| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/04 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/04
| 2023 оны 01 сарын 03 | 2023/ШЦТ/04
| Баруун-Урт сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч, хяналтын прокурор Г.Бат-Оргил,
Шүүгдэгч Г.Оюунтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Оюунтуяад холбогдох 2230003340377 дугаартай хэргийг 2022 оны 12 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Дөрвөлж хотхон 2-12 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Боловсролын 109-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Гүн ургийн овогт Галбаатарын Оюунтуяа /РД:ЛЮ86032108/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.Оюунтуяа нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Чанар төлбөрийн хяналтын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд эмийн сангийн үйл ажиллагаа явуулах “Хатан цагаан тун” ХХК-ны эрхлэгч ажилтай С.Саранцэцэг рүү утсаар холбогдож 2022 оны 05 дугаар сарын хөнгөлөлттэй эмээр үйлчилсэн үйлчилгээний үнийн зөрүү болох 1,932,306 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5630226345 дугаарын дансыг өгч ажил хэргийн нэр хүндийг ашиглан, бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч захиран зарцуулсан буюу албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч Г.Оюунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний ажлын чиг үүрэг эмийн сангуудын эмийн хөнгөлөлт олгосон нэхэмжлэлүүдийг хүлээн авч ерөнхий газар руу шилжүүлдэг. Төрийн албан хаагчийн хувьд байж болшгүй алдаа гаргасан гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын санд мөнгийг буцааж хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Одоогоор би эрхэлсэн ажилгүй байгаа...гэв.
Эрүүгийн 2230003340377 дугаартай хэргээс:
- Яллагдагч Г.Оюунтуяагийн: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Хатан цагаан тун” эмийн сангийн хөнгөлөлттэй үнээр эм олгох зөвшөөрөл нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дуусаж 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрлөө сунгуулсан байсан. Миний бие Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Хатан цагаан тун” ХХК-ны эрхлэгч Саранцэцэгээс 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох эмийн үнийн хөнгөлөлтийн үнэ болох 1,932,306 төгрөгийг хувийн дансандаа авсан. Би тухайн хүнээс авсан 1,932,306 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 100900020080 тоот дансанд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлж бүрэн барагдуулсан одоо надад гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хагас жилийн мэдээ тайлан гарахаас өмнө эмийн үнийн хөнгөлөлт илүү олгосон газраасаа илүү олгосон мөнгөө буцааж татаж ав гэхээр нь өөрийнхөө хувийн дансаар авсан. Би өөрийн хувийн 5630226345 тоот данс руу Саранцэцэг гэх хүний 5642001815 тоот данснаас шилжүүлж 1,932,306 төгрөгийг авсан. Миний өөрийн хувьдаа авсан зээлийн эргэн төлөлтөд 800,000 төгрөг, 400,000 төгрөгөөр 2 удаа төлөгдсөн. Үлдсэн мөнгийг хувийн хэрэгцээнд ашиглаад дууссан...” гэх мэдүүлэг /хх 39-40х/
- Хохирогч С.Саранцэцэгийн “...Миний бие Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хувиараа эмийн сан ажиллуулдаг. Манай эмийн сангийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дууссан юм. Тусгай зөвшөөрлөө дуусахаас нь өмнө сунгах саналаа 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр материалын хамт Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газарт өгсөн чинь хурал нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр болоод захирамж нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гарсан. 2022 оны 05 сардаа багтаж хурал болоод манай тусгай зөвшөөрлийг сунгачих байх гэж бодоод 5 сарынхаа хөнгөлөлттэй эмийг олгочихсон юм. 2022 оны 05 дугаар сарын 28-ны үед Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Нэргүй танай 5-н сарын хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл олгоно тэрнээс хойших нь орохгүй шүү зөвшөөрлийн хугацаа чинь дуусчихсан байна гэж хэлсэн. Тэгсэн чинь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай эмийн сангийн 2022 оны 05 дугаар сард олгосон хөнгөлөлттэй өгсөн эмийн үнэ бүтэн 100 хувь манай дансанд ороод ирсэн. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай Эрүүл мэндийн даатгалын сангийн нягтлан бодогч Оюунтуяа утсаар яриад би 5630226345 тоот дансаа тан руу явууллаа 2022 оны 05 дугаар сарын хөнгөлөлттэй өгсөн эмийн үнэ бүтэн орсон. 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш мөнгө болох 1.932.306 төгрөгийг над руу шилжүүлчих гэх 99269671 дугаарын утаснаас данс явуулсны дагуу энэ мөнгийг би өөрийн 5642001815 тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 9-10х/,
- Иргэний нэхэмжлэгч Ч. Тамираагийн “.. Миний бие Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга ажилтай. Манай ажилтан Г.Оюунтуяа нь Эрдэнэцагаан сумын Хатанцагаан тун эмийн сангийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуссан байсан үеийн эмийн хөнгөлөлтийн үнийн зөрүү мөнгө болох 1.932.306 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд хийх ёстой байсан боловч хувийн дансандаа авч ашигласан байсан. Харин 2022 оны 08 дугаар сард эрүүл мэндийн даатгалын санд буцааж төвлөрүүлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-82/,
- Гэрч Ч.Тамираагийн “ 2022 оны 08 дугаар сард Худалдан авалт гэрээтийн газраас Түмэнцогт сумын “Вансэмбэрүү”, Эрдэнэцагаан сумын “Хатан цагаан тун” эмийн сангуудын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул программд өөрчлөлт оруулах шаардлагатай учир тусгай зөвшөөрлийн сунгалтын гэрчилгээг явуул гэж холбогдсоны дагуу би өөрөө тус эмийн сангуудын эрхлэгч нартай утсаар холбогдож гэрчилгээний сунгалтыг шаардахад Түмэнцогт сумын эмийн сан гэрчилгээг сунгасан учир өгчихсөн бөгөөд “Хатан цагаан тун” ХХК-нь гэрчилгээ нь гараагүй байгаа аймгийн засаг даргын захирамж өгнө гэж хэлээд утсаа тасалсан юм. Дээрх эмийн сангуудын эрхлэгч нартай утсаар холбогдож ярьсны маргааш өдөр нь эмийн холбооны тэргүүлэгч гэх Энхсаруул надтай утсаар холбогдож Эрдэнэцагаан сумын “Хатан цагаан тун” ХХК-ны эрхлэгч надтай утсаар ярьж тусгай зөвшөөрөл сунгагдаагүй хоногт иргэдэд үйлчилсэн эмийн хөнгөлөлтийн дүн гэх 1.932.306 төгрөгийг Г.Оюунтуяа гэх танай ажилтанд өгч хохироод байгаа гэж ярьж байна гэж хэлэхэд нь би өөрийн ажилтан болох Г.Оюунтуяаг өөрийн дансаар мөнгө авсан тухай мэдэж “Хатан цагаан тун” ХХК-ны захирал Саранцэцэг гэх хүнтэй ярьж “та манай эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд хийх ёстой байтал яагаад хувь хүний дансанд хийсэн юм бэ” гэж асуусан чинь “танай мэргэжилтэн Нэргүй эмч надтай утсаар ярьж наадах мөнгийг чинь шилжүүлнэ үү хэмээн ярьсны дараа танай албан газрын суурин утаснаас Г.Оюунтуяа гэгч нь яриад эргээд нэхэж данс өгөхөөр нь дээд газраас албаны суурин утсаар ярьж данс өгсөн тул би хийх ёстой гэж бодоод хийсэн” гэж надад хэлсэн. Тэгэхээр Г.Оюунтуяа нь манай мэргэжилтэн В.Нэргүйг Хатан цагаан тун ХХК-ны захиралтай мөнгө төлүүлэх талаар утсаар ярихыг нь сонсоод Нэргүйг гарсан хойгуур албаны суурин утсаар Саранцэцэг рүү яриад өөрийнхөө дансыг өгчихсөн байгаа юм. Дээрх “Хатан цагаан тун” ХХК-аас буцааж манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албаны дансанд байршуулах байсан албан ёсоор авах үндэслэлтэй байсан мөнгө бөгөөд энэ мөнгийг Г.Оюунтуяа нь өөрийн хувийн дансаараа хүлээн авч болохооргүй байгаа юм. Г.Оюунтуяа нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд хувийн дансаараа авсан 1,932,306 төгрөгийг байршуулж байгууллагыг хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх 17-18х/,
- Г.Оюунтуяагийн Хаан банкны 5630226345 тоот данс руу “Хатан цагаан тун” ХХК-ны 5642001815 тоот данснаас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,932,306 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх 43-51,-57, 74-77/,
- “Хатан цагаан тун” ХХК-ийн 2022.08.16-ны өдрийн 1 дугаартай албан бичиг /хх-4/
- Сүхбаатар аймгийн Засаг даргын 2022.06.08-ны өдрийн А/310 дугаартай Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай /хх-19/
- Хатанцагаан тун ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-20/
- Хатанцагаан тун ХХК-ийн эмийн санд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн ажлын тайлан /хх-22-27/
- Хатанцагаан тун ХХК-ийн депозит дансны хуулга /хх-66-67/
- Г.Оюунтуяагийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, Авто тээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-70/
- Г.Оюунтуяагийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021.05.18-ны өдрийн Б/99 дугаартай “Г.Оюунтуяаг ажилд томилох тухай” тушаал /хх-55/
--Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021.05.18-ны өдрийн Б/99 дугаартай “Г.Оюунтуяаг төрийн албанаас түр чөлөөлөх тухай” тушаал /хх-56/
- Чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэний албан тушаалын тодорхойлолт/хх-57-62/
-Г.Оюунтуяагийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-63/
- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай прокурорын санал /хх-89/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч Г.Оюунтуяа нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Чанар төлбөрийн хяналтын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд эмийн сангийн үйл ажиллагаа явуулах “Хатан цагаан тун” эмийн сангийн эрхлэгч С.Саранцэцэгтэй албаны утсаар холбогдож “ 2022 оны 05 дугаар сарын хөнгөлөлттэй эмээр үйлчилсэн үйлчилгээний үнийн зөрүү болох 1,932,306 төгрөгийг 5630226345 дугаарын дансаар шилжүүл ” гэж төөрөгдүүлэн тухайн албан байгууллагад орох ёстой дээрх мөнгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч захиран зарцуулсан болох нь шүүгдэгч Г.Оюунтуяагийн “ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Хатан цагаан тун” эмийн сангийн хөнгөлөлттэй үнээр эм олгох зөвшөөрөл нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дуусаж 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрлөө сунгуулсан байсан. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хагас жилийн мэдээ тайлан гарахаас өмнө эмийн үнийн хөнгөлөлт илүү олгосон газраасаа илүү олгосон мөнгөө буцааж татаж ав гэхээр нь Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Хатан цагаан тун” ХХК-ны эрхлэгч Саранцэцэгээс 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох эмийн үнийн хөнгөлөлтийн үнэ болох 1,932,306 төгрөгийг Саранцэцэг гэх хүний 5642001815 тоот данснаас өөрийн 5630226345 тоот хувийн дансандаа шилжүүлж авсан. Би уг мөнгийг зээлийн эргэн төлөлтөд 800,000 төгрөг, 400,000 төгрөгөөр 2 удаа төлсөн. Үлдсэн мөнгийг хувийн хэрэгцээнд ашиглаад дууссан” гэх,
хохирогч С.Саранцэцэгийн “...Манай эмийн сангийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дууссаад, сунгах саналаа 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр материалын хамт Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газарт өгсөн чинь хурал нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр болоод захирамж нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гарсан. 2022 оны 05 сардаа багтаж хурал болоод манай тусгай зөвшөөрлийг сунгачих байх гэж бодоод 5 сарынхаа хөнгөлөлттэй эмийг олгочихсон юм. 2022 оны 05 дугаар сарын 28-ны үед Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Нэргүй танай 5-н сарын хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл олгоно тэрнээс хойших нь орохгүй шүү, зөвшөөрлийн хугацаа чинь дуусчихсан байна гэж хэлсэн. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай эмийн сангийн 2022 оны 05 дугаар сард олгосон хөнгөлөлттэй өгсөн эмийн үнэ бүтэн 100 хувь манай дансанд ороод ирсэн. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай Эрүүл мэндийн даатгалын сангийн нягтлан бодогч Оюунтуяа утсаар яриад би 5630226345 тоот дансаа тан руу явууллаа 2022 оны 05 дугаар сарын хөнгөлөлттэй өгсөн эмийн үнэ бүтэн орсон. 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш мөнгө болох 1.932.306 төгрөгийг над руу шилжүүлчих гэх 99269671 дугаарын утаснаас данс явуулсны дагуу энэ мөнгийг би өөрийн 5642001815 тоот данснаас шилжүүлсэн...” гэх,
иргэний нэхэмжлэгч Ч. Тамираагийн “.. Миний бие Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга ажилтай. Манай ажилтан Г.Оюунтуяа нь Эрдэнэцагаан сумын Хатанцагаан тун эмийн сангийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуссан байсан үеийн эмийн хөнгөлөлтийн үнийн зөрүү мөнгө болох 1.932.306 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд хийх ёстой байсан боловч хувийн дансандаа авч ашигласан байсан. Харин 2022 оны 08 дугаар сард эрүүл мэндийн даатгалын санд буцааж төвлөрүүлсэн байсан” гэх,
гэрч Ч.Тамираагийн “ 2022 оны 08 дугаар сард Худалдан авалт гэрээтийн газраас Эрдэнэцагаан сумын “Хатан цагаан тун” эмийн сангийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул программд өөрчлөлт оруулах шаардлагатай учир тусгай зөвшөөрлийн сунгалтын гэрчилгээг явуул гэж холбогдсоны дагуу би өөрөө тус эмийн сангуудийн эрхлэгчтэй утсаар холбогдоход гэрчилгээ нь гараагүй байгаа, аймгийн засаг даргын захирамж өгнө гэж хэлээд утсаа тасалсан юм. Маргааш өдөр нь эмийн холбооны тэргүүлэгч гэх Энхсаруул надтай утсаар холбогдож Эрдэнэцагаан сумын “Хатан цагаан тун” ХХК-ны эрхлэгч надтай утсаар ярьж тусгай зөвшөөрөл сунгагдаагүй, иргэдэд үйлчилсэн эмийн хөнгөлөлтийн дүн гэх 1.932.306 төгрөгийг Г.Оюунтуяа гэх танай ажилтанд өгч хохироод байгаа гэж ярьж байна гэж хэлэхэд нь би өөрийн ажилтан болох Г.Оюунтуяаг өөрийн дансаар мөнгө авсан тухай мэдэж “Хатан цагаан тун” ХХК-ны захирал Саранцэцэг гэх хүнтэй ярьж “та манай эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд хийх ёстой байтал яагаад хувь хүний дансанд хийсэн юм бэ” гэж асуусан чинь “танай мэргэжилтэн Нэргүй эмч надтай утсаар ярьж наадах мөнгийг чинь шилжүүлнэ үү хэмээн ярьсны дараа танай албан газрын суурин утаснаас Г.Оюунтуяа гэгч нь яриад эргээд нэхэж данс өгөхөөр нь дээд газраас албаны суурин утсаар ярьж данс өгсөн тул би хийх ёстой гэж бодоод хийсэн” гэж надад хэлсэн. Тэгэхээр Г.Оюунтуяа нь манай мэргэжилтэн В.Нэргүйг Хатан цагаан тун ХХК-ны захиралтай мөнгө төлүүлэх талаар утсаар ярихыг нь сонсоод Нэргүйг гарсан хойгуур албаны суурин утсаар Саранцэцэг рүү яриад өөрийнхөө дансыг өгчихсөн байгаа юм. Дээрх “Хатан цагаан тун” ХХК-аас буцааж манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албаны дансанд байршуулах байсан албан ёсоор авах үндэслэлтэй байсан мөнгө бөгөөд энэ мөнгийг Г.Оюунтуяа нь өөрийн хувийн дансаараа хүлээн авч болохооргүй байгаа юм. Г.Оюунтуяа нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд хувийн дансаараа авсан 1,932,306 төгрөгийг байршуулж байгууллагыг хохиролгүй болгосон” гэх мэдүүлгүүд,
Г.Оюунтуяагийн Хаан банкны 5630226345 тоот дансны хуулга, Хатанцагаан тун эмийн сангийн Хаан банкны дансны хуулга, Хатанцагаан тун ХХК-ийн эмийн санд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн ажлын тайлан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021.05.18-ны өдрийн Б/99 дугаартай “ Г.Оюунтуяаг ажилд томилох тухай ”, 2021.05.18-ны өдрийн Б/99 дугаартай “Г.Оюунтуяаг төрийн албанаас түр чөлөөлөх тухай” тушаалын хуулбарууд, Г.Оюунтуяагийн Албан тушаалын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.
3. Прокуророос шүүгдэгч Г.Оюунтуяагийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь өмчлөгч болон хууль ёсоор эзэмшигчийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах аргаар үйлдэгддэг болно.
Хууль тогтоогчоос Залилах гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” тохиолдолд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.
Шүүгдэгч Г.Оюунтуяа тухайн хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Чанар төлбөрийн хяналтын мэргэжилтнээр буюу төрийн захиргааны албан хаагч, дэс түшмэлээр ажиллаж байсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/99 дугаартай тушаал болон албан тушаалын тодорхойолтоор нотлогдоно.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "нийтийн албан тушаалтан" гэдэг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарах, мөн Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болохыг тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч Г.Оюунтуяа дээрх хуулиудад тодорхойлсон "нийтийн албан тушаалтан " мөн байх боловч Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжид заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдсэн хүн өөрийн эрхэлж буй албан тушаал, албаны чиг үүрэг, эрх нөлөөг бусдыг хуурч, төөрөгдүүлэх арга болгож ашигласан бол ийнхүү хэргийг хүндрүүлэн зүйлчлэх юм.
Тодруулбал, хууль тогтоогч “Нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж … өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс “албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, … эсхүл зохиомол байдлыг зориуд бий болгох … замаар бусдыг төөрөгдөлд оруулж … өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тусгайлан зохицуулсан байна.
5. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэвэл, шүүгдэгч Г.Оюунтуяа нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Чанар төлбөрийн хяналтын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд эмийн сангийн үйл ажиллагаа явуулах “Хатан цагаан тун” эмийн сангийн эрхлэгч С.Саранцэцэг рүү албаны утсаар холбогдон “ 2022 оны 05 дугаар сарын хөнгөлөлттэй эмээр үйлчилсэн үйлчилгээний үнийн зөрүү болох 1,932,306 төгрөгийг 5630226345 дугаарын дансаар шилжүүл” гэж ярьж албаны нэр хүндийг ашиглан, хуурч, төөрөгдөлд оруулан, байгууллагад орох ёстой мөнгөн хөрөнгийг өөрийн хувийн дансаар хууль бусаар шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч шүүгдэгч Г.Оюунтуяад холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Оюунтуяагийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.
6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч Г.Оюунтуяагийн хуурч мэхэлэн мөнгийг нь авсан уг үйлдлийн улмаас С.Саранцэцэгт эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
7. Шүүгдэгч Г.Оюунтуяаг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийг худал хэлж, хуурч мэхлэн, хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан мөнгө авч хохирогчийн эд хөрөнгийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.Оюунтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Г.Оюунтуяаг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос Г.Оюунтуяад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч Г.Оюунтуяагийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Г.Оюунтуяад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Г.Оюунтуяа нь 2022 оны 12 пугаар сарын 16-ны өдрөөс ажлаас түр чөлөөлөгдсөн бөгөөд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүй байгаа нөхцөл байдлыг үндэслэн, түүнд оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Г.Оюунтуяагийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Сарантуяад 1,932,306 төгрөгийн хохирол учирсан нь нөхөн төлөгдсөн буюу тэрээр уг мөнгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болох нь Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Тодруулбал, Г.Оюунтуяа нь хохирогч С.Сарантуяагийн Эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой мөнгийг өөрийн хувийн дансаар авсан бөгөөд уг мөнгө Эрүүл мэндийн даатгалын санд орсноор хохирогч С.Сарантуяа тухайн байгууллагад өр төлбөргүй болсныг дурдъя.
Бусад:
Шүүгдэгч Г.Оюунтуяа энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Гүн овогт Галбаатарын Оюунтуяаг албан тушаалын байдлаа ашиглаж залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Оюунтуяаг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оюунтуяад оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар Г.Оюунтуяа торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож тус тус хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5.Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Оюунтуяад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Оюунтуяа энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч С.Саранцэцэг болон иргэний нэхэмжлэгч Ч.Тамираа нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН