архийг нийт 50,000 төгрөгөөр үнэлж байна." гэх мэдүүлэг/1 хх-ийн 29-30 дахь тал/,

             гэрч Н.Билгүүнжаргалын өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 06 цаг болж байхад С над руу залгаад “гэрээсээ ус гаргаад өгөөч ам цангаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ саванд ус хийгээд гарсан. Тэгэхэд гэрийн гадаа С, Аагий 2 машинд сууж байсан. Намайг ороход жолоочийн эсрэг талын шил хагарсан байсан. Тэгэхээр нь би шалтгааныг асуухад Аагий замдаа хүнтэй муудалцаад шилээ хагалуулж гуперээ цохиулж хагалуулсан гэж хэлсэн. Надад С архи байна хамт ууя гэж хэлсэн. ...Болор нэртэй 1 литртэй байсан гэж санаж байна, 2 шил архи байсныг ууцгаасан. Би муудаад Саас намайг гэр лүү дөхүүлээд хаячих гэж хэлж байсан. Тэгээд байж байхад С нь миний үгийг сонсохгүй доошоо явлаа гээд хөдөлж яваад 127 дугаар сургуулийн 3 замын уулзвар өнгөрөөд Жамсран уул хэсгийн нэг гудамж руу ороод машинтай мөргөлдсөн. Би тухайн үед таавчиг болон дотуур өмдтэй байсан учир Ст ингэж машин бариад байхдаа яадаг юм, аятайхан явахгүй гэж хэлээд уурлаад би гэр лүүгээ явах гэхэд С, Аагий 2 үлдээд Энхбаяр бид 2 явцгаасан. Цагаан өнгийн номерыг нь мэдэхгүй байна. Тоёота Приус 11 маркийн тээврийн хэрэгсэл байсан....2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр уулзахдаа би машиныг нээх анзаараагүй өмнөх өдрийн машин байсан гэж харж байсан. Гэхдээ хойд цонх нь хагарч урд гупер нь цуурсан байсан санагдаж байна. Бид нар уулын хаяанд ууж байхад С урд гуперээ тайлаад авчихъя ахдаа алуулна гэж хэлж байсан. Гэхдээ авч чадаагүй надаас авч мэдэх үү гэхээр нь би мэдэхгүй гэдгээ хэлсэн. " гэх мэдүүлэг /1 хх-ийн 32, 33 дахь тал/,

            гэрч Э.Энхбаярын өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өглөө өөрийн гэртээ буюу Баянзүрх дүүргийн........................  тоотод унтаж байхад миний найз болох ******* 6 цагийн үед над руу залгаад танай гадаа байна, гараад ир гэхээр нь би өөрийн гэрээс гарахад манай хашааны гадаа цагаан өнгийн Тоёота Приус 11 маркийн жолоочийн эсрэг талын арын салхины шил хагарсан машинтай Билгүүн гэх залуу болон өөр нэг үл таних залуугийн хамт явсан байсан ба би машины улсын дугаарыг хараагүй.... Стай уулзахад “надаас танай гэрт нэмэх отвертка бaйнa yy” гэж асуухад нь “манайд байхгүй” гэсэн чинь ******* надад энэ машины урд талын гуперыг тайлах хэрэгтэй байна, тайлж чадахгүй байна, ахын машины гуперыг бага зэрэг хагалчихлаа гэсэн тул би унаж явсан машиныг харахад урд талын гупер нь жолоочийн эсрэг талдаа бага зэрэг цуурсан боловч ямар ч тайлах шаардлагагүй мэт байсан. ******* нь тайлж авна гэж байсан ба манай гэрийн гадаа С болон тэнд байсан нэрийг сүүлд мэддэг болсон Аагий гэж дууддаг /С.А/ залуу 2 манай гэрийн гадаа нөгөө унаж ирсэн цагаан өнгийн Тоёота Приус 11 маркийн тээврийн хэрэгслийн урд арлын гуперыг тайлах гээд чадаагүй....Миний харснаар тэр машин дотор 2 шилтэй Болор нэртэй архи, шар өнгийн хос гутал, хонины чанасан сүүл, ул боов зэрэг зүйл харагдаж байсан." гэх мэдүүлэг /1 хх-ийн 35, 36 дахь тал/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт. /1 хх-ийн 3-5 дахь тал/,

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 17-23 дахь тал/,

             "Дамно" хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн БЗД2-22-304 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 62-64 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч******* нь *******тай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 04-өөс 02 дугаар сарын 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар байрны гадна талд байрлуулан тавьсан хохирогч М.Б-ын эзэмшлийн ..............  СҮҮ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Бд 5,293,308 төгрөгийг хохирол учруулсан  болох нь

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 2/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 13-16 дахь тал/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 23 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б-ын өгсөн: “ ... 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр... 22 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 10 дугаар байранд байрлах төрсөн дүү Б-ийн гэрт очоод 10 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд, гэр хорооллын гудамжинд өөрийн .....................  СҮҮ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Тоёота Приус 11 загварын тээврийн хэрэгслийг байрлуулаад. ...маргааш өглөө нь буюу 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 10 цаг өнгөрөөгөөд 11 цагийн орчимд машинаа асааж халаах гээд гараад ирсэн чинь миний машин байхгүй байсан. ... алдсан тээврийн хэрэгсэл ..........  СҮҮ улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн. Монголд 2012 онд орж ирсэн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Онцлог шинж тэмдэг гэвэр хойд буфер байхгүй, гадна хаалганы түлхүүр, дотор кундакторын түлхүүр нь тусдаа байдаг, гадна хаалганы түлхүүр нэг ширхэг байдаг бөгөөд одоо надад байна, дотор кундакторын тулхүүр нэг ширхэг байдаг бөгөөд машин дотроо кундактортоо байнга зоолттой байдаг. Хэрвээ машины хаалгыг онгойлгочихвол кундакторын түлхүүрээр асаагаад жолоодоод явах боломжтой. Миний машин хар өнгийн тень наалгасан ч гэсэн толины хэсгээрээ теньгүй болохоор дотор кундакторын түлхүүр харагддаг. Энэ машиныг Өнөржаргалаас худалдаж аваад 3 жил болж байгаа бөгөөд өөрийн нэр дээр шилжүүлээгүй байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээ нь Өнөржаргалын нэр дээр байдаг. Би алдсан машинаа 6,000,000 төгрөгөөр үнэлж байна." гэх мэдүүлэг  /1 хх-ийн 26 дахь/,

            хохирогч М.Б-ын дахин өгсөн “...тухайн миний тээврийн хэрэгсэл дотор цэнхэр өнгийн куртик, 0,75 литрийн 2 шил Болор нэртэй архи, хүүхдийн цүнхтэй хувцас, 2 ширхэг хэвийн боов зэрэг цагаан сарын битүүлэгний зүйл байсан ба хэрэг болсны дараа буюу миний тээврийн хэрэгсэл Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны тээврийн хэрэгслийн журмын хашаанд ачигдаж очсон байхад нь очиж үзэхэд миний машины урд талын гупер, жолоочийн эсрэг талын их гэрэл, баруун, зүүн карлан, машины урд талын арам хэсэг гажсан, жолоочийн эсрэг талын арын хаалганы салхины шил хагарсан, жолоочийн эсрэг талын урд талын дугуй хагарсан, салоны голын хайрцаг салсан байсан ба би өөрийн тээврийн хэрэгсэл онгорхой байсан тул дотор байсан эд зүйлийг үзэхэд цэнхэр өнгийн куртик, 0,75 литрийн 2 шил Болор нэртэй архи алга болсон байсан ба би машин дотроос өөрийн хүүхдийн цүнхтэй хувцсыг авч явсан. Би тухайн цэнхэр өнгийн богино, цахилгаантай куртикийг Сүхбаатар аймгийн төвөөс 2021 оны 11 дүгээр сард 150,000 төгрөгөөр худалдаж авсан, шинээр ямар нэгэн гэмтэлгүй байсан. Би 0,75 литрийн 2 шил Болор нэртэй архийг нийт 50,000 төгрөгөөр үнэлж байна." гэх мэдүүлэг /1 хх-ийн 29, 30 дахь тал/

            гэрч Н.Билгүүнжаргалын өгсөн: “...Намайг ороход жолоочийн эсрэг талын шил хагарсан байсан. Тэгэхээр нь би шалтгааныг асуухад Аагий замдаа хүнтэй муудалцаад шилээ хагалуулж гуперээ цохиулж хагалуулсан гэж хэлсэн. ...Болор нэртэй 1 литртэй байсан гэж санаж байна, 2 шил архи байсныг ууцгаасан. ... Жамсран уул хэсгийн нэг гудамж руу ороод машинтай мөргөлдсөн. ...С, Аагий 2 үлдээд Энхбаяр бид 2 явцгаасан. Цагаан өнгийн номерыг нь мэдэхгүй байна. Тоёота Приус 11 маркийн тээврийн хэрэгсэл байсан. ...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр уулзахдаа би машиныг нээх анзаараагүй өмнөх өдрийн машин байсан гэж харж байсан. Гэхдээ хойд цонх нь хагарч урд гупер нь цуурсан байсан санагдаж байна. Бид нар уулын хаяанд ууж байхад С урд гуперээ тайлаад авчихъя ахдаа алуулна гэж хэлж байсан. Гэхдээ авч чадаагүй надаас авч мэдэх үү гэхээр нь би мэдэхгүй гэдгээ хэлсэн. " гэх мэдүүлэг /1 хх-ийн 32, 33 дахь тал/,

            гэрч Э.Энхбаярын өгсөн: “...гэрээс гарахад манай хашааны гадаа цагаан өнгийн Тоёота Приус 11 маркийн жолоочийн эсрэг талын арын салхины шил хагарсан машинтай Билгүүн гэх залуу болон өөр нэг үл таних залуугийн хамт явсан байсан ба би машины улсын дугаарыг хараагүй. ... Стай уулзахад “надаас танай гэрт нэмэх отвертка бaйнa yy” гэж асуухад нь “манайд байхгүй” гэсэн чинь ******* надад энэ машины урд талын гуперыг тайлах хэрэгтэй байна, тайлж чадахгүй байна, ахын машины гуперыг бага зэрэг хагалчихлаа гэсэн тул би унаж явсан машиныг харахад урд талын гупер нь жолоочийн эсрэг талдаа бага зэрэг цуурсан боловч ямар ч тайлах шаардлагагүй мэт байсан. ******* нь тайлж авна гэж байсан ба манай гэрийн гадаа С болон тэнд байсан нэрийг сүүлд мэддэг болсон Аагий гэж дууддаг /С.А/ залуу 2 манай гэрийн гадаа нөгөө унаж ирсэн цагаан өнгийн Тоёота Приус 11 маркийн тээврийн хэрэгслийн урд арлын гуперыг тайлах гээд чадаагүй. ...Миний харснаар тэр машин дотор 2 шилтэй Болор нэртэй архи, шар өнгийн хос гутал, хонины чанасан сүүл, ул боов зэрэг зүйл харагдаж байсан." гэх мэдүүлэг /1 хх-ийн 35-36 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******ын өгсөн: “... ямар нэгэн улсын дугааргүй цагаан өнгийн тоёота приус 11 маркийн машины цоожтой байсан тул хажууд нь зогсоод******* надад хандан 1 автирка, 1 бахь, мөн 10-ийн болон 12-н түлхүүр таарчих тул байна уу гэхэд нь би байгаа гээд өөрийн машинаас  Алтангэрэлд авч өгөөд******* миний машинаас түрүүлж буугаад, би цаана өөрийн машиныг байрлуулан тавиад буцаад ирэхэд******* нь нөгөө машины жолоочийн эсрэг талын арын хаалганы салхины шилийг хагалчихсан, арын суудал дээр нь суугаад надад дотор талаас нь тухайн машины жолооч талын хаалганы цоожийг онгойлгож өгсөн. Тэгээд би жолооч талын хаалгыг онгойлгоод машины кундактар хэсэгт харсан чинь дотор талд нь түлхүүр нь зоолтой байсан тул машинд суугаад асаахаар оролдоход түлхүүр нь эргээд машин ассан тул******* бид хоёр тухайн машины урд талын гуперыг тэнд нь тайлж авалгүй машиныг хөдөлгөөд бид хоёр тухайн машины гуперыг яаж тайлахаа мэдэхгүй байсан тул Н.Билгүүнжаргалын гэрт нь очоод түүнийг дуудаж гаргаж ирээд******* энэ машины гуперыг яаж тайлдаг юм гэж асуухад Н.Билгүүнжаргал нь мэдэхгүй гэж надад хэлээд мөн нөгөө машины арын хаалганы салхины шил хагарсан байхыг хараад яагаад хагалсан талаар асуухад нь сая зодоон хийгээд машиныхаа цонхыг хагалуулчихлаа гэж хэлсэн чинь Н.Билгүүнжаргал нь нөгөө машиныг миний анх унаж байсан машинаас мэдээгүй тул тэндээсээ Н.Билгүүнжаргалыг суулгаад мөн өөрийн найз болох Н.Энхбаярын гэрт очиж түүнтэй уулзаж нэмж пиво авч уухаар болоод юм яриад гадаа зогсож байхад******* нь нөгөө машиний арын багажийг ухаж байгаад хайрцаг дотроос 2 шилтэй Болор нэртэй архи гаргаж ирсэн тул*******, Н.Билгүүнжаргал, Э.Энхбаяр бид дөрөв тухайн архийг уухаар Жамсран уулын өвөрт очоод ууж байгаад үүр цайсны дараа Н.Билгүүнжаргал, Э.Энхбаяр нарыг гэрт хүргэж өгөхөөр би нөгөө хулгайлсан машинаа унаад гудам уруудаад явж байгаад урдаас ирж байсан нэг машинтай шүргэлцсэн тул зогсолгүй тэр чигээрээ явж байгаад Дарь эхийн төв зам орох гэж байхад араас нөгөө шүргүүлсэн машины эзэн нь ирээд миний талын хаалгыг онгойлгоод зогссон ба удалгүй цагдаагийн машин ирсэн. Тэгээд цагдаа нар машинд сууж явсан манай найзуудыг явуулсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 78-79 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч*******ийн өгсөн: “...******* нь өөрийн унаж явсан машинаараа гудманд эргэж гарах гэж байгаад айлын хашааны банз мөргөөд өөрийн унаж байсан цагаан өнгийн тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч талын урд гуперны булан хэсгийг хагалсан ба үүний дараа машинаа бариад явж байхдаа надад хандан  одоо 1 тоёота приус 11 маркийн машины урд талын гуперны хэрэг байна, одоо хоёулаа өөр хүний машинаас хулгайлаад авья. би өөрөө араа даана, чамайг янз бүр болгохгүй гэж хэлээд дараад нь Дарь эхийн төв замруу ороод Сансарын клонкын гэрлэн дохиотой уулзварлуу явж байхдаа ертөнцийн зүгээр замын баруун талд байх 5 давхар цагаан өнгийн байшинтай хашааны урд талын гудмаар ороод гудманд тавьсан байсан цагаан өнгийн тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгсэлийн хажуу талд тулгаж зогсоод, дараа нь надад хандан энэ машиний урд талын гуперыг авмаар байна, чи цонхыг нь хагал, би чамайг хэлэхгүй, би өөрөө баараа даана гэж хэлээд надад өөрийн унаж байсан машины урд талаас түлхүүр багажны цүнх гаргаж ирээд дотроос 2 ширхэг түлхүүр, 1 ширхэг бахь, 1 ширхэг нэмэх толгойтой бор өнгийн автирка гаргаж ирж өгөөд, цонхыг нь хагалаад хаалгыг нь онгойлгочих гэж хэлсэн тул би машинаас буугаад цонхыг хагалахаар оролдож байх хооронд ******* нь өөрийн унаж байсан цагаан өнгийн тоёота приус 11 маркийн машинийг бага зэрэг холдуулж зогсоогоод цоожилоод надруу ирсэн ба энэ үед би тухайн гудманд цоожтой байсан цагаан өнгийн тоёота приус 11 маркийн машины жолоочийн эсрэг хойд талын салхины шилийг гадна талаас нь отвёркаар цохиж хагалаад арын суудал дээр суусан чинь энэ үед ******* ирээд намайг дотор талаас нь жолооч талын хаалгыг нь онгойлго гэсэн тул би дотор талаас нь жолооч талын хаалгыг нь онгойлгосон чинь гаднаас ******* суугаад удалгүй тухайн машиныг гэнэт асаасан ба “би чи яаж асаасан юм” гэж хэлсэн чинь ******* нь надад хандан миний машины түлхүүр энэ машинд таарч байна гэж хэлсэн ба үүний дараа хоёулаа машинаа эндээс холдуулаад, уулруу гаргаад урд талын гуперыг нь аваад машиныг тэнд нь хаячихаад яваад өгнө гэж хэлээд намайг урагшаа суу гэсэн тул урд талынх нь суудал руу суухад ******* нь хөдлөөд Дарь эхийн замаар хойшоо явж байгаад замын зүүн талын гэр хороололын гудмаар явж нэг уулан дээр очиж зогсоод урд талын копудаа сөхөөд надад түлхүүр өгөөд одоо урд талын гуперыг нь тайл гэж хэлсэн ба би түлхүүрээр урд талын гуперны 2 боолтыг нь тайлсан боловч гупер нь салахгүй байсан чинь ******* нь өөрөө үзээд болохгүй байна гэж хэлээд шөнө буцаад Билгүүн гэх найзын гэрт очно гээд хөдлөөд явж байхад хүчтэй тоормос гишгэсэн чинь машины арын суудал урагшаа унаад дараа нь багаж дотор байсан хайрцагтай зүйл гулгаад унахаар нь аваад онгойлгоод үзсэн чинь дотор нь 2 ширхэг хэвийн боов, 2 ширхэг архи гарч ирсэн ба бид хоёр тэр архийг аваад дараа нь Билгүүнээгийн гэрийн гадаа 06 цагийн үед очоод гар утсаар яриад Билгүүнээг ус гаргаад ир гэж хэлээд дуудсан чинь нэг аягатай ус болон ундааны савтай ус гаргаж ирж өгсөн ба энэ үед Билгүүн машинаа сольсон мөн тухайн унаж байгаа машины арын салхины шил хагарсанг мэдээд яагаад цонхоо хагалчихсан юм, энэ хэний машин юм гэж асуухад ******* нь Билгүүнд хандан энэ миний ахын машин байгаа юм, сая явж байхад******* хүнтэй маргалдаад, маргалдсан хүн нь цонх хагалчихсан гэж хэлсэн чинь Билгүүн одоо тэгээд яах гэж байгаан гэсэн чинь******* өөрөө янзалж өгөх байх, бид хоёрт 2 шил архи байна, энэ архийг хувааж ууя гэсэн чинь Билгүүн зөвшөөрөөд бид гурав тэндээсээ хөлдөөд мөн нэг миний танихгүй залуугын гэрийн гадаа очоод ******* дуудаж гаргаж ирээд бид дөрөв буцаад цуг нөгөө Билгүүн гэх залуугын гэрийн ойролцоо байдаг уулруу гараад уулын энгэрт нөгөө 2 шил архиа хувааж ууж эхлээд бид нар хooрoндоо юм яриж байхдаа хальт маргалдсан тул би *******т хандан би энэ машинийг ямар учиртайг мэдэж байгаа, би цагдаад хэлнэ шүү, хулгайн машин шүү гэж хэлсэн чинь ******* нь сонсоод намайг машинаас татаж буулгаад би Булганы онцгойн шоронд байсан шүү, чи намайг мэднэ биздээ, би баарыгаа даана гэж хэлсэн биздээ гээд намайг машинд буцаагаад суулгасан ба энэ үед бид нар машин дотор үлдсэн архи хувааж ууж дуусаад би тасраас унасан ба нэг сэрхэд замын хажууд цагдаа зогсоочихсон намайг машинаас буу гээд буулгасан ба үүний дараа *******ыг буулгасаны дараа Билгүүн бид хоёрыг цагдаа нь та хоёр яв, машин барьж байгаа *******ыг авч үлдэнэ гээд  намайг явуулсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 91-92 дахь тал/,

“......................” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /2 хх-ийн 109-110 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан /2хх-ийн 116-117/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 04-өөс 02 дугаар сарын 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ........................... р байрны гадна талд байрлуулан тавьсан хохирогч М.Б-ын эзэмшлийн.............  СҮҮ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Бд 1,727,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч С.А, ******* нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар тусад нь эдлүүлэх боломжтой байна. Эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн цэнхэр эмжээртэй 1 хос бээлий, усан цэнхэр өнгийн бариултай 1 ширхэг бахь, бор өнгийн бариултай хасах 1 ширхэг отверк, 1 ширхэг цагаан өнгийн 12-ын тусгай түлхүүрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах гэсэн саналтай байна” гэв.

Шүүх шүүгдэгч С.А ******* нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарт 10 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай /2021 он/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 11 хоногийн хорих ялыг 1 жил 9 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон хугацаанд гэмт хэрэг үйлдэж зорчих эрхийг хязгаарлах ялаас биеэр 9 сар 8 хоногийн ялыг эдэлж, 1 жил 8 хоногийн ялын үлдэгдэлтэй болох нь хэргийн 1 хавтас 231 хуудаст авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 сарын 14-ний өдрийн 4/7843 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хорих ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй байна. 

шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нийт 6 сар 25 хоног, шүүгдэгч*******ийн цагдан хоригдсон нийт 5 сар 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн цэнхэр эмжээртэй 1 хос бээлий, усан цэнхэр өнгийн бариултай 1 ширхэг бахь, бор өнгийн бариултай хасах 1 ширхэг отверк зэргийг устгахаар шийдвэрлэлээ. Гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 1,727,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч******* машины цонх хагалсан төлбөрт 50,000 төгрөг, 2 ширхэг Болор нэртэй архины төлбөрт 50,000 төгрөг нийт 100,000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. Харин  шүүгдэгч ******* нь машиныг хулгайлан авч явахдаа машин мөргүүлж 1,580,000 төгрөг хохирол, куртикны 48,000 төгрөг нийт 1,628,000 төгрөгний хохирол учруулснаас 500,000 төгрөгийг төлсөн байх тул Саас 1,128,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт *******, шүүгдэгч Б овогт******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай /2021 он/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 11 хоногийн хорих ялыг 1 жил 9 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэснээс эдлээгүй үлдсэн 1 жил 8  хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/  жил 10 /арав/ сар 8 /найм/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 1 жил 10 сар 8 хоног, шүүгдэгч*******-д оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын цагдан хоригдсон  6 сар 25 хоног, шүүгдэгч*******ийн цагдан хоригдсон 5 сар 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч *******аас 1,128,000 /нэг сая нэг зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулан хохирогч М.Б-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн цэнхэр эмжээртэй 1 хос бээлий, усан цэнхэр өнгийн бариултай 1 ширхэг бахь, бор өнгийн бариултай хасах 1 ширхэг отверк, 1 ширхэг цагаан өнгийн 12-ын тусгай түлхүүрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч******* бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч *******-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч*******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-т,******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА