Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/09    

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 04 өдөр

        2023/ШЦТ/09      

 

Баруун-Урт сум

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

улсын яллагч, хяналтын прокурор Д.Сүрэнхорлоо,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******од холбогдох 2230002910367 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар  сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Налайх дүүргийн Уурхайчдын 30-9 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай,

 ******* ургийн овогтой, ******* *******,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн гэдэг газраас хохирогч ******* эзэмшлийн 12 хонь, 34 ямаа нийт 46 тооны бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 5,637,000 төгрөгийн хохирол учруулан алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би дүүгийнхээ адууг хураагаад явж байхад тасарсан хонь, ямаа явж байсан. Би тухайн малыг сумын төв рүү хөөгөөд явж байхад олон нохой байхаар нь хүний мал нохойд бариулчхаж магадгүй гээд ******* гэх айлын хашаанд малыг хаших гэж байхад Намуунгэрэлийн хүү таарахаар нь маргааш өглөө хүн ирж авах гэж хэлсэн. Маргааш нь малыг хөөгөөд явж байхад Б.******* таарахаар нь өөрийнхөө хонийг суманд байдаг охиныдоо аваачиж өгөх гэж байгаа хэлчхээд дараа нь би танай хашаанд энэ малыг хашчихъя, хүн ирэхгүй бол зараад борлуулаарай гэж хэлчхээд сумын төв явсан. Яг туугаад явж байхад харсан хүн байхгүй. Б.*******, Мөнх-Эрдэнийнх сумаас 6 километр орчим зайтай. Миний унаж явсан морь манай дүү юм. Хохирогчид малыг бүрэн хүлээлгэж өгсөн. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл болон унаж явсан морио хураалгах, прокурортой тохирсон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...гэв.

 

Эрүүгийн 2230002910367 дугаартай хэргээс:

 

- Яллагдагч *******ын: Би 2022 оны 06 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумаас хойш 2 км “малтай байр” гэх хороололд өөрийн төрсөн дүү ийн адууг хариулж байсан юм. 2022 оны 08 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, би адуугаа хураагаад явж байтал сумын хойд дээр ойрхон хонь, ямаа нийлсэн 40-өөд тооны мал явж байхаар нь айлын мал тасарсан байна гэж бодоод адуутайгаа нийлүүлээд сум руу оруулдаг юм уу, гэснээ болиод би сумаас баруун урагш туусан. Тэр хавьд ойрхон айл харагдаагүй. Ямар ч байсан нэг чих нь цоолтуур, нөгөө чих нь ухам юм шиг эмтэй, 12 хонь, 34 ямаа нийт 46 мал байсан. Сумын баруун урагш 5-6 км туугаад явж байгаад орой болохоор нь нутгийн дүү болох Мөнх-Эрдэнийн гадаа очиход гэр нь эзэнгүй, мал хуй нь байхгүй байхаар тэдний хашаанд тууж явсан малаа хаших гэж байхад Номуунгэрэлийн хүү гээд нэрийг нь мэдэхгүй залуу таарсан. Би түүнд маргааш өглөө хүн ирж авах байх гэж хэлээд хашсан. Тэр хашаанаас хоёр дахь хоногийнхоо өглөө эрт аваад баруун урагш тууж явтал зүс таних Буянсүрэнгийн ******* таараад надаас “юун мал хаашаа тууж яваа талаар” асуухаар нь би “өөрийнхөө хонийг сум руу тууж явна, хэрэв туугаад явахгүй бол зарж борлуулж наймаа хийнэ” гэж *******од хэлсэн. ******* “би авахгүй” гэхээр нь гуйж байгаад тэдний хашаанд нь хийж хоноод маргааш нь *******од “чи чадвал борлуулчхаарай” гэж хэлж үлдээгээд сумын төв рүү явсан.Суманд очоод байж байтал Эрдка гэж дууддаг залуу намайг олж ирж уулзаад “та манай малыг тууж явсан сураг байна”, гэхээр нь “тийм ээ” гэж хэлсэн.Цөөхөн мал ийшээ, тийшээ хараад майлалдаад байсан, тэгэхээр нь би тасарсан байна гэж бодсон. Юмнаас үргэсэн бололтой их догшин байсан. Би таарсан хүмүүст тасарсан хонь гэж хэлээгүй. Би “ямар ч байсан туугаад явж байя, болбол зарна” гэж бодож байсан. Гэтэл эзэн нь гарч ирээд авч явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53х/

