| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2023/0111/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/123 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/123
2023 01 24 2023/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Д.Рэгзэдмаа /томилогдсон/,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт *******-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02815 1872 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механик мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ...................................тоотод оршин суух,
- 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 314 дугаартай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Д.Наранбаатарт даалгаж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал сургалтад хамрагдахыг үүрэг болгосон.
- 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил хорих ялаар эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 314 дугаартай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон,
- 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ХМШЗ/88 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлд заасны тус тус журамлан 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/283 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил, 2 сар, 14 хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хасах ялаар сольж шийдвэрлэсэн.
- 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/Ш3/2625 дугаартай захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ХМШ3/88 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 1 жил 2 сар 14 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийг хорих ялаар сольж шийдвэрлэж, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. Б овогт ******* /РД:.................. /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “КФС” түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан М.Мын 600,000 төгрөгний үнэ бүхий Самсунг Эс-10 5 жи загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
- 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шөлөндөө" гэх газарт үйлчлүүлж байсан Г.Тын 580,000 төгрөгний үнэ бүхий Самсунг Ноте-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
- 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цагдаа хотхоны 13-7 дугаар байрны “АЛДИ” нэртэй дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа Ш.Бын 600,000 төгрөгийн үнэ бүхий Редми нөүт 10 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Батболорын утсыг хулгайлсан гэх өдөр би Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд байсан. Энэ талаараа цуг байсан хүмүүсээр гэрчийн мэдүүлэг өгүүлье гэсэн. Батболор гэх хүнийг нэг ч харж байгаагүй. Цохиж нүдээгүй. Харин гэрчийн мэдүүлэг өгсөн Анхзаяаг худлаа ярьсан гэж үзэж байна. Би энэ хүнтэй хамтран амьдарч байсан. Салаад нэг жил гаран болсон. Одоо ямар нэгэн холбоо байхгүй. Тухайн хоёр хүнийг гэрчийн мэдүүлэг өгүүлье гэж мөрдөгчдөө хэлсэн боловч бид энийг шийдвэрлэхгүй. Үүнийг шүүх эцэслэн шийдвэрлэнэ. Энэ хоёр хүнийг гэрчээр шүүхэд мэдүүлэг өгүүлж болно. Миний энэ хүсэлтийг нэг ч удаа дурдаж хүлээж аваагүй. Яллах дүгнэлт өгөхөд нь би үйлдээгүй хэргийнхээ төлөө ял үүрч чадахгүй авахгүй гэсэн боловч чи үүнийг авахгүй байж болно. Үүнийг шүүх шийдвэрлэнэ. Харин чи үүнийг аваад ямар нэгэн байдалд хүрмээр юм биш үү гээд яллах дүгнэлт хүлээлгэн өгөөд гарын үсэг зуруулаад аваад явсан. Тэгээд би энэ үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад хоёр үйлдлээ би хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг КФС түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан М.Мын 600,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-10 5 жи загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн нотлох баримтууд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мын өгсөн: "Би 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Пицца хат" нэртэй түргэн хоолны газарт эх, дүүгийн хамт үйлчлүүлээд хоол идээд ширээн дээр сууж байхад гаднаас 170-175 см өндөртэй 20-22 насны залуу малгайгаа тосоод хоол гуйгаад байсан. Тэгсэн чинь зөөгч эмэгтэй хүрч ирээд “гараач ээ” гэж хөөхөд нөгөө залуу шууд гүйгээд гараад явсан. Тэгээд би ширээн дээр байсан гар утсаа хартал миний гар утас байхгүй болохоор нь нөгөө залуугийн араас гүйж гарахад гадаа байсан нэг хүн байран дундуур гүйгээд явсан гэхээр нь 19 дүгээр байрны аркаар араас нь гүйгээд гараад иртэл цагдаагийн байр байсан. Тэгээд тэр хавьд хараад зогсож байхад миний утсыг авсан залуу явган хүний замаар гараад ирсэн. Тэгэхээр нь шууд гүйж очоод барьж аваад цагдаагийн хэсгийн цагдаад хүлээлгэн өгөөд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирсэн ..Самсунг S 10 5 ж маркийн гар утас байсан. 2022 оны 5 сард найзаасаа 650,000 төгрөгөөр авч байсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 10-11 дэх тал/,
Гэрч С.Билгүүтэйгийн өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн орчим халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилэн сэргийлж эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Үдээс хойш ажил үүргээ биелүүлээд явж байхад үл таних хоёр иргэн явган хүний гарцны гэрлэн дохио дээр муудалцаад хэрэлдээд манай хоёр цагдаа дээр очиж байгаа харагдсан. Тэр үед би очоод тэр хүмүүсийн хажууд зогсоход тэр хоёр хүний нэг хүн нь гар утсаа алдсан, гар утас гаргаж өг гээд нөгөө хүнийг хэлээд байсан. Тэгэхээр нь би тэр гар утас авсан гэх хүнийг шалгаад үзэхэд урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан хүн байсан юм. Ингээд би сэжигтэй этгээдийг хоёр цагдаадаа үлдээгээд нөгөө гар утас алдсан гэх хүнийг дагуулаад Пицца хат түргэн хоолны газар луу очоод камер шүүж үзэхэд хяналтын камерын бичлэгт гар утас авсан гэх сэжигтэй этгээд буюу Наранбатын Төгөлдөр нь ганцаараа хохирогчийн ширээн дээр очоод гар утас авч байсан" гэх мэдүүлэг /1 хх-ийн 19 дэх тал/,
"Тэнцвэр Эстимэйт" ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1373 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хохирогч М.Мын гар утасны үнэлгээ Samsung s105g 600,000 төгрөг/, /1хх-ийн 24-25 дахь тал/,
2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 28-30 дахь тал/,
2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шөлөндөө" гэх газарт үйлчлүүлж байсан Г.Тын 580 000 төгрөгний үнэ бүхий Самсунг Ноте-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн нотлох баримтууд:
- 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1xx-ийн 53 дахь тал/,
- 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /Ц.Цэлмэнгээс 10,000 төгрөг 15 ширхэгийг хүлээн авсан тэмдэглэл/, /1хх-ийн 67 дахь тал/,
- 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл/ Б.Батбаяраас Самсунг Галакси 9 загварын гар утсыг хүлээн авсан тэмдэглэл /, /1хх-ийн 68 дахь тал/,
- 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 xx-ийн 70-72 дахь тал/,
- 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /Г.Тт ягаан өнгийн Самсунг ноте-9 загварын гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл/, /1xx-ийн 74 дэх тал/,
- 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /10,000 төгрөгөөр 15 ширхэгийг Б.Батбаярт хүлээлгэн өгсөн тэмдэглэл/, /1xx-ийн 75 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Тын өгсөн: ”...Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, шинээр "Шөлөндөө" гэх газар нээгдсэн гээд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн үед хоёр хүүхэдтэйгээ хамт орсон. Тухайн газар ороод үүдтэй нь ойрхон суусан бөгөөд хоёр хүүхэдтэйгээ хоол идээд дуусаж байтал тухайн газар гаднаас тэнэмэл маягийн хүн орж ирээд бид 3-ын идэж байсан хоолноос "хоолноосоо гээд" идэж байсан хоолноос самардаад байсан ба хүүхэд айлгаад байна гэж гарыг нь түлхэхэд цаашаа болохгүй байсан. Тэгтэл нөгөө хүн гэнэт зугтаагаад яваад өгсөн ба тухайн хүний араас хамгаалагч гүйсэн. Дараа нь хоёр хүүхдээ хувцсыг нь өмсгөөд гарах гэтэл том охин Номууны гар утас алга болсон байна гэхээр нь ажилтанд нь утас алга болсон талаар хэлтэл тухайн хүний араас манай хамгаалагч араас нь гарсан гэж хэлэхээр нь би тухайн хамгаалагчийн араас гарсан. Хамгаалагч тухайн хүнийг бариад ирэхээр цагдаад дуудлага өгсөн манай охины гар утсыг авсан байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 80-81 дэх тал/,
Гэрч Ц.Цэлмэнгийн өгсөн: "...Тухайн үед Төгөлдөр утсаар "Танай гэрийн хажууд байна, суудлын доор би гар утсаа унагаасан байна, наад гар утсаа зарж чадах уу надад мөнгө хэрэгтэй болоод байна, тэрийг зараад хүрээд ир" гэж надтай ярьсан. Тэгэхээр нь тухайн гар утсыг Хархорины хойд талын автобусны буудал "Наадам хуушуур" гэх газар орж тухайн Самсунг ноте 9 маркийн гар утсыг Баагий гэх хүнд 150,000 төгрөгөөр зараад Төгөлдөр дээр очсон. Төгөлдөр надтай ярихдаа суудал доор гар утсаа унагаасан юм шиг байна, надад мөнгө хэрэгтэй байна, миний гар утас байгаа юмаа, суудлын доор унагаасан байна, зарчихаад хүрээд ир, мөнгө хэрэгтэй байна гэхээр нь зарсан. Төгөлдөрийн өөрийнх нь гар утас гэж бодсон өөрөөр ямар нэгэн зүйл бодоогүй..." гэх мэдүүлэг /1xx-ийн 84-85 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Батбаярын өгсөн: "...Тухайн охин орж ирээд та гар утас авах уу гэхээр нь тухайн Самсунг Ноте-9 маркийн гар утсыг 150,000 авахаар болсон ямар нэгэн хулгайн гар утас гэж мэдээгүй, надад ч өөр зүйл яриагүй “гар утас авах уу” гэж асуухаар нь ажиллагааг нь шалгаад авсан. Тухайн гар утас нь тэгээд ч ямар нэгэн кодгүй байхаар нь ямар нэгэн зүйл бодоогүй худалдаж авсан. Тухайн 150,000 төгрөг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /1хх-ийн 92-93 дахь тал/,
"Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1322 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хохирогч Г.Тын гар утасны үнэлгээ Samsung галакси нете 9 гар утас 580,000 төгрөг/, /1хх-ийн 95-96 дахь тал/,
2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цагдаа хотхоны 13-7 дугаар байрны “АЛДИ” нэртэй дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа Ш.Бын 600,000 төгрөгийн үнэ бүхий "Редми нөүт 10 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн нотлох баримтууд:
- 2022 оны 10 дугаар сарын 13-өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 114 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Бын өгсөн: "...2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цагдаа хотхоны 13-7 байрны “Алди” нэртэй хүнсний дэлгүүр дээрээ байж байтал 12 цаг 50 минутын орчимд гаднаас хар өнгийн куртик, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай цагаан масктай эмэгтэй, хар масктай эрэгтэй гээд хоёр хүн орж ирсэн. Тэгэхээр нь би 0,5 литрийн шар нь байна гэхэд нөгөө эрэгтэй тэрийг нь авъя гэж хэлэхээр нь би авах гээд босоход “за больё наадах чинь томдох байх” гэсэн. Тэгээд би буцаж суугаад авсан йогуртны тооцоо хийчихээд гарсаны дараа миний ширээн дээр тавьсан байсан гар утас алга болсон байхыг нь анзаарсан. Би араас нь гараад хотхоны 13-6 байрны зүүн урд булан дээрээс саяны хоёр хүнийг барьж аваад та хоёр утас аваад гарсан байна гэж хэлэхэд эрэгтэй нь “юу яриад байгаа юм” гэхээр нь би эрэгтэйг нь нэгжхэд эрэгтэйн хувцасанд миний гар утас байгаагүй. Харин эмэгтэйг нэгжих гэтэл нэгжүүлэхгүй байсан. Би тухайн эмэгтэйд “чи ямар аймар юм бэ, халаасаа шалгуул” гэхэд “за май” гээд куртикнийхээ халааснаас миний гар утсыг гаргаж өгсөн. “Чи миний утсыг авчихсан л байна ш дээ” гэж хэлээд тухайн эмэгтэйн хөл хэсэг рүү нэг удаа өшиглөхөд хамт явж байсан эрэгтэй нь миний хамар хэсэг рүү нэг удаа цохиод араас нь дахин цохих гээд байхаар нь бултсан. Тухайн үед миний хамарнаас цус гарч, тухайн эрэгтэйтэй ноцолдож байгаад хөл алдаад газарт унасан. Газарт унаад эрэгтэй нь над руу дайрахад манай байрны эрэгтэй салгаж авахаар нь би босоод цагдаа дуудах гээд утсаа хайтал халааснаас газарт уначихсан дэлгэц нь хагараад асахгүй болсон байсан. ... Миний хулгайд алдсан байж байгаад олж эвдэрсэн гар утас нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ABC store гэх дэлгүүрээс 1,090,000 төгрөгөөр авсан Redmi Note 10 Pro загварын гар утас байсан. Одоо дэлгэц нь хагараад асахгүй байна" гэх мэдүүлэг /1хх-ийн 121 дэх тал/,
Гэрч А.Анхзаяагийн өгсөн: "Кассан дээр очоод Төгөлдөр 0,33 литрийн Хараа архи авья гэхэд дэлгүүрийн худалдагч эрэгтэй кассан дотроосоо гаргаж ирэхэд Төгөлдөр “0,5 литрийн архийг нь авчихъя” гэж хэлсэн. Тэгээд худалдагч эрэгтэй босоод цаашаа архи авахаар гараа сунгахад Төгөлдөр кассын ширээн дээрээс юм аваад халаасандаа хийх шиг болсон. Төгөлдөр худалдагч эрэгтэйд архи авахаа болилоо гээд 3 йогуртны тооцоог би хийгээд тухайн дэлгүүрээс гарсан. Дэлгүүрээс гараад явж байхдаа би Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс хайгдаж байгаа баригдвал утсыг нь буцааж өгөөрэй гээд надад хар өнгийн гар утас өгсөн" гэх мэдүүлэг /1 xx-ийн 124 дэх тал/,
"Дамно" ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-22-2035 дугаартай шинжээчийн дүгнэлт /Redmi Note 10 Pro загварын гар утасны дэлгэцний үнэлгээний үнэ 180,000 төгрөг/, /1хх-ийн 131-132 дахь тал/,
"Дамно" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-22-2036 дугаартай шинжээчийн дүгнэлт /Redmi Note 10 Pro загварын гар утасны үнэлгээ итгэх албан 600,000 төгрөг/, /2хх-ийн 137-138 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “КФС” түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан М.Мын 600,000 төгрөгний үнэ бүхий Самсунг Эс-10 5 жи загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
- 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шөлөндөө" гэх газарт үйлчлүүлж байсан Г.Тын 580,000 төгрөгний үнэ бүхий Самсунг Ноте-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
- 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цагдаа хотхоны 13-7 дугаар байрны “АЛДИ” нэртэй дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа Ш.Бын 600,000 төгрөгийн үнэ бүхий Редми нөүт 10 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мын өгсөн: "...Тэгээд би ширээн дээр байсан гар утсаа хартал миний гар утас байхгүй болохоор нь нөгөө залуугийн араас гүйж гарахад гадаа байсан нэг хүн байран дундуур гүйгээд явсан гэхээр нь 19 дүгээр байрны аркаар араас нь гүйгээд гараад иртэл цагдаагийн байр байсан. Тэгээд тэр хавьд хараад зогсож байхад миний утсыг авсан залуу явган хүний замаар гараад ирсэн. Тэгэхээр нь шууд гүйж очоод барьж аваад цагдаагийн хэсгийн цагдаад хүлээлгэн өгөөд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирсэн ..Самсунг S 10 5 ж маркийн гар утас байсан. 2022 оны 5 сард найзаасаа 650,000 төгрөгөөр авч байсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 10-11 дэх тал/,
Гэрч С.Билгүүтэйгийн өгсөн: “...Тэр үед би очоод тэр хүмүүсийн хажууд зогсоход тэр хоёр хүний нэг хүн нь гар утсаа алдсан “гар утас гаргаж өг” гээд нөгөө хүнийг хэлээд байсан. Тэгэхээр нь би тэр гар утас авсан гэх хүнийг шалгаад үзэхэд урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан хүн байсан юм. Ингээд би сэжигтэй этгээдийг хоёр цагдаадаа үлдээгээд нөгөө гар утас алдсан гэх хүнийг дагуулаад Пицца хат түргэн хоолны газар луу очоод камер шүүж үзэхэд хяналтын камерын бичлэгт гар утас авсан гэх сэжигтэй этгээд буюу Наранбатын Төгөлдөр нь ганцаараа хохирогчийн ширээн дээр очоод гар утас авч байсан" гэх мэдүүлэг /1 хх-ийн 19 дэх тал/,
"Тэнцвэр Эстимэйт" ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1373 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хохирогч М.Мын гар утасны үнэлгээ Samsung s105g 600,000 төгрөг/, /1хх-ийн 24-25 дахь тал/,
- 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 28-30 дахь тал/,
- 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1xx-ийн 53 дахь тал/,
- 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /Ц.Цэлмэнгээс 10,000 төгрөг 15 ширхэгийг хүлээн авсан тэмдэглэл/, /1хх-ийн 67 дахь тал/,
- 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эд зүйл, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл/ Б.Батбаяраас Самсунг Галакси 9 загварын гар утсыг хүлээн авсан тэмдэглэл /, /1хх-ийн 68 дахь тал/,
- 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 xx-ийн 70-72 дахь тал/,
- 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /Г.Тт ягаан өнгийн Самсунг ноте-9 загварын гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл/, /1xx-ийн 74 дэх тал/,
- 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /10,000 төгрөгөөр 15 ширхэгийг Б.Батбаярт хүлээлгэн өгсөн тэмдэглэл/, /1xx-ийн 75 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Тын өгсөн: ”.... Тухайн газар ороод үүдтэй нь ойрхон суусан бөгөөд хоёр хүүхэдтэйгээ хоол идээд дуусаж байтал тухайн газар гаднаас тэнэмэл маягийн хүн орж ирээд бид 3-ын идэж байсан хоолноос "хоолноосоо гээд" идэж байсан хоолноос самардаад байсан ба хүүхэд айлгаад байна гэж гарыг нь түлхэхэд цаашаа болохгүй байсан. Тэгтэл нөгөө хүн гэнэт зугтаагаад яваад өгсөн ба тухайн хүний араас хамгаалагч гүйсэн. Дараа нь хоёр хүүхдээ хувцсыг нь өмсгөөд гарах гэтэл том охин Номууны гар утас алга болсон байна гэхээр нь ажилтанд нь утас алга болсон талаар хэлтэл тухайн хүний араас манай хамгаалагч араас нь гарсан гэж хэлэхээр нь би тухайн хамгаалагчийн араас гарсан. Хамгаалагч тухайн хүнийг бариад ирэхээр цагдаад дуудлага өгсөн манай охины гар утсыг авсан байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 80-81 дэх тал/,
Гэрч Ц.Цэлмэнгийн өгсөн: "...Тухайн үед Төгөлдөр утсаар "Танай гэрийн хажууд байна, суудлын доор би гар утсаа унагаасан байна, наад гар утсаа зарж чадах уу, надад мөнгө хэрэгтэй болоод байна, тэрийг зараад хурээд ир" гэж надтай ярьсан. Тэгэхээр нь тухайн гар утсыг Хархорины хойд талын автобусны буудал "Наадам хуушуур" гэх газар орж тухайн Самсунг ноте 9 маркийн гар утсыг Баагий гэх хүнд 150,000 төгрөгөөр зараад Төгөлдөр дээр очсон. Төгөлдөр надтай ярихдаа суудал доор гар утсаа унагаасан юм шиг байна, надад мөнгө хэрэгтэй байна, миний гар утас байгаа юмаа, суудлын доор унагаасан байна, зарчихаад хүрээд ир, мөнгө хэрэгтэй байна гэхээр нь зарсан. Төгөлдөрийн өөрийнх нь гар утас гэж бодсон өөрөөр ямар нэгэн зүйл бодоогүй..." гэх мэдүүлэг /1xx-ийн 84-85 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Батбаярын өгсөн: "...Тухайн охин орж ирээд “та гар утас авах уу” гэхээр нь тухайн Самсунг Ноте-9 маркийн гар утсыг 150,000 авахаар болсон ямар нэгэн хулгайн гар утас гэж мэдээгүй, надад ч өөр зүйл яриагүй “гар утас авах уу” гэж асуухаар нь ажиллагааг нь шалгаад авсан. Тухайн гар утас нь тэгээд ч ямар нэгэн кодгүй байхаар нь ямар нэгэн зүйл бодоогүй худалдаж авсан. Тухайн 150,000 төгрөг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /1хх-ийн 92-93 дахь тал/,
"Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1322 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хохирогч Г.Тын гар утасны үнэлгээ Samsung галакси нөүт 9 гар утас 580,000 төгрөг/, /1хх-ийн 95-96 дахь тал/,
- 2022 оны 10 дугаар сарын 13-өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 114 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Бын өгсөн: "...Тэгээд би буцаж суугаад авсан йогуртны тооцоо хийчихээд гарсаны дараа миний ширээн дээр тавьсан байсан гар утас алга болсон байхыг нь анзаарсан. Би араас нь гараад хотхоны 13-6 байрны зүүн урд булан дээрээс саяны хоёр хүнийг барьж аваад та хоёр утас аваад гарсан байна гэж хэлэхэд эрэгтэй нь “юу яриад байгаа юм” гэхээр би эрэгтэйг нь нэгжихэд эрэгтэйн хувцсанд миний гар утас байгаагүй. Харин эмэгтэйг нэгжих гэтэл нэгжүүлэхгүй байсан. Би тухайн эмэгтэйд “чи ямар аймар юм бэ, халаасаа шалгуул” гэхэд “за май” гээд куртикнийхээ халааснаас миний гар утсыг гаргаж өгсөн. “Чи миний утсыг авчихсан л байна ш дээ” гэж хэлээд тухайн эмэгтэйн хөл хэсэг рүү нэг удаа өшиглөхөд хамт явж байсан эрэгтэй нь миний хамар хэсэг рүү нэг удаа цохиод араас нь дахин цохих гээд байхаар нь бултсан. Тухайн үед миний хамарнаас цус гарч, тухайн эрэгтэйтэй ноцолдож байгаад хөл алдаад газарт унасан. Газарт унаад эрэгтэй нь над руу дайрахад манай байрны эрэгтэй салгаж авахаар нь би босоод цагдаа дуудах гээд утсаа хайтал халааснаас газарт уначихсан дэлгэц нь хагараад асахгүй болсон байсан. ...Миний хулгайд алдсан байж байгаад олж эвдэрсэн гар утас нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ABC store гэх дэлгүүрээс 1,090,000 төгрөгөөр авсан Redmi Note 10 Pro загварын гар утас байсан. Одоо дэлгэц нь хагараад асахгүй байна" гэх мэдүүлэг /1хх-ийн 121 дэх тал/,
Гэрч А.Анхзаяагийн өгсөн: "...Тэгээд худалдагч эрэгтэй босоод цаашаа архи авахаар гараа сунгахад Төгөлдөр кассын ширээн дээрээс юм аваад халаасандаа хийх шиг болсон. Төгөлдөр худалдагч эрэгтэйд архи авахаа болилоо гээд 3 йогуртны тооцоог би хийгээд тухайн дэлгүүрээс гарсан. Дэлгүүрээс гараад явж байхдаа би Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс хайж байгаа, баригдвал утсыг нь буцааж өгөөрэй гээд надад хар өнгийн гар утас өгсөн" гэх мэдүүлэг /1 xx-ийн 124 дэх тал/,
"Дамно" ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-22-2035 дугаартай шинжээчийн дүгнэлт /Redmi Note 10 Pro загварын гар утасны дэлгэцний үнэлгээний үнэ 180,000 төгрөг/, /1хх-ийн 131-132 дахь тал/,
"Дамно" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-22-2036 дугаартай шинжээчийн дүгнэлт /Redmi Note 10 Pro загварын гар утасны үнэлгээ итгэх албан 600,000 төгрөг/, /2хх-ийн 137-138 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч нарын анхаарлыг сарниулах арга хэрэглэн шунахайн сэдэлтэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлддэг болох нь хохирогч М.Мын мэдүүлэг /1хх-ийн 10-11 эх тал/, хохирогч Г.Тын мэдүүлэг /1хх-ийн 80-81/, хохирогч Ш.Бын мэдүүлэг /1хх-ийн 124 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******т прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлт: “Шүүхээс шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш үйлдсэн буюу шүүгдэгч Төгөлдөр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хоёр удаагийн ял шийтгэл эдэлсэн байх тул хүндрүүлэх нөхцөл байдалтай. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Мөнхбатад учруулсан 600.000 төгрөг, хохирогч Батболорт учирсан 180.000 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Шүүгдэгчийг 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр шүүгчийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаж цагдан хоригдсон ба нийт 85 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүх шүүгдэгч *******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож хохирол төлөгдөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Мод 600,000 төгрөг, Ш.Бт 180,000 төгрөг, Г.Тт 580,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Батбаярт 150,000 төгрөгийн хохирол учирснаас хохирогч Г.Т утсаа буцаан авсан, иргэний нэхэмжлэгч Б.Батбаярт 150,000 төгрөгийн хохирол төлөгдсөн байна. хохирогч М.М, Ш.Б нарт хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт *******-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т 8 /найм/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-өөс 600,000 төгрөг гаргуулж хохирогч М.М-д, 180,000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Б-т олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-ийн цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА