Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 117/ШШ2021/0048

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 117/ШШ2021/0048

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Пын газрын хяналтын прокурор М.Үгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Мийн хын газрын Хийн хяналтын улсын байцаагч П.Нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Мийн хын газрын Х хын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0166566 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ү, хариуцагч П.Н, нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Улсын байцаагч П.Н нь хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0166566 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Г ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын ОЛСОН нь хэсэгт ямар зөрчил үйлдэгдсэн эсэх, тогтоогдсон нөхцөл байдал болон ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа талаар дурьдаагүй, ШИЙДВЭРЛЭХ НЬ хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээнд нэгжээр бичээгүй 3000000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан.

Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж бий. Гэвч улсын байцаагч Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй гэдгийг яаж тогтоосон нь тодорхой бус нотлох баримтгүй, мөн хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т хугацаандаа төлөөгүй гэдэг үндэслэл байхгүй байхад энэ заалтаар шийтгэл оногдуулсан.

Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйл ... Нотлох баримт..., 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ... эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалгасан он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хавтаст хэргийн 6-р хуудсанд авагдсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл шаардлага хангаагүй. Ямар хуулийн зүйл заалтаар хариуцлага хүлээлгэх талаар бичээгүй, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг тодорхой бичих байтал ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлөөгүй зөрчил илрүүлсэн гэсэн нь хангалтгүй байна. Ямар саруудад тухайн шимтгэл нь төлөгдөөгүй талаар тодорхой бичих ёстой байсан. 7-р хуудсанд гэрч Г гэх хүнээс мэдүүлэг авахдаа эрх, үүргийг тайлбарласан боловч энэ хүнээс ямар шалтгаанаар мэдүүлэг авах гэж байсан, мөн ямар шалтгаанаар мэдүүлэг өгөөгүй талаар огт дурьдаагүй. Асуулт, хариулт хэсэг огт хоосон байна. Магадгүй мэдүүлгийг нөхөх зорилгоор үйлдсэн юм уу. Холбогдогч Ч.Гаас мэдүүлэг авахдаа мэдүүлгийг 13 цаг 10 минутад эхлүүлсэн боловч дууссан цаг нь тодорхойгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймаг дахь Х хын улсын байцаагч П.Нгийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0166566 дугаартай шийтгэлийн хуудсаар Г ХХК-д шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив

Зөрчлийн тухай хуульд гурван мянган нэгжтэй тэнцэх гэж байсныг нэмэлт өөрчлөлт орсон хуулиар хоёр мянган нэгжтэй тэнцэх гэж бичсэн, 2019 оныг 2020 он гэж нэхэмжлэлдээ тус тус бичсэн байна. Оны тухайд бол техникийн алдаа, хуулийн заалтын хувьд андуурсан байна. Иймд миний бие энэ хоёр алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Эрх бүхий албан тушаалтнууд бичиг хэргийн ажилтнаас дугаар авдаг. Тиймээс бидэнд тухайн үед нь хянагддаггүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материалыг төлөвлөгөөт удирдамжийн дагуу нэгдсэн журмаар хянадаг. Байцаагч нар эргэлзээтэй асуудал тулгарвал дугаар авахаас өмнө зөвлөгөө авч дугаар авах эсэх асуудлаа шийдвэрлэх боломжтой гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Х хяналтын улсын байцаагч П.Н би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/164 дугаартай нэгдсэн удирдамжийн хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр холбогдогч Г ХХК-д төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж, илрүүлсэн зөрчилд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Гэтэл прокурор М.Ү нь бүтэн нэг жилийн дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан гэж алдаатай дүгнэлт гаргасан байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2-р зүйлийн 7-д Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг Засгийн газар батална гэж заасан байдаг. Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр тогтоолын хавсралтаар Шийтгэлийн хуудас-ны маягт баталсан байдаг. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай маягтад нэгжээр бичих хэсэг огт байхгүй. Харин уг маягтын шийдвэрлэх хэсгийн 2 дахь заалтад төгрөгөөр бичихээр заасан байгаа тул үүний дагуу бичсэн болно.

2. ... 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтыг 4.2 кодтой Ажилтны нийгмийн хамгааллыг шалгах хяналтын хуудсаар хийж, салбарын хамтын хэлэлцээрт тусгасан ажилтны нийгмийн хамгааллын талаарх заалтуудыг хэрэгжүүлээгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу зөв тооцоогүй, нийт ажилтныг нийгмийн даатгалд бүрэн хамруулаагүй зэрэг зөрчлүүд илэрч, зөрчлийг арилгуулахаар 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01-06-077-13/23 дугаартай улсын ахлах байцаагчийн актаар 23 ажилтанд 72843.2 далан хоёр сая найман зуун дөчин гурван мянга хоёр зуун/ төгрөгний нөхөн төлбөрийн актыг тогтоож, илэрсэн зөрчлөө холбогдогч Г ХХК нь хүлээн зөвшөөрч ажилласан дараах хавсаргасан баримтуудаар нотлогдож байна. Пн газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Үийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан зөрчил үйлдээгүй байхад хөлсөөр ажиллах гэрээтэй ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийг буруу ойлгож, шийтгэл оногдуулсан гэж дүгнэсэн байдлыг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3. ... М.Ү нь 2019 оны зөрчлийн материалыг 2020 онд хянаж үзэхдээ 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно .... гэж торгуулийн мөнгөн дүн 1000 нэгжээр буурч өөрчлөгдсөнийг буруу ойлгож, эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргажээ.

Миний бие 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Г ХХК-д М хяналтын ерөнхий газрын нэгдсэн удирдамжтай төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийх явцдаа салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс олгосон, түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв олгоогүй зөрчил илрүүлэн 2019 онд мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 0166566 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Прокурор ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй гэж байна. Шийтгэлийн хуудастаа улсын байцаагчийн актыг дурьдаж баримтаа хавсаргах ёстой байсан юм байна. Гэвч бичээгүй байна. Энэ алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б акт тавьж, орон нутгийн орлогод торгуулийн мөнгийг оруулахын тулд би шийтгэлийн хуудас бичсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч шийтгэлийн хуудас бичих юм бол ерөнхий газрын орлогод орох болчихоод байсан юм. Мөн улсын ахлах байцаагчтай хамтран акт бичих эрх бидэнд байдаг учраас ахлах байцаагч Д.Б, Ц.Б нартай хамтран акт тавьсан. Төлөвлөгөөт удирдамжтай, батлагдсан хяналтын хуудсаар шалгасан. Г ХХК 57.1 хувийн их эрсдэлтэй үнэлэгдсэн. Энэ актуудаар зөрчил нотлогдож байгаа. Актад бүх зүйл тодорхой бий. Г ХХК-ийн удирдлагууд тухайн үед шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрсөн мөртлөө одоо болохоор прокурорын дүгнэлтийг дэмжсэн байна. Би бол тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан гэж бодож байна. Зөрчлийн шинжтэй гэдгийг хяналт шалгалтаар эрсдэлтэй гэж үзээд тогтоосон. Алдангийг өөр шийдвэрээр гаргуулахаар болсон. Гэрч Г болон холбогдогч Ч.Гаас авсан мэдүүлэгтэй холбогдуулан прокуророос дурьдсан алдаануудыг хүлээн зөвшөөрч байна. Прокурор энэ алдаанууд дээр өмнө нь албан шаардлага өгч байсан. Мөн гомдол гаргах боломжоор хангаагүй алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Би 2008 оноос хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн ажлыг хийсэн. Г ХХК-д урьд нь шалгалт хийхэд ийм зөрчил гарч байсан. Монгол талаас хөрөнгө оруулалттай бор зүрхээрээ яваа компани гэж үзээд өршөөн хэлтрүүлдэг байсан. Гэвч алдаанууд давтагдсаар байсан тул нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн гэсэн үндэслэлээр торгосон. Миний бие Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалтад заасан бүрэн эрхийн хүрээнд шийтгэл оногдуулсан. Ер нь бол холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад торгуулийн мөнгөө төлсөн байхад нь прокурор удаан хугацааны дараа шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар хандаж байгаад нь гомдолтой байна. Анхны гаргасан хариу тайлбараа дэмжиж байна гэв.

Гуравдагч этгээд Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Г шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... 2019 оны 05 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн М хын газраас манай уурхай дээр шалгалт хийсэн. 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирээд бүгд л торгууль ногдуулаад гарын үсэг зуруулаад явдаг. Би болон манай компанийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуусан, хэмжээг нь санаатайгаар бууруулсан зүйл огт байхгүй юм. Тэгээд ч эрх бүхий албан тушаалтан хуулиас дээгүүр шийтгэл оногдуулсан байна. Энэ нь туйлын харамсалтай үйлдэл болжээ. Иймд прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Эрх бүхий ажилтны буруутай үйлдлийг хянаж, бидний нэр төр, эрх ашгийг хамгаалж байгаа прокурорын байгууллага, прокурор хууль цаазын дэд зөвлөх М.Үт талархлаа илэрхийлье. Манай компанийн зүгээс шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Пын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мийн хяналтын газрын Хийн хяналтын улсын байцаагч П.Нд холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0166566 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг /дүгнэлт/ тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт хэргийн оролцогчдоос ирүүлсэн болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэв.

1. Дундговь аймгийн М хын газрын Хн хяналтын улсын байцаагч П.Н нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0/164 дугаартай нэгдсэн удирдамжийн хүрээнд[1] 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Г ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлөөгүй гэх зөрчлийг[2] илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл[3] оногдуулсан байна.

2. Зөрчилд холбогдогч Г ХХК-ийн ерөнхий захирал Ч.Г нь ... Хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг ажилтныг нийгмийн даатгалын шимтгэл төлдөгийг мэддэггүй улмаас ийм зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлгийг өгч[4] зөрчлийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байх хэдий ч эрх бүхий албан тушаалтнаас холбогдох хуулийг зөрчиж шийтгэлийн хуудас оногдуулсан байх тул дараахь үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0166566 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

А. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн тогтоогдсон нөхцөл байдал хэсэгт ... хөлсөөр ажиллах гэрээтэй ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлөөгүй[5] гэх зөрчлийг илрүүлсэн гэж тэмдэглэсэн атлаа Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т ... эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон нийгмийн даатгалын шимтгэл алданги, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... гэж зааснаар шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж заасантай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үйлдэлд нь тохирсон шийтгэлийг оногдуулаагүй байна.

Хариуцагчаас бичгээр ирүүлсэн тайлбартаа[6] болон шүүх хуралдаан дээр ... нийгмийн хамгааллын талаарх заалтуудыг хэрэгжүүлээгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу зөв тооцоогүй, нийт ажилтныг нийгмийн даатгалд бүрэн хамруулаагүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс олгосон, ... Монгол талаас хөрөнгө оруулалттай бор зүрхээрээ яваа компани гэж үзээд өршөөн хэлтрүүлдэг байсан. Гэвч алдаанууд давтагдсаар байсан тул нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн гэсэн үндэслэлээр торгосон ... гэх тайлбарыг гаргадаг боловч энэ тайлбараар тухайн цаг үед үйлдэгдсэн тэмдэглэл болон шийтгэлийн хуудсыг зөвтгөх боломжгүй байна.

Б. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр ... шийтгэлийн хуудсын ОЛСОН нь хэсэгт ямар зөрчил үйлдэгдсэн эсэх, тогтоогдсон нөхцөл байдал болон ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа талаар дурьдаагүй, ... 7-р хуудсанд гэрч Г гэх хүнээс мэдүүлэг авахдаа эрх, үүргийг тайлбарласан боловч энэ хүнээс ямар шалтгаанаар мэдүүлэг авах гэж байсан, мөн ямар шалтгаанаар мэдүүлэг өгөөгүй талаар огт дурьдаагүй. Асуулт, хариулт хэсэг огт хоосон байна. Магадгүй мэдүүлгийг нөхөх зорилгоор үйлдсэн юм уу. Холбогдогч Ч.Гаас мэдүүлэг авахдаа мэдүүлгийг 13 цаг 10 минутад эхлүүлсэн боловч дууссан цаг нь тодорхойгүй байна гэж маргахдаа ... Зөрчлийн тухай хуульд гурван мянган нэгжтэй тэнцэх гэж байсныг нэмэлт өөрчлөлт орсон хуулиар хоёр мянган нэгжтэй тэнцэх гэж бичсэн, 2019 оныг 2020 он гэж нэхэмжлэлдээ тус тус бичсэн байна. Оны тухайд бол техникийн алдаа, хуулийн заалтын хувьд андуурсан байна. Иймд миний бие энэ хоёр алдаагаа хүлээн зөвшөөрч байна... гэж, хариуцагчаас ... Шийтгэлийн хуудастаа улсын байцаагчийн актыг дурьдаж баримтаа хавсаргах ёстой байсан юм байна. Гэвч бичээгүй байна. Энэ алдаагаа хүлээн зөвшөөрч байна. ... Гэрч Г болон холбогдогч Ч.Гаас авсан мэдүүлэгтэй холбогдуулан прокуророос дурьдсан алдаануудыг мөн хүлээн зөвшөөрч байна ... гэж харилцан бие биедээ буулт хийх ба нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн алдаа нь нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэл биш, харин хариуцагчийн хүлээн зөвшөөрч буй алдаа нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болно. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 1-т Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа хүнийг гэрч гэнэ, 4.8 дугаар зүйлийн 6-т Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг асуулт асуух, хариулт авах хэлбэрээр явуулна, 7.2 дугаар зүйлийн 2-т ... шийдвэртээ зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал... тусгана гэж заасныг тус тус зөрчжээ.

В. Хариуцагчаас шүүх хуралдаан дээр ... Холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад торгуулийн мөнгөө төлсөн байхад нь прокурор удаан хугацааны дараа шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаад нь гомдолтой байна гэх гомдлыг гаргадаг ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.4-т прокурор ... бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах, 7.2 дугаар зүйлийн 8-т эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ, Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Прокурорын хяналтын аргачилсан зааврын 4.14 дүгээр зүйлийн 1-т ... баталсан удирдамжийн дагуу шалгана гэж зааснаар холбогдох ажиллагааг явуулж, шалгалтаас[7] хойш 30 хоногт багтаан нэхэмжлэлээ ирүүлсэн нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй болно.

Г. Мөн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Нийгмийн хамгааллын улсын ахлах байцаагч П.Б, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Б, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Б, П.Н нар Г ХХК-ийн үйл ажиллагааны илэрсэн зөрчилд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай 01-06-077-13/23 дугаартай, мөн өдрийн Цалин хөлс нөхөн олгуулах тухай 01-06-075/13/22 дугаартай улсын байцаагчийн акт[8] тус тус үйлдэхдээ хугацаа зааж, /2019 оны 6 дугаар сарын 25, 2019 оны 6 дугаар сарын 20-ны дотор/ биелүүлэхийг үүрэг болгосон атлаа тогтоосон хугацаа дуусаагүй байхад шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино. гэж заасантай нийцэхгүй байна.

Нөгөө талаас эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.10, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасан эрхийнхээ хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т зааснаар шийтгэл оногдуулсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-т ... хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажиллагчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх гэж заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын улсын байцаагчид Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчлийг харъяалан шийдвэрлэх эрх хуулиар олгогдсон байх хэдий ч Нийгмийн даатгалын тухай хуульд илүү нарийвчлан заасан байх тул энэ хуулиар эрх олгогдсон эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах нь зүйтэй бөгөөд энэ нь хяналт шалгалтыг давхардуулахгүй байх зарчимд нийцнэ.

Д. Зөрчилд холбогдогч Г ХХК-д гомдол гаргах боломж олгоогүйгээ эрх бүхий албан тушаалтан хүлээн зөвшөөрсөн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан Эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрхийг хязгаарлажээ.

3. Г ХХК[9]-иас Төрийн сангийн дансанд төлсөн торгуулийн 3000000 /гурван сая/ төгрөгийг[10] орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, түүнд олгох нь зүй ёсонд нийцэхээр байх тул олгохоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйл, 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.15, 3.6 дугаар зүйлийн 1, 4.8 дугаар зүйлийн 6, 7.2 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дундговь аймгийн Пын газрын хяналтын прокурор М.Үийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус аймгийн Мийн хын газрын Хийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0166566 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан мөнгөн шилжүүлгийн баримтаар төлөгдсөн торгуулийн 3000000 /гурван сая/ төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, зөрчилд холбогдогч Г ХХК-д /РД: / олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.Ц

 

 


[1] Хавтаст хэргийн 10-13-р хуудас

[2] Хавтаст хэргийн 6-р хуудас

[3] Хавтаст хэргийн 8-р хуудас

[4] Хавтаст хэргийн 5-р хуудасны ар тал

[5] Хавтаст хэргийн 6-р хуудас

[6] Хавтаст хэргийн 31-32-р хуудас

[7] Хавтаст хэргийн 21-23-р хуудас

[8] Хавтаст хэргийн 43-49-р хуудас

[9] Хавтаст хэргийн 14-р хуудас

[10] Хавтаст хэргийн 19-р хуудас