 

- Хохирогч ******* “...Манайх ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг “” гэдэг газар зунждаг юм. Манайх эм ямаа, эм хонио ялгачихсан байсан. Манай ялгасан эм хонь, эм ямаа сумын хойш 7 км газарт ин гэдэг газарт аавын төрсөн дүү ах хардаг юм. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай ах над руу залгаад “эм хонь, эм  ямаа нийлсэн 46 бог мал алга болсон байна, ойр хавьд байхгүй байна, одоо яах вэ” гэж над руу ярьсан юм. Би тухайн үед сумын төв дээр байсан тул яаралтай хөдөө гэр рүүгээ очоод, бид нар 5 хоног алдсан малаа хайж байж болох бүхий л газраар яваад олохгүй байгаа тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Манай алдсан хонь, ямаа бүгд зөв талын цоолтуур, буруу талын чих араасаа ухам имтэй байгаа. Хонь 12, ямаа нь 34 ширхэг нийт 46 тооны бог мал байгаа юм. Манай ах 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед очиход нь хонь дутуу байгаа мэдэж хашаанд хийж тоолсон юм. Өмнөх өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 27-ны орой манай хонь өөрөө хотолсон байсан тул дутсан эсэхийг мэдээгүй юм. Алга болсон малд 2 эр ямаа, 32 бүдүүн эм ямаа, 12 эм хонь дутсан байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

 

- Гэрч гийн “...2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 10 цагийн үед гэртээ байхад, манай сумын иргэн ******* ах морьтой хонь ямаа нийлсэн 44 орчим тооны бог мал туугаад явж байсан юм. Манай нөхөр Б.******* очиж уулзахад, “Шургуугийн уулнаас Эрдэнэ гэх айлынхаас тууж яваа юм. Манай охин суманд байдаг юм би хүргэж өгөх явж байгаа юм” гэсэн. Манай нөхөр ******* гэх хүнд хандан “таны мал ядарсан байна шүү” гээд хашаандаа хийж хонь, ямааг нь тоолоход 34 ямаа,  10 хонь нийт 44 тооны бог мал байна гэж ярьсан байсан. ******* малаа яаж авчирсан юм бол, нэлээн сойсон бололтой, ямартай ч бүтэлтэй зүйл биш юм шиг байна, малдаа нийлүүлээд байж байя гэж ярьж байсан. Бид нарт хэлэхдээ манай дүү манай хүүхдүүд мал өгөхгүй байгаа юм. Би Эрдэнээгийнхээс нууцаар авч яваа юм. Би ойлгохдоо ах дүү нарын хооронд маргаан, асуудал байдаг байлгүй дээ гээд өрөвдөөд байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15х/,

 

- Гэрч Миний бие 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хонь, үхрээ аваад, тус сумын 2 дугаар баг Салхит ухаа гэдэг газар руу отроор яваад 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ ирсэн.  Манай хөдөө гэрт хүн байгаагүй. Би өчигдөр отроор явж байгаад гэртээ ирэхэд, гэх хүн ирээд “манайх хонь, ямаа нийлсэн 40 гаран юм алдсан, гэтэл тууж явсан хүн нь танай хашаанд  хашсан сураг байна”  гээд ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/

 

- Гэрч ийн “...Манайх ******* аймгийн ******* сумын 2 дугаар тал гэдэг газар оршин суудаг. Манайхаас ертөнцийн зүгээр баруун тийш 1 км-ын зайтай Мөнх-Эрдэнэ гэх залуугийнх саахалт байдаг юм. Хэд хоногийн өмнө Мөнх-Эрдэнийнх малаа аваад уул руу явлаа, манай гэрийг эргэж тойрч байгаарай гэж хэл байсан юм. 2022 оны 08 дугаар сарын 30-ны орой 18 цагийн үед гэртээ байхад, үл таних морьтой хүн ямаа голдуу 40 орчим хонь, ямаа нийлсэн бог мал хойноосоо тууж яваа харагдахаар нь би хүүгээ “ямар хүн хаашаа мал тууж явааг нь харчхаад ир” гээд явуулсан юм. Удалгүй манай хүү буцаж ирээд шуурган ******* ах байна, “хүний хонь байгаа юм. Мөнх-Эрдэнийн хашаанд хашаад үлдээчихье, маргааш ирж авна” гэж ярьж байна гэсэн юм. Маргааш нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед хонио ирж авахгүй болохоор нь Мөнх-Эрдэнийн хашаанд хашсан малыг харахад, нэг чих нь цооног, нөгөө чих нь ухам имтэй хонь харагдсан юм. Тухайн өдөр гэгээ тасартал малаа хэн ирж авах юм бол гэж ажиглахад, хүн ирж аваагүй. Маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 05 цагийн үед босоод хашаатай байсан малыг харахад, байхгүй болчихсон байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,

 

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн “ дээрх 46 тооны бог малын үнэ 5.637.000 төгрөг болно” гэх 2202364 дугаартай дүгнэлт /хх-29-38/

 

- “Линзийн өгөөж” ХХК-ийн 2202521 дугаартай дүгнэлтээр “Гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан хүрэн зүсмийн соёолон насны морины үнэлгээ 1,084,800 төгрөг болно ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-76х/

 

- *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, авто тээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-55, 59,60/

 

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/

 

- *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-58/

 

- *******ын ******* аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-81/

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай прокурорын санал /хх-62/ зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг гэдэг газраас 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед хохирогч ******* ижил сүргээсээ тасарч, алдагдсан зөв талын чих цоолтуур, буруу талын чих араасаа ухам имтэй нас гүйцсэн эм 12, нас гүйцсэн эм ямаа 32, нас гүйцсэн эр ямаа 2, нийт 46 тооны бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 5,637,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Би 2022 оны 06 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумаас хойш 2 км “малтай байр” гэх хороололд өөрийн төрсөн дүү ийн адууг хариулж байсан юм. 2022 оны 08 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, би адуугаа хураагаад явж байтал сумын хойд дээр ойрхон хонь, ямаа нийлсэн 40-өөд тооны мал явж байхаар нь айлын мал тасарсан байна гэж бодоод адуутайгаа нийлүүлээд сумаас баруун урагш туусан. Тэр хавьд ойрхон айл харагдаагүй. Нэг чих нь цоолтуур, нөгөө чих нь ухам юм шиг эмтэй, 12 хонь, 34 ямаа нийт 46 мал байсан. Сумын баруун урагш 5-6 км туугаад явж байгаад орой болохоор нь нутгийн дүү Мөнх-Эрдэнийн хашаанд тууж явсан малаа хашсан. Тэр хашаанаас хоёр дахь хоногийнхоо өглөө эрт аваад баруун урагш тууж явтал зүс таних Буянсүрэнгийн ******* таараад асуухаар нь би “өөрийнхөө хонийг сум руу тууж явна, хэрэв туугаад явахгүй бол зарж борлуулж наймаа хийнэ” гэж *******од хэлсэн. ******* “би авахгүй” гэхээр нь гуйж байгаад тэдний хашаанд нь хийж хоноод маргааш нь *******од “чи чадвал борлуулчхаарай” гэж хэлж үлдээгээд сумын төв рүү явсан.Суманд очоод байж байтал Эрдка гэж дууддаг залуу намайг олж ирж уулзаад “та манай малыг тууж явсан сураг байна”, гэхээр нь “тийм ээ” гэж хэлсэн.Цөөхөн мал ийшээ, тийшээ хараад майлалдаад байсан, тэгэхээр нь би тасарсан байна гэж бодсон. Юмнаас үргэсэн бололтой их догшин байсан. Би “ямар ч байсан туугаад явж байя, болбол зарна” гэж бодож байсан” гэх,

хохирогч *******Манайх эм ямаа, эм хонио ялгачихсан байсан. Манай ялгасан эм хонь, эм ямаа сумын хойш 7 км газарт ин гэдэг газарт ах хардаг юм. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ах залгаад “эм хонь, эм  ямаа нийлсэн 46 бог мал алга болсон байна, ойр хавьд байхгүй байна, одоо яах вэ” гэж над руу ярьсан юм. Би тухайн үед сумын төв дээр байсан тул яаралтай хөдөө гэр рүүгээ очоод, бид нар 5 хоног алдсан малаа хайж байж болох бүхий л газраар яваад олоогүй. Манай алдсан хонь, ямаа бүгд зөв талын цоолтуур, буруу талын чих араасаа ухам имтэй байгаа. Хонь 12, ямаа нь 34 ширхэг нийт 46 тооны бог мал байгаа юм. Манай ах 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед очиход нь хонь дутуу байгаа мэдэж хашаанд хийж тоолсон юм. Алга болсон малд 2 эр ямаа, 32 бүдүүн эм ямаа, 12 эм хонь дутсан байсан ” гэх,

гэрч гийн “...2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 10 цагийн үед гэртээ байхад, манай сумын иргэн ******* ах морьтой хонь ямаа нийлсэн 44 орчим тооны бог мал туугаад явж байсан юм. Манай нөхөр Б.******* очиж уулзахад, “Шургуугийн уулнаас Эрдэнэ гэх айлынхаас тууж яваа юм. Манай охин суманд байдаг юм би хүргэж өгөх явж байгаа юм” гэсэн. Манай нөхөр ******* гэх хүнд хандан “таны мал ядарсан байна шүү” гээд хашаандаа хийж хонь, ямааг нь тоолоход 34 ямаа,  10 хонь нийт 44 тооны бог мал байна гэж ярьсан байсан. ******* малаа яаж авчирсан юм бол, нэлээн сойсон бололтой, ямартай ч бүтэлтэй зүйл биш юм шиг байна, малдаа нийлүүлээд байж байя гэж ярьж байсан. Бид нарт хэлэхдээ манай дүү манай хүүхдүүд мал өгөхгүй байгаа юм. Би Эрдэнээгийнхээс нууцаар авч яваа юм. Би ойлгохдоо ах дүү нарын хооронд маргаан, асуудал байдаг байлгүй дээ гээд өрөвдөөд байсан юм...” гэх,

гэрч Миний бие 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хонь, үхрээ аваад, тус сумын 2 дугаар баг Салхит ухаа гэдэг газар руу отроор яваад 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ ирсэн.  Манай хөдөө гэрт хүн байгаагүй. Би өчигдөр отроор явж байгаад гэртээ ирэхэд, гэх хүн ирээд “манайх хонь, ямаа нийлсэн 40 гаран юм алдсан, гэтэл тууж явсан хүн нь танай хашаанд  хашсан сураг байна”  гээд ярьж байсан...” гэх,

гэрч ийн “...Манайх ******* аймгийн ******* сумын 2 дугаар тал гэдэг газар оршин суудаг. Манайхаас ертөнцийн зүгээр баруун тийш 1 км-ын зайтай Мөнх-Эрдэнэ гэх залуугийнх саахалт байдаг юм. Хэд хоногийн өмнө Мөнх-Эрдэнийнх малаа аваад уул руу явлаа, манай гэрийг эргэж тойрч байгаарай гэж хэл байсан юм. 2022 оны 08 дугаар сарын 30-ны орой 18 цагийн үед гэртээ байхад, үл таних морьтой хүн ямаа голдуу 40 орчим хонь, ямаа нийлсэн бог мал хойноосоо тууж яваа харагдахаар нь би хүүгээ “ямар хүн хаашаа мал тууж явааг нь харчхаад ир” гээд явуулсан юм. Удалгүй манай хүү буцаж ирээд шуурган ******* ах байна, “хүний хонь байгаа юм. Мөнх-Эрдэнийн хашаанд хашаад үлдээчихье, маргааш ирж авна” гэж ярьж байна гэсэн юм. Маргааш нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед хонио ирж авахгүй болохоор нь Мөнх-Эрдэнийн хашаанд хашсан малыг харахад, нэг чих нь цооног, нөгөө чих нь ухам имтэй хонь харагдсан юм. Тухайн өдөр гэгээ тасартал малаа хэн ирж авах юм бол гэж ажиглахад, хүн ирж аваагүй. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 05 цагийн үед босоод хашаатай байсан малыг харахад, байхгүй болчихсон байсан юм ” гэх мэдүүлгүүд,

 “Линзийн өгөөж” ХХК-ийн 2202364 дугаартай “ дээрх 46 тооны бог малын үнэ 5.637.000 төгрөг болно” гэх дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч Э.Эрдэнэбаатарт учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч ******* нас гүйцсэн 12 эм хонь/1 хонь 149.667 төгрөг, бүгд 1.796.00 төгрөг /, нас гүйцсэн 32 эм ямаа/ 1 ямаа 111.266 төгрөг, бүгд 3.560.533 төгрөг/, нас гүйцсэн 2 эр ямаа /1 ямаа 140.233 төгрөг, бүгд 280.466 төгрөг/, нийт 46 бог малыг 5.637.000 төгрөгөөр тогтоосон “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч Э.Эрдэнэбаатар, шүүгдэгч ******* нараас маргаагүй байна.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

          3. “Алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, гадны хүчин зүйл буюу аадар бороо, цасан шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчинд автагдах зэрэг шалтгаанаар ижил сүргээсээ тасран салж, нутаг бэлчээрээсээ холдож, хараа хяналтгүй болсон, өмчлөгч эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох бөгөөд алдуул мал олсон иргэн Иргэний хуулийн 117 дугаар зүйлд зааснаар тухайн орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах, орон нутгийн захиргаа,  цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Алдуул мал завших гэмт хэргийн объектив тал нь өмчлөгчийн хүсэл зоригоос хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр нутаг бэлчээрээсээ холдож, хараа хяналтгүй болсон малыг олж авсан этгээд өөрийн өмч мэт захиран зарцуулах эрхтэй болж, ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд энэ хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг.

 

          Шүүгдэгч *******ын хувьд адуу хурааж явахдаа ижил сүргээсээ салж тухайн нутагт ирсэн 12 хонь, 34 ямааг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж өөртөө авах, ашиг хонжоо олохоор уг малыг дайжуулан тухайн газар, орноос өөр зүгт тууж хөөн, хаших зэргээр өөрийн эзэмшилдээ оруулсан нь хэргийн баримтаар хангалттай нотлогджээ.

 

          Тодруулбал, хохирогч ******* алдсан дээрх мал нь ******* аймгийн ******* сумын төвөөс сумын хойш 7 км газарт ин гэдэг газарт, харин шүүгдэгч ******* нь сумын төвөөс хойш 2 км газарт нутаглах  бөгөөд бог малын хувьд зун- намрын улиралд 3 км, өвөл- намрын улиралд 2 км радиуст бэлчээрлэх нь холын зайд хамаардаг хийгээд энэ нөхцөл байдал, хохирогч *******Манай ах 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед очиход нь хонь дутуу байгаа мэдэж хашаанд хийж тоолсон юм. Өмнөх өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 27-ны орой манхай хонь өөрөө хотолсон байсан тул дутсан эсэхийг мэдээгүй юм” гэх мэдүүлэг зэргийг үндэслэвэл, шүүгдэгч *******ын олсон малыг алдуул мал гэж бүрэн үзэх үндэслэлтэй юм.

 

4. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч ******* 12 хонь, 34 ямаа, нийт 46 бог малыг завшиж 5.637.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч *******ын, хохирогч ******* 12 хонь, 34 ямаа, нийт 46 тооны бог малыг завшсаны улмаас учруулсан 5.637.000  төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

 

5. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ын, хохирогч ******* алдуул мал болох 46 тооны бог малыг завшиж, 5.637.000 төгрөгийн хохирол учирсан нь  хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

6. Шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тухайн мал бусдын өмчлөл, эзэмшилд байгааг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах, ашиг хонжоо олох зорилгоор хохирогч ******* 46 бог малыг завшиж хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эрдэнэбаатарт учирсан хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн, хохирогч хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ын,  хохирогч ******* нас гүйцсэн 12 эм хонь,  нас гүйцсэн 32 эм ямаа, нас гүйцсэн 2 эр ямааг завшсан үйлдлийн улмаас  хохирогчид 5.637.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр дээрх 46 тооны бог малыг тоо, зүсээр, биет байдлаар буцаан өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч ******* нас гүйцсэн 12 эм хонь/ 1 хонь 149.667 төгрөг, бүгд 1.796.00 төгрөг /, нас гүйцсэн 32 эм ямаа / 1 ямаа 111.266 төгрөг, бүгд 3.560.533 төгрөг /, нас гүйцсэн 2 эр ямаа / 1 ямаа 140.233 төгрөг, бүгд 280.466 төгрөг/,нийт 46 бог малыг 5.637.000 төгрөгөөр үнэлж хохирлыг тогтоосон болно.

 

Бусад:

 

1.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ” гэж хуульчилжээ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, үүнээс алдуул мал завших гэмт хэргийн хувьд уналга ашигласан гэдэгт малыг тухайн газар орноос хөөж туухад уналга   ашигласан байдлыг хамааруулан ойлгох ба энэ нь тоо, хэмжээний хувьд явганаар хөөж, туух боломжгүй, олон тооны малыг гэмт хэрэг үйлдсэн газраас холдуулах, гэмт үйлдлээ хурдавчлах зэргээр тухайн гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байснаар тодорхойлогдоно.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь хохирогч ******* 42 тооны алдуул бог малыг олсон даруй өөрийн эзэмшилдээ авахаар тухайн газар, орноос холдуулж, дайжуулахдаа өөрийн унаж явсан иргэн Ц.ийн эзэмшлийн соёолон насны морийг ашигласан байна.

 

Харин түүний гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан дээрх морь түүний эзэмшлийн бус, бусдын эзэмшлийн байх тул уг морийг үнэлж, үнийн дүнг гэмт  хэрэг үйлдсэн хүний хувь ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалтад нийцэх юм.

 

Иймд шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, иргэн Ц.ийн эзэмшлийн соёолон насны  морины үнэд 1.084.800 төгрөгийн гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоолоо.

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2202521 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “соёолон насны морины үнийг 1.084.800 төгрөг”-өөр тогтоосон ба шүүгдэгч *******ын зүгээс энэ үнэлгээний талаар маргаагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ******* *******ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар ялтан ******* нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож тус тус хорих ялаар солих зохицуулалттайг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Ц.ийн эзэмшлийн соёолон насны морины үнэд 1.084.800 төгрөгийг гаргуулж улсын  орлогод оруулсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Э.Эрдэнэбаатарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН