Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 117/шш2021/0051

 

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 117/ШШ2021/0051

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Пын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мийн хяналтын газрын Б улсын ахлах байцаагч Т.Ст холбогдуулан 2020 оны 8 сарын 17-ны өдрийн 0166995 дугаартай А.Од холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Пн газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын ахлах байцаагч Т.С нь хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0166995 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч А.Од Зөрчлийн тухай хуулийн 7.11 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.1, 7.4-т зааснаар шийтгэл оногдуулахдаа зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу баримтат мэдээллийг цуглуулж бэхжүүлээгүй өөрөөр хэлбэл А.О, О.Б нарт зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх, үүргийг танилцуулж мэдүүлэг авахгүйгээр өөрсдийн бичиж өгсөн тайлбарыг үндэслэсэн, тус хуулийн зүйл, заалтад зөрчлийг үйлдсэн тохиолдолд зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан байхад тээврийн хэрэгсэл нь хэний өмчлөлийнх болохыг шалгаж тогтоогоогүй, эд хөрөнгийн үнэлгээ гаргуулаагүй, будаат мана гэх чулуу нь байгалийн үнэт эсхүл өнгөт чулуу мөн эсэхийг тогтоосон эсэх нь тодорхойгүй, 0166995 дугаартай шийтгэлийн хуудсанд 7.11 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэг буюу тээвэрлэсэн гэх зөрчлийг арилгагчаар арилгасан зэрэг зөрчлийн нотлох баримтыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлж шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.6, 4.14, 4.15, 7.3, дугаар зүйлүүдийг тус тус зөрчиж шийтгэл оногдуулсан.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймаг дахь Мийн Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Сийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0166995 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч А.Од шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч миний бие Хан-Уул дүүргийн Мийн хяналтын газраас шилжүүлсэн А.Од холбогдох 3-139 тоот зөрчлийн гомдол мэдээллийг хянаад зөвшөөрөлгүй байгалийн өнгөт чулуу түүж Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7.1-д зааснаар 1000000 төгрөгийн торгууль ногдуулсан.

Зөрчил гаргагч А.Оийн 2020 оны 07 сарын 29-ний өдөр Экологийн цагдаагийн албанд бичиж өгсөн мэдүүлэг тайлбар, Цагдаагийн ахмад Б.Пийн илтгэх хуудас, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, 2 ширхэг гэрэл зураг нь зөрчлийн нотлох баримт тул уг зөрчил нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна.

А.О нь зөвшөөрөлгүй байгалийн өнгөт чулуу түүсэн гэдгээ өөрөө гар бичмэлээр бичиж мэдүүлсэн бөгөөд зөрчил үйлдсэн, түүнийгээ хүлээн зөвшөөрч 0166995 шийтгэлийн хуудас, 13-04-023/12 дугаартай хууль бусаар түүсэн чулууг хураах тухай улсын ахлах байцаагчийн акттай танилцаж гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн тул зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох шийтгэлийн зорилгод нийцсэн гэж үзэж байна.

Миний бие Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т заасан эрх хэмжээнийхээ дагуу Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7.1-т заасан тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт эсхүл өнгөт чулууг олборлосон зөрчил үйлдсэн А.Од шийтгэл ногдуулж хууль бусаар түүсэн 40.6 кг чулууг хурааж Аймгийн Засаг даргын дэргэдэх Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах зөвлөлд гаргасан 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 271 тоот хүсэлт, хураан авсан 40.6 кг байгалийн өнгөт чулууг 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 01 дугаартай хөрөнгө хүлээлцсэн актаар дээрх зөвлөлд шилжүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.6, 4.14, 4.15, 7.3 дугаар зүйлүүдийг зөрчөөгүй гэж үзэж байна.

А.Од холбогдох зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэсний дагуу 2020 оны 08 сарын 17-ны өдөр Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2020 оны зун 7 дугаар сарын 29-нд тус аймгийн Дэлгэрцогт сумын нутагт байдаг чулууг Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэж тус аймгийн Мийн хяналтын газрын Б улсын ахлах байцаагч Т.С Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 1000000 төгрөгийн торгууль ногдуулсан. Би өөрийгөө зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Иймд торгуулийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Дундговь аймгийн Пын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст хариуцуулан А.Од холбогдох 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 0166995 дугаартай шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг[2] /нэхэмжлэл/ гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т .....прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ, 2.2 дугаар зүйлийн 1.4-т ...прокурор бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, .... гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж заасны дагуу прокурор дүгнэлтээ удирдах албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу шалган тэмдэглэл[3] хөтөлж 30 хоногт багтаан ирүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг, шүүхийн харьяаллыг зөрчөөгүй. Хариуцагчаас зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын аргачилсан зааврын 5.3 дугаар зүйлийн 1, 2-т заасанчлан ажлын 5 өдрийн дотор прокурор хянаж, хүчингүй болгуулах дүгнэлт бичих эрхтэй гэж заасан хугацаанд дүгнэлт бичээгүй гэх ба хуулиар тогтоосон дээрх ердийн хугацааг баримталсан нь шүүхийн үүрэг зорилгод нийцнэ. Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтад болон шүүх хуралдааны оролцогчдын тайлбар мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэв.

2. Хэрэгт авагдсан 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн зөрчил илрүүлсэн тухай тэмдэглэлд[4] ...А.О нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутгаас 40,6 кг будаат мана гэх чулууг зохих зөвшөөрөлгүйгээр түүж олборлон, өөрийн гэртээ хадгалж, энэ оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хан уул дүүргийн нутаг дэвсгэрт тээвэрлэж явсан зөрчлийг 16 цаг 10 минутад илрүүлж тэмдэглэл үйлдэв гэж зааснаас үзэхэд зөвхөн тээвэрлэсэн зөрчлийг илрүүлсэн/үйлдсэн/ болохыг тусгасан байх атал шийтгэлийн хуудаст заасан бусад зөрчлүүдийг/түүсэн, олборлосон гэх/ энэ цаг хугацаанд илрүүлж тогтоосон гэж ойлгохгүй.Иймд холбогдох зөрчлийг үйлдсэнээс хойш хуулиар тогтоосон хугацаанд хариуцлага хүлээлгэх юм.

3. 2020.07.31-ний өдрийн зөрчлийн хэрэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоолд[5] олсон нь хэсэгт А.О Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутгаас 40,6 кг чулууг түүсэн, хадгалсан, өөрийн хэрэгцээнд ашиглаж бүтээгдэхүүн хийж борлуулахаар авч явсан болох нь иргэн Оийн өгсөн мэдээлэл, фото зураг зэрэг баримтаар тогтоогдож байна гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Оийг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутгаас 40,6 кг чулууг түүсэн, хадгалсан, өөрийн хэрэгцээнд ашиглаж бүрээгдэхүүн хийж борлуулахаар авч явсан эсэх гомдол мэдээллийг шалгуулахаар холбогдох ажиллагааг[6] хэрэгжүүлж, 3-139 дугаар бүхий зөрчлийн 1 хавтас, /13 хуудастай[7] гэх/ материалыг шилжүүлсэн байдаг. Энэ мэтчилэн байгалын чулууг хууль бусаар тээвэрлэсэн гэх зөрчилд хэрэг үүсгэж материал цуглуулсан, субъект нь мөн гэж үзсэн бол хэрэг зөрчил гарсан,үйлдэгдсэн газрын харьяаллаар харьяалах байгууллага албан тушаалтан хариуцлагад тооцох эсэхийг шийдвэрлэх боломжтой ч байгалын чулууг олборлосон түүсэн гэдгийг шалгуулж тогтоолгохоор Дундговь аймгийн Мийн хяналтын газарт шилжүүлжээ.

4. Ийнхүү Хан-Уул дүүргийн Мийн хяналтын хэлтсээс 2020.08.03-ны өдрийн 02-17/211 дугаартай албан бичгээр[8] шилжүүлснийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 08 сарын 12-ны өдрийн гар бичмэлээр хийсэн цохолтоор[9] С хяналт хийе гэж хүлээн авснаас өөрөөр тухайн байгууллагын хүлээн авсан дардас тэмдэг тэмдэглэгээ хийгдээгүй бөгөөд хариуцагч Сээс би ээлжийн амралтаа эдэлж 8-р сарын 13-нд ажилдаа орж хэрэг материалыг хүлээн авч шийдсэн, энд хугацаа алдагдсан байх, надаас өөр байгаль орчны улсын байцаагч байхгүй орон тоогоороо нэг нэг буюу нийт 10 байцаагч л ажилладаг тул өөр байцаагчид шилжүүлэх боломжгүй гэж тайлбарлав. 2020 оны 8-р сарын 13-ны 13-04-023/12 дугаартай улсын байцаагчийн актаар[10] хууль бусаар түүсэн чулууг хураах тухайг хийж А.Од танилцуулж гарын үсэг зуруулснаас өөрөөр, цуглуулсан баримтгүй. Уг актад хэргийн оролцогчдоос маргаагүй болохыг шүүх хуралдаанд оролцсон хариуцагчаас эд хөрөнгө хураах тухай актыг үйлдэж ажлын 5 хоногийн дотор прокурорт гомдол гаргах эрхтэйг танилцуулсан гэж, нэхэмжлэгчээс үүнийг прокурорт гомдол гаргах эрхтэй гэж заахгүй хууль буруу хэрэглэсэн байна, энэ талаар гомдол гаргаагүй гэж, гуравдагч этгээдээс би энэ актад гомдол гаргаагүй прокурорт очиж гомдол гаргаад нэмэргүй гэдэг зөвлөгөөг нэг өмгөөлөгчөөс авсан гэж тус тус тайлбарлав. Иймд 8 сарын 12-ны өдрийн цохолтоор уг хэрэг материалыг хүлээн авч 8 сарын 17-нд шийдвэрлэсэнд /цаг хугацааны хувьд/ хариуцагчийг шууд буруутгах боломжгүй.

Харин 2020.08.24-ний өдрийн 271 дугаартай албан бичгээр[11] Дундговь аймгийн засаг даргын дэргэдэх албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө орлого эд зүйл хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах зөвлөлд хүсэлт гаргаж, 2020.10.28-ны өдрийн 01 тоот хөрөнгө хүлээлцсэн актаар[12] 40,6 кг чулууг хариуцагч Т.С, зөвлөлийн гишүүн Б.Т, М.Б, Б.Б нар хүлээлцсэн бөгөөд маргаан бүхий 0166995 тоот актад энэхүү актаар шилжүүлсэн 40,6 кг чулууны талаар огт заагаагүй дурдаагүй, 8 сарын 17-ноос өмнө хийгдсэн ямар ч ажиллагаагүй зэрэг нь хариуцагч А.Сийг буруутгах үндэслэл болж байна. Хэргийн 23-р талд ар өвөргүй хоосон цаас үдэгдэж дугаарлагдсан байдаг.

5. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт[13] прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Нотлох баримтын хувьд гэвэл өөрийнх нь бичгээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бүх л нотлох баримтаар шийдсэн гэж тайлбарлаж А.Оийн 2020.07.29-ний өдөр Улаанбаатар хот руу явахдаа будаат мана гэх чулууг тээвэрлэсэн гэх зөрчлийн материалд 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 0166995[14] дугаартай актаар Дэлгэрцогт сумын нутгаас 40,6 кг чулууг зөвшөөрөлгүй түүсэн олборлосон болох нь холбогдогчийн мэдүүлэг, тайлбар зурагт үндэслэн /тээвэрлэсэн гэдгийг хассан дарсан нь үнэн гэв/ Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7.1 /7.4г дарсан нь үнэн гэв/ нэг сая төгрөгөөр торгосон гэж, Прокуророос[15] Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1, 7.4т зааснаар шийтгэл оногдуулахдаа хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу баримт мэдээллийг цуглуулж бэхжүүлээгүй, О Б нарт хуульд заасан эрх үүргийг танилцуулж мэдүүлэг авалгүйгээр зөвхөн гараар бичиж өгсөн тайлбарыг үндэслэсэн, зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан аваагүй, өмчлөлийг тогтоогоогүй, эд хөрөнгийн үнэлгээ гаргуулаагүй, будаат мана гэх чулуу ямар төрлийн чулуу болохыг тогтоогоогүй, шийтгэлийн хуудаст тээвэрлэсэн гэдгийг дарж арилгасан, зэргээр зөрчлийн нотлох баримтыг хууль бусаар цуглуулж шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй тул улсын байцаагчийн 2020.08.17-ны 0166995 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж тус тус шүүх хуралдаанд маргадаг.

Хариуцагч шийтгэлийн хуудас гаргахдаа нотлох баримтаар үнэлсэн[16] гэх зөрчил гаргагчийн 2020.07.29-ний өдөр гараар бичсэн тайлбар,цагдаагийн ахмад Пийн илтгэх хуудас,эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тэмдэглэл , эд зүйл хураан авсан тэмдэглэл, 2 ширхэг гэрэл зураг зэрэг зөрчлийн нотлох баримтууд[17] нь зөрчилд холбогдогчийг байгалын чулуу түүж, олборлосныг нотлох бус гагцхүү тээвэрлэсэн гэх үйлдэлтэй холбогдуулан цуглуулсан баримт байх бөгөөд чухамхүү энэ үйлдэлд түүсэн, олборлосон үйлдэл байгаа эсэхийг нэмж тогтоож шалгуулахаар шилжүүлсэн ажиллагааны зорилгод[18], мөн Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шударга ёсны зарчим, маргаан бүхий акт хууль ёсны, үндэслэл бүхий байх зэрэгт нийцэхгүй байна.

Тодруулбал гуравдагч этгээдийг зөвшөөрөлгүйгээр байгалын чулуу тээвэрлэсэн гэх зөрчлийн хэрэг материалд цугларсан баримтаар түүсэн олборлосон гэдэг үндэслэлээр хариуцлага тооцсон нь хууль зүйн агуулга, хэрэглээний хувьд өөр өөр ойлголтыг тохируулж хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

6. Зөрчилд холбогдогч буюу шүүхийн гуравдагч этгээд Д овогт Аийн О шүүх хуралдаанд[19] болон шүүхэд бичгээр[20] өгсөн тайлбартаа: Би 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар орохоор аймгийн холбооны газрын үүднээс унаа олж, 4-5 хүн нэг машинд сууж Улаанбаатарт очсон, ингээд Өлзийт хорооллын пост дээр шалгуулж байгалын чулуу тээвэрлэсэн гэдэг зөрчлөөр намайг шалгасан. Би 2012 онд түүсэн 20,6 кг чулуу, худалдаж авсан 20 кг нийт 40.6 кг чулуугаа хураалгасан. Учир нь би тэдгээр чулуугаар гоёл чимэглэлийн зүйл хийж зардаг, мөн холбогдох эрхийг авахаар хөөцөлдсөн боловч зөвшөөрөл өгдөг хүн нь амарсан байсан учраас авч чадаагүй явсан юм. Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналт, экологийн цагдаагийн албанаас Дундговь аймаг руу хэргийг шилжүүлсэн гэсэн. Надад ч бас хотод байх газаргүй, хүүхдүүд нэг нь Төв аймагт нэг нь Дарханд байсан учраас би энэ байдлаа байцаагчид хэлсэн. Би тухайн үед бол чулуу тээвэрлэсэн зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулийг төлнө гэж хэлсэн нь үнэн. Ингэхдээ хураагдсан чулуугаа буцааж авмаар байнаа л гэдгээ тухайн үед С байцаагчид байнга хэлж байсан, гэтэл чулууг өөр хүн рүү шилжүүлсэн, тэндээс асуу гэж надад хэлсэн. Харин одоо бол миний бие торгууль төлбөр төлөх ямар ч чадваргүй, дэлгүүр түрээсэлж ажиллуулж байгаа боловч олсон орлогогүй, нэг хүүхэд Хятад улсад сурдаг сургалтын төлбөр 8 сая орчим төлбөр төлдөг. 2012 онд түүсэн гэдгээ би хэлсэн /2016 онд гэж сандраад сая буруу хэлсэн байна гэв/ түүнээс биш 2020 оны 7 сарын 29-нд Улаанбаатар хот руу явах замдаа түүгээгүй, хамт явсан хүмүүс мэднэ. Иймд прокурорын дүгнэлтийг хангаж 1000000 төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэх бөгөөд маргаан бүхий актад хураагдсан гэх 40,6 кг чулууг хэрхсэн талаар заагаагүй, тусдаа актаар шийдвэрлэгдсэн байх тул шүүх маргаагүй актын талаар дүгнэх боломжгүй хэдий ч холбогдох албан тушаалтнууд энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зөрчигдөж болзошгүй эрхийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэхийг анхаарвал зохино.

7. Мөн түүнчлэн уг хэрэг материалд 40,6 кг чулууг яг ямар төрлийн чулуу болохыг тогтоосон дүгнэлт байхгүй, үнэлгээг гаргуулаагүй, өөр нэмж цуглуулсан нотлох баримтгүй, О, Б нарт эрх үүрэг танилцуулж тайлбар авсан тэмдэглэлгүй, холбогдох ажиллагааг буюу шалгуулахаар ирүүлсэн асуудлыг бүрэн гүйцэд шалгалгүйгээр буюу 2012 онд чулууг түүсэн[21] гэх тайлбарыг бүрэн гүйцэд судалж, хэзээ хаанаас хэрхэн олборлосон зэргийг тогтоогоогүйгээр гагцхүү хэрэгт цуглуулж ирүүлсэн материалаар хариуцлага тооцсон байх ба хариуцагчаас Дэлгэрцогт сумаас бол яг ийм байгалын өнгөт чулуу гардаг, бид дээж авч холбогдох байгууллагаар шинжлүүлсэн дүгнэлтээр уг чулууг үнэт чулуу биш өнгөт чулуу гэж тогтоосон гэх боловч энэхүү дүгнэлт хэргийн материалд авагдаагүй шүүхээс нотлох баримтаар авах эсэхийг тодруулахад архивлагдсан тул яг хэзээний хэний ямар шийдвэр гэдгийг би санахгүй байна гэж мэдүүлсэн болно.

8. Мөн аймгийн Пын газрын хяналтын прокурор М.Ү 2020.08.17-ны өдөр хэргийг хянаж, бүртгэн дардас дарсан[22] гарын үсгээ зурсан атлаа энэ хэрэгт хураагдсан эд зүйлийг хэрхэх, оролцогчийн эрхийг хэрхэн хангах, холбогдох хуулийн зүйл заалтаар хариуцлага оногдуулахад тохирч буй эсэх, субъект мөн эсэх талаар өгсөн даалгавар, шаардлага зэргийг зөрчлийн хэрэгт ирүүлээгүй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйл болон холбогдох бусад заалтыг мөрдөж ажиллах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр холбогдох хууль тогтоомж болон А.Оийн хуулийн дагуу зөрчлөө шалгуулж тогтоолгох эрхийг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан Дундговь аймгийн пын газрын хяналтын прокурор М.Үийн дүгнэлтийг хангаж, Дундговь аймгийн Мийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Сийн 2020 оны 08 сарын 17-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай 0166995 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 49 дүгээр зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

3.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113-р зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.С

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 5-р талд

[2] Хэргийн 1-2-р талд

[3] Хэргийн 15-р талд

[4] Хэргийн 12-р талд

[5] Хэргийн 9-р талд.

[6] Хэргийн 10-22р талд.

[7] Хэргийн 4-р талд

[8] Хэргийн 4-р талд

[9] Хэргийн 4-р талд

[10] Хэргийн 6-7р талд.

[11] Хэргийн 25-р талд

[12] Хэргийн 26р талд.

[13] Хэргийн 36-37р талд.

[14] Хэргийн 5-р талд

[15] Хэргийн 1-2р талд, шүүх хуралдаан тэмдэглэлээс үзэх.

[16] Хэргийн 36-37р талд, болон шүүх хуралдааны тэмдэглэлд үзэх.

[17] Хэргийн 12-22р талд

[18] Хэргийн 9-р талд,

[19] Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэх

[20] Хэргийн 44-р талд.

[21] Хэргийн 21, 17 талд

[22] Хэргийн 24 дүгээр хуудасны ар талд