Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
Хэргийн индекс | 174/2022/0228/Э |
Дугаар | 2023/ШЦТ/10 |
Огноо | 2023-01-05 |
Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/10
2023 оны 01 сарын 05 өдөр 2023/ШЦТ/10 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2230001580290 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ******* аймгийн ******* газрын нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн ******* 1031 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *******, *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь жолоодох эрхгүйгээр 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах 1 дүгээр цэцэрлэгийн баруун талын замаар 11-41 СҮЭ улсын дугаартай Тоёото Акуа маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч ******* эрүүл мэндэд “ тархины дунд зэргийн няцрал, суман заадаснаас зүүн зулай ясны үргэлжилсэн хугарал” бүхий хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 05 сарын 06-ны өдөр нөхөр ажилтай байсан учир би машинаа унаад ажилдаа явсан. Орой нь охиноо цэцэрлэгээс аваад ажил руу явж байхад охин маань машины үрүүлээс булаахаар нь сандарсандаа хааз, тоормосоо андуурч гишгээд ийм асуудал болсон. Гурван хүүхэд гэмтээсэндээ маш их харамсаж байна. Эмчилгээний зардалд Мөнхтүшигт 8.300.000 төгрөг өгсөн. Хохирогчийн зүгээс одоогийн байдлаар нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Хүүхдийн бие гайгүй байгаа гэсэн. 01 дүгээр сард үзүүлэхээр явна гэсэн. Энэ үед зардалд нь тусалж, дэмжинэ. Жолооны үнэмлэхгүй жолоо барьсандаа гэмшиж байна. Өөрийн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэв.
2230001580290 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
- Яллагдагч С.Сэлэнгийн: 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед охиноо цэцэрлэгээс нь авах гээд Акуа маркийн 11-41 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажлын газрын урд талын зогсоол дээрээс жолоодон 1 дүгээр цэцэрлэгээс хүүхдээ авсан. Буцаад ажил руугаа явахдаа охиноо уг тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын урд талын суудалд суулгаад тус цэцэрлэгийн ертөнцийн зүгээр баруун талд нь урд зүгээс хойд зүг рүү явж байхад охин үрүүлээс булаахаар нь сандраад баруун гар тал буюу ертөнцийн зүгээр зүүн тал руу дараад тоормос гишгэх гэж байгаад андуураад хааз гишгэж замын боржур даваад явган хүний замаар явж байсан 3 бага насны хүүхдүүдийг мөргөөд цэцэрлэгийн хашааг мөргөж машин маань зогссон. Миний буруутай үйл ажиллагаанаас болж зам тээврийн осол гарсан учраас 3 хүүхдийн эцэг эхэд нь эмчилгээний зардлыг тухайн цаг хугацаанаас хойш одоог хүртэл төлөөд явж байна...гэх мэдүүлэг /хх 100-102/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед гэртээ ганцаараа байж байхад гаднаас дунд охин нь найз хамт орж ирсэн. Тухайн үед миний толгой маш их өвдөөд хэвтэж байсан учраас охин ыг дүү ийг авчих уу? гэхэд “тэгье” гээд гэрээс гараад явсан. Тухайн үед утас унтрахаар нь асаахгүйгээр цэнэглээд байж байтал ажлын хүн болох гэрт ирээд охин чинь 1 дүгээр цэцэрлэгийн хажууд машинд шүргүүлсэн гээд хамт явсан. Осол болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, 1 дүгээр цэцэрлэгийн ертөнцийн зүгээр баруун талын засмал зам дээр осол болсон байсан. Тухайн газарт цагдаа нараас өөр ямар нэг хүн байхгүй байхаар нь хүүхдүүдээ асуухад эмнэлгийн машин ирээд аваад явсан гэхээр нь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан. Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 103-н үүдэнд дунд охин тэргэнцэр дээр сууж байсан. Харин цаад талд нь бага хүү Мөнхтүшиг байсан. Хүүхдүүдийг маань эмч нар үзээд яаралтай Улаанбаатар хот руу явахыг зөвлөсөн болохоор тухайн өдрийн маргааш нь хоёр хүүхдээ аваад Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэг болон хувийн эмнэлгүүдэд үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлсэн баримт бичгүүдээр шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийг тогтооход дунд охины биед хөнгөн зэргийн гэмтэл, бага хүүгийн биед хүнд гэмтэл учирсан гэсэн дүгнэлтүүд гарсан. Осол болсноос хойш хэд хоногийн дараа 2022 оны 05 дугаар сарын дундуур ******* гэх эмэгтэй надтай уулзаад болсон асуудалд уучлалт гуйгаад эмчилгээний бүх зардлыг барагдуулахаа илэрхийлсэн. ******* нь надтай уулзаад хэлэхдээ хүүхдээ 1-р цэцэрлэгээс аваад явахдаа Тоёото Акуа маркийн 11-41 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хүүхдээ урд талын суудалд суулгаад тухайн газраас хөдлөөд тус цэцэрлэгийн ертөнцийн зүгээр баруун талын засмал замаар хойноос урд зүг рүү явж байхад хүүхэд үрүүл булаасны улмаас сандарсандаа тоормос гишгэх гэж байгаад хааз нь дээрээ гишгэхэд тухайн замын зүүн талын явган хүний замаар зорчиж явсан хүүхдүүдийг дайрсан талаар хэлсэн ” гэх мэдүүлэг /хх 28-31х/,
- Гэрч Ш.Нармандахын “...Би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед ******* сумын 10 дугаар цэцэрлэгээс гараад өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 72-87 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ******* сум 1-р баг Жавхлант Жишиг хороолол 704 тоотод байх гэр рүүгээ явж байхад ******* сумын 7-р баг 1-р цэцэрлэгийн баруун талаас ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явж байхад цэнхэр өнгийн Акуа маркийн машин явган зам давчихсан зөрсөн. Тэгээд дуу чимээ гарахаар нь машины толинд харахад хүүхдүүд дайрсан байсан. Тэгээд би машинаа зогсоож буугаад очиход нэг хүүхэд, тухайн машины доод талд жижиг эрэгтэй хүүхдийг нэг охин нь машин доороос нь татаж гаргачхаад зам хөндлөн гараад явчихаар нь “байж бай” гээд дуудаж ирүүлсэн. Зөрж өнгөрч байсан машинууд зогсоод уг зам тээврийн осолд орсон машиныг өргөж доор нь байсан хүүхдийг гаргаж авсан” гэх мэдүүлэг /хх 48-49х/,
- Гэрч :”... 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг нэлээн өнгөрч байхад миний утас руу танихгүй хүн залгаад танай хүүхэд чинь машинд мөргүүлчихлээ яаралтай 1-р цэцэрлэгийн баруун талд хүрээд ир гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь хэлсэн газарт нь очиход машин охин нь 1-р цэцэрлэгийн төмөр хашааг налаад суунгаа гэх хүүхдийг тэврээд сууж байсан. Охин найз ыг нь газар хэвтүүлсэн байсан.Удалгүй яаралтай түргэн тусламжийн машин ирээд 3 хүүхдүүдийг нэгдсэн эмнэлэг рүү аваад явахаар нь би дагаад явсан. нь зам тээврийн осолд орж машинд хүргүүлсний улмаас биедээ ил харагдах гэмтэл шарх аваагүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр зөөлөн эдийн гэмтэл гэсэн онош гарсан. Дээрх нэр дурдагдсан хүүхдүүдийг ******* гэх эмэгтэй болгоомжгүй байдлаас болж дайрсан бөгөөд манай хүүхдийн эмчилгээний зардалд одоогийн байдлаар 3 сая төгрөг өгөөд байна. Иймд надад болон манай гэр бүлийн гишүүдээс *******д гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн дээрээс нь ******* нь болсон асуудалд манай гэр бүлээс уучлалт гуйсан..” гэх мэдүүлэг /хх-39-40/
- Иргэний нэхэмжлэгч “...Уг машины жолооч осол гарснаас хойш 2-3 хоногийн дараа тухайн төмөр хашааг бүрэн янзалж өгч манай байгууллагыг ямар нэгэн хохиролгүй болгож өгсөн. Манай байгууллагаас ******* гэх эмэгтэйд гаргах гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх 46-47х/,
- Хохирогч ******* шинжилгээний хариу, эмчийн үзлэгийн тэмдэглэл, өвчний картын хуулбар, тархины шинжилгээний зураг /хх-61-70/
- ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 292 дугаартай “...1. ******* биед тархины дунд зэргийн няцрал, суман заадаснаас зүүн зулай ясны үргэлжилсэн хугарал, бүхий учирчээ. 2. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх 71-72х/,
- ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 291 дугаартай “...1.ын биед тархи доргилт, хоёр гар, хөлөнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 76-77/,
- ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 291 дугаартай “...1. биед нуруу болон зүүн хөлийн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 79-80/,
- ******* аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч И.Сосорын “...******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 23.8. ...10 хүртэл насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх магадалгаа /хх 81-82х/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн “...******* сумын 7 дугаар баг 1 дүгээр цэцэрлэгийн баруун талын авто зам дээр эрхийн үнэмлэхгүй үедээ Акуа маркийн 11-41 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад , , нарыг мөргөсөн байдалтай байв. Зам тээврийн осол болсон гэх газар Акуа маркийн 11-41 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урдаасаа хойш харсан хайс, хашлага давсан байдалтай, уг тээврийн хэрэгслийн жолооч талын их гэрэл хагарсан, урд талын гупер зурагдсан, хагарсан байдалтай байв. Замын хажуу талын 3 шон унасан байдалтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх 12-16х/
- Жолоочийн согтууруулах ундаа,мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл/хх-19-20/
- С.Сэлэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-104/
- ******* хууль ёсны төлөөлөгч ******* ******* аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-120/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах 1 дүгээр цэцэрлэгийн баруун талын замаар 11-41 СҮЭ улсын дугаартай Тоёото Акуа загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй”, 12.3 “ жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23.8. “10 хүртэл насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч ******* эрүүл мэндэд “ тархины дунд зэргийн няцрал, суман заадаснаас зүүн зулай ясны үргэлжилсэн хугарал” бүхий хүнд хохирол, ын биед “ тархи доргилт, хоёр гар, хөлөнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол, биед “ нуруу болон зүүн хөлийн өвдөгний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “2022 оны 05 сарын 06-ны өдөр нөхөр ажилтай байсан учир би машинаа унаад ажилдаа явсан. Орой нь охиноо цэцэрлэгээс аваад ажил руу явж байхад охин маань машины үрүүлээс булаахаар нь сандарсандаа хааз, тоормосоо андуурч гишгээд ийм асуудал болсон. Гурван хүүхэд гэмтээсэндээ маш их харамсаж байна. Жолооны үнэмлэхгүй жолоо барьсандаа гэмшиж байна. Өөрийн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй ” гэж тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлжээ.
Энэ нь мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед охин ыг, найз хамт дүү ийг нь цэцэрлэгээс авчируулахаар явуулсан. Манай ажлын гэрт ирээд охин чинь 1 дүгээр цэцэрлэгийн хажууд машинд шүргүүлсэн гээд хамт явсан. Осол болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, 1 дүгээр цэцэрлэгийн ертөнцийн зүгээр баруун талын засмал зам дээр осол болсон байсан. Эмнэлэгт үзүүлсэн баримт бичгүүдээр шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийг тогтооход дунд охины биед хөнгөн зэргийн гэмтэл, бага хүүгийн биед хүнд гэмтэл учирсан гэсэн дүгнэлтүүд гарсан. Осол болсноос хойш хэд хоногийн дараа ******* гэх эмэгтэй надтай уулзаад болсон асуудалд уучлалт гуйгаад эмчилгээний бүх зардлыг барагдуулахаа илэрхийлсэн. ******* нь надтай уулзаад хэлэхдээ хүүхдээ 1-р цэцэрлэгээс аваад явахдаа Тоёото Акуа маркийн 11-41 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хүүхдээ урд талын суудалд суулгаад тухайн газраас хөдлөөд тус цэцэрлэгийн ертөнцийн зүгээр баруун талын засмал замаар хойноос урд зүг рүү явж байхад хүүхэд үрүүл булаасны улмаас сандарсандаа тоормос гишгэх гэж байгаад хааз нь дээрээ гишгэхэд тухайн замын зүүн талын явган хүний замаар зорчиж явсан хүүхдүүдийг дайрсан талаар хэлсэн” гэх,
гэрч Ш.Нармандахын “...Би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед машинтайгаа ******* сумын 7-р баг 1-р цэцэрлэгийн баруун талаас ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явж байхад цэнхэр өнгийн Акуа маркийн машин явган зам давчихсан зөрсөн. Тэгээд дуу чимээ гарахаар нь машины толинд харахад хүүхдүүд дайрсан байсан. Би машинаа зогсоож буугаад очиход нэг хүүхэд, тухайн машины доод талд жижиг эрэгтэй хүүхдийг нэг охин нь машин доороос нь татаж гаргачхаад зам хөндлөн гараад явчихаар нь “байж бай” гээд дуудаж ирүүлсэн. Зөрж өнгөрч байсан машинууд зогсоод уг зам тээврийн осолд орсон машиныг өргөж доор нь байсан хүүхдийг гаргаж авсан” гэх,
гэрч “ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг өнгөрч байхад миний утас руу танихгүй хүн залгаад танай хүүхэд чинь машинд мөргүүлчихлээ яаралтай 1-р цэцэрлэгийн баруун талд хүрээд ир гэсэн. Уг газарт очиход манай охин 1-р цэцэрлэгийн төмөр хашааг налаад, гэх хүүхдийг тэврээд сууж байсан. Найз ыг нь газар хэвтүүлсэн байсан. нь зам тээврийн осолд орж машинд хүргүүлсний улмаас биедээ ил харагдах гэмтэл шарх аваагүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр зөөлөн эдийн гэмтэл гэсэн онош гарсан. Дээрх нэр дурдагдсан хүүхдүүдийг ******* гэх эмэгтэй болгоомжгүй байдлаас болж дайрсан бөгөөд манай хүүхдийн эмчилгээний зардалд одоогийн байдлаар 3 сая төгрөг өгөөд байна ” гэх,
иргэний нэхэмжлэгч “...Уг машины жолооч осол гарснаас хойш 2-3 хоногийн дараа тухайн төмөр хашааг бүрэн янзалж өгч манай байгууллагыг ямар нэгэн хохиролгүй болгож өгсөн. ...Манай байгууллагаас ******* гэх эмэгтэйд гаргах гомдол санал байхгүй” гэх,
хохирогч ******* шинжилгээний хариу, эмчийн үзлэгийн тэмдэглэл, өвчний картын хуулбар, тархины шинжилгээний зураг,
шинжээчийн 292 дугаартай “...1. ******* биед тархины дунд зэргийн няцрал, суман заадаснаас зүүн зулай ясны үргэлжилсэн хугарал, бүхий учирчээ. 2. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна” гэх,
шинжээчийн 291 дугаартай “...1.ын биед тархи доргилт, хоёр гар, хөлөнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх,
шинжээчийн 291 дугаартай “...1. биед нуруу болон зүүн хөлийн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх дүгнэлтүүд,
мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч И.Сосорын “...******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 23.8. ...10 хүртэл насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол болсон ббайх үндэслэлтэй байна” гэх магадалгаа,
Хэргийн газрын үзлэг хийсэн “...******* сумын 7 дугаар баг 1 дүгээр цэцэрлэгийн баруун талын авто зам дээр эрхийн үнэмлэхгүй үедээ Акуа маркийн 11-41 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад , , нарыг мөргөсөн байдалтай байв. Зам тээврийн осол болсон гэх газар Акуа маркийн 11-41 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урдаасаа хойш харсан хайс, хашлага давсан байдалтай, уг тээврийн хэрэгслийн жолооч талын их гэрэл хагарсан, урд талын гупер зурагдсан, хагарсан байдалтай байв. Замын хажуу талын 3 шон унасан байдалтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай, Жолоочийн согтууруулах ундаа,мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, ЦЕГ-ын жолоочийн лавлагаа мэдээлэл зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.
3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2. “ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох ” заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч ,, нарын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд шинжээчийн 527 дугаартай “ 1.******* биед тархины дунд зэргийн няцрал, суман заадаснаас зүүн зулай ясны үргэлжилсэн хугарал бүхий учирчээ. 2. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна.”...гэх, шинжээчийн 291 дугаартай “...1.ын биед тархи доргилт, хоёр гар, хөлөнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх, шинжээчийн 291 дугаартай “...1. биед нуруу болон зүүн хөлийн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлтүүдийн талаар оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.2.Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.2.1.амь насанд аюултай гэмтэл; 2.2.2.амь тэнссэн байдал; 2.2.3.гэмтлээс үүссэн үлдэц уршиг; 2.2.4.ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан” гэмтэл хамаарахаар заасан бөгөөд хохирогч ******* биед учирсан “тархины дунд зэргийн няцрал, суман заадаснаас зүүн зулай ясны үргэлжилсэн хугарал нь дээрх журмын 2.2.1-д заасан “амь насанд аюултай” шинжээрээ хүнд гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
Харин дээрх журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч , нарын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарах юм.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Сэлэнгийн холбогдсон зам тээврийн ослын талаар ******* аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч И.Сосор 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “...******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 23.8-т 10 хүртэл насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн заалтуудыг тус тус тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол болсон ббайх үндэслэлтэй байна” гэх магадалгаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гараагүй байна.
5. "Зам тээврийн осол" гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.
Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.
Тухайн гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь тухайн цаг хугацаанд Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон “ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх ” заалтыг зөрчин хөдөлгөөнд оролцсон, мөн 10 нас хүрээгүй хүүхдийг зориулалтын нэмэгдэл суудалгүй, хамгаалах хэрэгсэл ашиглалгүйгээр жолоочийн хажуу суулгаснаас уг хүүхэд жолооны хүрдийг булаасан, мөн аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй зэргээс уг осол гарчээ.
5. Прокуророос шүүгдэгч С.Сэлэнгийн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд түүнийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ” тохиолдолд хангагдах юм.
Шүүгдэгч С.Сэлэнгийн гаргасан ослын улмаас , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй буюу зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирахыг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцоогүй болно.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийг “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” үйлдсэн, уг хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учируулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Сэлэнгийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Тухайлбал, шүүгдэгч ******* нь уг хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэлээр, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн 527 дугаартай дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон болно.
6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч С.Сэлэнгийн зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
7. Шүүгдэгч С.Сэлэнгийнн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч тухайн цаг хугацаанд буюу хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч С.Сэлэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч С.Сэлэнгийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний болон бусад зардлыг нөхөн төлсөн нь нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Тодруулбал, тэрээр хохирогч ******* эмчилгээний зардалд 8.300.000 төгрөгийг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг тухайн үед өгөлцөж, авахаар тохирсон гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөлөгч С.Болортуяа хэрэгт мэдүүлсэн/ хавтаст хэргийн 30 хуудас/ байгааг дурдъя.
Шүүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдуулан хуралдаанд оролцсон улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай ялын саналтай ” гэх дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.
Шүүгдэгч С.Сэлэнгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь “ тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд түүний хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эдийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардалд 8.300.000 төгрөгийг төлсөн, эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* зүгээс шүүхийн шатанд нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед өгөлцөж, авахаар тохирсон гэдгээ илэрхийлсэн зэргийг үндэслэвэл, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч С.Сэлэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Хохирлын талаар:
Шүүгдэгч С.Сэлэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүний зүгээс хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд 8.300.000 төгрөгийг нөхөн төлсөн хийгээд хохирогчийн хууль ёсны төлөлөгч С.Болортуяагаас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч С.Сэлэнгийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй , гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан боловч иргэний нэхэмжлэл гараагүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт юм.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, түүний хувьд бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй байгаа тул тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Бусад:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Сэлэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******д дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болортуяагаас хохиролтой холбоотой нэхэмжлэх гаргаагүй, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болортуяа нь хохирогч С.Мөнхтүшигт учирсан гэмтлийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН