| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2022/1782/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1848 |
| Огноо | 2022-12-20 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1848
2022 12 20 2022/ШЦТ/1848
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч*******өнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Б.Соёлмаа,
шүүгдэгч *******,
шүүгдэгч*******,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Буянт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт*******, У овогт ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2202 00529 0402 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засаг-Мэдээлэл зүй мэргэжилтэй, "................ ХХК-д менежерээр ажилладаг, ам бүл 4, 8-16 насны 3 хүүхдийн хамт ..........................тоотод оршин суух, Урьд
- 2004 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар,
- 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1614 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай Х овогт******* /РД:...................... /,
Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй. "Мөнх саяан ХХК-д зөвлөх геологич ажилтай, ам бүл 4, эмээ, эх, дүү нарын хамт .............................. тоотод оршин суух хаягт бүртгэлтэй боловч одоо ....................................тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
- 2000 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 375 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан У овогт ******* /РД:......................./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Солонгос Улсын элчин сайдын яамны орчим С.Чулуунбаяр гэгчид Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9. тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 0.1797 грамм жинтэй "Шавар" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 62 тоотод биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 0.0332 грамм жинтэй "Шавар" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, *******тай хамтран оролцож дээрх хаягт, 2022 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрийн хооронд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 968.2 грамм жинтэй "Өвс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 62 тоотод биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 1.5149 грамм жинтэй "Шавар" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан.*******той хамтран оролцож дээрх хаягт, 2022 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9- тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 968.2 грамм жинтэй "Өвс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 346 дугаартай тогтоол /1хх-ийн 7, 8-10 дахь тал/,
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл "Д.М нь манай гэрийн үүдний хэсгийн цагаан өнгийн хувцасны шкаф дотор цэнхэр өнгийн гялгар ууттай өвс байгаа гэсний дагуу гаргаж №1 дугаар тавьж зургийн үзүүлэлт /1хх-ийн 11-14, 15-20 дахь тал/ албаны жин дээр жинлэхэд 810 грамм байсныг ..№2 гэж дугаарлан жинлэхэд 40 грамм байсныг хураан авлаа. №8 гэж дугаарлан жинлэхэд уутны хамт 160 грамм байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа.
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 21-22 дахь тал/,
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 23-24, 25, 26-28 дахь тал/,
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 29-30, 31-33 дахь тал/,
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 34-35 дахь тал/,
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *******ын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 36-37, 38 дахь тал/,
5 дугаар багана буюу ТНС /Марихуан/ илэрсэн...9 дүгээр багана буюу МЕТ /метамфетамин/ илэрсэн... 10 дугаар багана буюу AMP /Амфетамин/ илэрсэн.
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр*******ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 39-40, 41-44 дэх тал/
Д.М нь өмднийхөө халааснаас айпоне 13 маркийн гар утас гарган ирж хамгаалалт гэр гар утас хоёрын хооронд шавар мэт зүйл гаргаж ирснийг зиплок түгжээ бүхий гялгар уутанд №1 гэж дугаарлан хураан авч албаны цахилгаан жин дээр жинлэхэд 0.6487 грамм зааж байсан"
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр*******ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1xx-ийн 45-46, 47 дахь тал/,
- 5 дугаар багана буюу THC 10 зөвлөлийн Марихуан илэрсэн 9 дүгээр багана буюу МЕТ Метамфетамин/ илэрсэн 10 дугаар багана буюу AMP /Амфетамин/ илэрсэн
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 48 дахь тал/.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4808 дугаартай дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт.
"1" гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 813,6 гр. цэвэр жин нь 782.4 гр. "2" гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 40.0 гр. цэвэр жин нь 27,0 гр. "5" гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 9.5 гр. цэвэр жин нь 84 гр. "7" гэж дугаарласан нунтаг зүйлийн ууттай жин нь 2.3 гр. цэвэр жин нь 1,48 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн ууттай жин нь 161,7 гр. цэвэр жин нь 149,0 гр тус тус байна.
1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.
2. "5" гэж дугаарласан тугалган цаас, "6" гэж дугаарласан улаан өнгийн 2 гуурстай "Fanta" гэсэн шошготой хуванцар сав зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
“1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, "2" гэж дугаарласан ургамал мэт зүйл, "3" гэж дугаарласан ногоон өнгийн гуурстай хар ангийн таглаатай шилэн сав, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас, бохирлогдсон АМ9931430 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийн тасархай, "4" гэж дугаарласан шавар мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн асаагуур болон жижиг жин 5 гэж дугаарласан ургамал мэт зүйл. 7 гэж дугаарласан ногоон өнгийн нунтаг зүйл "8" гэж дугаарласан ургамал мэт зүйл зэргээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөпөөлөх бодисын тухай" конвенцийн хоёрдугаар жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт /1хх-ийн 107-110, 111-113 дахь тал/.
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4811 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт.
1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.
2 АН2207361 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас /5 ш/ зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй Ургамал мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн ажлын бээлий, АТО084664 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AS3542670 серийн дугаартай 500 төгрөгийн монгон дэвсгэрт зэргээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн хоёрдугаар жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт /1хх-ийн 118-120, 121-122 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4809 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт.
Шавар мэт зүйлийн ууттай жин нь 1.4761 гр. цэвэр жин нь 0,0332 гр байна.
1 Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.
2. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр*******ийн биед үзлэг хийж хураан авсан 0,6 грамм шавар мэт зүйл гэж хаягласан “1" гэж дугаарласан шавар мэт зүйлээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinoll/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн хоёрдугаар жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт /1хх-ийн 126-127, 128 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын практик химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4810 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт.
Шавар мэт зүйлийн тугалган цаасны хамт жин нь 1,7144 гр. цэвэр жин нь 1.5149 гр байна.
1. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ .
2. "1" гэж дугаарласан шавар мэт зүйлээс дельта-9-тетрагидроканнабинол Idelta-9- tetrahydrocannabinol/ /delta-9- tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн /нэр/ илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол хоёрдугаар жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт /1хх-ийн 132-133, 134 дэх тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4807 дугаартай дугнэлт, гэрэл зургийн үзүүлэлт
1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
2. "М ДЮВ3012411 2022 09 30" "т О ур82071672 22 09.30 гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол THC. метамфетамин METI илэрсэн Тетрагидроканнабинол THC/ метамфетамин ET/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт /1 хх-ийн 138-139 140 дэх тал/.
- 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хаан банкнаас ирүүлсэн албан бичиг, хавсралт*******, ******* нарын дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 195, 196-197,198-225 дахь тал/ - Юнител (Unitel) ХХК-иас ирүүлсан албан бичиг, утасны дугаарын лавлагаа /1xx-ийн 228, 229-237 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд*******ийн яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дугээр байрны 7 давхар 62 тоот гэрээсээ хог асгахаар гарсан ба орцны хогийн пункерийн хажууд цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн амыг нь боосон зүйл байсан. Тухайн зүйлийг аваад хогийн пункерлүү хийх гэхэд дотор нь хөнгөн өвс мэт зүйл баригдсан Ингээд сонирхоод задлаад үзэхэд хатсан өвс хэрэглэл, жижиг жин, жижиг боодолтой нунтаг өвс шавар зэрэг зүйл байсан би тухайн өвсийг мансууруулах үйлчилгээтэй өвс гэдгийг мэдээд гэртээ авч орсон. Гэртээ оруулаад задалж хэрэглэл, жин зэрэг, асаагуур дээр наасан байсан шавар зэрэг зүйлийг нь гаргаж аваад өвсийг нь ууттай нь үүдний шкафанд хийсэн. О манайд хамт амьдарч байгаа ба миний олсон өвс шаврыг мэдсэн. Хамт гэрт байхдаа хэрэглэсэн байгаа. Ингээд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр О бид хоёр өдөржингөө гадуур явж байгаад орой 00 цаг өнгөрч байх үед гэрлүүгээ орох гэж байгаад орцондоо цагдаад баригдсан. Нэгжлэг хийхийн өмнө танайд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байгаа юу гэхэд нь байгаа гээд гэрт байсан зүйлээ гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /2хх-ийн 8-9. 12-14 дэх тал/
-*******-ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр М орцноос хогийн пункерийн хажуугаас ийм зүйл оллоо гээд ууттай юм барьж орж ирж байсан ба тухайн уутанд өвс шавар, жин хэрэглэл зэрэг зүйл байсан. Ингээд тухайн олсон өвс шавраас М бид хоёр хэрэглэсэн ба тухайн үед нь би жоохон шавар өөртөө авсан юм. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр М бид хоёр гэрлүү нь орж байгаад цагдаад баригдсан байгаа.” гэх мэдүүлэг /2хх-ийн 23-24, 27-28 дахь тал/
- 2022 оны 11 дугээр сарын 10-ны өдөр эд зүйлд (С.Чулуунбаярт холбогдох 2202002520401 дугаартай хэрэгт) үзлэг хийсэн тэмдэглэл, хэргээс хуулбарлаж авсан баримтууд /2хх-ийн 44-45, 46-74 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч******* нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Солонгос Улсын элчин сайдын яамны орчим С.Чулуунбаяр гэгчид Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9. тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 0.1797 грамм жинтэй "Шавар" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 62 тоотод биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 0.0332 грамм жинтэй "Шавар" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, *******тай хамтран оролцож дээрх хаягт, 2022 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрийн хооронд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 968.2 грамм жинтэй "Өвс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 62 тоотод биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 1.5149 грамм жинтэй "Шавар" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан.*******той хамтран оролцож дээрх хаягт, 2022 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9- тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 968.2 грамм жинтэй "Өвс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 11-14, 15-20 дахь тал/
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 21-22 дахь тал/,
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 23-24, 25, 26-28 дахь тал/,
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 29-30, 31-33 дахь тал/,
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 34-35 дахь тал/,
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *******ын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 36-37, 38 дахь тал/,
5 дугаар багана буюу ТНС /Марихуан/ илэрсэн...9 дүгээр багана буюу МЕТ /метамфетамин/ илэрсэн... 10 дугаар багана буюу AMP /Амфетамин/ илэрсэн.
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр*******ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 39-40, 41-44 дэх тал/
Д.М нь өмднийхөө халааснаас айпоне 13 маркийн гар утас гарган ирж хамгаалалт гэр гар утас хоёрын хооронд шавар мэт зүйл гаргаж ирснийг зиплок түгжээ бүхий гялгар уутанд №1 гэж дугаарлан хураан авч албаны цахилгаан жин дээр жинлэхэд 0.6487 грамм зааж байсан"
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр*******ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1xx-ийн 45-46, 47 дахь тал/,
- 5 дугаар багана буюу THC 10 зөвлөлийн Марихуан илэрсэн 9 дүгээр багана буюу МЕТ Метамфетамин/ илэрсэн 10 дугаар багана буюу AMP /Амфетамин/ илэрсэн
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 48 дахь тал/.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4808 дугаартай дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт.
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4811 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4809 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын практик химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4810 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4807 дугаартай дугнэлт, гэрэл зургийн үзүүлэлт
1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
2. "М ДЮВ3012411 2022 09 30" "О УР82071672 22 09.30 гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол THC. метамфетамин METI илэрсэн Тетрагидроканнабинол THC/ метамфетамин ET/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт /1 хх-ийн 138-139 140 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч*******ийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Солонгос Улсын элчин сайдын яамны орчим С.Чулуунбаяр гэгчид Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9. тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 0.1797 грамм жинтэй "Шавар" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн ............................ тоотод биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 0.0332 грамм жинтэй "Шавар" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, *******тай хамтран оролцож дээрх хаягт, 2022 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрийн хооронд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 968.2 грамм жинтэй "Өвс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч *******ыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн ................................. тоотод биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 1.5149 грамм жинтэй "Шавар" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан.*******той хамтран оролцож дээрх хаягт, 2022 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9- тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 968.2 грамм жинтэй "Өвс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Нийслэлийн прокуророос*******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “Д.М нь ам бүл дөрвүүлээ. 8-16 насны өсвөр насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг байгаа. Хүүхдийн тухай конвенц болон Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийг хараа хяналтад байлгах, өсвөр насны хүүхэд байгаа тул эцгийн хараа хяналтад байх шаардлагатай. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж, гэм буруугаа маш их ухамсарлаж байгаа. Ажил байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. ............. ХХК-д менежерээр ажиллаж ар гэрээ тэжээдэг. Өвчтэй ээжийгээ байнга асарч, эмнэлэгт хүргэж өгөх байнгын асаргаа шаарддаг. Ээж нь 12 дугаар сарын 03-нд элэгний хорт хавдар онош гарч эмчийн хяналтад байдаг. Дахин шинжилгээ өгч цаашид яах вэ гэдэг асуудал байгаа. ******* нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. .................. ХХК-д зөвлөх геологичоор ажиллаж ар гэрээ тэжээн тэтгэдэг. Эмээ, ээж, дүү нартайгаа амьдардаг. Ганцаараа ажил хийдэг. Миний үйлчлүүлэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маш их харамсаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан 3 жилийн хорих ялын саналыг заавал оногдуулахгүйгээр өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.” гэж мэтгэлцэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөрдөн байцаалтын шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсныг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс авах, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Мөрдөн байцаалтын шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсныг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс авхуулах. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй. Эд мөрийн баримтаар тооцогдсон мөрдөн шалгах байгууллагын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй хориглосон бодис болон хэрэглүүрүүдийг устгахыг мөрдөх байгууллагад даалгах, мөрдөн шалгах ажиллагаанд хураагдсан сиди нэг ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх гэсэн саналтай байна.” гэв.
Энэ гэмт хэргийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг. Хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн нийгмийн хор аюул нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг зэрэг нөхцөл байдал байгаа хэдий ч шүүгдэгч******* нь 2006 онд төрсөн охин Э, 2012 онд төрсөн охин А, 2014 онд төрсөн хүү Т нарын 3 хүүхдийн хамтаар өрх толгойлон амьдардаг болох нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрчийн мэдүүлэг зэрэг түүнчлэн элэгний хорт хавдрын хагалгаанд орж эмчилгээ хийлгэж байгаа 68 настай өөрийн төрсөн эх О Н-ыг асарч байгаа нь эмнэлэгийн магадлагаа, хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Нэгдсэн Үндэсний Байгууллага Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй гэж тунхагласан, Хүүхдийн эрхийн Конвенцийн 3 дугаар зүйлийн 2-д заасан “ Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.”, 9 дүгээр зүйлийн 1-д заасан “Оролцогч улсууд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ.” гэж зөвшөөрснийг тус тус харгалзан шүүгдэгч*******ид хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар тогтлоо. Мөн *******ын ээж, эмээ нараа асардаг ар гэрийн ахуй амьдралыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүх шүүгдэгч*******, ******* нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,*******, ******* нарын хувийн байдал, ар гэрийн ахуй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэлээ.
Шүүгдэгч*******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон /1хх-ийн 48, 49-52 дахь тал/ Баянзүрх дүүргийн ........................... тоотод хэргийн газрын үзлэг хийх ажиллагаагаар хураан авсан №1 дугаартай цэнхэр өнгийн гялгар ууттай 810 грамм өвс ургамал. №2 дугаартай цэнхэр өнгийн гялгар ууттай 40 грамм өвс ургамал, №3 дугаартай үзүүр хэсэгтээ хар өнгийн хуванцар гуурс тогтоосон ногоон өнгийн резинин гуурстай тагны хэсэгтээ номертэй шилэн сав, хар өнгийн олон тооны тав тогтож бохирлогдсон тугалган цаас хуйлсан бор өнгийн тосорхог зүйлээр наалдаж зунгааралдсан 50 төгрөгийн дэвсгэрт №4 дугаартай шавар мэт зүйл наалдаж бохирлогдсон хөх өнгийн асаагуур болон жижиг жин, №5 зиплок түгжээ бүхий уутны хамт 15 грамм жинтэй өвс ургамал, хар өнгийн олон тооны тав тогтож бохирлогдсон тугалган цаас, №6 дугаартай тагны хэсэгтээ 2 цоолж 2 ширхэг улаан өнгийн хуванцар гуурс оруулсан нэг гуурсны үзүүрт амыг нь тайрсан тарианы усны шил тогтоосон хуванцар сав, №7 дугаартай 2.2 грамм жинтэй тоос мэт бодис. №8 гэж дугаарласан 160 грамм жинтэй өвс ургамал, *******ын биед үзлэг хийх ажиллагаагаар хураан авсан 2.3337 грамм жинтэй тугалган цаасанд боосон шавар мэт бодис, ............ УЕВ улсын дугаартай тоёота LEXUS RX400h маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагаагаар хураан авсан №2 дугаартай өвс мэт зүйл наалдаж бохирлогдсон 2 ширхэг ажлын бээлий, хоёр талын үзүүр хэсэгтээ харлаж шатсан байдалтай хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт, хуйлсан 20 төгрөгний дэвсгэрт, хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, хар өнгийн тав тогтож бохирлогдсон 5 ширхэг тугалган цаас,*******ийн биед үзлэг хийх ажиллагаагаар хураан авсан зиплок түгжээ бүхий уутны хамт 0.6 грамм жинтэй шавар мэт бодисыг зэрэг зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт*******-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, У овогт *******-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч *******-т 1 /нэг/ 6 /зургаа/-н сарын хугацаагаар тус тус зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******, ******* нарыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргээс гарахгүй байх, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх хязгаарлалт тогтоох, уг ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан*******, ******* нарт хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч*******, ******* нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай
7. Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон /1хх-ийн 48, 49-52-р хуудас/ Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны 62 тоотод хэргийн газрын үзлэг хийх ажиллагаагаар хураан авсан №1 дугаартай цэнхэр өнгийн гялгар ууттай 810 грамм өвс ургамал. №2 дугаартай цэнхэр өнгийн гялгар ууттай 40 грамм өвс ургамал, №3 дугаартай үзүүр хэсэгтээ хар өнгийн хуванцар гуурс тогтоосон ногоон өнгийн резинин гуурстай тагны хэсэгтээ номертэй шилэн сав, хар өнгийн олон тооны тав тогтож бохирлогдсон тугалган цаас хуйлсан бор өнгийн тосорхог зүйлээр наалдаж зунгааралдсан 50 төгрөгийн дэвсгэрт №4 дугаартай шавар мэт зүйл наалдаж бохирлогдсон хөх өнгийн асаагуур болон жижиг жин, №5 зиплок түгжээ бүхий уутны хамт 15 грамм жинтэй өвс ургамал, хар өнгийн олон тооны тав тогтож бохирлогдсон тугалган цаас, №6 дугаартай тагны хэсэгтээ 2 цоолж 2 ширхэг улаан өнгийн хуванцар гуурс оруулсан нэг гуурсны үзүүрт амыг нь тайрсан тарианы усны шил тогтоосон хуванцар сав, №7 дугаартай 2.2 грамм жинтэй тоос мэт бодис. №8 гэж дугаарласан 160 грамм жинтэй өвс ургамал, *******ын биед үзлэг хийх ажиллагаагаар хураан авсан 2.3337 грамм жинтэй тугалган цаасанд боосон шавар мэт бодис, ...... УЕВ улсын дугаартай тоёота LEXUS RX400h маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагаагаар хураан авсан №2 дугаартай өвс мэт зүйл наалдаж бохирлогдсон 2 ширхэг ажлын бээлий, хоёр талын үзүүр хэсэгтээ харлаж шатсан байдалтай хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт, хуйлсан 20 төгрөгний дэвсгэрт, хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, хар өнгийн тав тогтож бохирлогдсон 5 ширхэг тугалган цаас,*******ийн биед үзлэг хийх ажиллагаагаар хураан авсан зиплок түгжээ бүхий уутны хамт 0.6 грамм жинтэй шавар мэт бодисыг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******, ******* нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ *******ӨНХТУЯА